Good doctor S1-8

Хөрш-  Армен өчигдөр орой ямар хөгийн юм хийсэн гээч. Манай тогыг таслаад хаячихсан. Тэгсэн. Тог байхгүй, утасгүй интэрнэт байхгүй, юу ч байхгүй. Бүтэн 15 минут. Тэр үед нь би агааржуулагчин дотор байсан бол бүтэж үхэх байсан, тиймээ? Чи эмч байхаа.

Шо-      Агааржуулагч дотор байгаагүй шүү дээ.

Хөрш-  Бурханы авралаа, гэхдээ байж болох байсан. Харанхуйд би бүдэрч унасан бол яана. Арменыг шүүхэд өгнө өө. Уучлаарай. Чи идэх гэж байсан юм уу? Би уурлахаар юм иддэг. Тэгээд би очиж уулзсан чинь өөдөөс намайг ахиад хөгжимөө чанга тоглосон гэж байгаа юм даа.

Шо-      Хөгжим чинь намайг бухимдуулаад байвал би чихэвч зүүдэг. Ус дуслахаа боличихсон.

Хөрш-  Чи ойлгохгүй байна, Шонь, за юу? Хаалга тогшоод асуу л даа. Тог таслаад байхдаа яадаг юм бэ. Чи хаалга тогшино, тиймээ? Мэдээж тогшино ш дээ, энгийн хүн мөн  л бол. Би галзуу юм уу Армен мэдрэл муутай юм уу?

Шо-      Чи чихэвчтэй бол.

Хөрш-  Чихэвч ээ?

Шо-      Чанга дуу гарахгүй.

Хөрш-  Тиймээ, ойлголоо. Баярлалаа. Шулуухан хэлсэнд баярлалаа. Ингэхэд чи Арментай хамт нийлж байгаад намайг хөөх албан бичиг гаргахгүй юу.

Зал-     Тиймээ, ахиж хэзээ ч тэр гудамжаар явахгүй. Ёстой муухай дурсамж.

Хөрш-  Тиймээ, нэлээн юм болж дээ.

Зал-     Явган аялалаар явахад халуун өдөр байна, тиймээ?

Ох- Явган алхаж л байна ш дээ. Хөлс их гарна, угаасаа тэгдэг.

Дэр-     Битгий тэнэг юм хийгээрэй. Кассаа нээгээд бүгдийг нь цүнхрүү хий. Алив хурдал. Хурдал. Хөөе, битгий хөдлө. Утас, түрүүвч бүх юмаа өг. Гараа харагдахаар өргө. Түрүүвчээ гарга гэсэн шүү. Хурдан гаргаач. Түрүүвчээ, хурдал!

Кл- Шонь зүгээр үү?

Мел-     Мэдэхгүй ээ. Бэйскаймпаар дамжуулж сонслоо.

Жэ- Шоныг хэргийн газарт байсан гэж хэлсэн, бэрртсэн үгүйг нь хэлээгүй.

Лим-                  Хүнд шархадсан хоёр хүнийг аврахаар явсан. Яг одоо илүү дутуу юм ярихтай манатай байгаа байлгүй.

Эмхо-                20 настай эмэгтэй. Хэвлийн тус газартаа буудуулсан. Даралт бага, зүрхний хэмнэл хурдан. Замдаа 1 лирт натри хлорид хийсэн.

Зал-                  Нэр нь Эвери.

Мед-                  Бид сайн эмчилнэ ээ. Жэрэд, надтай хамт.

Шо-                   Хүзүүрүүгээ мохоо зүйлээр цохиулсан. Хүчилтөрөгчийн хангамж 80-аас бага. Мөгөөрсөн хоолой нь гэмтсэн, төвөнхрүү нь гуурс суулгасан боловч амьсгалын зам нь чөлөөлөгдөөгүй.

Кл- Чи гайгүй юу? Бэртээгүй биз дээ?

Шо-                   Гэмтлээс болж улаан хоолойны бүтэц нь гажсан байна.

Кл- Уушиг нь тэлэгдсэн байна, арай л гэж агаар орж байна. Яаральай хагалгаанд оруулна, хагалгааны өрөөг бэлдээрэй.

Мел-                  1 дүгээр бүлгийн 4 уут цус авчир.

Жэ- Зүүн талын уушиг нь их сул дугарч байна.

Мел-                  Цээжний рентген зураг авъя.

Зал-                  Энэ энд юугаа хийж байгаа юм бэ? Энэний буруугаас болсон ш дээ. Бүх юм энэ залуугаас болсон.

                                            / Сайн Эмч - 1 дүгээр бүлгийн 2-р анги /

Офи-                 Худалдагчийн өгсөн мэдүүлгээр зэвсэгтэй этгээд орж ирээд шаардлага тавихад танай эмч эсэргүүцсэн гэсэн. Охин буудуулж, худалдагч бэйсболлын цохиураар сэжигтэнийг цохиж унагасан, бидний мэдэх юм энэ л байна.

Мел-                  Танд юу хэрэгтэй вэ?

Офи-                 Охины болон сэжигтэний эмнэлэгийн магадлагаа.

Мел-                  Биеийн байдлыг нь мэдчихээд хэлье ээ. Хөөе, цагдаа чамаас мэдүүлэг авна гэнэ. Мэдүүлэг өгчихөөд гэртээ хариарай.

Шо-                   Би туслах ёстой. Миний ээлж дөнгөж эхэлж байна.

