|
Дораэмон |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Ноби Нобита |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Минамото Шизүка |
Нобитагийн хамгийн сайн найз охин |
|
Сунэо |
Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
Года Такэши (Жайан) |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
|
Ажилтан эр, Ачигчид, өвгөн, хүү 1, хүү 2, хүү 3, хүү 4 |
|
|
Ноби Тамака |
Нобитагийн ээж |
|
Нобисүкэ |
Нобитагийн аав |
|
|
Галын сахиус, Цасны сахиус |
Жайан: Хөөе, Нобита! Ашгүй дээ, Нобита! Чамтай тааралддаг нь сайн юм боллоо. Чамаас гуйх гуйлт байна аа.
Нобита: Гуйлт гэнэ ээ?
Жайан: Надад ганцхан цохиулчих.
Нобита: Юу гэнэ ээ?
Жайан: Сүүлийн үед мэргэжлийн тулаан их сонирхоод байгаа юм аа. Хэн нэгэнд туршиж үзэх гээд догдлоод болдоггүй ээ.
Нобита: Юу?
Жайан: Май!
Дораэмон: Больж үз! Яагаад дандаа би гэж? Заримдаа ялагдсан ч болох болохоор өөрийнхөө хүчээр нүүр тулаад үз!
Нобита: Тэгж хэлж болох ч ёстой их өвддөг юм аа. Ганцхан л хүчтэй цохиулахад нүд харанхуйлаад л явчихдаг шүү дээ. Юутай ч хуяг өмсчихвөл Жайантай ч маргалдаж чадна л даа.
Дораэмон: Тэгж байгаа бол хуяг гаргаад өгье!
Нобита: Байгаа юм уу?
Дораэмон: Ультра Спешл тулааны цохилтод Супер Хуяг!
Нобита: Ультра чинь тэгээд хаана байна?
Нобита: Юутай ч хэлчихье. Энэ хуяг тэнэг хүмүүст харагддаггүй юм. Тэгэхээр тус болохгүй л болов уу. Хөөе, арай... Чи үүнийг харж чадахгүй байх хэмжээний тийм тэнэг биш биз дээ!
Нобита: Дораэмон, чи чинь юу яриад байна аа? Мэдээж харагдаж байна.
Дораэмон: За, өмсөөд үзэх үү?
Нобита: За.
Дораэмон: Алив...
Нобита: Хөөх, ямар гайхалтай хуяг вэ.
Дораэмон: Өмсөхөд ч тухтай байгаа биз дээ?
Нобита: Тийм ээ. Ёстой сайхан байна. За, очиж Жайанд үзүүлээд өгье!
Дораэмон: За, хичээгээрэй! Эвдэрчихсэн байх аа! Хүлээгээрэй! Нээрээ итгэчихсэн юм байх даа? Энэ чинь хувцасгүй хааны түүх шүү дээ! Нобита, тэгж болохгүй ээ!
Гарчиг: Ялагдашгүй Ультра Спешл тулааны цохилтод Супер Хуяг!
Нобита: Хаана байна? Жайаныг нэг сайн хашраагаад өгье гэж бодсон юмсан. Гэхдээ юу ч өмсөөгүй мэдрэмж төрөөд байх юм. Би нээрээ өмссөн болов уу? Шизүка!
Шизүка: Өө, Нобита!
Нобита: Энэ хуяг харагдаж байна уу?
Шизүка: Мэдээж харагдаж байгаа байлгүй дээ. Сонин юм асууж байна шүү.
Нобита: Нээрээ юу? Нээрээ харагдаж байна уу?
Шизүка: Тийм ээ.
Нобита: Хөөх, жинхэнэ байж!
Шизүка: Юу?
Нобита: Тэгэхээр би тэнэг гэсэн үг үү? Яах вэ, анхнаасаа ухаантай гэж бодож байгаагүй л дээ. Тэр ч зүгээр л дээ.
Шизүка: Нобита?
Нобита: Хуяг тус болохгүй хэмжээнд тэнэг байвал ч баларна даа. Хөөх? Өвдөхгүй байна. Үнэхээр өвдөхгүй байна шүү.
Шизүка: Нобита!
