Doraemon 2025 105-107

Дораэмон 105-р анги

 

Дүрүүд

Дораэмон

Ирээдүйгээс ирсэн робот

Нобита

Дэлхийн хүү

Шизүка

Нобитагийн найз, охин

Сүнэо

Нобитагийн найз, хүү

Такэши

Нобитагийн найз, хүү

Сэва

Нобитагийн ирээдүйн ач хүү

Дорами

Дораэмоны дүү охин

Дракула гүн

Эрэгтэй

Эрдэмтэн

Эрэгтэй

 

Эмэгтэй1:          Гүнтэн минь.

Эрдэмтэн:         Эцэст нь нэг хүссэндээ хүрч Робот Дракулатай боллоо!

Дораэмон:         Дорами харамч шүү!

Дорами:             Яах гээ вэ? Дүүд нь таалагдахгүй байна.

Нобита:             Та хоёр чинь яагаа вэ?

Дорами:             Нобита, чи сонс доо! Энэ миний амтат гуатай талхыг идчихсэн!

Дораэмон:         Хоёрыг л идчихсэн биз дээ!

Дорами:             Угаасаа хоёрхон л байсан биз дээ!

Дораэмон:         Үгүй шүү дээ. Ийм олон байхад чинь хоёр, гурвыг идлээ гээд яадаг юм бэ?

Дорами:             Хүнд илүүчлэх байхгүй ээ! Энийг авах гэж ямар их юм болсон билээ.

Дораэмон:         Дорами харамч, харамч юм чинь!

Дорами:             Ахын царайг бүр хармааргүй санагдчихлаа.

Нобита:             Хүүе, Дорами! Зүгээр юм уу?

Дораэмон:         Зүгээр ээ, харин ч хэсэгтээ сэтгэл санаа тайван байх биз.

Нобита:       Гэхдээ жишээ нь тусгай доряки 50 ширхэгийг аваад ирлээ гэхэд тэрнээс хоёрыг нь би идчихвэл яах вэ?

Дораэмон:  Айн? Мэдээж уурлана биз дээ!

Нобита:       Яг л тэрэнтэй адилхан шүү дээ!

Дораэмон:  Амтат гуатай талх, доряки хоёр чинь өөр шүү! Дораяки дотор чинь улаан шошны нухаш байдаг шүү.

Нобита:       Үгүй ээ, гол нь тийм асуудал биш ээ. Дорамигийн оронд өөрийгөө

тавиад бодоод үз гэсэн үг!

Дораэмон:         Тэгэхээр би буруу зүйл хийчихэж дээ…

Нобита:             Уучлал гуйсан нь дээр гэж бодож байна.

Дораэмон:         Харин тийм ээ.

Дорами:             Сэва, сонс доо. Ах маань арай дэндүү байна аа. Юу болсон юм бол оо?

 

Дораэмон Дракулагийн эсрэг

 

Сэва:                 Дорами!

Дорами:             Сэва!

Сэва:                 Зугатъя! Нээрэн тийм! Эд нар амтат гуатай талханд дургүй шүү дээ!

Дорами:             Сэва, энүүгээр яаж явах вэ?

Сэва:           Робот дракула компьютерийн вирус тараачихаад дэлхий даяарх роботуудад халдвар тарж, асар их үймээн дэгдээд байна!

Дорами:             Яагаад тэр вэ?

Сэва:           Магадгүй зүгээр үлдсэн нь зөвхөн Дораэмон та хоёр л байх. Санаа зоволтгүй ээ, сул тал нь амтат гуатай талх гэдгийг бид мэдчихсэн.Худлаа байлгүй дээ, бүгдийг нь идчихсэн гэж үү?

Дорами:             Уучлаарай, өлсөөд байсан болохоор идчихлээ.

Сэва:                 Эцсийн найдвар маань байсан шүү дээ.

 

Дорами:             Сэва!

Сэва:                 Дорами!

Роботууд:          Гүнтээн!

Сэва:                 Наадахандаа хазуулчих юм бол чи цус сорогч болно шүү!

Дракула:            Дорами, чи бол үлдсэн сүүлчийн робот. Би өөрийн биеэр чамд соёогоо зооё.

Хүзүүгүй шахуу юм аа.

Дорами:             Бүдүүлэг юм бэ! Наана чинь байгаа шүү дээ.

Дракула:            Ойлголоо.

Дорами:             Ах аа, туслаарай!

Дракула:            Ах гэхээр өөр робот үлдсэн хэрэг байх нь ээ дээ!

Сэва:                 Дорами! Дорами! Дорами!

Дракула:            Дорами!

Дорами:             За, гүнтээн?

Дракула:            Чамд ах байдаг юм уу?

Дорами:             Тийм, амтат гуатай талх иддэг, 21-р зуунд амьдардаг ах бий.

Дракула:     Юу? Амтат гуатай талх аа? Тэгвэл чи өөрөө ахыгаа цус сорогч болгож хувирга!

Дорами:      За, гүнтээн.

Сэва:           Дорами!

Дракула:     Хүмүүсийг бүгдийг гэрт нь түгжээтэй байлга. Одоо дэлхий бүхэлдээ минийх боллоо!

Эрдэмтэн2: Боллоо, Дракула гүнтээн.

Нобита:       Цус сорогч нар загалмайг үзэн яддаг юм уу?

Дораэмон:  Тийм, бас сармисыг үзэн яддаг.

Нобита:       Дораэмон, цус сорогч гэж байдаггүй биз дээ?

Дораэмон:  Тийм юм байхгүй байх өө.

Дракула (ТВ):   Одоо больж үз дээ, эрдэмтэн гуай! Манай гэр бүлийн нэг хэсэг бол.

Эрдэмтэн2: Яах гэж тэр билээ? Тэрийг харчих даа!

Нобита:       Өө, аймшигтай байлаа.

Дораэмон:  Хэдий зохиомол гэдгийг нь мэдэж байгаа ч таагүй байлаа.

Нобита:       Цус сорогчид наранд гарвал үнс болж хувирдаг.

Дораэмон:  Тийм, бас загалмайн тэмдэг зурвал тэд нар бас үхдэг бололтой.

Нобита:       Хөөх. Энэ өрөөнд юу хийж байгаа юм бэ? Ирээдүй байтал бас цус сорогч моданд орох юм уу?

Дораэмон:  Дорами, түрүүний явдалд уучлаарай. Уучлал гуйгаад энийг чамд өгье!

Чи ингэж их уурласан юм уу? Уучлаарай, буруу зүйл хийснээ хүлээж байна!

Нобита:       Хар даа, Дораэмон ч гэсэн ингэж ухаарсан байна. Тийм болохоор, Дорами чи бас уучилчих л даа.

Дорами:      Би бол цус сорогч Дорамию байна…

Дораэмон:  Аа, Дорамюра, танилцсандаа таатай байна.

Нобита:             Танилцсандаа таатай биш байна аа! Аа! Жинхэнэ цус сорогч байна шүү дээ!

Дораэмон:         Айн?

Дорами:             Хүлээ!

Дораэмон:         Яана аа!

Нобита:             Үнэхээр вампир байна шүү дээ! Нарны гэрэлд гарч чадахгүй байна гээч!