Мел-                  Чи буудалцааны үеэр тэнд байсан, надад гараас чинь атгах зав алга.  

Шо-                   Би гараа атгуулах дургүй. Жижиг калибрын сум хүний биенд шигддэг, олон тооны урьдчилан тааварлах аргагүй гэмтэл учруулж болзошгүй.

Мел-                  Тэгээд яах ёстой вэ?

Шо-                   Цээж, хэвлийн хөндийг зураг авна. Бас өндөр нягтшилтай ЭХО оношлогоо.

Жэ- Наашаа ирээд туслаач, Мелендез эмчээ.

Мел-                  Чи гайгүй юу?

Жэ- Тиймээ, би зүгээр. Дагаад яв. Халаадаас өмс.

Шо-                   За.

Жэ- Сум нэвтрэхдээ аарцгийг нь гэмтээсэн байна.

Мел-                  Сум нэвт гарсан үгүй шалгая. Гурав тоолоод эргүүлнэ шүү. 1,2,3.

Жэ- Харлаа. 2,3 дугаар хавирганы дундуур гарсан байна. Бас цус алдаж байна.

Мел-                  Мурфи, ЭХО-ны төхөөрөмж аваад ир. Дотор нь юу байгааг харъя.

Шо-                   Гэмтлийг оношлох өндөр нягтшилтай ЭХО-ны аппарад.

Кл- Цээжиндээ гэмтэлгүй, ил харагдах өнгөц шархгүй.

Шарх-               Хүчилтөрөгчийн хангамж 70.

Лим-                  Энэ шархнаас цааш камер оруулж чадахгүй байна.

Су- Хагалгааны 3 дугаар өрөө бэлэн болсон, гэхдээ өөр байхгүй. Одоо хагалгааны бүх өрөө мэс засалтай байгаа. Дараачийн мэс засал 15 минутын дараа дуусна.

Мел-                  Тэгвэл болно оо. Цус алдалтыг нь зогсоох хэрэгтэй байна. Танай залуу яаж байна?

Кл- Охиныг эхлээд хагалгаанд оруул, буудуулсан юм чинь.

Лим-                  Байзаарай. Амьсгалын зам нь хүнд бэртсэн байна. Мөгөөрсөн хоолойнд нь зүсэлт хийх аргагүй. Хүчилтөрөгч дутагдсанаас болж 5 минутын дараа тархи нь үхэжнэ.

Мел-                  Миний өвчтөний даралт тогтворгүй, би аргалахыг хичээе ээ.

Лим-                  Надтай хамт хагалгаанд ороорой. Гуурсыг мөгөөрсөн хоолойн доогуур шургуул.

Эм- Хүчилтөрөгчийн хангамж тогтворжсон.

Лим-                  За оллоо. Өвчтөн амьсгалдаг болсон юм чинь шархыг засах ажилдаа оръё доо. 4-ын хутга, тэлэгч.

Кл- Хайч, шингээгч хөвөн.

Лим-            Өвчтөнд хэт их хувийн сэтгэл хөдлөлөөр хандвал буруу шийдвэр гаргадаг юм.

Кл- Тэгээгүй ш дээ.

Лим-            Тэгж санагдаад. Охин хохирогч. Нөгөө нь буудсан хүн нь, ялгаварлах магадлалтай. Заримдаа хүн өөрийгөө анзаардаггүй юм.

Кл- Би хэзээ ч өвчтөнд хувийн сэтгэл хөдлөлөөр хандахгүй. Охин цус алдаж байсан.

Лим-            Энэ залуу тэгвэл 30-хан секундын өмнө амьсгаатай боллоо.

Кл- Хоёулаа л хүнд байдалтай байсан.

Лим-            Энэ хүн үхэж байсан, чиний буруу, хүлээн зөвшөөр.

Кл- Амаргүй шийдвэр байсныг та ч гэсэн мэдэж л байгаа ш дээ.

Лим-            Тийм үү?

Кл- Тиймээ.

Лим-            Талбарыг чөлөөл, Браунь эмчээ. Мэс заслын талбарыг биш. Мэс заслын өрөөг, эндээс гар.

Кл- Өршөөгөөрэй,

Лим-            Та болсон. Миний хагалгааны өрөөнөөс гар. Гэйл, Браунь эмчийн мэс заслын багажыг ариутгаад, Клэйланд эмчид ирж надад тусла гэж хэл.

Мел-            Одоо сайн харагдаж байна уу? Дэлүүнээс өөр анхаарах ёстой юм байна уу?

Шо-              Сум дэлүүгээр нь дамжаад бүдүүн гэдсийг нь гэмтээсэн байна.

Мел-            Нөхөн сэргээх жагсаалтанд оруул.

Жэ- Найз залуу нь яагаад чамайг буруутгаад байсан юм бэ?

Шо-              Өрцийг нь энүүгээр нэвтлээд цээжний ар талаар гарсан байна.

Мел-            Ахиад цус алдаж байна, хавчаарай.  

Жэ- Хавччихсан, хэтэрхий их гэмтэлтэй байна.

Мел-            Даавуу. Энд дарж бай, битгий тавиарай. Нэмэр алга, татсан махыг буцааж бүхэл болгохтой адилхан байна. Шинэ төлөвлөгөө. Охин цаашид дэлүүгүй амьдарна. Сувилагчаа, чимхүүр.  Би зүсэлт хийгээдхэе, намайг зүсэлт хийхээр энэ залуухан охиныг цус алдаж үхэхээс нь өмнө дэлүүний гол судсыг холбож амжих уу, Мурфи?