Нобита: Ерөөсөө ч өвдөхгүй байна! Энэ хуяг үнэхээр үр дүнтэй юм байна! За, хүлээж байгаарай, Жайан!
Ажилтан эр: Хөөе, түргэн ачаарай! Амжихгүй нь байна шүү, хурдлаарай!
Ачигчид: За!
Шизүка: Хөнгөхөн юм аа.
Өвгөн: Ямар ч шүдгүй юм байж...
Нобита: Хөөе, Сунэо! Жайаныг хараагүй биз?
Сунэо: Мэдэхгүй л юм байна.
Нобита: Түрүүнийхээ өшөөг аваад сайтар цохиж өгнө дөө, гайгүй! Жайанд очиж хэл! Талбайд хүлээж байя! Чиний чадал энэ тэрээс айхгүй дээ! Зугтаж болохгүй шүү. Алив ээ, ирээд үз! Түрүүний чинь өшөө авалт шүү! Бүхэлд нь бут ниргээд өгье л дөө!
Дораэмон: Хаашаа алга болчхов оо?
Хүү 1: Хөөе, сонссон уу?
Дораэмон: Айн?
Хүү 1: Нобита, Жайан 2 талбайд тулалдах юм гэсэн.
Хүү 2: Нээрээ гэж үү?
Дораэмон: Өө, яана аа!
Жайан: Юу гэнэ ээ? Нобита муу золиг, зоригтой юм гээч! Өршөөхгүй дээ!
Сунэо: Гэхдээ болгоомжтой байсан чинь дээр шүү. Асуудал гэвэл тийм сул дорой хүн… яагаад гэнэт тэгж томорч сагсалзаад\Nбайгаа нь л байна.
Жайан: Тэгж бодохоор сонин л байна даа.
Сунэо: Түүнийг Дораэмон дагалдаж байгаа!
Нобита: Ирчхэв үү? За, хаанаас ч хамаагүй дайраад ир!
Сунэо: Гарцаагүй тийм бололтой, Жайан!
Жайан: Нобита! Түрүүн миний буруу байсан. Буруугаа хүлээж байна. Уучлаарай. Чи ч ёстой эр хүн шиг хүн шүү! Андууд болцгооё. Зүрхний андууд!
Нобита: Болж байна шүү. Би ч бас муудалцах дургүй ээ.
Жайан: Нээрээ, чамаас заавал асуух зүйл байна аа! Чи Ультра Майти ч юм уу ямар нэг хуяг өмсөө юу? Нээрээ, тийм гайхалтай хуяг бол би 1 удаа ч болтугай өмсөж үзмээр л байна!
Нобита: Болно оо, болно. Энэ байна шүү дээ, тэнэг хүнд харагддаггүй гэсэн. За, май.
Жайан: Аан, энэ юм уу?
Дораэмон: Нобита!
Жайан: Хөөх! Гоё юм аа. За, туршиж үзье. Хүчтэйхэн шиг цохиорой!
Нобита: Гэхдээ эхлээд хэлчихье. Наад нөмрөг чинь тэнэг хүнд үйлчлэхгүй шүү. Жайан, арай өвдөөд байгаа юм биш биз дээ?
Жайан: Үгүй ээ, ерөөсөө ч өвдөөгүй.
Нобита: Юу, жаахан ч өвдөөгүй гэж үү?
Дораэмон: Нобита!
Нобита: Дораэмон ч бас үзэх үү?
Дораэмон: Аан, зүүгээр дээ, тийм биш.
Сунэо: За, би!
Хүү 3: Би!
Хүү 4: Би ч бас!
Дораэмон: Одоо нэгэнт өнгөрсөн болохоор тоглоом байсан гэж хэлж чадахгүй нь дээ.
Жайан: Өвдөхгүй байна! Ёстой гайхалтай хуяг байна шүү.
Дораэмон: Уучлаарай, Жайан.
Гарчиг: Нобитад дурласан сахиус.
Тамака: Керосин дууссан тул хурдхан аваад ирээрэй. Юу? За, ойлголоо. Орой хүртэл болох бололтой.
Нобисүкэ: Яана даа, яана.
Дораэмон: Орой хүртэл хүйтэн байна гэнэ ээ.
Нобита: Юу?
Дораэмон: Үгүй ээ, үгүй. Өвөл хүйтэн байдаг болохоор үнэхээр дургүй ээ.
