Химүро: Зул сар. Фүюүцүки-санд ямар нэг бэлэг өгмөөр байна. Гоёл чимэглэл үү? Фүюүцүки-сан үргэлж ээмэг зүүж байдаг.
Эм1: Маш их баярлалаа.
Химүро: Авчихлаа. Таалагдана гэж найдаж байна.
Бичиг: Мөсөн залуу болон түүний эмэгтэй догь хамтран ажиллагч
Бичиг: 8-р анги: Охин дүү гарч ирсэн нь! Цанын бааз дээрх зул сарын баяр
Бичиг: "Залуу нас цагаан цаснаар л эхэлнэ"
Химүро: Миний төсөөлж байсан нөхцөл байдал байна.
Фүюүцүки: Хүлээлгэчихлээ.
Химүро: Яг л миний төсөөлснөөр.
Саэжима: Сайхан цаг агаартай байна шүү.
Комори: Цав цагаан!
Химүро: Фүюүцүки-сантай цанаар гулгана!
Цасан хүн: Цан! Цан!
Фүюүцүки: Өнөөдөр дөрвүүлээ цанын баазад ирсэн. Долоо хоногийн өмнө...
Комори: Фүюүцүки-сан, үүнийг хар даа!
Бичиг: Та яллаа!
Комори: Шагнал авсан! Хамтдаа явцгаая!
Фүюүцүки: Надад цанаар гулгаж байсан туршлага байхгүй. Өөр хүнийг урьсан нь дээр байх?
Комори: Үгүй ээ. Тийм юм бол бүр явах хэрэгтэй. Шинэ туршлагатай болно шүү дээ! Хөгжилтэй эсвэл уйтгартай байхыг очоод мэднэ шүү дээ. Юу ч гэсэн шинэ зүйл мэдэж авна.
Фүюүцүки: Тийм дээ. За тэгвэл явъя.
Комори: Тийм ээ!
Химүро: Өглөөний мэнд.
Комори: Химүро-күн! Өглөөний мэнд.
Фүюүцүки: Өглөөний мэнд.
Комори: Химүро-күн цанаар гулгаж чадах уу?
Химүро: Тиймэрхүү л.
Комори: Үнэхээр үү? Тэгвэл, Фүюүцүки-санд цан заагаад өгч болох уу?
Химүро: Фүюүцүки-сантай цанаар гулгах!
Саэжима: Өглөөний мэнд.
Комори: За тэгвэл, шөнө бүгдээрээ зул сарын үдэшлэг хийе!
Саэжима: Юу?
Комори: Зул сараар бүгдээрээ цанын бааз руу явцгаая!
Химүро: Бүх зүйл аюулгүй эсэхийг бататгамаар байна. Жоохон хөлөө өргөөд өгч болох уу?
Фүюүцүки: За. Ямар байна?
Химүро: Төгс. Сайн хүнтэйгээ цанаар гулгана! Ийм том зүйл амьдралд минь болж байгаад итгэж чадахгүй нь! Бүр сандраад ярьж чадахгүй нь. Сайн хүнтэйгээ цанаар гулгана.
Фүюүцүки: Нөгөө, Химүро-күн.
Химүро: Өө за?
Фүюүцүки: Төвөг удаж байгаад уучлаарай.
Химүро: Үгүй дээ. Би сайн болохоор зүгээр дээ.
Фүюүцүки: Тэгвэл сайн зааж өгөөрэй.
Химүро: За. Эхлээд амархан зүйлсээс нь эхэлье.
Фүюүцүки: За.
Химүро: Вүүш гэж гулгаад, кюүү гээд тоормослоод үз.
Фүюүцүки: Вүүш? Кюүү?
Химүро: Би харуулъя. Ингэж гулгаад. Кюүү гээд зогсоно.
Фүюүцүки: Гайхалтай.
Химүро: Амархан шүү. Тэгвэл гулгаарай.
Фүюүцүки: Кюүү?
Химүро: Хэтэрхий хөөрхөн юм!
Фүюүцүки: Нөгөө, уучлаарай, гэхдээ вүүш гэдэг нь ямар утгатай юм?
Химүро: Өө үгүй ээ. Анхнаасаа ойлгомжтой юм шиг гулгаж ирсэн болохоор яаж заахаа мэдэхгүй юм байна! Бас Кансайн хөтөч зам зааж өгч байгаа мэт л түүнд заах гээд оролдчихлоо!
