Катори: Химүро уулзалгүй удсан байна!
Химүро: Энэ бол манай багийн найз болох Катори.
Катори: Галт шувууны удам.
Фүюүцүки: Галт шувууны удам...
Катори: Шинэ ажилд орсон бөгөөд өнгөрсөн долоо хоногоос эхлээд борлуулалтын хэлтэст орохоор болсон.
Фүюүцүки: Фүюүцүки гэдэг. Катори-сан ёстой баяртай харагдаж байна.
Катори: Үнэндээ би балрах гэж байсан борлуулалтыг аварсан! Би чинь галт шувууны удам!
Саэжима: Саяхан эхэлсэн гэхээр өмнө нь юу хийж байсан юм?
Катори: Өмнөх ажил уу? Уран бүтээлч байсан.
Комори: Уран бүтээлч?
Катори: Энэ бол миний хийсэн уран бүтээл. Аз жаргал гэдэг нэртэй.
Комори: Аз жаргал...
Катори: Энэ бол "Өглөөний итгэл найдварын гэрэл".
Саэжима: Нэлээн авангард юм.
Катори: Баярлалаа!
Саэжима: Гэхдээ... Яагаад ажлаа сольсон юм? Бас бүр манай компанид?
Комори: Өө ойлголоо. Багийн найз Химүро-саны араас иржээ?
Химүро: Үгүй ээ, тийм байх боломжгүй.
Катори: Урт түүх л дээ. Отонаши-сан.
Отонаши: Хэр удаан амрах гэсэн юм бэ?
Катори: Уучлаарай. Отонаши-сан бас кофе уух уу?
Отонаши: Үгүй ээ. Одоо гадагшаа гарах болохоор, хурдан бэлдээрэй!
Катори: Отонаши-сан. Хүлээж байгаач!
Саэжима; Комори: Яг тахиа шиг л...
Бичиг: Мөсөн залуу болон түүний эмэгтэй догь хамтран ажиллагч
Бичиг: 4-р анги: Болзоо болон тоглоом
Химүро: Уучлаарай!
Бичиг: Кино, Жорж муур 2
Химүро: Энэ киноны зураг хүүхдүүдийн дунд маш алдартай "Жорж муур"-ынх байна. Кино болсон гэж сонссон юм байна. Фүюүцүки-сан энэ...
Фүюүцүки: Уучлаарай. Харчихсан уу?
Химүро: Тийм ээ.
Фүюүцүки: Хөөрхөн болохоор дуртай юм аа.
Химүро: Би ч бас танд хөөрхөн болохоор чинь хайртай! Жорж муурын нэгдүгээр ангийг үзсэн юм уу?
Фүюүцүки: Тийм ээ. Үнэндээ өнгөрсөн жил маш олон хүүхдүүд болон тэдний эцэг эхтэй цуг суугаад ганцаараа үзсэн.
Химүро: Гайхалтай. Тийм л сонирхолтой байж дээ. Би ч бас үздэг юм билүү дээ. Фүюүцүки-саны дуртай зүйлийг мэдмээр байна.
Фүюүцүки: Хамт үзэх үү?
Химүро: Юу?
Фүюүцүки: Дараагийн долоо хоногоос кино театруудад гарч эхэлнэ. Гэхдээ өмнөх ангийг нь үзээгүй чамд сонирхолтой байх болов уу?
Химүро: Үгүй ээ, үзнэ ээ. Нэгдүгээр ангийг нь гэртээ үзчих болно.
Фүюүцүки: Тэгвэл дараа ярилцъя.
Химүро: Өмнө нь хамтдаа хоол идсэн. Одоо бүр кино үзэх нь! Бас ажлын дараа биш. Амралтын өдрөөрөө хоёулаа. Энэ чинь маргаангүй болзоо биз дээ? Үгүй ээ, хэтрүүлж болохгүй. Театрыг хөлдөөж болохгүй. Тайван байх ёстой... Энэ кино нэлээн сонирхолтой юм.
Фүюүцүки: Хэдэн ч удаа үзсэн сонирхолтой.
Бичиг: Химүрогоос шинэ зурвас
Химүро: Нэгдүгээр ангийг нь үзчихлээ.
Фүюүцүки: Би ч бас одоо үзэж байна.
