Эр: Сайхан хооллоорой.
Эм: Зайлаач!
Эр: Энэ хэний нохой вэ? Яв! Яваач! Зайл!
------------------------------------------------------------------------------------
Эм: Аав чинь үхсэн. Чамайг тэжээх ямар ч хариуцлага надад байхгүй. Эндээс зайлж үз.
Чин: Энэ миний аавын байшин.
Эм: Чиний аавын байшин минийх! Эндээс зайл!
Чин: Аав аа, уучлаарай. Хэрэв би коллежид орно гэж зөрүүдлээгүй бол эмээ та хоёр амьд байх байсан.
------------------------------------------------------------------------------------
Чин: Хэрэггүй. Намайг дагах хэрэггүй. Эзэндээ буцаж оч. Яваач. Намайг дагахаа боль! Би өөрийгөө ч тэжээж чадахгүй байхад. Яаж чамайг би өөртөө авах юм?
------------------------------------------------------------------------------------
Чин: Баярлалаа. Хэрэггүй дээ. Чамайг хэн гэдэг вэ? Чиний эзэн хаана байна? Үнэндээ, чи бид хоёр адилхан байх нь. Би дөнгөж сая ганцаараа үлдсэн. Ингэхэд, чамайг Санни гэж нэрлэмээр санагдчихлаа. Санни чамд ямар байна? Бидний амьдрал үргэлж найдвараар дүүрэн байна гэж найдъя. Санни. Хоёулаа сайн найзууд болцгооё. Байна?
Ээж: Чи Чинчинь мөн үү?
Чин: Би байна.
Ээж: Би ээж чинь.
Чин: Ээж ээ?
Ээж: Миний хүүхэд яахаараа ийм тэнэг байдаг байна? Аав чинь чамайг оч гэсэн, тиймээс чи зүгээр л оч. Тэр байшинг аав чинь худалдаж авсан. Тэр чинийх байх ёстой.
Чин: Ээж ээ, ээж ээ, битгий яв л даа. Би танаас гуйж байна. Ээж ээ, ээж ээ. Ээж ээ, ээж! Ээж ээ! Ээж ээ! Ээж ээ! Ээж! Ээж! Ээж ээ! Ээж ээ! Ээж ээ!
Аав: Битгий уйл.
Чин: Аав аа, би ээжийгээ санаад байна.
Аав: Миний охин битгий уйл. Аав нь энд байна.
Ээж: Товчхондоо, аавын чинь байшин, бас оршуулгын бүх зардал манайх байх ёстой. Чи тэднийг буцааж авах ёстой, ойлгож байна уу?
------------------------------------------------------------------------------------
Эм: Ван. Миний нөхрийн цогцос хараахан хөрөөгүй байна. Чи тэвчээргүй гэдэг нь. Болгоомжтой бай, бидний хүүхдийг битгий гэмтээчих.
Ван: Тэр тэнэг үхээд удаж байна. Тэгж яривал энэ хүүхэд минийх байх ёстой. Надад өөрийн гэсэн эмэгтэй байна. Бас би хүүхдээ үнсэх эрхтэй. Энэ буруу гэж үү? Зөв үү? Аав нь үнсэнэ ээ. Хэн бэ? Тэр тэнэг хэдийн үхсэн биз дээ? Чинчинь буцаад ирсэн юм уу?
Эм: Энэ талаар санаа зовохгүй байцгаая. Чи хурдхан нуугдах хэрэгтэй.
Ван: Би хаана нуугдах юм бэ?
Эм: Алга бол.
------------------------------------------------------------------------------------
Эм: Хэн чамайг буцаж ир гээв? Би чамайг аавыг чинь үхтэл буцаж ирж болохгүй гэж хэлээгүй юу?
Ээж: Энэ байшинг Чжао Ян худалдаж авсан. Миний охин яагаад буцаж ирж болохгүй гэж?
Эм: Чи. Чи Чжао Яны өмнөх эхнэр нь.
Ээж: Тиймээ. Чжао Ян өөд болсон. Энэ байшин, бүх эд хөрөнгө миний охиных. Эндээс зайлж үз.
Эм: Миний хэлэх юм гэвэл, чи 10 жилийн өмнө салж явсан. Харин одоо буцаад ирж. Чи ердөө л Чжао Яны мөнгөний хойноос ирсэн. Би чамд хэлчихье, би хууль ёсных нь эхнэр. Энэ тухай бүр бодох ч хэрэггүй.
Чин: Санни?
Эм: Сяньми, энэ нохой хаанаас гараад ирэв?
Ээж: Тэр хаана байна? Энэ нохойд санаа зовох хэрэггүй. Энэ байшин Чжао Яны өмч, миний охин ч гэсэн өмчлөх эрхтэй. Чи яагаад энэ бүхнийг өөртөө авах ёстой гэж?
------------------------------------------------------------------------------------
Эм: Яадаг ч байсан би та нар энэ байшин, эд хогшлыг өгөхгүй. Та нар юу ч авахгүй. Чи наад хүүхдээ аваад эндээс зайл.
Ээж: Чи өөрөө зайл, чамд ингэх эрх байхгүй. Эсвэл бид шүүхээр явж, тэнд бүгдийг шийдэг.
Эр: Энэ манай Чжаогийн байшин. Бид яагаад үүнийг хөндлөнгийн хоёр хүнд өгөх ёстой юм?
Эм: Хөөе! Чи ямар ичгүүргүй эмэгтэй вэ? Чи нэг эр дагаж явчихаад одоо бидний эд хогшлын дээрэмдэхээр ирж байдаг.
Эм: Яг үнэн. Энэ бол ичгүүргүй эмэгтэй.
Ээж: Би өөрийнхөө төлөө энд ирээгүй. Би хүүхдийнхээ төлөө энд ирсэн. Чинчинь бол Чжао Яны төрсөн охин нь. Чжао Яны өв хөрөнгө Чинчиньд очих ёстой.
Эр: Чинчинь одоо ч жаахан хүүхэд. Манай Чжаогийн өмч хөрөнгө гадны хүмүүсийн гарт орох ёсгүй! Тиймээс манай ахын өмч хөрөнгө манай Чжао овогт үлдэх ёстой.
Эм: Тийм шүү.
2: Юу гэнэ ээ?
------------------------------------------------------------------------------------
Эм: Ямартай ч, би Чжао Яны хууль ёсных нь эхнэр. Энэ эд хөрөнгө минийх.
Ээж: Чи юу ч хэлсэн бай, энэ байшин энэ хүүхдийнх.
Эр: Та хоёулаа хөндлөнгийн хүмүүс! Миний ахын байшин, өмч хөрөнгө гээд бүх юм манай Чжао овгийнх!
------------------------------------------------------------------------------------
Эм: Чи манай гэр бүлийн хүн биш.
Эм: Энэ бүгд минийх.
Ээж: Энэ бүгд яагаад чинийх гэж?
Эр: Боллоо, боллоо, боллоо. Бүгдээрээ сайхан ярилцъя. Чжао Яны оршуулгын зээл, зардлыг та хоёр хувааж төлнө. Миний ахын байшинг зарж, бид мөнгийг нь хувааж авна. Та нар юу гэмээр байна?
Эм: Хэрэв татгалзах юмгүй бол та нар эд хөрөнгө хуваах зөвшилцөлд гарын үсгээ зурцгаа.
Чин: Энэ миний аавын байшин, би зарахыг зөвшөөрөхгүй.
Эр: Хөөе, Чинчинь, энэ чиний мэдэх хэрэг биш. Чамд зарах юм байгаа юу, үгүй юу?
Эм: Чи ердөө л хүүхэд. Чи яагаад энэ гэрийн асуудалд оролцож байгаа юм?
Чин: Энэ байшин миний аавын өмч. Би үүнийг зарахыг зөвшөөрөхгүй.
Эм: Ли, чи хүүхдээ хянаж, түүнийг дэмий юм яриулахгүй байх хэрэгтэй.
Ээж: Энэ хүүхэд мөн л танай Чжао овгийнх. Та нар үүнийг бодолцох хэрэгтэй.
Эм: Яагаад тэр вэ? Бид энэ зовлонг үүрмээргүй байна.
Эр: Чинчинь, ердөө л нэг охин. Тэр нэг л өдөр нөхөрт гарч, хүний хүн болно. Манай Чжао овогт түүнд санаа тавих албаггүй. Ли На, чи энэ охины эх нь, чи л энэ хүүхэддээ санаа тавих ёстой!
Ээж: Эд хөрөнгө хуваах болоход та нар яагаад энэ хүүхэд рүү давшлаад байгаа юм бэ? Зөвхөн би л түүнд санаа тавина. Би охин оо ганцаараа хариуцау байгаа бол Чжао Яны бүх өмч хөрөнгө надад оногдох ёстой.
Эм: Байшин, эд хөрөнгө та нарынх байж болно. Харин бид яахав? Чи тэр мөнгийг юунд зарцуулдагийг би мэдэхгүй. Чи аль амрагтаа тэр мөнгийг зарцуулдаг вэ?
Ээж: Надад чиний хүүхэд хэрэггүй.
Эм: Хэрэв чи хүсэхгүй бол тэр л биз. Энэ надад ямар хамаатай юм?
Эр: Над руу харах хэрэггүй. Манай Чжао овогт чамайг дэмжих албаггүй. Бүгдээрээ энд хэрэлдэхээ больцгоо. Энэ талаар тайван бодож үзэцгээе. Чинчины хувьд, түүнд амьдрах газар олдож л таарна.
Эм: Чинчинь одоо 18 настай, хэдийн насанд хүрсэн. Түүнд халамж хэрэггүй. Миний бодлоор, чи явж өөртөө ажил олж мөнгө олох хэрэгтэй.
