Кл- Алив ээ. Систем унтарчихсан юм уу?
Эм- Минийх зүгээр болж байна.
Кл- Цаг алга байхад чинь.
Ээр- Чи гайгүй юу?
Кл- Компьютэр ажиллахгүй байна.
Ээр- Өөр юм асууж байна аа.
Кл- Мэднэ ээ, би зүгээр.
Ээр- Өвчтөн чиний алдаанаас болж нас барсан, зүгээр биш байгаа нь мэдээжийн хэрэг гэж бодож байна.
Кл- Даваад гарна аа.
Ээр- Яаж давч гарч байгаа юм?
Кл- Буцаад ажилдаа орсон. Чихрийн шижинтэй хүний хөлийг хурууг тайрах ёстой, тэр явдалыг ардаа орхисон.
Ээр- Яаж тэгж байгаа юм? Ардаа орхиж?
Кл- Урагшаа алхаж. Санаа тавьсанд чинь баярлалаа.
Ээр- Зүгээр ээ. Чамд сэтгэл гутралын эмчээс цаг авчихсан байгаа. Мохан эмч. Голдуу эмнэлэгийн ажилчидтай ажилладаг юм. Хүнд үеийг давах талаар мэргэшсэн.
Кл- Ингэх шаардлагагүй дээ.
Ээр- Хүнд үетэй тулгараад байгаагаа хүлээн зөвшөөрч байна уу? Хойшооо эргэж харалгүй зөвхөн урагшаа явмаар байгааг чинь ойлгож байна. Гэсэн ч Мохан эмчтэй уулзаарай. Мохан эмч чамайг зүгээр гэж хэлсэн цагт, тэр цагт л чи хагалгаанд орно. Одоо болж байна. Зүгээр л тэвчээртэй бай.
Энэт- Зүрхний хэмнэл 36.
Лим- Ахиад 5 гр морфин хийгээд, нитроглицерин дуслаар хий, атропин булчингаар тарь.
Мел- Ямар өвчтөн юм бэ?
Лим- Хурц хэлбэрийн зүрхний хэмнэлийн удаашралтай. Аспирин, нитро өгсөн. Одоо атропинээр хэмнэлийг нь тогтворжуулах гэж үзэж байна.
Мел- Зүрхний тасгийнхан үзсэн үү?
Лим- Өвчтөний хэмнэл тохируулагч эвдэрсэн. Титэм судаснуудыг нь цэвэрлэж, бас титэм судаснуудыг нь залгах мэс засал хийх байх, та мэргэжилтэн шүү дэ.
Кл- Цусны даралт нь маш өндөр байна.
Мел- Юу харж байна?
Кл- Ховдол нь арай ядан цус шахаж байна. 2 удаа зүрхний шигдээс болж байсан.
Мел- Зүрх зогсох эцсийн шат. Засал авахаасаа нэгэнт өнгөрсөн. Ямар сонголт байна?
Шо- 73 настай. Насыг нь бодохоор зүрх шилжүүлэн суулгах боломжгүй. Үхэж байна.
Мел- Арай үхчихээгүй байна. Өөр?
Жэ- Зүрхний хэмнэлийг нь ахиад тэнцвэржүүлвэл яаж байна? Ховдлын бүх булчингуудыг зэрэг ажиллуулна.
Мел- Зүрхний хос хэмнэл тохируулагч.
Жэ- Үлдсэн цөөхөн хэдэн сардаа ядаж тамир тэнхээтэй байг.
Мел- Зүрхний цохилт нь ахиад унавал шууд зогсоно. Клэйр, гүрээний судсыг түр зуурын хэмнэл тохируулагч төхөөрөмжтэй холбоход бэлд. Шоунь, зүрхний эмгэг судлалын тасагтай холбогдож..хоёр ширхэг зүрхний хэмнэл тохируулагч бэлдэхэд хэр удахыг асуу. Юу болсон бэ?
Кл- Юу ч болоогүй. Өглөө арай их кофе уучихаж.
Мел- За хурдал, зүсэлт хий.
Го- Сайн хүлээрэй. Буруу газар нь хатгамааргүй байна.
Шо- Наад хүнээ айлгаад байна. Айлгаад байна.
Эрсу- Халдол, 5 гр.
Шо- Наад хүнээ айлгаад байна.
Го- Өөрөө хэн бэ?
Шо- Эмч Шонь Мурфи.
Го- Энэ хүн сэтгэцийн өвчтэй.
Шо- Сэтгэцийн өвчтэй бишээ. Чи хүмүүсийг биендээ хүргэх дургүй биз дээ. Сэтгэцийн өвчтэй бишээ. Аутизмтай хүн байна.
/ Сайн эмч - 1 дүгээр бүлгийн 7-р анги /
Шо- Чи тун сайн өвчтөн байлаа. За дууслаа.
Ау- Чи бас надтай адилхан.
Хасу- Гарыг нь суллаж болох уу? Мурфи эмчээ. Гарыг нь?
Аав- Аав нь ирлээ, миний хүү. Аав ээж хоёр нь ирлээ. Гарыг нь сулла, та нарыг яах ч үгүй.
Ау- Буруу зогсоол. Буруу зогсоол.
