Бичиг: (Стратегийн уулзалт)
Холбооны төлөөлөгч 1: Хот сүйрэхээс сэргийлж чадахгүй нь гэж бодсон ч тэр аварга биетийг үлэмж их хүчээр устгаж. Ахмад жаран хөлтөөс ул мөр үлдэлгүй устсан гэж үү? Итгэхэд хэцүү байгаа ч, Кингийн л хийж чадах зүйл байна даа.
Холбооны төлөөлөгч 2: Кинг бидний талд байгаа нь аштай юу даа.
Холбооны төлөөлөгч 3: Гэхдээ баатрын ангуучийг Мөнгөн соёо барьж чадаагүй гэсэн. Ситч яах гэж байна? Энэ маягаараа баатрыг агнасаар байвал баатрын холбоо үйл ажиллагаа явуулахад хэцүүдэх болно.
Ситч: Гароуг одоо хүн биш мангас гэж үзэх хэрэгтэй. Хэрвээ дараагийн удаа гарч ирвэл... Аюулын түвшин: Луу гэж үзэж онцгой байдал зарлах хэрэгтэй.
Холбооны төлөөлөгч 4: Гэхдээ бодит байдал дээр хүн хэвээрээ байгаа биз дээ? Манай S зэргийн баатартай нүцгэн гараараа тулалдаж чадах хүн гэж байх уу? Энгийнээр бодоод үз.
Холбооны төлөөлөгч 5: Стратеги маань буруу байгаа юм биш үү?
Ситч: Манай S зэрэг гэнэ ээ? Одоо болсон хойно бизнесээ ярьсаар л байх шив. Мөнгөн соёо Гароуг дуусгаж чадаагүй нь төсөөлөөгүй зүйл байсан ч түүнд хүнд шарх өгч чадсан. Одоо Гароу мангасын холбооны хүч болж бидний эсрэг босох бараг боломжгүй. Тийм байдлаас нь авч үзэхэд л ялсан гэж үзэж болно.
Холбооны төлөөлөгч 6: Бластыг дуудаач! Бластыг! Номер 1 баатар байж огт хөдлөхгүй юм аа?
Ситч: Бластад тушаал өгөх боломжгүй. Тэр өөрийнхөө хүслээр л баатрын ажлыг хийдэг. Ямартай ч ямар нэг зүйлд хүлэгдэх эсвэл олны нүдэнд гарах дургүй бүртгэлд нь хүртэл хэн болохыг нь тодорхой бичиж тэмдэглээгүй. Мэдээж түүнд тусгайлан хандах үнэ цэн байдаг болохоор ийм шийдвэртэй байдаг. Гэхдээ үнэхээр л хүн төрөлхтөнд тусламж хэрэгтэй үед тэр хөдлөх л болно.
Наринки: Юугаа яриад байгаа юм?! Одоо л тэр цаг нь! Миний хүүг мангас хулгайлсан! Тэрнээс хойш 24 цаг болох гэж байна. Яагаад одоо болтол дайрахгүй байгаа юм?
Секингал: Хүүг тань заавал аврах болно оо.
Наринки: Чи...?
Секингал: Энэ удаагийн аврах ажиллагааг хариуцаж байгаа. Намайг Сэкингал гэдэг. Тусалж дэмжээрэй.
Тацүмаки: Айн? Юу нь ажиллагаа вэ? Би ганцаараа очоод бүгдийг нь цэвэрлэхэд л болно. Дайсны нуувчийн байрлалыг олоогүй л байна уу?
Секингал: Одоогоор нялх эзэн хаан бүх хурдаараа ажиллаж байгаа.
Нялх эзэн хаан: Ахмад жаран хөлтийн явсан газрыг хянагч роботоор шалгуулж байна. Хүрээ нь хэт том болохоор... 3 өдрийн дотор билүү?
Эр 1: Одоо 2 өдөр үлдсэн.
Нялх эзэн хаан: Унтаж чадахгүй нь!
Тацүмаки: Нуувч нь Z хотын хий үзэгдлийн хотын хаа нэгтээ байгаа биз дээ? Бүгдийг нь алга болгочих уу?
