The Ice Guy and His Cool Female Colleague 1

Бичиг: Мөсөн залуу болон түүний эмэгтэй догь хамтран ажиллагч

Бичиг: 1-р анги: Тэдний хаврын учралт өдөр болон цасан шуурганы мэдээ

Фүюүцүки: Ниамэро гэрээ сахиж байгаарай за юу? Би чамд бэлэг авчирна аа. За явлаа шүү. Өнөөдөр бол миний ажлын эхний өдөр. Би эцэст нь нас биед хүрсэн ажилчин болсон. Гэхдээ юу ч өөрчлөгдсөн юм шиг санагдахгүй байна. Сургуульд байх үед...

Эм1: Фүюүцүки-сан догь юм аа.

Эм2: Тийм ээ. Үнэхээр тайван.

Эм3: Тийм шүү.

Фүюүцүки: Ингэж хэлүүлдэг байсан. Сэтгэл хөдлөл багатай болохоор юм болов уу? Цас? Та зүгээр үү? Нөгөө... Хөл чинь яачихсан юм бэ?

Химүро: Уучлаарай, өнөөдөр ажил минь нээлтийн ёслолтой. Хэт их сандраад хөл минь хөлдөөд ингээд хөдөлж чадахгүй болчихлоо. Интоорын цэцгийг хараад өөрийгөө тайвшруулж байлаа.

Фүюүцүки: Юу гэсэн үг вэ? Сандраад хөл нь хөлдчихсөн... Тийм зүйл болдог байж магадгүй. Гэхдээ шууд утгаараа ингэж хөлдөж байгаа хүнийг анх удаагаа харж байна. Өө тийм. Надад халуун цай байгаа. Мөсөн дээр асгаад үзэх үү?

Химүро: Болох юм уу?

Фүюүцүки: Тийм ээ. Болсонгүй. Хэр их сандарч байгаа юм бол? Цай уух уу? Май.

Химүро: Уучлаарай... Зүгээр дээ.

Бичиг: Замаг

Фүюүцүки: Май.

Химүро: Баярлалаа. Хагарчихлаа.

Фүюүцүки: Ашгүй дээ.

Химүро: Хавар ч үнэхээр гоё юм аа?

Фүюүцүки: Юу?

Химүро: Би үнэндээ Цасны эмэгтэй сүнсний удам юм.

Фүюүцүки: Цасны эмэгтэй сүнс?

Химүро: Тийм ээ. Цасны эмэгтэй сүнс. Сэтгэл минь хөдлөхөөр биеийг минь тойроод мөс гараад ирдэг.

Фүюүцүки: Сүнс гэнэ ээ? Тийм удамтай хүнтэй анх удаагаа л таарч байна.

Химүро: Би тийм цасны сүнсний удам юм болохоор өвөлд дуртай юм уу, гэж их асуулгадаг. Гэхдээ... Цэцэг дэлгэрч, хэн нэгэнтэй уулзуулдаг учир хаварт дуртай болсон. Цай өгсөнд баярлалаа.

Фүюүцүки: Үгүй ээ.

Химүро: Таны ачаар илүү тайвширлаа.

Фүюүцүки: Өө за.

Химүро: Тэгвэл өршөөгөөрэй.

Фүюүцүки: Хоцрох нь.

Эм1: Фүюүцүки-сан догь юм аа?

Эм2: Хэзээ ч тайван байдлаа алдахгүй.

Эм3: Түүнд сайн хүн ч бас байхгүй байх.

Фүюүцүки: Сургуулийн үеийн би яах аргагүй тийм байсан. Гайхалтай. Өдийг хүртэл ерөөсөө таарч байгаагүй хүнтэйгээ анх удаа таарлаа. Дахиад уулзах болов уу?

Бичиг: Каннондори

Химүро: Сандарснаас болоод хөлөө зөндөө удаа хөлдөөж байсан. Гэхдээ... тийм хүнтэй анх удаагаа л уулзлаа. Үнэхээр эелдэг сайхан сэтгэлтэй.

Фүюүцүки: Нэг компанид ажилладаг бололтой.