Чин: Би хаашаа ч явахгүй, би коллежид орно.
Эр: Чи ямар их сургуульд ормоор байна? Чамайг коллежид ороход хэн туслах юм? Чи явж эртхэн ажил хийж, нөхөрт гарч яагаад болохгүй гэж?
Эм: Нөхөрт гарна гэдэг сайхан санаа, бас та нар бэр гуйсан мөнгийг авч болно.
Эм: Ах, надад хурим таалагдлаа. Манай тосгонд яах араггүй сайхан залуу бий. Тэр баян. Надад бол хамаагүй. Тэр одоо дөчин насандаа гэрлэсэн ч оройтохгүй.
Эр: Энэ чинь сайхан санаа. Би түүнтэй дараа нэг ярилцъя. Би бэрийн инжинд овоохон мөнгө авна.
Чин: Миний аавын цогцос нь хөрөөгүй байхад та нар ийм ярьж л байдаг. Та нар хүн юм уу? Надад яах нь хамаагүй, би коллежид ормоор байна. Ээжээ, би коллежид ормоор байна.
Ээж: Охин минь, миний нөхцөл байдал хязгаартай. Чамд тэжээх ёстой дүү чинь байгаа. Би чамайг коллежид явуулж чадахгүй. Эртхэн гэрлэнэ гэдэг бас л сайхан санаа. Гэхдээ, Чинчиньыг гэрлүүлэх нь миний шийдвэр байх болно. Бэрийн инжний мөнгө бас минийх.
Эр: Чи мөрөөдөх хэрэггүй. Чинчинь манай Чжао овогтных.
Ээж: Чи одоо энэ охиныг танай Чжао овогтынх гэж байна уу? Тэр одоо ч миний мах цусны тасархай.
Эм: Инжний мөнгө бид бүгдийнх байж таарахгүй.
Эм: Би ч гэсэн тэр мөнгөний хагасыг авах ёстойг бүү март.
Ээж: Тал нь чинийх гэж чи юу яриад байна? Чинчинь миний хүүхэд. Бүх мөнгө минийх.
Чин: Аав аа, та хаана байна аа? Энэ юу вэ? Энэ хаанаас гараад ирэв? Нотариатын гэрээслэл.
Чжао: Миний нэрийг Чжао Вэйго гэдэг. Иргэний үнэмлэхний дугаар 23210119460032. Миний хуучин байшин Дунчэн дүүрэгт байдаг. Хаяг нь: Дунчэн дүүрэг, №248. Би үүнийг үлдээхийг... Би үүнийг... би үүнийгээ миний хоёрдахь хүү Чжао Янд үлдээж байна.
Ян: Намайг Чжао Ян гэдэг. Би ч гэсэн энэ боломжийг ашиглаад гэрээслэл үлдээж байна. Миний өмчилсөн энэ байшин, мөн миний бүх эд хөрөнгийг миний охин Чжао Чинь өмчлөх болно.
Чин: Миний аав хэдийн гэрээслэл үлдээсэн байна. Түүний нэрийн дор байгаа бүх эд зүйлс надад оногдоно.
------------------------------------------------------------------------------------
Ван: Тэр нохой сүнс болсон байна.
Эм: Энэ хөрш Лао Ван биш гэж үү?
Ван: Тэр нохой сүнс болсон байна. Би чамайг хэзээ ч уучлахгүй.
Эм: Миний нөхөр яагаад танай гэрт байдаг юм? Тэр яагаад танайхаас ингэж унадаг байна? Би чамайг тавьж явуулахгүй.
Эм: Тэр манайд байсан гэж чи яаж мэдэж байгаа юм? Намайг явуулаадах. Хэн нэг нь надад туслаарай. Намайг битгий цохиод байгаач. Хэн нэгэн надад туслаач. Намайг битгий цохиод байгаач.
Эр: Энэ тухай ярилцъя. Чи яагаад хүн зодоод байгаа юм?
Чин: Санни. Чи миний өвөө, аав хоёрыг хаанаас мэддэг юм бэ?
Ээж: Одооноос эхлэн Чинчинь эхтэйгээ хамт амьдрах болно.
Эр: Юу болоод байна аа?
Эм: Чи нэг хар юм дагаж алга болсон. Би Чжао Яны эхнэр нь. тэр бидэнтэй амьдрах ёстой.
Ээж: Чжао Яны цогцос нь хөрөөгүй байна. Гэтэл чи амраглаж байдаг. Чи яаж надад хэлж зүрхэлж байна?
Эм: Та хоёулаа онцгүй хүмүүс. Би юу гэхээ ч мэдэхгүй байна. Би нарт итгэхгүй байна.
Эр: Чинчинь манай Чжао овогтынх, тэр манай Чжаогийн гэр бүлд өсөх ёстой.
Ээж: Та нар юугаа яриад байна аа?
Эм: Чи манай гэр бүлийнх биш, бас ч гэсэн.
Ээж: Та нар өөрсдийгөө нэг хар даа. Та нар ямар гэгчийн хүмүүс вэ?
Эр: За, за, за. Хэрэлдэхээ больцгоо. Боллоо. Энэ хүүхэд өөрөө сонгосон нь дээр.
Эм: Чинчинь, ямартай ч чи энэ бүх он жилүүдэд надтай хамт амьдарсан.
Ээж: Эндээс зайлж үз. Би чиний төрсөн эх чинь. Зөвхөн ээж чинь чамд санаа тавьж чадна. Чи намайг л сонгох ёстой.
Эр: Чинчинь, бид хоёулаа Чжао овогтой,тиймээс бид чамд санаа тавиад байж чадна. Чи намайг сонгох ёстой. Чи намайг сонгох ёсгүй гэж үү?
Чин: Би энэ тухай хэдийн бодсон. Би хэнийг ч дагахгүй.
Ээж: Чи юугаа яриад байна аа? Энэ тоглоом биш.
Чин: Би тоглоогүй. Би 18 настай. Би ганцаараа амьдарч чадна.
Эм: Больж үз, чи ердөө л хүүхэд. Чи яаж бие дааж амьдарч чадах юм? Ямар утгагүй юм?
Эм: Тийм шүү, тэнэглэхээ больж үз. Чи хэдийгээр 18 настай ч гэлээ хүүхэд хэвээрээ ш дээ.
Чин: Та нар намайг яаж ч ятгах гэсний хэрэггүй. Өнөөдрөөс эхлэн би ганцаараа амьдрана. Би өөрөө хүчтэй байх болно.
Эр: Энэ шал утгагүй зүйл. Үгүй, яасан ч үгүй.
Эм: Чи хүүхэд учраас чиний өмч хөрөнгө насанд хүрсэн бидэнд үлдэх ёстой.
Эм: Надад ямар ч сонголт алга.
Эр: Энэ байшин минийх.
Ээж: Миний замаас холдоод өг.
Эм: Надаас зайлаач. Эндээс зайлаад өг.
------------------------------------------------------------------------------------
Чин: Аавын хадгаламж, оршуулгын зардал миний хойд эхэд шилжсэн байгаа. Ийм жаахан мөнгөтэй коллежид орж, бас ганцаараа амьдарч чадахгүй. Энэ байшин миний аавын цорын ганц хогшил. Би худалдаж чадахгүй.
------------------------------------------------------------------------------------
Чин: Ээж? Ээж. Та нар яагаад энд ирсэн юм?
Ээж: Мэдээж, бид чамд санаа тавьж байх болно. Чи ганцаараа. Бид яаж итгэлтэй байж чадах юм?
Чин: Би бие дааж амьдарч чадна.
Ээж: Чи ямар утгагүй юм яриад байна аа? Би чамайг яаж ганцааранг чинь үлдээж чадах юм? Санаа зоволтгүй, чиний аав, Фэн ах хоёр чамд сайтар санаа тавих болно. Алив л дээ, Фэн ах руугаа залга.
------------------------------------------------------------------------------------
Чин: Аав аа. Та тэр дээр ямаршуу байна? Миний ээж, бас тэр өөдгүй залуу. Тэд энд амьдраад хоёр сар боллоо.
Фэн: Ван захирал аа, надад дахиад хоёр хоног өгчих. Би танд мөнгийг чинь асуудалгүй буцааж өгнө. Чи мөнгөө гаргаад ир! Мөнгөө гаргаач! Гаргаад ир!
------------------------------------------------------------------------------------
Чин: Ах аа, орой болсон байна. Яах гэсэн юм?
Фэн: Ах нь чамтай ярилцах гэсэн юмаа. Ээжийн чинь талаар.
Чин: Юу болсон юм?
Фэн: Юу ч болоогүй. Би ердөө л охинтойгоо ярилцах гээд л.
Чин: Орой болсон байна, би амрах хэрэгтэй байгаа. Та яаж байна аа?
Фэн: Миний охин. Ах нь чамайг сайтар хайрлах болно. Эцсийн эцэст үүнийг гэр бүлдээ хадгалсан нь дээр. Чи хаачих гэсэн юм? Чи зугтаж чадах юм уу?
Чин: Миний ээж хаана байна?
Фэн: Чи хаашаа явах гэсэн юм? Ээж чинь хэдийн эцэг эхийнхээ гэрт очсон байгаа. Чи хамт амьдрахад хэрэггүй амьтан.Муу нохой. Чи намайг хазаж яаж зүрхэлдэг байна?
Чин: Санни. Чамд баярлалаа.
Фэн: Алив, намайг дахиад хазаач. Өнөөдөр ах нь чамайг сайтар сургаж өгөх болно!
Чин: Туслаарай! Туслаач! Туслаарай!