Ээж- Юу болсоныг хэлээд өгөх хүн байна уу?
Шо- Лиэмийн дух 5.4 см зүсэгдсэн байсан. Унасанаас болсон байх. Шархыг нь 5 мг-д 1 хувь агуулагдах ликодайны уусмалаар цэвэрлэж..5-ын нарийн утсаар 7 оёдол тавьсан байгаа. Жаахан сорви үлдэх байх, гэхдээ бэртлээс үүссэн өөр өвчин байхгүй.
Ээж- Чи манай хүүгийн эмч юм уу?
Шо- Тиймээ. Шонь Мурфи эмч. У-гаар бичдэг.
Ау- Төөрсөн. Төөрсөн. Төөрсөн. Төөрсөн. Төөрсөн. Төөрсөн.
Ээж- Тиймээ, тийм. Одоо зүгээр, за юу?
Ау- Төөрсөн. Төөрсөн. Төөрсөн.
Ээж- Ахиж тэр автобусаар явахгүй ээ.
Аав- Гэрэл их хурц байна. Өрөө түгшээгээд байх шиг байна. Хүүгээ аваад харьж болох уу?
Шо- Болохгүй. Хүү чинь шархтай байна. Хүрч үзэхэд хэвлийн баруун булчин зангирсан бас халуунтай байсан. Гэртээ харьж болохгүй.
Өв- Би яагаад энд байгаа юм бэ?
Жэ- Таны хэмнэл тохируулагч эвдэрсэн. Зүрхний шигдээс болсон.
Өв- Тэрийг бол ойлгож байна аа.
Жэ- Хөрш айлын цэцэрлэгч таныг гэрийнхээн шалан дээр унасан байгааг хараад..911 дуудаж амийг чинь аварсан.
Өв- Тэгвэл би талархах ёстой юм байна. Чи хэдтэй вэ?
Жэ- Би юу?
Өв- Би хэдэн настайгаа мэднэ л дээ.
Жэ- 28-тай. Хос хэмнэл тохируулагч бэлдэж байгаа, бие чинь хамаагүй сайжирна аа.
Өв- Тийм үү?
Жэ- Таны мэс заслыг бэлдчихээе ирье.
Шо- Лиэмийн билирубын бас элэгний фермент нь их байна. Цагаан эсийн тоо 23. Хэвлийн хөндийг Эхо-гоор харахад цөсний суваг нь тэлсэн байсан.
Мел- Нянгийн үрэвсэл юм шиг байна. Нян цусруу нь орох юм бол цусны халдвар болно. Бие нь тогтвортой байгаа юу?
Шо- Тийм, амин үзүүлэлтүүд нь тогтворжсон.
Мел- Юунаас ч болсон байж болно. Хавдар, хоолны дэглэм...
Шо- Лиэмийн аав ээж тусгай кетогенийн хоолны дэглэм бариулдаг.
Мел- Илчлэг өндөртэй дэглэм цөсний чулуу үүсгэсэн байж магадгүй, тэгвэл бүх юм баларна. Дуурангаар сайн хараарай, дараа нь хэд хоног антибиотик уулгахад бие нь гайгүй болох ёстой.
/ Төвлөрөх асуудалтай юу? Өөр хүнээс хамааралтай юм шиг санагддаг уу? Яагаад ч юм түгшдэг үү?
Мэдрэмжээ нуух нь дарамт болдог уу?/
Шо- Надад туслаач?
Кл- Яаж?
Шо- Дурангаар цөс, нойр булчирхайг харах хэрэгтэй байна.
Кл- Дурангын шинжилгээ юу? Яагаад? Чи хийж л байсан ш дээ, Шонь.
Шо- Чи аутизмтай хүмүүстэй харьцахдаа сайн.
Жэ- За, Глен, одоо бэлтгэлээ хан..гаад..Глен, бараг дуусч байна уу? Калү эмч байна. Глен? Ногоон код. Өвчтөн Кавказ, эрэгтэй, биеийн жин 85 кг орчим.
Кл- Шонь, чи ярилцаад сатааруулаад өгөөч? Мидазолам шахмаар байна.
Ау- 4 гэрэл, 4 хаалга.
Кл- Тиймээ, олон байгаа биз.
Ау- 32 бас 8. 32, 8.
Шо- 32 гэж цонхны нийт тоо, 8 гэж бариулных нь тоо. Нүүрс хүчлийн хий ихсэж байна. Хүчилтөрөгч хэрэгтэй байна. Амьсгалыг нь боогдуулж байна.
Кл- Мидазолам тарьсаны дараа ингэх нь хэвийн үзэгдэл.
Шо- Нүүрс хүчлийн хий нь буурлаа. Үргэлжлүүлж болно, Клэйр.
Кл- Баярлалаа. Аутизмийн өвчтэй олон хүнтэй харьцаж байсан уу?
Шо- Аутизмтай хүнтэй таарч байгаагүй.
Кл- Тэгвэл Лиэмтэй хамт байх сайхан байгаа байх даа?
Шо- Яагаад? Яагаад сайхан байна гэж?
Кл- За за.
Шо- Ямарч чулуу алга.