Химүро: Тийм ээ.

Фүюүцүки: Ийм тохиолдол байх гэж.

Химүро: Үүнээс цааш таны хамтран ажиллагч болно.

Фүюүцүки: Тусалж дэмжээрэй.

Химүро: Юу вэ? Энд дахиад уулзсан нь гайхамшиг!

Комори: Хөөх. Юу вэ? Энэ юун цас вэ?

Химүро: Сэвсгэр байх аа?

Комори: Тийм ээ. Би үнэндээ үнэгний сүнсний удам юм аа.

Химүро: Ойлголоо. Би цасны эмэгтэй сүнсний удам.

Комори: Өө цасны сүнсний...

Саэжима: Гайхалтай. Өршөөгөөрэй. Саэжима гэдэг.

Химүро: Намайг Химүро гэдэг.

Фүюүцүки: Намайг Фүюүцүки.

Комори: Комори гэдэг.

Саэжима; Фүюүцүки: Ямар нэг удмынх уу?

Фүюүцүки: Хүний удам.

Саэжима: Би ч бас.

Химүро: Үүнээс цааш тусалж дэмжээрэй.

Саэжима: Надад ч бас.

Комори; Фүюүцүки: - Тусалж дэмжээрэй. - Тусалж дэмжээрэй.

Комори: Ингэхэд, саяхнаас хойш сонирхсон юм... Тэр дарга... Буддагийн удам юм болов уу?

Саэжима: Тийм биш байлгүй дээ. Будда чинь хөшөө шүү дээ.

Комори: Юу? Зүгээр адилхан л харагдаж байгаа төдий юу?

Фүюүцүки: Ниамэро би ирлээ. Хясаа болон загастай хольсон хоол шүү. Ниамэро. Би өнөөдөр олон шинэ хүнтэй танилцсан. Нэг л өөр зүйлстэй учрах юм шиг санагдаж байна. Өө тийм. Гэрээ сахиж байсны чинь бэлэг. Таалагдаж байгаа нь ашгүй дээ. Муур шиг л.

Химүро: Маргаашийг хүлээж тэсэхгүй нь.

Фүюүцүки: Химүро-күн жоохон хүйтэн байна аа.

Химүро: Уучлаарай хэт төвлөрчхөж.

Фүюүцүки: Цэцэгт дуртай юм уу?

Химүро: Тийм ээ. Гэхдээ ойртохоор бүгд хөлдчихдөг.

Фүюүцүки: Мөстэй болчихдог гэж үү?

Химүро: Тийм ээ. Цэцэгт дуртай ч гэсэн тэднээр хайрлагдаж чадахгүй эрэгтэй.

Фүюүцүки: Ямар нэг арга байх ёстой. Тийм ээ, Ниамэро? Химүро-күн. Хүсвэл үүнийг ашиглаад үз.

Бичиг: Цэцэрлэгжүүлэлтэд зориулсан орон нутагт үйлдвэрлэсэн сүрэл

Химүро: Сүрэл? Фүюүцүки-сан үүнийг юунд ашиглах юм?

Фүюүцүки: Сүрлийг ашиглаад цэцгүүдийг хүйтнээс хамгаалж болдог. Цэцэг болон Химүро-күн ч бас их сул дорой бас гунигласан харагдсан болохоор... Асуудлыг нь шийдэж чадаж болох эсэхийг хайсан юм.

Химүро: Фүюүцүки-сан...

Фүюүцүки: За?

Химүро: Энэ сүрлийг аваад галт тэргээр ажилдаа ирсэн юм уу?

Фүюүцүки: Санаа бүү зов. Бусад зорчигчдод төвөг удахгүйн тулд эхний галт тэргээр явж ирсэн.

Химүро: Фүюүцүки-сан ч ёстой сайн хүн юм аа.

Фүюүцүки: Инээлээ. Тус болж байгаа нь ашгүй дээ. За тэгвэл...

Химүро: Муу шүү. Фүюүцүки-сан үнэхээр сайхан сэтгэлтэй юм! Хайртай! Би хайлах нь...

Саэжима: Химүро-сан.