Шо-              Чадна аа.

Мел-            За. Одоо хэвлийний мэс засал.

Ээр-             Шонь, бурханы авралаар эсэн мэнд байна уу. Юу болсоныг сая л сонслоо. Шонь. Зүгээр үү?

Шо-              Тиймээ. Би бэртээгүй.

Ээр-             Өнөө өглөө юу болсон юм бэ?

Шо-              Лиа миний алимыг идчихсэн.

Ээр-             Үгүй ээ, Шонь. Дэлгүүрт, өнөө өглөө. Дэлгүүрт юу болсон юм бэ?

Дэр-             Түрүүвчээ өг, хурдал.

Шо-              Чадахгүй.

Дэр-             Яахаараа чаддаггүй юм бэ?

Шо-              Чи намайг гараа харагдахаар өндөрт өргө гэсэн ш дээ. Түрүүвч халаасанд байгаа, авахын тулд гараа...

Дэр-             Чи одоо баатар болох гээд байгаа юм уу?

Шо-              Би мэс заслын рэзидэнт эмч.

Дэр-             Хөөе, хөөе. Амаа тат, тоглоом биш шүү. Би тоглоогүй байна. Хурдан гар утас, түрүүвчээ газар тавиадах. Энэ бууг харж байна уу? Би тоглоогүй шүү. Гар утас, түрүүвчээ газар тавиадах.

Зал-             Алив ээ, хөгшөөн. Хэлсэнээр нь хий.

Ох- Гуйж байна, үгэнд нь ор.

Дэр-             Дуугаа тат. Дуугаа татаад өвдөглөөд суу. Өвдөглөөд гараа газар тавь. Түрүүвчээ гаргаад ир, хурдал. Хөөе. Солиотой бөгсийг чинь зад буудны шүү, бурханаар андгайлъя.

Шо-              За.

Дэр-             Намайг сонсож байна уу? Буудна шүү.

Шо-              За.

Дэр-             Хөөе, сонсов уу? Хөөе!

Зал-             Ээ бурхан минь.

Ээр-             За за. Өнөөдөртөө харьж амар даа.

Шо-              Мелендез эмч бас тэгж хэлсэн, яагаад?

Ээр-             Яагаад гэвэл чи хүнд байдлыг давж гарсан болохоор.

Шо-              Миний буруу биш ш дээ.

Ээр-             Мэдэж байна аа.

Шо-              Эвери олон хүнд шарх авсан. Мелендез эмч намайг харж байгаарай гэсэн.

Кл- Лим эмчээ. Би хэтрүүлсэн байна. Тантай маргах ёсгүй байсан юм.

Лим-            Мэс засал амжилттай болсон. Мөгөөрсөн хоолойг нь гэмтээхгүйн тулд хэдхэн цагийн дараа хиймэл хоолойг гаргаж авна.

Кл- Болж дээ.

Лим-            Тиймээ. Өвчтөнийг чи сайн хараарай. Өнөө орой эрчимт эмчилгээний тасагт сахиж хоноорой.

Кл- Миний ээлж дуусч байгаа.

Лим-            Тэгвэл завтай л юм байна. Шөнө нам гүм өнгөрөх байх. Амин үзүүлэлтүүдийг нь харахад л болно. Мөгөөрсөн хоолой нь урагдчихаж ч магадгүй шүү дээ.

Кл- Эрчимт эмчилгээний тасгийн сувилагч сахиж болохгүй юм уу?

Лим-            Болно, гэхдээ тэд нар миний мэс заслын өрөөнөөс гарч яваагүй. Өглөө гэхэд өвчтөн амьсгаатай байх ёстой шүү.

Ээр-             Өршөөгөөрэй. Шонь яагаад хохирогчын эмчилгээн дээр ажиллаж байгаа юм бэ?

Мел-            Би харсан. Шонь бүрэн чадвартай хүн.

Ээр-             Харсан гэнэ ээ? Юу гэсэн үг вэ? Сэтгэл нь ямар байгааг асуусан юм уу? Далдыг хардаг болоо юу? Сэтгэлзүйн мэргэшсэн дипломтой болоо юу? Шоны толгойд юу эргэлдэж байгааг чи мэдэхгүй шүү дээ.

Мел-            Хагалгааны өрөөнд миний урд байгаа гэдэс нь онгорхой хүн чухал болохоос хажууд зогсож байгаа хүн ямарч хамаагүй. Тэгээд ч Шонь энэ явдалаас болж ерөөсөө цочирдоогүй байсан. Дээр нь зураг шиг тод санах ойтой болохоор нь би энэ өвчтөнийг хариуцуулж өгсөн юм.

Мох-            Мурфи эмчээ, яагаад энд байгаагаа ойлгож байна уу?

Шо-              Тиймээ. Глассмэнь эмч намайг тантай уулз гэсэн.

Мох-            Эмч нар сэтгэлзүйн хувьд хэцүү үеийг даван туулсаныхаа дараа...

Шо-              ...тантай уулзаж эмнэлэгт ажиллах чадвартай үгүйгээ шалгуулдаг.

Мох-            Тиймээ. Мөн хамгийн чухал нь чамд сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх боломжыг бий болгодог юм. Ямар мэдрэмж төрж байна?

