The Ice Guy and His Cool Female Colleague 12

Химүро: Удахгүй ирэх ёстой доо.

Фүюүцүки: Химүро-күн. Өглөөний мэнд. Уучлаарай. Хүлээлгэчихсэн үү?

Цасан хүн; Химүро: - Өглөөний мэнд! / - Фүюүцүки-сан.

Цасан хүн; Химүро: - Хөөрхөн байна шүү. / - Өглөөний мэнд.

Фүюүцүки: Хүйтэнд хүлээлгэсэнд уучлаарай.

Химүро: Үгүй дээ, би даараад байдаггүй. Хурдны галт тэрэг ирэх хүртэл дахиад жоохон цаг байна.

Фүюүцүки: Тэгвэл уух зүйл аваад ирж болох уу?

Химүро: Мэдээж. Бэнто ч бас авъя.

Фүюүцүки: За. Бүгдээрээ амттай харагдаж байгаа болохоор сонгоход хэцүү юм.

Химүро: Үхрийн мах, гурван аргаар хийсэн хавч... Тахианы махтай будаа...

Фүюүцүки: Үүнийг авъя.

Бичиг: Мисакигийн Такоцүбо бэнто

Химүро: Мисакигийн Такоцүбо бэнто?

Фүюүцүки: Өмнө нь сэтгүүл дээрээс хараад сонирхож байсан юм.

Химүро: Хөөх.

Фүюүцүки: Идэж дуусгасныхаа дараа савыг нь дахин ашиглаж болно. Тагийг нь интернэтээр ч авч болох бололтой байсан.

Химүро: Тэгвэл би ч бас авлаа.

Фүюүцүки: Адилхан бэнто сонголоо.

Химүро: Тийм ээ.

Бичиг: Жорж муур

Химүро: Гурван хос зүйлстэй боллоо. Такоцүбо шилдэг нь! Аялал ёстой азтай эхэлж байна! Үгүй ээ. Ажлаар явж байгаа гэдгээ мартчихсан байна. Бэнто сонгох хөгжилтэй юм.

Бичиг: Мөсөн залуу болон түүний эмэгтэй догь хамтран ажиллагч

Бичиг: 12-р анги: Хамтын шөнө болон Хаврын анхны өглөө

Фүюүцүки: Энэ аяллаар нэлээн том хариуцлага хүлээж авлаа шүү.

Химүро: Тийм ээ, дарга ч бас их зүйл хүлээж байгаа. Бизнес аялал?

Будда дарга: Тийм ээ. Чиний авч явж байсан чухал төсөл. Тийм болохоор энэ аяллыг чамд даатгаж байна.

Химүро: За.

Будда дарга: Чамтай хамт төсөл дээр ажиллаж байсан Фүюүцүки-сантай цуг явах болно.

Химүро: Юу? Фүюүцүки-сантай хоёулаа юу?

Будда дарга: Найдаж байна шүү.

Химүро: Будда дарга аа, уучлаарай. Хүлээлтэд чинь хүрэхээр хичээх болно оо. Өө тийм. Ниамэро-сан ганцаараа үлдсэн үү?

Фүюүцүки: Тийм. Нэг шөнө л юм бол асрагч байхгүй байсан ч зүгээр. Ниамэрогийн хамгийн дуртай маажуурыг бэлдээд өгчихсөн. Өмнө нь чи зөндөө ирж тоглоод...

Химүро: Ниамэро-сан.

Фүюүцүки: Ниамэро Химүро-күнд нэлээн сайн болсон бололтой.

Химүро: Үнэхээр үү?

Фүюүцүки: Дахиад ирж тоглоорой.

Химүро: За. Манайд ч бас ирээрэй.

Фүюүцүки: За. Ингэхэд хонох буудал оройн хоолгүй юм шиг байсан. Хамтдаа гадуур хооллох уу? Эсвэл дэлгүүрээс юм авах уу?

Химүро: Үнэндээ би хэдэн газар харсан...

Бичиг: "Нүүрс ашиглаж шарсан үхрийн хэл"

Химүро: Энд байвал яаж байна?

Фүюүцүки: Болж байна. Буудлаас ч ойрхон юм байна.

Химүро: Ашгүй дээ.

Фүюүцүки: Энэ удаагийн аялал нэлээн хэцүү хуваарьтай. Бас миний мэдэхгүй газар болохоор жоохон санаа зовж байлаа. Гэхдээ Химүро-күнтэй болохоор сэтгэлд амар байна.

Химүро: Надад найдаж байна. Би захиалгаа өгчихье.

Фүюүцүки: Баярлалаа.

Химүро: За. Бүх чадлаараа ажлаа давж гараад Фүюүцүки-сантай оройн хоол иднэ! Дажгүй шүү! Өнөөдөр бүх л зүйл бүтэх юм шиг. Бүх зүйл!

Фүюүцүки: Химүро-күн? Зүгээр үү?

Химүро: Зүгээр ээ. Жоохон ядарсан төдий.

