The Ice Guy and His Cool Female Colleague 5

Эр1: Зуны талхны баяр!

Бичиг: "Нэг багцад хоёр"

Эр1: Жорж муурын тавгийг аваад яваарай! Оноогоо цуглуулаад аваарай!

Химүро: Энэ чинь... Ийм зүйл болж байгаа байх нь. Жоохон хүсэж байна шүү.

Фүюүцүки: Сайхан хооллоо.

Химүро: Сайхан хооллоо. Нэг талх бүр нэг оноо...

Комори: Сайн ажиллаа.

Фүюүцүки; Химүро: - Сайн ажиллаа. / - Сайн ажиллаа.

Комори: Баярлалаа. Та хоёр аль хэдийн хоолоо идчихжээ.

Фүюүцүки: Тийм ээ. Комори-сан одоо идэх нь үү?

Комори: Сая яаралтай ажилтай байсан болохоор оройтчихлоо.

Химүро: Комори-сан үүндээ нэлээн дуртай юм аа.

Комори: Би чинь... үнэгний удам шүү дээ!

Бичиг: Мөсөн залуу болон түүний эмэгтэй догь хамтран ажиллагч

Бичиг: 5-р анги: Үнэг болон Галт шувууны сүнс

Саэжима: Сайн ажиллаа.

Комори: Сайхан хооллоорой. Абурагэ амттай юм аа!

Саэжима: Сүүлнээс чинь болоод банзал чинь өргөгдөөд байна.

Комори: Харчихсан уу? Саэжима-күн гаж донтон.

Саэжима: Шударга бус байна шүү. Надад хүчээр харуулсан шүү.

Комори: Ёстой нэг... Жоохон төвлөрлөө алдахад л чих болон сүүл минь гараад ирэх юм.

Саэжима: Зүгээр гаргахад болох байтал.

Комори: Миний дотуур хувцсыг хармаар байна гэсэн үг үү? Үгүй ээ!

Саэжима: Тийм биш ээ!

Комори: Тэгвэл яагаад?

Саэжима: Хөөрхөн гэж боддог болохоор.

Комори: Айн?

Саэжима; Комори: - Сүүл чинь. / - Зөвхөн сүүл үү?

Комори: Хүн догдлуулаад хаячих юм. Саэжима-күн ийм болохоор л эмэгтэйчүүдийн дунд алдартай биш юм шүү дээ.

Саэжима: Чамд хамаагүй ээ!

Комори: Хоол минь хөрлөө.

Саэжима: Зөвхөн сүүл чинь гэж хэлээгүй юм сан...

Комори: Амттай!

Химүро: Зорилгодоо хүрэхийн тулд би өдөр бүр хоёр долоо хоногийн турш 2 оноо цуглуулах ёстой. Хэт их талх авалгүй тайвнаар явъя. Гэхдээ үйл ажиллагаа нь дуусахаас өмнө бүх оноогоо цуглуулах ёстой!

Фүюүцүки: Өглөөний мэнд Ниамэро.

Бичиг: "Дараа нь, өнөөдрийн цаг агаар"

Эм1: Үүний дараа цаг агаарын мэдээ.

Эр1: Зуны талхны баяр! Жорж муурын тавгийг аваад яваарай! Оноо цуглуулаад аваарай!

Бичиг: Сэрүүлэг

Комори: Аль хэдийн өглөө болчхоо юу? Өмсөх хувцас алга! Угаасан хувцас минь хатаагүй байна!

Фүюүцүки: Би явлаа Ниамэро.

Комори: Уруулаа буруу будчихлаа, нүүр будах ёстой ядаргаатай юм! Хоцрох нь!

Бичиг: Өнөөдрөөс шинэ кофе зарж эхэлж байгаа

Бичиг: Өө тийм

Бичиг: Компани орохоосоо өмнө авна аа

Бичиг: Би ч бас явъя

Бичиг: Кофе шоп дээр уулзъя

Бичиг: За

Комори: Явчхаад ирье!

Химүро: Фүюүцүки-сан. Өглөөний мэнд.

Фүюүцүки: Өглөөний мэнд. Явцгаая.

Химүро: За.

Комори: Хүн байх хэцүү юм аа... Өглөөний мэнд...

Фүюүцүки; Химүро: - Өглөөний мэнд. / - Өглөөний мэнд.

Фүюүцүки: Ядарсан харагдаж байна шүү.

Комори: Харагдаж байна уу?

Фүюүцүки: Чамд өгөх зүйл байна.

Бичиг: "Глуко"

Фүюүцүки: Энэ. Нэгийг л уухад 500м гүйж чадах бололтой. Юу гэж бодож байна?

Комори: Зөндөө эрч хүчтэй болчихлоо! Баярлалаа!