Кл- Чулуу нь хаачсан юм?
Шо- Сорвинууд байна.
Кл- Энэ цөсний чулуутай ямарч хамаагүй. Цөсний хүүдий нь бүхэлдээ сорвижсон байна. Камер оруулж ч болохгүй байна.
Шо- Цөс нь сорвижсон байх шалтгаанууд гэвэл..цөсний цоргын анхдагч хатуурал, элэгний дутагдал, хоёрдагч элэгний цирроз...
Мел- Шонь, дээр нь хэд хэдэн хавдарыг нэмж болно. Их урт, муухай жагсаалт гарна. Шалтгааныг нь олох өөр арга хай.
Кл- Ээм Ээр Ая-д харъя.
Шо- Үгүй ээ, болохгүй. Харах боломжгүй.
Мел- Анх удаа боломжгүй гэж хэлж байх чинь.
Шо- Лиэм тайван биш.
Мел- Тайван биш ээ?
Шо- Лиэмийн татвагнаж, сандчаад байдаг нь мэдрэлийн дарамтнаас үүдэлтэй. Ээм Ээр Аяд харуулах үед гэнэт мэдрэлийн дарамт нь хөдөлж татгаваганаад эхэлвэл зураг үнэн гарахгүй. Тиймээс боломжгүй.
Мел- Чи Лиэмтэй яг ингэж ярих юм бол нойр нь хүрээд асуудалгүй авч чадах юм бишүү. Тайвшруулах эм өгчих.
Шо- Дурангын шинжилгээний үеэр мидазолам тарихад амьсгал нь давчдаж байсан, харин Ээм Ээр Ая хийх үеэр амьсгалын замыг нь хянах боломжгүй болохоор...
Мел- Ойлгож байна аа. Ээм Ээр Ая хийлгэж байхад нас барвал бид мэдэхгүй. Тайвшруулах өөр арга олох хэрэгтэй байна.
Шо- За, тэгье ээ.
Мел- Санаа олсон юм шиг байна.
Эмхо- Ногоон код. Өчвтөн Кавказ эрэгтэй, 73 настай.
Ээр- Шонь, юу хийж байгаа юм бэ?
Шо- Тоолж байна.
Ээр- Юу тоолж байгаа юм?
Шо- Хоорондын зай.
Ээр- Яагаад?
Шо- 1,643 доллар авмаар байна.
Ээр- Тоолоод авчихдаг юм уу? Тэгээд энэ өрөөнд ганцаараа холхиод байгаа юм уу? Мөнгөөр яах гэж байгаа юм бэ?
Шо- Зурагт худалдаж авмаар байна.
Ээр- 1,600 доллараар зурагт уу?
Шо- Бас 43. Би мэс засалч. Цалин авдаг.
Ээр- Арай мэс засалч болоогүй байгаа. Чи мэс заслын дагалдан. Цалингын зөрүү нь асар их шүү дээ, найзаа.
Шо- Би хүүхэд биш, найзаа.
Ээр- 1000 доллараар зурагт авбал яаж байна?
Шо- Үгүй ээ. 1,643 долларын зурагт авмаар байна, за юу?
Ээр- Мэдэж байна аа, чамд төсөв гэж бий.
Шо- Төсөв.
Ээр- Түрээсийн мөнгө, хоол хүнсээ авах мөнгө хэрэгтэй.
Шо- Би төсөвөө өөрөө мэдье. Одоо Ээм Ээр Ая хийх ёстой.
Хам- Бүгд шууд харуулж байгаа. Хаалга, түргэн тусламж, хүлээн авах..өвчтөн чинь гарсан бол бидэнд харагдах ёстой.
Жэ- Тэгвэл хаачсан юм бол?
Хам- Ачааны цахилгаан шатаар явсан байх, тэнд камер байхгүй л дээ. Бас өвчтөн чинь буцаад гараад ирэхгүй.
Жэ- Тэгвэл харь гаригынханд хулгайлагдсан болж байна уу? Уучлаарай.
Хам- 1,4,5 бас хонгилын давхарын ачааны цахилгаан шатанд камер байхгүй.
Жэ- Хүмүүс явуулж шалгуулсан уу?
Хам- 4,5 дугаа давхарыг шалгасан. Одоо нэгрүү явж байгаа.
/ 12 цагт Мохан эмчтэй уулзаарай. Энэ юу вэ? Эрхий хуруу юу? /
Жэ- Сайн уу?
Кл- Хонгилд юу байгаа юм бэ?
Жэ- Хүүхдийн тасгийн хөнжилнүүд алга гэнэ ээ. Олсон гээсэн цонхноос очиж асууя.
Кл- Сайхан сэтгэлтэй юмаа. Тэгэнгээ ногоон кодны өвчтөнөө бас хайгаад үзэхгүй юу.
Шо- Эмч ярьж байна. Би Шонь байна. Яриа чинь надад сонсогдоно. Би нэг юмыг бодож
байсан юм. Түргэний тэрэгнээс түргэн тусламжын тасаг хүртэл 24 алхам байгаа.
Аав- Гэрлээ багасгаад өгөхгүй юу. Арай тайвшрах байх.