Шо-              Танд алим алга.

Мох-            Дараа уулзахдаа жимс бэлдээд тавьчихая.

Шо-              Сайн байна.

Мох-            Өнөө өглөө болсон явдалд харамсаж байна уу?

Шо-              Яагаад?

Мох-            Таагүй явдал болоход, хэрвээ ухрааж болдог бол арай өөр сонголт хийх байсан гэж бодох нь хэвийн үзэгдэл.

Шо-              Болоод өнгөрчихсөн. Би өөрчилж чадахгүй.

Мох-            Энийг ярихаар таагүй санагдаж байна уу? Яг одоо юу бодож байна?

Шо-              Үрэвслийн эсрэг тогтолцооны хариу урвалын хам шинж.

Мел-            Мэс засал амжилттай болсон. Хүнд гэмтэл авсаны дараа хүний бие өөртөө хор учруулах хариу үйлдэл үзүүлэх тохиолдол байдаг. Бөөр, элэг, уушиг, зүрх..аль нэг нь, эсвэл бүгд ажиллагаагүй болж магадгүй. Тиймээс бид  эм өгөөд хяналтанд байлгана, энэ 24 цаг их ноцтой үе нь.

Зал-             За. Баярлалаа. Энэ хүнд үеийг давахад нь туслаад та чадах бүхнээ хийгээрэй.

Мел-            Найз охины чинь хамаатан саднуудын зөвшөөрөл хэрэгтэй байна. Гэрийнхэнийг нь аль болох хурдан дуудаад өгвөл сайн байна.

Зал-             Би чадахгүй ээ. Овгийг нь ч мэдэхгүй. Анхны болзоо байсан юм. Болзооны айппаар танилцсан юм. Явган аялалд явах гэж байсан болохоор цүнх, биеийн байцаалтаа авчраагүй байсан.

Мел-            Тэгвэл чи энд байх шаардлагагүй шүү дээ.

Зал-             Эверид санаа тавьдаг хүн байгаа байх. Хэрэв нас барах юм бол ганцаараа байгаагүй гэдгийг нь би тэдэнд хэлнэ ээ.

Мел-            Би гэр бүлийнхэнийг нь олохыг бодъё доо. Чи энд удсан ч болно оо.

Кл- Цэвэрхэн, хуурай, эрүүл харагдаж байна.

Дэр-             Хүзүү өвдөөд алах нь ээ.

Кл- Хэр удаан хэрэглэж байгаа юм бэ?

Дэр-             Тэр ямар хамаатай юм бэ?

Кл- Өвчин намдаагчын үр дүнг багасгадаг юм. Яг одоо ийм үед л хэрэгтэй, гэтэл нөлөө үзүүлэхгүй байна.

Дэр-             Тэгээд л Фентанил хэрэгтэй байна. 100 микрограмм. Надад туслах юм уу үгүй юм уу?

Кл- Тэр чинь туслах биш. Муу зуршлыг чинь өөхшүүлж байна гэсэн үг. Яасан?

Дэр-             Шивээс харчихсан юм уу?

Кл- Тэгсэн.

Дэр-             Тэгээд шийтгэж байна уу..намайг ингэж өвтгөж.

Кл- Би мэргэжилийн зүгээс хандаж байна.

Дэр-             Тэгсэн бол ингэж их өвтгөхгүй байсан.

Кл- Уучлаарай, гэхдээ...

Дэр-             Хараал идсэн эм өгөөдөх. Хурдал!

Ээр-             Мелендез өвчтөнийг Шонд хариуцуулж болно гэж бодож байгаа, би тэгж бодохгүй байна.

Мох-            Мелендез эмчийн зөв байж магадгүй. Шонь яг одоо энэ хэргийг маш их анхаарч байгаа. Энэ нөхцөлд Шоуны өвчин давуу тал болж ч мэднэ.

Ээр-             Болж мэднэ ээ?

Мох-            Гэмшсэн сэтгэлээ Эвериг эмчилж тайтгаруулах гэсэн байх л даа. Зовж байгааг нь хараад суувал сэтгэлд нь бүр л хэцүү.

Ээр-             Тэгвэл энэ нэг бол том асуудал, үгүй бол огт асуудао биш гэж үү? Мэргэжилтэний хувьд ингэж бодож байна уу?

Мох-            Шонь их өвөрмөц оюун ухаантай, ер бусын бүрэг хүн.

Ээр-             Тусалсанд баярлалаа.

Мох-            Уучлаарай, Шоньтой удаан ярилцаж чадаагүй болохоор өөрөөр тусалж чадахгүй нь.

Кл- Лим намайг яа гэсэн юм бол оо? Надруу дайрч давшилж байхад нь би зүгээр инээх ёстой байсан юм уу? Таны өвчтөн хагалгааны өрөө сулрахыг хүлээвэл үхэх байсан биз дээ?

Мел-            Хүнд байсан. Намайг яа гээд байгаа юм бэ?

Кл- Боль гэж хэл л дээ.

Мел-            Үгүй.

Кл- Тэр залуу бүрэн...

Мел-            Арьс өнгөөр ялгаварлагч юм уу?

Кл- Би өвчтөнг сахих...

Мел-            Клэйр. Чи яах ёстой вэ гэвэл..амаа татаад Лим эмчийн хий гэснийг хий.

