Doraemon 2025 103-104

Дораэмон 103-р анги

Дүрүүд

Дүр

Тайлбар

Дораэмон

Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур

Ноби Нобита

Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй

Шизүка

(Минамото Шизүка)

Нобитагийн хамгийн сайн найз охин

Хироко

Хирокогийн найз

Сунэо

Нобитагийн ангийн хүү, Жиантай нийлж Нобитаг дээрэлхдэг

Жиан

(Года Такэши)

Нобитагийн ангийн хүү, том биетэй

Нобита ээж

Нобитагийн ээж

Нобита аав

Нобитагийн аав

Тэкисүги

Нобитагийн ангийн хөвгүүн

Охин 1

Нобитагийн ангийн охин

Багш

Нобитагийн ангийн багш, настай эрэгтэй

Нүүлгэлтийн хүн

Гэрт нь нүүлгэх гэж ирсэн. Хэд хэдэн хүн

Шизүка ээж

Шизүкагийн ээж

Сунэо ээж

Сунэогийн ээж

Эр 1:

Утасны дуудлага

 

Дораэмон 103-р анги

Нобита:     Ураа! Найзууд аа, хүлээлгэчихлээ. Би ирлээ! Би явлаа.

Сунэо:       Сайхан цохилоо.

Жиан:        Ямар вэ дээ, харав уу?

Нобита:     Хөл бөмбөг яасан бэ?

Жиан:        Харваас ойлгомжтой биш үү! Одоо бейсбол тоглож байна.

Нобита:     Тэгвэл намайг бас оруулаач.

Жиан:        Багийн гишүүд бүрдчихсэн.

Сунэо:       Бөмбөг түүгч бол сул байгаа шүү. За, алив!

Жиан:        Найдлаа шүү, Сунэо!

Сунэо:       Надад даатгачих.

Нобита:     Яршиг л байна. Би угаасаа дандаа л ганцаараа байдаг. Өө нээрээ, Шизүка дээр очъё. Шизүка. Шизүка.

Шизүка:     Уучлаарай, би яараад байна.

Нобита:     Шизүка, хүлээгээч.

Шизүка:     Хироко.

Хироко:     Шизүка.

Шизүка:     Хироко, май.

Хироко:     Хөөх, баярлалаа.

Шизүка:     Америкт очсон ч намайг битгий мартаарай.

Хироко:     Мэдээж шүү дээ.

Шизүка:     Бид цаашдаа ч үргэлж найзууд хэвээрээ шүү!

Хироко:     За. Баярлалаа.

Нобита:     Аан, найз нь нүүх гэж байгаа юм уу? Тэгвэл ч гунигтай байгаа байх даа. Хэрвээ би бас нүүхээр бол найзууд маань гуниглах болов уу? Яах бол?

Хироко:     Би захидал бичнэ ээ. Дараа уулзъя!

Шизүка:     Баяртай, Хироко! Баяртай!

Нобита:     Би Америк руу нүүхээр болсон.

Шизүка:     Ийм үед утгагүй тоглоом шоглоомоо боль!

Хүүхдүүд: Хөөе, наашаа. Наашаа!

Нобита:     Найзууд аа, чухал зарлал байна. Би удахгүй... Америк руу нүүлээ!

Хүүхдүүд: Америк уу?

Нобита:     Тийм ээ.

Жиан:        Тэгвэл ашгүй дээ.

Сунэо:       Сонин хүмүүс байхгүй болчихвол энэ хот ч сайжрах биз.

Хүүхдүүд: Тийм шүү, тийм.

Нобита:     Би ч хэнд ч хамаагүй бололтой. Ёстой муухай юм аа.

Дораэмон: Үнэн гэж бодоогүй л байхгүй юу даа.

Нобита:     Намайг гэнэт алга болсон ч хэн ч анзаарахгүй нь байна.

Дораэмон: Хэтрүүлээд байна аа.

Нобита:     Ер нь шийдлээ, туршилтаар нүүе. Хүсэл биелүүлэгч бүхээгээ гаргаад ир.

Дораэмон: Аан, тийм учиртай юм уу? Тийм ч сайхан санагдахгүй л байна даа.

Дораэмон: Хүсэл биелүүлэгч бүхээг

Нобита:     Хэрвээ би… Маргааш Америк руу нүүх болчихвол…

                 

Гарчиг:     Туршилтаар баяртай

Нобита ээж:      Байна уу? Аан, хань аа? Юу? Томилолт оо? Америк руу, маргааш уу? Гэхдээ, гэхдээ танай компани Америкт салбар байсан билүү?

Нобита аав:      Байхгүй ч гэлээ, томилолт гэнэ ээ.

Нобита ээж:      Арай ч дээ.

Нобита аав:      Захирал томилолтоор яв гээд байна аа. Нүүх бэлтгэлээ хийгээрэй.

Нобита ээж:      Гэхдээ… Ингээд зүгээр байж болохгүй нь. Өө Ноби, Дора манайх нүүхээр боллоо. Маргааш Америк руу явах нь байна.

Дораэмон, Нобита: За.

Нобита ээж:      Америкт телевизор ашиглагдах юм болов уу? Утас яах бол? Өө, хөргөгчид байгаа өндөг яана аа?

Нобита:     За, найзууддаа хэлчхээд ирье байз.

Дораэмон: Байзнаарай. Цуу яриа аяндаа тарахыг хүлээсэн нь дээр.

Нобита:     Нээрээ тийм байх. Хэн нэгэн ирлээ.

Дораэмон: Хэн хамгийн түрүүнд ирсэн юм бол доо?