Шо- Түргэний тэрэгнээс түргэн тусламжын тасаг хүртэл 24 алхам байгаа.
Ау- Түргэний тэрэгнээс түргэн тусламжын тасаг хүртэл 22 алхам байгаа.
Шо- Их том алхдаг юм байна. Тиймээ. Түргэний тэрэгнээс түргэн тусламжын тасаг хүртэл 22 алхам байгаа. Цахилгаан шатнаас 405-р өрөө хүртэл 37 алхам.
Ау- Цахилгаан шатнаас 405-р өрөө хүртэл 37 алхам.
Шо- 405-р өөөний угаалтуур хүртэл 6 алхам байгаа.
Ау- Угаалтуур хүртэл 6 алхам байгаа.
Кл- Зураг авч болж байна.
Аав- Гайхалтай. Аутизмтай гэхэд чи их чадварлаг юмаа.
Шо- Цонх хүртэл 3 алхам.
Ау- Цонх хүртэл 3...
Шо- 7 алхам. Хаалга хүртэл 7 алхам. Лиэм, хаалга хүртэл 7 алхам байдаг.
Аав- Одоо буцаагаад гарга.
Кл- Ахиад жаахан л.
Аав- Айчихсан байна.
Ээж- Айх зүгээр ээ, дуусгах хэрэгтэй.
Шо- 7...
Ээж- Миний хүү сайн байна. Зүгээр л амьсгал. Зүгээр л амьсгал.
Шо- Хаалга хүртэл 7 алхам байдаг.
Жэ- Глен? Глен? Глен? Глен? Калү эмч байна. Таныг дээшээ гаргацгаая.
Өв- Яв аа.
Жэ- Танд шинэ хэмнэл тохируулагч суулгана.
Өв- Ойлгохгүй байна уу? Би хэмнэл тохируулагчаа зориуд эвдсэн юм. Үхмээр байна.
Жэ- Шинэ тохируулагч суулгаад бие чинь дээрдэнэ ээ.
Өв- Тэгээд би эдгэрэх үү? Шинэ юм шиг?
Жэ- Зовиур чинь багасаад бие чинь...
Өв- Намайганх удаа ийм үг сонсож байна гэж бодоо юу? Дандаа л сайхан болно гэж хэлдэг. Үнэндээ миний бие улам л дордож байна. Би ч мэднэ, чи ч мэднэ.
Жэ- Ярилцчих гэр бүлийнхэн чинь байгаа юу?
Өв- Ах нас барсан. Би эхнэргүй. Тиймээс чиний үгэнд ор гэж янших хүн надад байхгүй.
Жэ- Эмнэлэгийн зөвлөх үйлчилгээ гэж байдаг юм.
Өв- Би өвдөж байна, 28 аа. Цаг ямагт. Ярилцлаа гээд өвчин намдах уу?
Жэ- Дээшээ гарцгаая. Царай чинь цонхийж, цээж чинь хэржигнээд байна. Энэ бол шингэн хурсаны...
Өв- Би өөрийнхөө..эрхээ мэдэж байна. Хүсэхгүй бол эмчилгээ хийлгэхгүй байж болно. Түр амьсхийгээд өөрөө яваад очъё. Чи зүгээр явж үз.
Жэ- Явахгүй ээ.
Мел- Шалтгааныг мэдэхгүй бол эмчилж чадахгүй.
Ээж- Яаж мэдэх вэ?
Мел- Мэс заслын аргаар. Дурангийн мэсийн шинжилгээ гэдэг юм.
Кл- Лиэмд зүслэг хийгээд камер оруулж харна гэсэн үг.
Мел- Тодорхой эрсдэл байгаа. Эд эрхтэнг нь цоолох, санаандгүй байдлаар өвчтөнд хор учруулах гэх мэт.
Ээж- Ээм Аар Ая хийхэд хөдөлгөөнгүй байж чадахгүй болохоор уу?
Мел- Та хүүгээ надаас сайн мэднэ шүү дээ. Ахиад нэг үзээд алдах юм уу?
Мо- Шонь зурагт авах гэж байгаа гэсэн. 70 инчийн зурагт.
Ээр- Тэгж байна уу?
Мо- Зурагт шүү дээ.
Ээр- Зурагтандаа байгаа юм бишээ.
Мо- Шоньд яагаад ингэж их санаа зовдог юм бэ?
Ээр- Ажлаасаа хэд хэдэн удаа хоцорсон, харанхуй шөнөөр 2 цагт атвиркаа олохгүй байна гэж намайг дуудсан. Байрны эзэн нь Шоныг хөөж гаргах бодолтой байгаа.
Мо- Та очсон уу?
Ээр- Юу?
Мо- 2 цагт атвирк олохгүй байна гэж ярихад нь.. та очсон уу?
Ээр- Шонь сандарсан байсан, юу ч хийх байсан юм билээ.
Мо- Энд 47 рэзидэнт эмч байгаа. Бүгд хоцорч, алдаа гаргадаг. Азаар бүгд алдаанаасаа
суралцдаг. Шоньд санаа зовж байгаа бол болно л доо. Гэхдээ та Шоныг сурч чадна гэдгийг нь
мэддэг болохоор ажилд авах гэж тэмцсэн. Гол нь та сурах боломж олгож байна уу?