------------------------------------------------------------------------------------
Эр: Энэ хэний нохой вэ? Тэр яагаад хүзүүвчгүй байна?
Эр: Хөөе, ах аа. Хоёулаа эхлээд энэ нохойг барьж аваад дараа нь эзнийг нь хайж олъё.
Эр: Чиний зөв. Хөөе, хөөе, хөөе! Энэ хэний нохой вэ? Тэр миний хувцсыг урчихлаа. Эзнийг нь олдог юм бол тэр надад төлөх л болно. Бариад ав!
------------------------------------------------------------------------------------
Фэн: Аа, би чамайг явуулахгүй ээ.
Эр: Би өнөөдөр энэ нохойны эзнийг заавал олно. Тэр бидэнд мөнгө төлөг.
Фэн: Муу бяцхан өлөгчин! Чи намайг хазаж яаж зүрхлэв ээ? Би чамайг болгоод өгье! Би өнөөдөр чамайг эзэмдэх л болно.
Чин: Туслаарай!
Эр: Чи юу хийж байна аа?
------------------------------------------------------------------------------------
Чин: Миний хойд аавыг бариад явчихсан. Би ээжийн царайнаас гуниг олж хараагүй. Үүний оронд сэтгэл нь тайвшрахыг нүднээс нь харсан. Ашгүй нэг энэ хүнээс саллаа. Ээж. Үнэндээ та миний аавыг үргэлж зүрхэндээ тээсээр явдаг.
Ээж: Юу?
Чин: Би харсан. Та аавын зургийг хадгалсан хэвээрээ. Бээжингээс ирсэн залуу түүнийг ялж чадаагүй. Би аавын зургийг харах болгондоо уйлдаг.
Ээж: Үнэндээ би чамайг орхиж явахдаа их харамссан. Аав чинь сайн хүн. Би яаж хайрлахаа мэдэхгүй дэндүү залуухан байж.
Чин: Тэгвэл та яагаад буцаад ирээгүй юм?
Ээж: Би аавыг чинь маш их зовоосон. Дээр нь би жирэмсэн, Фэн Чжений хүүхдийг тээж байсан. Надад буцаж ирэх нүүр байгаагүй. Аав чинь амьд ч болоосой гэж би ямар их хүсдэг гээч. Би үнэн сэтгэлээс... би түүнд уучлаарай гэж хэлэхийг үнэхээр хүсдэг.
Чин: Энэ мөчид миний гомдол тайлагдах шиг болсон. Ээж минь үнэхээр харамсаж байна. Хэрэв аав амьд байсан бол ингэж их зовлон амссан энэ эмэгтэйг яриангүй уучлах байсанд би итгэж байна.
2: Маш их баярлалаа.
Эр: Зүгээр ээ.
Эр: Энэ нохойд л таларх.
Чин: Санни?
Эр: Энэ нохой намайг энд авчирсан юм.
Эр: Аан бас энэ, миний ахын цамцыг урсан.
------------------------------------------------------------------------------------
Чин: Ээж ээ. Би коллежид элссэн захиа авлаа. Намайг авсан байна.
Ээж: Алив, би харъя. Баяр хүргэе, охин минь. Эцэст нь чи хүссэн сургуульдаа орж чадлаа. Ээжээ, би дээшээ гарч юмаа баглаж бэлдлээ. Байна уу. Пипи коллежид орсон, гэхдээ төлбөр нь бага юм байна. Би жаахан мөнгө цуглуулахад чи туслахгүй биз? Байна уу? Байна уу? Чжао Ян. Намайг уучлаарай. Хэрэв би энэ гэрээс яваагүй бол миний охин ингэтлээ их зовохгүй, бас чи үхэхгүй байсан. Би мөнгөний төлөө буцаж ирээгүй юм шүү. Надад мөнгө хэрэггүй. Ван Чже чамайг үхэх ёсгүй байсан гэж хэлсэн. Би чиний төлөө харамсаж байна.
Чин: Коллежид явах уу, эсвэл энэ гэр бүлийн төлөө юу? Эцэст нь би энэ хүндрэлтэй байдлаас гарах шийдвэр гаргалаа. Ээжээ. Би байшингаа зарна.
Ээж: Байшингаа зарах. Аав чинь чамд дурсгал болгож үлдээсэн зүйл нь энэ. Би зөвшөөрнө гэж үү? Хөөе, чи яаж байна аа? Энэ нохой хаа сайгүй шээх юм. Эндээс гар. Эндээс яваач.
Чин: Ээжээ, тэр юу вэ?
Ээж: Энэ аавын чинь нуусан хувийн мөнгө нь байна. Лао Чжао. Лао Чжао. Ингэхэд, банк яагаад түүний олж чадаагүй юм бол? Тэр үндэсний бонд худалдаж авч. Шуидан. Тэр илэрхий газар энийгээ нуусан байна. Би яагаад олоогүй юм бол?
Чин: Өвөөгийн гэрээслэл. Аавын хувийн мөнгө. Санни. Чи үнэхээр гайхалтай нохой. Чи яаж ийм ухаантай байдаг байна?
Ээж: Энэ нохой яаж мэдсэн байх юм. Зүгээр л тохиолдол.
Чин: Үгүй ээ, тийм биш. Санни хэзээ ч зүгээр хуцдаггүй. Чи бол аавын муур. Санни. Энэ аавын өрөө байсан байх. Аавыг нуусан нууц мөнгийг олоход надад тусалсан. Чи дэндүү их бодоод байна уу?
Ээж: Сан Ли өсөж томроно. Миний шээс хүрэхээр би хаа дуртай газраа сарих болно. Нийт 180000 юань.
Чин: Юу?
Ээж: Хоёулаа түүнийг ариутгая. Хөөе, чамд таалагдахгүй байна уу?
Эм: Энэ ийм учиртай юм, үеэл ээ.
Ээж: Мейли, чи энд юу хийж яваа юм? Хөөе, та нар хэн бэ? Миний юмнуудад бүү хүр.
Эр: Хөөе! Өрийн бичиг. Та нар өртэй. 800 000 юань хүүгийн хамтаар.
Ээж: 800 000 аа? Хүлээж бай. Энэ чинь Линьлины зээлсэн мөнгө байна. Чи яагаад үүнийг биднээр төлүүлэх гэж байгаа юм?
Эм: Чжао Ян миний нөхөр байсан. Миний нөхрийн эд хөрөнгө минийх.
Ээж: Тэр худлаа хэлж байна. Чжао Ян өөд болсон, харин түүний эд хөрөнгийг хуваасан. Энд чинийх гэх юм байхгүй.
Чин: Миний аав амьд байхдаа танд маш сайхан ханддаг байсан.Бас үргэлж танд үнэнч байсан. Та түүний сэтгэлийг нь бодоод биднийг зүгээр орхичих, тэгэх үү?
Эм: Надад сонголт алга. Намайг хуурчихсан. Ван Шуай надтай хамт бизнес хийнэ гэж хэлээд зээлийн батлан даалт гаргаж өгөөч гэж надаас гуйсан. Гэвч тэр надаас зугтана гэж би бодоогүй. Зүгээр л ганцхан удаа тусалчих. Би заавал буцааж төлнө.
Ээж: Эндээс яв, яагаад бид чиний мөнгийг төлөх ёстой юм? Бас чинийхийг ч тэр. Би чамд хэлчихье, бид тэр мөнгийг төлөхгүй. Та нар одоо явцгаа. Хэрэв та нар явахгүй бол би цагдаа дуудлаа шүү.
Эр: Хараал идмэр. Муу өлөгчин чинь төлөхгүй гэсээр л байна уу? Төл. Зам дээр хэвтэж байдаг өр зээл гэж байдаггүй юм. Та нар өнөөдөр гэхэд төлсөн байх ёстой.
Эр: Захирал аа. Энийг хар даа.
Эм: Мөн дөө, Чжао Ян. Чи надаас мөнгөө нууц яаж зүрхлэв ээ. Ах аа, наадахаа ав.
Ээж: Үгүй ээ, энэ миний охины сургалтын мөнгө нь. Та нар авч болохгүй.
Эр: Тонил цаашаа. Надаас хулгайлж зүрхлэнэ гэнэ ээ.
Эр: Үеэлээ, энэ байшингийн бичиг. Би бодлоо. Энэ байшин 500 000-аар үнэлэгдэнэ. Бидэнд дахиад 200 000 юань өг. Бид өргүй болно.
Ээж: Бидэнд тийм их мөнгө байхгүй. Бас энэ байшинг миний экс нөхөр охиндоо үлдээсэн юм. Чи энийг авч болохгүй. Дэмий юм бүү ярь.
Эр: Би авч чадна гэж байна. Охин чинь их хөөрхөн юм.
Ээж: Чи яах гээд байна? Чи яах санаатай байгаа юм? Надад хэлээдэх.
Эр: Чи, ямар ч хэрэгцээгүй авгай. Энэ хөөрхөн охин байна. Энэ охиныг уушны газарт аваач, тэгээд өрөө төлөг.
Ээж: Түүнд битгий хүр, тавиач.
Чин: Үгүй ээ.
Ээж: Холдоцгоо. Миний охинд бүү хүр.
Эр: Энэ аймаар нохой байна. Тэр хазах болов уу?
Эр: Айх хэрэггүй. Ийм нохойнууд ер хаздаггүй юм. Зүгээр л айлгаж байгаа юм. Урагшаа. Хоёр урагшгүй амьтад.
Эр: Энэ нохой нэг л ер бишийн байна. Тэр ямар догшин, аймаар байгааг нь хар л даа. Энэ галзуу нохой байхаас зайлахгүй.
Эр: Хэрэв энэ чамайг хазвал чи галзуурна гэсэн үг.
