USk-5

My Mother-in-Law's Birthday Banquet, My Husband Went Crazy

Үргэлжлэх хугацаа: 58мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Гол дүрүүд:

Ван: эхнэр Жиан Ванван

Жао: эр, Жиан Ванваны нөхөр Жао Яан

Ээж: эм, Жао ээж

Аав: Жиан Ванваны аав, ноён Жиан  

На: эм, нагац эгч

Х: эм,

Дүү: эм, Жао Яаны дүү

Т: эр, Жао Тянган  Жоа Яаны эцэг

 

 

Эмч: Жао ноёнтон, баяр хүргэе. Эхнэр чинь жирэмсэн болчихож.

Жао: Нээрэн  үү?

Эмч: Тэгэлгүй яах вэ.

Жао: Эхнэр, чи үнэхээр гайхалтай.

Эмч: Жао ноёнтон. Жао ноёнтон. Жао ноёнтон. Болгоомжтой байх хэрэгтэй. Жирэмслэх магадлал анхнаасаа бага байсан ч, эхнэр чинь арай гэж жирэмсэн болж байхад. Болгоомжтой байх хэрэгтэй.

Жао:  За за за.

Эх: Баярлаж байгааг нь.

Жао: Эхнэр,  энэ олон жил жирэмслэхгүй байсан болохоор ээж чамайг их зовоосон. Бид хоёрыг хүүхэдтэй болсныг мэдээгүй байж таараа. Би одоохон ээжид хэлээдэхье.

Эх: Одоохондоо ээжид хэлэх хэрэггүй. Өнөөдөр ээжийн 60 насны ой болж байгаа байх аа? Төрсөн өдрийн хүлээн авалтын үеэр дэргэд нь байж байгаад хэлье.

Жао: Тэгье тэгье. Гэнэтийн бэлэг барья. Байна уу? Нээрэн үү? За за. Эхнэр. Хайчены хамгийн  баян хүн манай компанид дахиад том захиалга өгсөн гэж байна. Өнөөдөр давхар баяртай өдөр байна.

Эх: Тэгвэл явж хурдан ажлаа хий.

Жао: Тэгвэл чи...

Эх: Санаа зоволтгүй. Би зүгээр. Хурдан яв.

Жао: Тэгвэл би жолоочид чамайг хүлээн авалт болох газарт хүргэ гээд хэлчихье.

Эх: За. Баяртай.

Эмч: Ийшээ суучих, би тайвшруулдаг бас жирэмслэлтийн үеэр хэрэглэх ёстой бэлдмэлүүдийг бичээд өгье. Май, энийг ав.

**************************

Ван: Жи аа.

Аав: Миний охин. Ийм  том хэрэг болчихоод байхад яагаад хэлдэггүй билээ?

Аав: Жао Яан гэж сул дорой амьтан. Миний охиныг хар, ийм сайн. Надад зээ хүүхэд төрүүлж өгөх нь.

Ван: Жи аа. Дэмий юм ярихаа боль л доо.

На: Тэр манай бэр Жиан Ванван биш үү? Манай үеэл бэлгийн эс нь сул болохоор хүүхэдтэй болох боломжгүй гэсэн. Ингэхэд яагаад энэ хөгшин эртэй эмэгтэйчүүдийн эмчийн өрөөнд байдаг билээ?

Аав: Чи нээрээ, өөрийнхөө хэн гэдгийг нууж байж Жао овогтын бэр болж байдаг. Жиан Лон, Хайчены хамгийн баян хүн болох миний охин Жао овогтынд дээрэлхүүлж ч байх гэж. Тэвчих арга алга.

Ван: Та компанид нь сая том захиалга өгсөн биз дээ? Хүргэн хүүдээ сэтгэл хангалуун байгаа юм биш үү?

Аав: Миний охины сонгосон хүн муугүй ээ. Би бүгдийг нь зохицуулчихсан. Өнөөдөр би хадам ээжийн чинь төрсөн өдөрт очино. Чиний хэн болохыг хэлнэ ээ. Бас Жао овогтынд том бэлэг өгнө.

Ван: Нээрэн үү? Баярлалаа, аав аа.

Аав: Миний охин, жирэмсний эхний гурван сар эмзэг байдаг юм. Хүүхдээ сайн хамгаалах хэрэгтэй шүү.

На: Бэр эгч ээ, танай бэр хөгшин эртэй явалддаг юм байна. Жирэмсэн гэж байна.

Ван: Байна уу?

Ээж: Жиан Ванван. Чи яаж миний хүүг араар тавьж чадаж байна аа?

Ван: Ээж ээ. Та юу яриад байна аа? Ээж ээ, та юу яриад байна аа?

Ээж: Тэнэглэхээ боль. Над хэлээдэх, чи яг одоо хэнтэй байна?

Ван: Жао Яантай. Гэхдээ сая явчихлаа.

Ээж: Худлаа ярихаа боль. Жиан Ванван хөгшин эртэй завхайрснаа нууж чадна гэж бодоо юу?

Ван: Байна уу? Ээж ээ. Сүлжээ унаад байна. Удахгүй хүлээн авалтан дээр уулзъя.

Ээж: Тасалчихлаа. Энэ мууг дээ. Энэ муу золиг намайг ярьж байхад тасалчихлаа.

Дүү: Ээж ээ. Бэр эгч ахыг хуурсан гэж байна. Ахыг хүн гэж  бодохгүй байна шд.

Х: Яг  үнэн. Шиао Хуй. Анхнаасаа ийм юу ч үгүй амьтантай суулгахгүй байсым.

Ээж: Муу ичгүүргүй эм, миний хүүг араар нь тавина гэнэ ээ. Гайгүй дээ чамайг.

Дүү: Ээж ээ. Өнөөдөр Хайчены хамгийн баян хүн таны үдэшлэгт охинтойгоо ирнэ гэж байсан.  Энэ боломжийг ашиглаад энэ өөдгүй амьтныг хөөгөөд, ахыг тэр хүний охинтой суулгачихъя л даа.

Х: Хөөе. Шиао Хуй, танай хүү баян хүний охинтой гэрлэчихвэл, танай Жао овогт тэнгэрт дүүлэх нь байна шд.

Ээж: Харж л байгаарай. Өнөөдөр би Жиан Ванваныг  Жао овогтынхоос  хөөж явуулна.

*******************

Ван: Нээрэн аав аа. Хоёулаа явж гоёл чимэглэлийн дэлгүүрээс хадам ээжид бэлэг сонгоё. Би гоё бэлэг сонгомоор байна.

Аав: За. Хонгор минь, болгоомжтой явдаг юм шүү.

На: Бэр эгч ээ, нөгөө хөгшин чинь бэртэй чинь гоёл чимэглэлийн дэлгүүр явна гэж байна.

Ээж: Тэд нарыг сайн харж байгаарай. Авъя. Тэр царайнаас цаашгүй амьтанд үзүүлээд өгье.

Х: Явъя.

Ээж: явъя.

Х: Явъя.

**************

Эм: Эзэгтэй, та хадам ээждээ урт наслахыг билэгдсэн бэлэг  хайж байгаа гэсэн. Энэ манай  дэлгүүрийн хамгийн үнэтэй эдлэл. Болор хашаар хийсэн луун хээт зүүлт. 70саяын үнэтэй.

Ван: Давгүй л юм. Чанар нь ч гэсэн муугүй, дээд зэргийнх юм шиг байна.

Аав: Аргагүй  л сайн эд байна.

На: Энэ мууг  дээ. Жао овогтын мөнгөөр энэ муу хөгшинд юм авч өгнө гэнэ ээ. Чамайг дээ.

Аав: Юу? Заавал одоо юм уу? Ойлголоо. Охин минь. Компани дээр яаралтай хэрэг гарчихлаа. Аав нь түрүүлээд явахаас.

Ван: Зүгээр ээ, аав аа. Та яв яв.

Аав: Чи, үдэшлэг дээр түрүүлж очоод аавыгаа хүлээж байгаарай. Өнөөдөр аав нь… Жао овгийнхонд чамайг энэ  хотын хамгийн баян хүн гэдгийг мэдрүүлээд өгөмз.  Би Жао овогтынд маш том бэлэг бэлдсэн. Жао овогтынхон тэнгэрт хөөрөх болно.

Ван: Аав аа, баярлалаа. Та л намайг эрхлүүлэх юм дөө.

Аав: За за. Ээж болох гэж байж. Миний зээг сайн хамгаална шүү.

Ээж: Хөөе. Хаана байна?

На: Дотор байгаа.

Ээж: Гайгүй дээ.

Х: Оръё оо,  оръё.

Ван: Энэ хаш зүүлт гоё юм аа. Хадам ээжид маань яг зохино. Таалагдах нь гарцаагүй.

Ээж: Жиан Ванван.

Ван: Ээж ээ. Та энд юу хийж байгаа юм?

Ээж: Юуны чинь ээж? Миний хүүг араар нь тавьж байдаг.  Чам шиг ийм бэр надад байхгүй.

Ван: Ээж ээ. Та юу яриад байна аа?

Ээж: Хн…    надаас асууж зүрхэлнэ гэнэ ээ? Муу өөдгүй эм. Хм… нотлох баримт нь байсаар байхад худлаа хэлнэ гэнэ ээ. Миний хүүгийн мөнгөөр нэг муу хөгшин амьтанд ийм үнэтэй юм авч байдаг. Чам шиг хүн байх уу?