Комори: Хүйтэн юм бэ!

Фүюүцүки: Химүро-күн юу хараад байгаа юм? Бас жоохон хүйтэн байна.

Химүро: Фүюүцүки-сан уучлаарай. Дахиад л хэт төвлөрсөн байна.

Фүюүцүки: Муур?

Химүро: Би мууранд дуртай. Гэхдээ хэт баярлахаар тэднийг хөлдөөчхөж магадгүй учир хүрч чадахгүй. Тийм болохоор муурын бичлэг л үздэг.

Фүюүцүки: Надад муур байгаа.

Химүро: Хөөрхөн юм. Атаархаж байна шүү. Би жинхэнэ мууранд хүрч үзмээр байна.

Фүюүцүки: Химүро-күн. Хүсвэл үүнийг аваарай. Сахал.

Химүро: Сахал?

Фүюүцүки: Манай муурын сахал хааяа нэг уначихсан байдаг юм. Тийм болохоор нэг нэгээр нь цуглуулсан юм. Жинхэнэ мууранд хүрч чадахгүй бол ядаж жинхэнэ сахалд нь хүрч үзээсэй гэж бодоод.

Химүро: Фүюүцүки-сан.

Фүюүцүки: Бас муурын сахал чинь азын сахиус болох бололтой байсан. Химүро-күнд сайн зүйл болоосой. Эрэгтэй хүнд азын сахиус өгөх нь жоохон ичмээр юм. За тэгвэл...

Химүро: Хэтэрхий хөөрхөн юм! Фүюүцүки-сан надад аз хүслээ! Муурын сахал үнэхээр сайн юм! Муур... Муурын сахал шилдэг нь!

Комори: Муурын сахал хараад ингэж хөөрөх гэж...

Саэжима: Мууранд нэлээн дуртай бололтой!

Химүро: Фүюүцүки-сан үнэхээр сайхан сэтгэлтэй юм аа. Би ч бас түүний төлөө ямар нэг зүйл хиймээр байна. Фүюүцүки-сан энэ амттаныг хүлээж аваач.

Фүюүцүки: Энэ чинь нөгөө нэг алдартай амттан.

Химүро: Шоколад болон жүржтэй Пистаче А Ла Моде. Фүюүцүки-сан өмнө нь идмээр байна гэж хэлж байсан.

Бичиг: Шоколад болон жүржтэй Пистаче А Ла Моде.

Фүюүцүки: Гэхдээ энэ чинь зарагдаад дуусчихдаг биз дээ?

Химүро: Өө би зүгээр азаар авч таарсан юм. Долоо хоногийн турш хайсан гэдгээ мэдэгдэж болохгүй.

Фүюүцүки: Нэлээн их цаг зарцуулж хайжээ. Баярлалаа.

Химүро: Үнэхээр хөөрхөн юм! Баярлах ёстой нь би!

Фүюүцүки: Бас... Цасан хүн чинь бас хөөрхөн юм.

Химүро: Баларлаа, би хэт их баярлах гээд байна! Түүнд талархлаа илэрхийлэх гээд юм өгсөн байтал, 100 дахин илүү бэлэг зөрүүлээд авчихлаа.

Саэжима: Химүро-сан хөлдөж үхлээ!

Фүюүцүки: Өнөөдөр сайхан цаг агаартай байна шүү.

Комори: Фүюүцүки-сан, чи Химүро-күнийг харж явдаг биз дээ?

Фүюүцүки: Тийм гэж үү? Энгийн л гэж бодож байна.

Химүро: Фүюүцүки-сан үнэхээр сайн хүн юм аа.

Саэжима: Хөөрхөн юм. Гэхдээ өвдөж байна. Фүюүцүки-сан сайн хүн ч гэсэн... Ёо.

Химүро: Үнэхээр сайн хүн!

Фүюүцүки: Цасан байшин.

Комори: Сэтгэлээр унах үедээ цасан байшин дотор ордог бололтой байсан. Өнөөдөр ажил дээрээ ямар нэг алдаа гаргасан бололтой.

Будда дарга: Өдөржин цуглуулсан датагаа алдсан бололтой.