Нобита: Зуух ч юм уу, нэг юм гаргах нь уу?
Дораэмон: Аан, энэ болчих байх аа. Сахиус дуудах бугуйвч!
Нобита: Наадах чинь юу вэ?
Дораэмон: Эртний хүмүүс ямар ч хүнд сахиус байдаг гэж үздэг байсан юм. Жишээ нь галын сахиус, усны сахиус, салхины сахиус болон модны сахиус гэх мэт. Үүгээр тэднийг дууддаг юм л даа. Ингэж үрж байгаад...Галын сахиус гараад ир. Галын сахиус гараад ир.
Нобита: Хөөх, дулаахан байна!
Дораэмон: Галын сахиусны хүч шүү дээ.
Галын сахиус: Одоо тэгвэл юу түлэх хэрэгтэй вэ?
Дораэмон: Зүгээр л наанаа ингээд байж байхад болно оо.
Галын сахиус: Тэгвэл сонирхолгүй ээ! Шатах л зүйл байвал юуг ч шатаах нь миний үүрэг л дээ! Хөшиг түлье! Сайхан шатна даа.
Дораэмон: Боль л доо!
Галын сахиус: Битгий саад бол!
Тамака: За, яах вэ! Битгий үймүүлээд бай!
Нобита: Алга болчихлоо.
Дораэмон: Сахиусны хажууд ямар нэг юм байхгүй л бол гарч ирдэггүй юм. Галын сахиус бол галгүйгээр усны сахиус бол усгүйгээр гарч ирэхгүй л дээ.
Нобита: Энэ хавьд гал унтарсан нь сайн юм боллоо шүү. Гэхдээ энэ аюултай болохоор бараг ашиглахгүй байх.
Дораэмон: Юу вэ? Цас орж байна. Тэгээд л хүйтэн байх нь аргагүй дээ.
Нобита: Хөөе, угаасаа гэртээ байсан ч хүйтэн болохоор гадаа гарч тоглоё л доо.
Дораэмон: Хүүхэд агаарт чийрэгждэг болохоор чи ч сайхан юм аа. Харин би робот болохоор хүйтэнд тэсвэр муутай л даа.
Нобита: Талбай дээр хэн нэгэн байгаа болов уу? Хэн ч байхгүй байна шүү дээ. Одоо ч цас зогсох шинжгүй дээрээс нь хүйтэн байна шүү. Ийм хүйтэн байгаа нь цаснаас л боллоо. Чи хэн бэ?
Цасны сахиус: Гомдмоор юм аа, өөрөө дуудчихаад.
Нобита: Би дуудсан гэж үү? Би юу?
Цасны сахиус: Цасны сахиус гээд дуудсан биз дээ?
Нобита: Ийм хүйтэн байгаа нь цаснаас л боллоо. Цаснаас л боллоо! Цасны сахиус! Цасны сахиус?
Цасны сахиус: Түрүүнээс хойш тэгж хэлээгүй гэж үү? Гэхдээ намайг дуудсанд баяртай байна.
Нобита: Хүйтэн юм аа.
Цасны сахиус: Цас юм чинь дээ.
Нобита: Ингэхэд цасны сахиус юм чинь цасыг илүү малгайлан оруулж чадах уу?
Цасны сахиус: Мэдээж чадна.Угаасаа миний ажил шүү дээ.
Нобита: Нүд ирмэх зуур цас дарчихлаа шүү!
Цасны сахиус: Цасанд дуртай юм уу?
Нобита: Тийм ээ, үнэхээр дуртай!
Цасны сахиус: Баярлалаа. За, тоглоцгоох уу? Харж бай, ингэнэ шүү.
Нобита: Хөөх, цасны серфинг байна!
Цасны сахиус: За, хийгээд үз дээ.
Нобита: Чадах болов уу?
Цасны сахиус: Чадна шүү дээ.
Жайан: Хүйтэн байна шүү. Хөөе, Сунэо. Ямар нэгэн юм сэд л дээ.
Сунэо: Боломжгүй юм ярих хэрэггүй ээ.
Нобита: Болж байна уу?
Цасны сахиус: Тийм ээ, мундаг байна шүү.