Дүү: Миний ах хангалтгүй байна уу?  Явж явж хөгшин өвгөн шүү.  Хэлэх ч үг алга. Хайрттайгаа сайхан зугаацаж байна уу?

Ван: Ээж ээ. Та нар… Та нар буруугаар ойлгоод байгаа юм биш үү?

Ээж: Буруу ойлгосон? Нагац эгч чинь чамайг тэр хөгшинтэйгөө хамт эмэгтэйчүүдийн эмчид үзүүлээд гарч явахыг чинь өөрийнхөө нүдээр харсан гэж байна.

Ван: Эмэгтэйчүүдийн эмч. Үгүй ээ. Ээж ээ. Би Жао Яантай хамт эмчид үзүүлэхээр очсон.

На: Чи… үнэнээ хэлэхгүй юм биз дээ? Сайн хар. Би зургийг чинь авсан.

Ван: Энэ… энэ… Ээж ээ, зурган дээр байгаа…

Ээж: юуны чинь энэ… чиний олсон хөгшин л байна даг. Чи муу эм миний хүүг араар нь тавьж зүрхэлнэ гэнэ ээ?

Ван: Үгүй ээ. Ээж ээ. Энэ… тэр хүн миний аав.

Х: Хөөх. Аав нь гэж хэлдэг байна шүү. Худлаа ярьж чадахгүй юм байж. Тэр аав чинь юм бол би эмээ чинь байна. Ямар  вэ дээ?

Ван: Ээж ээ, тэр хүн үнэхээр миний аав. Надад итгэхгүй бол би утсаар яриулъя.

Ээж: Заа за. Жиан Ванван. Ийм хөгшин хүнийг хүзүүгээр нь тэврээд ичихгүй зургаа авахуулж байдаг. Ичих нүүрээ элгэндээ наасан амьтан.

Дүү: Ичих нүүргүй амьтан.

Х: Муу өөдгүй эм.

На: Дээр үед чам шиг амьтдыг үхтэл нь зоддог байсан юм.

Ээж: Үхтэл нь зод. Олигтойхон цохиоч. Алив, тэр гэдсэнд нь байгаа амьтныг мартаж болохгүй.

Ван: Үгүй  ээ. Болохгүй ээ. Ээж ээ, битгий л дээ.

Х На: Ингээд. Май чи. Ингээд араар нь тавь.

Ван: Ээж ээ, боль л доо. Миний гэдсэнд таны ач хүү байгаа…

Х: Жиан Ванван. Чамд ичих нүүр алга уу? Өөр хүний хүүхэд тээчихээд, хадам эхдээ баригдчихаад   худлаа ярьсаар л байх уу?

Дүү: Миний ахад чам шиг эхнэр хэрэггүй. Өөдгүй амтан. Чам шиг амьтан ямар ч хэрэггүй.

Ван: Ээж ээ. Энэ хүүхэд үнэхээр Жао Яаных. Надад итгэ л дээ.

Х: Түй…

Ээж: Миний хүү хүүхэдтэй болох боломжгүй. Чи жирэмсэн байх боломжгүй. Наадах чинь тэр хөгшний хүүхэд байхаас зайлахгүй. Миний хүүгийн хүүхэд гэсэн үү.

Ван: Ээж ээ. Ээж ээ. Тийм биш ээ. Эмч эр бэлгийн эс хөдөлгөөн муутай байсан ч жирэмслэх боломжтой байдаг гэсэн. Би жирэмсэн болох гэж маш их хичээсэн.

Ээж: Миний ач хүү гэж итгүүлэх гэж байгаа бол битгий мөрөөд.

Дүү: энэ хүүхдийг миний ахын хүүхэд гэж итгүүлээд манай хамаг хөрөнгийг хүүхдэдээ өгөхийг хүсээ юу?

Ээж: Жао овогтын эд хөрөнгөнд шунасан юм биз дээ? Чамд энэ хүүхдийг төрүүлэхийг зөвшөөрөх юм бол би нэрээ араас нь бичнэ. Зод.

Х: Чанга цохь. Сайн зод…

Ван: Ээж ээ.

Ээж: Би чамайг хүүдээ хэлнэ. Чамайг өөр эртэй сээтэгнэж явдагийг заавал хэлнэ. Миний хүү. Яг чам руу залгах гэж байлаа. Надад чамд…

Жао: Ээж ээ, Хайчений хамгийн баян хүн манай компанид их том төсөл хариуцуулсан. Би төрсөн өдөрт чинь оройтож очих юм шиг байна. Тэр хүнийг хэн ч харж байгаагүй. Тэр хүн охинтойгоо таны төрсөн өдөрт очино гэсэн шүү. Та сайн үйлчилдэг юм шүү. Алдаа гаргаж болохгүй.

Ээж: Хөөх. Миний хүү мундаг шүү. Хайчений тэргүүн баян хүртэл миний хүүд тал засаад л.

Ван: Хань аа, туслаарай.

Жао: Ээж ээ. Сая юу байсан бэ?

Ээж: Юу ч биш ээ, юу биш. Чи буруу сонссон байна. Хурдан ажлаа хий. Санаа битгий зов. Ээж нь тэргүүн баян бас тэрний охинд санаа тавина аа.

Дүү: Ээж ээ. Ахад энэний тухай хэлэхгүй яасан юм?

Ээж: Ах чинь Хайчений тэргүүн баянтай ажил хэрэг ярьж байгаа. Ийм юманд ахын чинь цагийг үрэх хэрэггүй. Явъя. Төрсөн өдрийг үдэшлэгт аваачаад, энэ эмийн хэн болохыг хүмүүст харууламз. Энэ эмийг олны нүдэн дээр Жао овогтынхоос хөөж явуулна.

***************

Эр: Жао ноёнтон, баяр хүргэе. Хайчений тэргүүн баян охинтойгоо хөгшин хатагтайн төрсөн өдөрт ирэх гэж байгаа гэж сонссон. Жао ноёнтон, энэ үнэн юм уу?

Эм: Тэр хүн ч тэр, охин нь ч тэр их нууцлаг хүмүүс. Тэд нарын царайг ч мэдэх хүн байхгүй. Өнөөдөр бид нарт тэр баян хүнийг харах боломж гарах нь дээ.

Т: Тэгэлгүй яах юм. Тэр хүн миний хүүг бодсондоо л ирж байгаа юм. Миний хүү хэн билээ? Аан? Үнэхээр онцгой. Миний хүүд тэргүүн  баяны охиноос өөр хэн ч тохирохгүй. Даанч, тэр золиг ухаанаа алдаад эрт хүнтэй суучихсан.

Эм: Танай бэр сайн охин шүү. Танай Жао овогтыг бодвол жаахан ядуу л болохоос. Хөөрхөн ааштай, бас сайн охин.

Т: Ар гэр нь... манай хүү гэрлэнэ гээгүй бол манай Жао овогтын босгоор алхаж ч чадахгүй байсан юм. Бодох тусам уур хүрээд байх юм. Гэрлээд хичнээн жил болж байна. Хүүхэд ч гаргаж чадахгүй.

Эм2: Миний сонссоноор Жао захирлын бэлгийн эс сэлэх чадваргүй болохоор хүүхэдтэй болох хэцүү гэсэн. Бэрээ буруутгах ямар хэрэг байна аа.

Т: Хөөе хөөе хөөе. Юун утгагүй юм яриад байгаа юм? Хаанаасаа ийм юм сонссон юм? Энэ миний хүүтэй ямар хамаатай юм? Миний хүү шиг хүн хаана байна? Тэр өндөглөж чаддаггүй тахианаас л болж байгаа юм.

Эр: Хар даа, хар даа. Нөгөө Хайчений тэргүүн баян охинтойгоо ирж байх  шиг байна.

Х: Яваач.

Эр: Жао захирлын эхнэр биш үү? Юу болоод байна аа?

Эм: Тийм байна. Юу болсон юм болоо?

Т: Эхнэр. Энэ... юу болоод байгаа юм?

Ээж: Яасан? Жиан Ванван, энэ эм... араар нь тавьсан.... өөр хүний хүүхдийг тээж байгаа гэж байна.

Т: Юу? Жиан Ванван, ичих нүүргүй эм.

Ээж: Хүмүүс ээ, сайн харцагаа. Өөр хүний хүүхэд тээсэн нь багадаад... манай Жао овогтын мөнгөөр тэр  хүндээ ийм үнэтэй бэлэг авч өгч байгаа юм даа.

Т: Хөөх. Дээд зэрэглэлийн болор хаш байна  шд. Дээр нь бүр луун сийлбэртэй юм байна. Үнэ нь 70сая.

На: 70сая аа? Арван байшин авах үнэ байна шд. Сайн хараад ав. Тэр хүндээ ийм үнэтэй бэлэг өгөх гэж байсан байна.

Х: Бидний барьсан нь энэ. Тэр хүнд танай Жао овогтын мөнгөнөөс хичнээнийг зарцуулсныг хэн мэдлээ.

Т: Жиан Ванван. Чам шиг амьтан манай босгоор давах ч эрхгүй. Чи... миний хүүг араар нь тавина гэнэ ээ.

Ван: Аав аа. Тийм биш ээ. Энийг би өөрийнхөө мөнгөөр авсан.

Ээж: Өөрийнхөө мөнгөөр авсан? Өөрийгөө нэг сайн харчих даа. Толгойноосоо хөл хүртэл эдэлж хэрэглэж байгаагаа хар. Чамд энийг авах мөнгө байх уу?