Кл- Гэхдээ..мэдлээ, эрхэмээ. Хоёулаа ээлжлэх юм уу? Би чиний өвчтөнийг, чи миний өвчтөнийг сахъя.

Шо-              Үгүй. Өвчтөний креатин 1.6 байсан.

Кл- Ийм хүнд шархадсан юм чинь 1.6 гарахад гайхах юмгүй. Өнөө өглөө солиотой байсан байх. Чи гайгүй юу?

Шо-              Өнөө өглөө манай хөрш Лиа орж ирээд миний алимыг идчихсэн.

Кл- Тун тоогүй юм болж.

Шо-              Тиймээ, сүүлийн ганц алим байсан. Лиа байрны эзэн Арменд уурласан. Лиа хөгжимөө их чанга тавьдаг. Зөвлөгөө өгсөн чинь уурлачихсан байх, баяртай гэж хэлэлгүй яваад өгсөн.

Кл- Чи буруу юм хийсэн байх гэж үү?

Шо-              Үгүй. Сайн зөвлөгөө өгсөн.

Кл- Шонь, заримдаа эмэгтэй хүнд зөвлөгөө хэрэгтэй, заримдаа зүгээр дэмжлэг хэрэгтэй байдаг юм.

Шо-              Аль нь хэрэгтэй байгааг яаж мэдэх вэ?

Кл- Дэмжсэн нь дээр байх.

Шо-              Тус болсонгүй.

Кл- Тус болно оо.

Су- Браунь эмчээ, таныг дуудаж байна.

Кл- За.

Дэр-             Бараг дууслаа.

Кл- Татсаар байгаад дуслаа салгачихсан байна.

Дэр-             Ийм аар саар ажлыг сувилагч хийдэггүй билүү? Сувилагч анагаахын сургууль төгсдөг ч, ажил дээр итгэж хариуцлага хүлээлгэдэггүй. Надад аспиринаас хүчтэй эм хэрэгтэй гэдгийг хэлээд өгөх чадварлаг эмч энэ эмнэлэгт баймаар л юм даа.

Кл- Чадварлаг аа?

Дэр-             Тийм. Чи ойлгож л байгаа ш дээ.

Кл- Имхотерыг орчин үеийн анагаах ухааны өвөг гэдэг юм. Егиепт хүн.

Дэр-             Тиймээ. Та нарт л сайн юм болж. Сүүлийн 30 мянган жилийн хугацаанд ганц хоёр л суутан тодорсон байх. Гэхдээ юу гэхээр..дунджаар бодоход..анагаах ухаан хамгийн их хөгжсөн газраар Хойд Европ тодорсоныг мэдэх үү?

Кл- Тэгээд л өнөө өглөө хэрэг тариа юу?  Хар тамхины мөнгөтэй болохын тулд хүнсний дэлгүүрээс 30 ногоон хулгайлсан юм уу?

Дэр-             Чи хар тамхичдад дургүй байх, тиймээ?

Кл- Маш олон хүнд дургүй. Хулгайч, арьс өнгөөр ялгаварлагч, танхайчуудад. Гэхдээ л тэднийг эмчилдэг.

Дэр-             Ээж чинь хар тамхичин байсан уу? Хөөх. Ийм байхаараа л гоё шүү дээ, тэгэхээр үнэн байх нь ээ.

Кл- Чи намайг огт мэдэхгүй.

Дэр-             Би коллежэд сураагүй. Надад сурах шалтгаан байгаагүй гэх үү дээ, харин чамд байсан. Хар тамхичин ээжийнхээ тухай эссе бичиж сургуулийн захиралаар өрөвдүүлэх шалтгаан байсан юм байна. Яаж байна аа? Хүмүүс бүгд л харгис байх юм даа.

Зал-             Чи түрүүвчээ өгчих л байсан юм.

Шо-              Шээс нь бага ялгарч байна.

Зал-             Хөөе, яаж байна аа? Цаашаа холд.

Су- Хөөе, чамд энд манай эмчийг түлхэх эрх байхгүй шүү.

Зал-             Би юу? Энэ залуу л өөрөө...ээ бурхан минь.

Шо-              Диализ хийх хэрэгтэй. Бөөрний ажиллагаа нь огцом муудаж байна. Дотор эрхтэнүүд нь

      муудаж байгаагын эхний шинж тэмдэг. Диализаар 2 литр илүүдэл шингэнийг нь авсан, гэхдээ улам муудаад байна.

Мел-            Цээжинд нь шингэн байна. Уушиг нь бас ажиллагаагүй болж байна.

Шо-              Цээжний гялтанд нь шингэн хурвал амьсгал нь боогдох эрсдэлтэй.

Мел-            Шингэн соруулахад бэлдэцгээ. Хурдан хөдлөөрэй. Би эхлээд соруулагч бэлдээдхэе, харин чи зүүг нь...

Шо-              6 , 7 дугаар хавирга.

Зал-             Энэ залуугаар хийлгэх гэж байгаа юм уу?

Мел-            Дуугүй бай. Болгоомжтой, хэт гүн оруулж болохгүй шүү, тэгэх юм бол...

Шо-              Цээжрүү хий орно.

Мел-            За оруулчихлаа. Одоо соруулаад үзээдхэе. Тогтворжино л гэж найдъя.

Су- Нүүрсхүчлийн хий буурч, хүчилтөрөгч нэмэгдэж байна.