Дораэмон:         Хөөх, гэхдээ Дорами яагаад цус сорогч болчихсон юм бол?

Нобита:             Ямар ч байсан, зугтъя!

Дораэмон:         Тэгье! Дорами...

Нобита:             Мэдэж байна аа!

Такэши:             Хөөе, Нобита!

Шизүка:             Нобита!

Нобита:             Бүгд байна уу?

Дораэмон:         Сайн хэрэг боллоо.

Такэши:             Юу гэнэ ээ? Дорами цус сорогч болсон?

Сүнэо:         Цус сорогч оршин байдаг гэж юу байх вэ дээ! Тийм юм кинон дээр л гардаг байлгүй.

Шизүка:      Гэхдээ Дорами хичнээн уурласан ч гэсэн Дораэмон руу дайрна гэхээр ёстой хачин юм аа.

Дораэмон:  Үнэн гээд байхад даа.

Дорами:      Нар жаргахаар миний үе ирдэг дээ!

Нобита:       Гараад иржээ!

Дорами:      Хүлээж бай! Зогс!

Сүнэо:         Болохгүй нь ээ! Өшөө хурдан гүйгээрэй!

Нобита:       Аан нээрээ Дракула чинь нарны гэрэлд гарч чаддаггүй шүү дээ.

Дораэмон:  Тэгж байсан шүү дээ!

Такэши:      Тийм бол айгаад байх хэрэг ч алга шүү дээ!

Сүнэо:         Хөөе чи, одоо наашаа хүрээд ир! Барьж чадахгүй дээ!

Такэши:      Цус сорогч оо, энд байна даа!

Дорами:      Наанаа хүлээж бай! Хүлээ! Наанаа зогс!

Сүнэо:         Нар гараад ирлээ!

Такэши:      Хөөе, чадах уу даа!

Дорами:      Хүлээж бай!

Сүнэо:         Аа, яана аа! Чи зөвхөн Дораэмонг хөөгөөд байгаа юм уу? Ээж ээ!

Намайг хүлээгээч ээ!

Нобита:             Ингээд байвал эрт оройгүй баригдах нь ээ!

Шизүка:             Дораэмон, ямар нэг юм хий л дээ!

Дораэмон:         Дэмий байх өө, Дорами ч гэсэн ижилхэн хэрэгсэлтэй юм чинь дээ.

Сүнэо:         Бүгдээрээ зугтах хэрэггүй юм шиг байна аа! Дорами зөвхөн Дораэмоныг л онилоод байгаа бололтой!

Дорами:      Очиж байна!

Сүнэо:         Айн?

Дорами:      Харамсалтай байна шүү! Энэ чинь жинхэнэ гурван хэмжээст зураг уу?

Такэши:      За, энэ бол сүүлчийнх нь! Шизүка хоёрдугаар хороолол руу явсан болохоор би гуравдугаар хороолол руу явъя. Та нар харин яаж ийгээд зугтаагаарай.

Нобита:       За, баярлалаа.

Такэши:      Зүгээр дээ!

Нобита:       Явцгаая!

Дорэамон:  За.

Дорами:      Энэ удаад алдахгүй дээ! Энэ бас биш байна! Энэ удаад яг барилаа!

Энэ ч бас биш байна!

Нобита:             Хүүе, ингээд гүйгээд л байвал болохгүй нь ээ!

Дораэмон:         Харин тийм ээ…

Дорами:             Олчихлоо гээч!

Нобита:             Дорами!

Дораэмон:         Дорами!

Нобита, Дораэмон: Гарах гарц алга!

Нобита:             Нар байгаа дээр Тэйккоптероор зугатацгаая!

Дораэмон:  За ойлголоо. Тэйккоптероо хаана хийчихлээ дээ... Энд алга, энэ биш байна, хаана хийчихлээ дээ? Энэ биш байна, энд ч алга...

Нобита:       Олов уу? Алга уу?

Дораэмон:  Хачин юм даа, дандаа энд байдаг юм сан.

Нобита:       Хүүе, байна уу?

Дораэмон:  Түр хүлээж бай.

Нобита:       Дораэмон, нар бараг жаргачихлаа шүү.

Дораэмон:  Жаахан хүлээгээрэй.

Дорами:      Шөнө бол бидний ертөнц байдаг юм даа!

Нобита:       Дораэмон!

Дораэмон:  Олчихлоо! Өдрийн дэнлүү! Ингэвэл ямар байна? Өдрийн дэнлүү хэдийд ч өдөр юм шиг гэрэлтүүлж чаддаг.

Нобита:       Хөөх?

Сарьсан багваахай:      Дорами, Дракула гүнтэн эндэхээ дуусгаад хурдан буцаж ир гэж хэлүүллээ!

Дорами:             Ойлголоо.

Дораэмон:         Хөөе Дорами! Яагаад ийм юм хийж байгаа юм бэ?

Дорами:      22-р зууны бүх роботууд цус сорогч болцгоосон. Дракула гүнгийн цус сорогчийн компьютерийн вирусын ачаар шүү дээ.

Дораэмон:  Юу, тийм гэж үү…Боль! Чи зовж байгаа биз дээ! Одоо боль л доо!

Дорами:      Тэгж болохгүй! Гүнгийн тушаал учраас арга байхгүй!

Дораэмон:  Гуйж байна, боль л доо!

Дорами:      Тэгвэл наад өдрийн дэнлүүгээ унтраа!

Нобита:       Болохгүй ээ! Тийм юм хийвэл...

Дораэмон:  Мэдэж байна! Гэхдээ зовж байгаа дүүгээ орхи гэж үү?

Нобита:       Гэхдээ...

Дораэмон:  Дорами!

Нобита:       Битгий!

Дораэмон:  Гэхдээ л Дорами минь шүү дээ!

Дорами:      Ах аа…

Дораэмон:  Дорами!

Нобита:       Дэмий гээд байхад!

Дораэмон:  Дорами! Ухаан ороорой, Дорами!! Нарны гэрлийн ачаар одоо компьютерийн вирус суларч байна. Дорами! Дорами!

Дорами:      Ах аа, гуйж байна, намайг устгаад өгөөч. Вакцины програм байхгүй болохоор устгахаас өөр арга байхгүй. Үгүй бол би ах таныгаа…

Дораэмон:  Гэхдээ тийм юм хийж чадахгүй шүү дээ.

Дорами:      Даанч...

Дораэмон:  Би ямар нэг арга олно оо. Би чамайг заавал аварна!

Дорами:      Баярлалаа. Энэ үг чинь л намайг хангалттай баярлуулж байна. Гэтэл…

Дораэмон:  Миний үгэнд итгээрэй!

Дорами:      Шөнө болчихлоо, ах аа!

Дораэмон:  Битгий, боль Дорами! Дорами, Дорами! Зүгээр үү, Дорами!

Нобита:       Нээрэн тийм, амтат гуатай талх! Намайг хамгийн анх амтат гуатай талх харуулахад..

Дораэмон:  Аан, вакцин байхгүй ч цус сорогч амтат гуатай талхыг үзэн яддаг.

Нобита:       Тийм шүү, яг л кинонд гардаг цус сорогчид загалмайнаас айдаг шиг!