Кл- Шонь.
Шо- Надад пиксель нь харагдаж байна.
Кл- Сайн байна, аан гээч...
Шо- Сайн бишээ. Сайн биш. Өндөр нягтшилтай дэлгэц байсан бол хүний нүд пикселыг нь ялгаж харж чадахгүй.
Кл- Ээм Ээр Ая бүтэлгүйтсэний дараа чи алга болчихсон.
Шо- Би бүтэлгүйтсэн.
Кл- Тиймээ, гэхдээ энэнээс болоогүй биз дээ. Тэрнээс ч өмнө Лиэмд эргэлзэж л байсан ш дээ. Намайг дурангаар хараад өгөөч гэж гуйсан.
Шо- Эмч нар өвчтөндөө дуртай байх албагүй, Клэйр.
Кл- Чи дургүй юм уу?
Шо- Би танихгүй юм чинь
Кл- Шонь, энд нэг л учир байна даа. Тэрийг чинь би мэдэж байна.
Шо- Үгүй. Үгүй.
Кл- Лиэм чамтай адилхан нөхцөл байдалтай. Чи өмнөх нь тийм хүнтэй таарч...
Шо- Чи хайрст үлдтэй хүмүүст дуртай юу?
Кл- Би хайрст үлдгүй...
Шо- Тиймээ байгаа. Хэзээ ч арилгаж чадахгүй.
Кл- За за. Чи Лиэмд дургүй нь харамсалтай, яагаад гэвэл чи тэр хүүд таалагддаг. Таалагддагаас гадна чамд найдлага тавьж байгаа.
Шо- Чи Лиэмийн бодлыг мэддэг байх нь ээ.
Кл- Чи надаас сайн мэдэж байгаа байлгүй.
Өв- Юугаа хүлээгээд байгаа юм бэ?
Жэ- Ухаан алдахыг чинь. Шагайны хэмжээнээс чинь харахад..одоо нэг их удахгүй байх. Үхэхээс чинь өмнө дээшээ гаргаж чадна гэж найдаж байна.
Өв- Би үхнэ үү байна уу ер чамд ямар хамаатай юм бэ?
Жэ- Мэдэхгүй ээ, Глен. Та яагаад үхэх гээд байгаа юм бэ?
Өв- Амьдарсан болохоор. Сайхан ажил төрөлтэй байсан. Хаана ч байхгүй сайхан ажил. Сайхан гэр оронтой болж чадсан, даанч гэр орныг минь надаас булаагаад авчихсан. Хүнд хайртай болоод хуримаа хийсэн. Амьдралын минь хамгийн жаргалтай 20 жил, тэгээд эхнэр минь нас барсан. Одоо би ганцаараа..өвдөж шаналж байна. Тиймээс ингээд төгсгөл ирж байх шиг байна.
Жэ- Ойлгож байна аа.
Өв- Тийм үү? Чи зовж үзсэн юм уу, 28 аа? Царайлаг, амжилттай явахын зовлонг хэн ч ойлгохгүй байна уу?
Жэ- Намайг асрагч, гэрийн үйлчлэгч нар өсгөсөн.
Өв- Ээ бурхан минь. Өөдгүй хог. Царай зүс, амжилтнаасаа болж зовсон юм биш баян тансаг амьдралаасаа болж зовж ээ дээ?
Жэ- Зул сараар л аав ээжтэйгээ уулздаг байсан.
Өв- Тийм үү, энэ түүх чинь үргэлжлэх үү?
Жэ- Жил болгон нүсэр үдэшлэг хийдэг байсан болохоор аав ээж хоёр хаана ч байсан гэртээ ирдэг байсан юм. Би ч гэсэн ирдэг байсан..хаана ч сурч байсан хамаагүй. 18 хараад би одоо болъё гэж бодсон. Эр хүн болсон, тэдний хүүхэд байж ханасан. Тэгээд тэр хоёрт хэлэх гэж байсан..тэдний найзууд нь ямар аймшигтай хүмүүс болохыг. Хичээлээ тарж ирээд хаалгаа тогштол нэг хүн тайлж өгсөн. Аав ээж биш..танихгүй хүн байсан. Байшинг хэдэн сарын өмнө зарчихсан байсан. Тэгээд яваад өгсөн. Надаас залхсан юм байлгүй.
Кл- Лиэмд дурангийн шинжилгээ хийхийн тулд гэдсэнд нв 4 жижиг зүсэлт хийнэ.
Ау- Тэгэх хэрэггүй ээ. Тэгэх хэрэггүй.
Кл- Лиэм, шинжилгээ авах хэрэгтэй.
Ау- Хэрэггүй гэж байна.
Кл- Түр хөдлөлгүй байж бай.
Ау- Автобусны жолооч намайг буулгасан. Би төөрчихсөн.
Кл- Одоо айх юмгүй ээ.
Ау- Би төөрсөн, өлссөн, хоол хийж чадахгүй. Усанд орж чадахгүй. Шинжилгээ хийх хэрэггүй. Хоол хийж чадахгүй. Хувцасаа өмсөж чадахгүй. Автобусанд сууж чадахгүй.