Нобита:     Мэдээж Шизүка л байж таарна шүү дээ. Жиан!

Жиан:        Хөөе, нээрээ юм уу? Америк руу явна гэсэн чинь?

Нобита:     Нээрээ.

Жиан:        Үнэхээр тийм байх нь ээ? Гунигтай санагдчихлаа.

Нобита:     Ёо, ёо, ёо.

Жиан:        Биеэ бодоорой.

Нобита:     За.

Жиан:        Америкийн атамануудад дээрэлхүүлж болохгүй шүү. Дургүй болбол хэзээ ч хамаагүй буцаад ирээрэй. Хааяа… Хааяа намайг санан дурсаарай. Тэгээд бас… Тэгээд бас би… Би…

Нобита:     Жиан бодсоноос амархан уйлчихдаг юм байна.

Дораэмон: Миний хүртэл нулимс цийлгэнэчихлээ.

Нобита:     Өө, ирлээ. Одоо яг Шизүка байх аа. Өө, Сунэо юу?

Сунэо:       Америк руу явна гэсэн үү?

Нобита:     Тийм ээ.

Сунэо:       Тийм үү? Муухай юм аа, өдий хүртэлх явдлаа эргээд бодохоор... Би... чамд хэтэрхий эелдэг биш хандсан ч гэх, юу ч гэх үү, өөрөөр хэлбэл нөгөө... өөдгүй зан гаргасан юм шиг, үгүй гэхэд бас хэцүү, ер нь магадгүй л юм.

Нобита:     Аль нь юм бэ?

Сунэо:       Арай надад гомдоогүй биз дээ? Намайг дургүй хүрмээр хүн гэж боддог бол... Намайг уучлаарай!

Нобита:     За, ойлголоо. Ойлголоо. Ойлголоо гэсэн шүү дээ.

Сунэо:       Уучлалт хүсэж үүнийг өгье.

Нобита:     Ийм ихийг авч чадахгүй шүү дээ.

Сунэо:       Үгүй ээ! Юу ч байсан авчих аа.

Нобита:     Хэцүү юм боллоо шүү.

Дораэмон: Дараа нь буцаагаад аваачиж өгье.

Нобита:     Тэгэхээс. Одоо яг Шизүка байх.

Тэкисүги:   Ноби.

Нобита:     Тэкисүги!

Тэкисүги:   Бид ангиа төлөөлж ирсэн юм.

Охин 1:     Маргааш ангийн бүх хүүхдүүд гаргаж өгөх болно.

Тэкисүги:   Үнэндээ үдэлтийн үдэшлэг хийхийг хүсэж байсан боловч, гэнэтийн явдал болохоор.

Охин 1:     Одоо ангийнхан дурсгалын сэтгэгдлээ бичиж байгаа.

Нобита:     Хэтэрхий сүртэй юм хэрэггүй ээ.

Дораэмон: Энэ ердөө л…

Тэкисүги:   Америк гэж үү? Мөрөөдөл ч ундрах нь дээ. Ноби, Америк мөрөөдөл гэдэг зүйлийг заавал олдог юм шүү.

Охин 1:     За, маргааш уулзъя.

Нобита:     Америк мөрөөдөл гэж юу вэ?

Дораэмон: Тэр яах вэ, цуурхал арай дэндүү болчихлоо. Одоо ингээд больё.

                 

Нобита:     Болохгүй ээ. Шизүкаг ирэхээс нааш болихгүй. Ашгүй ирчихлээ.

Багш:         Ноби. Америк руу явна гэсэн үү дээ?

Нобита:     Тийм ээ.

Багш:         Тэнд очоод сайн хичээдэг юм шүү. Япончуудын нэр хүндийг гутааж болохгүй шүү. Үгүй, гэхдээ л санаа зовоод байна. Англи хэл  мэдэхгүй бол хэцүүднэ шүү дээ. Тиймээс, хар даа. Англи хэлний ярианы хичээл бэлэглэе. Өнөө шөнө унтахгүй хичээллээрэй. Маргааш шалгалт авна шүү. За, амжилт хүсье.

Нобита:     Өө, үгүй ээ. Буцаагаад хэвд нь оруулъя.

Нобита ээж:      Өө, Шизүка. Нобита байгаа шүү. Наанаа зогсоод байлгүй, дотогшоо ор л доо.

Нобита:     Шизүка. Чамайг хүлээж байлаа, Шизүка! За, за, мэдлээ. Мэдлээ. Би хүлээгээд л байсан шүү. Май, уугаарай. Би Америк явах гэж байгаа шүү дээ. Ямар байна? Гунигтай байна уу? Харамсалтай байна уу?

Шизүка:     Нобита.

Нобита:     Шизүка.

Шизүка:     Хэтэрхий гэнэт болохоор би юу хэлэхээ ч мэдэхгүй...

Нобита:     Тэгтлээ битгий уйл аа.

Дораэмон: Шизүка.

Шизүка:     Гэхдээ... Гэхдээ...

Нобита:     Уучлаарай. Үнэндээ энэ... Шизүка!

Дораэмон: Нээрээ л арай хэтрүүлчихлээ, Нобита. Харгис юм аа!

Нобита:     Одоо больё оо. Буцаад хэвийн бол. Юу вэ? Хонх дуугарахгүй байна шүү дээ.

Дораэмон: Эвдэрчхэж!

Нүүлгэлтийн хүн:    Өршөөгөөрэй! Өршөөгөөрэй. Өршөөгөөрэй.

Нобита ээж:      Уучлаарай, захиалга өгөөгүй л дээ.

Нобита аав:      Би захиалсан юм аа.