Мел-            Бөөр, уушиг хоёрыг нь торгоолоо. Үйл ажиллагаа нь зогсох магадлалтай хамгийн сүүлийн эрхтэн бол зүрх. Хүчил төрөгчийн хувийг нь харцага шиг л сайн хараарай. Зүрх судсны эм өгөөд өөрчлөлт гарвал намайг дуудаарай. Чи өөрийгөө баатар гэж бодоо юу? Танихгүй шахуу байж. Мурфи эмчийг ч бас мэдэхгүй. Гэртээ харь.

Лим-            За.

Кл- Одоо хангалттай. Тэр залуу ам нээх болгондоо доромжилж байна.

Лим-            Асуудалгүй ээ. Сэтгэлд чинь нийцэх өвчтөн олоод өгөхөд болно биз дээ.

Кл- Хажууд нь эмч сахих ямарч шаардлагагүй. Намайг дэргэдээ байлгамааргүй байгаа.

Лим-            Тэр хамаагүй.

Кл- Тантай санал зөрөлдсөнд уучлаарай. Та бардам зантай хүн, гэхдээ би бардам занг чинь өдсөнөөсөө болж би сургуулийн жаахан охин шиг ингэж шийтгүүлэх албагүй ш дээ.

Лим-            Хөөх. Ингэж уучлалт гуйдаг гэнэ ээ.

Кл- Надад хийх ёстой албан ёсны...

Лим-            Ямар асуудал байгааг ойлгохгүй байна уу?

Кл- Юу..тантай маргалдсан нь уу?

Лим-            Яг одоо чи намайг хоёр сувилагчын өмнө доош нь хийж байна. Чи Мелендез эмчийг шүүмжилж чадах уу? Эсвэл 5 минут хүлээх үү? Миний ажил мэргэжилийг үл тоодог маш олон эрчүүд байсан. Адилхан эмэгтэй хүмүүс нэгнээ ингээд яахав дээ. Тэр өвчтөнтэй бусад өвчтөнтэй харьцдаг шигээ харьц.

Бүд-             Хөөе, Хөөе, Хөөе. Хоолны эрүүд ахуйч бүгдийг нь сайн шалгасан. Юу хайгаад байгаа юм бэ?

Шо-              Алим.

Бүд-             Алим аа? Хэнд алим өгөх гэсэн юм?

Шо-              Өөртөө.

Бүд-             Үгүй ээ.

Ээр-             Шонь. Алимаа түр орхичих. Уучлаарай, түр уулзаж болох уу? Шонь?

Шо-              За.

Ээр-             Шонь, ингэж биеэ барих хэрэггүй. Суух уу?

Шо-              Зүгээр баярлалаа.

Ээр-             Өнөө өглөө яг юу болсоныг ахиад яриад өгөөч.

Шо-              Өнөө өглөө яг юу болсоныг танд хэлсэн ш дээ.

Ээр-             Тиймээ, гэхдээ хүмүүс чиний буруугаас болсон гээд байна. Тийм биз дээ?

Шо-              Миний үйлдэл, буудах хоёр хоорондоо холбоотой. Гэхдээ надаас болоогүй.

      Би холхисон, охин буудуулсан. Гэхдээ холхисоноос болж буудаагүй, тэгдэг бол хүн холхих болгонд дандаа буун буу гарах ёстой.

Ээр-             За, их зөв хэллээ. Буутай хүн байх юм бол, бас аюултай нөхцөл байдал үүсвэл, за юу? Тийм үед байдлыг хүндрүүлж болдоггүй юм. Бүр дордуулж ч мэднэ.

Шо-              Та бас миний буруу гэж бодож байгаа юм байна.

Ээр-             Үгүй ээ, үгүй. Буудсан хүний..буудсан хүний буруу. Гэхдээ чиний үйлдэл нөлөөлсөн байх. Шонь, хүлээж бай. Хүлээж бай. Үйл хөдлөлөө бүрэн хянаж чаддаггүйг чинь би мэднэ, гэхдээ бас хяналтнаас чинь бүрэн гараагүйг ч би мэднэ. Тиймээ? Тиймээс чиний ч гэсэн буруу байгаа. Мөн би ч буруутай.

Шо-              Та тэнд байгааг ч үгүй ш дээ.

Ээр-             Тиймээ. Би тэнд байгаагүй. Түр зуур ийшээ сууцгаая. Шонь..би бүх юм зүгээр гэж өөртөө итгүүлсэн, яагаад гэвэл эмнэлэг дээр гайхалтай байгаа. Гэхдээ чамд тусламж хэрэгтэй. Шонь. Чамд зөвлөх хүн хэрэгтэй. Надаас илүү чамд туслаж чадах хүн.

Шо-              Би өвчтөний хажууд байх ёстой. Харцага шиг харж байх ёстой.

Зал-             Миний буруу. Надад энэ охин таалагдаагүй. Өглөө анх уулзахад Эвери зүгээр л..мэдэхгүй ээ. Хурдхан явуулая гэж бодсон. Тэгээд ус авахаа мартчихаж гэж хэлсэн. Цүнхгүй гарч ирсэнийг нь мэдэж байгаа болохоор дэлгүүрт ороод түрүүвчээ мартсан юм шиг царайлааад зугтах гэж байсан юм. Явган аялалд усгүй явж болохгүй, тиймээ? Уг нь хар буруу санаагүй. Эвери надаас болж дэлгүүр орсон. Надаас болж эмнэлэгт хэвтсэн.