Фүюүцүки: Ашгүй дээ.

Комори: Фүюүцүки-сан үнэхээр сайхан сэтгэлтэй юм аа...

Бичиг: "Глуко"

Комори: Бэлэг үү?

Саэжима: Өглөөний мэнд.

Фүюүцүки; Химүро: - Өглөөний мэнд. / - Өглөөний мэнд.

Комори: Элбэнх! Үнэг? Үнэг байхгүй юм уу?

Саэжима: Юу харж байгаа юм?

Комори: Саэжима-күн өглөөний мэнд!

Саэжима: Дурсамж сэргэж байна шүү, карамелийн бэлэг үү?! Би хүүхэд байхдаа цуглуулдаг байсан.

Комори: Би ч бас цуглуулдаг юм билүү дээ. Үнэг байхгүй ч гэсэн... Дахиад элбэнх гараад ирлээ... Юу? Туулай... Фүюүцүки-сан? Өө Суконбү юу? Ажил дээр угаасаа чихрийн хайрцаг байгаа юм чинь. Хэн нэгэн нэгийг аваад надад өгсөн байлгүй. Дахиад нэг. Химүро-күн биш байх. Хэн билээ? Өнөөдөр нохой байна.

Фүюүцүки: Комори-саны ширээ хөөрхөн болоод ирлээ шүү.

Комори: Тийм ээ? Нэмэгдэх тусам илүү жаргалтай болж байна. Гэхдээ үүнийг цуглуулахад танихгүй нэгний туслалцаа ирсэн.

Фүюүцүки: Глукогийн дагина.

Комори: Сайхан нэр байна!

Химүро: Өө үгүй ээ. Буруу тооцоолсон байна! Энэ байдлаараа бүх оноогоо цуглуулж чадахгүй.

Комори: Глукогийн дагина. Бүрэн цуглууллаа!

Фүюүцүки; Химүро: - Баяр хүргэе. / - Баяр хүргэе.

Комори: Том хүн жинхэнээсээ үзэх юм бол ийм амархан. Тэгсэн ч гэсэн хагас нь Глукогийн дагинын ач. Танихгүй хэн нэгэнтэй баяр хөөртэйгөөр цуглуулах энэ цаг хугацаа дуусах нь. Жоохон гунигтай байна шүү.

Саэжима: Өө авчихсан юм уу?

Комори: Юу?

Саэжима: Ойлголоо. Тэгвэл энэ хэрэггүй байх.

Комори: Глукогийн дагина, Саэжима-күн байсан юм уу?

Саэжима: Юу?

Комори: Ойлголоо.

Саэжима: Ашгүй дээ. Ингээд бүрэн цуглууллаа.

Комори: Тийм ээ.

Саэжима: Өө тийм. Долоо дахь цуглуулга нь гарч байгаа юм байна лээ. Энэ удаа үнэг байгаа гэсэн.

Комори: Үнэхээр үү?

Саэжима: Худлаа хэлбэл гэж дээ.

Комори: Хэлж өгсөнд баярлалаа. Гэхдээ яагаад ийм сайхан зан гаргаад байгаа юм?

Саэжима: Яагаад гэж... Үнэгт дуртай юм чинь. Би ч бас үнэг гарахыг нь хүлээж байсан юм.

Комори: Ойлголоо. Гэхдээ л баярлуулж байна шүү.

Химүро: Би энэ оноогоо цуглуулж чадах болов уу?

Фүюүцүки: Энэ таваг ч хөөрхөн юм аа?

Химүро: Арай Фүюүцүки-сан ч бас цуглуулж байсан уу?

Фүюүцүки: Би өглөө талх иддэг. Нэг л мэдэхэд цуглуулчихсан байсан. Ганцаараа бүх оноог нь цуглуулах жоохон хэцүү байх. Хүсвэл хамт цуглуулж болно шүү.

Химүро: Хоёулаа оноогоо цуглуулна гэж бодсонгүй.

Комори: Хөөрхөн юм бэ.

Химүро: Фүюүцүки-сан та бол миний дагина.

Фүюүцүки: Химүро-күн хүйтэн байна шүү.

Химүро: Уучлаарай. Үүнийг танд.

Фүюүцүки: Юу юм?

Химүро: Хоёр таваг байсан болохоор нэгийг нь танд өгөхийг хүссэн юм.

Бичиг: Жорж муур

Фүюүцүки: Баярлалаа. Нандигнах болно оо.

Химүро: Зүрхээр явах нь!

Катори: Химүро! Фүюүцүки-сан! Намайг сонсохгүй биз?

Химүро: Юу болсон бэ?

Катори: Сэнпай минь надад их хүйтэн хандаж байна.

