Химүро: Нөгөө энэ... Зул сараар миний өгсөн хөлийн хөнжил.
Фүюүцүки: Ерөөсөө хүйтэн биш. Химүро-күнтэй байхаар үргэлж л яагаад ч юм дотроосоо дулаахан байдаг.
Химүро: Баярлалаа.
Фүюүцүки: Яагаад надад талархаад байгаа юм?
Химүро: Нөгөө... Яагаад билээ? Зүгээр хэлмээр санагдаад.
Фүюүцүки: Би ч бас. Баярлалаа.
Химүро: Ажил дээр хүртэл ашиглаж байна.
Фүюүцүки: Яах аргагүй дулаахан юм.
Комори: Фүюүцүки-сан хүрээд ирж болох уу?
Фүюүцүки: За.
Комори: Уучлаарай, саяны баримт бичиг...
Фүюүцүки: За.
Химүро: Удахгүй Фүюүцүки-саны төрсөн өдөр болно.
Эм1: Үйлчлүүлсэнд баярлалаа.
Эм2: Үнэхээр үү? Үгүй ээ. Дургүй гоёлоо авах нь ёстой муухай.
Эм3: Тийм биз дээ? Ялангуяа үерхээгүй байж. Бүр л эвгүй санагдана.
Фүюүцүки: Ингээд асуудалгүй.
Химүро: Тэр үед авсан зүйлээ хараахан өгч чадаагүй л байгаа. Арчаагүй юм бэ.
Цасан хүн: Үгүй ээ, Химүро. Энэ удаа өгөх боломж нь юм биш үү? Зориглоод оролдоод үз! Тэр чинь л цасан бөмбөгийн эр зориг! Хичээгээрэй, Химүро. Бяцарчихлаа.
Химүро: Тийм биш ээ. Гэхдээ тийм дээ. За, би оролдоод үзнэ ээ.
Бичиг: Мөсөн залуу болон түүний эмэгтэй догь хамтран ажиллагч
Бичиг: 10-р анги: Нойргүй хоносон нь
Саэжима: Шинэ жилийн эхний өдрийн дараа шууд л аадар бороо. Ямар ч урам зориггүй болгочихлоо.
Химүро: Бас салхитай байна.
Катори: Химүро!
Химүро: Юу болсон бэ, Катори? Чи нэлээн норчихсон байна шүү.
Отонаши: Отонаши-сантай цуг гадуур явсан юм.
Химүро: Ийм цаг агаарт уу? Хэцүү юм даа.
Катори: Отонаши-сантай цуг болохоор асуудалгүй ээ.
Отонаши: Одоо хангалттай.
Комори: Отонаши-сан.
Фүюүцүки: Сайн ажиллаа.
Отонаши: Баларч байна. Нороод хөлдөж үхлээ. Галт тэрэг хүртэл зогсчихсон байсан.
Комори: Үнэхээр үү?
Фүюүцүки: Асуудал шүү. Автобус ч бас түгжрэлтэй байх байлгүй.
Комори: Яах вэ?
Отонаши: Харихад хэцүү байх нь дээ.
Комори: Тийм ээ. Хамтдаа өртөөний урд талд байдаг бизнес буудалд хонох уу?
Фүюүцүки: Сайхан сонсогдож байна.
Комори: Отонаши-сан ч бас хамт хонооч.
Отонаши: Нөгөө... Муугүй л юм.
Комори: Тийм ээ! Хамтдаа хонох нь! Фүюүцүки-саны муур зүгээр юм уу? Хоол гэх мэт нь?
Фүюүцүки: Ниамэро зүгээр ээ. Автоматаар хооллогч байгаа болохоор.
Комори: Хөөх.
Катори: Гоё сонсогдож байна. Би бас болдог бол ч.
Химүро: Чи таван минут алхаад л орох газар руу нүүгээ биз дээ? Өршөөхгүй шүү.
Саэжима: Гэхдээ ойрхон амьдардаг гоё юм аа.
Химүро: Түүнээс илүү, өнөөдөр танайд хонуулаач. Галт тэрэг зогсчихсон болохоор би харьж чадахгүй.