Нобита ээж:      Хань аа.

Нобита аав:      Та бүхэнд даатгая.

Нүүлгэлтийн хүн:    Ойлголоо.

Нобита аав:      За, цаг бага байна шүү. Нэг амьсгаагаар дуусгачих уу даа?

Нобита ээж:      За.

Нобита:     Одоо яах болж байна аа?

Дораэмон: Ямар нэг арга олно оо.

Нобита:     Яана аа? Яана аа? Би Америк руу явмааргүй байна.

Дораэмон: Би ч гэсэн хүсэхгүй байна!

Нобита:     Тэгвэл хурдан зас л даа, хурдан!

Дораэмон: Мэдэж байна аа.

Дораэмон: Юу вэ?

Нобита:     Засагдчихсан уу?

Нобита ээж:      Ноби, хүү минь. Гараа гаргаж чаддаггүй ээ. Утсанд хариу өгөөдхөөч.

Нобита:     За. Байна уу? Сайн байна уу, Хоккайдогийн эмээ. Юу? Маргааш гэр бүлээрээ гаргаж өгөх өө? Бүр Хоккайдогоос ирэх гэж үү? Одоо болтол засагдаагүй юм уу? Юу хийгээд байгаа юм бэ? Түргэлээч дээ, түргэл!

Дораэмон: Засахад маш төвөгтэй төхөөрөмж байна аа. Энэ чинь... одоо ямар ч авралгүй болсон байж магадгүй.

Нобита:     Яасан хариуцлагагүй юм бэ? Яагаад үргэлж бүтэлгүй юм гаргаж ирдэг юм бэ?

Дораэмон: Нобита гуйсан болохоор л гаргаа биз дээ?

Нобита:     Харин ч бүр төвөг боллоо байна.

Дораэмон: Яаж тэгж хэлж байна аа?

Нобита:     Үзэлцэх үү?

Дораэмон: Би чиний төлөө л гэж хамаг байдгаараа чармайж байхад чинь...

Нобита:     Баашилж байх шив, Дораэмон.

Дораэмон: Баашилна гэж юу юм?

Нобита:     Дораэмон, зүгээр үү?

Дораэмон: Би давгүй ээ. Гэхдээ хурдхан засахгүй бол.

                 

Нобита:     Уучлаарай, Дораэмон.

Дораэмон: Нобита...

Нобита:     Бодоод байсан чинь, Америкт очих муу зүйл биш ч байж болох л юм. Хэчнээн Америкт очсон ч гэсэн Дораэмонтой л хамтдаа байвал ямар ч санаа зовох зүйл алга.

Дораэмон: Нобита...

Нобита:     Өө, нээрээ... Шизүкагаас зээлээд өгөөгүй ном байгаа билүү? Буцаагаад аваачиж өгөхгүй бол.

Дораэмон: Бас... олигтойхон баяртай гэж хэлэх хэрэгтэй.

Нобита:     Тийм шүү. Би түр гарчхаад ирье.

Шизүка ээж:      Өө, сайн уу? Шизүка юу? Түрүү буцаж ирсэн хэдий ч дөнгөж сая буцаад гараад явсан.

Нобита:     Аан, тийм үү? Хаашаа явчихсан юм бол? Шизүка!

Шизүка:     Өө, энэ...? Эдгээрийг хүргэж өгөхөөр зорьж ирсэн юм уу? Зорьж ч юу байх вэ, уг нь бол... мэдээжийн гэхэд мэдээж гэх үү дээ.

Нобита:     Шизүка...

Шизүка:     Түрүүн... гэнэт уйлж унжсанд уучлаарай.

Нобита:     Үгүй ээ, юу гэж дээ.

Шизүка:     Үнэндээ инээмсэглээд баяртай гэж хэлэхийг хүссэн ч, чадаагүй юм.

Нобита:     Шизүка.

Шизүка:     Би... Нобитаг байхгүй болчихно гэж өмнө нь ердөөсөө бодож ч байгаагүй.

Нобита:     Би ч бас. Би ч гэсэн Шизүкагаас холдоно гэж төсөөлж ч чадахгүй байна. Гэхдээ байна аа, хэзээ нэгэн цагт дахиад уулзана аа. Гарцаагүй. Заавал! Учир нь миний найз шүү дээ. За, баяртай.

Шизүка:     Хөөе, Нобита.

Нобита, Шизүка:     Дараа уулзъя.

Нобита аав:      Бүгдээрээ баяртай. Та бүгдэд маш их баярлалаа.

Тэкисүги:   Ноби, Америкт очоод ч гэсэн хичээгээрэй.

Охин 1:     Май.

Нобита:     Баярлалаа.

Шизүка ээж:      Эрүүл энхийг хүсье.

Сунэо ээж: Энэ тийм ч их биш ч гэсэн сэтгэлийн бэлэг шүү.

Нобита ээж:      За, их баярлалаа.

Нобита:     Юу болоо вэ?

Жиан:        Хэлэхээ мартсан юм байна аа.

Нобита:     Санаа зоволтгүй ээ.

Жиан:        Хэлэхгүй бол би тайвширч чадахгүй нь. Хоёулаа түр уулзаадахъя.

Багш:         Хөөе, Нобита! Хичээлээ хийсэн үү? Шалгалт авъя.

Нобита:     Жиан, явцгаая.

Жиан:        Хүлээ л дээ, Нобита.

Дораэмон: За, ингээд. Одоо болсон уу? Буцаад хэвийн бол! Үгүй юу? Америкт дораяки зардаг л байгаа даа?

