The Ice Guy and His Cool Female Colleague 2

Комори: Окинава дахь дөрвөн өдөр гурван

Бичиг: "Компанийн Окинава дахь аялал"

Комори: шөнийн аялал. Хүлээж тэсэхгүй нь! Окинавагийн соба, Чанпүрү, Авамори! Өө тийм бас усны хувцас авах хэрэгтэй юм байна.

Саэжима: Энэ бол шинэ ажилчдад зориулсан компанийн сургалтын аялал.

Комори: Мэдэж байна аа. Гэхдээ бид орой чөлөөтэй болно. Фүюүцүки-сан хамтдаа усны хувцас үзэхээр явах уу?

Фүюүцүки: За.

Саэжима: Дахиад л.

Фүюүцүки: Тийм ээ. Юу болсон бэ, Химүро-күн?

Химүро: Фүюүцүки-сан. Юу ч биш дээ. Окинавад хийх аяллыг бодохоор жоохон сэтгэл тавгүйтээд.

Фүюүцүки: Окинавагийн халуунаас болсон уу?

Химүро: Үгүй ээ. Хавар болж байгаа юм чинь гайгүй л байх ёстой. Миний сэтгэл зүрх л...

Фүюүцүки: Сэтгэл зүрх?

Химүро: Өмнөдийн амралт, цэнхэр далай, цагаан элс... Тэр дүр зургийг төсөөлөхөөр, сэтгэл минь хэтэрхий хөөрчихдөг... Тэгээд түүнээсээ болж цасан шуурга үүсгэчхэж магадгүй. Тийм болохоор би яваад хэрэггүй байх...

Фүюүцүки: Юу?

Химүро: Гэхдээ компанийн сургалтын аялал шүү дээ хэрвээ би явахгүй бол... Яах вэ? Юунд ч санаа зовохгүйгээр өмнөдөд далайн эрэг дээр давлагааг нь тайван хараад суувал сайхан юм сан.

Фүюүцүки: Ямар нэг арга байх ёстой... Тийм ээ, Ниамэро?

Бичиг: Мөсөн залуу болон түүний эмэгтэй догь хамтран ажиллагч

Бичиг: 2-р анги: Окинавагийн далайтай нэг болсон нь

Фүюүцүки: Химүро-күн Үүнийг би хийсэн юм. Хүлээж аваач.

Химүро: Юу юм бэ?

Фүюүцүки: Зөөлхөн сэгсрээд үз.

Химүро: Давлагаа шиг сонсогдож байна.

Фүюүцүки: Далайн бөмбөр.

Химүро: Далайн бөмбөр гэнэ ээ?

Фүюүцүки: Дотор нь хайрга эсвэл шош хийчих юм бол давлагааны дууг гаргаж чадах хөгжмийн зэмсэг. Үүнийг ашиглаж байгаад далайн дуу чимээнд өөрийгөө дасгаж болно. Давлагааны чимээ чинь тайвшруулах нөлөөтэй биз дээ?

Химүро: Тайвшруулах...

Фүюүцүки: Тэгээд үүгээр бэлтгэх юм бол Окинавад далай харсныхаа дараа цасан шуурга үүсгэхгүй байх гэж бодсон юм. Хэрвээ чи аялалд явахгүй байвал гунигтай байх болно, тийм болохоор бидэнтэй цуг яваач. За тэгвэл...

Химүро: Чадахгүй нь ээ! Хайртай! Намайг явахгүй бол гуниглана гэж хэлээд л... Үнэхээр үү? Бэлтгэх... Би аяллаас өмнө зөндөө бэлтгэх хэрэгтэй.

Комори: Бэлтгэх ээ?

Саэжима: Аяллын үеэр авьяасаа үзүүлэх шоу болох юм уу?

Химүро: Бэлтгэлээ хийцгээе! Юу ч бодолгүй... Давлагаатай нэг бол... Би чадна аа. Чадна!

Фүюүцүки: Ниамэро, Химүро-күн зүгээр болов уу?

Бичиг: Окинавагийн аялал жуулчлалын гарын авлага

Бичиг: Тавтай морил

Комори: Хөөх далай байна!

Фүюүцүки: Химүро-күн яаж байна даа?

Химүро: Зүгээр юм шиг байна.

Комори: Эцэст нь дууслаа. Үд өнгөрсөн ч гэсэн өдөр шиг л нартай байна шүү.

Фүюүцүки: Эндхийн өдөр урт байдаг.

Комори: Алив ээ, эрэг рүү явцгаая. Далай руу! Ус хүйтэн байна!