Катори: Өө болно оо. Саэжима-күн яах юм? Манайд хонох уу?
Саэжима: Болох юм уу? Тус болно шүү.
Катори: Мэдээж. Хамтдаа тоглоом тоглоё. За сайхан тоглоно шүү!
Саэжима: Намайг ялж чадах юм уу?
Катори: Өө Саэжима-күн сайн юм уу?
Саэжима: Ялагдахгүй шүү.
Катори: За эхэлцгээе. Үүнийг хүрт!
Химүро: Фүюүцүки-сан төрсөн өдрөө яаж өнгөрөөх бол...
Комори: Аймаар... Аянга аймаар!
Фүюүцүки: Комори-сан аянгаас айдаг юм уу?
Комори: Та хоёр яаж тайван байгаа юм бэ?
Отонаши: Зүгээр нэг чанга чимээ биз дээ? Салют шиг л зүйл.
Комори: Салютад дуртай ч гэсэн аянга бол бүтэхгүй ээ.
Фүюүцүки: Ниамэро ч бас жоохон байх үедээ аянгаас айдаг байсан. Одоо бол зүгээр. Комори-сан ч бас...
Комори: Үгүй ээ!
Фүюүцүки: Жоохон байх үеийн Ниамэро... Комори-сан. Үүнээс цааш аянга цахих юм бол над руу залгаарай. Хаана ч байсан би шууд хариулах болно.
Комори: Фүюүцүки-сан.
Отонаши: Найз залуу нь юм уу? Ёстой нэг. Комори-сан найз залуутай болчхоо биз дээ?
Комори; Фүюүцүки: Юу?
Фүюүцүки: Комори-санд хос байгаа юм уу? Би байсан байтал...
Комори: Айн? Үгүй ээ. Би хүртэл анх удаагаа л сонсож байна.
Отонаши: Юу? Тэр залуу нэг хэлтсийнх биз дээ? Саэжима-күн.
Комори: Юу? Тийм биш ээ! Тэр тийм биш...
Отонаши: Үгүй юм уу? Гэхдээ саяхан хоёулаа хоол идэж байсан биз дээ? Ажлаар явж байхдаа харсан юм шүү. Юу юм?
Комори: Тэр бол зүгээр нэг газар идэхийг хүссэн болохоор л.
Отонаши: Үнэхээр үү?
Комори: Тохиолдол гээд байхад!
Катори: Даарч байна уу? Агааржуулагчаа нэмэх үү?
Саэжима: Үгүй ээ, зүгээр.
Катори: Ингэхэд Химүро яагаад зогсоод байгаа юм?
Химүро: Юу ч биш ээ.
Саэжима: Катори-сан дайсан ирж байна.
Катори: Айн?
Комори: Отонаши-сан харин яаж байгаа юм? Тэр галт шувуу залуу танд сэтгэлээ илчлээ биз дээ?
Отонаши: Галт шувуу? Катори юу?
Комори: Өөр хэн байх юм? Өдөржин таныг дагаж байдаг.
Отонаши: Өө тэр тийм биш ээ. Зүгээр асарч байгаа дүү минь төдий.
Комори: Айн?
Саэжима: Ханиад хүрээ юу?
Катори: Үгүй ээ, би ханиад хүрээд байдаггүй.
Саэжима: Аргагүй л галт шувуу.
Катори: Ингэхэд Химүро юу хийж байгаа юм?
Химүро: Үгүй ээ, үнэндээ Фүюүцүки-санд...
Комори: Сэжигтэй шүү. Үнэнээ хэл.
Отонаши: Юу вэ?
Комори: Үнэндээ аль хэдийн дотно болоо биз дээ?
Отонаши: Чамд л тэгж хэлмээр байна. Өө уучлаарай, Фүюүцүки-сан.
Комори: Яриандаа хэт орчихлоо.
Фүюүцүки: Үгүй ээ, та хоёрыг жаргалтай байна даа л гэж бодсон юм.
Отонаши: Тийм биш ээ.
Комори: Тийм шүү.