Жиан:        Нобита. Өдий хүртэл чамайг дээрэлхсэн хэрээр намайг сайн цохиод өг!

Нобита:     Чадахгүй ээ.

Жиан:        Гуйж байна. Намайг цохихгүй бол би чамд үүрд өртэй мэт санагдаад санаа амрахгүй нь ээ.

Нобита:     Үгүй ээ, гэхдээ тэр чинь...

Жиан:        Хамаагүй ээ, цохь! Чи цохихгүй юм бол би чамайг цохино шүү!

Нобита:     Юу? За, ойлголоо доо. Хэмх цохиод өгье.

Жиан:        Болоогүй ээ, дахиад.

Дораэмон: Ху, ху, хул... Яана аа, хулгана, хулгана! Буцаад хэвийн бол!

Эр 1:          Ноби гуай, дуудлага ирлээ.

Нобита аав:      Аан за. За, таныг сонсож байна. Аан, өглөөний мэнд. Одоо... юу? Аан за, ойлголоо. Тэгэлгүй яах вэ. Юу гэнэ ээ? Өө, уучлаарай. Ойлголоо. За, баяртай.

Нобита ээж:      Ямар нэгэн юм болоо юу?

Нобита аав:      Томилолт цуцлагдчихлаа.

Нобита ээж:      Юу?

Нобита аав:      Захирал... өөрөө ч яагаад тэгж хэлснээ мэдэхгүй байна гэнэ ээ. Галзуу юм аа.

Нобита ээж:      Нээрээ юм уу?

Нобита:     Яагаад ч юм эвгүй зөн совин төрчихлөө.

Жиан:        Нобита. Муу золиг!

Дораэмон: Нобита, одоо очлоо.

Жиан:        Чи муу...

Нобита:     Туслаарай!

Дуу:           Гоё сайхан болох хэрэгтэй. Бусдаас ч илүү өдөр бүр усанд ороод, өөрийгөө арчилдаг юм.

Дораэмон 104-р анги

Дүрүүд

Дүр

Тайлбар

Дораэмон

Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур

Ноби Нобита

Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй

Том Нобита

25 жилийн дараах том болсон Нобита

Шизүка

(Минамото Шизүка)

Нобитагийн хамгийн сайн найз охин

Тэкисүги

Нобитагийн ангийн хүү, ангийн дарга

Сунэо

Нобитагийн ангийн хүү, Жиантай нийлж Нобитаг дээрэлхдэг

Жиан

(Года Такэши)

Нобитагийн ангийн хүү, том биетэй

Шизүка ээж

Шизүкагийн ээж

Цагдаа

Цагдаа

Робот

Хүргэлт хийхээр ирээдүйгээс ирсэн робот

Том Шизүка:

25 жилийн дараах том болсон Шизүка

 

Дораэмон 104-р анги

 

Гарчиг:      Шизүкад өгөх бэлэг бол Нобита!

Дораэмон: Түрүүнээс хойш их хичээж байна шүү.

Нобита:     Мэдээж шүү дээ. Шизүкагийн төрсөн өдрийн бэлэг юм чинь.

Дораэмон: Баярлах байх гэж найдъя. Яасан бэ, зүгээр үү?

Сунэо:       Үүнийг чамд Шизүка.

Шизүка:     Хөөх.

Сунэо:       Төрсөн өдрийн мэнд!

Шизүка:     Баярлалаа, Сунэо! Их гоё юм аа!

Сунэо:       Шизүкагийн гоо сайхныг гүйцэхгүй ээ.

Тэкисүги:   За, энэ миний бэлэг. Гётегийн шүлгийн цуглуулга.

Шизүка:     Хөөх, ямар гоё юм бэ? Баярлалаа, Тэкисүги.

Тэкисүги:   Уншмаар байна гэж өмнө нь ярьж байсан даа?

Шизүка:     Санаж байсан юм уу? Үнэхээр баярлалаа.

Нобита:     Шизүка. Энэ миний бэлэг.

Шизүка:     Маш их баярлалаа!

Нобита:     Онгойлгоод хар даа.

Шизүка:     За. Хөөх. Өөрөө хатгасан юм уу, Нобита?

Нобита:     Тийм.

Жиан:        Чи ямар тэнэг юм бэ?

Сунэо:       Инээдтэй юм аа. Буруу харчихсан байна шүү дээ.

Жиан:        Бичиг үсэг тайлагдаагүй юм уу?

Шизүка:     Тэгж их шоолох шаардлагагүй байхгүй ээ. Баярлалаа, Нобита! Нандигнаж хадгална аа.

Нобита:     Уучлаарай, Шизүка!

Сунэо:       Хөөе, Жианы бэлэг юу юм?

Жиан:        Аан, минийх энэ байна. Та даа! Төрсөн өдрийн мэнд хүргэе, Шизүка! Жайкогоор зуруулсан юм.

Сунэо:       Авьяастай юм аа.

Шизүка:     Гайхамшигтай! Хуримын даашинз байна. Энэ ханхүү байх нь ээ? Би… ирээдүйд ямар хүнтэй гэрлэх бол?

Нобита:     Би уулзуулаад өгье.

Сунэо:       Дахиад л!

Жиан:        Тийм юм хийх боломжгүй.

Нобита:     Чадна аа! Шизүка, хүлээж байгаарай. Би ирээдүйн ханхүүг чинь дагуулаад ирье. Чамд өгөх төрсөн өдрийн бэлэг болог.

Шизүка:     Нобита.

Сунэо:       Төрсөн өдрийн баяр дуусах гэж байна шүү дээ.

Нобита:     Дораэмон.