Эр1: Энэ замаар хурдлах юм бол юм мөргөнө шүү. Тийм болохоор тэнд яг эргэх ёстой.
Комори: Бариарай.
Фүюүцүки: За.
Комори: Одоо татлаа шүү.
Фүюүцүки: Баярлалаа.
Комори: Эхлээд жиндээ татагдахгүй байхаар, биеэ жоохон урагшлуулна.
Фүюүцүки: Урагшлуулна.
Комори: Тийм ээ. Дараа нь цанаа ийм хэлбэртэй болгох юм бол хурд чинь удаашрах учраас айх хэрэггүй.
Фүюүцүки: Адилхан хэлбэртэй болгох...
Комори: Сайн байна. Тэгээд энэ чигээрээ биеийн төвөө удаанаар урагш явуулна.
Фүюүцүки: Биеийн төвөө...
Комори: Ямар байна? Дахиад жоохон урагш явцгаая.
Фүюүцүки: За.
Комори: Тийм ээ, болж байна.
Саэжима: Химүро-сан битгий бууж өгөөрэй!
Комори: Гайхалтай, Фүюүцүки-сан аль хэдийн гулгаад сурчихлаа!
Саэжима: Гайхалтай.
Химүро: Гайхалтай!
Саэжима: Химүро-сан ч сэтгэлээрээ явж дээ.
Комори: Фүюүцүки-сан гулгаад сурсан юм чинь бүгдээрээ дээшээ явах уу?
Саэжима: Орой дээр байрлах буудал карригаар үйлчилдэг гэсэн.
Химүро: Тэгвэл оргил дээр гараад амаръя.
Фүюүцүки: Хөлийн мөр.
Саэжима: Тийм байна.
Фүюүцүки: Үнэг үү?
Комори: Ээжийн минь хөлийн мөр шиг харагдаж байна
Фүюүцүки; Саэжима; Химүро: Ээж ээ? Сэвсгэр?
Ээж: Тавтай морил. Хоол бэлэн болсон шүү!
Фүюүцүки: Нөгөө... Дараа нь танайд очиж болох уу?
Комори: Тоглосон юм даа. Зүгээр нэг эмээ юм аа. Итгэсэн үү?
Саэжима: Нөгөө, би Химүро-саны гэр бүл ямархуу хүмүүс байдаг бол гэдгийг сонирхож байна.
Химүро: Эцэг эх маань жирийн нэг цалинтай ажилчид өө.
Фүюүцүки: Энгийн ажилчид байх нь.
Химүро: Охин дүү минь ч бас энгийн сурагч.
Комори: Охин дүүтэй юм уу?
Химүро: Тийм ээ.
Фүюүцүки: Охин дүүтэй гэж мэдсэнгүй. Химүро-күнтэй ажиллаж эхлээд удсан ч гэсэн, мэдэхгүй зүйлс олон байна.
Химүро: Өө тийм. Өвөл цанын баазын буудал дээр цагийн ажил хийж байгаа гэж байсан.
Саэжима: Арай энд байвал яах вэ?
Комори: Хэрэв тийм бол уулзмаар байна шүү. Тийм ээ, Фүюүцүки-сан?
Фүюүцүки: Тийм.
Химүро: Тийм тохиолдол гарахгүй байх аа.
Фүюүцүки: Химүро-күний дүү ямар хүүхэд байдаг бол...
Саэжима: Карригаа идэцгээе.
Комори: Сайхан санаа байна.
Юүкимин: Тавтай морил! Юу? Ах аа? Хүлээ... Та яагаад энд байгаа юм?
Фүюүцүки; Комори; Саэжима: Ах?
Химүро: Тохиолдол нь болчихлоо! Миний дүү.
Комори: Энэ охин дүү чинь юм уу?
Юүкимин: Сайн байна уу, намайг Юүкимин гэдэг. Загвар өмсөгч болон стрийм гэх мэт зүйлс хийдэг.
Комори: Загвар өмсөгч болон стрийм гэнэ ээ?
Саэжима: Догь юм бэ.
Химүро: Юүкимин гуай дөнгөж уулзсан байж!
Юүкимин: Бүжиг болон нүүр будах бичлэг оруулдаг шүү. Нэлээн алдартай.
Комори: Нүүр будалт гэнэ ээ? Үзмээр байна! Сувгийн чинь нэр юм?
Юүкимин: Уучлаарай би таньдаг хүмүүстээ харуулмааргүй байна.