Фүюүцүки: Үнэхээр зүгээр үү? Өглөө бас найтааж байсан. Бас уулзалт бас удаан боллоо. Бие чинь муу байвал оройн хоолоо цуцлаад...

Химүро: Үгүй ээ, тэгж болохгүй. Эцэст нь Фүюүцүки-сантай хоолонд орох боломж байтал... Алдахгүй шүү! Зүгээр ээ.

Фүюүцүки: Химүро-күн!

Химүро /бага/: Би...

Фүюүцүки: Халуурч байна. Тийм болохоор хайлаад жижигхэн болчихлоо.

Химүро /бага/: Уучлаарай. Цасны эмэгтэйн удам болохоор. Халуурахаар өөрийн мэдэлгүй л...

Химүро: Гэхдээ ийм үед халуурна гэж бодсонгүй.

Фүюүцүки: Хурдан хөргөөе. Мөс эсвэл зайрмаг аваад ирье. Окинавад байсан шиг.

Химүро /бага/; Фүюүцүки: - Болохгүй байх. / - Юу?

Химүро /бага/: Халуунтай байх үед биеийн халуун буурах хүртэл хүлээдэг юм.

Фүюүцүки: Ойлголоо. Тэгвэл буудал руугаа явцгаая. Өөрийгөө хүчлэх хэрэггүй. Ресторан руу залгаад захиалгаа цуцалчихъя.

Химүро /бага/: Гэхдээ...

Фүюүцүки: За Химүро-күн. Явцгаая. Жоохон хүүхэд ийм орой гадуур явж болохгүй.

Химүро /бага/: Жоохон хүүхэд?

Химүро: Гэхдээ...

Бичиг: Сэндай бизнес буудал

Химүро: Ажлын аяллын үеэр халуурна гэж бодсонгүй. Хүүхэд шиг л...

Фүюүцүки: Ороод ир.

Химүро /бага/: Өршөөгөөрэй. Нөгөө...

Фүюүцүки: Өнөөдөр энэ өрөөнд хамтдаа хоноё.

Химүро /бага/: Юу?

Фүюүцүки: Халуурч байгаа чамайг ганцааранг чинь үлдээж чадахгүй. Өнөөдөр би асарч хонох болно.

Химүро /бага/: Гэхдээ...

Фүюүцүки: Химүро-күн ор нь дээр унтаарай. Би буйдан дээр.

Химүро /бага/: Үгүй ээ! Ганцаараа зүгээр ээ.

Фүюүцүки: Тэгж хэлсэн ч гэсэн...

Химүро /бага/: Ядаж би буйдан дээр унтъя... Үгүй ээ, би өөрийнхөө өрөөнд...

Фүюүцүки: Үгүй ээ. Ийм биетэй байхад бол.

Химүро /бага/: Гэхдээ би...

Фүюүцүки: Зүгээр дээ. Санаа зоволгүй амар.

Химүро /бага/: Уучлаарай!

Фүюүцүки: Зүгээр дээ.

Химүро /бага/: Байна уу? Дарга аа? Тийм ээ, танилцуулга сайн болсон. Тийм ээ, аль болох хурдан мэйлээ явуулах болно. Хоолой минь хачин байна аа? Бие минь жоохон муу байгаад... Тийм ээ, баярлалаа. Баяртай.

Фүюүцүки: Химүро-күн.

Химүро /бага/: За?

Фүюүцүки: Халуун чинь өсчхөө юу?

Химүро /бага/: Үгүй ээ, зүгээр.

Фүюүцүки: Болохгүй шүү. Хөнжилдөө ороод хэвт.

Химүро /бага/: Гэхдээ дарга руу мэйл явуулах ёстой.

Фүюүцүки: Би явуулчихъя.

Химүро /бага/: Үнэхээр уучлаарай.

Фүюүцүки: Үгүй ээ, асуудалгүй. Явуулчихлаа.

Химүро /бага/: Үнэхээр уучлаарай.

Фүюүцүки: Зүгээр дээ. Түүнээс илүү идэх зүйл аваад ирье. Халуунтай байх үед идэж болох зүйл... Цэлцгэнүүр ч юм уу?

Химүро /бага/: Баярлалаа.

Фүюүцүки: За явчхаад ирье. Ямар нэг зүйл болбол залгаарай.

Химүро /бага/: Болгоомжтой яваарай.

Химүро: Би юу хийх гэж ирсэн юм бэ? Ажил ч гэсэн... Ажлаа бол сайн дуусгасан... Гэхдээ Фүюүцүки-саны орыг булаагаад зогсохгүй хоолонд хүртэл явуулаад... Өрөвдөлтэй талаа харуулчихлаа. Фүюүцүки-саны урам хугарсан байх даа. Халуунаас болоод бүр итгэлгүй болчихлоо. Муу шүү! Сайн унтаад халуунаа буулгахгүй бол.

Фүюүцүки: Химүро-күн нэлээн халуурсан байсан. Халуун нь зүгээр болов уу? Уучлаарай. Бодолдоо автчихлаа. Химүро-күний бие муу байгаа. Хурдан буцахгүй бол. Би ирлээ. Химүро-күн. Унтаж байхдаа хөөрхөн юм аа. Хурдан дээрдээсэй.