Фүюүцүки: Би... Хүнд сайн болж байгаагүй. Том болсон байж хачин биз дээ?
Комори: Юу?
Отонаши: Үгүй ээ, тийм биш.
Отонаши; Комори: Химүро-күнг юу гэж боддог юм бол?
Фүюүцүки: Химүро-күнээс зурвас ирлээ.
Отонаши: Ажлаас гадуур ч бас харьцдаг байх нь ээ.
Комори: Юу гэж байна?
Фүюүцүки: Сүртэй зүйл биш ээ. Тэд тоглоом тоглож байгаа бололтой.
Комори: Сүртэй зүйл биш гэнэ...
Отонаши: Гэхдээ царай нь...
Отонаши; Комори: Шал өөр зүйл хэлж байна даа.
Отонаши: Уур хүрмээр юм. Би өнөө шөнө ууна!
Комори: Отонаши-сан би ч бас ууна!
Отонаши: За.
Фүюүцүки: Юу?
Отонаши: За бэлэн үү?
Отонаши; Комори: Тулгаад!
Бичиг: Фүюүцүки
Катори: Юу хийж байгаа юм, Химүро?
Саэжима: Зурваст нь хариулахгүй байгаа юм уу?
Катори: Фүюүцүки-сан биз дээ?
Химүро: Тийм л дээ. Гэхдээ... Шууд хариулчих юм бол муухай гэж бодогдоно биз дээ?
Катори: Юу? Тэгэх хэрэг байхгүй. Бизнесмен юм чинь хурдан хариулсан нь дээр.
Химүро: Хөөе битгий уншаад бай.
Катори: Юу вэ?
Отонаши: Та нар ууж байна уу?
Комори: Энд эмэгтэйчүүдээрээ сайхан ууж байна шүү!
Фүюүцүки: Ууж байна.
Отонаши; Комори: Тийм ээ!
Катори; Химүро: Диваажин уу?
Саэжима: Тэнд ёстой хөгжилтэй байгаа бололтой.
Катори: Гоё юм аа.
Химүро: Би эмэгтэй болмоор байна.
Саэжима: Юу хэлээд байгаа юм бэ чи?
Катори: Би бол... Эрэгтэй байсан нь зүгээр.
Цасан хүн: Химүро. Өнөөдөр Фүюүцүки-саны төрсөн өдөр! Шийдсэн үү? Зориглоод үзэх хэрэгтэй!
Химүро: Гэхдээ татгалзчих юм бол болохгүй биз дээ?
Цасан хүн: Цасан бөмбөгийн эр зориг! Өө!
Химүро: Фүюүцүки-саны төрсөн өдөр... Заавал бэлэг өгнө өө. Фүюүцүки-сан! Юу? Юу болоод байна? Би зүгээр ярилцах гэж байна шүү дээ. Үгүй ээ, хэт сандраад байна. Болохгүй шүү. Үгүй ээ! Болохгүй ээ! Яадаг зүүд байв аа? Тайвшир. Тайвшир, Химүро.
Комори: Айн? Фүюүцүки-саны төрсөн өдөр юм уу?
Фүюүцүки: Тийм ээ.
Комори: Яагаад эртхэн хэлээгүй юм бэ? Үнэхээр гацчихлаа. Би Фүюүцүки-саны талаар илүү сайн мэдмээр байна.
Фүюүцүки: Ойлголоо.
Комори: Тэгвэл өнөө орой хамт хоол идэх үү?
Фүюүцүки: Уучлаарай. Өнөө орой төлөвлөгөөтэй.
Комори: Айн? Арай болзоо юу?
Фүюүцүки: Үгүй ээ. Эцэг эхтэйгээ л. Тэднийг хоолонд оруулна.
Комори: Өө.
Фүюүцүки: Төрсөн өдрөөрөө эцэг эхдээ талархах ёстой. Урьсан байтал уучлаарай.
Комори: Ойлголоо. Фүюүцүки-сан ч сэтгэлтэй юм аа.
Химүро: Фүюүцүки-санд харихаас нь өмнө бэлгээ өгөхгүй бол.
