Чин: Яагаад? Та намайг яагаад коллежид явуулахгүй гээд байгаа юм?
Эм: Муу бяцхан өлөгчин. Чи коллежид явна. Харин миний хэвлийд байгаа үр минь яахав?
Аав: Чин, Чин, Чин, Ли Ли. Чи хүүхддээ гар хүрч яаж чаддаг байна? Охин минь, эхийгээ уурлуулах хэрэггүй. Аав нь төлбөрыг нь хийх арга олно. Санаа бүү зов. Аав коллежийн мөнгийг нь заавал төлнө.
Эм: Чи гэж хэрэггүй хог. Чи өчүүхэн мөнгө олдог, гэтэл чи энэ зулбасгаа коллежид явуулна гэнэ ээ. Энэ тухай бодох ч хэрэггүй. Хэрэв чи тэрийг коллежид явуулбал би үр зулбуулна. Надад чиний хүүхэд хэрэггүй.
Аав: Лили. Манай гэр бүлийн төлөө, чи болон энэ хүүхдийн төлөө би өдөрт гурван ажил хийж байна. Би өглөөнөөс шөнө болтол ажилладаг. Би өдөрт ердөө хоёрхон цаг унтдаг. Би чамайг, бас ээжийг чинь тэжээдэг. Энэ бүх хоол хүнс, уух юм, өдөр тутмын хэрэгцээ бүгд миний арайхийж олсон мөнгө. Би.. би ердөө жаахан мөнгийг би охиныхоо коллежид илгээхэд л зориулна. Яагаад үгүй гэж?
Эм: Амаа тат. Чи энэ амьдралаар амьдрахыг хүссээр л байна уу? Чи итгэх үгүй чинь хамаагүй, би чамаас сална. Надад энэ хүүхэд дахиад хэрэггүй.
Аав: Лили, чи уурлахгүй байж болохгүй юу? Хүүхэддээ болгоомжтой бай л даа.
Эм: За яахав. Чиний юу хийхийг хүлээх гэж үү?
Аав: Хүлээ, чи яагаад ингээд байгаа юм бэ?
Эм: Би явж ээжтэй чинь уулзана, тэгээд шүүхдэх болно.
Аав: Миний ээж рүү явах хэрэггүй. Миний ээж зүрхний титэм судасны өвчтэй. Тэр тайван байх ёстой.
Эм: Тийм байж. Тэр тайван биш байж болохгүй, харин би болох нь. Би зүгээр л яваад түүнтэй уулзана.
Аав: Намайг үргэлж сүрдүүлэх хэрэггүй. Чи намайг үргэлж ээжээр минь сүрдүүлдэг.
Эм: Би ердөө л чамайг ээжээр чинь сүрдүүлдэг. Юу нь буруу байна? Бид хамт амьдарч болох уу? Хэрэв чи намайг сонсохгүй бол би эхийн чинь өмнө асуудал үүсгэж чадна.
Аав: За, за, миний буруу, ойлгосон уу? Миний буруу. Би чам руу хашхирах ёсгүй байж. Чи хүссэнээрээ намайг шийтгэж болно, гэхдээ коллежид орох нь Чинчины мөрөөдөл нь. Би чамаас гуйя. Чинчиньд энэ хүслээ биелүүлэхэд туслаач дээ. Тэгэх үү?
Эм: Чи намайг хүссэн үедээ шийтгэж болно гэнэ ээ. Тийм бол чи өвдөг сөгдөөд намайг сэтгэл ханах хүртэл яг нохой шиг хуц. Яагаад болохгүй гэж? Хэрэв чи хүсэхгүй бол энэ тухай март.
Аав: Ойлголоо. Би сөгдөе.
Чин: Та сөгдөх хэрэггүй.
Аав. Тэнэгхэн охин минь. Чи өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэх хүртэл аав нь алзахгүй. Аав нь зарим доромжлолыг тэвчиж чадна.
Эм: Хурдхан сөгдөөч. Хурдлаач чи.
Чин: Аав аа. Та яах гэж тэрний өвдөг сөгддөг юм?
Эм: Хурдлаач. Хуц, хуцаач. Хуцаач. Маш чангаар. Бүр чангаар. Аав гуай, би чамайг сонсохгүй байна. Аав гуай, миний сэтгэл ханасангүй.
Чин: Яагаад вэ? Та энэ гэр бүлийн ноён нуруу нь. Энэ гэр бүлийн бүх зүйлийг зовж ажиллаж байж олсон. Та тэрний өмнө яагаад ийм хулчгар байдаг юм? Та яагаад миний аав байхаа больсон юм бэ? Та дахиад миний аав биш.
