The Ice Guy and His Cool Female Colleague 6

Фүюүцүки: Ингэхэд... Химүро-күнтэй нээх харц тулгараад байхгүй юм тийм ээ?

Химүро: Ажилчин хүний хувьд ичмээр ч гэсэн... Би хүний нүд рүү харж чаддаггүй...

Фүюүцүки: Хүний нүд... Ойлгож байна аа.

Химүро: Үнэхээр үү?

Комори: Хөөх. Химүро-күнд тийм сул тал байжээ?

Химүро: Сул тал...

Комори: Хэрэв тийм юм бол, Фүюүцүки-сантай тусгай бэлтгэл хийвэл яаж байна?

Химүро: Тусгай бэлтгэл гэж?

Фүюүцүки: Болно оо.

Химүро: Айн?

Фүюүцүки: Эхлээд над руу хар.

Химүро: За.

Фүюүцүки: Нүд рүү нь харж чадахгүй байвал нүднүүдийнх нь гол руу хараад үз.

Комори: Ойлголоо.

Химүро: Нүднүүдийнх нь гол руу...

Фүюүцүки: За. Миний нүднүүдийн гол хэсэг рүү 10 секунд хараарай. Би ялагдлаа.

Комори: Хүлээ. Яагаад гэнэт өрсөлдөөн болчхов оо? Юу? Ялсан хэр нь зугтах юм уу?

Химүро: Хөөрхөн байлаа!

Цасан хүн: Хөөрхөн!

Бичиг: Мөсөн залуу болон түүний эмэгтэй догь хамтран ажиллагч

Бичиг: 6-р анги: Нэкомиландад төөрсөн нь

Будда дарга: Химүро-күн.

Химүро: Дарга аа. Сайн байна уу?

Будда дарга: Сайн уу? Цагаа оллоо. Май.

Химүро: Нэзомиландын хоёр тасалбар?

Будда дарга: Юу гэж бодож байна, Химүро-күн? Хамтдаа...

Химүро: Даргатай цуг уу?

Будда дарга: Сая үйлчлүүлэгчээсээ авсан юм, гэхдээ иймэрхүү зүйлс сонирхдоггүй.

Химүро: Ойлголоо.

Будда дарга: Химүро-күн хөөрхөн зүйлсэд дуртай биз дээ? Жижигхэн цасан хүн чиний ойр хавиар харагддаг.

Химүро: Дуртайдаа гаргаж байгаа юм биш л дээ.

Будда дарга: Фүюүцүки-сан.

Фүюүцүки: Дарга аа, сайн байна уу?

Будда дарга: Сайн уу? Фүюүцүки-сан нэкомиландыг сонирхдог уу?

Фүюүцүки: Нэкомиланд уу?

Будда дарга: Тийм. Хүсвэл та хоёр яваад ир.

Химүро: Хоёулаа юу?

Фүюүцүки: Нэкомиланд руу үнэндээ явж байгаагүй.

Будда дарга: Тэгвэл бүр явахгүй бол.

Фүюүцүки: Би болох юм бол...

Химүро: Мэдээж.

Будда дарга: За тэгвэл шийдэгдлээ.

Фүюүцүки; Будда дарга: - Баярлалаа. / - Зүгээр дээ.

Химүро; Будда дарга: - Баярлалаа. / - Зүгээр дээ.

Химүро: Чадлаа. Дарга гайхалтай шүү. Аль дээрээс л Будда шиг харагддаг гэж бодож байсан ч, жинхэнэ Будда байжээ!

Химүро; Цасан хүн: - Энэ байдлаараа таныг шүтэх нь. / - Хөөх, баярлалаа. Баярлалаа!

Фүюүцүки: Чамтай цуг явахыг хүлээж байя.

Химүро: Өө би ч бас. Баярлаж үхлээ! Фүюүцүки-сантай Нэкомиланд руу явах нь. Фүюүцүки-сан анх удаагаа явах гэж байгаа гэж хэлсэн. Цагийг нь сайхан өнгөрүүлэхээр сайн судлахгүй бол.