Ван: Үгүй ээ, ээж ээ. Би энийг танд өгөх гэж өөрийнхөө мөнгөөр авсан.

Ээж: Тийм үү? Ийм юм болчихоод байхад худлаа ярьсаар л байх шив. Тийм хүнд авсан юм балиар л байж таараа, сэжиг  хүрч байна. Ичгүүргүй эм. Чамайг гэртээ оруулах ёсгүй байсан юм.

Х: Яг үнэн.

Т: Жао овогтынд хүүхэд ч гаргаж өгч чадахгүй байж, нэг муу хөгийн амьтны хүүхдийг тээж байдаг.

Ван: Аав аа. Ээж ээ. Та нар ачтай болмоор байна гэдэг биз дээ? Энэ хүүхэд та хоёрын тэгтлээ их хүсээд байсан ач чинь шүү дээ.

Дүү: Миний ахыг хуурч чадна  гэж бодоо юу. Ээж ээ. Энийг хурдан алчихаач.

Х: Алаад өг.

Дүү: Энэ эмийг хурдан алаач.

Эр5: Хатагтай. Ийм чухал төрсөн өдрийн үдэшлэгийг баллах хэрэггүй. Жао захирлыг ирэхээр яахаа шийдсэн нь дээр байх.

Эр3: Тийм  шүү, хатагтай.

Ээж: Та нар миний хүүгийн дор ажилладаг юм байж энэ эмийг өмөөрнө гэнэ ээ? Тэрний гэдсэнд байгаа хүүхэд та нарын нэгнийх юм биш биз?

На: Яг үнэн. Энэ эм байнга гадуур завхайрч явдаг байж таараа. Тэр хүн нь та нарын нэг нь ч юм билүү.

Ээж: Босоод ир. Хэлээдэх. Эд нарын хэнтэй нь унтсан бэ? Энэнтэй унтсан уу?

Эр5: Үгүй ээ. Үгүй.

Ээж:  Энэ юм уу? Энэ үү?

Эр: Би биш  ээ. Би биш.  

Ван: Хангалттай. Ээж ээ. Надад өөр хүн байхгүй. Тэр зурган дээрх хүн миний төрсөн аав. Би утсаар яриад дуудчихъя.

****************

Х: Ийм болчихоод байхад жүжиглэсээр  л байх шив.

На: Яг үнэн. Гадуур зугаацдаг нь багадаад… ичих нүүргүй амьтан.

Ван: Утсаа ав л даа. Яагаад утсаа авахгүй байна аа?

Аав: Байна уу. Хонгор оо.

Ээж: Хонгор оо? Ингэж байгаа хүнийг яах вэ?

На: Хөөх. Нэг нь аав гээд, нөгөөх нь хонгороо гээд л. Та нар ч сайн юм аа. Түй…

Аав: Хонгор оо? Утас нь тасарчихаж. Шиао Ли, хадам ээжийг аваад ир. Бас Жао овогтын төрсөн өдөрт бэлдсэн бэлэгнүүдийг аваад ир. Ванваны хадам ээжид өгнө шүү.

Эр: Мэдлээ.

Ээж: Өнөөдөр би энэ эмийн  гэдсэнд байгаа хүүхдийг заавал цааш нь харуулна.

Ван: Цохихоо боль. Битгий гэдэс рүү цохиоч дээ. Гуйж байна. Миний хүүхдийг зүгээр орхи.

На: Бэр эгч ээ. Хар даа. Энэ хүн мөн байгаа биз дээ?

Ээж: Сайн байна, Жиан Ванван. Чи ч үнэхээр ичих нүүргүй юм даа. Хоёулуу нэг эрд үйлчилдэг юм биз дээ.

Ван: Миний зургийг өг. Энэ миний ээжээс үлдсэн ганц зураг. Надад маш чухал. Хурдан өгөөдөх.

Х: Ээж, аав гэнэ шүү. Тэгвэл би эмэг эх чинь байна.  Тэгвэл би эмэг эх чинь байна.

Ван: Та нарын хийсэн  бүхнийг уучилъя. Гэхдээ энэ зурганд хүрч болохгүй. Надад буцаагаад өгчих.

Т: Хөөх. Байж байгааг нь. Түй… чиний биднийг уучлах үгүй чинь хамаагүй. Харин бид нар чамайг уучлах уу гэдэг л байна.

Ээж: Зурагаа авмаар байна уу? Тэгвэл сөхөрч суугаад өөрийгөө арав алгадаад… хөгшин эртэй явалдаж, жирэмсэн болсон гэдэгээ хүлээ. Манай Жао овогтыноос уучлалт гуй.

Т: сөхөр.

Бүгд: Сөхөр. Сөхөр гэж байна. Сөхрөөч.

Дүү: Хурдан сөхөр.

Ван: Амаа тат. Тийм юм хийгээгүй байж… би яагаад сөхрөх ёстой юм?

Ээж: Сөхрөхгүй юм биз дээ? За яах вэ? Тэгвэл… би зургийг чинь ураад…

Ван: Болохгүй ээ… За яах вэ. Би сөхөрье…

Ээж: Алгад!

Ван: энэ бүгд миний буруу. Би ичгүүргүй эм. Би жирэмсэн.

Ээж: Хэлээч. Хэний хүүхэд вэ?

Ван: Жао овогтын  хүүхэд. Жао овогтынхноос уучлалт гуйя.

Ээж: Ингээд байвал… хэр удах юм бэ? Алив, би тусалъя…

Ван: Одоо миний зургийг өг.

Ээж: Тэрэнтэй  авахуулсан зурааа авмаар байна уу? Битгий мөрөөд.

Ван: Үгүй ээ. Битгий… Хангалттай. Би буруу юм хийгээгүй. Миний гэдсэнд байгаа хүүхэд ч бас буруугүй. Би Жао овогтын бэр болсноосоо хойш хадмууддаа үнэн сэтгэлээсээ хандаж, та нарыг бүгдийг нь халамжилдаг байсан. Гэтэл та нар… эхнээсээ эцсээ хүртэл… намайг хэзээ ч хүндэлж байгаагүй. Намайг үргэлж дорд үздэг.

На: Чамайг дорд үзэхгүй яах юм? Чи хэн болчихоод бид нараар хүндлүүлэх гээд байгаа юм?

Т: Яг үнэн. Хайчены тэргүүн баян ч Жао овогтын хүн болох эрхтэй. Тэр хүний охин л миний хүүтэй байх эрхтэй.

Дүү: Манай ах баян айлын охинтой суучихвал манай Жао овогт улам л сайхан амьдрах болно.

Ээж: Чамд үнэнийг хэлье. Удахгүй Хайчений тэргүүн баян, охинтойгоо миний төрсөн өдөрт оролцохоор ирнэ. Харин ч сайн юм боллоо. Чам шиг ийм амьтныг хөөгөөд явуулчихвал, миний хүү баян эхнэртэй болж болно гэсэн үг.

Ван: Баян  хүний хормойноос зүүгдэх дуртай та нар шиг хүмүүс баян айлын өв залгамжлагчтай гэрлэх эрх байгаа гэж бодож байна уу?

Ээж: Баян айлын өв залгамжлагч мэддэг юм шиг ярьж байх шив.

Ван: Үнэнийг хэлье. Би… Хайчены тэргүүн баяны охин байна…

***********************

Жао: Эхнэр маань жирэмсэн. Ээжийн төрсөн өдөр. Давхар баяр тохиож байна. Өнөөдөр сайхан өдөр байна. Сайхан тэмдэглэнэ ээ.

Аав: Байна уу.

Эр: Жиан ноёнтон. Баларлаа. Танай охиныг хадам ээж нь зодоод байна.

Аав: Юу гэнэ ээ? Хайчены тэргүүн баян, Жиан Лоны охинд гар хүрнэ гэнэ ээ. Үхэхийг хүсээ юу? Бушуул. Гурван минутын дотор очсон байх ёстой шүү.

Ээж:  Муу тэнэг чинь… Тэргүүн баяны охины дүрд толоно гэнэ ээ. Наад хүүхдийг чинь би үгүй хийгээд өгнө өө. Хүн ир. Сайн зод…  

Ван: Зодохоо боль. Битгий гэдэс рүү цохиод бай. Та нар харамсана даа.

На: Харамсах аа? Тэр хөгшин чинь ирээд чамайг аварна гэж бодоо юу?

Т: Өнөөдөр… энэ ичгүүргүй амьтнаас би хүүгийнхээ өшөөг авна. Чамайг алчихъя л даа би.

Ван: Аав аа. Хань аа. Та хоёр хаана байна аа? Намайг авраач дээ.

Аав Жао: Зогс.

********************

Жао: Зогс.

Ван: Хань аа. Авраарай. Зүгээр үү? Ээж ээ. Авга эгч ээ. Та нар чинь юу хийгээд байгаа юм бэ? Ванван жирэмсэн. Яаж ингэж болдог юм?

Ээж: Миний хүү… ийм болчихоод байхад тэрнийг өмөөрч байгаа юм уу? Тэрний юу хийснийг чи мэдэх үү?

Т: Энэ тэнэг хогийг дээ. Тэрний гэдсэнд байгаа хүүхэд чинийх биш.

Жао: Аав аа, ээж ээ. Та нар чинь юу яриад байгаа юм бэ? Ванван тийм хүн биш. Та нар буруу ойлгосон байна. Явъя. Хурдан эмнэлэгт очиж үзүүлье.