Нобита: Нээрээ юу? Ахиад нэг явлаа шүү.
Сунэо: Сонирхолтой байгаа бололтой.
Жайан: Нобитад сонирхолтой байгаа юм надад сонирхолгүй байна. Түүнээс илүү би хянахдаа сайн шүү.
Нобита: Больцгоо л доо.
Жайан: Ядаргаатай юм!
Сунэо: Тийм шүү! Нобита чи яахаараа ийм их зантай байдаг юм!
Цасны сахиус: Цасан дунд хүссэнээрээ аашлахыг чинь зөвшөөрөхгүй шүү!
Сунэо: Яасан хүйтэн юм бэ!
Жайан: Нуруунд цас орчихлоо!
Сунэо: Ээж ээ!
Цасны сахиус: Чамд муу зүйл хийх гэсэн хэнийг ч би лав өршөөхгүй!
Нобита: Маш их баярлалаа.
Цасны сахиус: Одоо яаж тоглох уу?
Нобита: Цас гэхээр... мөсөн гэр!
Цасны сахиус: За!
Нобита: Гайхалтай! Юу ч хийж чадах юм уу?
Цасны сахиус: Цасаар ийм ч юм хийж болно шүү!
Нобита: Хөөх, гайхалтай! Гоё байна!
Дораэмон: Нобита, чамайг хайж байлаа.
Нобита: Дораэмон?
Дораэмон: Керосин хүргээд ирсэн.
Нобита: Нээрээ юу? Хөөе, манайд тоглоцгооё.
Цасны сахиус: Болохгүй ээ. Би байхгүй болчихно.
Дораэмон: Энэ хүүхэд хэн бэ?
Нобита: Цасны сахиус.
Дораэмон: Цасны сахиус гэнэ ээ? Байдал хэцүүдэх нь ээ.
Нобита: Яагаад?
Дораэмон: Цас энэ хэвээрээ орсоор л байна шүү дээ.
Цасны сахиус: Шивнээ ярианд дургүй шүү!
Нобита: Дораэмон! Арай ч дээ, энэ чиний миний найз!
Цасны сахиус: Тэр муур шиг амьтныг орхи оо. Үүний оронд цасан шуурган дээр сууж тоглоё. Хар л даа. Хөгжилтэй байгаа биз дээ?
Нобита: Шизүка байна! Хөөе, тэр хүүхдийг ч бас наашаа дуудчих. Хөөе, Шизүка!
Шизүка: Нобита юу даа?
Нобита: Боль л доо!
Цасны сахиус: Би тэр хүүхдэд дургүй ээ.
Нобита: Ойлголоо доо. Ахиж дуудаад өг энэ тэр гэж хэлэхгүй ээ.
Цасны сахиус: Хоёулхнаа л тоглох уу?
Нобита: За.
Цасны сахиус: Тийм бол больж болно оо.
Шизүка: Юу байсан бэ?
Цасны сахиус: Энэ удаа яаж тоглоцгоох уу? Энэ чигээрээ Өмнөд, Хойд туйл руу явцгаах уу? Эсвэл Гималайн уул руу явах уу?
Нобита: Цас одоо болно оо.
Цасны сахиус: Хүүе ээ, түрүүхэн л цасанд үнэхээр их дуртай гэж хэлээгүй билүү?
Нобита: Гэхдээ...
Цасны сахиус: Цасгүй болчихвол би ч бас байхгүй болчихно.
Нобита: Гэхдээ, хавар ирэхээр...
Цасны сахиус: Хавар ирдэг гэж үү? Би алга болмооргүй байна. Хэзээ ч, хэзээ ч! Гэхдээ...
Нобита: Би өлсөөд байна.
Цасны сахиус: Ойлголоо. Цасаар юу ч байсан гаргаад өгье.
Нобита: Одоо ингэсгээд би харимаар байна.
Цасны сахиус: Ахиад жаахан байя л даа. Би чамд сайн болчихлоо. Үргэлж чамтай хамт баймаар байна.
Нобита: Оройтвол ээждээ загнуулна шүү дээ.
Цасны сахиус: Яасан ч гэсэн үү?
Нобита: Яасан ч гэсэн.
Цасны сахиус: За, маргааш уулзъя.
Нобита: За.