Фүюүцүки: Ниамэро, би энэ ням гарагт нэкомиланд руу явна. Тэдэнд Ники болон Нини байгаа. Хайр болон аз жаргалын газар гэсэн.

Бичиг: Нэкомиланд

Комори: Юу? Нэкомиланд. Хэнтэй явах гэж байгаа юм?

Химүро: Фүюүцүки-сантай.

Комори: Юу? Болзоо юм уу? Гайхалтай!

Химүро: Үгүй ээ, болзоо биш.

Комори: Иймэрхүү зүйлд дуртай шүү. За. Тийм юм бол зөндөө зүйл зааж өгье. Би чинь жилийн эрхтэй.

Химүро: Жилийн тасалбар гэж үү?

Комори: Тийм ээ, үзэг авахыг хүсвэл зүгээр орчхож болно.

Химүро: Орох?

Комори: Парк руу орох гэсэн үг.

Химүро: Мэргэжлийнх!

Комори: Ингэхэд чи алинд нь дуртай юм? Нини юу? Ники юу?

Химүро: Хаанаас гараад ирэв ээ?

Комори: Парадын үеэр хөвөгч зогсох үед хэнийнх нь бүжгийг хармаар байна?

Химүро: Хөвөгч? Бүжиг?

Комори: Би хувьдаа парк дахь үзүүлбэр, жагсаалд нь дуртай. Өө тийм. Зуны парад нь ширүүн борооны улмаас хоёр удаа цуцлагдаж байсан. Гэхдээ гурав дахь удаагаа очоод үзсэн дээ! Өө чи тоглоом дээр суух юм уу?

Комори; Химүро: - Эсвэл зүгээр үзэх юм уу? / - Ялгаа хэтэрхий их байгаа болохоор

Химүро: ашиглаж байгаа үгийг нь ч мэдэхгүй байна. Өөртөө итгэлгүй болчихлоо. Чадахгүй юм шиг ээ.

Комори: Айн? Тэгж битгий хэл дээ. Хичээгээрэй! Илүү өөдрөг бай! Нэкомиланд хөгжилтэй болохоор явсан нь дээр.

Фүюүцүки: Комори-сан, Нэкомиландад дуртай юм уу? Тэгвэл тасалбарыг чи...

Комори: Үгүй ээ, үгүй зүгээр. Надад жилийн тасалбар байгаа.

Химүро: Ширтэх...

Комори: Ойрхон байлаа. Химүро-күнд үүрд үзэн ядуулах шахлаа.

Фүюүцүки: Тэгвэл гурвуулаа цуг явах уу?

Комори: Химүро-күн уучлаарай! Аа... Са... Саэжима-күн бас цуг яв.

Саэжима: Айн?

Комори: Гурвуулаа байх юм бол жоохон...

Саэжима: Нөгөө... Юу болоод байгааг мэдэхгүй ч уучлаарай Химүро-сан.

Фүюүцүки: Хүлээж тэсэхгүй нь.

Химүро: Тийм дээ.

Комори; Саэжима: - Амархан юм бэ. / - Амархан юм бэ.

Саэжима: Ирээгүй удсан ч гэсэн догдлоод байна шүү.

Комори: Өнөөдрийг надад даатга.

Химүро: Бодсоноос том юм аа, бас олон хүн байна.

Фүюүцүки: Зөндөө хүнтэй юм аа. Юу? Тэр хүүхэд төөрсөн бололтой.

Химүро: Тийм байна.

Фүюүцүки: Юу болсон бэ? Хэн нэгнийг хайж байгаа юм уу?

Хүүхэд1: Тийм ээ... Аав ээж хоёрыгоо.

Фүюүцүки: Хамтдаа төөрсөн хүүхдүүдийн төв рүү явах уу?

Хүүхэд1: За.

Химүро: Фүюүцүки-сан сайхан сэтгэлтэй юм аа.

Комори: Тэгвэл эхлээд үзүүлбэрүүдийн тасалбарыг авах хэрэгтэй. Юу? Химүро-күн болон Фүюүцүки-сан хаана байна?