Химүро; Будда дарга: - Фү... / - Фүюүцүки-сан,
Будда дарга: зав байна уу?
Фүюүцүки: За.
Будда дарга: Уучлаарай. Маргаашийн уулзалтын баримт бичгийн талаар юм. Надад нэмэхийг хүссэн зүйл байна.
Фүюүцүки: За. Юу нэмэхийг хүссэн юм?
Химүро; Фүюүцүки: - Фү... / - Ойлголоо.
Эм4: Худлаа юм шиг боловч үнэн шүү.
Химүро; Будда дарга: - Нөгөө, Фү... / - Химүро-күн.
Будда дарга: Хүрээд ирж болох уу?
Химүро: За. Тийм ээ, Химүро байна. За, тэгвэл би мэдээллийг нь илгээе. За, тасаллаа шүү. Фүюүцүки-сантай ярилцах боломж олдохгүй байна...
Саэжима: Химүро-сан. Үүнийг найдлаа шүү.
Химүро: Өө. Гэхдээ, өдөржин түүнийг харлаа. Фүюүцүки-санд ажлын хүн бүр сайн юм байна. Сайн хүн минь ийм байгаад би хүртэл баярлаж байна. Хүлээ, гэхдээ... Энд зүгээр сууж болохгүй. Фүюүцүки-сан.
Фүюүцүки: Өө Химүро-күн. Цагаа оллоо. Чамаас асуух зүйл байсан юм.
Химүро: Юу?
Фүюүцүки: Маргаашийн уулзалтын бичиг баримтын талаар юм.
Химүро: За.
Фүюүцүки: Энэ хэсэг дээр...
Химүро: Өө энэ үү? Тэр бол...
Фүюүцүки: Сая тус болсонд баярлалаа.
Химүро: Зүгээр дээ.
Фүюүцүки: Зөвлөгөө чинь үнэхээр сайн байлаа. Аргагүй л Химүро-күн. Химүро-күн?
Химүро: Фүюүцүки-сан.
Фүюүцүки: За.
Химүро: Өнөөдөр хамт харих уу? Яах аргагүй сайн бодохоор... энэ бэлгийг өгөхгүй байсан нь дээр байх.
Фүюүцүки: Өнөөдөр хүйтэн байна шүү.
Химүро: Түүний талаас харахад би зүгээр нэг дотно ажлын хамтрагч. Тийм харилцаатай юм чинь төрсөн өдрөөр нь гоёл чимэглэл өгвөл ямар байх юм? Мэдэхгүй ээ. Фүюүцүки-саныг юу хамгийн их баярлуулах бол? Үнэхээр мэдэхгүй байна! Өө үгүй ээ. Сандраад ойр орчмоо хөлдөөчихлөө.
Фүюүцүки: Химүро-күн. Гайхалтай, Химүро-күн. Өнөөдөр миний төрсөн өдөр. Энэ үзэмжийг... Төрсөн өдрийн бэлэг гээд бодчихож болох уу?
Химүро: Үгүй ээ, тийм биш. Энэ биш. Энэ.
Фүюүцүки: Юу? Нээж болох уу?
Химүро: Тийм ээ.
Фүюүцүки: Цасан ширхэгтэй ээмэг.
Химүро: Анх хараад Фүюүцүки-санд тохирно гэж бодсон. Тэгээд л шууд авчихсан юм. Өнөөдөр өгөх гээд... Фүюүцүки-сан. төрсөн өдрийн мэнд.
Фүюүцүки: Энэ бол хэзээ ч хайлахгүй цас. Химүро-күн шиг л. Химүро-күн. Надад зохиж байна уу?
Химүро: Үнэхээр... Зохиж байна.
Фүюүцүки: Нөгөө, Химүро-күн.
Химүро: За?
Фүюүцүки: Химүро-күн төрсөн өдрөөрөө юу авмаар байна?
Химүро: Айн? Нөгөө... Танд даатгая.
Фүюүцүки: За надад даатга.
Химүро: Нөгөө... Надтай... хамт амьдрах уу?
Back to episodes Go home