На: Хөөе. Жао Яан. Чамайг араар нь тавьсан гээд байна. Чи мэдэхгүй байна. Энийг сайн хар. Энэ зурган дээр Жиан Ванван… энэ хөгшин эртэй үнсэлцэж байгаа.

Ван: Хань аа. Надад итгэ. Би чамаас огтхон ч урваагүй. Ээж, аав хоёр буруу ойлгочихож.

На: Буруу ойлгосон? Жао Яан. Чамайг эмнэлгээс явав уу үгүй юу тэр хүн гараад ирсэн. Энэ хоёр ямар дотно байсан гэж санана. Хамт дэлгүүр хэсээд л. Чиний мөнгөөр бэлэг авч өгөөд л.

Жао: Жиан Ванван. Чамайг ийм хүн гэж мэдсэнгүй. Би үргэлж чамайг бодож, хүссэн болгоныг чинь хийж өгдөг байсан. Тэрний хариу нь энэ юм биз дээ. Хөгшин эр шүү.

Ван: Хань аа, надад итгэ л дээ. Тийм юм болоогүй. Тэр зурган дээр байгаа хүн миний аав.

Жао: Аав аа?

Ван: Энийг хар. Хар л даа. Энэ миний төгсөлтийн зураг.  Аав бид хоёр байгаа. Бас энэ… энэ миний ажилд орсон эхний өдөр. Аав надтай хамт явсан. Хар л даа.

Жао: Болно оо. Ванван. Намайг хуурч чадна гэж бодоо юу?

Ван: Хань аа, би үнэхээр чамайг хуураагүй. Тэр зурган дээр байгаа хүн үнэхээр миний аав.

Жао: Яагаад би чамд итгэх ёстой юм? Чи хэл дээ. Чи надад аав чинь ядуу гэж хэлсэн. Гадаадад ганцаараа ажилладаг. Гэтэл энэ хүн… үнэтэй брэндийн хувцас өмсчихсөн байгаа биз дээ?

Ван: Хань аа. Уучлаарай. Би худлаа хэлсэн юм. Манай аав гадаадад бизнес хийдэг. Бас их том бизнестэй. Чамтай анх танилцахад чи жирийн нэг ажилтан байсан болохоор би хэлээгүй юм. Энийг мэдвэл чамд дарамттай байх байх гэж бодсон юм. Бид хоёрт нөлөөлнө гэж бодсон. Тэгээд би хэн гэдэгээ нуусан юм.

Жао: Жиан Ванван, ийм том хэрэг тарьчихаад. Ийм худал юм ярьж намайг хуурна гэж бодоо юу.

Ван: Хань аа, тийм биш ээ.  

Жао: Жиан Ванван. Хоёулаа салъя.

**************

Ван: Юу? Хань аа, яаж салж болдог юм бэ?

Жао: Тийм ээ. Чамтай гэрлэсэн нь миний амьдралын хамгийн том алдаа байж.

Ван: Хань аа. Тайвшир л даа. Өнөөдөр болсон бүхэн бүгд үл ойлголцол.

Дүү: Гайгүй байлгүй. Миний ахыг дахиад хуурах гээ юу? Түрүүн ахыг ирээгүй байхад чи өөрийгөө баян айлын хүүхэд гээд байсан байх  аа.

Жао: Тийм ээ. Манай аав баян гэж байна.

Х: Хөөх. Ёстой хэлэх ч үг алга. Чи баян  хүний хүүхэд байсан  ингээд байж байх уу.

На: Яг үнэн. Өөрийгөө хараач. Баян айлын  өв залгамжлагч ийм байдаг юм уу?

Т: Болно оо болно болно. Цаг үрэхээ боль. Жао Яан, бушуу энэ хүүхнээс сал. Тэгж байж л тэргүүн баяны охинтой сууна шүү дээ.

Ээж: яг  зөв. Яг зөв. Тэр хүний охинтой суучихвал манай Жао овогт тэнгэрт хөөрнө гэсэн үг шүү дээ.

На: Яг үнэн.

Дүү: Тийм ээ, ээж ээ.

Ван: Амаа тат.  Хүн ашиглахдаа сайн гэдэг нь. Манай аав ирээд та нарыг шийтгэнэ  гэж айхгүй байна уу? Дахиад хэлье. Би та нарын яриад байгаа тэр Хайчены тэргүүн баян Жиан Лоны чинь охин нь байна.

Жао: Жиан Ванван. Хангалттай. Энэ бүхэн чамаас л болсон. Жао овогтынд үлдэхийн тулд баян айлын охин гэж худлаа ярьж байдаг. Ингэж худлаа ярьж байдаг, чамд нэр нүүр гэж байна уу?

Ван: Хань аа. Гэдэс өвдөөд байна. Надад туслаач дээ.

Жао: Жиан Ванван, одооноос… бид хоёр ямар ч хамааралгүй хүмүүс. Өнгөрсөн таван жил хүний ач мэдэхгүй нохой тэжээж байж.

****************** 

Ван: Хань аа. Энэ бөгжөөр чи надтай холбогдлоо.

Жао: За. Би дуртайяа зөвшөөрч байна. Би энэ бөгжийг энэ насандаа хуруунаасаа салгахгүй.

Ван: Жао Яан. Өнөөдөр чи бидний хайрыг өөрөө үгүй хийлээ. За яах вэ, би салъя.

Ээж: Миний хүү, сайн байна. Одоо… энэ эмтэй чи ямар ч хамаагүй болсон. Хүлээж бай. Тэргүүн баяны охиныг ирэхээр… гэрлэх санал тавьдаг юм шүү.

Т: За за. Цаг болчихлоо. Алив, бушуул. Жиан Ванваныг эндээс бушуу гарга. Энд байлгаад хэрэггүй. Зочны нүд хорсохын нэмэр.

Х:  Нээрэн тийм. Энийг барьж бай.

На Х: Явъя.

На: энэ эмийг гаргаад хая.

Аав: Зогс. Миний охинд хүрнэ гэнэ ээ? Замаас зайл. Жао овогтынхон зоригтой болж. Миний ганц охиныг яаж байгаа чинь энэ вэ?

Ван: Аав аа.

Аав: Хонгор оо, битгий ай. Аав нь энд байна. Миний охиныг хэн ч дээрэлхэж чадахгүй. Аав нь чамайг юу ч болж байсан хамгаална.

На: Хөөх. Энийг хараач ээ. Энэ зурган дээр байгаа хүнийг хар даа. Энэ нөгөө Жиан Ванваны араар нь тавиад байсан хөгшин мөн байна. Хөөх. Ийм хөгшин хүн байж ичих нүүр алга уу?

Жао: Авга эгч ээ.

Аав: Юу ч мэдэхгүй байж амныхаа зоргоор.

Х: Энэ муу чинь… яаж байгаа чинь энэ вэ?

Аав: Та нар миний охиныг дээрэлхэнэ гэнэ ээ.

Жао: Ээж ээ.

Т: Эхнэр…Та мэдэхгүй байна. Манай Жао овогт тэргүүн баяныг танина. Тэр хүн удахгүй ирнэ. Та… биш ээ, чи тэр эмд тусалж байгаа юм уу? Үхэх чинь дутаа юу?

Жао: Аав аа. Хамгаалагч. Хамгаалагч аа?

Аав: Чи миний хүргэн, Жао Яан байх нь ээ.

Жао: Юу… Чи хэн юм бэ?

Аав: Хэн бэ гэж үү? Хадам эцэг чинь байна.

Ээж: Миний хүү…

Т: Миний хүү…

Аав: Сонсцогоо… Хайчены тэргүүн байсан Жиан Лон миний охин… Жиан Ванван тэр үед эд хөрөнгө, байр суурь тоолгүй… өөрийнөө хэн гэдгийг нууцалж… энэ Жао овогтын бэр болсон. Эд нарыг халамжилж, чадах чинээгээрээ тусалсаар ирсэн. Миний Жиан Ванван байгаагүй бол өнөөдрийн Жао овогт байхгүй байх байсан. Гэтэл энэний хариуд… энэ хүмүүс миний охиныг зодож, доромжилж байна.  Охиныхоо өмнөөс миний сэтгэл шимширч байна. Эд нарыг аваад гар. энд байх ёсгүй, гадны хүмүүсийг гарга. Хаалгаа хаагаад, түгж. Өнөөдөр… Жао овогтынхныг нэгийг нь ч зүгээр үлдээхгүй. Миний охиныг доромжилсны хариуг заавал авна. Миний хөөрхий охин. Битгий ай. Аав нь энд байна. Аав нь чамайг хамгаална.

Ван: Аав аа. Миний буруу. Жао Яантай гэрлэх хэрэггүй байж.

Аав: Миний аминаас үнэтэй ганц охин. Аав нь амьд байгаа цагт хэн ч чамайг дээрэлхэх ёсгүй. Би одоохон өмгөөлөгч нараа дуудаж, энэ өөдгүй амьтнаас гэрлэлтийг чинь салгана.

Ээж: Хөөе.   Хадам дүү. Чи чинь энэ хүнийг нөгөө ичгүүргүй амьтан гээгүй билүү? Яагаад гэнэтхэн Хайчений тэргүүн баян болчихов оо?

Т: Харин тийм. Тэгэхээр… Жиан Ванваны хэлсэн үнэн болж таарч байна уу?

На: Хөөх. Энийг хар даа. Интернэтэд энэ хүнийг нээрэн Хайчены тэргүүн бян гэсэн байна. Жиан Лон.

Дүү: Тэгвэл… Жиан Ванван үнэхээр тэргүүн баяны охин гэсэн үг үү.