Бичиг: (Бүүм)
Секингал: Барьцааны хүн байгаа болохоор няхуур хандахыг хүсье.
Тацүмаки: Төвөгтэй аргаар ажиллах юм аа. Гэхдээ тэгэхгүй бол тулаан болохгүй. Мангасууд надаас айж байгаа биз.
Секингал: Тэд нэлээн хүчирхэг дайсан.
Тацүмаки: Тийм ээ, тийм. Тэгж анхааруулга өгөхийн л төлөө бидэнтэй ярилцахыг хүссэн юм уу?
Секингал: Үнэндээ өчигдөр... Драйв хүлэг баатар ганцаараа мөрдлөг хийсэн. Бидний анхааруулгыг үл тоон ганцаараа хий үзэгдлийн хот руу орсон.
Хар туяа: Яагаад ганцаараа явсан юм?!
Секингал: Тэр тулаанд ялагдах дургүй болохоор өөртөө итгэлтэй байсан биз. Гэхдээ өнгөрсөн шөнөөс хойш түүний дамжуулагчаас дохио ирэхээ больсон. Драйв хүлэг баатар ялагдсан гэж бодох нь зөв байх.
Тацүмаки: Надад бол хамаагүй. Тийм бол хурдхан баг бүрдүүлээч. Өөр хэн үлдсэн юм?
Секингал: Мангасын холбоо бидэнд 3 өдөр өгсөн. Одоо ч цаг байна. Бусад баатрууд ч өөрсдийн бэлтгэлээ дуусмагц ирэх болно.
Атомик самурай: Одоо ч бэлэн байх юм уу? Яагаад? Хүүхэд барьцаалагдсан гэнэ ээ?
Хар туяа: Юу ч мэдэхгүй байгаа юм уу, Атомик Самурай? Бас жаахан цус үнэртэж байна.
Атомик самурай: Өчигдөр уул, агуйгаар хэсэж нуугдсан байсан мангасуудыг олж цавчсаар байсан юм. Харамсалтай нь мангасын холбооны нуувчийг олж чадаагүй.
Хар туяа: Тэгэх л байх. Мангасын холбооны нуувч хий үзэгдлийн хотод байгаа гэсэн.
Бүшидрилл: Юу?! Тийм ихийг мэдэж байгаа юм уу?
Атомик Самурай: Нуувчийг нь олоод нүүр тулж тулалдах бол амар. Тэр хүртэл бүгд амарч бай.
Иаи/Окамайтачи: - За.\N- Шүршүүрт орох минь.
Окамайтачи: Яана аа!
Амай маск: Дайрах баг хэдхэн хүнээс бүрдэнэ гэж сонссон ч... Яагаад ч юм тохирохгүй хүн байх шив. Зугаалга биш шүү. Хөгжилтэй найзуудаа дагуулж явахаа азнахгүй биз, Атомик самурай? Жижиг хорхойнууд, хорхойтойгоо л тулалдаж байхад болно. Ойлгож байна уу? Шуудхан үхээд өгвөл болох ч барьцааны хүн эсвэл хүн бамбай болбол төвөгтэй биз дээ? Баахан ажил удна. Хэрвээ тийм зүйл болбол амиа хорло гэж тушааж болох уу?
Хар туяа: Хөөе, царайлаг хүү...
Атомик самурай: Амай Маск, чи ч бас явах юм уу?
Амай маск: Мэдээж, концерттэй байхад мангасууд саад болсон.
Атомик самурай: Ойлголоо. Миний шавь нар хүчтэй шүү. Шүтээн хүүг аюулд ороход нь хамгаалаарай гэж би сайтар хэлэх болно оо. Тайван байж болно.
Амай маск: Асуудал? Одоо ч миний тулааны хүчинд эргэлздэг хүн байгаад итгэхгүй нь. А зэргийн 1-рт байх нь бүхнийг ажиглахад амар. Би хүссэн үедээ S зэрэглэл болж чадна шүү. Мм, за байз. Илүү ойлгоход амраар хэлбэл... Би танаас илүү хүчтэй.
Атомикс самурай: Хмм? Тийм үү?