Саэжима: Юүкимин суваг уу? Хөөх, олон дагагчтай юм байна.
Комори: Үнэхээр үү? Хөөх! Ийм бол нуух шаардлага байгаа юм уу...
Юүкимин: Тэр бол... Миний хамгийн олон үзэлт авсан бичлэг бол хоолных юм аа.
Саэжима: Тийм байна.
Бичиг: Супер халуун ногоотой хоолны сорилт! #1 Юүкимин суваг, Их идэгч
Юүкимин: Энэ нь миний үүсгэхийг хүссэн дүртэй зохицдоггүй гэх юм уу...
Фүюүцүки: Хөөрхөн гэж бодож байна.
Юүкимин: Арай та Фүюүцүки-сан уу?
Фүюүцүки: Тийм ээ.
Юүкимин: Мэдсэн юм аа! Ах минь таны талаар үргэлж ярьдаг.
Химүро: Чимээгүй бай.
Юүкимин: Ах гуай гэнэт яаж байгаа юм бэ?
Химүро: Би л тэгж хэлмээр байна. Зүгээр явж ажлаа хий!
Юүкимин: Харамсалтай нь миний амралтын цаг болчихсон.
Химүро: Одоо юу?
Юүкимин: Ах хол бай!
Фүюүцүки: Нөгөө...
Юүкимин: Фүюүцүки-сан, би жоохон санаа зовж байна.
Фүюүцүки: Юу?
Юүкимин: Цасны эмэгтэйн удам амархан хөөрчихдөг. Ах ажил дээр танд төвөг болоогүй биз?
Фүюүцүки: Ийм онцлог тал байдаг байх нь ээ. Үгүй дээ. Харин ч Химүро-күнд байнга туслуулдаг. Өнөөдөр надад цанаар яаж гулгахыг хүртэл зааж өгсөн.
Юүкимин: Үнэхээр үү? Ажил дээрээ төвөг болдоггүй юу?
Фүюүцүки: Санаа бүү зов. Химүро-күн байгаа нь үнэхээр сайн хэрэг.
Юүкимин: Фүюүцүки-сан.
Фүюүцүки: Химүро-күнтэй адилхан нүдний өнгөтэй юм. Үзэсгэлэнтэй.
Юүкимин: Хайртай.
Химүро: Хөөе. Битгий хэтрүүлээд бай!
Юүкимин: Яаж байгаа юм бэ? Ах ядаргаатай юм бэ!
Химүро: Энэ муу арай үнэхээр Фүюүцүки-санд сайн болчихсон уу?
Саэжима; Химүро; Комори: Зул сарын мэнд!
Химүро; Комори: - Туслуулах зүйл байна уу? / - Үгүй ээ, надад даатга.
Комори: Химүро-күн.
Комори; Саэжима: - ажил дээр цасан гулсуур хийж чадах уу? / - Ядаргаатай сонсогдож байна.
Фүюүцүки: За ингээд Зул сарын такояки үдэшлэгээ эхэлье.
Химүро: Санта малгай үнэхээр зохиж байна.
Саэжима: Яагаад уулан дээр такояки гэж?
Фүюүцүки: Би саяхан такояки шарагч авсан юм.
Комори: Эндхийн буудал гал тогооны хэрэгсэл өгдөг болохоор хийхээр шийдсэн юм.
Химүро: Фүюүцүки-сан олон зүйл багласан юм шиг харагдсан. Тэгээд л.
Саэжима: Такоякид тийм их дуртай байх гэж.
Комори: Хөгжилтэй юм чинь яавал гэж дээ? За май, Саэжима-күн.
Саэжима: Иймэрхүү зүйл хааяа нэг дажгүй л юм.
Фүюүцүки: Хэтэрхий халуун юм болов уу?
Химүро: Үгүй ээ. Би такоякид дуртай. Таны хийсэн зүйл л бол юу ч байсан!
Фүюүцүки: Ашгүй дээ. Тэгвэл Санта Фүюүцүки тусгайлан Химүро-күний такояки дээр наймалж нэмж өгье.
Химүро: Бурхан минь! Санта Фүюүцүки бараг л сахиусан тэнгэр! Амьд байгаа минь ашгүй дээ!
Саэжима; Комори: - Химүро-сан дотор цасан шуурга битгий үүсгээрэй. / - Гайхалтай.