Ээж: баларлаа, баларлаа. Бид нар… тэргүүн баяны охиныг зодчихсон байна.

Дүү: Ээж ээ, сандрах хэрэггүй. Жиан Ванван үнэхээр баян айлын охин болж тааарлаа. Тийм бол бид нар тэрнийг алдаж болохгүй.

Т: Яг  зөв. Яг зөв. Манай Жао овогтынхон хичнээн зовж байж ийм боллоо доо.  Бэлэн мөнгөний саалийн үнээ Жиан Ванваныг алдаж болохгүй.  

Жао: Болохгүй ээ. Нэгэнт тэр хүнийг уурлуулчихсан болохоор бид нар өөртөө, Жао овогтынд гарах гарц  үлдээх хэрэгтэй. Өнөөдөр ийм юм болсон болохоор, тэд нар үнэхээр сална гэсэн ч, Жиан Ванванд Жао овогтынхоос ганц ч зоос өгч болохгүй.

Дүү: Ах аа. Юу гэсэн үг вэ?

Жао: Наашаа  ойрт…

Дүү: Ах аа. Тэгье. Би хурдан хүн олоодохъё. Таны хэлдэг зөв. Жиан Ванванд юу ч өгч болохгүй.

Ээж: Та хоёр юугаа төлөвлөөд байгаа юм бэ? Жао Яан, чамд бодсон юм байгаа юм уу?

Жао: Жао овогтын эд хөрөнгийг хамгаалж үлдэх хэрэгтэй. Гэхдээ, хамгийн түрүүнд Жиан Ванваныг татах хэрэгтэй.

Ээж: Чи яах гэж байна?

Жао: Харж бай. Аав аа. Эхнэр. Миний буруу. Намайг уучлаач дээ… Эхнэр. Миний түмэн буруу. Намайг уучилчих  л даа. Эхнэр. Эхнэр… миний буруу гэдгийг мэдэж байна. Надад  урам чинь хугарсан байж таараа. Гэхдээ гэрлэлтээ бодоод намайг уучилчих л даа, тэгэх үү? Чамайг бодлоо өөрчилнө гэвэл… би хүссэн бүхнийг чинь хийе. Эхнэр… уучлаарай.  Бүгд миний буруу. Би бусдын хэлсэн үгэнд итгэлгүй, чамд итгэх ёстой байсан юм. Эхнэр. Би… би хүн биш. Намайг үнэхээр уучлаарай. Эхнэр…

Ван: Боль. Ингэлээ гээд чамайг өрөвдөнө гэж бодоо юу? Сайн сонс, битгий горьд.

Аав: Ван арь, өөрийгөө өрөвдүүлэх гэсэн хуурамч жүжигт битгий итгэ. Ийм хүнийг өрөвдөөд ч нэмэргүй. Хөөе. Наад толгойгоо өргө. Одоо гэнэт ухаан орж дээ.

Ээж: юу… Худ аа. Үнэнийг хэлэхэд… энэ хэрэг… надаас л боллоо. Энэ хоёр залуу хүмүүс шүү дээ. Та ийм баян  хүн  байж, миний хүү уучлалт гуйж байхад… уучилчих л даа. Ванванд миний хүүг уучил гээд хэлчих.

Аав: Танай хүү манай Ванванд итгэхгүй байсан. Бас та нар… сул дорой охин хүүхдийг дээрэлхэж... цохиж, зодож,  доромжилж байдаг. Энэ олон жил... танай Жао овогтынхон хэн ч биш байснаа эд хөрөнгөтэй болж, амжилтанд хүрсэн нь... Ванваны ач. Одоо уучлалт гуйгаад ч оройтсон. Хэтэрхий оройтсон.

Жао: Тийм ээ. Аав аа. Таны хэлдэг зөв. Манай Жао овогтынхон Ванваны ачийг мэдэхгүй  явж. Таны уурлаж байгааг ойлгож байна. Ванван. Гэдсэн дэх хүүхэд чинь буруугүй шүү дээ.

Дүү: Тийм ээ, тийм, бэр эгч ээ. Ахыг хар л даа. Хэзээ ч ингэж хүнээс уучлалт гуйж үзээгүй. Уучилчих л даа.

Жао: Ванван, хүүхдийнхээ төлөө, гэр бүлийнхээ төлөө. Уучилчих л даа. Чи үнэхээр хүүхдээ эцэггүй төрүүлж зүрхэлнэ гэж үү?

Ван: Аав аа. Жао Яаныг энэ удаа уучилчих уу?

Аав: Хар багаасаа л ийм өрөвч хүүхэд байсан. Хэтэрхий зөөлөн сэтгэлтэй.

Эр: Жиан захирал аа. Баларлаа. Манай хүмүүс Жао овогтынхон сүүлийн арван минутын дотор ихэнх хөрөнгөө хилийн чанад руу шилжүүлж байгааг манай хүмүүс мэдсэн байна.

Аав: Юу гэнэ ээ? Жао овогтынхон хөрөнгөө зувчуулсан гэнэ ээ? 

Эр: Өөрсдийнхөөсөө гадна залуу авхайн хөрөнгийг ч гэсэн шилжүүлж байна. Буцааж авах боломжгүй гэж байна.

Аав: Муу новш. Бид нараас өөр юу нуусан бэ?

Жао: Юу ч биш.

Ван: Жао Яан. Яагаад хөрөнгөө шилжүүлж байгаа юм?

Жао: Эхнэр. Буруу ойлгосон байна. Энэ … би яалаа гэж тийм юм хийх юм?

Ван: Чи биш бол хэн  юм?

Жао: Шиао Фан. Чи л биз. Яагаад хөрөнгө шилжүүлж байгаа юм? Шиао Фан, намайг  дуурайгаад хийгээрэй. Хөрөнгөө шилжүүлж дуусгах хэрэгтэй байна.

Дүү: Тийм ээ. Би тэгсэн юм.

Жао: Чи… чи яагаад хамаг хөрөнгөө хилийн чанад руу гаргаж байгаа  юм? Надад хэлдэггүй юм уу?

На: Жао Яан. Энэ юу ч биш. Компаниуд хөрөнгөө шилжүүлж л байдаг шд.

Жао: Шилжүүлдэг ээ? Ванван, хар даа. Компани хөрөнгө гэж байна. Хувийн эд хөрөнгө биш. Буруу ойлгосон байна. Буруу ойлгочихож. Тэгээд ч, би юу ч мэдэхгүй.  Шиао Фаны хийсэн хэрэг.

Аав: Тийм үү?

Жао: Тийм ээ, аав аа.

Эр: Жиан захирал аа. Гадангаа хөрөнгөө шилжүүлэхэд захирлын  гарын  үсэг заавал шаардлагатай. Зөвшөөрөлгүй бол ингэх боломжгүй. Тэгээд ч Жао компаний захирал нь Жао Яан. Дөнгөж сая хөрөнгөө шилжүүлээд дуусчихлаа.

Аав: Өөдгүй муу новш. Яах аргагүй хөрөнгөө нууцаар шилжүүлсэн байх нь ээ?

Ван: Тэгэхээр, сая уучлалт гуйсан, гэмшээд байсан, чиний хэлсэн үгнүүд бүгд жүжиг байсан байх нь ээ? Цаг хожиж байсан юм уу?

Жао: яг зөв. Танай аав та хоёр тэнэгтээ гомд. Даанч одоо оройтсон. Би Жао овогтын бүх хөрөнгийг шилжүүлчихсэн.

Ван: Чи… засрахаасаа өнгөрсөн амьтан.

Жао: Надтай гэрлэсний хариу гээд бодчих. Манай Жао овогтын төлөө хийсэн гэж бод.

Т: Миний хүү ч мөн дөө. Сайн байна.

Аав: Охин минь, харж байна уу? Би чамд хэлж байсан байх аа. Юм үзээгүй хүмүүс ийм л байдаг юм.

Ван: Аав аа. Наадах чинь юу гэсэн үг вэ? Жао овогтынхон залгисан болгоноо буцаагаад гаргах  болно.

Жао: Байна уу? Юу? Манай хөрөнгийг царцаасан гэнэ ээ?

Ээж: Миний хүү… юу гэж байгаа юм? Манай хөрөнгийг бүгдийг нь царцаасан гэсэн үү?

Т: Тийм  ээ, хүү минь. Би хувьцаануудаа бүгдийг нь Жиан Ванваны мөнгөөр авсан. Тэгж болохгүй шүү.

Дүү: Ах аа. Би ирэх сард Европ руу аялах гэж байгаа шд. Танаас болоод бүтэлгүйтчихэж байгаа юм уу?

Жао: Дуугүй бол. Идэж, ууж, зугаалахаасө өөр юм мэдэхгүй. Манай мөнгийг хэн нь ингэдэг байна аа? Чиний хийсэн хэрэг үү?

Аав: Тийм ээ. Танай Жао овогтын хөрөнгө бүгд миний охиных. Манай Ванван зөвшөөрөөгүй цагт та нар ганц ч зоос авч чадахгүй.

Ээж: Миний хүү. Хурдан Ванванаас уучлалт гуй. Хамаг хөрөнгөө ингээд алдчихаж болохгүй.

Жао: Ээж ээ, би… Ванван… уучлаарай. Миний буруу. Бүгд миний буруу. Ванван,  намайг уучилчих. Миний хэлэхийг сонс л доо.