Иаи: Багш аа! Тэвчээрэй!
Пури пури хоригдол: Шоронгийн дарга аа, намайг урд хаалгаар шууд гаргаж байгаадаа итгэлтэй байна уу?
Шоронгийн дарга: Ер нь бол дээд зэргийн хуулийн дагуух арга хэмжээ. Анхааруулахад өдийг хүртэл чи дураараа оргож баатрын ажлаа хийж байсан чинь бүгд хууль бус шүү. Чам шиг хүнийг ажиллуулж байгаа баатрын холбооны арга таалагдахгүй байгаа ч. Энэ удаад тийм зүйл хэлээд сууж чадахгүй нь. Ганцхан мууран мангасад л хэсэг хоригдлууд мангас болоод хулгайлагдаж. Өөдөөс нь тэмцсэн олон цагдаа амиа алдсан. Чи ч бас гадна ертөнцөд баатар биз дээ? Тийм биз дээ, хоригдлуудын толгойлогч оо? Өшөөг минь авч өгөөч!
Пури пури хоригдол: Надад даатгачих. Намайг байхгүй байхад дураараа дургисан хариуг нь сайтар барих болно.
Эр 2: Толгойлогч оо, хүлээ! Танд шинэ цамц нэхсэн юм. Болох бол үүнийг өмсөөч.
Пури пури хоригдол: Баярлалаа, ингээд зоригтой боллоо.
Нялх эзэн хаан: Хөөе. Түр эндээс гарч болох уу? Намайг хараад байхаар чинь төвлөрч чадахгүй байна. Металл хүлэг баатар. Өөрийгөө далдалсан ч энд байгааг чинь мэднэ. Хариул.
Металл хүлэг баатар: Яасан...?
Нялх эзэн хаан: Гэнэт шал дэмий хүчээ бараад байгаа юм шиг санагдлаа. Чи хэдийн тэдний нуувчийг олчихсон биз дээ? Хэлээд өгөөч? Энэ маягаараа амжихаа байх нь. Барьцааны хүнийг алуулах гээ юу?
Металл хүлэг баатар: Хэлэхгүй байлаа гээд барьцааны хүн үхэх үү? Хэллээ гээд... барьцааны хүнээс гадна та нарын үхлийг дуудаж байгаа хэрэг болох уу? Би шударга ёсон дээр төвлөрч байж болох хамгийн сайн шийдвэрийг гаргана.
Нялх эзэн хаан: Өөр сонголт байгаа. Чи ч бас ажиллагаанд оролц. Юунаас тэгтлээ айгаад байгаа юм? Чи одоо ямар байдалтай байгаа юм? Устсан байлаа гэхэд ямар мангасад яаж устсан юм?
Металл хүлэг баатар: Мангасын хаан Орочи. Намайг ганцхан цохисон. Хамгаалсан гартай минь хамт... өөрийгөө устгах товчлуурыг ч хамтад нь устгасан. Миний айж байгаа нь мангасын хүч биш... бусад хорон хүч одоо ч дэлхийг онилж байгаа. Хүн төрөлхтний хамгаалалт сулрах үед нэг дор булаахаар ирэх болно. Чи ч бас болгоомжтой бай. Хажуудаа байх хүмүүст итгэх хэрэггүй. Шударга ёсыг тогтоох бол өөрөө хий. Тэр хүртэл хүчээ нөөж байгаад... зөв цагтаа ашигла, нялх эзэн хаан.
Наринки: Баатрын холбоо нэмэр болохгүй нь. Та нар сайтар сонс! Намайг ярьж байхад хүү минь чичрэнгээ тусламж хүлээж байгаа. Аль болох хурдан Z хотын хаягдсан бүсэд очиж мангасын нуувчийг ол! Хүүг минь авар! Та нарын өмссөн тулааны өмсгөл тусгай замаар олж авсан нууц зэвсэг. Наад өмсгөл чинь мэргэжлийн баатрын хүчийг дорхноо давна.