Саэжима: Дөрөвдүгээр сар юм чинь дээ.

Фүюүцүки: Химүро-күн зүгээр үү?

Химүро: Зүгээр ээ. Халуунд байж чаддаггүй ч, сүүдэрт байх юм бол хайлахгүй ээ.

Фүюүцүки: Хэт халах юм бол хайлах нь ээ.

Химүро: Юу ч гэсэн маш их баярлалаа. Таны хийж өгсөн далайн бөмбөрийн ачаар, орой бүр бэлтгэл хийж өөрийгөө бэлтгэж чадлаа. Ингээд далайг сайхан тайван ажиглаад сууж чадах нь. Бас өнөөдөр яасан ч цасан шуурга үүсгэхгүй ээ!

Фүюүцүки: Ашгүй дээ.

Химүро: Фүюүцүки-сан анх удаагаа Окинавад ирж байна уу?

Фүюүцүки: Үгүй ээ, ахлах сургуулийнхаа төгсөлтийн зугаалгаар энд ирж байсан.

Химүро: Өө ойлголоо.

Фүюүцүки: Гэхдээ хар салхины улмаас хаашаа ч явж чадалгүй буудалдаа байсан.

Химүро: Харамсалтай юм.

Фүюүцүки: Тийм болохоор энэ аяллыг зөндөө хүлээсэн. Зөндөө судалгаа хийгээд өөртөө зориулж аяллын тэмдэглэл хийсэн.

Химүро: Аяллын тэмдэглэл?

Бичиг: Окинава дахь компанийн аяллын гарын авлага

Фүюүцүки: Химүро-күн авах уу?

Химүро: Дуртайяа. Үнэхээр сайн мэдээлэлтэй юм! Фүюүцүки-сан сэтгэл хөдлөлөө ил гаргаад байдаггүй ч, энэ аяллыг үнэхээр их хүлээсэн бололтой. Фүюүцүки-сантай цуг Окинавад хийх аялал... Би ч бас сайн байхгүй бол! Үгүй ээ. Ойрхон байлаа шүү!

Фүюүцүки: Заримдаа чиний Кансайн аялга гараад ирэх юм.

Химүро: Тийм ээ... Гоё зурвас авсан юм байх даа?

Фүюүцүки: Үүнийг хар даа.

Химүро: Хөөрхөн юм!

Фүюүцүки: Манай асрагч үүнийг явууллаа.

Химүро: Өө тийм. Таныг байхгүй байхад хэн нэгэн муурыг чинь харах ёстой шүү дээ...

Фүюүцүки: Тийм ээ үнэхээр сайн хүн бас, Ниамэро түүнд маш сайн.

Химүро: Ниамэро? Өө муурын...

Фүюүцүки: Миний муурын нэр.

Химүро: Ниамэро үнэхээр хөөрхөн.

Фүюүцүки: Тийм ээ, би...

Бичиг: Жич: Тэр Кансай аялгаар үгээ хэлэв.

Фүюүцүки: Би Ниамэрод үнэхээр хайртай. Юу? Би буруу хэлчихсэн үү? Кансай аялга хэцүү юм аа.

Химүро: Хөөрхөн юм бэ! Би... Би... Фүюүцүки-саны энэ талд үнэхээр хайртай! Муу шүү!

Комори; Химүро: - Аялал дуусах хүртэл. / - Нээлттэй байна!

Химүро: энэ цаг агаарыг хадгалах ёстой! Тайван бай... Тайван... Гол нь тайван. Шиса. Би хамгийн хөөрхнийг нь аваад харина аа. Үүнийг би.

Бичиг: Шиса

Фүюүцүки: Өө уучлаарай. Чи эхлээд сонгосон.

Химүро: Үгүй ээ, та илүү хурдан байсан.

Фүюүцүки: Нөгөө...

Химүро: Авна уу.

Фүюүцүки: За тэгвэл... Тэгвэл би чамд сонгоход чинь тусалъя. Юу гэж бодож байна? Энэ бас хөөрхөн биш байна уу?

Химүро: Хөөрхөн юм! Үнэхээр хөөрхөн юм! Өө үгүй ээ!

Эр1: Юу? Цас уу?

Эм1: Хавар Окинавад уу?

Эр2: Аялал жуулчлалын зориулалттай хиймэл цас уу?

Эм2: Үзэсгэлэнтэй юм! Би үүнийг хэзээ ч мартахгүй ээ.

Бичиг: Бэлэг дурсгалын дэлгүүр

Фүюүцүки: Химүро-күн чадлаа шүү.

