Химүро: Нэг... Нэг тэрбум иен?
Бичиг: Нэг тэрбум иен хожих боломж!
Саэжима: Нэг тэрбум уу?
Фүюүцүки: Төсөөлөх боломжгүй их мөнгө байна.
Саэжима: Хэрвээ авчих юм бол яах вэ?
Фүюүцүки: Юу ч гэсэн... Хадгална?
Комори: Хотын төвд тансаг байр авах ч юм уу?
Саэжима: Үлдсэн мөнгийг нь?
Комори: Тэгвэл дахиад нэгийг аваад хэн нэгэнд түрээслээд түрээсийн мөнгөөрөө амьдрах болно!
Химүро: Нэг тэрбумтай байх юм бол түрээслэхгүй байсан ч сайхан амьдарч чадна.
Фүюүцүки: Старбекийн тусгай уух зүйлийг өдөр болгон бас авч чадна.
Комори: Нэг тэрбумтай байвал өдөр бүр нэгийг уусан ч 1800 жил ууж чадах нь.
Химүро: 1800 жилийн дараа Старбек байх болов уу?
Саэжима: Хүлээ. Тэр хүртэл бид амьд байхгүй шүү дээ.
Комори: Гэхдээ Старбекийн улирлын тусгай уух зүйл үнэхээр амттай харагддаг. Одоо сүнсний баяр болж байгаа болохоор, Хулууны хар чинжүүтэй Фрапучино гаргасан байгаа.
Фүюүцүки: Тийм ээ, тэр. Сонирхож байсан юм, гэхдээ ажилтай ойрхон Старбек үргэлж олон хүнтэй байдаг болохоор хүлээж зогсох хооронд хоолны цаг дуусчих учраас ууж чадаагүй байсан юм.
Комори: Шөнө ч бас олон хүнтэй байдаг.
Фүюүцүки: Байгаа үед нь нэг удаа ууж үзмээр л байна.
Химүро: Нэг тэрбум иенээс илүү сонирхол татаж байна шүү.
Саэжима: Үнэхээр үү?
Химүро: Би ч бас... Ууж үзмээр болчихлоо.
Цасан хүн: Уумаар байна!
Бичиг: Мөсөн залуу болон түүний эмэгтэй догь хамтран ажиллагч
Бичиг: 7-р анги: Сэтгэл догдлом! Сүнсний баярын косплейн тэмцээн
Химүро: Байна уу? Химүро байна. Би үйлчлүүлэгчтэй хийх уулзалтаа хийгээд дуусчихлаа. Би одоо буцлаа. Энд ч бас Старбек байна. Бас хүнгүй!
Эм1: Тавтай морил.
Химүро: Сайн байна уу? Хулууны хар чинжүүтэй Фрапучиногоос дөрвийг авч явахаар.
Эм1: Ойлголоо. Гадуур хэр удаан явах вэ?
Химүро: Нэг цаг л. Өө мөстэй савлагаа хэрэггүй ээ.
Эм1: Айн? Гэхдээ...
Химүро: Зүгээр дээ. Би цасны эмэгтэйн удам юм. Энэ уух зүйлсийг сэрүүн байлгаж чадах надаас илүү хүн байхгүй.
Цасан хүн: Хүлээж тэсэхгүй нь!
Химүро: Фүюүцүки-сан. Баярлах болов уу? Сайн уу?
Фүюүцүки: Өө сайн уу?
Химүро: Фүюүцүки-сан одоо амралтаа авах гэж байна уу?
Фүюүцүки: Тийм ээ. Яг цагаа олж ирлээ. Сая Старбек хүнгүй байсан болохоор бүгдэд нь уух зүйл авсан. Химүро-күн ч бас өчигдөр ууж үзмээр байна гэж хэлсэн болохоор.
Химүро: Өө баярлалаа. Үгүй ээ. Яах вэ? Би ч бас авсан шүү дээ. Бүгдээрээ шинэ загвар нь!
Фүюүцүки: Химүро-күн наад уут чинь...
Химүро: Үгүй ээ... Тийм ээ. Уучлаарай би...
Фүюүцүки: Яана аа. Адилхан бодсон байж.
Химүро: Тийм ээ.