Мэдээ: Цас улам л ширүүн орсоор байна. Цаг уурын төвийн ажиглалт эхэлснээс хойш их хэмжээний цас орж бүх тээврийн хэрэгсэл зогслоо.
Дораэмон: Хөөе, хараач! Байдал хүндэрчихлээ шүү дээ. Чи цасны сахиусыг дуудаад л тэр! Яасан бэ?
Нобита: Даараад байна.
Дораэмон: Ямар өндөр халуурч байна аа! Цаснаар гадаа тоглоод ханиад хүрчихлээ шүү дээ. Ээж ээ, эмч яасан бэ?
Тамака: Одоо яах вэ? Цас их орсноос болоод ирж чадахгүй гэнэ.
Нобисүкэ: Юу гэнэ ээ? Эндээс бас гарч болохгүй байдаг. Одоо яах вэ?
Дораэмон: Нобита, чи зүгээр үү?
Нобисүкэ: Эм уулгасан. Одоо халуун буухыг нь л хүлээхээс өөр арга алга даа.
Тамака: Илүү хүндэрчихгүй л бол сайн байна.
Нобита: Чи...
Цасны сахиус: Чшш. Хөдлөх хэрэггүй ээ. Хүйтэн болохоор гоё байгаа биз дээ? Халуун чинь ингээд л буучихна. Удахгүй сайжирна аа.
Нобита: Баярлалаа. Гэхдээ... ингэхээр чинь чи өөрөө...
Цасны сахиус: Алга болчихно. Гэхдээ зүгээр дээ. Мэдээж цас хайлж л таараа шүү дээ.
Нобита: Гэхдээ... чи хэзээ ч алга болмооргүй байна гэж байсан шүү дээ.
Цасны сахиус: Надад итгээрэй. Чамайг ханиад хүргэх бодол надад байгаагүй шүү. Би зүгээр л чамтай хамт баймаар байсан төдий.
Нобита: Ойлгож байна аа. Чамтай тоглох хөгжилтэй байсан шүү.
Цасны сахиус: Нээрээ юу? Баяртай байна шүү.
Дуу: Утсан тоглоом тоглох шиг
Бүгд санаснаар болохгүй ээ.
Зөв дамжуулахгүй бол
Бүгд будлиантай болчихно.
Нобита: Сайхан байна.
Дуу: Сурлага ч, спорт ч
Найз нөхдийн асуудлууд ч тэр
Хэдий хичээж байгаа ч гэлээ өөрчлөгдөх юм алга.
Дораэмон: Нобита! Итгэмээргүй юм! Халуун нь буучхаж!
Нобита: Дораэмон...
Дораэмон: Ашгүй дээ. Нэг хэсэг яах бол л гэж бодож байлаа. Босоод зүгээр юм уу?
Нобита: Цас?
Дораэмон: Цас уу? Цас бараг л хайлчихсан.
Нобита: Тийм байна. Тэгж их орчхоод...
Дораэмон: Гэхдээ сайн юм боллоо шүү. Чи бүрэн тэнхэрчээ.
Нобита: Баярлалаа.
Тамака: Хөөе, Нобита. Босчихсон байх шив. Сайн унтах хэрэгтэй шүү.
Дораэмон: Өмнөдийн дулаахан салхи үлээж байна. Удахгүй хавар ч болох нь дээ.
Дуу: Чамайг хамгаалахын тулд л
Би улам хүчирхэгжих болно.
|
Дораэмон |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Ноби Нобита |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Минамото Шизүка |
Нобитагийн хамгийн сайн найз охин |
|
Сунэо |
Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
Года Такэши (Жайан) |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
|
Ноби Тамака |
Нобитагийн ээж |
|
Нобисүкэ |
Нобитагийн аав |
|
|
Багш, Уулын сэтгэл, |
Тамака: Нобита! Нобита... энэ чинь?
Дораэмон: Гэртээ ирчхээд эргээд шууд гарсан бололтой.
Тамака: Энэ хүүхэд ч нээрээ даалгавар ер хийхгүй юм аа. Дора, уучлаарай, чи яваад хайгаад ирэхгүй биз?
Дораэмон: Заа. Ийм үед ихэвчлэн сургуулийн арын ууланд л байдаг даа. Нобита! Хөөе! Нобита! Нобита, босооч ээ!