Шо-              Шалтгаан нь бишээ.

Зал-             Юу гэсэн бэ?

Шо-              Шалтгаан нь бишээ. Худлаа ярих, буудах. Худлаа ярьсанаас болж буудаагүй, тэгдэг байсан бол хүмүүс худлаа ярих болгонд...судасны цохилт нь багасч байна.

Зал-             Юу гэсэн үг вэ?

Шо-              Үхэж байна. Мелендезийг дууд, яаралтай.

Кл- Амьсгал чинь түргэсэж байна. Амьсгалахад хэцүү байна уу?

Дэр-             Тийм, давчдаж байна.

Кл- Лим эмчийг дууд.

Шо-              Судасны цохилт буурна гэдэг нь зүрхний үйл ажиллагаа муудсаны шинж. Үрэвсэл нь зүрхэнд нь нөлөөлж байна.

Мел-            Дотор эрхтэн зогсох сүүлийн шатандаа явж байна.

Шо-              Тиймээ. Гол судсанд нь бөмбөгөн шахуурга хийж болно.

Мел-            Зүрхний ачааллыг нь багасгаж чадна, гэхдээ хурдан муудаж байна, маш хурдан.

Шо-              Өнөө оройг л давчихвал болно. Өнөө орой өнгөрчихвөл үрэвсэлийн урвал сайжирна.

Жэ- Зүрхнээс нь биш өөр юмнаас болж хурдан муудаж байвал яах вэ? Сүүлийн 2 шинжилгээгээр гемоглобин нь 14-12 болж буурсан байна. Өөр газраараа цус алдаж байвал яах вэ?

Мел-            Ийм хүнд шархны дараа 2-өөр буурна гэдэг хэвийн үзэгдэл.

Жэ- Эсвэл цус алдалтаас болж судасны цохилт нь буурсан байж ч болно. Зүрх нь зүгээр ч юм билүү.

Мел-            Чиний зөв бол ахиж мэс засал хийх хэрэгтэй, гэхдээ охин тэсэх үгүйг нь мэдэхгүй.

Шо-              Тэсэхгүй ээ. Зүрхний дутагдалыг бөмбөгөн шахуургаар хэвийн болгох нь бас л энгийн ажилбар.

Жэ- Аль нь энгийн бэ гэж маргах болж байна уу? Миний зөв бол шахах цус байхгүй, охин үхнэ.

Су- Муудаж байна.

Шо-              Гуурс суулгах ажилбарт бэлдэе.

Жэ- Мэс заслын өрөөг бэлдэе.

Мел-            Мэс заслын өрөөрүү аваач, хурдал.

Жэ- Гемоглобин нь бүр 8 болчихлоо.

Шо-              Цус алдаж байна.

Мел-            Тийм байна, гол нь хаагуураа? Үхэхээс нь өмнө хаагуур цус алдаад байгааг олж хавчихгүй бол болохгүй. Юу ч харагдахгүй байна. Хэвлийн хөндийр ар хэсэг, цээжний урдуур гээд хаана ч байж магадгүй. Хаа хамаагүй олон газар зүслэг хийгээд байж болохгүй.

Жэ- Хэвлийн хөндийд үзье, буудуулсан газар нь юм чинь.

Мел-            Сум цээжний хөндийгөөр нэвт гарсан ш дээ.

Су- Цусны даралт 40, охин үхэж байна, Нэйл. Хийх гэж байгаа зүйлээ яг одоо хурдан хийгээрэй.

Мел-            Бүх газраар нь хайя. Хутга, хөрөө аваад өг. Цээжнээс аарцаг хүртэл зүслэг хийе. Цээж , хэвлийн хөндийг нь Бетадинаар ариутгаарай. Цус алдаж байгаа газрыг олонгуут шингээгч хөвөнгөөр дараарай.

Шо-              Боль! Зүүн талын 2 болон 3 дугаар хавирганы дагуу зүсэлт хий. Сум зүүн дээд хавирга хоорондын артерын судсыг шүргэсэн байна. Хана нь гэмтсэн.

Мел-            Яаж мэдэж байгаа юм бэ?

Шо-              Гэмтлийг нь тодорхойлсон юм. Аарцагнаас эхлээд хэвлий, дэлүү, өрцийг нь сум нэвтэлсэн байсан. Тэр замд нь зүүн дээд хавирганы артерын судас байрлаж байгаа.

Мел-            За, хавирга хооронд зүсэлт хийхэд бэлд.

Дэр-             Амьсгалж чадахгүй байна. Яагаад туслахгүй байгаа юм бэ?

Кл- Лим эмч 2-хон минутын дараа ирнэ.

Дэр-             Чи эмч юм бол ажлаа хийгээч.

Кл- Даралтыг нь багасгахын тулд хүзүүний зүүн хэсгийг зүсэх хэрэгтэй байна. Багажнууд?

Су- Өмнө нь хийж байсан уу?

Кл- Үгүй. Хутга. Дэндүү их хавдартай байна. Төвөнх нь харагдахгүй байна. Зөөлөн эдс, артерийн судас, мөгөөрсөн хоолойн дундуур нь зүсэлт хийх ёстой. Зөөлөг эд..олчихлоо.

Лим-            Юу болсон юм? Юу хийсэн юм бэ?

Кл- Хүзүүнд нь цус хурчихаж. Даралтыг нь суллах хэрэгтэй байсан юм.

Лим-            Энд үү?