Саэжима: Дарга аа.

Будда дарга: Би маргааш явуулж болно гэж хэлсэн ч, хүн нь өөрөө л.

Химүро: Үгүй ээ. Би өнөөдөр бүгдийг нь дуусгах болно.

Будда дарга: Тэгээд сонсохгүй байсан.

Комори: Химүро-сан шиг л сонсогдож байна.

Фүюүцүки: Илүү цагаар ажиллах бололтой.

Химүро: Фүюүцүки-сан. Би үнэндээ том алдаа гаргасан.

Фүюүцүки: Тусалж болох зүйл байна уу?

Химүро: Үгүй ээ, зүгээр. Энэ бол миний хариуцлага.

Фүюүцүки: Ойлголоо. Тэгвэл ажилд нь амжилт.

Химүро: Ойлголоо.

Фүюүцүки: Өөрийгөө битгий их хүчлээрэй.

Химүро: Фүюүцүки-сан.

Фүюүцүки: Баяртай.

Химүро: Догь байлаа! Фүюүцүки-сан надад санаа зовсон байж. Хөөрхөн ч байгаад зогсохгүй үнэхээр догь юм. Саэжима-күн царай чинь улаан байна тийм үү?

Саэжима: Ханиад хүрээд жоохон халуунтай байгаа юм.

Химүро: Ойлголоо. Өөрийгөө хүчлэлгүй өнөөдөр харивал яаж байна?

Саэжима: Тэгмээр байгаа ч гэсэн...

Бичиг: "Компанийн файлын жагсаалт"

Саэжима: Өнөөдрийн ажил дээрээ ямар ч ахиц гаргасангүй.

Химүро: Тэгвэл би гоё юм хийж өгье.

Саэжима: Гоё юм?

Химүро: Гараар хийсэн хүйтэн жин.

Саэжима: Үүнийг арай л ашиглаж чадахгүй байх аа. Хэрэггүй ээ.

Химүро: Юу? Гэхдээ боочих юм бол?

Саэжима: Костюмдаа юу? Алчуураар толгойгоо боох гэж үү? Үгүй ээ. Согтуу хүн шиг харагдана.

Химүро: Зөрүүд юм аа.

Саэжима: Тийм ээ. Намайг тоох хэрэггүй.

Химүро: Тэгвэл файлаа өгч бай.

Бичиг: Компанийн файлын жагсаалт

Химүро: Биеэ анхаарах нь бас ажлын нэг хэсэг. Би зохицуулах болохоор хурдан харь.

Саэжима: Баярлалаа. Ихэнхийг нь авчихлаа.

Фүюүцүки: Химүро-күн сайхан сэтгэлтэй юм аа.

Саэжима: Үгүй ээ, Фүюүцүки-сан. Сүртэй зүйл биш. Хамтран ажиллагсад юм чинь.

Фүюүцүки: Ойлголоо.

Химүро: Сайхан сэтгэлтэй гэж хэлүүллээ!

Саэжима: Хүйтэн зүйлс бүтээдэг ч, үнэхээр дулаахан хүн юм аа. Ёо.

Химүро: Уучлаарай.

Фүюүцүки: Би ирлээ Ниамэро. Өнөөдөр томоотой байсан уу? Эцэст нь дотор нь орсон байна. Гэхдээ дараа орно биз дээ? Ингээд тэр өдрөөс хойш нэг сар.

Химүро: Компанид орсноос хойш нэг сар. Фүюүцүки-сан үнэхээр сайн хүн юм аа. Сайхан компанид орж дээ. Ажилчин анги байх үнэхээр сайхан юм! Фүюүцүки-сан.

Будда дарга: Ирэх долоо хоногт шинэ ажилчдаа угтан авах компанийн аяллын газар тодорсон. Окинава руу явах болно.

Фүюүцүки: Окинава?

Комори: Тийм ээ.

Саэжима: Сайхан сонсогдож байна.

Химүро: О... О... Окинава? Үгүй ээ. Би Окинава руу явах юм бол муу зүйл болно!

Back to episodes Go home