Саэжима: Төөрсөн юм болов уу? Энэ байдлаар нь орхисон нь дээр байх. Юу ч гэсэн явцгаая.

Комори: Айн?

Саэжима: Том хүмүүс юм чинь яаж ийгээд болгох байлгүй.

Комори: Болох юм уу?

Саэжима: Надтай цуг байх таалагдахгүй байна уу?

Комори: Яагаад гэнэт тэгж байгаа юм бэ? Догь царайлаад л.

Саэжима: Үнэнээсээ л хэлсэн юм сан...

Эм1: Баярлалаа. Үлдсэнийг нь бидэнд даатга.

Фүюүцүки: Гэр бүлийнхэн хүн ирэх хүртэл хамт байж байя. Химүро-күн хүсвэл чи...

Химүро: Би ч бас үлдэнэ ээ.

Фүюүцүки: Баярлалаа. Сайн уу? Нини байна аа.

Химүро: Фүюүцүки-сан үнэхээр сайхан сэтгэлтэй юм аа.

Хүүхэд1: Цасан хүн! Гайхалтай!

Химүро1: Баяртай харагдаж байна.

Фүюүцүки: Тийм ээ.

Хүүхэд1: Баярлалаа!

Химүро: Эцэг эхийг нь олсон нь ашгүй дээ.

Фүюүцүки: Тийм ээ.

Химүро: Саэжима-күн болон Комори хаана байгаа бол.

Саэжима: Химүро-сан.

Комори: Юу? Хариулахгүй юм уу?

Саэжима: Ёстой нэг... Надтай цуг байх таалагдахгүй байна уу?

Комори: Юу хэлээд байгаа юм бэ?

Комори; Саэжима: - Чи муу... / - Хөөе, жоохон аяар!

Бичиг: Саэжима, Тасарлаа

Химүро: Саэжима-күн авахгүй байна.

Фүюүцүки: Комори-сан ч бас.

Химүро: Одоо төөрсөн нь бид боллоо.

Фүюүцүки: Уучлаарай Химүро-күн. Нэкомиландыг тэгж их хүлээж байсан байтал төөрсөн хүүхдүүдийн төв рүү дагуулаад явчихлаа. Би ганцаараа авчрах ёстой байсан юм.

Химүро: Үгүй ээ, тэнд хөгжилтэй байсан. Бас, Одоо ч бас хөгжилтэй байна. Энд байгаа жаргалтай хүмүүсийг харахад л би хүртэл жаргалтай болж байна.

Фүюүцүки: Тэгвэл болж дээ. Анх удаагаа ирсэн ч гэсэн Нэкомиланд сайхан газар юм аа.

Химүро: Тийм ээ. Ники болон Нини хөөрхөн юм.

Фүюүцүки: Тийм ээ, Жорж муур ч бас... Бүх муур хөөрхөн.

Химүро: Тийм ээ. Мэдээж, Ниамэро ч бас хөөрхөн!

Фүюүцүки: Тийм ээ.

Химүро: Гэхдээ Фүюүцүки-сан хамгийн хөөрхөн нь!

Фүюүцүки: Нөгөө?

Химүро: Юу ч биш ээ.

Хүүхэд2: Аав аа, энд!

Химүро: Зүгээр дээ. Өвдөлт, өвдөлт, алга болоорой!

Хүүхэд2: Өвдөхгүй байна аа. Би зүгээр.

Эр1: Баярлалаа.

Хүүхэд2: Баяртай!

Химүро: Баяртай.

Фүюүцүки: Химүро-күн... Сайн аав болно доо.

Химүро: Айн?

Фүюүцүки: Нөгөө охинтой хүртэл маш эвтэй байсан.

Химүро: Тэр чинь цасан хүнээс л болсон...

Фүюүцүки: Тэгээд хаашаа явах вэ?

Химүро: Гарын авлага дээр бол Ниангоро хөлөг онгоц гэнэ.