Фүюүцүки: Залгаад ярилцах дүрэм чухал гэдгийг харуулж байна шүү.
Химүро: Тийм ээ.
Фүюүцүки: Гэхдээ зүгээр ээ. Ингээд болно.
Химүро: Фүюүцүки-сан яах аргагүй сайхан сэтгэлтэй юм!
Комори: Амттай.
Катори: Би ч бас уухыг хүсэж байсан юм.
Фүюүцүки: Хоёр үлдсэн байгаа.
Химүро: Тэгвэл нэгийг нь даргад өгье.
Фүюүцүки: Нэг үлдлээ.
Катори: Отонаши-сан дахиад нэгийг уух уу?
Отонаши: Үгүй ээ, дүүрчихлээ.
Бичиг: Компанийн сүнсний баярын косплейн тэмцээн
Саэжима: Тэр юу вэ?
Комори: Өө тэр бол, захирал энэ жил зохиохоор шийдсэн зүйл.
Химүро: Захирал гэхээр? Нүрарихионы удам байх аа?
Захирал: Тийм ээ. Тийм болохоор ийм сүнс болон чөтгөрийн баярт дуртай!
Химүро: Захирал аа!
Бүгд: Сайн байна уу?
Фүюүцүки: Хэрвээ зүгээр бол, үүнийг...
Захирал: Өө баярлалаа. Үүнийг уухыг хүсэж байсан юм. Гэхдээ шүүх үедээ зөөлөн хандахгүй шүү.
Фүюүцүки: Шүүх ээ?
Комори: Тэмцээний ялагч захирлаас гарын бэлэг авна гэсэн.
Захирал: Тийм ээ. Амттай юм.
Саэжима: Шагнал уу? Хүссэнээрээ идэж болох шарсан мах?
Химүро: Би бол сүши.
Захирал: Ялах юм бол юу ч идэж болно шүү. Яагаад гэвэл шагнал нь 100,000 иен.
Химүро: 10... 100,000 иен!
Саэжима: Үнэхээр сэтгэл хөдөлгөм их мөнгө байна.
Захирал: Би баяруудад маш их дуртай! Бүгдийнх нь баяртай байгааг харах юм бол ч, хэдийг ч хамаагүй өгөх болно!
Бүгд: Хачин сонирхол вэ.
Захирал: За бүгдийнх нь хувцсыг хүлээж байя.
Комори: Оролцох эсэх нь бол эрх чөлөөтэй гэхдээ та нар яамаар байна?
Катори: За!
Комори: За эхлээд бүгдээрээ санаагаа гаргая!
Химүро: Катори болон Отонаши-сан хаана байна?
Комори: Тэд өөрсдийн төлөвлөгөөг боловсруулж байгаа. Энэ тэмцээн чинь хэлтэс хооронд юм чинь.
Катори: Би өмнө нь баг хийж байсан. Иймэрхүү зүйл байвал яаж байна? Отонаши-санд яг тохирно. Зохино гэж бодож байна!
Отонаши: Үүнийг надад зүүлгэх юм уу?
Фүюүцүки: Катори-сан уран бүтээлч байсан даа. Хүчтэй өрсөлдөгч байж болох юм.
Комори: Бид ялагдахгүй шүү!
Саэжима: Би нийтлэг болох, сүнс болон шарилын тухай бодож байна.
Фүюүцүки: Сүнс болон шарил...
Химүро: Сүнс... Шарил... Сүнс... Шарил... Сүнс! Фүюүцүки-санд аль нь ч зохино доо.
Фүюүцүки: Энэ байвал яаж байна? Сүнсний баяр юм чинь л.
Саэжима: Болж байна шүү.
Комори: Яг болж байна.
Фүюүцүки: Тэгвэл үүгээр явах уу?
Химүро: Айн? Үгүй байлгүй дээ. Нүүрээ нуух хулуу юм уу?
Комори: Юу вэ? Химүро-күн болохгүй байна уу?
Фүюүцүки: Юу болсон бэ?
Химүро: Үгүй ээ, юу ч биш.
Фүюүцүки: Тэгвэл манай гэр рүү явах замд барааны дэлгүүр байгаа болохоор харихдаа харъя.
Комори: Баярлалаа.
Химүро: Би ч бас тусалъя.
Фүюүцүки: Болох юм уу?
