Химүро: Сонсооч, Саэжима.
Саэжима: За.
Химүро: Өнөөдөр би хэлсэн.
Саэжима: Юуг хэлсэн юм?
Комори: Юу вэ? Сонирхолтой яриа сонсогдоод байх шиг.
Химүро: "Надтай хамт амьдрах уу?" гэж.
Комори: Худлаа! Хэзээ дээ тийм дотно болсон юм бэ? Хэн ч надад хэлээгүй шүү дээ! Би иймэрхүү ярианд дуртай байтал. Фүюүцүки-сан баяр хүргэе!
Фүюүцүки: Юунд вэ?
Комори: Дахиад л мэдэхгүй царайлаад. Удахгүй нүүнэ биз дээ?
Фүюүцүки: Нүүх ээ?
Комори: Юу? Юу гэсэн үг вэ? Химүро-күний царайгаас харахад татгалзсан хариу авсан юм шиг биш байсан.
Фүюүцүки: Ниамэро бид хоёр одоогийн гэртээ сэтгэл хангалуун байгаа.
Комори: Арай... Химүро-күн арай өөр хүнтэй цуг уу? Юу? Худлаа! Юу болоод байна аа?
Бичиг: Мөсөн залуу болон түүний эмэгтэй догь хамтран ажиллагч
Бичиг: 11-р анги: Намайг барьж аваад надад хүрээч
Химүро: Айн? Би хэн нэгэнтэй хамт нүүнэ ээ? Тийм байлаа юу? Комори-сан... Тийм сонин цуу яриа Фүюүцүки-санд хүрээгүй биз дээ?
Комори: Мэдээж үгүй... Гэхдээ чи сая хамт амьдарна гээд нэг юм ярьж байсан даа?
Химүро: Энэ залуу.
Комори: Муур уу?
Химүро: Гудамжных юм аа. Сүүлийн үед манай гэрийн хавиар харагдаад байсан юм... Муур харах бүрд сэтгэл минь хөдлөөд үргэлж цасан шуурга үүсгэчихдэг. Тийм болохоор ойртох бүрд зугтчихдаг байсан юм. Шөнө бүр Ниамэро-саны сахалд залбирч Жорж муурын тоглоомоор өөрийгөө бэлтгэсэн. Харав уу? Аймаар биш шүү. Хүрээд ир. Өдөр бүр... Өглөөний мэнд. Орой бүр... Сайн уу? Өдөр бүр, царайгаа харуулж байсны ач... Эцэст нь! Шуурга гаргахааргүй болж муур наашаа ирсэн.
Комори: Гайхалтай! Муурыг эзэмдэж чадсан байна!
Саэжима: Ийм зүйл дээр эзэмдэх гэж хэлж болох юм уу?
Химүро: Би одоо бол муур авсан ч зүгээр гэж бодоод өдөр бүр уулзаж байсан тэр муураасаа... Надтай хамт амьдрах уу? Тэгж асуусан юм.
Комори: Өө тийм байжээ.
Саэжима: Манай ажил ч тайван юм аа.
Химүро: Зүүдэндээ л харсан мууртайгаа амьдрах нь. За. Төсөөллийн минь бэлтгэл болчихлоо. Юу ч гэсэн баттай болгочхоод харих замдаа гэртээ аваад харъя гэж бодсон юм. Би олон зүйл бэлдсэн.
Комори: Амжилттай бүтээсэй билээ.
Фүюүцүки: Сайн уу?
Химүро: Фүюүцүки-сан.
Фүюүцүки: Муурын эд зүйл? Химүро-күн арай муур авах гэж байгаа юм уу?
Химүро: Үгүй ээ, хараахан болоогүй. Гэхдээ манай гэрийн хавиар олон гудамжны муур байдаг. Нэгийг нь үрчилж авъя гэж бодсон юм.
Фүюүцүки: Ойлголоо. Хөөрхий муурнууд... Гадаа хүйтэн байгаа. Нэгийг нь ч гэсэн аваад дулаахан гэрт оруулбал сайхан юм сан.
Химүро: Тийм ээ.
Фүюүцүки: Ямар нэг тус болж чадах зүйл байвал би бэлэн шүү.
Химүро: Баярлалаа.
Фүюүцүки: Муурын тал дээр би хамаагүй туршлагатай юм чинь.