Чин: Санни. Чи үнэхээр зоригтой юмаа.
Ээж: Түүнээс холхон бай. Чи тэдний хэлэхийг сонсоогүй юу? Тэр галзуу өвчтэй нохой.
Чин: Тэр галзуу биш ээ. Тэр аль хэдийн галзуугийн эсрэг вакцин хийлгэсэн.
Ээж: Гэхдээ тэд сая хэлсэн ш дээ, чи сонсоогүй юм уу?
Чин: Тэр зүгээр л дүр үзүүлэхгүй юу.
Ээж: Тэр ямар ухаантай юм бэ?
------------------------------------------------------------------------------------
Ээж: Түргэлж үз. Тэр хүмүүс буцаад ирнэ.
Чин: Тэр бидэнд ер нь ямар хамаатай юм бэ?
Ээж: Тэр хүмүүс яг дээрэмчид шиг л байсан. Бид эндээс явж нуугдах хэрэгтэй. За, за, ярихаа боль. Явцгаая.
Эр: Зугтах нь ээ, та нар хаашаа зугтаах гээв?
------------------------------------------------------------------------------------
Эр: Зугтах нь уу, та нар хаашаа зугтаамаар байна?
Эр: Энэ нохой хазаж мэдэх байх.
Ээж: Хэрэв та нар хазуулмааргүй байвал бушуухан явсан чинь дээр.
Эр: Галзуу нохой тэжээх нь бахархах зүйл гэж чи боддог уу? Бид өөр аргагүй юу? Яваад Пьерийг аваад ир. Энэ хоёр сайхан ноход байгаа биз? Өнөөдөр би та нарт нэг догшин нохойг харуулна. Цэвэр цусны тулаанч нохой. Энэ нохой наадахыг чинь гурван хоромд л ална. Энэ нохой үнэхээр догшин юм. Чи тулаанч нохой хараад айхгүй байна уу? Чи дараа нь хуцаж чадах нь уу, харъя л даа. Хөөе хоёр оо, явуул. Явуулаач.
Чин: Санни. Санни, Санни!
Эр: Ийм л байгаа юм. Ингэх л хэрэгтэй.
Эр: Тэр... тэр хэрэг алга.
Эр: Тэр хэрэг алга.
Чин: Битгий хазаач. Миний нохойг битгий хазаач.
Эр: Тэрний хазалт хүчтэй юм гээч. Ялагдсанаа хүлээхгүй байна.
Эр: Энэ хэрэг алга. Энэ бол генетикийн ялгаа. Гэрийн нохой тулаанч нохойг дийлэхгүй.
Эр: Энэ нохой хачин юм аа, тиймээ? Бүх биеэ хазуулчихсан байдаг. Яагаад одоо болтол догшин хэвээрээ байна аа?
Эр: Тиймээ. Энэ гэрийн нохой яагаад тулаанч нохойноос илүү догшин байна? Тэр үхэхээс айдаггүй бололтой.
Чин: Санни, алив л дээ. Санни, босоорой. Санни минь. Санни ялаарай. Алив, Санни. Түүнийг хазаад бай, хазаад бай.
Эр: Зугтаая, үеэлээ. Энэ маш хүчтэй нохой байна. Түүнийг тогтоож дийлэхгүй нь.
Эр: Энэ нэг л биш боллоо шүү, хар даа, ингэж хазаж сэгсчиж байхад тэсээд л байгаа юм даа.
Эр: Чи хаачих нь вэ, хөөе?
Эр: Энэ яах араггүй галзуу нохой.
Эр: Үеэл ээ явцгаая. Энэ үхүүлж ч мэднэ.
Чин: Санни. Санни. Санни. Санни.
------------------------------------------------------------------------------------
Чин: Санни, чи тэсэх хэрэгтэй шүү.
------------------------------------------------------------------------------------
Чин: Гэрээслэл үү?
------------------------------------------------------------------------------------
Чин: Санни, чи зүгээр болно. Чи зүгээр болно. Юу болсон бэ, эмч ээ?
Эмч: Түүний шарх нь маш ноцтой. Би эмээж байна.
Чин: Эмчээ би танаас гуйя, түүнийг авраач дээ. Түүнийг авар л даа. Би танаас гуйя. Та түүнийг аврах ёстой. Би түүнийг үхүүлмээргүй байна.
Ээж: Чинчинь, тайвшир.
Чин: Түүнийг авраач дээ. Би танаас гуйя. Санни, би энд байна. Би энд байна, Санни, би энд. Чи зүгээр болох ёстой. Би түүнийг үхүүлмээргүй байна. Аав аа. Аав аа! Та хаана байна аа, аав аа?
-----------------
Чин: Аав аа. Аав аа! Та хаана байна аа, аав аа?
Ээж: Охин минь, одоо тайвшир.
Чин: Санни.
Ээж: Энэ бол Сяоцзин болохоос аав чинь биш. Чи аавдаа дэндүү их хайртай.
Чин: Аав надад баяртай гэж хэлэхийн тулд өөрийнхөө аргыг ашигласан юм. Тэр миний аав. Тэр миний аав.
-----------------
Чин: Санни. Санни. Би энд байна. Би энд байна, Санни, энд байна. Чи хэдийн дээрдэж байгаа. Чи намайг сонсч байна уу? Санни. Санни. Санни. Санни. Санни. Би хүсэхгүй байна. Үгүй ээ, үгүй, сэрээч дээ. Санни. Санни. Чи миний хамгийн сайн найз минь. Би чамайг дахиж алдаж чадахгүй. Би чамайг дахиж алдмааргүй байна. Сэр л дээ, гуйя. Санни, би чамд хайртай. Чамд хайртай. Чи миний хамгийн сайн найз. Би чамайг дахиж алдмааргүй байна. Би чамайг дахиж алдаж чадахгүй. Эмч ээ. Эмч ээ. Нохой минь сэрчихлээ. Чи миний хамгийн сайн найз. Ирээд түүнд туслаач.
Эмч: Тэр амьдралд буцаад ирлээ. Түргэл, түүнийг аварцгаая.
Чин: Санниг аврах гэж өдөр шөнийг өнгөрүүлсний дараа тэр амьд үлдэж чадлаа. Эмч энэ бол жинхэнэ анагаахын гайхамшиг гэж хэлсэн. Энэ бол амьд үлдэх гэсэн түүний хүчтэй хүслээс болсон юм. Чи надад үнэхээр үхэх боломж өгөөгүй.
-----------------
Чин: Тулаанч нохойтой тулалдаж байсан Санниг хөндлөнгийн хэн нэгэн бичиж аваад интернетэд тавьсан байлаа. Бичлэг вирус шиг л тархасан. Санни шууд л интернетийн алдартай нохой болж, нийгмийн анхаарлыг татсан юм. Санни алдартай болсноор олон нийтийн анхаарлыг ихээр татсан. Мөн олон тооны зээлдүүлэгч хууль компаниудын хаахад хүргэсэн юм. Тэр өдрөөс хойш Санни дахиад л хэвэндээ орсон, гэхдээ энэ чухал биш. Би Саннитай хамт байгаа цагт аавыгаа хажууд байгааг мэдэрдэг.
-----------------
Ээж: Сайн уу. Би байшингаа заруулахаар хэдийн хоёр сар боллоо, одоо болтол зарагдаагүй юу?
Эр: Намайг уучлаарай. Одоо байшингийн зах зээл тааруухан байгаа. Танай байшинг зарахад жаахан хүндрэлтэй.
Ээж: Хэрэв шаардлагтай бол би арай бага үнэ санал болгож болно.
Эр: Учир нь үнэд биш. Танайх байдаг л нэг хуучны, жижигхэн, амьдрахад тохиромжгүй байшин. Түүнийг хугацаатайгаар зарж болохгүй, зөвхөн бүрэн төлөх ёстой. Танай байшин нэг тиймэрхүү. Түүнийг зарах их хэцүү.
Ээж: Чинчинь ирэх сард коллежид орно, гэтэл түүний сургалтын төлбөр төлөгдөөгүй. Бид одоо яах вэ?
Эр: За яахав, бид агентууд болохоор бусдын зээлийн бизнест нь тусалдаг. Та зээл авмаар байна уу?
Ээж: Тиймээ, гэхдээ миний зээлийн түүх сайнгүй.
Эр: Зүгээр ээ, би хэд хэдэн зээлийн компанийг мэднэ. Тэд зээлийн түүхийг шалгадаггүй. Жаахан өндөр хүүтэй.
-----------------
Ээж: Сайн байцгаана уу, интернет хэрэглэгчид ээ. Та бүхэн дагах, бас лайк дарж өгөөрэй. Манай суралцах төхөөрөмж нь нэртэй багш нарын заасан анхан шатны сургуулиас их сургуулийн хичээлүүдийг багтааж, үйлдвэрлэгчээс нь шууд нийлүүлж байна. Хэрэв та нар яг одоо захиалбал та нарт ашигтай байх болно.
Чин: Ээж миний коллежийн сургалтын мөнгийг олохын тулд бараа зарахаар шууд нэвтрүүлэг хийж эхэлсэн юм. Тэгсэн ч...
Эр: Энэ ямар ч хэрэггүй эд.
Эр: Энэ сургалтын төхөөрөмж луйвар. Манай сургалтын төхөөрөмж яагаад муу гэж?
Эр: Таобаогийн яг адилхан бүтээгдэхүүн хямдхан. Гэхдээ чанар нь арай өөр.
Эм: Сургалтын төхөөрөмж нь хог.