Аав: Чинчинь.Чинчинь.Чинчинь.Чинчинь.Чинчинь.Чинчинь. Аяар яваач, намайг хүлээ. Чинчинь.Чинчинь.Чинчинь.Чинчинь.Чинчинь. Би чамаас гуйя. Зүгээр л эмээгийнхээ гэрт оч, Диндинд.
Чин: Диндин. Дахиад л нөгөө эмээ. Би буцаж очихгүй. Та буцаж очоод өөрийнхөө амьдралаар амьдар.
Аав: Чинчинь. Би чамаас гуйя. Намайг битгий эвгүй байдал оруулаач. Аав нь үнэхээр хэцүү байдалд байна. Чинчинь.Чинчинь.
Чин: Миний буруу, би коллежид явах хэрэггүй байсан юм. Битгий үхээрэй. Намайг битгий айлгаач. Сэр л дээ. Аав, гуйя, танд юу ч битгий тохиолдог.
Аав: Миний хайртай охин. Аав нь заавал буцаж ирнэ.
Эмч: Өвчтөний биеийн байдал маш аюултай нөхцөлд байгаа, мөн яаралтай хагалгаа хийлгэх шаардлагтай.
Эм: Эмч ээ, эмчилгээний зардал нь хэд болох вэ? Энэ эдгэх үү?
Эмч: Эмчилгээний зардал бараг 200,000 болно. Эмчилгээ авна гэж хэлэхэд хэцүү.
Эм: Бүр 200,00 байгаад ч эмчилгээ авахгүй байх нь. Эмчилж яах юм?
Чин: Эмч ээ. Би танаас гуйя, эмч ээ. Та аавыг эмчлэх ёстой. Эмч ээ, би танаас гуйя. Би мөргөе. Би танаас гуйж байна. Эмч ээ.
Эмч: Ингээд нэмэргүй. Түүнийг аврахын тулд та нар эмчилгээний зардлыг нь төлөх ёстой.
Чин: Эгч ээ. Аавыг авраач дээ. Аав бид хоёрын буруу байсан. Үнэхээр миний буруу. Би коллежид элсэх шалгалтанд хэзээ ч орохгүй. Би сургуульдаа ч явахгүй. Түүнийг авраач дээ, тэгэх үү? Би танд мөргөе. Би танд мөргөх болно. Би танаас гуйж байна. Эгч ээ. Эгч ээ.
Эм: Та хоёр эхнэр нөхөр, чи амьдралаараа тоглож болохгүй. Надад дахиад нэг баримт байгаа.
Эм: Чи урд нь яагаад энэ мөнгийг гаргаагүй юм?
Эмч: Өвчтөний одоогийн биеийн байдал гэвэл, тэр бүр эмчлэгдлээ гэхэд хөдлөх чадвараа алдаж, бүх насаараа тэргэнцэртэй явдаг болно.
Эм: Тэр тэргэнцэртэйгээр мөнгө олж чадахгүй, харин би асарч чадахгүй.
Эмч: Ямартай ч эмчлүүл эсвэл боль. Та нар энэ тухай нухацтай бодох хэрэгтэй.
Эм: Нэгэнт тэр аврагдахгүйгээс хойш энэ багыг нь авч хая.
Эм: Чи чинь галзуураа юу?
Чин: Эмээ, хэрэггүй.
Эм: Холдоодох. Холдоод өг, хөгшин авгай.
Аав: Лили, чиний сэтгэл хөдлөл дэндүү түргэн. Би тэгээд хэрэггүй юу? Миний охин үнэхээр аавгүйгээр амьдарч чадахгүй. Бас бидний төрөөгүй хүүхэд.
Чин: Аав аа. Эмээ, эмээ. Та зүгээр үү, эмээ? Эмээ? Эмээ. Эмээ та зүгээр үү? Аав аа, аав. Аав аа. Аав аа. Аав аа. Аав. Аав аа. Аав, намайг битгий орхиоч дээ. Аав аа, намайг битгий орхи л доо.
Эм: Хүү минь.
Чин: Ааваа, битгий яв л даа. Та намайг сонсч байна уу? Аав аа. Аав. Аав аа.
Аав: Юу вэ? Би үхэж болохгүй. Би охиноо орхиж болохгүй. Би танаас гуйя. Танаас гуйж байна. Надад дахиад нэг боломж өгөөч. Би охиноо хамгаалах ёстой.
Эр: Сайн байна, сайн байна. Би чамд нэг боломж өгье, гэхдээ чамд ердөө 10 жил байгаа. Бас чи буцаад хүн дүрсэндээ орохгүй. Чи хүсч байна уу?
Аав: Тиймээ, тийм, би хүсч байна, хүсч байна.
---------------------------------------------------------------------
Back to episodes Go home