Химүро: Сэнпай... Фүюүцүки сэнпай... Таалагдаж байна шүү. За тэгвэл сэнпай. Өнөөдөр ажлын дараа муур авахад туслахгүй биз?
Фүюүцүки: Болно оо.
Саэжима: Муурын эсрэг дархлаатай болсон ч...
Комори: Фүюүцүки-саны эсрэг сул дорой хэвээрээ л.
Химүро: Өглөө энэ хавиар харагддаг.
Фүюүцүки: Байхгүй байна шүү.
Химүро: Ямар нэг бутанд нуугдаж байж магадгүй.
Фүюүцүки: Хайгаад үзье.
Химүро: Фүюүцүки-сан...
Фүюүцүки: Нэг л сайхан юм. Үргэлж байдаг үзэмж яагаад ч юм өөр харагдаж байна.
Химүро: Фүюүцүки-сантай орой гадуур яваад л... Үүрд үргэлжлээсэй билээ!
Фүюүцүки: Тэр муур биш үү?
Химүро: Тийм ээ!
Фүюүцүки: Яах аргагүй.
Химүро: Болгоомжтой байгаарай, танихгүй хүнээс зугтаад байдаг шүү...
Фүюүцүки: Хүрээд ир.
Химүро: Юу? Би бүтэн сар болж байж ойртож чадсан байтал.
Фүюүцүки: Мууртай мэндлэхэд нэг арга бий. Ингэж хуруугаа гаргаад үнэртүүлнэ. Тэгэх юм бол тэд хамгаалалтаа бууруулна.
Химүро: Атаархаж байна! Хормын дотор муурыг авч чадсан Фүюүцүки-санд бас Фүюүцүки-санд тэврүүлж байгаа мууранд хүртэл. Хоёуланд нь атаархаж байна! Хэцүү мэдрэмж вэ. Юу ч гэсэн муураа олж чадсан нь ашгүй дээ.
Фүюүцүки: Тийм ээ. Муужгай Химүро-күн сайн хүн болохоор санаа амарч болно оо. Сайн хүн...
Химүро: Тэгж хэлүүлэхээр... Үгүй ээ, хэлүүлээгүй байсан ч... Муурыг үлдсэн амьдралынх нь турш юугаар ч дутаахгүй амьдруулах болно.
Фүюүцүки: Тэгсэн ч гэсэн энэ муур хүнд сайн юм. Өөр хүний муур юм болов уу?
Химүро: Юу?
Бичиг: Алга болсон муур, Бучи
Химүро: Арай...
Фүюүцүки: Чи Бучи-сан уу?
Химүро: Аа...
Эм1: Маш их баярлалаа! Маш их баярлалаа! Аянгаас айгаад цонхоор гараад зугтчихсан юм.
Фүюүцүки: Олж чадсан нь ашгүй дээ.
Химүро: Тийм ээ. Сайн сууж байгаарай. Дахиж цонхоор гарч зугтаж болохгүй шүү. Баяртай.
Эм1: Үнэхээр их баярлалаа.
Химүро: Фүюүцүки-саныг орой хүртэл авч явсанд уучлаарай. Энэ нь дээр.
Фүюүцүки: Уйтгар гунигийн мөс... Химүро-күн.
Химүро: За?
Фүюүцүки: Дараа манайд ирэх үү?
Химүро: Айн?
Фүюүцүки: Ниамэро том болчихсон болохоор асуух юм бол илүүлэх байх.
Химүро: Гэхдээ... Би өөрийн мэдэлгүй цасан шуурга үүсгэж магадгүй.
Фүюүцүки: Зүгээр байх аа. Бучи-саны төлөө хичээсэн юм чинь. Нөгөөдөр ням гарагт байвал яах вэ?
Химүро: Мэдээж. Юу? Би Фүюүцүки-саны гэрт уригдсан уу? Юу?
Бичиг: Сэрүүлэг
Химүро: Өнөөдөр Фүюүцүки-саны гэр рүү явах өдөр.
Юүкимин: Хөөе, ах аа! Хар өглөөгүүр яагаад шуурга үүсгээд байгаа юм бэ?
Химүро: Юүкимин юу болсон бэ? Эрт сэрсэн байх шив. Бас сайхан ааштай.
Юүкимин: Ядаргаатай юм бэ.
Цасан хүн: Ядаргаатай!
Юүкимин: Танд хамаагүй.