Химүро: Тэр хулууны өмсгөл ч байсан Фүюүцүки-сантай дэлгүүр хэсэж чадна.
Фүюүцүки: Юу?
Химүро: Зарагдаад дууссан?
Бичиг: Дууссан. Бид удахгүй дахин дүүргэх болно оо!
Химүро: Яагаад? Бусад зүйлс нь үлдсэн байгаа байтал.
Фүюүцүки: Энэ л байхгүй байна.
Химүро: Хулууны өмсгөл алдартай юм аа. Өөр дэлгүүр орж үзье. Үлдсэн байж магадгүй.
Фүюүцүки: Тийм дээ.
Химүро: Новшийн хулуу. Фүюүцүки-саныг гуниглуулаад л. Өршөөхгүй дээ. Ийм юм бол заавал олж авах болно!
Бичиг: Дууссан. Бид удахгүй дахин дүүргэх болно оо!
Бичиг: Сүнсний баярын хувцасны цуглуулаг
Химүро: Нээрээ юу?
Бичиг: Дууссан
Химүро: Интернет дээр ч бас дууссан байна.
Фүюүцүки: Бүгдтэй нь дахиж ярилцаад өөр өмсгөл сонгоё доо.
Химүро: Тийм дээ.
Эм2: Хүсвэл бусад хувцсыг нь өмсөөд үзэж болно.
Химүро; Фүюүцүки: За.
Химүро: Өөр зүйл гэхээр... Би хулууны өмсгөл дээр төвлөрсөн болохоор тархи минь өөр юм бодож чадахгүй нь.
Фүюүцүки: Дайлах уу, айлгах уу? Энэ хувцас ямар байна? Хулууны өмсгөлөөс илүү дээр байна уу?
Химүро: Яллаа. Хулууны хувцас олж чадаагүйн харамсалтай ч дажгүй зүйл олж чадсан нь ашгүй дээ.
Фүюүцүки: Тийм ээ. Өө энд.
Химүро: Энэ Фүюүцүки-саны байр... Загварлаг юм.
Фүюүцүки: Өө тийм.
Химүро: Юу болсон бэ?
Фүюүцүки: Айлгалт. Дайлах уу, айлгах уу? гэсэн дээ. Химүро-күн надад чихэр өгөөгүй шүү дээ. Жоохон муухай байсан уу?
Химүро: Яаж ийм хөөрхөн байдаг юм бэ?
Химүро; Цасан хүн: - Үгүй ээ. / - Хөөрхөн.
Химүро: Би чихэр өгье.
Фүюүцүки: Би аль хэдийн айлгасан даа. Надад чихэр өгөхгүй байхад болно. За тэгвэл... Хүргэж өгсөнд баярлалаа. Сайхан амраарай.
Химүро: Сайхан амраарай.
Комори: Ажлаа дуусгалаа! За үдэшлэгийн цаг.
Саэжима: Гаднаас хоолоо авсан ч сайхан харагдаж байна шүү.
Комори: Аргагүй л Нүрарихионы удам. Баяр ёстой гоё доо.
Фүюүцүки: Дараагийн бичиг нь 8-р хуудас... Уучлаарай. 9-р хуудас байх нь. Энэ хэсэгт...
Эр1: Жоохон ядарсан харагдаж байна. Амрах уу?
Эр2: Би кофе аваад ирье. Завтай байгаа юу?
Фүюүцүки: Тийм ээ.
Саэжима: Фүюүцүки-сан хаана байна?
Химүро: Үйлчлүүлэгчтэйгээ бодсоноос удаан уулзаж байгаа бололтой. Оройтно гэж хэлсэн.
Комори: Үдэшлэг дуусахаас өмнө хүрээд ирэх юм бол зүгээр дээ. За хувцсаа сольцгооё.
Химүро: Катори юу болсон бэ?
Катори: Химүро. Би дууссан. Эцэст нь бэлдсэн хувцсаа... Отонаши-саны хувцастай цуг гэртээ мартчихаж.
Саэжима: Одоо яваад аваад ирвэл яах юм?
Катори: Гэр хүртэл бараг цаг болно.
Химүро: Үдэшлэг 8 цаг хүртэл. Жоохон оройтох ч гэсэн орж амжих байх.