Бичиг: Наринкигийн хувийн салаа
Наринки: Тулааны өмсгөлөө бүрэн ашиглаж таарсан бүх мангасаа устга. Даалгавраа амжилттай болох юм бол хүссэн мөнгийг чинь өгнө! Ваганмаг амьд авчирсныхаа дараа ачийнхаа үе хүртэл хангалуун амьдар! Урагшаа!!
Зомби хүн: Тэр жижиг барилга гэдэг нь эргэлзээгүй бололтой. Буланд шахчихлаа!
Фүбүки: Фүбүки бүлэглэл бүрэн арчигдсан. Яахав, талыг нь эгч минь хийчихсэн л дээ. Энэ бол онцгой байдал. Эндхийг Фүбүки бүлгийн салбар болгож уулзалт зохион байгуулах хэрэгтэй.
Бомб: За?
Фүбүки: Сайта... Хүлээ, хэн бэ?
Бомб: Өө, найз нь уу? Зочин ирлээ, Сайтама!
Кинг: Фүбүки ирсэн бололтой.
Сайтама: Хөөе, яагаад чиний ганц дайралтад миний өсгөж байсан мангас шууд үхчхэж байгаа юм?
Жэнос: Юу хүссэн юм, Тамын цасан шуурга? Эртхэн хэлэхэд шавь авахгүй байгаа шүү.
Банг: Давчуу байгаад уучлаарай. Тэрийг аваад өгч болох уу?
Сайтама: Яагаад шорооны сул тал салхи байгаа юм? Миний түвшин 27, чинийх 15 шдээ.
Кинг: Түвшин өндөртэй байсан ч Хөгшин голем муурын төрлийг ялахгүй ээ. Тэглээ ч наадах чинь дорой дүр.
Сайтама: Юу? Тийм зүйлээ эртхэн хэлээч!
Сайтама/Кинг: - Тэгвэл энэ дүрээр...\N- Наадах чинь ч бас дорой.
Кинг: Үнэндээ, хүчтэй дүрүүд нь хөөрхөн харагддаг.
Сайтама: Өө больё, саяны хэлснээс чинь болж тоглох хүсэлгүй болчихлоо.
Фүбүки: Юу болоод байгаа юм?
Сайтама: Чи яагаад энд байгаа юм?
Фүбүки: Онцгой байдал. Фүбүки бүлгийнхэн бүгд арчигдсан! Энэ удаагийн мангасын байгууллага нэлээн аюултай. Тоглоом тоглож суух цаг биш. Чи одоо юу болоод байгааг мэдэж байна уу?
Сайтама: Тэгтлээ хашхирахгүй байсан ч болно шдээ. Түрүүхэн ирээд жаахан амарч л байна.
Фүбүки: Хажуулдаж хэвтэхээ боль!
Жэнос: Багшийн хэлснээр бид ч хүнд дайсантай тулалдсан. Ганцхан өөрсдийгөө гэж бодох хэрэггүй.
Фүбүки: Яахав, наад төрхийг чинь хараад мэдэж байгаа ч. Кинг өмнө нь байсан ч одоо яагаад Мөнгөн соёо хүртэл Сайтамгийн гэрт байгаа юм?
Банг: Би хамт тулалдсан болохоор түүний өрөөнд амарч байна. Жаахан хөөрснөөс болж нуруугаа гэмтээгээд хөдөлж чадахгүй байна.
Бомб: Миний өвдөг гэмтсэн. Удаан хугацааны дараах Архирах ки тэнгэрийн нударга жаахан хүнд тусаж.
Фүбүки: Ойлголоо, тийм хэмжээний хүнд тулаан байсан бололтой. Тийм байтал яагаад? Яагаад энэ залуу байдгаараа байгаа юм? Хөөе, Сайтама! Тайвширсан дүр эсгээд жаахан сандарсан байгаа биз дээ?
Сайтама: Үгүй ээ, байнга л болж байдаг зүйл.
Фүбүки: Юу? Энэ нөхцөл байдаг яаж байнга болж байдаг юм!
Сайтама: Тэр яагаад уурлаад байгаа юм?
Кинг: Би ингэж хэлэх хүн биш ч... энэ байнга байдаг нөхцөл байдал биш байх.