Нобита: Юу вэ? Дораэмон чи юу? Яасан бэ?
Дораэмон: Юуны чинь яасан бэ гэж вэ? Ээжийн чинь санаа нь зовоод байна.
Нобита: Зүгээр шүү дээ. Оройн хоолноос өмнө харьчихна аа.
Дораэмон: Яагаад дандаа энд байдаг юм бэ? Энэ газарт тийм дуртай юм уу?
Нобита: Тийм ээ, маш их дуртай! Багш, ээж хоёрт зэмлүүлээд, найзууддаа дээрэлхүүлсэн үедээ энд ирдэг юм л даа. Онцгүй явдлыг мартуулж чаддаг болохоор л тэр.
Дораэмон: Ахиад л Жайанд дээрэлхүүлсэн юм уу?
Нобита: Бэйсболд оруулахгүй байсан юм. Намайг чадваргүй гэнэ ээ. Гэхдээ... Дулаахан юм аа! Ингээд нарны гэрэлд сууж байхад, тэр бүгд мартагдчихдаг юм!
Дораэмон: Аан.
Нобита: Тэгээд л энд хогтой байхыг харахаар уур хүрээд байдаг юм! Яагаад ч юм миний өрөөг завааруулчихсан юм шиг санагддаг шүү.
Дораэмон: Мундаг юм аа! Мундаг шүү, Нобита!
Нобита: Тийм үү?
Дораэмон: Тэгэлгүй яах вэ. Байгаль эхээ хайрлах чинь сайн зүйл. Аан тийм! Нобита чамайг энэ уултай илүү дотно болгоод өгье.
Нобита: Юу?
Гарчиг: Ой бол амьд шүү!
Дораэмон: Зүрх сэтгэлийн хөрс!
Нобита: Зүрх сэтгэлийн хөрс гэнэ ээ?
Дораэмон: Үүнийг бутлаад энд тэндгүй цацаарай.
Нобита: Ингэж үү? За! Ингээд дууслаа. Ингээд!
Дораэмон: Одоо ингээд чи энэ уултайгаа сэтгэл зүрхээрээ холбогдлоо.
Нобита: Айн? Юу гэсэн үг вэ? Юу вэ? Энэ навчийг ээ! Тийм байх нь! Тэр навчаар хийсэн ор байх нь!
Дораэмон: Уул чамд зориулж хийж өгсөн байна шүү дээ.
Нобита: Гайхалтай! Сайхан байна шүү. Яагаад ч юм ахиад л нойр хүрчихлээ.
Дораэмон: Гэхдээ одоо харихгүй бол болохгүй ээ. Ээж хүлээж байгаа шүү дээ. Бас чи даалгавраа хийх ёстой биз дээ?
Нобита: Тийм ээ, удахгүй очих болохоор чи түрүүлээд харьж бай.
Дораэмон: Арга алга даа. Хурдан хариарай, за юу? Хөөе, Нобита! Хурдан харина гэсэн яасан бэ? Хоол болчихлоо!
Нобита: Юу вэ? Тайвшраад бүр нам унтчихаж.
Шизүка: Юу вэ?
Жайан: Нууц шүү!
Шизүка: Өнөөдөр ч бас бэйсболын бэлтгэлтэй юм уу?
Жайан: Тийм ээ. Удахгүй амралтын өдрөөр тэмцээнтэй!
Сунэо: Бид бүгдээрээ эрч хүчтэй байгаа шүү!
Шизүка: Нобита юу даа?
Жайан: Хөөе, Нобита хүлээж бай!
Нобита: Яасан?
Жайан: Чамайг баярлуулъя. Өнөөдөр ааш зан сайхан байгаа болохоор чамайг бэйсболд оруулъя!
Нобита: Үгүй ээ, бэйсболд орохгүй ээ!
Сунэө, Жайан: Юу?
Шизүка: Сүүлийн үед дандаа л гэр лүүгээ яардаг болчхож шүү, Нобита.
Нобита: Би ирлээ! Би явчхаад ирье!
Тамака: Нобита? Өдөр бүр хаашаа яваад байдаг юм бол доо?