Дораэмон: Больсон нь дээр гэж бодож байна шүү.

Нобита:     Яагаад вэ, амархан биз дээ? Ирээдүйд рүү гялс очоод, том болсон намайг л дагуулаад ирэхэд болно шүү дээ. Учир нь Шизүкагийн ирээдүйн ханхүү нь... гарцаагүй би шүү дээ.

Дораэмон: Шизүка ирээдүйдээ итгэл алдаад, цочирдсондоо ухаан алдчихаж магадгүй.

Нобита:     Юу гэж байгаа юм бэ?

Дораэмон: За, тэгвэл харах уу?

Гарчиг:      Цаг хугацааны телевиз!

Дораэмон: 25 орчим жил байхад болох байх.

Нобита:     Энэ би гэж үү?

Том Нобита:     Шизүка төрсөн гэр лүүгээ харьчихсан гэдэг чинь жинхэнээсээ уурлачихсан юм байх даа.

Дораэмон: Энэ ханхүү мөн үү?

Нобита:     Үүнийг Шизүкад харуулж чадахгүй нь ээ. Яах вэ, Дораэмон!

Том Нобита:     Хэцүүдлээ!

Дораэмон: Яачхав?

Нобита:     Хаашаа явж байгаа юм бол?

Том Нобита:     Хэцүүдлээ! Хөөх, би байна шүү дээ. Энэ өрөө ч дурсамж дүүрэн шүү.

Нобита:     Яах гэж ирсэн юм бэ?

Том Нобита:     Өө, нээрээ. Одоогийн Шизүкатай уулзах ажил байна л даа.

Нобита:     Хөөе, түр хүлээ л дээ. Хөөе, би!

Дораэмон: Одоогийн Шизүкатай

Нобита:     уулзах ажил гэж...?

Нобита, Дораэмон: Тэгж болохгүй ээ!

Шизүка ээж:      За очлоо. Та хэн билээ?

                 

Том Нобита:     Ээж ээ.

Шизүка ээж:      Юу?

Том Нобита:     Шизүка, Шизүка байна уу?

Шизүка ээж:      Хөөе, та чинь хэн гээч нь вэ?

Том Нобита:     Намайг мартчихсан юм уу? Би байна шүү дээ!

Нобита, Дораэмон: Та сайн байна уу?

Шизүка ээж:      Нобита, энэ хүн хэн бэ?

Нобита:     Үгүй ээ, ямар ч, огтхон ч хамааралгүй хүн байгаа юм.

Шизүка ээж:      Тийм үү?

Нобита:     Ингэхэд...

Шизүка ээж:      Шизүка хийл хөгжмийн хичээлдээ явчихсан.

Нобита:     Аан, тийм үү?

Нобита, Дораэмон: Ашгүй, ашгүй.

Нобита:     Юу ч юм орилоод байна даа.

Дораэмон: Гар бүр ядарчихлаа. Юу ч гэсэн яриаг нь сонсоод үзье.

Том Нобита:     Юу хийж байгаа юм?

Нобита:     Би л тэгж хэлэх ёстой шүү дээ.

Дораэмон: Гэнэт л Шизүка руу дайрч очоод л.

Том Нобита:     Өөрийнхөө эхнэртэй уулзахад юу нь болохгүй гэж?

Дораэмон: Өө хөөрхий.

Нобита:     Одоо бол тийм биш!

Том Нобита:     Юу? Аан, тийм л дээ.

Дораэмон: Аргагүй л Нобита шүү. Том болсон ч Нобита хэвээрээ шүү.

Нобита:     Заавал тэгж хэлэх хэрэгтэй гэж үү?

Том Нобита:     Тэгээд яах болж байна аа? Энэ хэвээрээ бол Шизүкатай гэрлэсэн амьдрал маань дууслаа л гэсэн үг.

Нобита:     Ингэхэд юу болсон юм бэ? Уйлахаар чинь ойлгохгүй байна шүү дээ.

Жиан:        Хөөе, Нобита! Чи энд юу хийж байгаа юм бэ?

                 

Нобита:     Жиан, Сунэо!

Сунэо:       Нобита. Шизүка ирээдүйд гэрлэх хүнийг дагуулж ирнэ гэсэн биш билүү?

Том Нобита:     Гэрлэх хүн? Тэгвэл намайг...

Жиан:        Юун хөгшин хүн бэ?

Сунэо:       Арай энэ царай муутай хөгшин хүн юм биш биз дээ?

Нобита, Том Нобита:    Яахаараа царай муутай хөгшин хүн гэж?

Дораэмон: Биш ээ, биш. Шизүкагийн ханхүү бол илүү царайлаг хүн байх нь гарцаагүй шүү дээ.

Сунэо:       Тэр ч тийм шүү.

Жиан:        Чи амласан шүү! Тэсэн ядан хүлээж байгаа шүү.

Сунэо:       Хүлээж байгаа шүү!

Том Нобита:     Ингэхэд Шизүкагийн хийлийн багшийн гэр хаана байдаг билээ?

Нобита:     Тэнд баруун эргээд, зүүн эргээд, баруун эргээд, чигээрээ байгаараа.

Том Нобита:     За!

Нобита:     Байзнаарай.

Том Нобита:     Хурдхан Шизүкагаас буцааж авахгүй бол...

Нобита:     Ийм болохоор л болохгүй гээд байхад даа.

Дораэмон: Буцааж авна гэнэ үү?

Том Нобита:     Хараахан хүргэлт ирээгүй бололтой.

Цагдаа:     Юу тэр вэ?

Том Нобита:     Үгүй ээ, би нөгөө огтхон ч сэжиглэх хүн биш ээ.