Ээж: Манай сургалтын төхөөрөмж яагаад сайн биш гэж? Энэ Таобаогоос хямдхан, гэхдээ чанар нь өөр. Манай сургалтын төхөөрөмж яаж луйвар байх юм? Энэ бүтээгдэхүүн гэрчилгээтэй.
Чин: Буруу замаар явах хэрэггүй. Миний ээжийн лайв бол миний сургалтын мөнгийг цуглуулах зорилготой. Хүмүүсийг дэндүү ихээр буруутгах хэрэггүй.
Эр: Жүжгийн цаг эхэллээ.
Эм: Тэнэглэх хэрэггүй. Энэ бүхэн хуйвалдаан.
Эр: Хэрэггүй юм зарж л байдаг. Дургүй хүрмээр.
Чин: Бид жүжиглээгүй байна. Энэ бүхэн жинхэнэ.
Эр: Дахиж худлаа хэлж чадахгүй нь. Чи уурлаж бас ичиж байна.
Эр: Түүнээс юм авах хэрэггүй.
Эр: Өө, чөтгөр гэж, тэр нохойг хар даа.
Эр: Тэр нохой уйлж байна. Тэр сөхөрч суугаад уйлж байна.
Эм: Тэр нохой үнэхээр өрөвдмөөр уйлж байгаа бүр зүрх зүсэх шиг боллоо.
Эр: Та нар одоо бүгдээрээ аз жаргалгүй байгаа юм уу? Бүр нохой хүртэл оролцчихсон.
Эм: Та нар нохойны зовлонг ашиглаж байна. Хэрэв та нар нохойны зовлонг зарах гэж байгаа бол би 10,000-ыг өгье.
Эм: Хүн бүхэн өөрийн бодолтой. Ийм сайхан сэтгэлтэй нохой дэлхийд ч ховорхон. Нэвтрүүлэгч үнэхээр асуудалд орсон бололтой. Нэвтрүүлэгчид нэмэр болцгооё.
Ээж: Та нарын бэлэгт их баярлалаа. Баярлалаа.
Эр: Надад тэр нохой маш их таалагдлаа. Би түүнд 100,000-ыг төлье. Надад зарчих.
Эм: Би 200,000-ыг төлнө.
Эр: Би 500,000-ыг төлье.
Чин: Санни манай гэр бүлийн гишүүн. Би түүнийг ямар ч үнээр зарахгүй.
Эм: Та нар нохойгоо яаж ийм дуулгавартай болгож өсгөсөн бэ?
Чин: Манай нохой зөвхөн идэх, унтахыг л мэддэг.
Эр: Хүмүүс ээ, тэрийг хар даа. Тэр нохойг хараач.
Эр: Хөөх, энэ нохой овоо юмаа. Бас суралцаж чаддаг.
Эр: Энэ үнэн үү? Нохой суралцаж чадна гэж үү?
Эр: Хөөх, нохой суралцахын тулд ангийг ч өөрчилж чадна. Энэ нохой дэндүү ухаантай юм.
Эр: Энэ нохой хичээлд нухацтай хандаж байна. Их хөөрхөн.
Эм: Юу гээчийн сургалтын төхөөрөмж вэ? Бүр нохой хүртэл суралцах дуртай байна.
Эм: Блогер оо, чиний нохой үнэхээр ухаантай юм, өөрөө сурч байгаа нь сургалтын төхөөрөмжтэй ч холбоотой байх.
Ээж: Тиймээ.
Эр: Мэдээж нохой ийм ухаантай байгаа нь энэ сургалтын төхөөрөмжтой холбоотой.
Эр: Тэнэглэх хэрэггүй, захиалгаа өгөцгөө.
Эм: Захиалгаа өгөөрэй.
Эм: Захиалгаа өгөөрэй.
Эр: Блогер захиалга өгмөөр байна. Агуулахад юу ч үлдсэнгүй.
Ээж: Түр хүлээгээрэй. Би агуулахыг дахин дүүргэхийн тулд одоохон үйлдвэрлэгчтэй холбогдоё.
-----------------
Ээж: Бүгдээрээ сайн уу. Шууд нэвтрүүлгийн өрөөний Суут Санни нохойн шууд нэвтрүүлэгт тавтай морилцгоо. Бүгдээрээ дагах болон лайк дээрээ дараарай. Ингээд, Суут Санни нохойн үзүүлбэрийг үргэлжлүүлцгээе.
Чин: Санни?
Ээж: Энэ асуултанд ямар хариулт байх вэ?
Эр: Хөөх, энэ нохой тоо бодож чадаж байна.
Эм: Гайхалтай.
Эр: Энэ нохой үнэхээр гайхалтай.
Эр: Ийм энгийн даалгаварыг сургалтын тусламжтай шийдэж болно. Гайхаад байх юмгүй.
Ээж: Энэ хэрэглэгч энэ асуултыг дэндүү амархан гэж бодож байна уу?
Эм: Бурхан минь, тэр бүр үржүүлж чадаж байна. Тэр үнэхээр ухаантай юмаа.
Эм: Гайхамшигтай нохой.
Эр: Гайхалтай нохой.
Эр: Бодвол түүнийг урдчилаад бэлдсэн байлгүй дээ. Тэр ердөө хэдхэн асуулт л мэднэ.
Ээж: Зарим хэрэглэгчид манай гэр бүлийн урдчилан асуултандаа бэлддэг гэж хэлснийг бодолцож бүх хэрэглэгчид асуултыг газар дээр нь асууж, харин бид газар дээр нь шууд хариулъя, тэгэх үү? Энэ хэрэглэгч Цзисяншу гурван тавын хэд вэ гэсэн байна. Санни энийг 15 гэлээ. Энэ Фэй Чжу хэрэглэгч 81-ийг хуваах нь 9 гэжээ. Арай л их байна. Хуваах маш хэцүү. Санни энийг 9 гэж хэллээ. Та нар сая харсан уу? Бид бүр хувааж чадаж байна. Кун Кун гэдэг хэрэглэгч 93-ыг 96-д үржүүл гэсэн байна. Хөөе, чи арай хэтэрч байна. Сая чи энэ асуултыг илгээсэн үү? Би ч үүнийг тийм хурдан бодож чадахгүй. 8, 9, 2, 8... 8, 9, 2, 8 аа? 8928. Яг зөв.
-----------------
Ээж: 8928. 8928. Одоо манай Санни нохойд ухаалаг асуулт тавих өөр хэн нэгэн байна уу? Манай нохой яагаад ийм авъяастайг та нар мэдэх үү? Тэр энэ суралцах төхөөрөмжөөр өдөр бүр суралцдаг юм.
Эр: Чөтгөр гэж, энэ гайхалтай сургалтын төхөөрөмж байна, удахгүй нохойнууд суугаад зурдаг болох биз.
Эр: Би үүнээс хүүдээ нэгийг авмаар байна.
Эр: Нохой ингэж сурч чадаж байхад миний охин ч гэсэн үүнийг ашиглавал үргэлж өндөр оноо авдаг болно. Би үүнийг авах ёстой.
Эр: Би хүүдээ үүнийг авч өгөх ёстой, ямар үнэтэй байх нь хамаагүй.
Ээж: Юу, нэг мянган сургалтын төхөөрөмж дахин зарагдсан гэнэ ээ? Бүгдээрээ санаа зоволтгүй. Би яг одоо үйлдвэрлэгчтэй холбоо барина.
Чин: Чи яаж үүнийг чаддаг байна? Аав аа, та намайг тэнгэрээс хамгаалж байдаг гэдэгт би итгэдэг. Түүний ачаар та үргэлж надтай хамт байдаг. Би сургуулиа төгссөны дараа чөлөөт кино зохиол бичигч болно. Би өдөр бүр компьютерийнхээ ард суугаад надад таалагдсан зохиолоо бичдэг. Энэ үнэгүй, бас таашаал авчирдаг.
-----------------
Чин: Ээж ээ, өдөр бүр ийм их мах, загас заавал бэлдэх албаггүй ш дээ.
Ээж: Миний уур хүрч байна. Чи өдөр бүр зүгээр л компьютер дээр тоглож суудаг, бүр найз залуу хайх тухай ч боддоггүй.
Чин: Энэ миний хэрэг, за юу? Тэгээд ч би залуухан хэвээрээ. Би яарахгүй байна.
Ээж: Би залуухан гэнэ. Шинэ оны дараа чи 28 хүрнэ. Би танай ангийн Чжан Синьюэ-г өнөөдөр харсан. Чжан Синьюэ энэ хавиар эргэлдээд эхэлсэн байна лээ.
Чин: Миний юманд санаа зовох хэрэггүй.
Ээж: Би санаа зовохгүй. Чи 30 гарахаар нөхөр олох бүр хэцүү болно. Тэр чамайг нэг залуутай танилцуулсан. Тэр их сайн залуу. Түүний эцэг эх нь тэтгэвэрт. Чи л хүсэхгүй байна.
Чин: Үнэхээр ядаргаатай юм. Би чамайг салхинд авч гаръя.
-----------------
Эм: Хөөе, хөөе? Миний зурагтай цаас. Тэгвэл хүрч ирээд бүртгүүл.
Чин: Чи юу хийгээд байна аа? Чи намайг хосоо олж чадахгүй гэж боддог уу? Чи юу хийх гээд байна? Чи хаачих гэсэн юм?
-----------------
Чин: Намайг уучлаарай. Уучлаарай.
-----------------
Чин: Ямар сонин тохиолдол вэ?
Эр: Мөнгө чинь хаана байна? Надад мөнгөө өгөөдөх.
Эр: Тэр мөнгийг битгий аваач дээ. Тэр чинь минийх.
Эр: Алив, надад өгөөдөх.
Чин: Больцгоо! Та нар яаж байгаа юм?