Аав: Ванван. Ийм хүмүүсийг ямар гэр бүл гэдэг юм? Жао овогтын бүх хөрөнгийг би царцаачихсан. Чи гарын үсэг зурчихвал Жао Яан… юу ч авч чадахгүй.

Жао: Ванван. Гарын үсэг зурж болохгүй. Би дахиад ядуу амьдарч чадахгүй. Үгүй ээ, би чамаас салахгүй. Би яасан ч салахгүй.

Ээж: Хөөе. Ванван. Салж болохгүй ээ. Гэдсэнд чинь байгаа хүүхэд… манай Жао овогтын үр удам.

Т: Тийм ээ.

Аав: Ванван. Хүүхдийнхээ төлөө салах хэрэгтэй.

Т: Болохгүй. Болохгүй гэж байна. Болохгүй ээ. Ванван. Гарын үсэг зурчихвал… манай Жао овогт дуусна гэсэн үг.

Аав: За яах вэ. Дахиад арван мянган хуудас хэвлээд ир гээд хэлчихье. Хэдийг урж хаяхыг чинь харъя.

Т: Худ минь ээ. Бид нар буруутай гэдэгээ мэдэж байна. Бид хэдийг бодоод хэдэн аятайхан үг хэлчих л дээ. Одоо Ванван, танаас өөр хэний ч үгэнд орохгүй.

Ван: Аав аа. Цаг заваа үрэх хэрэггүй. Анх би энэ хүмүүсийн төлөө хангалттай золиос гаргасан. Тэгсэн ч гэсэн намайг хэрэггүй амьтан мэт үздэг. Өнөөдөр болсон хэргийг жүжиг гээд бодчих. Эд нар жүжгээ тоглож л байг. Хоёулаа яахыг нь харъя.

Ээж: Ванван аа. Надаас л боллоо. Надаас л боллоо. Миний буруу. Би л сохор байж. Би мэднэ ээ. Чи намайг одоо яасан ч уучлахгүй байх. Энэ… энэ юмнууд… энийг бүгдийг нь чи өгсөн. Би бүгдийг нь буцаагаад өгье. Бид нарыг битгий орхи л доо. Эд нарыг чи намайг хүндэтгэсэндээ авч өгсөн.  Би үнэхээр сохор байж. Ийм сайхан бэртэйгээ би мэдэхгүй явж… би өнгөрсөнд хийсэн бүх алдаагаа засна аа. Би хариуг нь хоёр дахин төлнө. Гуйж байна.

Т: Ванван аа. Манай бэр болсноосоо хойш энэ олон жил чи бид нарт машин, гоёл чимэглэл гээд олон юм авч өгсөн. Манай Жао овогтын өдий зэрэгтэй яваа нь бүгд чиний л ач. Бид нарыг битгий орхиоч дээ.

Дүү: Бэр эгч ээ. Брэндийн цүнх. Үнэтэй нүүрний будаг. Бас гэрт шүүгээнд байгаа бүх үнэтэй хувцас… бас Европоос надад авчирч өгсөн бүх юмыг буцаагаад өгье. Гуйж байна. Сална гэж битгий  хэл л дээ, тэгэх үү?

Жао: Ванван. Яасан ч салж болохгүй. Хүүхэд… өөрсдийгөө биш… хүүхдээ бодох хэрэгтэй шдээ.

Ван: Цаашаа…

Жао: Ван…

Ван: Аав аа. Харахаас ой гутаж байна. Хангалттай. Өнөөдөр би чамаас заавал сална.

 Жао: Ванван. Болохгүй ээ.

Аав: Миний охин. Аав нь чамайг үзүүлэх гээд хамаг сайн эмч нарыг цуглуулчихсан. Хурдан явж үзүүл.

Ван: Аав аа. Гэртээ харья.

Аав: За. Миний охин… эмчид үзүүлчихээд дараа нь гэртээ харина аа. Энэ өөдгүй амьтдыг бүрмөсөн орхи. Явъя.

Ээж: Баларлаа. Манай Жао овогт ингээд дууслаа…

Т: уйл уйл уйл уйл. Уйлахаас өөр юу ч мэдэхгүй. Та нар нар анх Жиан Ванванд ингэж ханддаг байсан байх аа? Одоо ямар болсноо хар.

Дүү: Аав аа, ээжийг буруутгахаа боль л доо. Жиан Ванванаас л болж байгаа юм.  Хэн гэдэгээ хэлэхгүй нуучихаад.

Х: Зөв зөв. Жао Яаны ээж ээ. Өөрийгөө буруутгах хэрэггүй ээ. Энэ чиний буруу биш ээ.

Жао: юу ч ярих хэрэггүй. Энэнд бүгд буруутай. Гэхдээ нөхцөл байдлыг өөрчлөх боломж байна.

Ээж: Жао Яан. Юу гэсэн үг  вэ?

Жао: Өнөөдөр гэрлэлтээ цуцлуулах боломжгүй. Аав аа.

Аав: Аав гэж дуудахаа боль. Тэвчих арга алга. Жао захирал аа.

Жао: Аав аа… мэднэ ээ. Нэгэнт ийм юм болсон болохоор… Ванван яасан ч бодлоо өөрчлөхгүй.

Аав: Мэдэж байгаа бол болж дээ.  Салах өргөдөлд гарын үсэг  зурсан. Миний охин… одооноос чамтай ямар ч хамаагүй.

Жао: Тийм ээ. Аав аа. Гэхдээ… өнөөдөр энэ салалт яасан ч болохгүй.

Аав: Юу хэлэх гээ вэ?

Жао: Яагаад гэвэл Жиан Ванван жирэмсэн.

*******************

Аав: Наадах чинь юу гэсэн үг вэ?

Ээж: Миний хүү. Жирэмсэн болохоор салж болохгүй гэсэн үг үү?

Т:  Тийм ээ, тийм тийм тийм. Мартах дөхлөө. Тийм журам нээрэн байдаг шд. Жирэмсэн бол салж болохгүй.

Дүү: Нээрэн үү? Аав аа. Ах аа. Та хоёрын хэлдэг үнэн юм уу?

Жао: Жиан Ванван нэг сартай жирэмсэн. Тийм болохоор бүх царцаасан хөрөнгийг энэ улсаас гадагш гаргах эрх надад байгаа.

Ээж: Хүүе ээ. Хэлээгүй юу. Миний хүү ийм л хүн дээ. Энэ Жиан Ванван... буруу тооцоолж дээ. Энэ мөнгө манай Жао овогтынх болох тавилантай байж.

Т: манай Жао компани аврагдлаа.

Дүү: Миний нүүрний будагнууд... би дэлхийг тойрон аялна аа. Би бас үнэтэй машин авмаар байна.

Аав: Хүн чанаргүй амьтан. Миний охин яахаараа ийм хөгийн амьтадтай учирчихдаг байна аа? Цус сорогчид.

Жао: Жиан захирал аа. Энэ бол Жиан Ванваны тавилан.

Аав: За яах вэ. Болж байна. Нэг муу өчүүхэн мөнгө. Надад юу ч биш.

Жао: Гэхдээ… танай охин тэгж бодох бол уу?

Аав: Чи юу гэх гээ вэ?

Жао: би энэ улсын хамгийн шилдэг хуульчдын багтай холбоо барьсан. Миний салалтыг тэд хариуцна. Хүүхдийг төрсний дараа би асран халамжлах эрхийг нь авна.

Ээж: Хөөе. Миний хүү. Хүүхдийн асран халамжлах эрхээр яах юм?

Т: чи чи чи. Юу ч мэдэхгүй байж. Миний хүү ээ, хүүхэд байгаа цагт эрх мэдэлтэй болохгүй гэж үү? Тэр хүүхэд ирээдүйд манай Жао овогтын мөнгөний мод болно гэсэн үг.

Жао: Жиан Ванван надад хатуу хандсан ч, гэдсэндээ байгаа хүүхдэд хатуурхаж чадахгүй. Тэр хүүхэд байгаа цагт, манай Жао овогт тэрнээс мөнгө авсаар байх болно.

Ван: Жао Яан. Битгий горьд.

******************

Жао: Жиан Ванван. Яасан? Миний бодлыг өөрчлөхөөр ирээ юу?

Ван: Жао Яан, чам шиг чадваргүй хүн яаж их зан гаргаж чаддаг байна аа? Гэхдээ надад та нартай бодох тооцоо байгаа болохоор би өнөөдөр хүрээд ирлээ.

Ээж: тооцоо бодох гэж байгаа бол… нэгмөсөн тодорхой болгочихъё. Манай Жао овогтынхон хүнд ашиглуулаад байдаг хүмүүс биш.

Ван: Жао Яаны авга эгч… охиноо кинонд тоглуулах дүр авахын тулд намайг хуурч, зочид буудалд аваачсанаа санаж байна уу?

На: Тийм ээ, тийм юм болсон. Бид нар нэг гэр бүл биз дээ? Чамаас тусламж гуйхад яагаад болохгүй гэж?

Жао: Тийм ээ. Би энийг мэднэ. Хэдэн хундага уусан төдий. Тэгээд ч… чамд юу  ч болоогүй биз дээ?

Аав: Юу ч болоогүй ээ? Тэр өдөр би тэр зочид буудалд амжиж очиж… ухаангүй болсон Ванваныг авч яваагүй бол… миний Ванван… тэр хүнд доромжлуулах байсан юм. Манай Ванван… та нарын өмнөөс намайг тоолгүй орхи гэж байн байн гуйсан болохоор л би… тэгээгүй бол… та нар  ингээд зогсож байх байсан гэж бодож байна уу?