Химүро: Тийм биш дээ. Маргаашийг хүлээж тэсэхгүй нь. Ийм... Жаргалтай байж болох юм уу?

Эм1: Дараагийнх нь өнөөдрийн цаг агаарын мэдээ. Өчигдрийн сэрүүн цаг агаартай харьцуулахад өнөөдөр Окинавад маш халуун байх болно. Өнөө өглөөнөөс эхлэн агаарын хэм нэмэгдсээр байна.

Бичиг: "Хамгийн халуун цаг агаар"

Эм1: Өнөөдөр дахин шинэ

Бичиг: "Наранд цохиулахаас болгоомжлоорой!"

Эм1: дээд рекорд тогтоох нь баттай боллоо.

Химүро: Юу? Үгүй ээ! Би энэ халуунд хайлна шүү дээ!

Саэжима: Ямар нэг зүйл болоо юу?

Химүро: Үгүй ээ. Би дэлгүүрээс юм аваад ирье!

Саэжима: Химүро-сан? Тэгвэл би өглөөний цайгаа уулаа.

Химүро: Үгүй ээ, болохгүй. Би энэ халуунд хайлчихна! Юу?

Бичиг: Дууссан

Химүро: Мөс эсвэл зайрмаг байхгүй юм уу?

Эр1: Үнэхээр уучлаарай. Хөлдөөгч маань гэнэт л эвдэрчихсэн. Харин засварын үйлчилгээ үдээс өмнө энд ирнэ.

Химүро: Би тийм удаан хүлээж чадахгүй ээ! Ойлголоо. Энэ буудалд өөр дэлгүүр байхгүй юу?

Эр1: Уучлаарай. Гэхдээ нэг л байгаа.

Комори: Цадталаа идэцгээе!

Фүюүцүки: Тийм дээ. Өршөөгөөрэй. Химүро-күн хаана байгааг мэдэх үү?

Саэжима: Дэлгүүрээс юм авах гээд яараад явчихсан. Түүнээс хойш бол хараагүй. Өнөөдрийн цаг агаарын мэдээг хараад их сандарсан харагдсан.

Фүюүцүки: Химүро-күн хаашаа явсан юм бол? Түүний дугаар хүртэл байхгүй...

Химүро: Сүүдэрт байх юм бол хайлахгүй ээ.

Фүюүцүки: Өнөөдөр агаарын хэм хамаагүй өндөр байна. Арай... үнэхээр хайлчихсан юм болов уу? Тэр энэ халуунд буудал руугаа буцсан нь дээр... Хүйтэн агаар... Химүро-күн? Химүро-күн.

Химүро: Фүюүцүки-сан? Би энд байна. Энд.

Фүюүцүки: Химүро-күн. Чи хамаагүй жижигхэн болчхож.

Химүро: Хэт халчихаар би хайлаад жижигхэн болчихдог. Цаг агаар гэнэт ийм халуун болно гэж мэдсэнгүй... Дэлгүүрээс мөс аваад өөрийгөө хөргөөх гэсэн ч хөлдөөгч нь эвдэрчихсэн байсан. Ийм байдалтай өдрийн сургалтдаа сууж чадахгүй нь. Бас энэ байдлаараа үргэлжлүүлэн хайлаад байх болно.

Фүюүцүки: Зүгээр дээ.

Химүро: Фүюүцүки-сан.

Фүюүцүки: Хөрчих юм бол буцаад хэвэндээ орно биз дээ?

Химүро: Тийм ээ, гэхдээ... Би энэ хавийн бүх дэлгүүрийг хайсан.

Химүро; Фүюүцүки: - Хамгийн ойрхон нь 2 километр... / - Санаа бүү зов.

Фүюүцүки: Энд хүлээж бай.

Химүро: Фүюүцүки-сан. Дэлгүүр 2 километрийн зайтай. Фүюүцүки-сан амжих уу?

Фүюүцүки: Хүлээлгэчихлээ. Үүнийг аваарай.

Химүро: Ийм хурдан уу? Гэхдээ дэлгүүр...

Фүюүцүки: Би дэлгүүр яваагүй ээ. Энэ бол өглөөний цайны амттан.

Химүро: Аргагүй л Фүюүцүки-сан!

Фүюүцүки: Зүгээр үү?

Химүро: Тийм ээ. Баярлалаа. Ямар нэг зүйл болоо юу?

Фүюүцүки: Чи надаас ер нь өндөр байдаг. Гэхдээ өнөөдөр жижигхэн бас өхөөрдөм байна.