Эр: Чи түүнтэй ямар холбоотой юм? Чи зөвхөн өөрийнхөө ажлыг л бод.
Эр: Юу вэ? Тэр чамд таалагддаг юм уу? Чи түүнтэй болзмоор байна уу?
Чин: Бид хоёр ердөө нэг ширээнийх. Хэрэв та нар дахиад ингэвэл би багшид хэлнэ.
Эр: Зайлаач! Би чамайг эмэгтэй болохоор чинь гар хүрэхгүй гэж бүү бод.
Чин: Чи яаж байна аа?
Эр: Өө, чи бүр эсэргүүцэж зүрхлэнэ ээ. Түүнийг сургаад өг.
-----------------
Эм: Хэн зодооныг эхлүүлсэн бэ?
Эр: Энэ Чжао Чинь. Чжао Чинь, Чжоу Тун хоёр биднийг эхэлж цохьсон.
Чин: Тэр худлаа хэлж байна. Багш аа, эд нар эхэлж Чжоу Туныг зодож эхэлсэн. Хэрэв тэд намайг дахиж цохивол би багшид хэлнэ гэж хэлсэн. Тэд намайг зодсон.
Эм: Чжоу Тун яг ийм юм болсон уу?
Чин: Нэг юм хэлээч.
Эр: Чинчинь, би энэ талаар үргэлж харамсдаг. Би тэр үед дэндүү хулчгар байсан. Би үргэлж маш хулчгар байсан.
Чин: Одоо дууссан.
Эр: Чинчинь. Би өнгөрсөн үеийн алдаагаа үнэхээр залруулмаар байна. Чи надад жаахан боломж өгч болох уу?
Чин: Тэгье. Тэгвэл чи намайг халуун ногоотой халуун тогоогоор дайлаарай.
Эр: Мэдээж, тэгье.
-----------------
Чин: Хувь тавилан гэж гайхалтай зүйл шүү. Чжоу Тун бид хоёр хамтдаа. Би хайр сайхан зүйл гэж бодсон, гэвч аюул хаанаас ч юм ойрхон байлаа.
Эр: Чинчинь, чиний хамраас яагаад цус гарчихав?
Чин: Би саяхнаас үрэвсэлтэй болоод. Би дэндүү их өөх тостой юм иддэг байж мэднэ.
Эр: Нээрэн, чи үнэхээр зүгээр биз? Чи эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй юу?
Чин: Бүх юм зүгээр, үнэхээр зүгээр.
Эр: Нээрэн биз?
Чин: Зүгээр дээ. Явцгаая, би халуун ногоотой халуун тогоо идмээр байна.
Эр: Тэгье. Чинчинь.
-----------------
Ээж: Охины биеийн байдал ямаршуу байна?
Эмч: Охины чинь биеийн байдал маш муу. Тэр лимфобластын лейкемитэй. Яаралтай хэвтүүл гэж зөвлөх байна. \
Эр: Цусны хорт хавдар.
Ээж: Чинчинь яагаад ийм азгүй юм бэ? Тэр ердөө хэдхэн өдөр жаргалтай байсан. Тэр бүр цэл залуугаараа. Охин минь яагаад өвдчихөв өө?
Эр: Эгч ээ, гуниглах хэрэггүй. Чинчинь залуугаараа байна. Эмчилгээний хувь 50-д хүрч мэднэ. Хэрэв тохирох ясны чөмөг олж чадвал эдгэрэх магадлал бүр нэмэгдэнэ. Эмч хэлэхдээ таныг одоо сэтгэлээ барьж, энэ тухай түүнд хэлэхгүй байх хэрэгтэй гэсэн.
Ээж: Ойлголоо.
Чин: Би бүгдийг нь мэднэ.
Ээж: Чинчинь, чи яагаад гараад ирэв? Палатандаа буцаж оч.
Чин: Ээжээ, минийх ердөө жаахан цус багадалт. Та юундаа ингэж сандардаг байна?
Ээж: Тэгсэн ч чи өөртөө сайтар санаа тавих хэрэгтэй. Би дараа нь чиний хэвтэх асуудлыг хөөцөлдөнө.
Чин: Би зүв зүгээр ээ. Би гэртээ харимаар байна. Явцгаая. Санни.
Эр: Чинчинь. Хэрэггүй.
Чин: Та нар надаас нэг юм нуугаад байгаа юм уу?
Ээж: Үгүй дээ, үгүй.
Чин: Үгүй ээ, үгүй гэнэ. Та надаас харцаа буруулаад байна. Хөөе, чи сая юу гэж хэлсэн бэ? Чи надад хэлэхийг хүсэхгүй байна. Үнэнээ хэл.
Ээж: Би... би... би... би...
Чин: Хэрэв та нар өнөөдөр надад хэлэхгүй бол хэзээ ч эмнэлэгт хэвтэхгүй, эсвэл ямар ч эмчилгээг хийлгэхгүй.
Ээж: Хөөе, Чинчинь. Үнэндээ миний хэлэхийг хүссэн юм бол...миний хэлэх гэсэн юм бол... би....
Эр: Чинчинь, надтай гэрлээч.
Чин: Чи надад гэрлэх санал тавьж байна уу?
Эр: Чинчинь, чи намайг зөв сонссон. Үнэн хэрэгтээ чи үргэлж миний зүрхэнд байдаг. Чамтай дахин учирсан нь аз завшаан. Би их эртнээс чамд сюрприз барихыг хүсдэг байсан. Би чамд хэлэлгүйгээр эгчид хэлсэн юм. Гэвч чи хэдийн мэднэ. Чинчинь. Би чамд хайртай.
Бүгд: Хамтдаа, хамтдаа, хамтдаа.
Чин: Энэ бөгжийг өөртөө байнга авч явдаг байсан юм уу? Чи хаана сонгохоо үргэлж мэдэх юмаа.
Эр: Чинчинь, энэ бүхэн хэтэрхий эрт болсныг би мэднэ, гэхдээ чи миний амьдралын хамгийн чухал гэдгийг л би чамд хэлье. Ирээдүйд би ямар ч хүнд сорилттой тулгарах нь хамаагүй, би чамтай түүнийг угтахад бэлэн. Би үлдсэн бүх амьдралдаа чамд санаа тавьж, чамд хань болж явахыг зөвшөөрөөч. Чинчинь. Надтай гэрлээч. Тэгэх үү?
Чин: За, за, би ингээд зөвшөөрчихлөө. Гэртээ харьцгаая, Санни.
Ээж: Хөөе.
Эр: Эгч ээ, Чинчины биеийн байдал хурдан муудаж байгаа. Би танд сарын турш тусламаар байна.
Ээж: Чжоу Тун, чи сайтар бодож үзсэн үү? Чинчины одоогийн биеийн байдал...
Эр: Эгч ээ, би сайтар бодсон. Бүр хэрэв Чинчины амьд явах хугацаа богинхон байсан ч би түүнд хань болж чадна гэж найдаж байгаа.
Ээж: Гэхдээ л...
-----------------
Эм: Энэ бидний авсан зургууд байгаа юм.
Чин: Чжуо. Чи яагаад ингэтлээ яаравчлаад байгаа юм? Бид ердөө өчигдөрхөн сүй тавилцсан, гэтэл өнөөдөр хуримын зураг авахуулахаар ирлээ.
Эр: Бүх юм шийдэгдсэнээс хойш хуримын бүх бэлтгэл ажлуудыг шуурхайлах хэрэгтэй. Би дуудлага аваадахъя.
Чин: Тэг ээ.
Ээж: Чжоу Тун. Миний хүүгээ хайрласан сэтгэл амжилт олсонгүй. Бид одоо яавал дээр вэ?
Эр: Эгч ээ, санаа бүү зов, бидэнд одоо ч найдвар байна. Бид Чинчинь, түүний үеэлүүдээс нь асууж үзнэ. Тэд сайнаар хандаж ойлгох байх. Тэд нэгэнт цусан төрлийн холбоотой учраас хүмүүс амжилттай байх магадлал маш өндөр.
Ээж: Миний төрөл садангуудын хэлхээ холбоо уг нь сайн. Энэ байшингаас л болж байна. Манай төрөл садангууд үүнээс болж маш их сэтгэл дундуур байгаа.
Эр: Үеэл чинь дараа нь сонсоно, тэр ч гэсэн оролдоод үзэх хэрэгтэй. Үдээс хойш явж уулзацгаая. Би очоод тэднээс гуйна.
Чин: Чжуо ээж хоёр ямар нэг юм надаас нууж байгаа нь гарцаагүй. Би мөрдөж байгаад мэдэх ёстой.
-----------------
Эм: Ах аа, эгч ээ. Бид өнөөдөр гэнэт хүрээд ирлээ. Намайг уучлаарай. Та нар миний экс нөхрийн минь хамаатнууд. Би та нарыг туслаач гэж гуйхаар ирлээ.
Эр: Ярихаа боль. Чамд мөнгө хэрэгтэй, тийм үү? Энэ боломжгүй.
Эм: Чи зөндөө их мөнгө авсан, гэтэл биднийг дээрэмдэх гэсэн хэвээрээ.
Ээж: Үгүй ээ, энэ мөнгөний тухайд биш. Бид энд мөнгө асуух гэж ирээгүй.
Эм: Мөнгө биш байх нь. Тэгвэл та нар энд юу хийж яваа юм? Ах аа, тэд бидэн дээр гэнэт ирлээ. Тэд яавч сайн санаа өвөрлөөгүй байх.
Эр: Хүндэт ах, эгч хоёр минь. Бүгдэд нь мэнд. Намайг Чжоу Тун гэдэг. Мөн би Чинчины сүйт залуу нь. Бид хоёр энэ сарын сүүлчээр гэрлэх гэж байгаа.