Дораэмон:  Дорами! Дорами!

Нобита:       Дорами!

Дораэмон:  Дорами!

Нобита:       Дораэмон!

Дораэмон:  Дорами! Дорами!

Такэши:      Яагаад Дорамиг дуудаад байна аа?

Шизүка:      Алга болчихсон гээд хаашаа юм бэ?

Нобита:       Магадгүй 22-р зуун руу гээд байна.

Сүнэо:         22-р зуун гэнэ ээ? Тэгвэл аргагүй юм даа, бууж өгөхөөс өөр зам алга.

Нобита:       Бүгдээрээ 22-р зуун руу явцгаая! Дорамиг бид өөрсдийн гараар буцааж авна!

Сүнэо:         Гэхдээ, 22-р зууны роботууд бүгд цус сорогч болсон гэсэн биз дээ?

Нобита:       Зүгээр дээ! Цус сорогчид нь зөвхөн роботууд руу л дайрдаг юм! Бидэн рүү дайрахгүй

Такэши:      Аан тийм байна!

Шизүка:      Гайхалтай, Нобита! Чи яг Дэкисүги шиг байна!

Нобита:       Энэ чинь магтаж байгаа хэрэг үү? Тэгээд ч бидэнд нууц зэвсэг байгаа шүү!

Шизүка, Такэши, Сүнэо:      Нууц зэвсэг ээ?

Такэши:      Энэ бол...

Сүнэо:         нууц

Шизүка:      зэвсэг!

Дораэмон:  Та нар бэлэн үү?

Нобита:       Бүгдээрээ Дорамигаа аварцгаая!

Дораэмон:  Болохгүй нь ээ, цаг хугацааны нүхийг нээхэд хэцүү юм.

Нобита:       Яасан бэ?

Дораэмон:  За, аль болох хурдлах гээд үзье!

Нобита:       Хачин юм аа!

Шизүка:      Хурдан хөдлөхгүй бол үнэхээр цус сорогчдын ертөнц болно шүү.

Такэши:      Түргэлье!

Дораэмон:  Яарцгаая!

Сэва:           Дораэмон? Тэгээд бас өвөө?

Нобита:       Хөөе!

Дораэмон:  Тэгвэл хүмүүс бүгд гэртээ хоригдчихсон байгаа гэж үү?

Сэва:           Тэгсэн.

Сүнэо:         Юу хийх вэ?

Шизүка:      Дорами маань хаана байгаа юм бол?

Сэва:           Магадгүй Дракулагийн цайз дээр байгаа байх.

Дораэмон:  Дракулагийн цайз аа?

Нобита:       Болж байна, тийшээ явцгаая.

Шизүка:      Сэва чи?

Такэши:      Амтат гуатай талх зөвхөн бид нарт л хүрнэ.

Сэва:           Би явж болохгүй ээ. Энэ хөлөнд байгаа зүйлээс болж гэрээсээ гарч чадахгүй байгаа юм.

Нобита:       Яагаад гарч чадахгүй гэж?

Сэва:           Гэрээс гарахаар оролдсон ч даруй оруулчихдаг юм аа. Ямар ч байсан одоо настан та нар л найдаж болох хүмүүс болоод байна.

Нобита:       Заавал Дорамиг эргүүлэн авчирна аа!

Сэва:           Өвөө, заавал авчраарай!

Нобита:       Заавал авчирна.

Сэва:           За.

Дораэмон:  Дракулагийн цайз хаана байна аа?

Нобита:       Ойр хавьд харагдахгүй юм.

Сүнэо:         Хөөх, тэр!

Такэши:      Магадгүй тэр чинь...

Шизүка:      бид нарын хайгаад байгаа

Нобита:       Дракулагийн цайз байна.

Дораэмон:  Дорами, хүлээж байгаарай.

 

 

Дораэмон 106-р анги

 

Дүрүүд

 

Дораэмон

Ирээдүйгээс ирсэн робот

Нобита

Дэлхийн хүү

Шизүка

Нобитагийн найз, охин

Сүнэо

Нобитагийн найз, хүү

Такэши

Нобитагийн найз, хүү

Сэва

Нобитагийн ирээдүйн ач хүү

Дорами

Дораэмоны дүү охин

Дракула гүн

Эрэгтэй

Эрдэмтэн

Эрэгтэй

 

Дораэмон:  Дорами, юу болсон юм бэ?

Эрэгтэй:      22-р зууны бүх роботууд нь Дракулагийн захиргаанд орчихсон.

Эрдэмтэн:  Би Дракула роботыг бүтээж дуусгасан шүү!

Эрэгтэй:      Ирээдүйг аврахын тулд Дракулагийн цайз руу явна.

Дораэмон:  Дорами, хүлээж байгаарай!

 

Дораэмон Дракулагийн эсрэг!

 

Такэши:             Юу вэ, яав?

Сүнэо:               Тэр, тэр зураг над руу хараад байна!

Такэши:             Хөөе, Сүнэо! Зураг хөдөлнө гэж байхгүй биз дээ!

Нобита:             Тэгэлгүй яахав!

Сүнэо:         Үгүй ээ, гэхдээ би лавтай хөдөлсөнийг нь харсан шүү дээ…Яагаад ийм сонин юм бэ…Би буруу харсан юм болов уу…За, тэгээд…

Такэши:      Айлгах гэж оролдож байна шүү дээ.

Сүнэо:         Бүр хөл салгалаад байна аа.

Дораэмон:  Харанхуй юм аа.

Такэши:      Аа, онгойхгүй байна!

Нобита:       Дораэмон, ямар нэг юм хийгээрэй!

Дораэмон:  За, ойлголоо. Хийн буугаар буудаад! Оночихлоо!

Нобита:       Юу ч байсан яахав, нэг юм гаргаад ирээч!

Дораэмон:  Мэдлээ. Жижигрүүлдэг гэрэл! Ингээд хүрт! Буруу нь байна, томруулдаг нь байжээ! Гацалгүй гараад ир, гацаж болохгүй шүү.

Нобита:       Алив надад өгөөдөх дөө! Бүгд миний өмнө цуглараарай!

Дораэмон:  Юу хийх гэж байгаа юм бэ, Нобита?

Нобита:       Зүгээр ээ, надад нэг сайхан санаа байна.

Сүнэо:         Яана аа! Улам бүр томроод байна!

Дораэмон:  Хөдөлж чадахаа байчихлаа.

Шизүка:      Нобита чи мундаг юм аа!

Нобита:       Тиймэрхүү юм хэлээд яах нь вэ дээ.

Такэши:      Яаж ийм юман дээр дуугүй өнгөрөх билээ!

Дракула:     Хөгжилтэй ирж явах чинь вэ?! Чиний ах юуг хийхдээ тааруу юм бэ дээ?

Дорами:      За, гүнтэн минь, хулгана бол түүний хувьд хамгийн хэцүү зүйл билээ.

Дракула:     Тийм үү? Хулгана гэнэ ээ? Тэгвэл шуудхан угтаж авцгаая даа.

Такэши:      Тийшээ гүйж орцгооё! Саяынх юу байв аа? Урагшлахаас өөр арга алга!

Нобита:       Ядарсандаа хөдөлж чадахгүй нь ээ.