Фүбүки: Энд ирээд суу!
Бичиг: (Цохих, цохих)
Фүбүки: Одоо бүгд төлөвлөгөөний уулзалт хийнэ!
Бичиг: (Цохих, цохих)
Сайтама: Яагаад чи ирж байгаа юм?
Фүбүки: Жэнос! Чи S зэрэг юм чинь. Баатрын холбооны дээд албан тушаалтнаас дараагийн төлөвлөгөөний талаар сонсоогүй юм уу?
Жэнос: Өчигдрөөс хойш Сайтама багшийн... тулааны урлагийн тэмцээнийг дэмжих гээд завгүй байсан болохоор. Холбооноос өгсөн холбооны төхөөрөмж хайлаад алга болчихсон.
Банг: Минийх ч бас газарт унаад эвдэрчихсэн.
Кинг: Минийх нэг мэдэхэд эвдэрчихсэн байсан. Сайтамагийн цохилтын доргилтоос болсон байх.
Фүбүки: Тэгвэл цаашид яаж хөдлөх юм? Тэдэнтэй дайн эхэлчхээд байгаа.
Жэнос: Би засвар хийлгэх ёстой.
Фүбүки: Тэр тийм л байх.
Банг: Бид ч бас дахиад жаахан амрахгүй бол хөдөлж чадахгүй байх.
Бомб: Насыг ялж чадахгүй нь.
Фүбүки: Чи яах юм?
Кинг: Надад ч бас хийх ажил байгаа гэж бодогдоод...
Фүбүки: Тэгвэл одоо хөдөлж чадах нь Сайтама бид хоёр л байх шив. Тэгээд яах юм? Төвийнхөн тусдаа тусгай арга хэмжээ авах төлөвлөгөө боловсруулж байгаа байх. Ийм үед В-гээс дооших зэрэглэлийн баатрын гаргах үйлдэл ирээдүйд нөлөөлөх болно. Бид ч бас амжилт гаргах ёстой.
Бичиг: (Цочирдох)
Фүбүки: Сонсож байна уу? Энэ удаагийн дайсан хувиа хичээдэг мангасууд ховор гэгч нь бүлгэм байгуулсан том зүйл. Гэхдээ байгууллагын бүтэц нь нэгдэл гэхээс илүү дарангуйлал хэлбэрээр нэг толгойлогчийн дор байх магадлал өндөр.
Банг: Тийм дээ, мангасын бүлэглэл. Гароу ч тэдэнтэй нэгдсэн бол жаахан төвөгтэй зүйл болох байх.
Бомб: Тийм ээ, ганцаараа яваа Гароу руу дайрах боломж дахиж олдохгүй байх. Тэр жаран хөлт шиг нөхдүүд мангасын бүлэглэлд дахиад байгаа бол бүтэхгүй бололтой. Одоо баатар байхаа боль Банг.
Кинг: Сайтама. Түрүүний тулааны газарт уулзахыг хүссэн баатрын ангууч чинь байсан бололтой. Зөрчихсөн бололтой.
Сайтама: Эргэж ирж байхдаа дахиад зөндөө баатар агнуулж байгаа гэж сонссон. Өршөөхгүй. Бүүр намайг агнахаар ирэхгүй байгааг нь өршөөхгүй. Халзан нөмрөгт болохоор уу?
Кинг/Жэнос: - Сайтама?\N- Багш аа?
Сайтама: Түр гарчхаад ирье.
Жэнос: Гароу хаана байгааг мэдэх юм уу?
Сайтама: Хайх гэж байна. Гароу гэдгийг олоод балбачхаад ирье. Бас ирэхдээ байцай авчхаад ирье.
Фүбүки: Би энд удирдсаар байтал дахиад үл тоочихлоо... Сайтама болон бусдыг Фүбүки бүлэгт оруулах нэлээн хэцүү бололтой.
Гароу: Эндэх хаанах вэ? Би амьд үлдсэн юм уу? Ой санамж бүдэг бадаг байна.