Фүюүцүки: Борлуулалтын Отонаши-сан уу?

Катори: Тийм ээ... Үргэлж миний яриаг сонсдог байсан байтал... Отонаши-сан. Отонаши-сан. Сайн ажиллаа. Таны кофе. Отонаши-сан хаашаа явж байгаа юм?

Фүюүцүки; Химүро: Тахиа шиг хэвээр байх шив.

Катори: Би Отонаши-санд хэт их наалдаад байсан юм болов уу гэж бодоод. Үнэндээ илүү тус болох ёстой байтал. Отонаши-сан.

Отонаши: Катори?

Катори: Би ирээдүйд таныг дэмжих эрэгтэй болох болно!

Отонаши: Юу?

Катори: Тэгж хэлснээс хойш зайгаа бариад байгаа юм шиг...

Фүюүцүки; Химүро: Үгийн сонголт нь...

Катори: Химүро би... Отонаши-санд үзэн ядагдах юм бол үхнэ шүү!

Химүро: Катори. Гэхдээ буцаад амь орно биз дээ? Галт шувуу юм чинь.

Фүюүцүки: Химүро-күн. Чамайг үзэн ядахгүй байгаа гэж бодож байна. Катори-сан ажилдаа үнэнч гэдгийг нь мэдэж байна.

Катори: Үнэхээр үү? Фүюүцүки-сан тэгж бодож байна уу?

Фүюүцүки: Тийм ээ.

Катори: Фүюүцүки-сан.

Химүро: Хөөе, хөөе.

Катори: Тийм дээ. Дахин төрлөө. Би чинь галт шувуу. Иймэрхүү зүйл дээр бууж өгөхгүй ээ! Улам хичээх болно оо.

Фүюүцүки: Катори-сан Отонаши-саныг үнэхээр хүндлэх юм аа.

Катори: Мэдээж!

Отонаши: Катори энд байх шив!

Катори: Би Отонаши сэнпайн шүтэн бишрэгч!

Отонаши: Катори...

Катори: Отонаши сэнпай.

Отонаши: Чи дахиад л нөгөө нэг сонин зүйлсээ яриад... Илүү дутуу зүйл яриад байлгүй ажлаа хий.

Катори: Би өдрийн цайндаа орж байна аа.

Отонаши: Ойлголоо доо. Юу ч гэсэн би гадагшаа гарлаа оройн 6 цагт буцаж ирнэ.

Катори: Би цуг явъя.

Отонаши: Чи байж бай!

Катори: За.

Фүюүцүки; Химүро: Үнэхээр л тахиа шиг.

Катори: Сайн яваарай.

Фүюүцүки: Отонаши-сан үл ойлголцол гэсэн дээ.

Катори: Үгүй ээ, тийм биш. Жинхэнээсээ. Энд орохоос өмнө уран бүтээл хийхийнхээ сацуу найзынхаа кафед ажилладаг байсан юм.

Канкодори: Өнөөдөр ч бас үйлчлүүлэгч алга.

Катори: Битгий уйл даа, Канкодори-күн. Харав уу? Нэг үйлчлүүлэгч байна. Отонаши сэнпай тэр кафен байнгын үйлчлүүлэгч байсан. Сэнпай үргэлж ганцаараа ирдэг байсан.

Отонаши: Отонаши байна. Тэр хэрэг дээр бол...

Катори: Таны үдийн хоолны багц.

Канкодори: 850 иен болно.

Бичиг: Кафе

Катори: Үйлчлүүлсэнд баярлалаа.

Отонаши: Баярлалаа, дахиад ирнэ ээ!

Катори: Салхи мэт л яваад өгсөн. Ямар хурдан юм бэ. Цог золбоотой амьдрал. Хайртай!

Фүюүцүки: Хурдан гүйснээс нь болж сайн болох гэж...

Химүро: Бага ангийн сурагч юм уу?

Катори: Гэхдээ сэнпайг таниад ирсний дараа улам л хайртай болсон. Тэгээд, Би сэнпайн цог золбоотой занд татагдаж  энэ компанид орсон юм.

Будда дарга: Сэргэлэн байх сайхан шүү.

Отонаши: Тусалж дэмжээрэй. Катори. Болохгүй байна, дахиад хий!

Катори: Уучлаарай. Сэнпай эхэндээ туршлагагүй намайг тоодоггүй байсан. Гэхдээ би зөндөө хичээсэн. Уучлаарай.

Отонаши: Үнэхээр их уучлаарай. Сайн байлаа.

Катори: Тийм ээ, магтууллаа!

Отонаши: Нүд сохорлоо, бас яасан чимээтэй юм.

Катори: Гэхдээ нэг өдөр...