Шо- Би автобусанд суусан. Буруу буудал дээр буусан. Айсан, гэхдээ харих замаа олсон. Би Ээм Ээр Ая хийж хүнийг гэмтээсэн. Алдаа гаргасан. Олон алдаа гаргадаг. Чи алхаж харих гэсэн. Алдаа гаргасан. Гэхдээ алдаа сайн. Алдаа гаргаж байгаарай. Чи яг над шиг. Нүд чинь улайчихаж..үрэвсэл. Лиэм амин дэм уудаг. Бас эмийн гаралтай нэмэлт тэжээл хэрэглэдэг үү?
Ээж- Кавагын үндэс. Яасан?
Шо- Дурангийн шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Юу нь өвдсөнийг би мэдчихлээ.
Мел- Улаан нүд..дархлааны тогтолцоо буурсанаас болж үүссэн байна, дээр нь хоол боловсруулах эрхтэнд сорвижилт үүссэн. Яах ёстой вэ гэхээр бид хэвлий дэхь гэмтэлтэй хэсгүүдийг нэг нэгээр нь тайрах хэрэгтэй болж байна.
Аав- Бид ээ?
Мел- Тиймээ, би багийнхантайгаа.
Ээж- Мурфи эмч танай багийнх уу?
Мел- Тэгэлгүй яахав.
Ээж- Манай хүүг оношлосонд баярлалаа. Мелендез эмчээ, танд мэс засал хийх зөвшөөрөл өгч байна. Харин Мурфи эмч яасан ч мэс засалд орохгүй.
Мел- Аав ээж нь тас гүрийгээд байна. Аутизмтай хүн мэс засал хийх чадваргүй гэж бодоод байна.
Ээр- Угаасаа ухаан муутай, богинохон бодолтой хүмүүст байна лээ. Хэнд хамаатай юм, ямар ялгаатай юм бэ? Чи тэдэнтэй санал нэг байгаа биз дээ, тиймээ? Санал нэг байна уу?
Мел- Миний баг, багтаа хэнийг авахаа бусдаар заалгамааргүй байна, зөвлөлөөр ч гэсэн.
Ээр- Асуултанд хариулсангүй ш дээ.
Мел- Маргаантай асуулт.
Ээр- Маргаантай гэнэ ээ? Тийм биш. Хэрвээ тэд нартай санал нэг байгаа бол хэн нэгэн хөөрхий хөлийн хуруун дээр чинь гишгэсээс ялгаагүй. Одоо очоод хүүгийн амийг авар. Санал нийлэхгүй байгаа бол, Шонийг мэс засал хийж чадна гэж бодож байгаа бол..очоод цаадуулдаа хэл, тонилцгоо гэж хэл. Хэрвээ тэд Мурфи эмчийг хагалгааны өрөөнд чамтай хамт байх ёсгүй гэж бодож байгаа бол мэс засал хийгээд өгөх өөр эмнэлэгрүү яв гэж хэл.
Жэ- 18-тай байхдаа би таних хүнгүй, халаасандаа мөнгөгүй хоцорсон доо. Зээл авахын тулд 3 ажил хийсэн.
Өв- Амьд байна аа. Дажгүй түүх байна, 28 аа. Аав ээж чинь яасан юм бэ?
Жэ- Одоо холбоотой байдаг, гэхдээ..намайг өдий зэрэгт хүргэсэн хүмүүс тэд биш. Санаанд оромгүй хүмүүс надад тусласан..хоргодох газар амьдардаг тэнгисийн цэрэг намайг анх ажилд оруулсан. Бас нэг галзуу зураач охин намайг хүссэндээ хүрээрэй гэж зоригжуулсан. Та өөрийгөө ганцаараа гэж байна, Глен. Тийм бишээ.
Өв- За за.
Жэ- За за гэнэ ээ?
Өв- Бэлэн үү? 1,2,3.
Мох- Содон зүүд зүүдэлсэн үү?
Кл- 36 цаг ээлжинд гарсаны дараа юу? Дэрэн дээр толгой тавиад сэрэн сэртэлээ харанхуйгаас өөр юу ч хараагүй.
Мох- Хэр сайн төвлөрч байгаа вэ? Төвлөхөд хүндрэлтэй байгаа юу?
Кл- Нью Йорк Таямесын үгийн сүлжээг нэг суугаад бөглөж чадна. Мэдээж заримдаа сайн төвлөрдөг байж гэж боддог. Хэвийн үзэгдэл биз дээ?
Мел- Шонь өөр. Дауны хам шинжтай. Ер бусын ой ухаантай.
Ээж- Аутизмын өвчтэй. Манай хүү шиг, адилхан хүндрэлтэй.
Аав- Ээм Ээр Ая-гын хүүг минь яасныг хараагүй гэж үү? Худлаа хэлчих юман дээр хэлж чадаагүй. Мурфи эмч хагалгааны өрөөнд хүүгийн минь дэргэд зогсож байхдаа гэнэт саатал нь хөдөлвөл яах вэ?