Цагдаа:     Толгойноосоо хөл хүртлээ бүхэлдээ сэжигтэй байна.

Нобита, Дораэмон: Аав аа!

Нобита:     Таныг зөндөө хайлаа шүү дээ.

Дораэмон: Гэнэт алга болчих юм аа.

Том Нобита:     Хөвгүүдийнхээ санааг зовоочхож. За, гэртээ харьцгаая.

Дораэмон: Аюултай байлаа шүү.

Том Нобита:     Тийм сэжигтэй хүн шиг харагдаж байгаа юм байх даа?

Нобита:     Харагдана шүү дээ.

Дораэмон: Сахал нь ургачихсан.

Нобита:     Үс нь сэгсийчихсэн.

Дораэмон: Хувцас нь үрчийчихсэн.

Нобита:     Гэдэс нь цүдийчихсэн.

Том Нобита:     Гэдэс ямар хамаа байна аа?

Нобита:     Нээрээ яагаад Шизүкатай уулзахаар ирсэн юм бэ?

Дораэмон: Буцааж авна гэж юуг хэлсэн бэ?

Том Нобита:     Үнэндээ саяхан бидний хуримын ойн өдөр байсан боловч би бүр мартчихсан юм. Тэгээд Шизүка уурлачихсан.

Нобита:     Мэдээжийн хэрэг шүү дээ.

Том Нобита:     Хүзүүний зүүлт өгнө гээд амлачихсан байсан юм.

Нобита:     Ямар өрөвдөлтэй юм бэ дээ, би чинь.

Том Нобита:     Тэгээд энэ удаа л мартахгүй гэж бодоод төрсөн өдрөөр нь дэлгүүрээс хүргэж өгөхөөр зохион байгуулсан юм л даа.

Нобита, Дораэмон: Андуураад одоогийн Шизүка руу явуулчихсан юм уу?

Том Нобита:     Баримт дээрх хүргэлт хийх он сар өдрийг нь буруу биччихсэн.

Дораэмон: Нээрээ тийм байна. Энэ жил болчхож.

Том Нобита:     Ирээдүйн дэлгүүрүүд өнгөрсөн болон ирээдүйд ч хүргэлт хийж өгдөг юм.

Нобита:     Тэгээд бэлгээ буцааж авахаар ирсэн гэсэн үг үү?

Том Нобита:     Тийм ээ.

Нобита:     Ёстой нээрээ би гэж...

Том Нобита:     Юу вэ, чи ч гэсэн би байж. Би л юм хойно, яах ч аргагүй биз дээ? Яана даа. Төрсөн өдрийн карт хүртэл хийсэн юм сан.

Нобита:     Төрсөн өдрийн карт аа?

Том Нобита:     "Хайрт Шизүка минь, төрсөн өдрийн мэнд хүргэе. Хуримын ойн талаар үнэхээр уучлаарай. Хайртай шүү, Нобита." гээд л...

                 

Нобита:     Наадахыг чинь Шизүка уншчихвал...

Шизүка:     Нобита... миний...

Дораэмон: Шизүка цочирдоод аялалд явчих байх!

Бүгд:          Аюултай юм болох нь.

Нобита ээж:      Чимээгүй байцгаа! Өө, та хэн бэ?

Том Нобита:     Хөөх, залуухан юм аа.

Нобита ээж:      Яадаг билээ бүр. Бүр иччихлээ. Тухлан саатаарай.

Дораэмон: Аюултай байлаа шүү.

Нобита:     Харин тийм. Ямар нэгэн юм хий л дээ, Дораэмон.

Том Нобита:     Тэг л дээ, Дораэмон. Миний ирээдүй шалтгаална шүү дээ.

Дораэмон: Тайвширцгаа! Нэгэнт ийм болсон бол хүчээр бэлэг хүргэлтийг зогсоохоос өөр аргагүй.

Нобита:     Санал нэг байна.

Дораэмон: Тэгэхийн тулд эхлээд...

Том Нобита:     Эхлээд ээ?

Дораэмон: Нобитаг шинэчилнэ.

Том Нобита:     Шинэчилнэ ээ?

Дораэмон: Эхлээд хувцсыг нь тайлчих.

Том Нобита:     Үгүй ээ. Юу вэ, бас яачхав? Сахлаа хусаад, усанд хүртэл ороод, цэвэрхэн болчихсон байгаа биз дээ?

Нобита:     Дораэмон юу гэж бодож байна?

Дораэмон: Яах вэ харж болохоор болсон ч гэлээ юуны түрүүнд хувцсыг нь шийдэх хэрэгтэй.

                 

Гарчиг:      Хувцас сольдог камер.

Дораэмон: Ажил хэрэгч байвал зүгээр байх. За, авлаа шүү.

Нобита:     Арай сонин биш үү?

Дораэмон: Харин л дээ.

Том Нобита:     Энэ чинь жаахан хүүхдийн ёслолынх шүү дээ.

Нобита:     Хар даа.

Дораэмон: Сонин гэж үү?

Нобита:     Энэ зүгээр юм биш үү? Догь! Зоригтой! Итгэл төгс!

Нобита, Дораэмон: Нэг л болж өгдөггүй дээ.

Том Нобита:     Тэнэгтэхээ боль!

Нобита:     Тэр ч яах вэ, энэ ичмээр гэдэс одоо юу вэ?

Том Нобита:     Энэ нөгөө... янз бүрийн асуудлаас болоод.

Нобита:     Энэ гэдсийг аргалах арга байхгүй юу? Дораэмон шиг л байна.