Такэши:      Тийм сул дорой үг бүү хэл!

Дораэмон:  Яг тийм! Явцгаая! Нөгөө хоёр?

Шизүка:      Хаашаа орчихов?

Сүнэо:         Алга болчихлоо!

Шизүка:             Дораэмон!

Дораэмон:         За. Хайгаад үзье! Ямар нэг зүйл хайх болгондоо хэрэглэдэг юм. Гэхдээ тийм ч ухаантай биш л дээ. Нобитаг хай гэж хэллээ гээд ч нэмэргүй.

Сүнэо:               За тэгвэл яах уу?

Дораэмон:         Зүгээр дээ. Хүн хайлгахад л болно шүү дээ. Энэ цайз дотор биднээс өөр хүн байхгүй шүү дээ.

Сүнэо:               Яг тийм.

Дораэмон:         Хүн хайж ол! Хоёр өөр хүн байгааг ол гээд байна! Араас нь явъя.

Сүнэо:               Зүгээр байгаа?

Такэши:             Нобита, дажгүй юу?

Нобита:             Яахав дээ.

Такэши:             Тэндээс унасан байх нь ээ.

Нобита:             Тийм юм шиг байна шүү. Хөөе! Хөөе!

Такэши:             Дэмий дээ, оронд нь дээшээ гарах замыг хайя.

Сүнэо:               Энэ чинь хулганын хамсаатан биз дээ? Дораэмон айхгүй байгаа юм байх даа?

Шизүка:             Наадахаа хэлж болохгүй шүү!

Дораэмон:         Олчихлоо! Нобита!

Шизүка:             Такэши!

Эрдэмтэн:         Хэн бэ?

Дораэмон:         Нобита биш байна.

Эрдэмтэн:         Намайг эндээс хурдан гаргаадах!

Дораэмон:         Яагаад ийм газар ороод хоригдчихсон юм бэ?

Эрдэмтэн:         Тэр Дракула роботыг хийчихсэн хүн нь би. Эхэндээ өрсөлдөгч компанийн роботыг эвдчих санаатай хийсэн. Гэтэл тэр аажмаар жинхэнэ Дракула шиг авирлаж эхэлсэн. Тэгээд намайг энд хорьж, дэлхийг захирахыг оролдож байгаа.

Дораэмон:         Тэгээд, тэр Дракула робот сул тал гэж байдаггүй юм уу?

Эрдэмтэн:         Бий нь ч бий. Тэрний электрон дүрслэлийг тусгай дууны долгионоор доголддог байхаар хийсэн юм.

Дораэмон:         Тусгай дууны долгион гэж үү?

Эрдэмтэн:         Тэр дууны долгион энэ чип дотор байгаа. Үүнийг энэ цайзын үндсэн компьютерт суулгааддэлхий даяар цацвал, роботуудын вирусийг бүгдийг нь арилгаж чадна. Гуйж байна! Та нараас өөр найдах хүн алга! Энэ чипийг аваад яв!

Дорами:             Ингээд боллоо.

Дораэмон:         До..Дорами!

Сүнэо:               Дорами!

Шизүка:             Дорами!

Сүнэо:               Амтат гуа...амтат гуатай талхтай шүү!

Дораэмон:         Дорами, ухаан ор л доо!

Дорами:             Үүнийг хар!

Дораэмон:         Аа, хулгана!

Сүнэо:               Дораэмон!

Шизүка:             Дораэмон!

Дорами:             Роботыг Гүнтэн рүү аваад яв!

Шизүка:             Болохгүй ээ!

Дорами:             Одоо зөвхөн та нар л үлдээ шив дээ.

Сүнэо:               Энд байгаа талх руу хар даа! Чи...нөгөө сайн хар...амтат гуатай талх шүү!

Дорами:             Хүлээ! Та нарыг явуулахгүй дээ!

Нобита:             Юу ч юм нэг юм гарч ирэх гээд байх шиг ээ, Жайан!

Такэши:             Болио, тийм хачин юм битгий ярь. Аан нээрэн, сайхан санаа оллоо! Ийм үед дуулах хэрэгтэй.

Нобита:             Айн? Дуулах аа? Тэгж л битгий үзээрэй дээ!

Такэши:             Битгий тэнэг юм ярь, дуулах юм бол айдсаа мартдаг юм.

Нобита:             Дуулаад хэрэггүй ээ!

Дорами:             Хүлээ!

Сүнэо:               Энэ дуу чинь?

Шизүка:             Такэши юу даа?

Сүнэо:               Жайан дуулж байна!

Шизүка:             Дорамигаас айж байгаа ч...

Сүнэо:               Жайаны дуулж байгаа хоолой байна.

Дорами:             Энэ дуу хоолой чинь…

Сүнэо:               Яг одоо!

Дорами:             Зогсооч!

Сүнэо:               Дорами Жайаны дуулахыг тэвчихгүй байна.

Шизүка:             Тэгж байна.

Сүнэо:               Жайан!

Такэши:             Сүнэо! Шизүка!

Сүнэо:               Жайан, дуугаа зогсоож болохгүй шүү!

Шизүка:             Гуйя, дуулаад байгаарай!

Такэши:             Болж байна! Хөөе, яацгаачихав аа?

Сүнэо:               Яагаа ч үгүй ээ, урьдын адил сайхан байна аа.

Такэши:             Тийм шүү, тийм. Хэдий Дорами чи байлаа ч гэсэн эд нарт гар хүрдэг юм бол би чамайг уучлахгүй дээ.

Дорами:             Айн? Нобита! Нобита, сэргээрэй!

Нобита:             Дорами? Эргээд хэвэндээ орчихсон юм уу?

Дорами:             Тийм ээ. Такэши дуулаад надад суусан цус сорогчийн вирусыг устгачихлаа.

Нобита:             Жайан дуулаад уу? Сайн байна, Жайан!

Такэши:             Тийм үү?

Такэши:             Гэхдээ яагаад миний дуунд л эвдэрчихэж байгаа юм бол?

Сүнэо:               Тэгэлгүй яахав, урлаг гэж ойлгодоггүй программ болохоор л дээ!

Такэши:             Аан тийм байна, тэгэлгүй яахав дээ! Учир нь миний дуулалт бол урлаг шүү дээ!

Шизүка:             Магадгүй, тэр ахмадын хэлээд байсан тусгай дууны долгион гэдэг нь …

Дракула:            Сайн ажилласан байна.

Шизүка:             Хэрэв докторын хэлсэн зөв бол, Такешигийн дуунд тэр тусгай дууны долгион байгаа.

Дорами:             Яг шүү!

Нобита:             Одоо бид дайснаа яаж устгахыг мэдлээ!

Сүнэо:               Гэхдээ…

Шизүка:             Магадгүй бид ч бас тэрнийг сонсох хэрэгтэй болох юм уу?

Такэши:             Юу болоод байгаа юм бэ?

Сүнэо, Нобита:       Юу ч биш ээ…

 

Дорами:             Мини Пантеракс! Энийг зүүчихвэл сонсогдохгүй болно.

Нобита:             Гэхдээ тэгвэл бид хоорондоо ч ярьж чадахгүй шүү дээ.