На: тэр… тэр чинь…

Ван: Уг нь би энэ хэргийг тоолгүй орхиё гэж бодож байсан юм. Гэхдээ өнөөдөр харилцаагаа таслахаар шийдсэн болохоор… тооцоогоо нэгмөсөн дуусгачихъя. Тэр өдөр би ганцхан хундага уугаад ухаан алдчихсанаа сайн санаж байна. Тэр хундаганд юм хольчихсон байсан. Яг одоо үнэнээ хэл. Үгүй бол би цагдаа дуудна.

На: Цагдаа? Болохгүй ээ. Тэр хэрэг чинь…

Ээж: Чи юугаа донгосоод байгаа юм? Манай гэрт дандаа чамаас болж хэрэг мандаж байх юм. Чи л зургийг нь авч, Жиан Ванваныг гүтгэсэн болохоор Жиан Ванван бид нараас харилцагаа тасалчихаад байна.ы

************

На: За яах вэ. Бүх буруугаа над руу чихэж байгаа юм биз дээ?

Ээж: Чи биш өөр хэн байх юм? Чи л надад зураг явуулаагүй бол би тийшээ очих байсан уу? Хар л даа. Миний төрсөн өдрийн  үдэшлэг юу ч биш болчихоод байна.

На: Хөөх. Чи муу эм. Чамд ичих нүүр байна уу? Би тэрнийг зод гээ юу? Би гэдэс рүү нь өшиглө  гэсэн үү? Ямар юмны чинь төрсөн  өдөр? Ач хүүгээ өөрийнхөө гараар алчихаад…

Ээж: Амаа татахгүй юу, чи!

На: Ёоёо... ичдэггүй амьтан...

Ээж: Амаа мэдэхгүй.

На: Ичих нүүргүй.

Ван: Хар даа, нэг нэгнээ өөрсдөө илчлээд өгчихлөө.

Т: болиоч дээ. Яагаад хоорондоо муудалцаад байгаа юм бэ? Тавь. Тавиач.

Ээж: эхлээд тэрнийг тавь гэж хэл.

На: Би яагаад тавих ёстой юм?

Т: Чи түрүүлээд тавьчаач дээ. Тэгж болно шд.

Ээж: Байж байгааг нь…

На: Чи чи чи…

Т: Ёоёо… ямар амьтантай сууснаа хар. Ямар ч хэрэггүй амьтан гэж би хэлсэн байх аа.

Ээж: Чи өөрийгөө л хичээ. Ичгүүргүй амьтан.

Жао: Бүгдээрээ больцогоо… бүгдээрээ больцогоо.

Ээж: Үгүй ээ. Миний төрсөн  өдрийн үдэшлэг чамаас болоод ийм болчихлоо.

На: Өөрийгөө л хэл. Чамаас болж байгаа юм.

Ээж: Чи…

Т: Боль боль.

Ван: Жао Яаны авга эгч ээ. Танд хэлэх юм алга уу?

На: Юу хэлэх юм? Чи… надаар юу хэлүүлэх гээд байгаа юм?

Ван: За яах вэ. Тийм бол… өнөөдрөөс жүжигчин охин чинь ганц ч дүрд тоглож чадахгүй гэж мэд. Компаний байгуулаад удаагүй байгаа хүү чинь ганц ч гэрээ хийж чадахгүй.

На: Жиан Ванван. Уурласан уураа надад л гарга. Миний охин, хүү хоёроор оролдоод үзээрэй. Өөрийгөө хэн гэж бодоо вэ?

Ван: Юу гэдгийг ч мэдэхгүй байж намайг араар тавьсан гэж гүтгэсэн. Өөрийгөө хэн гэж бодоо вэ? Би тооцоо бодно гэж хэлсэн байх аа. Би яасан ч зүгээр орхихгүй. Би хэлсэн амандаа хүрдэг хүн.

На: Хөөе. За яах вэ. Жиан Ванван. Битгий ингэ л дээ. Бүгд авга эгчийнх нь буруу. Авга эгч нь гуйж байна.

Ван: За. Цаг дууссан. Цагдаа дуудлаа.

На: Ванван. Ингэж болохгүй ээ. Чи... чи ингэж болохгүй шд. Жиан Ванван. Чиний уух юманд юм хийж, муу юм болгох дөхсөн  хүн нь би биш ээ. Чи... хадам ээжийн чинь хийсэн хэрэг. Тэр уух юмыг ээж чинь бэлдсэн. Чамайг тэр хүний өвөрт хийх гэж байсан юм.

Ээж: Үгүй ээ

Жао: Юу гэнэ ээ?

На: Жао Яан, ээж чинь... хүүхэд гаргадаггүй болохоор Жиан Ванваныг дорд үзэж, та хоёрыг салгахыг хүсдэг. Чамайг зөвшөөрөхгүй болохоор Жиан Ванваныг өөр хүний өвөрт хийх гэж байсан юм. Хн... чамайг салгах сайхан шалтаг байгаа биз. Ээжийн чинь хийсэн хэрэг. Ээжийн чинь хийсэн хэрэг.

Жао: Ээж ээ.

Ээж: Үгүй ээ.

Ван: За яах вэ. Тэгэхээр та байсан байх нь ээ. Тэгээд л, надад тийм юм уулгаж, хуураад хөгшин хүний өрөөнд оруулсан байж. Хорон санаат хадам эх.

Ээж: Юундаа муухай харсан юм? Тэрний хэлсэнд итгээд байгаа юм уу?

На: Ийм болчихоод байхад үнэнээ хэлэхгүй юу?

Жао: Ээж ээ. Энэ үнэн юм уу? Та тэгсэн юм уу?

Ээж: Миний  хүү ээ. Надад итгэхгүй байгаа юм уу? Би чамайг яаж өсгөсөн билээ дээ? Ээж чинь ямар  хүн гэдгийг мэдэхгүй юу? Би ээж чинь байна. Би бүх насаараа чиний л төлөө амьдарч байна.

***************

Жао: Ээж ээ. Наадахыг чинь хэлээгүй байна.

Ээж: Тэгээд юу гэж байгаа юм? Тэгээд салчихсан эхнэртээ итгээд байгаа юм уу?

Т: Хүү,миний хүү. Энэ  их чухал мөч. Ухаанаа алдаж  болохгүй. Бид чинь нэг гэр бүл.

Дүү: Ах аа. Жиан Ванван манайхаас холбоогоо тасалчихсан. Ээжийг гомдоож боллохгүй биз дээ?

Жао: Жиан Ванван. Чи харлаа. Тэр үед юу болсныг хэн ч мэдэхгүй. Тэгээд ч, чи зүгээр байгаа биз дээ? Ээжийн нас хэд билээ. Ингэж сүржигнэх хэрэг байгаа юм уу?

Ван: Үгүй ээ.  Би заавал учрыг нь олно.

Жао: Чи... Жиан Ванван.  Чамаас л болсон биз дээ? Чамайг хүүхэд гаргаж чадахгүй болохоор л... ээж тэгж байгаа юм шд. Тэгээд ч, чи л Жао овогтын бэр болохдоо өөрийнхөө хэн гэдгийг нуусан. Анхнаасаа чиний буруу байсан. Энэ олон жил өнгөрчихөөд байхад өнгөрсөн баларсан юм сөхөж яах гээд байгаа юм?

Ээж: Үгүй ээ.

Ван: Жао Яан. Би хүүхэдтэй болохгүй байгаа нь чамаас болсон байх шүү. Ээжийнхээ өврөөс салаагүй амьтан.

Жао: Дэмий ярихаа боль.

Ван: Өнөөдөр би ээжийг чинь шоронд хийнэ.

Ээж: Үгүй ээ. Энийг хараад байгаарай. Бэр нь салчихаад, хадам эхийгээ шоронд хийнэ гэж байна. Ийм хүн байх уу? Би… амьд явах хүсэл алга. Би би…

Т: Хөөе хөөе.

Ээж: Ээж ээ.

Ээж: ингээд…

Т: Яаж байгаа юм бэ?   Жиан Ванван. Чамд хүн чанар алга уу? Хадам ээж чинь хатуурхаа л биз. Юу гэж тийм юм хийх юм?

Ван: Надад хүн чанар байхгүй. Би нотлох баримтанд л итгэдэг. Хорон санаатай хадам эхийн хийсэн хэрэг.

Ээж: би биш. Би  тэгээгүй.

Аав: Аргагүй л нэг гэр бүл мөн дөө. Ичих нүүртэй хүн ганц  ч алга.

Ван: Аав аа. Уураа барах хэрэггүй. Би ч гэсэн ийм гэж мэдсэнгүй. Хэргээ угаасаа хүлээхгүй байх.

Ээж: Юу гэж хүлээх юм. Ичих нүүргүй эм. Чи яагаад дуугарахгүй байгаа юм? Тэр үед юм уучихаад чи өөрөө л хэрэг тариа биз дээ. Тэр найруулагчтай яасан ч  юм билээ?

Аав: Чи…

Ван: Их сайн ярьж байх шив?

Ээж: Хийгээгүй л гэсэн бол хийгээгүй. Надад хэрэг тохох хэрэггүй.

Ван: авс харахаас нааш айхыг мэддэггүй гэдэг байх аа? Авга эгч ээ. Тэр өдөр та намайг зочид буудалд хүргэж өгсөн. Надад эм уулгасан хүн ч гэсэн та байх  аа? Гэтэл одоо энэ хорон санаат хадам эхийг тэгсэн гээд байхаар… нотлох баримт өгөх  хэрэгтэй  юм биш үү? Тэгэхгүй бол авга эгч та шоронд орох нь байна шд.