Гарчиг:      Бие солилцох төхөөрөмж.

Нобита:     Наадахаар чинь яах юм бэ?

Дораэмон: Зүгээр л дотор нь ор, ор.

Нобита:     Ямар нэг юм эхлэх юм уу?

Дораэмон: Энэ төхөөрөмжөөр хүний ​​биеийн аль нэг хэсгийг сольж болдог юм.

Нобита:     Хүлээ л дээ. Энэ гэдэс юу вэ?

Том Нобита:     Хөөх, бага сургуульд байхдаа ийм туранхай байсан байх нь ээ.

Дораэмон: Ашгүй хамаагүй өөр боллоо, тийм ээ? За эцэст нь...

Гарчиг:      Арилгагч баллуур ба нүд, хамрын үзэг.

Дораэмон: Энэ баллуураар нүүрийг нь арчвал...

Нобита:     Хөөх, нүүр нь арилчихлаа.

Дораэмон: Дараа нь энэ нүд, хамрын үзгээр хүссэн царайгаа зурахад л болно.

Нобита:     Ойлгомжтой. Гоё царайлаг болгоод өгөөрэй.

Дораэмон: Надад даатгачих.

Нобита ээж:      За, цай аваад ирлээ.

Бүгд:          Яана аа?

Том Нобита:     Эцэст нь анхных шигээ л болчихлоо шүү дээ.

Нобита:     Өөр арга байхгүй шүү дээ, цаг ч алга.

Дораэмон: Шизүкагийн гэрт хурдан очъё. Шизүка эргэж ирээгүй юм шиг байна.

Том Нобита:     Удахгүй илгээмж ирэх цаг болох ёстой.

Дораэмон: Анхаарал сэрэмжтэй байх хэрэгтэй.

Том Нобита:     Ирж байна! Дэлгүүрийн хүргэлтийн робот байна.

Робот:       За байз, дараагийнх нь энэ билүү?

Том Нобита:     Наад хүргэлтээ...

Нобита:     түр хүлээ!

Дораэмон: Зогс! Зогс!

Робот:       За, яасан юм бол?

Том Нобита:     Наад илгээмжээ буцаагаад өг. Би илгээсэн хүн нь байна.

Робот:       Аан, тийм үү? Тэгэх боломжгүй ээ.

Том Нобита:     Яагаад?

Робот:       Хүлээн авагчид хүргэгдэх хүртэл илгээсэн хүн байсан ч буцааж өгч болохгүй дүрэмтэй юм.

Нобита:     Арай үгүй байлгүй дээ.

Дораэмон: Дүрэм ярихгүйгээр...

Том Нобита:     Гуйж байна шүү дээ.

Робот:       Дүрэм учраас боломжгүй.

Том Нобита:     Буцаагаад өг гэж байна.

Робот:       Дур мэдэн хүрвэл аюултай шүү. Шизүка хаяг дээрээ байхгүй байна. Зорилтот объектын одоогийн байршлыг шалгана уу.

Дораэмон: Шизүкагийн байгаа газарт нь хүргэж өгөх нь.

Нобита:     Хүлээ!

Дораэмон: Хөөе, хүлээж бай!

Нобита:     Дораэмон.

Дораэмон: Зогс!

Нобита:     Дораэмон!

Робот:       Гараа тавина уу.

Том Нобита:     Сайн бариарай. Битгий тавиарай!

Нобита:     Би! Ёо, ёо, ёо. Тавиарай, тавиарай!

Том Нобита:     Битгий тэнэгт.

Робот:       Та нар юу хийж байгаа юм бэ?

Дораэмон: Юу ч гэсэн буучих аа!

Робот:       За.

Дораэмон: Нобита!

Нобита:     Юу?

Дораэмон: Чи биш ээ. Ярвигтай юм аа.

Нобита:     Дораэмон!

Дораэмон: Мөргөлөө! Бултаарай.

Нобита:     Их ойрхон байлаа шүү.

Том Нобита:     Бороо орчихлоо. Хаа хүртэл явчихсан юм бол доо?

Шизүка:     Уучлаарай, та зүгээр үү?

Том Нобита:     Өө, Ши, Ши, Ши... Аан үгүй ээ, нөгөө... усны дусал зөндөө байна. Хар даа.

Шизүка:     Зүгээр үү? Ханиад хүрчихнэ шүү дээ. Май үүнийг... Хуурай арчих юм... Май.

Том Нобита:     Баярлалаа. Шалба норчихлоо.

Шизүка:     Өршөөгөөрэй. Ах та миний найзтай тун төстэй юм. Санаандгүй инээчихлээ. Наад алчуурыг чинь тэр найз маань өгсөн юм.

Том Нобита:     Тийм байна. Би хүүхэд байхдаа өгсөн. Шизүка үнэхээр хэрэглэж байж ээ.

Нобита:     Бороонд гар гулгаад байна. Дораэмон.

Дораэмон: Нобита. Миний халааснаас Х,Ө соронз аваад өгөөч.

Нобита:     Х, Ө соронз гэж юу вэ?

Робот:       Гараа тавина уу.

Нобита:     Аан оллоо, энэ үү?

Дораэмон: Х, Ө -г нь хооронд нь нийлүүлнэ.

Нобита:     Дораэмонд Х. Тэгээд хүргэлтийн роботод Х. Өө, андуурчихлаа.

Нобита, Дораэмон: Ёо, ёо.

Дораэмон: Х болон Х чинь түлхэлцэнэ шүү дээ.

Нобита:     Хөөе Дораэмон, тэрийг хар даа.

Том Нобита:     Тийм үү?