Фүюүцүки: Шарагч нэлээн халуун болохоор болгоомжтой байгаарай. Аюулгүй байдлаа хангаад такоякигаа амжилттай хийж дуусгая.
Комори: Нөгөө, эхлээд тулгах уу?
Фүюүцүки: Өө уучлаарай.
Саэжима: Такояки цагдаа шиг л.
Химүро: Хөөрхөн...
Комори: Архи дуусаж байна шүү.
Фүюүцүки: Тэгвэл би аваад ирье.
Химүро: Би ч бас явъя.
Комори: Баярлалаа.
Химүро: Ингэхэд Ниамэрог хэн харж байгаа юм?
Фүюүцүки: Асрагчид даатгасан байгаа.
Химүро: Гэрээ сайн харж байгаа байх нь ээ.
Фүюүцүки: Тийм ээ, сайн муур шүү. Үзэсгэлэнтэй.
Химүро: Тийм ээ. Фүюүцүки-сан. Нөгөө... энэ.
Фүюүцүки: Энэ юу юм бэ?
Химүро: Өнөөдөр зул сар болохоор... Санта Химүрогоос өгч буй бэлэг... Гэхгүй юу.
Фүюүцүки: Химүро-күн. Хөнжил. Гэхдээ би чамд юм аваагүй. Тийм байж авч болох юм уу?
Химүро: Би цасан шуурга үүсгээд оффисоо хүйтэн болгодог доо...
Фүюүцүки: Хүйтэн биш ээ. Чамтай байх үед үргэлж л яагаад ч юм дотроосоо дулаахан байдаг.
Химүро: Баярлалаа.
Фүюүцүки: Яагаад чи надад талархаад байгаа юм?
Химүро: Нөгөө... Яагаад юм бол? Тэгж хэлмээр санагдсан гэх юм уу даа.
Фүюүцүки: Би ч бас. Баярлалаа.
Саэжима: Тэр хоёр удаж байх чинь.
Комори: Зүгээр дээ. Цас үзэсгэлэнтэй харагдаж байна.
Саэжима: Тийм ээ.
Эм2: Үнэхээр үү? Үгүй ээ.
Эм3: Дургүй гоёлоо авах юм бол ёстой уур хүрнэ.
Эм2: Тийм ээ? Ялангуяа хосууд биш байх юм бол.
Химүро: Муу шүү. Өөр зүйл авахгүй бол.
Фүюүцүки: Дулаахан юм.
Химүро: Нөгөө, уучлаарай. Өчигдөр дүү минь арай л их юм ярьчихсан.
Фүюүцүки: Үгүй ээ, Юүкимин-чан үнэхээр хөөрхөн. Ахыгаа ажил дээрээ сайн байгаа болов уу гээд санаа зовж байсан.
Химүро: Ичмээр юм.
Фүюүцүки: Юүкимин-чаны өмнө байдгаасаа жоохон өөр байх юм аа.
Химүро: Тийм үү?
Фүюүцүки: Ажил дээр байдгаасаа шал өөр, шинэхэн мэдрэмж төрүүлсэн. Ах болж буй Химүро-күн... Цандаа сайн Химүро-күн. Шинэ нээлт. Хамтдаа энд ирсэн нь ашгүй дээ.
Химүро: Баярлалаа.
Саэжима: Автобусанд хүйтэн байна.
Комори: Яана даа.
Бичиг: Шинэ зурвас
Юүкимин: Ах?
Бичиг: Сайн байна!
Химүро: Сайн байна!
Юүкимин: Эвгүй юм. Ойлгохгүй байгаа болохоор зүгээр уншаад л орхиё.
Химүро: Сайхан зул сар боллоо. Дараа жил хоёулхнаа тэмдэглэх юм бол гоё доо.
Юүкимин: За Юүкимин сувгийн дараагийн дугаарт... Хөөх! 12 сарын 31-нд шинэ жилийн оройн шууд дамжуулалт хийх болно! 12 сарын 31-нд Юүкимин суваг дээр! Шинэ жилийн өмнөх цаг тооллын шууд дамжуулалт! Олон хөгжилтэй зүйлс төлөвлөсөн байгаа! Тийм болохоор Юүкиминтэй цуг цагийг нь тоолоорой. Бас бичлэг дээр минь лайк дарж сувгийг минь дагаарай!
Бичиг: Энд дарж дагна уу
Химүро: Энэ муу одоо юу хийгээд байна аа?
Back to episodes Go home