Химүро: Фүюүцүки-сан бас үзэж байж! Хоёулаа адилхан киног нэг цагт үзэж. Өө тийм. Суудлаа захиалахгүй бол...
Фүюүцүки: Би суудлаа авчихъя. Гэр бүлийн кино болохоор хоёулаа ханатай ойрхон суудал авъя.
Химүро: Фүюүцүки-сан үнэхээр сайхан сэтгэлтэй юм. Энэ удаа түүнд даатгая.
Бичиг: За
Бичиг: Урд, Ард, Дунд. Алийг нь сонгох вэ?
Бичиг: Жоохон үнэтэй болох ч гэсэн тусгай суудлууд бас боломжтой.
Химүро: Тантай л цуг байх юм бол ямар ч суудал болно. Тэр л миний тусгай суудал! Болохгүй ээ. Сэтгэлээ тэр чигээр нь бичих шахлаа.
Бичиг: Хаана ч байсан болно оо. Киногоо хамгийн гоёор үзэж болох суудлыг сонгоорой.
Фүюүцүки: Тэгвэл ард байгаа суудлыг нь сонгоё.
Химүро: Өө тийм... Кино үзсэний дараа юу хийх вэ? Яах аргагүй хоол идэх үү? Гэхдээ... Кино л үзье гэж ярилцсан шүү дээ. Юу ч гэсэн маргаашийн нөхцөл байдлаас л болъё. Хурдан унтъя даа. Киноны үеэр зүүрмэглээд байж болохгүй. Догдлоод унтаж чадахгүй нь!
Фүюүцүки: Унтахгүй бол. Маргаашийг хүлээж тэсэхгүй нь. Унтаж чадахгүй нь.
Бичиг: Нианион кино театр
Фүюүцүки: Химүро-күн. Эрт иржээ. Хүлээлгэчихсэн үү? Химүро-күн?
Химүро: Үгүй ээ. Дөнгөж сая л ирлээ.
Фүюүцүки: Ойлголоо.
Химүро: Амралтын өдрөөрөө Фүюүцүки-сантай хоёулхнаа... Зүрхэнд минь муу шүү!
Саэжима: Тэр хоёр... Амралтын өдөр хоёулаа кино үзэж байгаа юм уу? За би ганцаараа сайхан үзье дээ...
Катори: Өршөөгөөрэй.
Саэжима: Катори-сан?
Катори: Самэжима-күн билүү?
Саэжима: Саэжима. Нөгөө... Яагаад энэ киног сонгосон юм бэ? Бас миний хажуугийн суудал.
Катори: Аль дээрээс л үзье гэж бодож байсан юм, бас үлдсэн ганц суудал нь энэ байсан.
Саэжима: Тийм байх нь ээ.
Катори: Тийм ээ.
Бичиг: Улс даяар зөвхөн 100,000 тасалбар тараагдана. Орох үедээ бэлэг аваарай
Бичиг: Киногоо үзээд нууц одын картыг аваарай!
Химүро: Хажууд нь сууж байна. Үгүй ээ. Дөнгөж эхэлж байхад ингэж хөөрөөд л... Цасан шуурга үүсгэж болохгүй шүү.
Саэжима: Гэхдээ яагаад... би дөнгөж танилцсан ажлынхаа эрэгтэй ажилчинтай амралтын өдөр Комэ гэх кино үзээд сууж байгаа юм?
Химүро: Үгүй ээ!
Хүүхэд1; Хүүхэд2: - 4D кино юм уу? / - Догь юм аа.
Хүүхэд3: Ээж ээ.
Ээж: Жорж.
Химүро: Жорж эцэст нь ээжтэйгээ уулзлаа. Уйлах нь. Нэлээн сайн үзэж чадлаа. Гоё кино болжээ. Том болсныхоо дараа ийм шинэ мэдрэмж авах гэж. Фүюүцүки-сантай уулзсаны л ач. Өдийг хүртэл учирч байгаагүй олон зүйлтэй учирч байна. Жорж муурыг бол ганцаараа байсан бол үзэхээр ирэхгүй байсан байх. Уйлж байна! Яахын аргагүй үнэхээр сэтгэл хөдөлгөм хэсэг, гэхдээ уйлж байна. Яах вэ? Цаас! Алчуур!
Фүюүцүки: Баярлалаа.
Химүро: Би... Энэ хүнд үнэхээр хайртай.