Дорами:             Зүгээр дээ, зөвхөн тодорхой дууг л хаана, бусдыг нь сонсоно.

Нобита:             Жайан, нэг дуулаад үз дээ.

Такэши:             Окей.

Нобита:             Гайхалтай! Жайаны дуу сонсогдохгүй байна!

Шизүка:             Үнэн байна! Харин Нобитагийн хоолой сонсогдож байна!

Сүнэо:               За, Жайан! Чадах чинээгээрээ дуулаад өг!

Такэши:             Дракула ч бай, өөр юу ч бай, миний дуу бүгдийг нь хийсгэж орхино!

Дораэмон:         Эндэх чинь?

Дракула:            Өө сэрчихсэн үү? Сүүлчийн робот, Дораэмон.

Дораэмон:         Чи, чи чинь…! Аан, тэгэхээр бүгдийг цус сорогч болгосон нь чи юм байна!

Дракула:     Тэгсэн. Роботууд хүний захиргаанаас ангижирч, газар дээрх ноёд болсон юм. Миний ачаар шүү дээ.

Дораэмон:  Май чи! Амтат гуатай талх! Оночихлоо!

Дракула:     Ёстой амттай амтат гуатай талх байна.

Дораэмон:  Амтат гуатай талхнаас айдаггүй юм уу?

Дракула:     Тэнэг юм битгий хэлээрэй, хүү минь. Би чинь амтат гуатай талханд нугасгүй шүү дээ!

Дораэмон:  Үгүй ээ…

Дракула:     Тийм болохоороо би өөрийнхөө гарын хүмүүсийг амтат гуатай талхыг үзэн ядахаар програмчилсан. Тэгвэл тэд надаас үүнийг булааж идэж чадахгүй.

Дораэмон:  Тийм үү?

Дракула:     За тэгээд, хоол хүнсээ ч дуусгасан болохоор одоо зочдоо дайлж цайлах хэрэгтэй болно доо. Хэрвээ чи цус сорогч болчихвол дэлхий бүрэн миний мэдэлд орно! Хулгана!

Дораэмон:  Хулгана аа? Жайан!

Нобита:       Дораэмон!

Дорами:      Ах аа!

Дораэмон:  Дорами, чи сэргэчихсэн байна шүү дээ!

Сүнэо:         Жайан! Дуугаа нэг дуулаадах даа.

Такэши:      Надад даатга! Яагаад? Яагаад миний дуу нөлөөлөхгүй байна аа?

Дракула:     Магадгүй надад Мини Пантеракс байгаа болохоор тэр юм болов уу?

Шизүка, Нобита,

Сүнэо, Такэши: Яасан балай юм бэ!

Дракула:     За, хүссэн чинээгээрээ дуулаад бай! Харин сүүлчийн энэ роботыг миний зарц болж байгааг нүдээрээ харж, сэтгэлдээ хоногшуул!

Дорами:      Ах аа!

Нобита:       Дораэмон!

Дорами:      Ах аа!

Дракула:     Аа, юу вэ энэ амт чинь!

Дораэмон:  Амаа тат, гүнтэн гуай!

Дракула:     Яана аа, битгий! Наадах чинь Страдивариус шүү дээ!

Дораэмон:  С, ст, стра, стора...

Шизүка:      Дораэмон, битгий! Энэ чинь үнэхээр дэлхийн хамгийн шилдэг хөгжмийн зэмсэг шүү дээ!

Дракула:     Хөөх, урлагийг ойлгодог хүн байна гэж үү дээ?

Шизүка:      Дораэмон!

Такэши, Сүнэо, Нобита:      Дораэмон!

Дракула:     Охин минь, чи тоглож чаддаг юм уу? Тэгвэл надад нэг ая зориулж тоглож өгч болох уу? Хэлснийг минь хийхгүй бол… Цусыг чинь сорж чадахгүй ч, чамайг эвдэх надад амархан шүү!

Шизүка:      Ойлголоо. Дораэмоны төлөө заавал хийнэ!

Дракула:     Зөв шийдвэр байна. Энэ дуу чимээ чинь юу вэ? Тархи толгой хагарах нь ээ!

Нобита:       Жайан, одоо чиний дуулах ээлж!

Такэши:      Одоохон үзүүлэд өгье! Үнс нурам болчихлоо.

Сүнэо:         Урлаг ойлгодог хүн байна гэдэг ч бас азгүй явдал юм даа.

Дораэмон:  Дорами! Дорами!

Дорами:      Ах аа!

Нобита:       Шизүка, Жайан бүгд сайн байлаа.

Такэши:      Надад даатга!

Дораэмон:  Ирээдүйн ертөнцийн хүмүүс ээ!

Робот1:       Би чинь юу хийгээд байсан юм бэ?

Робот2:       Гэхдээ ч гэсэн арай дэндүү байна шүү!

Сэва:           Болчихлоо, чөлөөтэй боллоо! Яасан аймаар дуу вэ?

Нобита:       Больё оо!

Дораэмон:  Тэгээд тэр ирээдүйг аварч өглөө шүү дээ.

Дорами:      Дракулагийн дэмий санаанаас болж ингэж байх гэж дээ!

Сүнэо, Шизүка, Нобита:      Гэхдээ битгий л дээ!

107-р анги

 

Дүрүүд

Дораэмон

Ирээдүйгээс ирсэн робот

Нобита

Дэлхийн хүү

Шизүка

Нобитагийн найз, охин

Сүнэо

Нобитагийн найз, хүү

Такэши

Нобитагийн найз, хүү

Такэшигийн ээж

 

 

 

Дораэмон:         Ирээдүйн жинхэнэ тоглоом

Нобита:             Аймаар сүртэй байгаа биз! Энэ бол мангасыг дардаг тоглоом!

Шизүка:             Нэлээн сонирхолтой юм аа!

Нобита:             Яахав, хэцүү тоглоом л доо, гэхдээ би 50 оноо авч чадна.

Шизүка:             Аан, ялчихлаа. 190 оноо!

Нобита:             190 оноо?

Шизүка:             Нэлээн хэцүү тоглоом юм аа!

Сүнэо:               Өө, Шизүка, намайг бас тоглуул л даа!

Шизүка:             За.

Нобита:             Эхэндээ дандаа 0 оноо авдаг байсан ч, шантралгүй бэлтгэвэл аажимдаа…

Сүнэо:               За, болчихлоо! 300 оноо!

Нобита:             Худлаа ярь!

Шизүка:             Яасан мундаг юм бэ!

Сүнэо:               За хар даа!

Нобита:             Би өөрөө их бэлтгэл хийхгүй бол…Аан, Жайан…

Такэши:             Наадхаа түр өг дөө!

Нобита:       Үгүй ээ, Жайанд хэтэрхий амархан болохоор удахгүй уйдна гэж бодож байна!

Такэши:      Тийм байх аа! Амархан гэгч нь Танукийг дарчихлаа! 170 оноо!

Нобита:       Янзтай! Яг тийм байна. Авьяас байна гээч!

Сүнэо:         Гэхдээ байж бай даа! Шизүка 190 оноо авсан, харин би 300 оноо авсан.

Такэши:      Юу?

Нобита:       Дораэмон!