Су- Хүчилтөрөгч нь нэмэгдэж байна.

Лим-            Ховор тохиолддог, мэс заслын дараа мөгөөрсөн хоолойн цооролт үүсэх эрсдэлтэй болохоор 24 цаг заавал ажиглалтанд байлгадаг. Энийгээ хагалгааны өрөөнд дуусгах уу?

Мел-            Юу ч харагдахгүй байна, Шонь. Цус, урагдсан судас алга.

Шо-              Хитэрхий дээр байна. Судасны салааны харалдаа хай даа.

Мел-            Гэрэлтүүлэг өг дөө. Харлаа. Салаалсан хэсэг дээр цус олгойдож байна, хавчаар, хурдал.

Шо-              Зүрхний дутагдал биш байж.

Мел-            Зүрх нь өнөө оройг хангалттай даваад гарах нь.

Шо-              Миний буруу байж.

Мел-            Тиймээ. Сая алдаагаа залруулчихлаа.

Шо-              Чиний зөв байсан, Жэрэд. Сайн ажиллалаа.

Кл- Юу гэхээр..чиний зөв байсан. Манай ээж асуудалтай байсан. Би бурхан надад бүгдийг нь өгнө гэж найдан гараа хумхиж суугаагүй, намайг юу хойш нь татаад байна гэж гомдож суугаагүй. Шантрах үе байсан ч үхтэлээ зүтгэсэн. 2 ажил хийж, 2 хүнтэй хамт байр хөлсөлдөг байсан, цаг үргэлж..тэрнийхээ ачаар өнөөдөр чи амийг чинь аврах хэмжээнд хүрсэн юм.

Мел- Охины чинь бие бүрэн тэнхрээгүй байгаа, гэхдээ өдөр ирэх тусам улам сайжирна аа.

Эм- Баярлалаа, эмчээ.

Эр1-  Баярлалаа.

Мел- Зүгээр ээ.

Эм- Сайн уу? Охин минь. Дэргэд чинь байгаагүйд уучлаарай.

Эр- Бие нь яаж байна?

Ох- Нэг хэсэгтээ явган аялалд явахгүй байх. Хөөе? Баярлалаа гэж хэлэхээс минь өмнө бултах гээ юу?

Зал-  Надад талархсаны хэрэггүй дээ.

Ох- Талархалгүй яахав. Бас уучлалт гуйх ёстой. Чамайг буруу бодож байж. Намайг хаяад явах гэж байна л гэж бодсон. Намайг хаяад явчихаасай гэж найдаж байсан юм. Уучлаарай.

Зал-  Бие чинь гайгүй болохоор анхны болзоондоо ахиад нэг явмаар байна.

Кл- Намайг уучлаарай. Таны зөв байсан. Таныг хүмүүсийн өмнө үл хүндэтгэсэн болохоор хүмүүсийн өмнө уучлалт гуйя гэж бодлоо. Таниас суралцах боломж олгосонд баярлалаа.

Лим-  Чамд энэ ялалт хэрэгтэй байсныг мэднэ. Өнөөдөр хүний амь аварсан нь болж дээ. Нацист биш байсан нь яамай.

Мо- 2-р эгнээ. Майдди дандаа энэ эгнээнд суудагсан. Намайг ардаа чирээд сүүлийн 200 метр хүртэл явдаг байсан. Зальтай шүү.

Ээр-  Бүтдэг байсан.

Мо- Үргэлж. Өнөөдрөөс 13 жилийн өмнө.

Ээр-  Тиймээ.

Мо- Би ч гэсэн Майддиг санаж байна.

Ээр-  Оройн зайг нь өгөх, тиймээ? Орон зайг нь өгөх ёстой байж. Надаас улам бүр, улам бүр л холдсоор байсан. Миний хийсэн болгон..буруу байсан.

Мо- Та чадлаараа хичээсэн. Би тэр үед бараг л танайд амьдардаг байсан. Тэгээгүй бол...

Ээр-  Та хоёр хоёулаа өсвөр насны охид байсан. Тэнэг байсан. Чамд аз таарсан. Майддид таараагүй. Би дэргэд нь байсан бол..би хэрвээ..хамт байсан бол...

Мо- Та Шоны дэргэд байгаа шүү дээ.

Эмтв-          7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ хүргэе. Сан францискод бага зэрэг үүлэвтэр байх бөгөөд 21 градус байх нь ээ....

Хөрш-          Гэрэлтэй байгааг харсан юмаа.

Шо-   Уучлаарай. Чи үнэнийг сонсохыг хүсээгүй болохоор Клэйр намайг уучлалт гуй гэсэн. Надаас дэмжлэг л хүссэн шүү дээ, буруу байсан ч гэсэн.

Хөрш-          Хүлээж авахгүй ээ. Бии өнөө өглөө хэтрүүлсэн байх  л даа..бага зэрэг. Чи шудрага байсан, харгис шудрага. Чи надаас болж гэртээ чихэвч зүүх ёсгүй. Сэтгэлийг минь засах гэж худлаа ярьсаны хэрэггүй шүү. Чи миний мэдэх ганц шудрага залуу. Тиймээс..сайхан амраарай, Шонь. Чамайг сэрээхгүй байхыг хичээнэ ээ.

Шо-   Би өнөөдөр алдаа гаргасан. Тэгээд хүн бэртсэн.

8-р анги төгсөв.

 

 

Back to episodes Go home