Фүюүцүки: Химүро-күн ч бас уйлсан уу?
Химүро: Ичмээр ч гэсэн тийм ээ.
Фүюүцүки: Харанхуй болохоор харсангүй. Химүро-күн уйлах үед юу болдог юм? Баяртай үед чинь бол цасан хүн гарч ирдэг дээ.
Химүро: Нууц.
Фүюүцүки: Хэзээ нэг өдөр харах болов уу? Гэхдээ уйлахгүй байсан нь дээр байх.
Химүро: Тийм ээ. Нөгөө... Үүний дараа юу хиймээр байна? Хоол идэх үү? Жоохон эрт юм байна.
Фүюүцүки: Тийм шүү.
Химүро: Тэгвэл...
Фүюүцүки: Цай уугаад харьцгаах уу даа.
Химүро: Дуртайяа!
Саэжима: Урт кино байна шүү.
Катори: Аргагүй л 3 цаг 35 минутын төгс бүтээл!
Химүро: Өчигдрийн болзоо хөгжилтэй байлаа шүү. Гэхдээ өнөөдөр илүү цагаар ажиллах болсон. Цагийг сайхан өнгөрөөе гэж бодсон байтал. Сайн ажиллаа.
Фүюүцүки: Химүро-күн сайн ажиллаа.
Химүро: Фүюүцүки-сан бас илүү цагаар ажиллаж байгаа юм уу?
Фүюүцүки: Тийм ээ. Нэг төслийн хариу ирээгүй байгаа юм аа. Химүро-күн ч бас илүү цагаар уу?
Химүро: Тийм ээ. Би ч бас дуудлага хүлээж байна. Илүү цаг муухай ч гэсэн... Хоёулаа бол илүү цаг шилдэг нь. Би кофе хийгээд ирье.
Фүюүцүки: Баярлалаа.
Химүро: Хэт баярлаж байгаад кофегоо хөлдөөчихлөө. За уугаарай.
Фүюүцүки: Баярлалаа.
Химүро: Залгахгүй л байна шүү.
Фүюүцүки: Би зүгээр дуудлага хүлээж байгаа. Өөр хийх юм байхгүй.
Химүро: Надад ч бас. Хүлээж л байя даа.
Фүюүцүки: Үнэндээ өнөөдөр Комори намайг хоолонд урьсан юм.
Химүро: Тийм байх нь ээ. Комори-сан болон Фүюүцүки-сан дотно юм аа.
Фүюүцүки: Ажлаас болоод чадахгүй гэж хэлсэн чинь оронд нь өөр хүн олно гэж хэлсэн юм.
Комори: Өөр хүн байхгүй байсан болохоор л. Сонголтгүй болоод л чамайг дуудсан.
Саэжима: За, за. Баярлалаа. Найзгүй Комори-сантай цагийг өнгөрөөдөг би ч сайн хүн юм аа.
Комори: Хөөе, юу гэж байгаа юм бэ? Үгээ буцааж ав.
Отонаши: Хүлээлгэчихлээ!
Саэжима: Отонаши-сан, Катори-сан.
Катори: Сайн байна уу?
Фүюүцүки: Сайн хүнийг дурсахаар гэж... Отонаши-сан болон бусадтай нь уулзаад цагийг сайхан өнгөрөөж байгаа бололтой.
Химүро: Фүюүцүки-саныг инээлгэж чадах зүйл байна уу? Нөгөө...
Комори: Ямар кино үзсэн юм?
Саэжима: Комэ гэдэг нэртэй кино.
Комори: Яадаг кино юм?
Катори: Компьютерын графикаар хүний шинжтэй болгосон будааны амьдралыг өгүүлдэг. Кино урлагийн шилдэг бүтээл! Оргил үе нь хальснаасаа гарах мөч байсан!
Комори: Тэр чинь сонирхолтой юм уу?
Отонаши: Яагаад тийм киног сонгосон юм?
Саэжима: Нэлээн алдартай бас интернэтээр сайн үнэлгээтэй байсан, Тэгээд нэг үзье гэж бодсон юм.
Катори: Би бол Отонаши-сан дуртай гэсэн болохоор нь.
Отонаши: Би иддэг будаанд л дуртай. Хүн болгосон бол биш.