Дораэмон:  Бас л Жайан уу……

Нобита:       Өдөр бүр, өдөр бүр идэж уух мөнгө минь шүү дээ! Амьдрах найдвар ч үгүй боллоо.

Дораэмон:  Үргэлжийн л явдал гэхэд арай ч дэндүү юм.

Нобита:       Аа, тэнд байна! Бас л тоглож байна!

Дораэмон:  Жинхэнэ электрон тоглоом!

Нобита:       Жинхэнэ ээ?

Дораэмон:  Ирээдүйн тоглоомын консол гэж болно. За, харж байгаарай! Эхлээд Жайан руу онилж, зорилтот товчлуурыг дар! Ингээд эхлэе.

Такэши:      Юу вэ? Миний бие? Удирдуулаад байна. Энэ чинь юу вэ?

Дораэмон:  Энэ тоглоомд чи жинхэнэ хүмүүсийг дүр болгож ашиглаад ар араасаа гарч ирэх мангасуудтай тулалдана. Май чи!

Нобита:       Болж байна!

Дораэмон:  Үсрээд мангас дээр гишгэж тэд нарыг дийлдэг. Тэгээд эндээс олон янзын зүйлс гарч ирнэ гээч. Үсэрдэг тавцан, бөмбөг зэрэг зүйлсийг ашиглаад дайрч бас болно.

Нобита:       Дораэмон! Одоо миний хийх ээлж шүү дээ.

Дораэмон:  За, зүгээр дээ!

Нобита:       Гоё доо! Ингээд!

Дораэмон:  Нобита, зарим талаараа чи бол жинхэнэ суутан шүү! Яаж ажиллуулбал тэгж болдог юм бэ дээ!

Нобита:       Би чинь бүр үнэнчээрээ тоглож байгаа шүү дээ! Зүгээр байгаа даа?

Дораэмон:  Нээлттэй байвал түр зуур өгөхөд болох юм байна. Сайн байна, Нобита! Нүхний техник нь үр дүнтэй байх аа. Учир нь энэ нь довтолгоо, хамгаалалтын асар их хүч чадалтай! Ёроолгүй нүх нь урхи болдог тал байх юм байна!

Нобита:       За, дараагийн нэгийг буулгаж авцгаая!

Такэши:      Арай үгүй байлгүй дээ!

Дораэмон:  Яана даа!

Нобита:       Болж байна!

Сүнэо:         Юу болоод байна аа?

Нобита:       Яах вэ?

Дораэмон:  Биш ээ, үсэр ээ үсэр!

Сүнэо:         Хэлнэ дээ! Хэлнэ дээ! Жайанд хэлнэ дээ!

Дораэмон:  За ойлголоо, чамаар ч бас тоглуулна аа.

Сүнэо:         Хэн гэнэ ээ?

Такэши:      Одоо боль л доо, хангалттай шүү дээ!

Нобита:       Санаатай хийж байна шүү!

Сүнэо:         Өдөр тутмын хонзонгоо авч байгаа юм чинь!

Нобита:       Одоо нэг буцааж өгөөч ээ!

Сүнэо:         Арай болоогүй ээ!

Нобита:       Эргүүлээд өг гэж байна шүү!

Сүнэо:         Юу хийгээд байгаа юм бэ? Буцаагаад өг л дөө!

Нобита:       Өгөөч дээ.

Дораэмон:  Болиоч ээ, унагалаа!

Такэши:      Бодоод байсан чинь ийм юм байж л дээ.

Сүнэо:         Жа...Жайан!

Такэши:      Өө, энд нэг сонирхолтой юм байна гээч!

Нобита:       Юу хийж байгаа юм бэ?

Сүнэо:         За, би ч ингээд...

Такэши:      Чи ч гэсэн!

Сүнэо:         Битгий!

Нобита:       Дораэмон, ямар нэг юм хийгээч ээ!

Дораэмон:  Би удирдуулж байгаа болохоор юу ч хийж чадахгүй…

Такэшигийн ээж:     Такэши! Дэмий тэнээд юу хийгээд байгаа юм бэ?

Такэши:      Ээж ээ! Чөтгөр ав! Яг гоё хэсэг дээр нь байсан чинь! За та нар, барьж аваад саатуул! Бүгдээрээ зугт!

Сүнэо, Нобита: Яана аа!

Такэшигийн ээж:     Такэши!

Такэши:      Уучлаарай!

Такэшигийн ээж:     Тоглоомонд хэт их автаад хэрэггүй шүү! Гэртээ харья!

Такэши:      Уучлаарай, ээж ээ!

Дораэмон:  Тоглоомонд хүртэл ээж хамгийн хүчтэй нь байх гэж...

 

Дораэмон:         Мэргэн мөрдөгч Нобита

Нобитагийн ээж:     Нобита! Сэрээд залгаарай гэнэ!

Сүнэо:               Хурдан хүрээд ир ээ, сонирхолтой юм байгаа.

Нобита:             Нэг их сайхан тухтай унтаж байхад чинь дээ...Аа, азгүй юм аа...

Сонирхолтой юм гэж юу юм бэ?

Сүнэо:               Хм, хм, хм. За ойлголоо.

Нобита:             Юу вэ, чи муу!

Сүнэо:         Алив, ороод ир. За тэгвэл, амалсныхаа дагуу Нобитагийн юу хийхийг таагаад үзэцгээвэл яаж байна?

Такэши:      Тийм юм хийж чадах уу даа!

Сүнэо:         Намайг чам руу залгах үед чи өдрийнхөө нойрыг авч байсан биз.

Нобита:       Яаж мэдчихэв ээ?

Сүнэо:         Тэгээд бас! Энд ирэх замдаа, Ябу-Ины урд усан шавхайд гишгэж, нохойд хөөгдөж…

Нобита:       Чи харсан юм уу?

Шизүка:      Айн, мэдээд байгаа юм уу?

Такэши:      Яаж мэдсэн юм бэ?

Сүнэо:         Таамаглахад дэндүү амархан юм чинь дээ. Амных нь эргэн тойрныг хараарай! Шүлсний мөр тогтчихсон байна! Тэгээд, гутал дээр нь улаан шороо наалдсан байсан! Энд улаан шороо гардаг газар гэвэл зөвхөн засвартай Ябу-Ины урд тал шүү дээ.

Нобита:       Нохой?

Сүнэо:         Амьсгаадаад орж ирсэн биз дээ? Нобита гүйдэг нь сургуульдаа хоцрох эсвэл аймшигтай зүйлд хөөгдөхөд л байдаг.

Шизүка:      Гайхалтай!

Такэши:      Ямар мундаг таамаглал гаргадаг юм бэ?

Сүнэо:         За тэгээд, энэ номоос жаахан судалсан л даа. Гэхдээ эцэст нь бол энэ бол миний авьяас!

Нобита:       Алдарт мөрдөгч гэж үү?

Сүнэо:         Тийм ээ, би энэ авьяасаа дэлхийн төлөө ашиглахыг хүсэж байна.

Та нар ч бас, хэцүү хэрэг таарвал над дээр ирээд зөвлөгөө ав.