Фүюүцүки: Ниангоро хөлөг онгоц?

Химүро: Хөлөг дээр суугаад дэлхий даяарх олон муурыг харах хөтөлбөр гэнэ.

Фүюүцүки: Сайхан сонсогдож байна. Явцгаая. Хөөрхөн юм.

Химүро: Тийм ээ.

Фүюүцүки: Тэр муур Ниамэро шиг харагдаж байна!

Химүро: Тийм байна. Олон хүнтэй газарт тийм дуртай биш ч... Фүюүцүки-сантай байвал... Нэкомиланд... гайхалтай.

Эр2: Юу? Цас?

Фүюүцүкис: Өнөөдөр Химүро-күний хэлсэн үгийг би сайн ойлгож байна.

Химүро: Юу?

Фүюүцүки: Ийм олон хүн байгаад бас бүгд жаргалтай байхыг харахаар би ч бас баярлах болно.

Химүро: Тийм ээ.

Фүюүцүки: Нэкомиланд гэж үнэхээр л хайр болон аз жаргалын газар юм.

Химүро: Нэкомиланд шилдэг нь!

Эр3: Цас орж байна!

Хүүхэд3: Хөөрхөн юм!

Эм2; Эр4: - Аргагүй л Нэкомиланд. / - Ийм зүйл хүртэл бүтээж чадах гэж.

Фүюүцүки: Химүро-күн болж байна шүү.

Химүро: Үгүй ээ. Албаар тэгээгүй юм аа.

Фүюүцүки: Ирсэн юм чинь бэлэг дурсгалын зүйл авах уу?

Химүро: Тийм дээ.

Фүюүцүки: Алийг нь сонгох вэ?

Химүро: Энэ юу юм бол? Эргээд гэрэлтэж байна.

Фүюүцүки: Энэ яаж байна? Аяга. Энэ өдрийг дурсаад хос аяга...

Химүро: Хос аяга! Сайхан сонсогдож байна. Ажил дээр хүртэл ашиглаж болно.

Фүюүцүки: Ажил дээр ашиглах юм бол... Цуу яриа гарахгүй юу?

Химүро: Цуу яриа гаргуулмаар байна!

Фүюүцүки: Химүро-күн?

Химүро: Нөгөө... Фүюүцүки-сан. Би... Би...

Комори: Төөрсөн хүүхдүүдийг олчихлоо!

Фүюүцүки: Комори-сан. Саэжима-күн.

Комори: Хаана байсан юм бэ? Олж чадсангүй шүү.

Саэжима: Хайгаагүй л биз дээ?

Комори: Парад удахгүй эхэллээ. Хурдан авах зүйлсээ ав.

Фүюүцүки: За. Үзэсгэлэнтэй юм.

Комори: Хараач удахгүй шүү.

Саэжима: Салют.

Комори: Хэдэн ч удаа харсан үзэсгэлэнтэй л байх юм.

Химүро: Окинавагаас хойш салют хараагүй юм байна.

Фүюүцүки: Тийм ээ. Ийм хурдан бүгдээрээ харах гэж.

Комори: Ийшээ хараарай!

Саэжима: Окинавад байсан шиг л.

Комори: Тийм ээ. Фүюүцүки-сан, бид бүх тоглоом дээр суусан.

Саэжима: Хэтэрхий их зүйлд суугаад бүр ядарчихлаа.

Комори: Юу гэнэ ээ? Бүх зүйл дээр нь суугаад баярлахгүй байна уу?

Саэжима: Юу?

Фүюүцүки: Хөгжилтэй байлаа. Ниамэро, би ирлээ. Гэрээ сахиж байсанд баярлалаа. Нэкомиландаас бэлэг авчирсан. Хар даа! Ники болон Нинигийн тоглоом. Дараа нь үүгээр тоглоё. Нэкомиландын аяга бас...

Химүро: Бас Жорж муурын таваг.

Фүюүцүки; Химүро: Хоёр хос хэрэгсэл.

Химүро: Нэг... Нэг тэрбум иен?

Back to episodes Go home