Саэжима: Өө тийм тэр өдөр... Химүро-сан болон Фүюүцүки-саныг хамтдаа кино театр руу орж байхыг харсан.
Комори: Нээрээ юу? Хоёулхнаа кино үзэж болзсон гэж үү?
Саэжима: Тийм ээ.
Катори: Ямар кино үзсэн юм бол?
Саэжима: Комэ бол биш.
Химүро: Фүюүцүки-саныг инээлгэж болох ямар нэг зүйл байна уу? Ямар нэг зүйл?
Фүюүцүки: Химүро-күн Ширитори тоглох уу?
Химүро: Ширитори?
Фүюүцүки: Хүүхэд шиг байна уу? Уучлаарай. Өөр хөгжилтэй зүйл бодож чадсангүй.
Химүро: Ширитори Фүюүцүки-саны хувьд хөгжилтэйг гэж үү? Хөөрхөн юм бэ. Үгүй ээ, сайхан санаа байна. Тоглоё.
Фүюүцүки: Тэгвэл Шириторигийн Ри-ээс эхэлье.
Химүро: Рисү (хэрэм).
Фүюүцүки: Сүрүмэ (хатаасан арваалж).
Химүро: Мэсү (эмэгтэй).
Фүюүцүки: Сүика (тарвас).
Химүро: Какэсү (Евразийн цахлай шувуу). Баларлаа. Өөрийн мэдэлгүй Сү гээд дуусгачихлаа. Болохгүй шүү. Намайг муухай гээд бодчих нь. Яах аргагүй тийм байх!
Фүюүцүки: Сү... Сү...
Химүро: Үгүй ээ, би... Үл ойлголцол шүү!
Фүюүцүки: Сүки (хайртай)... Сүкияки (Японы үхрийн махтай халуун шөл).
Химүро: Сүкияки? Гайхлаа шүү.
Катори: Тэр өдөр гарч байсан кинонууд бол... Жорж муур, Комэ, Алуурчин Эби фрайн дайралт, Дэлбээ шиг хайр, бас Тундра Экспресс.
Комори: Жорж муур чинь гэр бүлийн кино болохоор тэр биш байх.
Саэжима: Гэхдээ хайр дурлалын кино байх юм бол Химүро-сан хэт сандраад театр хэцүү байдалд орно биз дээ?
Комори: Тэгвэл яах аргагүй аймшгийн кино юу? Тэр хоёрыг айгаад орилж байгаа дүр зургийг төсөөлж чадахгүй нь
Химүро: Кинако (шар буурцгийн гурил).
Фүюүцүки: Коара (коала).
Химүро: Ракко (далайн халиу).
Фүюүцүки: Комбу (замаг).
Химүро: Бүририанто Катто (Гайхалтай зүсэлт).
Комори: Тундра Экспресс гэж ямар кино юм?
Катори: Сибирийн арктикийг гаталж яваа галт тэргэнд, Котацугийн мэргэжилтэн болон халуун рашааны эзэн тохиолдлоор таарна.
Отонаши: Яадаг тохиолдол вэ.
Катори: Тэр нь чухал биш ээ. Юу ч гэсэн шуурганаас болж тоормослоод замаасаа гарсан галт тэрэгнээс гарахын тулд хамтрах адал явдалт кино.
Саэжима: Өө тийм тэр гол дүрүүд нь тэр бүх зүйлийг давж байгаад нэг нэгэндээ сайн болдог гэсэн.
Комори: Өө мэдэх юм байна! Дүүжин гүүрийн нөлөө гэдэг биз дээ? Хүнд хэцүү нөхцөл байдлаас хамтдаа гарч чадсан хоёр нэг нэгэндээ сайн болдог!
Катори: Хүнд хэцүү нөхцөл байдал? Хоёулаа сорилтыг давах гэх юм бол, тэр хоёр одоо илүү цагаар ажиллаж байгаа биз дээ?
Комори: Хоёулаа илүү цагийн сорилтыг давж гараад нэг нэгэндээ сайн болно гэж үү?
Катори: Яг тийм.
Химүро: Торүнэ-до (хар салхи).
Фүюүцүки: До-нацү (донут).
Химүро: Цүинтэрү (сүлжсэн үс).
Фүюүцүки: Рүкүсэнбүрүки (Люксембург).
Химүро: Куриманжюү (хүрэн бялуу).