Катори: Үгүй ээ. Тэр хувцсыг өмсөхөд нэг цаг болно.
Саэжима: Нэг цаг болно гэнэ ээ? Яадаг дүр юм бэ?
Катори: Энэ. Би үүнийг "Цайлган сэтгэл ба нийгмийн хоорондын нарийн ялгаа" гэж нэрлэсэн! Би гурван шөнийн турш бэлдэж Сүнсний баярын уур амьсгалд оруулсан.
Комори: Гайхалтай харагдаж байна.
Катори: Миний төгс бүтээл.
Саэжима: Уран сайхны хувьд дажгүй ч, Сүнсний баярын дүрд бол тохирохгүй юм шиг.
Химүро: Отонаши-сан зөвшөөрсөнд гайхаж байна.
Катори: Отонаши-санд гэнэтийн бэлэг барина гэж хэлсэн болохоор түүнд харуулаагүй байгаа.
Саэжима: Тэгвэл мартсан нь болж дээ.
Катори: Үгүй ээ. Отонаши-сантай хосолсон хувцас ганц боломж байтал. Яах вэ?
Комори: Өө тийм тэгвэл энэ хувцсаараа Сүнсний баярын хувцсаа гэртээ мартсан залуугийн дүрд ороод оролцвол яаж байна?
Химүро: Өө тиймэрхүү хичээл зүтгэл гаргаагүй хувцас сүүлийн үед моод болоод байгаа.
Катори: Тийм ээ, сайхан санаа байна.
Саэжима: Гэхдээ сүнсний баяр юм чинь сүнс болон мангастай холбоотой зүйл хийхгүй бол утгагүй юм биш үү? Хар даа? Сүнсний баяраар сүнс болон мангасуудыг хөөх нь энэ баярын жинхэнэ утга учир.
Катори: Яах аргагүй болохгүй нь.
Комори: Хэрэв тийм бол зүгээр аймаар зүйл дээр төвлөрвөл яаж байна?
Химүро: Юу гэж байгаа юм?
Комори: Маргааш өглөө хэрэг болох материалаа өмнөх шөнө нь болсон байтал бэлдэж ч амжаагүй борлуулагч гэдэг юм уу? Болзоонд тансаг франц ресторанд хоол идээд төлбөрөө хийхээс өмнө хэтэвчээ мартсан хүн ч юм уу?
Химүро: Үнэхээр аймаар юм.
Катори: Тийм ээ.
Саэжима: Аймаар сонсогдож байгаа ч, энэ чинь сүнс болон мангасыг хөөж чадах уу?
Захирал: Болохгүй шүү. Сүнс болон мангас л байхгүй бол сүнсний мангасын парад болохгүй шүү дээ.
Катори: Яах аргагүй болохгүй юу?
Фүюүцүки: Уулзалтаа хийгээд дуусгачихлаа. 7 цаг гэхэд оччих байх.
Химүро: Ашгүй дээ. Амжих бололтой. Ашгүй дээ. Гэхдээ энд Катори хувцсаа гэртээ мартаад бөөн юм болж байна.
Фүюүцүки: Тэгвэл энэ байвал яаж байна?
Химүро: Фүюүцүки-саны санаа... Катори энэ байвал яаж байна?
Катори: Тэр чинь л.
Саэжима: Хувилах цаасыг дахин ашиглаж байгальд ээлтэй шарил бүтээнэ. Гайхалтай санаа байна.
Химүро: Аргагүй л Фүюүцүки-сан.
Катори: Гижиг хүрээд байна.
Саэжима: Зүгээр зогс.
Комори: За битгий хөдлөөрэй. Отонаши-сан ингээд л инээдэг байх нь ээ? Тэгвэл энэ байвал яаж байна?
Химүро: Санаа өгсөнд баярлалаа. Яаж ийгээд амжчихлаа.
Комори: Саэжима-күнд зохиж байна шүү.
Саэжима: Комори-санд ч бас зохиж байна.
Комори: Цус сорогч шүү! Химүро-күний байдал шал өөр байна шүү. Догь харагдаж байна!
Химүро: Догь байна уу? Фүюүцүки-сан ч бас тэгж бодох уу?
Саэжима: Будда дарга.