Мел- Та хүүгээ мэднэ. Би мэс засалчдыг мэднэ. Мурфи эмчтэй ажиллаж эхлээд, олон туршилтыг олон мэс заслыг давж гарсаныг нь харсаны хувьд хэлэхэд..өөртөө ахадсан ажлыг даваад гардаг. Би Мурфи эмчид бүрэн дүүрэн итгэж байгаагаа хэлье.
Аав- Уучлаарай. Бид итгэж чадахгүй ээ. Тэгээд одоо яах вэ?
Мел- Би Гэгээн Жозефт ажилладаг найзтайгаа холбогдсон. Лиэмийн биеийн байдлыг хэлсэн, тэдний эмч нар сайн. Боломж гарангуут тийш нь шилжүүлэе.
Аав- Миний утас хаана байна? Утас харсан уу?
Ээж- Нөгөө цүнхээ яасан юм? Эм хийдэг цүнхээ?
Ау- Би..би..
Ээж- Яасан, миний хүү?
Ау- Тэр эмч намайг чадна гэсэн. Шонь эмчээр хийлгэмээр байна.
Жэ- Шинэ тохируулагч чинь ирсэн, биднийг ярьж байх хооронд програмчилж байгаа. Бэлэн болонгуут нь танд суулгана.
Өв- Би чамд эхнэр минь үхсэн гэж хэлсэн дээ. Үнэндээ..намайг орхиод явсан. Миний буруугаас болж явсан болохоор..би хаягдаж байхдаа таарсан хүн.
Жэ- Бид нар бүгд л...
Өв- Гэхдээ чи хүртэх ёстойгоо хүртээгүй. Чамайг хайрладаг сайн эцэг эхтэй байгаагүй. Чам шиг хүүтэй болсон тэд харин азтай, Жэрэд.
Мох- Та гайхмаар сайн дасан зохицсон байна.
Кл- Баярлалаа.
Мох- Магтаалын үг бишээ. Санаа зовж байна.
Кл- Хүн болгон өөрөөр хүлээж авдаг байлгүй.
Мох- Гол нь хүн болгон хүлээж авдаг. Шулуухан хэлэхэд таныг ямар нэгэн сэтгэлзүйн эмчилгээнд явуулах юм уу, ажлаас чинь чөлөө авхуулах шаардлагагүй гэж бодож байна. Тиймээс би хориг тавихгүй. Та хүчирхэг эмэгтэй, Клэйр. Тэр хүч чинь таныг өдий зэрэгт хүргэсэн гол хүчин зүйл. Гэхдээ энэ явдалаас болж сэтгэлийн дарамттай байгаа бол хэн нэгэнтэй ярилцаж хуваалц. Үгүй бол таныг дотроос чинь иднэ, хичнээн хүчирхэг байгаад нэмэргүй.
Жэ- За, Глен. Хоёрдахь...боль л доо.
Шо- Баярлалаа. Их сонирхолтой мэс засалд орох болсондоо баяртай байна. Даралт нь огцом унаж байна.
Ээж- Юу болоод байна аа?
Шо- Гэдэс нь цоорсон байх, нягнийн халдвараас үүдэлтэй цочролд орж байна.
Мел- Хаана нь ч цоорсон байж магадгүй. Хэвлийд бүхэлд нь хүрэх хамгийн хурдан бөгөөд сайн арга юу байна?
Кл- Шулуун зүслэг хийх.
Мел- Сайн байна, тэмдэглэ. Зүслэг хийгээд дараа нь яах ёстой вэ?
Кл- Гэдэс дотрыг нь бүгдийг нь цэвэрлээд..үхэжсэн хэсгүүдийг нэг бүрчлэн шалгана.
Мел- За, зүслэгээ хийе. Авах юмуу үгүй юм уу?
Шо- 3 дугаарын хутга байна. Өндөр нягтшилтай карбон төмрөөр хийсэн болохоор хугарахгүй.
Мел- Зөв өө, Мурфи эмчээ.
Шо- Зүсэлт хийсэн цаг.. 2:05.
Эмхо- Ногоон код. Өвчтөн Кавказ эрэгтэй, 73 настай.
Жэ- Хаачсан байна? За, очлоо.
Кл- 5 см-ийн урттай нарийн гэдэсний үхэжсэн хэсэг байна. Хатууралтай, гэхдээ цоороогүй.
Мел- Тэмдэглээд, үргэлжлүүл. Шонь, яагаад зогсоод байгаа юм бэ? 25 тохой гэдэс шалгах хэрэгтэй байна. Шонь, үргэлжлүүлээд хай, юм олоогүй л бол.
Шо- Олчихсон. Цооролт...
Мел- Чимхээд гаргаад ир, би гэмтсэн хэсгийг нь мэс заслын хайчаар тасдая.
Шо- Чадахгүй.
Мел- Чадахгүй ээ? Яагаад?
Шо- Нэвчдэс байна.
Мел- Буглаа олсон юм уу?
Шо- Том байна.
Мел- Битгий хүрээрэй.
Шо- Хүрдэгээ хүрчихсэн.
Мел- Хөдөлгөөд бугалааг нь хагалчих юм бол идээ хэвлийн хөндийгөөр тархаж хүү үхнэ.
Шо- Мэднэ ээ, тэгээд л би хөдлөхгүй зогсоод байна.