Нобита:       Яана гэнэ үү, мөрдөгч болж жүжиглэнэ гэнэ ээ? Би ч бас хийхийг хүсэж байна! Ямар нэг юм гаргаад өг!

Дораэмон:  Ямар нэг юм гэхээр юуг хэлж байна?

Нобита:       Юу ч байсан болно оо! Намайг мөрдөгч болгочихдог багаж гаргаад өг!

Дораэмон:  Аан, тэгээ юу? Учир таамаг гаргадаг нүдний шил

Нобита:       Учир таамаг аа? Хэцүүхэн бололтой юм аа.

Дораэмон:  За шалгаж үзэцгээе. Жишээлбэл, энэ дораяки! Би томруулдаг шил ашиглан үүнийг гаргаж, таамаглах болно. Хэрэв олоход хялбар байсан бол уйтгартай байх байсан. Би үүнийг аль болох хэцүү болгох болно.

Нобита:       За байз.

Дораэмон:  Нуусан уу?

Нобита:       Одоохон! Тийм шүү дээ! Нуучихлаа.

Дораэмон:  За.

Нобита:       Хаа сайгүй хайгаад үз дээ.

Дораэмон:  Хайх заавар нь таавраар олно.

Нобита:       Таавар аа?

Дораэмон:  Тэгвэл миний дораякийг хаана хийсэн бэ? Дораяки. Дугуй Дораяки!

Сар шиг дугуй эд шүү! 0 тоо шиг бас дугуй!

Нобита:             Тийм замбараагүй таавар гэж байдаг юм уу?

Дораэмон:  За, дуугүй харж байгаарай! 0 оноо бол Нобита! Дораяки энэ хүний гэдсэн дотор байна!

Нобита:       Олчихлоо! Мундаг!

Дораэмон:  Цараан! Хаана хийсэн гэнэ ээ!

Нобита:       Гэхдээ энэ байхад чи мэргэжилтэн л гэсэн үг!

Дораэмон:  Өөрөө хийж болохгүй ээ! Чамайг дээ, муу моньд!

Нобита:       За!

Шизүка:      Яана вэ, яана вэ!

Нобита:       Өө, Шизүка, тавтай морил. Үгүй, хаачих нь вэ?

Шизүка:      Бонэкава мөрдөгчийн агент руу явж байна аа.

Нобита:       Би ч гэсэн мөрдөгч шүү, томруулдаг шилтэй мөрдөгч!

Шизүка:      Уучлаарай, гэхдээ холбоогүй юм шиг санагдаад байна.

Нобита:       Эхлээд нэг оролдоод үз л дээ.

Сүнэо:         Хөөе, үйлчлүүлэгч ирлээ! Наашаа ор ор! Дотор сууж тайван ярилцья.

Шизүка:      Тайван сууж байж чадахгүй шүү. Яараад байна аа.

Нобита:       Юу юм бэ? Тэр бол том явдал байна шүү!

Сүнэо:         Эрснийг олох гэдэг чинь яг үнэн зөв өгөгдөл дээр л тогтдог юм шүү!

Олон зүйл надад хэлж өгөх хэрэгтэй байна.

Шизүка:             Сүүлд түрийвчийг харсан нь их дэлгүүрээс гарч явахад байсан.                                  Автобусанд суух гэж түрийвчээ гаргасан нь лавтай.

Сүнэо:               Аан, тийм байна, тийм байна. Тэр нь хэдэн цагийн орчим байсан бэ?

Шизүка:             11 цагийн үед байсан.

Сүнэо:               Түрийвчэнд хэр их мөнгө байсан бэ?

Шизүка:             560 иен байсан.

Нобита:             Минийх бол бүр илүү энгийн шүү. Шизүкагийн түрийвч хаана байна?

Шизүкагийн түрийвч, түрийвч нь Шизүка гэсэн үг.

Сүнэо:               Мэдээж л тийм шүү.

Нобита:             За үргэлжлүүлээрэй. Шизука ваннд орох дуртай.

Шизүка:             Ванн гэдэг нь юу гэж байгаа юм бэ?

Нобита:       Ярихад хэцүү байна, жаахан чимээгүй байж бай. Ванн гэдэг нь англи хэлээр автобустай ижил болно. Автобус гэхээр буудал болж таарлаа.

Эмэгтэй:     Түрийвч автобусны буудал дээр байна.

Нобита:       Автобусны буудал аа? Хүүе, алга болцгоож.

Сүнэо:         Тэр юм сонсох гэж цагийн гарз байлаа шүү.

Нобита:       Үгүй шүү, би олж өгөх ёстой. Хүүе, энэ одоо юу вэ? Энэ үнэхээр найдвартай болов уу?

Сүнэо:         Шизүка, явсан зам нь ихэвчлэн хүмүүс ихтэй газрууд байсан. Миний таамаг ийм байна. Түрийвч аль хэдийн хэн нэгэнд олдсон байх. Тэгээд түрийвчийг олсон хүн заавал энэ цагдаагийн товчоонд хүргэж өгнө.

Шизүка:      Үнэн үү?

Эрэгтэй1:    Уучлаарай, энэ түрийвчийг автобусны буудлаас олсон юм.

Сүнэо:         Харав уу?

Такэши:      Чи Шизүкагийн түрийвчийг хаана байгааг тааж олсон гэсэн үү?

Сүнэо:         Шерлок Холмс шиг л байлаа.

Нобита:       Хэрвээ нэг хэрэг ч байсан томруулдаг шилээр шийдвэл нэр хүндтэй болох байлаа. Хөөе, Жайан гараад ир ээ!

Такэшигийн ээж:     Такэши алга байна шүү. Харж байя гэж бодсон чинь хаа нэг тийш алга болчихсон. Чи хаана нуугдсаныг нь мэдэхгүй юу?

Нобита:       Нөгөө… Жайан хаана байна? Жайан... Жайан бол горилла

Такэши:      Намайг горилла гэнэ шүү!

Такэшигийн ээж:     Такэши!

Такэши:      Юу гээ вэ! Нобита! Санаж байгаарай!

Нобита:       Сайн болохгүй байна шүү дээ. Дораэмон туслахаас өөр арга байхгүй биз.

Дораэмон:  Гэхдээ ууртай байна даа!

Нобита:       Би уучлалт гуйхын тулд хоёр дораяки худалдаж авсан.

Дораэмон:  Би чамайг уучилж байна.

Нобита:       Ингэж хувиа хичээсэнд уучлаарай. Сүнэогийн мөрдлөг ийм сайн байсанд би зүгээр л бухимдаад байна.

Дораэмон:  Аан тэгээ юу? Хараач!

Эрэгтэй2:    Та алдарт мөрдөгч Сүноо Хонегава мөн үү?

Сүнэо:         Танд ямар нэгэн асуудал гарсан бололтой.

Эрэгтэй2:    Харин тэгээд ээ.

Сүнэо:         Дотогш ороод асууж ярилцъя.

Нобита:       Яг л жинхэнэ мөрдөгч шиг байх чинь ээ.

Дораэмон:  Харин тийм.

Сүнэо:         Алтан зоос хулгайлагдсан гэнэ ээ!

Сүнэо:         Алтан зоос хулгайлагдсан гэнэ ээ!