Отонаши: Умияма корпорац тохиролцоогоо цуцалсан гэнэ ээ? Яагаад вэ?

Будда дарга: Манай өрсөлдөгч болох Оонамигийн хүүхэд тэнд ажилладаг бололтой.

Отонаши: Үгүй байлгүй дээ.

Будда дарга: Баларлаа шүү.

Катори: Үгүй ээ. Уур амьсгал муудчихлаа. Галт шувуун хувиар би уур амьсгалыг сэргээхгүй бол... Манайхан...

Отонаши: Болж байна. Биднийг хассанд нь харамсуулах болно доо.

Будда дарга: Отонаши-күн?

Отонаши; Катори: - Катори. / - За?

Отонаши: Шинэ үйлчлүүлэгчдээ болохоор явцгаая. Дагаад яв!

Катори: Догь! Үнэхээр ширүүн байсан! Галт шувуу миний галаас илүү халуун хүн энэ ертөнцөд байх гэж.

Фүюүцүки: Борлуулалтын хэлтэс ч хэцүү юм аа.

Химүро: Тийм бололтой.

Катори: Түүний дараа...

Будда дарга: Ашгүй дээ, буцаад хэвэндээ орлоо.

Катори: Тохиолдлоор миний авсан байсан ажил том гэрээ болж хувирсан. Унасан байсан манай борлуулалт өмнөхөөсөө илүү дээшилсэн.

Будда дарга: Катори-күн чи манай борлуулалтыг хүртэл аврах гэж. Аргагүй л галт шувуу.

Катори: Үгүй ээ, би биш. Бүгд Отонаши сэнпайн зааварчилгааны ач. Юу? Сэнпай хаана байна? Олчихлоо! Отонаши сэнпай...

Отонаши: Уучлаарай.

Катори: Үгүй ээ, би сэнпайг байхгүй болохоор нь юу болсон юм бол гэж бодоод...

Отонаши: Үнэхээр ашгүй дээ. Заавал гэрээгээ буцаж олно гэж хэлсэн ч, үнэндээ би өөртөө итгэлгүй байсан. Би ганцаараа бол бүтэхгүй байсан. Катори байсан нь ашгүй дээ.

Катори: Отонаши сэнпай. Үргэлж тэгж их хүн болгоноос илүү хичээдэг байтал. Тэгсэн ч гэсэн санаа зовсон байх гэж. Гэхдээ эцэс хүртэл нь сорилттой нүүр тулна. Тийм учраас үнэхээр гайхалтай хүчтэй, догь хүн гэж бодож байна. Тийм болохоор би тэр хүнийг үлдсэн амьдралынхаа турш дагна гэж шийдсэн.

Фүюүцүки: Гоё хайрын түүх байна.

Катори: Гэхдээ... Өдөр бүр хайртай гэж хэлдэг байтал надад итгэдэггүй.

Фүюүцүки: Өдөр бүр хэлдэг болохоор юм биш үү?

Катори: Айн? Үгүй байлгүй дээ.

Фүюүцүки: Ердийнхөөсөө өөр үгээр илэрхийлэх гээд үзвэл ямар вэ?

Катори: Ойлголоо. Тэгвэл... Хайртай. Миний үүрдийн хайр.

Фүюүцүки: Үүрдийн... Тэгэхээр бүр итгэхгүй юм биш үү? Тийм ээ, Химүро-күн?

Химүро: Катори чи...

Катори: Хүлээ, тийм биш ээ! Хүлээ. Үл ойлголцол байтал.

Химүро: Юуны чинь үл ойлголцол?

Катори: Химүро уурлачихлаа. Тэгэхээр энэ хайраа илчлэл Отонаши сэнпайд үйлчлэх юм биш биз? Үүрдийн хайр минь бүтнэ шүү! Фүюүцүки-сан баярлалаа. Химүро би явлаа.

Химүро: Юу?

Фүюүцүки: Катори-сан сонирхолтой хүн юм аа.

Химүро: Сурагч байх үеэсээ л ийм байсан.

Катори: Болно шүү.

Химүро: Тэр ёстой нэг үргэлж л...

Фүюүцүки: Өө... Би Химүро-күнтэй нэг сургуульд явсан байсан бол ч...

Химүро: Фүюүцүки-сантай... нэг сургуульд... Нэг ангид... Ангид! Юу вэ? Үнэхээр гайхалтай сонсогдож байна. Шилдэг нь.

Фүюүцүки: Гэхдээ одоо гоё байгаа болохоор зүгээр л дээ.

Химүро: Тийм ээ. Энэ мөч л амьдралын минь оргил үе! Нэкомиланд руу явах хоёр тасалбар!

Будда дарга: Юу гэж бодож байна, Химүро-күн? Хамтдаа...

Back to episodes Go home