Нобита: Сайн уу! Хөөх, хариу хэлж байх шиг байна даа. Ёстой нэг, өдөр болгон цэвэрлэж байхад ахиад л янзандаа байх юм. Юу вэ? Яана аа! Гамшиг болох нь байна! Ёстой аюултай байлаа шүү. Эцэст нь бүгд сайхан цэвэрхэн болчихлоо. За, одоо хаана жаахан амарчихдаг юм билээ? Юу вэ? Дээр нь суу гэж үү? За, суучихлаа. Тэгээд одоо яах уу? Ёоё, гайхлаа шүү. Ямар гоё ор вэ. Сайхан байна аа. Амттан авчирсан бол ч илүү гоё байх байжээ. Хөөх? Амттай байх даа. Магадгүй надад зориулсан юм байх даа? Баярлалаа! Сайхан зооглоно оо. Амттай юм аа! Хамгийн шилдэг нь!
Дораэмон: Хөөе, Нобита! Юу вэ? Нобита, чи хаана байна аа? Өнөөдөр заавал хурдхан харихгүй бол ээж чинь уурлана шүү!
Нобита: Баларсан! Ахиад л унтчихаж!
Тамака: Ёстой нэг, өдөр болгон ийм орой болтол хаана, юугаа хийгээд байдаг юм бэ?
Нобита: Харин ойд жаахан амарчихлаа.
Тамака: Амрах цаг завтай юм бол даалгавраа хийгээч! Даалгавраа дуусгах хүртэл оройн хоол иднэ гэж горьдолгүй шүү!
Нобита: Юунд ингэтлээ уурладаг байна аа? За, яах вэ. Дараа ахиад арын уулын ойд очиж сайхан тайвширна даа. Сайхан амраарай.
Дораэмон: Нобита.
Нобита: Айн?
Дораэмон: Чамд хойд уул таалагддагийг мэднэ л дээ. Гэхдээ байнга тэнд байгаад байж болохгүй ээ.
Нобита: Яагаад?
Дораэмон: Яагаад гэхээр, тэр нөгөө...
Нобита: Байгальд хүндэтгэлтэй хандах нь сайн зүйл гэж Дораэмон чи хэлсэн биз дээ.
Дораэмон: Тэр ч тийм л дээ.
Нобита: За, тэгвэл зүгээр ээ. Сайхан амраарай.
Дораэмон: Сайхан амраарай, Нобита.
Багш: Эхэндээ ганцхан эх муур байсан юмсанж. Гэтэл бяцхан зулзага төрөөд тав болжээ.
Нобита: Хурдан ой руу явах юмсан. Дуусчихлаа!
Шизүка: Нобита! Хөөе, Нобита. Хүсвэл манайд хамт даалгавраа хийцгээе л дээ.
Нобита: Өнөөдөр өөр ажилтай л даа. За, баяртай! Би ирлээ! Би явчхаад ирье!
Тамака: Нобита, хүлээж бай!
Жайан: Хөөе, Нобита!
Сунэо: Бэйсболд орох уу?
Жайан: Баяртай байх болно шүү.
Нобита: Уучлаарай, түр холдож болох уу? Би бэйсболд сонирхолгүй болчихсон.
Жайан: Өнөөдөр чамайг чирээд ч болов авч явна!
Нобита: Яах вэ? Би үнэндээ хүсэхгүй байна аа!
Жайан: Нобита! Хүлээ!
Шизүка: Такэши, Сунэо хоёр оо! Юу болсон бэ?
Сунэо: Тэр нэг юм бэйсболд оруулъя\Nгэж байхад зугтаад байх юм.
Жайан: Ямар ч байсан барина даа!
Жайан, сунэо: Хүлээ!
Нобита: Энэ хүртэл гайгүй байлгүй дээ.
Жайан: Нобита, чамайг олчихлоо!
Сунэо: За, хамт явцгаая!
Нобита: Үгүй ээ! Би энд л баймаар байна.
Жайан: Юу гэнэ ээ?
Нобита: Хэн нэгэн туслаарай!
Жайан: Юу вэ?
Сунэо: Гэнэт салхилчихлаа! Барьчихлаа!
Жайан: Яаж чадаж байна аа!
Сунэо: Бүр уур хүргэчихлээ!
Жайан: Новш чинь!