Фүюүцүки: Үшимицүдоки (Чоугийн цагийн дөрөвний гурав).
Химүро: Үнэхээр орчхож.
Химүро: Киританпо (Нунтагласан будааны зууш).
Химүро; Фүюүцүки: - Энэ байдлаараа үүрд тогломоор байна... / - Порүчинидакэ (бөмбөлөг мөөг).
Фүюүцүки: Фүюүцүки байна.
Химүро: Дуудлага ирчихлээ.
Фүюүцүки: За.
Химүро: Тэгэхээр Фүюүцүки-сан ингээд явна гэсэн үг.
Фүюүцүки: Тийм ээ, ойлголоо.
Химүро: Цаг дахиад жоохон байсан бол...
Фүюүцүки: Баяртай. Химүро-күн би...
Химүро: Харих болчихсон уу? Ашгүй дээ. Сайн ажиллаа.
Фүюүцүки: Үгүй ээ. Илүү цаг сунахаар болчихлоо.
Химүро: Тэр чинь... Зүгээр дээ.
Фүюүцүки: Тийм ээ. Химүро-күн. Утсаар ярьж байх үедээ ямар нэг зүйл зурж үзсэн үү?
Химүро: Тийм ээ. Хөөрхөн юм! Би тийм сайн зурж чадахгүй. Иймэрхүү зүйл л зурж чадна.
Фүюүцүки: Гахай юу?
Химүро: Муур. Фүюүцүки-сан юу зурсан юм?
Фүюүцүки: Баавгай. Дараа нь асуулт хариулт хийх үү?
Химүро: Хүлээж авлаа.
Комори: Фүюүцүки-сан байна.
Бичиг: "Би нүүр зургаа сольчихсон"
Комори: Энэ юун зураг вэ?
Отонаши: Юу болсон бэ?
Саэжима: Ажил уу?
Комори: Үгүй ээ, Фүюүцүки-сан надад зураг илгээсэн юм.
Катори: Химүро? Зөндөө зурвас илгээгээд байх юм.
Химүро: Катори сонс доо. Миний нүүр зургийг хэн зурсан гэж бодож байна? Фүюүцүки-сан. Фүюүцүки-саны нүүр зургийг хэн зурсан гэж бодож байна? Би! Би Фүюүцүки-сантай зураг солилцсон!
Катори: Химүро. Гаднаа тайван харагддаг ч дотроо цог золбоотой хэвээр байх шив. Гэхдээ үүнийг л хэлье. Баяр... Баяр хүргэе, Химүро.
Комори: Катори-сан? Юунд баяр хүргээд байгаа юм?
Катори: Манай анд Химүро болон Фүюүцүки-саны хооронд сайхан зүйл болсон бололтой. Тийм болохоор баяр хүргэж байна.
Саэжима: Айн?
Комори: Фүюүцүки-сан болон Химүро-саны дунд сайн зүйл ээ?
Отонаши: Яг юу болсон юм бэ?
Комори: Арай хүнд хэцүү зүйлийг хамт туулсан хоёр нийлсэн юм уу?
Фүюүцүки: Комори-сан хариу өгөхгүй л байна.
Химүро: Катори ч бас.
Фүюүцүки: Эцэст нь нэг нэгнийхээ нүүр зургийг сольсон байтал. Түүний бодлыг сонсмоор байсан юм. Фүюүцүки байна.
Химүро: Химүро байна. За ойлголоо. Баяртай.
Фүюүцүки: Энэ удаа харьж чадах нь ээ.
Химүро: Тийм ээ. Тэгээд... Харихаасаа өмнө нэг тийшээ орж хоол идэх үү?
Фүюүцүки: Би юмаа авах болохоор үүдэнд хүлээж байгаарай.
Химүро: Өнөөдөр ёстой гоё байна!
Комори; Катори: - Яг юу болсон байж болох вэ? / - Утсаа авахгүй байна.
Комори: Ямар сайхан зүйл болсон юм бол?
Отонаши: Гэрлэсэн үү?
Комори; Саэжима: - Дүүжин гүүрийн нөлөө. / - Та нар баттай буруугаар бодож байгаа байх.
Бичиг: Жорж муур
Бичиг: 28 оноо цуглуулаад шагналаа аваарай!
Химүро: Энэ чинь...
Back to episodes Go home