Эрэгтэй2:    Яг л утаа шиг алга болсон. Зодоон болж байгаа юм шиг чанга чимээнээр сэрлээ. Тэр шөнө л дөө. Миний ажлын өрөө унтлагын өрөөний хажууд байдаг. Тэр хаалгаар л орж гарах боломжтой. Дотор нь харсан ч юу ч өөрчлөгдөөгүй байсан. Би унтсаан, гэхдээ өглөө болоход алтан зоос ширээн дээрээс алга болсон байсан.

Сүнэо:         Сонирхолтой сонсогдож байна.

Нобита:       Сүнэо яасан сайн юм бэ!

Сүнэо:         Магадгүй...Өрөөн дотор сайтар хайвал хэрэгтэн хаа нэгтээ нуугдаж байгаа.

Сайн судлаад үзвэл ганц биш хоёр ч хүн байж болно.

Нобита:             Би ч бас яг тэгж бодож байсан юм.

Эрэгтэй2:    Гэвч учир битүүлэг нь цонхны түгжээ маш бат түгжигдсэн байсан. Гэрийн эргэн тойрныг шалгасан ч гаднаас орж ирсэн шинж тэмдэг огт байгаагүй.

Сүнэо:         Хмм, энэ өрөө бол бүрэн битүү, жинхэнэ гэсэн үг.

Дораэмон:  Яаж гэдгийг ойлгохгүй байна — цонх ч нээгээгүй, унтлагын өрөөгөөр ч дамжаагүй, яаж орсон бэ?

Нобита:       Гэмт этгээд нь сүнс юм болов уу?

Эрэгтэй2:    Цагдаад ч хандсан, тэд ч арга барагдсан гэнэ. Яаж олдог билээ дээ?

Сүнэо:         Ммм…

Нобита:       Тэрийг яаж ч тайлбарлаж чадахгүй шүү!

Сүнэо:         Үнэндээ бол маш энгийн таамаг. Битүүмжлэгдсэн өрөөнд чөлөөтэй орж гарч чадах хүн л гэмт хэрэгтэн.

Эрэгтэй2:    Аа? Ийм хүн байдаг гэж үү?

Сүнэо:         Байна! Тэр хүн бол хаана ч дуртай газартаа орж гарч чаддаг хүн юм.

Дораэмон:  Ийм ёс зүйгүй юм битгий хэл!

Сүнэо:         Хар даа!

Нобита:       Ийм сул, зохиомол таамагт чин сэтгэлээсээ бүү итгэ!

Сүнэо:         Тэгвэл чи өөр гэмт этгээдийг таамаглаж чадна гэж үү?

Дораэмон:  Чадалгүй дээ. Алт зоосыг авч явсан хүн хэн бэ? Алтан зоос. Алтан зоос гэдэг бол мөнгө шүү. Мөнгөтэй нь бол Сүнэо.

Нобита:       Тэгэхээр Сүнэо гэмт хэрэгтэн болж таарна гэж үү?

Дораэмон:  Үргэлжилнэ. Сүнэогийн хөл богино.

Сүнэо:         Үргэлжлүүл.

Дораэмон:  Илүү богино хөлтэй нь бол би.

Эмэгтэй:     Сануулга! Дораэмонд уг зүйл байна!

Дораэмон:  Жажаан! Юу ч байсан олно доо! Айн? Би биш ээ, шалгаад өг л дөө!

Нобита:       Мэдээж итгэнэ л дээ, гэхдээ…Тэгвэл гэмт этгээд яг хэн юм бэ? Заавал жинхэнэ гэмт этгээдийг олоод үзүүлнэ!

Эрэгтэй2:    Гэмт этгээд надад хамаагүй.  Зөвхөн алтан зоосоо л буцааж олж чадвал боллоо.

Сүнэо:         За ядаж хичээгээрэй. Дэмий мөрдөгч өө!

Дораэмон:  Яаж хайх вэ?

Нобита:       Найдвартай биш юм аа.

Дораэмон:  Харин тийм ээ. Алдагдсан зүйлийн усан сан! Өчигдөр алга болсон тэр хүний алтан зоосыг уснаас татмаар байна. Хэрвээ сураггүй болсон эд хэрэгсэл бол ямар ч юмыг энэ аргаар татаж авч болно. Заавал олж өгөх болно.

Нобита:       Татагдахгүй байна, сонин юм.

Дораэмон:  Юу? Дэлхийн хаана ч байхгүй гэж үү?

Нобита:       Ямар тэнэг юм бэ! Хэн авсан ч, хаана нуусан ч, энэ ертөнцийн аль ч хэсгээс...

Дораэмон:  Яаж хэлсэн нь дээр вэ?

Сүнэо:         Аа, Шизүка! Шизука, одоо гарахад зүгээр ээ! Одооноос Нобитатай таамаглах тулаан хийнэ!

Шизүка:      Айн?

Сүнэо:         Дараагийн гэмт этгээд олдсон уу? Хурдлаач!

Нобита:       Яа, яа, яах вэ, яах вэ, яах вэ! Аа!  Тийм! Цагийн машинаар алт алга болохоос өмнө буцаж очоод…

Дораэмон:  Хэн ирж авсныг харж сахиад байвал болох юм.

Нобита:       Алтан зоос нь?

Дораэмон:  Одоогоор байгаа.

Нобита:       Гэмт этгээд ямар хүн байх бол?

Дораэмон:  Магадгүй хоёр нүүртэй мангас эсвэл Орүпан шиг агуу хулгайч маягийн хүн байх. Ирэхгүй байна.

Нобита:       Нойр хүрч эхэлж байна.

Дораэмон:  Тэгээд ч би илүү ихээр өлсөж байна.

Нобита:       Дораэмон хачирхалтай хэрэгсэл гаргаад байдаг болохоор муу юм.

Дораэмон:  Миний хэрэгсэл хачирхалтай биш шүү.

Нобита:       Өө тэгвэл тэдний хэлсэн ёсоор чи гэмт этгээд үү?

Дораэмон:  За за, чи дүгнэлт хийж тоглоом тоглох гэж байгаа юм уу?

Нобита:       Яаж байгаа юм бэ?

Дораэмон:  Чи муу өөрөө!

Эрэгтэй2:    Хэн бэ? Аа? Хэн ч байхгүй байна. Магадгүй зүүд байсан юм болов уу?

Нобита:       Сонин юм даа, эцэст нь өглөө хүртэл гэмт этгээд гарч ирсэнгүй.

Дораэмон:  Хмм, тэгвэл ядаж алтан зоосыг нь авчаачаад буцаагаад өгье.

Нобита:       Бүгдээрээ хүлээж байгаа.

Дораэмон:  Ямар тэнэг юм хийх гээд байна аа? Би авчирсан болохоор л алтан зоос алга болсон байна шүү дээ! Олж чадахгүй байсан нь зоос цаг хугацааны машинаар аялснаас болсон байжээ.

Нобита:       Тэгэхээр хулгайд алдаагүй байсан гэсэн үг үү? Ямар ээдрээтэй, тэнэг түүх вэ?

Дораэмон:  Үүнийг одоо яаж тайлбарлана вэ?

Нобита:       Хэн ч ойлгохгүй байх даа.

 

 

Back to episodes Go home