Эм: Аа, чи мөнгө гуйхаар иржээ?
Эр: Би чамд мөнгө өгөхгүй. Бидэнд бүр та нарын хуриманд очих бодол ч алга. Энэ боломжгүй. Бидэнд мөнгө байхгүй.
Эм: Мөнгө байхгүй ээ.
Эр: Хүндэт ах эгч хоёр минь, гуйя, битгий буруугаар ойлгооч. Чинчинь бид хоёр та нарын зөвшөөрөлийг авна гэж их найдаж байгаа. Яг одоо хэлэх бас нэг чухал юм байгаа. Би ээжтэй чинь уулзмаар байна. Чинчинь өвдсөн, тэр нь маш ноцтой өвчин.
Эр: Чинчинь юугаар өвдсөн юм?
Эр: Цусны хорт хавдар.
Эм: Аан, би ойлголоо. Бидэнд эмнэлэгийн зардалд гаргах мөнгө байхгүй.
Ээж: Үгүй ээ. Бид эмнэлэгийн зардал гуйж энд ирээгүй.
Эр: Цусны хорт хавдарын хамгийн сайн эмчилгээ нь гематопоэтик үүдэл эсийг шилжүүлэн суулгах гэсэн. Чинчины ээж түүний дүү хоёрынх тохирсонгүй. Та нар бүгдээрээ Чинчины цусан төрлүүд. Донорын ясны чөмөг амжилттай сонгосноор түүний эдгэрэх магадлал өндөр болно. Тиймээс та нарыг тусламжийн гараа сунгаж, Чинчинд таарах гематопоэтик үүдэл эсийн шинжилгээ хийлгэхийг гуйж байна.
Ээж: Түүнд туслаач дээ. Хүүхдийг минь авраач.
Эм: Гематопоэтик үүдэл эс гэж юу вэ?
Эр: Ясны чөмөг байх. Ясны чөмөгийг гаргахын тулд том зүү ашигладаг юм гэсэн.
Эм: Энэ зүгээр л... Энэ чинь суусар 100 жил хэрэггүй юм хийж байсантай яг адилхан. Энэ мөнгөний төлөө биш. Харин хүн алахын тулд байна.
Ээж: Үгүй ээ, үгүй. Ясны чөмөг шилжүүлэн суулгах нь хүн алахгүй.
Эр: Тиймээ, тийм, тийм. Энэ ердөө л ясны чөмөгнөөс жаахныг л авна. Ясны чөмөг 2 долоо хоногийн дараа төлждөг. Энэ биед ямар ч нөлөөгүй.
Эр: Энэ бол хагалгаа. Энэ яаж биед нөлөөлөхгүй байх юм?
Эм: Гүйцээ. Би амь нас, эрүүл мэндээ тэгж эрсдүүлж чадахгүй. Би та нарт туслаж чадахгүй. Явцгаа, явцгаа, явцгаа.
Эр: Гуйж байна. Та нар үүнийг интернетээр шалгаад үзэж болно. Энэ үнэхээр бид ямар ч нөлөөгүй.
Ээж: Гуйж байна. Гуйя.
Эр: Хүндэт ах эгч нар аа. Гуйя. Би та нараас гуйя. Тэг л дээ. Гуйя.
Ээж: Гуйж байна. Гуйж байна.
Чин: Би танаас гуйя, ээжээ. Чжоу Тун, өвдөх сөгдөх хэрэггүй.
Эр: Чинчинь?
Ээж: Чи Чжоу Тунтай гэрлэх гэж байгаа биз дээ? Бид хот руугаа буцаж, төрөл төрөгсөд, найз нөхдүүддээ хэлэх гэж байлаа.
Чин: Надад дахиж санаа тавих хэрэггүй. Би хэзээ ч уурлаж байгаагүй. Чжоу Тун, чи намайг өвдсөн болохоор л надтай гэрлэхийг хүссэн, тиймээ? Чжоу Тун... Чжоу Тун, би та нарыг оролцуулахыг хүсэхгүй байна. Та нар надаас болж зовж шаналахыг би хүсэхгүй. Тиймээс одоо буцаад явцгаая, тэгэх үү? Бид тэднээс гуйх хэрэггүй.
Эр: Чинчинь. Энэ чиний найдвар. Надад таалагддаг миний эмэгтэй амьд байхад надад бяцхан гомдол юу юм бэ? Би та нараас гуйя, миний сүйт бүсгүйг авраач дээ. Чинчинь амьд байгаа цагт би боол болоход ч бэлэн байна.
Эм: Ингэтлээ доошоо орох ч гэж дээ. Чи бүр өөрийнхөө зовлонг ашиглаж байна. Би та нарт хэлчихье. Би энэ охины төлөө өөрийнхөө эрүүл мэндээр хохирч чадахгүй. Та нар ойлгов уу? Энэ нохой юу мэддэг юм? Бодвол урдчилаад бэлтгэсэн байж таарна, тэгээд бүр заль болгож ашиглаж байна. Ах аа, зөөлөн сэтгэлтэй байх хэрэггүй.
Эр: Янцзы, одоо хангалттай. Чинчинь ч гэсэн бидний хамаатан. Бид бүр тэр нохойноос ч дор байна. Чжай ах нь чамд хэлэхэд, би хуриманд чинь очно. Харин ясны чөмөг шилжүүлэх суулгах тухайд, чи бидэнд дахиад нэг бодохыг зөвшөөрчих.
Ээж: Баярлалаа, баярлалаа, баярлалаа.
Эр: Баярлалаа.
Ээж: Баярлалаа. Чинчинь.
Эр: Чинчинь. Чинчинь. Чинчинь.
Ээж: Чинчинь. Чинчинь.
Эр: Чинчинь. Эгч ээ, хурдхан эмнэлэг рүү явцгаая.
Ээж: Явцгаая. Санни. Чи юу хийгээд байна аа? Машинд ор.
Эр: Жаахан хүлээж байгаарай. Сургууль бараг л тэнд байна. Сургуульдаа хичээнгүйлэн суралц. Чи зөвхөн боловсролтой байж л ирээдүйд амжилтанд хүрнэ.
Жаал: Ах аа, та хичээлдээ маш сайн, үнэхээр хичээлдээ явмааргүй байна гэж үү?
Эр: Манай гэр бүл бүл муутай. Би хоёрыг сургуулиа хаяхыг зүгээр хараад байж чадахгүй. Хичээлдээ сайн бай, тэгээд өөрийнхөө мөрөөдлийг биелүүл.
Охин: Ах аа, би сайн суралцаж, ирээдүйд таныг харж хандах болно.
Эр: Сайн байна, дүү минь, би чамд итгэж байна.
Эр: Ах минь үргэлж надад санаа тавьдаг байсан. Би хүүхэд байхдаа бүрэг, аймхай байснаа үргэлж санадаг. Би бусдад дээрэлхүүлэх болгонд миний ах үргэлж намайг хамгаалдаг байсан.
Эм: Миний аав ээж эрт өнгөрцгөөсөн, тийм болоод ах үргэлж надад санаа тавьдаг байлаа. Яг л миний аав шиг.
Эр: Түүнд ямар нэг амттай юм байвал тэр бүгдийг нь надад өгнө. Бүр тэрнээсээ ч амсахгүй.
Эм: Ах биднийг шударга бус зүйлсийг тэвчихийг хэзээ ч зөвшөөрдөггүй байсан. Харин би одоо охинд нь ингэж хандаж л байдаг. Би хүн юм гэж үү?
Эр: Бид үүнийг хэзээ ч ойлгохгүй. Бид ингэж амьдрах ёсгүй. Надад хүн байх юу ч үлдсэнгүй.
Эр: Эмч хэлэхдээ өнөөдөр өвчний байдал нь улам хурдан даамжирч байна гэсэн. Хамгийн сайн эмчилгээ бол ясны чөмөг шилжүүлэн суулгах. Би даргаас мэдээ сонсонгуутаа шууд мэдэгдэнэ. Надад найдвар байсаар байгаа. Би улс даяар томоохон студиудтай холбогдсон. Яг тохирох ясны чөмөг олдонгуут тэд шууд надтай холбогдоно.
Ээж: Энэ бүхэн миний л буруу. Хэрэв би яваагүй бол Чинчинь маань....
Эр: Санаа зоволтгүй.
Ээж: ...ингэж зовлон үзэхгүй байх байлаа.
Чин: Ээж ээ.
Эр: Чинчинь. Бид хожимдоогүй биз дээ? Санаа зоволтгүй, бид энд шинжилгээ өгөхөөр ирлээ.
Эм: Айх хэрэггүй, охин минь. Чи удахгүй эдгэрнэ.
Ээж: Баярлалаа, баярлалаа, баярлалаа.
Эр: Баярлалаа.
Эр: Ноён Чжоу, та жаахан ойртоод өг. Тиймээ, инээмсэглээрэй. Аз жаргалтай байгаарай. Гайхалтай, үргэлжлүүлээд бай. За, одоо байрлалаа өөрчил, тэгээд толгойгоо жаахан нааш нь харуул. Тэгээд байж бай. Дахиад нэг авчихъя. Боллоо, одоо байрлалаа солиод битгий хөдлөөрэй. За, за, та хоёр маш сайн байлаа. Завсарлацгаая. Гадаа салхилж бай.
Эр: Чинчинь. Чиний одоогийн биеийн байдлаар чинь чамайг яаралтай хэвтүүлэх хэрэгтэй.