Химүро: Нөгөө...

Фүюүцүки: Эрэгтэй хүн ийм зүйл сонсоод баярлахгүй шүү дээ. Уучлаарай. Гэхдээ үнэхээр хөөрхөн байгаа болохоор толгойг чинь илмээр болж байна.

Химүро: Тийм гэж үү?

Фүюүцүки: Болох уу?

Химүро: Тийм ээ.

Фүюүцүки: Химүро-күний үс үнэхээр хүйтэн бас зөөлөн юм.

Химүро: Буцаад хэвэндээ орчихлоо. Зайрмаг үйлчиллээ. Баярлалаа Фүюүцүки-сан.

Фүюүцүки: Гайхлаа шүү. Бид хурдан буцаад өглөөний цайгаа уусан нь дээр байх.

Химүро: За.

Эр1: Хэрэв үйлчлүүлэгч алдаатай бүтээгдэхүүний талаар гомдол гаргаад

Эр1; Фүюүцүки: - чи түүнтэй буруу харьцах юм бол / - Би яагаад жирийн Химүро-күнийг хараад догдолсон бэ?

Эр1: сөрөг үнэлгээ авах боломжтой болно. Бид эвдэрсэн, доголдсон бүтээгдэхүүнд хариуцлага хүлээх ёстой...

Химүро: Би...

Саэжима: Цасны эмэгтэйн сүнсний удам халуураа юу даа?

Будда дарга: Шинэ ажилчид энэ удаагийн сургалтад маш сайн хамрагдлаа. Хүссэнээрээ идээрэй. За тэгвэл... Тулгаад!

Комори: Компанийн сургалтын аялал шилдэг нь! Гэхдээ нэг л харуусаж байгаа зүйл байна.

Саэжима: Харуусал аа?

Бичиг: "Галт наадам"

Комори: Өнөө орой галт наадам болно. Гэхдээ очсон ч гэсэн гоё газар үлдээгүй байгаа. Би салют харахыг үнэхээр их хүссэн.

Бүгд: Бүгд сайн ажиллаа!

Саэжима: Такси дуудаад буудал руу хүргүүлье дээ.

Фүюүцүки: Түүний оронд жоохон алхах уу?

Химүро: Алхах аа?

Комори: Бараг ууланд алхалт юм биш үү?

Саэжима: Тийм шүү.

Химүро: Хаашаа явж байгаа юм бэ?

Фүюүцүки: Дахиад жоохон.

Комори: Энэ чимээ чинь. Гайхалтай.

Химүро: Фүюүцүки-сан ийм байршлыг мэдэж байсанд чинь гайхлаа шүү.

Фүюүцүки: Аяллын тэмдэглэлээ хийж байгаад олсон юм аа. Зөвхөн нутгийн хүмүүс л мэддэг нууц газар.

Химүро: Аргагүй л Фүюүцүки-сан.

Комори: Аяллын тэмдэглэл ээ? Юу юм бэ? Зураг авахгүй бол! Манайхан хараарай!

Фүюүцүки: Дажгүй зураг болсон уу? Химүро-күн... Тэр үеийн... Энэ зураг миний нууц болох болно.

Химүро: Дараа жил ч бас Фүюүцүки-сантай цуг салют үзнэ гэж найдаж байна.

Будда дарга: Бүгд үнэхээр сайн байлаа. Компанийн аялал үнэхээр амжилттай боллоо.

Химүро; Будда дарга: - Ирээдүйд ажил сайн бүтэхгүй байх үед, / - Аялал сайхан байлаа шүү.

Химүро; Будда дарга: - энэ аяллыг бодоорой. / - Би Фүюүцүки-сантай цуг маш сайхан дурсамжуудыг бүтээсэн.

Будда дарга: Маргаад Токио руу буцах болно.

Химүро: Токио руу буцсаны дараа, хамтдаа бүр олон гайхалтай дурсамжуудыг бүтээх болно. Тэгэх болно оо!

Будда дарга: Өдийг хүртэл та нар хэлтэстээ түр хугацаагаар томилогдож ажиллаж байсан. Гэхдээ даваа гарагаас бүгдийнх нь хэлтэс шинээр сонгогдох болно. Өөр хэлтэст орсон байсан ч харьцсан хэвээр байгаарай.

Комори: Бид өөр хэлтэст хуваарилагдаж магадгүй гэж үү? Тэгж их дотноссон байтал...

Фүюүцүки: Харамсалтай...

Химүро: Юу? Фүюүцүки-санаас сална гэж үү?

Back to episodes Go home