На:  Үгүй ээ, үгүй. Ванван. Би тийшээ ормооргүй байна. Цагдаа дуудаж болохгүй шүү. За юу? Хадам ээж чинь хийснийг батлах нотлох баримт надад байгаа.

Ээж: Дэмийрэхээ боль.

На: Хэн дэмийрсэн юм? Чиний ичих нүүргүй гэдгийг батлах нотлох баримт надад байгаа. Бэрийгээ хуурч, өөр хүний өвөрт хийх гэж байгааг чинь нотолно.

Аав: Нотлох баримт хаана байна?

На: Нотлох баримт өгсний хариуд манай охин, хүү хоёроор оролдохгүй гэж амал. Бас намайг шоронд хийхгүй гэж.

Аав: За яах вэ.

На: Ээжтэй чинь чатаар харилцсан яриа хадгалаастай байгаа. Энийг харвал  бүгд мэдэгдэнэ. Чиний тухай их олон муу юм ярьсан. Энийг хар.

Ээж: Үгүй ээ. Харж болохгүй. Болохгүй ээ. Болохгүй.

Жао: Хөөе. Ээж ээ.

Ээж: Харж болохгүй гэж байна.

Ван: Одоо хэлэх үг байна уу?

Аав: Энэ хорвоод… ийм эх хүн байдаг юм уу? Хүүхдээ хүчээр салгаж, бэрийгээ өөр хүний өвөрт хийх гэж байдаг. Надад хэлээдэх. Миний охин Ванван та нарт  юу хийсэн болоод та нар ингэж байгаа юм?

Ээж: Би тэр үед ухаанаа алдчихсан байж. Хүүхэд гаргахгүй болохоор нь… хүү маань бас салахгүй гээд… тэгээд л би…

Ван: Юу гэж? Хүний ёсноос гажууд юм хийгээ юу?

Аав: Манай Ванван, ингэж зовж үзээгүй хүүхэд. Танай Жао овогтын бэр болоод, ингэж ч доромжлуулж байх гэж. Та нар  хүн чанар байна уу? Та нар хүн мөн үү? Энэ хэрэг дуусаагүй гэж мэд. Би хамгийн сайн хуульч нарыг хөлсөлж, танай Жао овогтынхонтой тооцоо бодно.

Ээж: Жиан гуай. Миний хэлэхийг сонс л доо. Би ухаанаа алдсан байж.

Аав: Үнэнийг хэл дээ… манай Ванван танай Жао овогтын бэр болсноосоо  хойш та нарт  ганц удаа муу юм хийсэн  үү? Ахин дахин тэвчсэн ч, та нар ёроолгүй ангал шиг элдвийн юм байнга нэхэж байсан.

Ээж: би зүгээр л зан аашийг нь жаахан өөрчилж, дуулгавартай болгох гээд…

Аав: Наад амаа мэдээрэй. Наад хэлийг чинь тасчаад хаячихна шүү.

Ээж: Үгүй ээ, үгүй  үгүй.

Жао: Хангалттай. Сайн сонс. Хэдэн бохир мөнгөтэй болохоороо миний ээжийг яаж ч болно гэж бодох хэрэггүй. Ээж миний төлөө хийсэн юм. Юу ч хийсэн бай би ойлгоно.

Аав: Миний бодол үнэхээр зөв байж. Гахайн тархитай, өчүүхэн амьтан.

Жао: Чи…  

Аав: Хангалттай. Миний охин залуу насаа нохойд өгсөн болог…

Ээж: Юугаа яриад байгаа юм? Миний хүү шиг сайн хүн хаа байна? Тэр үед танай охин л манай Жао овогтын бэр болохдоо өөрийнхөө хэн болохыг нуусан биз дээ. Луйврын гэрлэлт.

Жао: Тийм ээ. Яг зөв. Тэр хэн гэдэгээ санаатайгаар нуугаагүй бол юу гэж ийм юм болох юм?

Ван: Чи… ямар ч нэмэргүй амьтан.

Аав: Миний охин… ийм хөгийн амьтанд уурлаад нэмэргүй. Би хүмүүс явуулж Жао овогтынхоос хариуг нь авна.

Ван: Аав аа. Ийм хүмүүст хүн хүчээ гарздах хэрэггүй. Зүгээр л өгдөг газар нь өгчих. Хууль өөрөө шийдчихнэ.

Ээж: Болохгүй ээ. Болохгүй. Тэгж болохгүй. Жао Яан, авсан эхнэрээ хар даа. Намайг шоронд хийнэ гэж байна.

Жао: Ванван. Энэ асуудлыг тохиролцох арга байна уу? Би би мөнгө авахгүй. Хүүхдээ ч авахгүй. Ээжийг өнгөрөөчих л дөө.

Ван: Яасан ч үгүй.

Жао: Чи…

Ван: Жао Яан. Сайн сонс. Би ээжийг чинь шоронд хийхээс гадна, танай Жао овогтоос надаас хулгайлсан болгоныг буцааж авна. Бүгдийг нь буцааж өг. 

Ээж: Миний хүү ээ. Миний хүү… ээжээс нь л боллоо. Ээжийнх нь буруу. Ээж нь тэгэх ёсгүй байж… хулгайлсан мөнгөө бүгдийг нь буцагаад өгчих үү? Өгчихье л дөө, тэгэх үү.

Жао: Ээж ээ. Тэр ямар их мөнгө билээ дээ. Жао овогтынхон нэг насаараа хангалуун амьдарч болох мөнгө. Ингэе ингэе. Ээж ээ. Би дахиад Жиан Ванваныг ятгаад үзье.

Ээж: Ятгалаа гээд яах юм? Жао Яан, одоо л чамайг танилаа. Ийм үед мөнгөнөөс өөр бодох юм алга уу? Би төрүүлсэн эх чинь байна. Тэр мөнгөний төлөө намайг шоронд ор гэж байгаа юм уу?

Жао: Ээж ээ. Тэгж хэлээгүй байхад даа. Ванван. Бүгд миний буруу. Миний буруу. Ээж ийм өндөр насыг насалчихаад яаж шоронд орж болох юм.

Ван: Уучлалт гуйх хэрэггүй. Одоо хичнээн уучлалт гуйгаад ч нэмэргүй. Тэгээд ч, чиний уучлалыг би хүлээж авахгүй. Надад яаж ч хандаж байсан би тэсээд өнгөрөөдөг байсан. Гэхдээ би өнөөдөр л ойлголоо… миний тэсвэр тэвчээр… та нарын хувьд юу ч биш байж.

Жао: Жиан Ванван. Би мөнгийг чинь бүгдийг нь, бүгдийг нь өгье. Гуйж байна. Манай гэрийнхнийг зүгээр өнгөрөөчих л дөө.

Ван: Тэр мөнгө манай Жиан овогтын хувьд юу  ч биш. Тэр мөнгөөр ээждээ сайн өмгөөлөгч аваарай.

Ээж: Жиан Ванван. Миний шоронд орохыг харж байж санаа чинь амрах юм уу?

Т:  хөөе… харин тийм. Юу… Ванван аа, чиний ээж чинь шүү дээ. Ингэж зовоох хэрэг байгаа юм уу?

Ван: Одоо л өршөөл эрж байна уу? Та нар бүгдээрээ нийлээд намайг доромжилж байхдаа.. намайг зовоогоогүй гэж үү?

Жао: Чи тэгээд юу хүсээд байгаа юм?

*******************

Ван: Нэг. Жао Яан, чи надаас авсан бүх хөрөнгөө буцааж өгөх ёстой. Манай Жиан овогтын мөнгөнөөс ганц ч зоос авч болохгүй.

Жао: За яах вэ. Зөвшөөрч байна.

Ван: Хоёрт. Миний хүүхэд… Жиан овогтой, Жао биш. Чамд өөрийнхөө хүүхэд гэж хэлэх эрх байхгүй.

Ээж: Тэгж болохгүй ээ. Тэр чинь манай  Жао овогтын хүүхэд.

Аав: Би ичгүүргүй хүнтэй олон таарч байсан. Гэхдээ та нар шиг ичих нүүрэндээ элэг наасан хүмүүстэй таарч байсангүй. Түрүүн охиныг минь гүтгэж байхдаа та нар хэвлий дэх хүүхдийг нь танайх биш гэсэн.

Ван: Аав аа. Амаа гарздах хэрэггүй. Жао Яан, надад хэлээдэх. Энэ  болзлыг зөвшөөрөх, үү үгүй юу?

Жао: Зөвшөөрч байна.

Ван: За яах вэ. Тэгж тохиръё. Жао овогтынхон… дахиад миний нүдэнд бүү үзэгд. Аав аа. Явъя.

Жао: Арай гэж Жиан Ванван шиг хүн олоод… одоо л сайхан амьдрах нь гэж бодсон юмсан. Одоо… бүгд дууслаа.

Ээж: Миний хүү…

Жао: Ээж ээ.

Аав: Хонгор оо. Ийм хүмүүсээс салсан болохоор одоо сайхан амьдарна аа. Нээрэн, хойшид юу хийе гэж бодож байна?

Ван: Мэдэхгүй л байна. Гэхдээ юу ч болсон бай, одоо хүүхдээ л төрүүлэхэд анхаарна аа. Тэгээд сайхан амьдралаар амьдруулна.

Төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home