Чин: Санаа зоволтгүй. Өө, үгүй ээ. Бид тохирох дээжийг хараахан олоогүй байгаа. Би аль болох хурдан амжуулна гэж найдаж байгаа. Эхлээд хуримаа хийнэ. Хэрэв химийн эмчилгээний дараа би муухай болчихвол яахав? Бидний хурим дээр би сайхан харагдмаар байна.
Эр: Ойлголоо.
Чин: Зурагчин, би нохойтойгоо зургаа авахуулж болох уу?
Эр: Мэдээж. Ямар ч асуудалгүй.
Чин: Санни, нааш ир. Санни? Санни! Санни!
-----------------
Чин: Эмч ээ. Миний нохой яасан юм бол?
Эмч: Таны нохой толгойдоо хавдартай юм байна. Тархийг нь хавдар дарангуйлснаас болж тэр комд орсон.
Чин: Нохойны толгойд яаж хавдар үүсдэг байна аа? Эмчилж болох уу?
Эмч: Нохой чинь дэндүү хөгшин. Эмчилгээ одоо ямар ч үр дүнгүй. Би эмчилгээнээс татгалзахыг санал болгоё.
Чин: Би эмчилгээнээс татгалзаж чадахгүй. Би түүнийг эмчлэхийн тулд ямар ч мөнгийг төлнө. Үгүй ээ, эмч ээ. Та надад туслах ёстой. Та надад туслах ёстой.
Эр: Чинчинь, тайвшир. Битгий ийм цочмог бай. Чи өөрийнхөө эрүүл мэндэд анхаарах ёстой.
Ээж: Эмч ээ, Санни хэр удаан амьдарч чадах вэ?
Эмч: Үүнийг хэлэх хэцүү. Одоогийн биеийн байдлыг нь харвал нэг их удахгүй байх. Гурван сар орчим.
Ээж: Тэр хэзээ ухаан орох бол?
Эмч: Бас л хэлэх хэцүү. Магадгүй хэзээ ч сэрэхгүй байж мэднэ.
Эр: Сүйт залуу энд 20 минутын дараа энд ирж хурим эхлэнэ.
Чин: За, би ойлголоо. Гурван өдөр өнгөрлөө, ааваа. Санни таны илгээсэн жинхэнэ сахиусан тэнгэр байсан. Та түүнийг сэргээрэй гэж залбирч өгөөч.
------------------------------------
Чин: Сүйт бүсгүй өнөөдөр үнэхээр үзэсгэлэнтэй байна.
Аав: Тэр яаж миний охинтой дүйцэх юм? Ай даа, би мэдэхгүй юм, чи хэзээ нөхөрт гарч, би чамайг ямар залууд өгөх бол доо. Чи найз залуутай болно. Бас аавыгаа мартана.
Чин: Мэдээж үгүй. Тэгээд ч нөхөрт гарахгүй байж ч мэднэ. Хэрэв би тохирсон хүнээ олбол яах бол? Тэгсэн ч би ганцаараа л байна.
Аав: Тэнэг охин шүү. Чи яаж нөхөрт гарахгүй байдаг юм? Санаа зоволтгүй. Аав нь чиний өмнөөс шалгачихна. Би чамайг түүнд өгөхдөө хэрэв охиныг минь доромжлоод байх юм бол чамайг хашраана гэдгээ ч түүнд хэлнэ.
Чин: Ааваа. Та миний хуриманд ирнэ гэдэгт би үнэхээр итгэж байгаа. Та энийг харна биз дээ, тийм үү?
Эр: Чинчинь, хурим хийх цаг ойртож байна.
Чин: За. Санни, чи ирнэ биз дээ? Тийм үү?
Эр: Ноёд хатагтай нар аа. Одоо бүгдээрээ үзэсгэлэнт сүйт бүсгүй, Чжоу Тун нарыг угтан авцгаая. Чжао Чинь гарч ирнэ үү.
Чинь: Ааваа та намайг харж байгаа юу? Би огт айхгүй байна, учир нь би удахгүй тантай уулзана.
Ээж: Чинчинь, ээж нь чамаар бахархаж байна. Чи хамгийн хүчтэй охин. Чи жаргалтай байна гэдэгт би итгэдэг.
Эр: Чинчинь, ямар ч бэрхшээл тохиолдсон байсан бид үргэлж чамайг дэмжих болно.
Эм: Эгч нь үргэлж дэргэд нь байх болно. Чи зоригтой охин. Би мэднэ ээ, чи хүчтэй байх болно. Урагшаа.
Эм: Чинчинь. Ли Ли. Өнөөдөр миний охины чухал өдөр.
Ээж: Чи энд юу хийж яваа юм?
Эр: Энэ асуудал таригчийг эндээс зайлуул.
Эм: Би энд асуудал гаргах гэж ирээгүй. Би уучлалт гуйхаар ирлээ. Чинчинь, намайг уучлаарай. Намайг уучлаарай. Энэ бүхэн миний дэндүү сувдаг сэтгэлээс л болсон. Аавыг чинь өнгөрөх хүртэл тэр ямар сайн хүн байсныг мэддэг байсан. Би чиний төлөө юу ч хийж чадаагүй. Чи өнөөдөр гэрлэж байгааг би сонслоо. Тэгээд та нарт баяр хүргэх гэсэн юм. Чи намайг уучилж чадах уу?
Чин: Энэ бүхэн ард үлдсэн. Миний хуримд ирсэнд баярлалаа. Аав аа. Санни хүрээд ирнэ, тиймээ? Тиймээ?
--------------------------------------
Чин: Санни. Та намайг адислахаар Санниг над руу явуулсан уу?
--------------------------------------
Чин: Чжаоу Тун, үргэлж миний талд байсан чамдаа баярлалаа. Ямар ирээдүй хүлээж байх нь хамаагүй, бидний хайрыг би үргэлж дурсаж байх болно.
Эр: Чинчинь. Би чамдаа үргэлж хайртай байх болно. Санни хамт байх болно. Би үргэлж чамтайгаа хамт байх болно.
Эр: Бөгжөө солилцоно уу.
Эр: Чинчинь.
Ээж: Чинчинь.
Эм: Чинчинь.
Эм: Чинчинь.
--------------------------------------
Эмч: Өвчтөний биеийн байдал. Бид бүх талын шинжилгээ хийсэн. Химийн эмчилгээ хүлээсэн үр дүнд хүрээгүй, биеийн байдлыг нь идэвхтэй хянаж чадаагүйг би та нарт дуулгахад харамсалтай байна. Надад харамсалтай байна.
Эр: Өөр эмчлэх арга байдаг уу?
Эмч: Яг одоогоор уламжлалт эмчилгээний аргуудыг хэрэглэж үзсэн. Цорын ганц эмчилгээ бол ясны чөмөг шилжүүлэн суулгах. Гэхдээ та нар мэдэх ёстой, ясны чөмөг шилжүүлэн суулгах нь огт өөр зүйл. Ялангуяа яг тохирсныг олох хэцүү.
Ээж: Эмч ээ, хэрэв тохирох чөмөг олдохгүй бол миний охин хэр удаан тэсэх бол?
Эмч: Энэ янз бүр. Гэхдээ санаа зоволтгүй. Бид хатагтай Чжаогийн эрүүл мэндийн төлөө хамгийн сайнаар өөрсдийн чадах бүхнийг хийх болно. Харин хатагтай Чжаогийн одоогийн биеийн байдал гэвэл тэр удаан тэсэхгүй байх гэж бодож байна.
Ээж: Чинчинь, чи яагаад гараад ирэв ээ? Буцаж ороод хэвт.
Чин: Ээж, би удаан хэвтэхээр нуруу өвдөөд байна.
Эр: Чинчинь, үгэнд ор. Буцаад ор.
Чин: Одоохон орлоо доо. Ингэхэд, хүмүүс бүгдээрээ их сонирхолтой юмаа. Бас надад маш их хайртай хэн нэгэн байдаг, чи миний дэргэд хамт байгаад би баяртай байгаа. Санни. Би нар жаргахыг хармаар байна. Чи надтай хамт явахыг хүсч байна уу?
--------------------------------------
Чин: Өнөөдөр бид нар жаргахыг харахгүй нь бололтой. Тэгсэн тэр маш гоё. Яасан бэ, Санни? Чи энийг сайхан гэж бодохгүй байна уу? Би чамайг орхих гэж байгааг чи мэдэх үү? Чи надад уурлаж байна уу? Надад харамсалтай байна, Санни. Би чамтай хамт байж чадахгүй. Намайг битгий мартаарай. Би аз жаргалыг мэдэрч байна. Бас хэн нэгэн надтай хамт байгаа ч юм шиг. Энэ та байх ёстой, ааваа. Чухам таны ачаар би юунаас ч айхгүй байна. Би тун удахгүй тань дээр очиж хань болно.
Ээж: Чинчинь. Ээж нь охиндоо сайтар анхаарал ч тавьж чадсангүй. Дараагийн амьдралдаа... Дараагийн амьдралд чинь би чиний ээж баймаар байна.
Эм: Чамайг амьд байхад чинь би чамд сайн хандах ёстой байж.
Эр: Намайг уучлаарай. Уучил намайг. Дараагийн амьдралдаа аз жаргалтай байгаарай.
Эм: Би ээжийг чинь сайтар харж хандах болно.
Эр: Чинчинь. Би чамтайгаа уулзахын төлөө залбирая.
Чин: Аав аа, аав аа. Аав аа, аав аа. Аав аа.
Эм: Санни. Санни.
Эм: Санни.
Эр: Санни.
Эм: Санни.
----------------------------
Эм: Төрсөн өдрийн мэнд.
Эм: Чамайг хайрладаг хэн нэгэн үргэлж дэргэд чинь байдаг.
Төгсөв
Back to episodes Go home