Химүро: Чамд ч бас хамаагүй. Ингэж байх цаг алга. Юүкимин өглөөнөөс хойш яагаад сайхан ааштай байсныг сонирхож л байна. Гэхдээ өнөөдөр тийм зүйл бодож байх завгүй. Нэг мидошима бялуу авъя. Өө мөс хэрэггүй ээ. Анх удаа гэрт нь уригдлаа. Мэдээж Ниамэро-сантай уулзах гэж байгаа. Тийм ч гэсэн... Фүюүцүки-сантай илүү дотно болмоор байна. Ердийн үед... ажлын хамтрагчийн хувиар харьцахдаа баяртай байдаг. Гэхдээ дахиад жоохон л... Фүюүцүки-саны чухал хүн болмоор байна. Фүюүцүки-сан бүх хүнд сайхан ханддаг. Тэр талд нь хайртай. Гэхдээ... Фүюүцүки-саны байр. Сүнсний баяраар хувцсыг нь зөөж цуг ирсэн дээ. Гэхдээ өнөөдөр...
Фүюүцүки: За. Тавтай морил, Химүро-күн.
Химүро: Нөгөө, би... Өнөөдөр намайг урьсанд баярлалаа.
Фүюүцүки: Ниамэро ч бас тавтай морил гэж хэлж байгаа бололтой.
Химүро: Хөөрхөн юм!
Фүюүцүки: Шуурга...
Химүро: Яаж ийгээд зогсоолоо. Ниамэротой эцэст нь уулзлаа. Зураг дээрхээсээ сая дахин илүү хөөрхөн юм.
Фүюүцүки: Баярлалаа.
Химүро: Танилцахад таатай байна намайг Химүро гэдэг. Ниамэро-саны сахалд үргэлж найдаж байдаг юм.
Фүюүцүки: Ороорой.
Химүро: За. Өршөөгөөрэй. Нөгөө... Үүнийг танд.
Фүюүцүки: Баярлалаа.
Химүро: Юу вэ энэ? Орж ирсний дараа шууд л жаргалтай болж байна.
Фүюүцүки: Химүро-күн гэрэлтээд байна.
Химүро: Энэ бол алмазны тоос.
Фүюүцүки: Алмазны тоос?
Химүро: Тайван бас аз жаргалтай байхаар ийм зүйл гарч ирдэг юм.
Фүюүцүки: Шинэ чадвар уу? Гэхдээ сэтгэлийг чинь ойлгож байна.
Химүро: Юу?
Фүюүцүки: Мууранд зөвшөөрөгдөх үнэхээр сайхан.
Химүро: Тэгээд ч болоогүй юм сан...
Фүюүцүки: Ниамэро жоохон холдоорой.
Химүро: Хөөрхөн бас... хөөрхөн. Жаргалтай!
Цасан хүн: Жаргалтай! Тийм ээ.
Химүро: Фүюүцүки-саны гэр... Үгээр ч хэлэхийн аргагүй юм!
Фүюүцүки: Чамайг ирж байгаа гээд
Бичиг: "Намайг бариарай"
Фүюүцүки: шинэ муурын тоглоом авсан.
Химүро: Юу гэмээр юм? Муурын тоглоом гэж үнэхээр содон юм аа.
Фүюүцүки: Загвар нь тийм байж магадгүй.
Химүро: Гэхдээ муурын хувьд бол тэднийг татах хэлбэртэй биз.
Фүюүцүки: Хараач, Ниамэро. Шинэ тоглоом. Сонирхохгүй байгаа бололтой.
Химүро: Өө...
Фүюүцүки: Харин сав руу шууд л...
Химүро: Өө...
Фүюүцүки: Аргагүй нь дээ. Цай ууцгаах уу?
Химүро: За.
Фүюүцүки: Ниамэрод "Чүрэ" хоёулаа чиний авчирсан бялууг идье.
Химүро: Би тусалъя.
Фүюүцүки: Баярлалаа. Таваг тэнд байгаа.
Химүро: Юу? Санаандгүй хүрсэнд уучлаарай!
Фүюүцүки: Үгүй ээ. Би бултах гээгүй.
Химүро: Юу? Юу гэсэн үг вэ?
Фүюүцүки: За. Тавтай морил.
Юүкимин: Сайн уу? Өршөөгөөрэй. Айн? Яагаад ах энд байгаа юм?