Дораэмон: Нобита Шизүка 2 уу?

Нобита:     Яаж байгаа юм бол оо?

Том Нобита:     Гэртээ хариад дахиад л эхнэртээ загнуулах нь дээ.

Шизүка:     Эхнэр тань аймаар хүн юм уу?

Том Нобита:     Үгүй дээ, тийм юм байхгүй. Чи үргэлж эелдэг байдаг.

Нобита:     Баригдах нь байна шүү дээ.

Том Нобита:     Аан, чи биш ээ, нөгөө... чам шиг эелдэг гэсэн үг л дээ. Манай эхнэр. Хүү маань шаварт хутгалдаад ирсэн ч гэсэн, эхнэр маань хувцсыг нь угаахад ид шидийн мэт цав цагаан болчихдог юм. Жигнэмэг хийхдээ маш сайн, бас усанд орох тун дуртай, өнгөрснөөсөө огтхон ч өөрчлөгдөөгүй. Гайхалтай эмэгтэй шүү.

Шизүка:     Миний ирээдүйн ханхүү... ямархуу хүн байх бол доо?

Том Нобита:     Ямар хүн байгаасай гэж бодож байна?

Шизүка:     Харин ээ... Эелдэг, анхаарал халамжтай, итгэл даахуйц...

Нобита:     Тэс өөр юм байна шүү дээ.

Шизүка:     Тэгээд хуримдаа цав цагаа хуримын даашинз өмсөөд, дүүрэн цэцэг дэлгэрсэн том хашаанд, улаан дээвэртэй жижигхэн байшинд амьдрах юм сан... гэж хүсдэг.

Том Нобита:     Гарцаагүй чиний мөрөөдсөн шиг болох болно оо. Магадгүй ханхүү чинь эхэндээ итгэл даахгүй, урам хугармаар хүн байж магадгүй ч гэлээ бага багаар чиний мөрөөдсөн шиг болохын төлөө хичээх болохоор. Би тэгж бодож байна. Тиймээс хүлээж байгаарай. Чи гарцаагүй аз жаргалтай болно.

Шизүка:     За.

Том Нобита:     Маш их баярлалаа.

Шизүка:     Үгүй дээ.

Том Нобита:     За баяртай.

Шизүка:     Баяртай. Ах аа? Та эхнэртэйгээ муудалцсан юм биш үү? Мэдсэн юм аа. Та сайндаж чадна аа. Ах та сайн хүн юм чинь.

Том Нобита:     Баларсан юм.

Нобита:     Юугаа хийгээд байгаа юм бэ?

Том Нобита:     Юу?

Нобита:     Энд юу хийж байгаа юм бэ? Хүргэлтийн робот яасан бэ?

Дораэмон: Хаашаа ч юм нисээд явчихсан.

Робот:       Хүлээн авагч Шизүка баталгаажлаа. Хүргэлт хийлээ. Ажил болохоор.

Нобита:     Дораэмон ямар нэг юм хийгээч.

Дораэмон: За, за, за, за. Ямар нэг юм, ямар нэг юм...

                 

Гарчиг:      Цаг хугацаа, орон зайг сольдог машин.

Дораэмон: Үүнийг ашиглавал тодорхой газрын цаг хугацаа, орон зай нь солигдож...

Нобита:     Тайлбар хэрэггүй ээ, хурдлаарай!

Том Нобита:     Энэ ирээдүйн Шизүкагийн төрсөн гэр нь байна.

Дораэмон: Зөвхөн энд 25 жилийн ирээдүй болгосон юм.

Том Шизүка:     За, очлоо.

Шизүка ээж:      Гэнэт гэртээ эргэж ирээд л, Нобитатай муудалцсан юм биш үү?

Том Шизүка:     Тийм биш ээ. Өө, хань аа?

Том Нобита:     Сайн уу?

Том Шизүка:     Юу болсон бэ?

Робот:       Шизүка, танд хүргэлт ирлээ.

Том Шизүка:     Надад уу? Хань аа, энэ чинь...

Том Нобита:     Төрсөн өдрийн мэнд хүргэе.

Робот:       Баяр хүргэе.

Том Шизүка:     Баярлалаа, хайрт минь.

Нобита, Дораэмон: Дараа уулзъя.

Нобита:     Дахиад андуурч болохгүй шүү.

Том Нобита:     За. Их баярласан шүү.

Нобита, Дораэмон: Ашгүй, ашгүй.

Шизүка:     Нобита, Дора?

Нобита:     Сайн уу, Шизүка.

Шизүка:     Сая энд танихгүй ах байгаагүй юу?

Нобита:     Ямар нэгэн юм болоо юу?

Шизүка:     Харин тийм ээ, уучлаарай. Нобитагийн надад бэлэглэсэн алчуурыг би тэр ахад өгчхөөд авч чадсангүй.

Нобита:     Аан, тийм үү? Зүгээр дээ, зүгээр. Санаа зоволтгүй.

Шизүка:     Гэхдээ...

Нобита:     Зүгээр ээ. Үүнээс хойш ч гэсэн үргэлж Шизүкагийн төрсөн өдрийг тэмдэглэж өгч чадах юм чинь.

                 

Дораэмон: Тийм л юм шиг байна.

Том Шизүка:     Нээрээ яагаад өнгөрсөн үеийн Нобита эд нар байсан бэ?

Том Нобита:     Юу? Аан, харин жоохон асуудал гараад... Баларсан, буцааж өгөхөө мартчихсан байна.

Том Шизүка:     Наад алчуур чинь... Баярлалаа, ханхүү минь.

 

 

Back to episodes Go home