Химүро: Хэвэндээ орчихлоо. Фүюүцүки-сан. Надаас болоод буйдан дээр унтаж байна. Өршөөгөөрэй. Үнэндээ ор нь дээр унтуулмаар байгаа ч... сэрээмээргүй байна. Унтаж байгааг нь харчихлаа. Арай л ойрхон байна! Фүюүцүки-саны унтаж байгаа царайд автаад мэдрэлгүй болчихлоо! Хамтран ажиллагчийн хил хязгаараа хадгалахгүй бол!

Фүюүцүки: Химүро-күн, өглөөний мэнд. Буцаад том болчихжээ. Ашгүй дээ.

Химүро: Өглөөний мэнд. Өчигдөр үнэхээр төвөг удчихлаа.

Фүюүцүки: Бие чинь жоохон муу харагдсан хэвээр байна. Нүдний чинь доор хар зураас...

Химүро: Юу? Өө энэ бол... Үйлчлүүлэгчдийн араас мэйл явуулах гээд л хангалттай унтаж чадаагүйгээс болсон.

Фүюүцүки: Юу? Арай ганцаараа ор ашиглаж байгаадаа гэмшээд босоод ажлаа хийсэн юм уу?

Химүро: Үгүй ээ, тийм биш.

Фүюүцүки: Тийм л биз дээ?

Химүро: Тийм биш.

Фүюүцүки: Мэдсэн юм аа.

Химүро: Фүюүцүки-сан бүгдийг нь мэдчихлээ.

Фүюүцүки: Өлсөж байна уу?

Химүро: Фүюүцүки-сан ч бас юу ч идээгүй биз дээ?

Фүюүцүки: Идэцгээе. Дэлгүүрээс авсан зүйлс байгаа. Бас өрөөнд кофе ч байгаа. Явган аялал шиг л. Өглөөний явган аялал.

Химүро: Тийм ээ. Аяллын мартахааргүй өглөөний цай. Ажил ч бас сайхан бүтсэн.

Фүюүцүки: Тийм ээ.

Химүро: Харьсныхаа дараа даргад тайлангаа тавина даа.

Фүюүцүки: Химүро-күн үйлчлүүлэгчдэд мэйлээ явуулсан учраас амархан даа.

Химүро: Аялал удахгүй дуусах нь.

Бичиг: Асакүса өртөө

Химүро: Хоёулаа байсан цаг хугацаа сайхан байлаа. Дуусгамааргүй байна шүү. Дахиад жоохон хоёулаа баймаар байна.

Фүюүцүки: Интоорын цэцэг...

Химүро: Аялалд явах үед цэцэглээгүй байсан даа.

Фүюүцүки: Тийм ээ. Энэ хавьд байх аа.

Химүро: Өө. Би хөл минь хөлдсөнөөс болж хөдөлж чадахгүй байсан.

Фүюүцүки: Гайхсан шүү. Байсан газартаа хөлдсөн хүнийг анх удаагаа л харсан болохоор.

Химүро: Тэр үед тусалсанд баярлалаа.

Фүюүцүки: Үгүй дээ. Тэгж талархах хэрэггүй.

Химүро: Тэр үеэс хойш 1 жил өнгөрсөн байна.

Фүюүцүки: Тийм ээ. Үнэхээр олон зүйл болжээ.

Бичиг: Ниамэро, Химүро

Бичиг: Бүлэг нээх

Бичиг: Сайхан амраарай ниа.

Бичиг: Жорж муур

Фүюүцүки: Би... Хүүхэд байхаасаа хойш тайван догь гэж хэлүүлдэг байсан. Тийм их найзтай ч байгаагүй. Үүнээс цааш ч бас үргэлж ийм байх нь гэж бодож байсан. Гэхдээ чамтай уулзсанаас хойш ямар нэг зүйл өөрчлөгдсөн юм шиг.

Химүро: Би чинь цасны эмэгтэйн удам. Сандрах үедээ цасан шуурга үүсгэдэг. Олон зүйлд бууж өгөөд тэр нь ойлгомжтой зүйл гэж бодож ирсэн. Цэцэг ургуулах... Далай руу явах... Муур илэх... Гэхдээ... Би өөрчлөгдөж чадсан. Фүюүцүки-сантай уулзсандаа үнэхээр их баяртай байна.

Фүюүцүки: Аяллын үеэр идье гэж байгаад мартчихсан байна. Май.

Бичиг: Замаг

Химүро: Баярлалаа. Явах уу?

Фүюүцүки: Тийм ээ.

Фүюүцүки; Химүро: Буцаад ирлээ.

Отонаши: Цагаа оллоо.

Катори: Та хоёр энэ амралтын өдөр завтай юу?

Саэжима: Цэцэг үзэхээр явдаг юм билүү гэж бодож байна.

Комори: Бүгдээрээ цуг явцгаая! Гэхдээ тэр яах вэ...

Бүгд: Тавтай морил!

Фүюүцүки; Химүро: Бид ирлээ.

Back to episodes Go home