Химүро: Би л тэгж хэлмээр байна!
Юүкимин: Би ажлынхаа дараа завтай болохоор Фүюүцүки-сангийн гэрт ирэх гэж байсан. Тийм ээ?
Фүюүцүки: Тийм.
Химүро: Та хоёр хэзээ тийм дотно болоо вэ? Тийм болохоор л өглөө сайхан ааштай байжээ.
Фүюүцүки: Уучлаарай, Химүро-күнийг мэднэ гэж бодсон.
Химүро: Үгүй ээ, Фүюүцүки-сан уучлалт гуйгаад байх зүйл биш. Өнөөдөр харь.
Юүкимин: Юу? Харин л дээ. Шинэ жилийн үеэрх шууд дамжуулалтаар ах цасан хүн хийж өгөөгүй шүү дээ. Жоохон хэтрүүлсэн юм шиг ээ... Аргагүй нь дээ. Фүюүцүки-сан яах аргагүй би явлаа. Юу?
Фүюүцүки: Химүро-күний бэлэг бялуу байсан байх аа? Ингээд гурвуулаа идэж чадна. Ашгүй дээ.
Юүкимин: Тийм ээ...
Химүро: Чи явахгүй юм уу?
Юүкимин: Өөр арга алга! Түүнд яаж үгүй гэж хэлж чадах билээ!
Фүюүцүки: За тэгвэл идэцгээх үү?
Юүкимин: Сайхан хооллоорой!
Химүро: Сайхан хооллоорой. Фүюүцүки-сантай хоёулхнаа цагийг өнгөрөөе гэж бодож байхад.
Фүюүцүки: Хүн олон болохоор хөгжилтэй юм. Дараагийн удаа... Химүро-күний гэрт очиж болох уу?
Юүкимин; Химүро: Айн?
Фүюүцүки: Хэрэв та хоёрт зүгээр бол...
Химүро: Хэзээд ч ирж болно шүү! Тийм ээ. Дахиад Фүюүцүки-сантай хувийн болзоо хийх боломж олдлоо.
Юүкимин: Ах аа, шуурга үүсгээд байна шүү. Болохгүй биз дээ?
Химүро: Ниа... Ниамэро-сан. Хүрээд ир.
Юүкимин: Гэнэт шуурга үүсгээд айлгаж байгаа юм.
Фүюүцүки: Зүгээр дээ. Ниамэро уурласан гэхээс илүү Химүро-күний цас таалагдсан байх. Эзэнтэйгээ адилхан юм болов уу даа.
Юүкимин: Өө ойлгосонгүй дээ.
Химүро: Ашгүй дээ. Эцэст нь Ниамэро-сантай танилцаж чадлаа. Фүюүцүки-сантай ч бас илүү дотно болмоор байна. Өглөөний мэнд.
Комори: Өглөөний мэнд. Юу болсон? Дотно болж чадсан уу?
Химүро: Юу? Комори-сан яаж мэдсэн юм бэ?
Комори: Айн?
Химүро: Айн? Өө муур уу?
Комори: Муур юм сан?
Химүро: Өө тэр муур төөрсөн байж таараад эзэнд нь буцааж өгсөн.
Комори: Өө ойлголоо.
Саэжима: Сая ямар нэг зүйл буруугаар ойлгосон биз дээ?
Химүро: Юу?
Саэжима: Юу болсон юм?
Химүро: Юу? Юу ч биш дээ.
Комори: Юу яриад байгаа юм?
Саэжима: Химүро-сан?
Химүро: Нөгөө... Юу ч болоогүй ээ!
Фүюүцүки: Өглөөний мэнд.
Комори: Сэжигтэй байна шүү!
Комори; Химүро: - Сэжигтэй биш ээ. / - Химүро-күн,
Комори; Саэжима: - Яахын аргагүй ямар нэг зүйл байгаа даа! / - Ямар нэг зүйл болсон биз дээ?
Комори; Химүро: - Алив ээ, юу болсон юм бэ? / - Нээрээ!
Комори: Арай
Комори; Фүюүцүки: - өөр нэг сэтгэл хөдөлгөм зүйл болсон юм уу? / - Бүгд өглөөнөөс л эвтэй байх шив.
Химүро: Удахгүй ирнэ дээ.
Фүюүцүки: Химүро-күн.
Back to episodes Go home