Комори: Гайхалтай.
Химүро: Гэхдээ тэр дүрэмд харш биш үү?
Комори: Захирал болохоор "Алис гайхамшгийн оронд"-ын Бундын хатан хаан уу?
Саэжима: Толгойг нь ав гэдэг үү?
Химүро: Толгой... Захирлын талаас бодож үзэхээр аймаар сонсогдож байна шүү.
Катори: Болгоомжлоорой. Бидэнд хүрэх юм бол цус гарна шүү. Яагаад гэвэл энэ биеийг ороосон зүйл бол хувилах цаас.
Комори: Өө тийм. Цаасаар зүсэхээр өвддөг шүү дээ.
Катори: Ёо.
Бичиг: Дуурайж болохгүй
Химүро: Азаар Каториг ороож байгаад зүсчхээгүй шүү.
Фүюүцүки: Би буцаад ирлээ.
Химүро: Фүюүцүки-сан ирчихсэн гэнэ. Одоо хувцсаа солилоо. Гэхдээ нэг асуудал байна. Хүрээд ирж болох уу?
Химүро: Юу юм бол? Фүюүцүки-сан. Цус!
Фүюүцүки: Химүро-күн?
Комори: Хөлдчихлөө.
Фүюүцүки: Уучлаарай энэ хуурамч цус. Нөлөө гаргах болов уу гээд асуух гэж байсан юм.
Химүро: Хуурамч цус. Бодит харагдаад буруугаар ойлгочихлоо. Би ус уучхаад ирье. Үгүй ээ, миний арчаагүй талыг харчихлаа.
Комори: Химүро-күн тэгж гайхах гэж дээ. Нэлээн нөлөө үзүүлэх бололтой. Фүюүцүки-сан.
Фүюүцүки: Нөгөө... Химүро-күн жоохон өөр харагдлаа шүү.
Комори: Яана аа. Фүюүцүки-сан хөөрхөн юм.
Саэжима: Тэр хоёрын дунд ямар нэг зүйл болоо юу?
Комори: Мэдэхгүй ээ.
Захирал: За. Ингээд косплейн тэмцээний үр дүнг танилцуулах цаг боллоо.
Будда дарга: Бүгд хувь тавиландаа найдаарай.
Захирал: Эхлээд хоёрдугаар байранд... Гайхалтай цус сорогч болсон Цус сорогчийн баг!
Саэжима: Бид байна.
Захирал: Тэгээд ялагч бол... Галт шувууны багийн дахин ашигласан хувилах цаасаар хийсэн шарил!
Катори: Тийм ээ.
Химүро: Аргагүй л галт шувууны удам.
Саэжима: Сүйрлийн мөчөөсөө дахин босож ирлээ.
Катори: Фүюүцүки-саны л ач. Баярлалаа.
Отонаши: Эвгүй байгаа болохоор шагналын мөнгийг бүгдээрээ хуваах уу?
Саэжима: Хоёрдугаар байрын 30,000 иентэй нийлээд 130,000 иен болно.
Комори: Дараа нь бүгдээрээ тансаг хоол идэцгээе.
Фүюүцүки: Сайн ажиллаа.
Химүро: Та ч бас.
Фүюүцүки: Хувцсаа солихгүй юм уу?
Химүро: Түүнээс өмнө эд зүйлсээ цэгцлэх гээд. Харин та?
Фүюүцүки: Адилхан.
Химүро: Ойлголоо. Тэгвэл...
Фүюүцүки: Нөгөө... Нөгөө, би... Өнөөдөр оройтож ирсэн болохоор дахиад жоохон сүнсний баярыг тэмдэглэмээр байна. Хэрвээ зүгээр бол энэ хувцастайгаа хамтдаа харих уу?
Химүро: За. Гадаа ч бас сүнсний баяр тэмдэглэж байгаа. Энэ хүмүүс хулууны хувцас авсан байж. Аз жаргалтай сүнсний баяр.
Саэжима: Сүнсний баяр дуусаад гудамж зул сарын чимэглэлээр дүүрч дээ.
Химүро: Зул сар... Фүюүцүки-сантай цуг тэмдэглэмээр байна.
Саэжима: Энэ жил баттай цагаан зул сар болох нь дээ.
Back to episodes Go home