Гёро-гёро: Мангасын холбоонд тавтай морил. Энийг уншиж байна гэхээр чи амьд үлджээ. Чиний амийг аварсан нь бид гэдгийг сайтар мэдэж. Үймээн тарихгүйгээр наад өрөөндөө чимээгүй хүлээж бай. Одоо гадагш гарлаа гээд баатруудын бай болох болно. Чамд байх газар хэрэгтэй. Хувцас бэлдсэн байгаа болохоор өмсөөрэй.
Гароу: Өвдөж байна! Хамаг бие өвдөж байна! Цангаж байна. Бас хоол... цусаа сэлбэх зүйл хэрэгтэй. Би өвгөнтэй тулалдаж байхад шувуун новш гарч ирээд... Мангасын холбоо... төвөгтэй нөхөд юм аа. Өвгөнд юу болсон бэ? Тэр жаран хөлтийн эсрэг... Ямар хамаа байх вэ дээ... Агаарт цусны үнэр нэвчсэн байна. Бөөлжих нь. Бас хэт чимээгүй болохоор чих дүнгэнэж байна. Газар доор гүнд байна уу? Хамаагүй л дээ...
Эр 3: Өршөөгөөч! Бидний буруу! Дахиж өөдөөс чинь сөрөхгүй ээ!
Наринки бүлэг: Үхмээргүй байна!
Гёро-гёро: Тэглээ гээд бидний хоёр цэргийг устгасан. Зүгээр явуулчхаж чадахгүй нь. Хөлслөгч чинь хүчтэй хэрэгсэл өгсөн юм хойно эцсээ хүртэл хичээ л дээ. Энд байгаа мангасууд эсэргүүцэх хүмүүсээр тоглох дуртай.
Эр 3: Энэ бүгд түүний буруу. Новш, газар робот гарч ирээгүй бол гадагшаа зугтаж чадах байсан.
Гёро-гёро: Сурталчилгаа сайн болсон бололтой. Бэлэг явуулсанд баярлалаа. Чадварлаг шинэ гишүүн ирсэнд баяртай байна. Асуудалгүй тэнцлээ. Шинэ хүн, чиний нэр хэн бэ?
Машин бурхан G5: Би бол Машин бурхан G5.
Бичиг: (Аюулын түвшин: Чөтгөр, Машин бурхан G5)
Машин бурхан G5: Мангасын холбоод тусал гэж намайг байгууллагаас илгээсэн.
Гёро-гёро: "Байгууллага"? Энэ нуувчинд яаж төөрөлгүй ирсэн юм? Бүтээгчтэй чинь ярьж болох уу? За хамаагүй ээ, тавтай морил. Дараа дахиад боломж олдоно. Нуугдаж байсан ч болох болохоор дахиад жаахан хүлээж байгаарай, Гароу.
Гароу: Шууд толгой руу минь ярьсан уу? Телепат уу?
Машин бурхан G5: Тэдэнтэй тулалдаж үзсэний хувьд хэлэхэд тэдний өмссөн тулааны өмсгөлийн тулааны хүч нэлээн их ашиглах үнэ цэнтэй байх. Гэхдээ өөрсдөд нь зориулж тохируулсан болохоор. Бусад хүмүүс, тэр дундаа мангасууд ашиглах боломжгүй.
Гёро-гёро: Тэгэхээр амьд байлгаж хүү болгох ашигласан нь дээр байх нь ээ.
Мангасын гүнж Супер S: Тэгвэл минийх байх нь. Сайтар сургах болно оо.
Эр 4: Сургах? Юу юм бэ?
Эм 1: Гуйж байна, биднийг явуулаач!
Мангасын гүнж Супер S: Амаа хамхи! Гайхалтай! Ийм ашигтай боолуудтай болсондоо баяртай байна!
Гёро-гёро: Сайн уу, Гароу? Эрт сэржээ.
Мангас 1/Мангас 2: - Тэр баатрын ангууч байх нь.\N- Аврагдаж...
Мангас 3/Мангас 2: - Надад таалагдаж байна.\N- ...шархыг нь эмчилж.
Мангас 4: Гёро-гёро эзэнтэн тийм хүнд анхаарсан шалтгаан юу юм бол?