Мел- Клэйр. Маш аажуухан нээгээдэх дээ. Халдвартай хэсгийг нь аваад хэвлийн хөндийг антибиотикоор цэвэрлэнэ. Намайг хэлэхээр хальсыг нь аваарай.
Шо- Би яагаа ч үгүй.
Су- Даралт нь ихсэж байна. Хийж байгаагаа хурдан дуусгаарай.
Мел- Хурдал Клэйр, алив. Хавчаарай.
Жэ- Та нар зүүн талыг шалга. Хөөе, хөөе. Алив.
Өв- Боль.
Жэ- Явъя аа, Глен. Хоёулаа чадна.
Өв- Хүсэхгүй байна аа. Зүгээр л хүсэхгүй байна. Гуйж байна, тайван орхичих. Жаахан амарч аваад тэнхээтэй болохоороо эндээс үсэрнэ.
Жэ- Үсрүүлж чадахгүй ээ. Түр зуурын тохируулагч эвдрэхээр..мэдээж эвдэрнэ. Тэгвэл зүрх чинь шууд зогсоно. Гэхдээ, Глен. Зүрхний хэмнэл чинь ахиад удааширч, цээжээр чинь маш хүчтэй хатгуулж, уушиг чинь шингэнээр дүүрч амьсгал чинь боогдож удаанаар үхэж магадгүй.
Өв- Больж үз, 28 аа. Зүгээр надад үхсэн гэдэг бичиг хийж өгөөд такси дууд. Чи надад тусалж чадахгүй.
Жэ- Тиймээ, чадна.
Шо- Их хүнд мэс засал байлаа. Нийт 2 тохой урттай...
Аав- Лиэм зүгээр үү?
Шо- Зүгээр болно оо.
Ээж- Баярлалаа. Баярлалаа. Баярлалаа. Уучлаарай, бид..бид зүгээр л. Бидний хүү шүү дээ.
Шо- Гэмших хэрэггүй ээ. Та нар Лиэмийн төлөө зөв шийдвэр гаргасан гэж бодсон. Лиэмд хайртай шүү дээ. Манай аав ээж намайг хайрлаагүй. Тийм болохоор би кава үндэс хэрэглэж нарийн гэдэсний үрэвсэлтэй болоогүй гэсэн үг.
Өв- Чи энэнээс болж асуудалд орох уу?
Жэ- Одоо надад санаа зовоо юу? Та гарын үсгээ зурсан. Би зүгээр л тантай хамт сууж байна. Сэтгэл чинь түгшиж байна уу?
Өв- Үгүй.
Жэ- Өвдөлт?
Өв- Жаахан.
Жэ- Өвдөлт намдаах морфин хийгээд өгөх үү?
Өв- Баярлалаа.
Кл- Өвчтөнөө олсон уу?
Жэ- Олсон.
Кл- Хэмнэл тохируулагч суулгасан уу? Титэм судасруу орох гэж хэр удсан бэ?
Жэ- Мэс засал хийгээгүй ээ. Хэмнэл тохируулагч суулгаагүй. Суулгамааргүй байна гэсэн. Сайн хүн байсан.
Кл- Би ч бас өвчтөнөө алдсан.
Жэ- Ярилцмаар байна уу?
Кл- Тиймээ.
Шо- Мэс засал чинь амжилттай болсон. Антибиотик халдварыг бүрэн цэвэрлэж дуусахаар 14 хоногийн дараа чөлөөтэй хөдөлж болно.
Аав- Сонссон уу? Удахгүй гэртээ харих нь байна ш дээ.
Ээж- Миний хүү сайн байсан.
Аав- Гэрэл. Гэрэл зүгээр байна уу? Бүдэгрүүлэх үү?
Ау- Зүгээр байна.
Ээр- Чамд программ таалагдана аа. Төсөв гаргахад их хялбар. Хамгийн гол нь банктай шууд холбогдсон. Бөмбөгөө дамжуулаач дээ.
Шо- 2013 онд сонгогдсон эхний гол довтлогч. Даанч амжилттай дамжуулалт хийсэн үзүүлэьт нь ердөө 27 хувь. Харин сэлгээний тоглогч нь 65 хувийн амжилттай дамжуулалт хийсэн.
Ээр- Яг зөв. Чадвартай тоглогчыг сэлгээнд суулгаад байгаа.
Шо- Тиймээ.
Ээр- Ямарч байсан банктай шууд холбогдож автоматаар..сая харсан уу? Хамгаалалтын малгайн дээрээс нь дарчихлаа..хамгаалалттай байхад нь.
Шо- Би Супер Боул үзмээр байна.
Ээр- Зүйтэй, юм худалдаж авахаасаа өмнө бодож үзэх хэрэгтэй гэдэг чинь энэ шүү дээ. Тасалбар нь их үнэтэй. Ерөөсөө чи үз үз. Би ч үзье. Хамт үзэцгээе.
Шо- За.
Эр- Өршөөгөөрэй. Манайх бараг хааж байна. Тиймээс...
Шо- Энэ зурагтыг худалдаж авмаар байна.
Эр- Удсан ч болно оо.
7-р анги төгсөв.
Back to episodes Go home