Мангас 5/Гёро-гёро: - Хүн юм уу? Мангас биш юм уу?\N- Чимээгүй!
Гёро-гёро: Одоо түүнтэй чухал зүйл ярих болно.
Гароу: Тэр ард байгаа аварга юм юу вэ? Надаас юу хүссэн юм?
Гёро-гёро: Аюулын түвшин: Чөтгөрөөс илүү мангас саяны тулаанаар нэлээн хасагдаж одоо 30 л үлдсэн. Тийм байсан ч хангалттай ялах тулааны хүч байгаа ч. Одоо бидэнд нэгдэх хүч болон удирдагч хэрэгтэй. Чамайг дээд албан тушаалтан болж намайг дэмжихийг хүсэж байна.
Мангас 6: Шууд дээд албан тушаалтан уу? Дажгүй нөхцөл байна.
Гёро-гёро: Түүн шиг баатрын эсрэг үзэлтэй хүчтэй нэгэн л миний хайж ирсэн нэгэн. Ганцаараа тулалдаж үхтлээ балбуулсан ч S зэргийн баатрын хүзүүг тас хазах шахсан... гайхалтай нэгэн. Гэхдээ бидний толгойлогч Орочи-сама нэг нөхцөл тавьсан. Чи жинхэнэ мангас гэдгээ нотолж харуул. Эвэр ургуул гэх гээ юу?
Орочи: Нэг өдөр өгье. Хэн ч байсан хамаагүй нэг баатрын толгойг авч ир.
Гароу: Баатрын амийг бол...
Галт шувуун хүн: Харамсалтай мэдээ ч... Мөнгөн соёо болон бусад нь амьд. Ахмад жаран хөлт ялагдсан.
Гёро-гёро: Дуудсанд уучлаарай. Та нарт даалгах ажил гарсан юм.
Шавжийн хаан: Юу хүссэн юм?
Бичиг: (Аюулын түвшин: Чөтгөр, Шавжийн хаан)
Зандалчин хаан: Хүний орилохыг сонсохыг хүссэн дээ...
Бичиг: (Аюулын түвшин: Чөтгөр, Зандалчин хаан)
Зандалчин хаан: бараг л галзуурах гээд байгаа болохоор хурдалж үз.
Гёро-гёро: Гароу гадагшаа гарсан. Түүнийг дага.
Тамын гал: Өчигдөр, Гокэцү байсан. Харин өнөөдөр нөгөө ахмад жаран хөлт ялагдсан.
Хүчит салхи: Шийдвэрлэх тулаанаас өмнө хоёр дээд албан тушаалтан ялагдаж байдаг Гёро-гёро ч төсөөлөөгүй байх.
Тамын гал: Тиймээс л баатрын ангуучийг го хүчний нэг болгож... урих гээд байгаа юм байх даа?
Хүчит салхи: Гёро-гёрогийн юу бодож байгааг таашгүй. Мөн сонирхол ч төрөхгүй байна. Баатрын холбоо болон Флашыг устгаж чадаж байвал... надад хангалттай.
Тамын гал: Гэснээс бидний урьсан дууны хурдан Соник юу болсон?
Хүчит салхи: Харагдахгүй байна. Мангасын эсийг тэсэж чадаагүй байх.
Соник: Шөнөжин зовж байгаад яаж ийгээд давсан бололтой. Мангасын холбооны нөхдүүд таалагдахгүй байна. Ингэж их гэдэс өвдөнө гэж хэлээгүй шдээ. Энэ хариугаа нэг л өдөр авна даа. За яахав. Анхнаасаа мангасуудын талд орох бодол байгаагүй. Сайтар ашиглахад л болно. Миний бай бол зөвхөн Сайтама. Гэхдээ л... шинэ хүч мэдэрч байна. Баттай биед минь өөрчлөлт орж. Бие хөнгөн санагдах энэ мэдрэмж. Одоохондоо дасах хүртэл цаг орох ч. Энэ мангас болох уу? Нээх онцгой зүйл мэдрэгдэхгүй байна.
Бичиг: (Соник 2 кг турсан)
Бичиг: (Мангасын шинж чанар)
Back to episodes Go home