Нобита: Яаж вэ?
Жайан: Чөтгөр гэж! Чи юу хийчхэв ээ?
Сунэо: Чамайг зориод ирж байхад чинь!
Нобита: Би яагаа ч үгүй ээ! Зөгий! Арай надад тусалсан юм биш биз дээ? Баярлалаа! Юу вэ? Яагаад ч юм сэргэг биш байх чинь. Хуурайшсан бололтой. Сүүлийн үед бороо ороогүй шүү дээ. Тэгэхээр... Та нарыг цангасан байх гэж бодоод Дораэмоноос зээлээд аваад ирлээ! Одоо суулгаад өгнө өө. Энд байвал бүгдэд хүртээмжтэй, тийм үү? Яана аа! Ахиад л ийм орой болчихлоо.
Нобисүкэ: Нобита! Өдөр бүр ийм орой болтол юу хийгээд байдаг юм?
Тамака: Харин тийм, хаагуур тэнэж байгаад ирэв?
Нобита: Хаагуур гэж? Ой...
Тамака: Чи арай дэндэж байна шүү! Өдөр бүр ойд тоглоод л!
Нобисүкэ: Даалгавраа хийсэн үү?
Тамака: Маргааш чи шалгалттай биз дээ? Хичээл хамаагүй юу? Хариу хэлээч! Хариу!
Нобисүкэ: Сонсож байна уу, чи!
Нобита: Ийм юм сонсмооргүй байна! Дургүй хүрээд байна! Үнэхээр дургүй хүрч байна!
Тамака: Нобита!
Нобисүкэ: Зогс, Нобита!
Дораэмон: Өө...
Нобита: Тэр гэрт ахиж яасан ч очихгүй. Сургуульд ч явахгүй. Одооноос ууландаа л байна. Чи ч бас баярлаж байгаа байх нь ээ?
Шизүка: Нобита гэрээсээ юу?
Дораэмон: Харин тийм ээ. Хүчээр авчрах боломж байгаа ч…
Шизүка: Бүгдээрээ очиж авчирцгаая. Нобита ойлгох л болно.
Жайан: Хөөх, Нобита гэрээсээ явсан гэж үү?
Шизүка: Тийм гэнэ ээ. Хамт явж хайхгүй биз?
Жайан: Тэр яах нь хамаагүй ээ. Бидэнд тэр аюул учруулсан. За, баяртай.
Шизүка: Өөр арга алга даа. Хоёулаа л явж хайцгаая даа.
Жайан: Байж бай! Нобитагийн яах ийх нь хамаагүй. Та нарт аюултай болохоор би хамт явъя аа.
Дораэмон: Баярлалаа!
Нобита: Амттай байна шүү. Гэрт иддэг хоолноос ч гоё амттай байна. Үүнээс хойш энэ миний гэр.
Дораэмон: Хөөе, Нобита! Наанаа байна уу? Чамайг авахаар ирлээ!
Шизүка: Нобита, хамтдаа харьцгаая!
Сунэо: Амттан ч бас авчирсан шүү!
Жайан: Хамт тоглох болохоор гараад ир ээ! Юу вэ?
Дораэмон: Гарцаагүй ойн хийж байгаа хэрэг! Жайан!
Сунэо: Энэ ойг дээ!
Шизүка: Зүгээр үү?
Дораэмон: Шизүка! Зүгээр үү, Шизүка?
Жайан: Дораэмон! Хөөе! Яг юу болоод байгаа юм бэ?
Сунэо: Энэ ой хачин юм аа.
Дораэмон: Магадгүй энэ ой Нобитаг сахиж байгаа бололтой.
Сунэо: Ой юу?
Жайан: Харь гэнэ үү?
Шизүка: Юу гэсэн үг юм бол?
Дораэмон: Нобитад зүрх сэтгэлийн хөрс нэмэх нь буруу байж! Сэтгэл дуудах төхөөрөмж! Уулын сэтгэл чи, биетээр гарч ир! Чи уулын сэтгэл үү? Нобитаг гэрт нь буцаахыг\Nгуйж байна.
Уулын сэтгэл: Үгүй ээ. Арай гэж найзтай болсон шүү дээ.
Шизүка: Гэхдээ энэ чинь Нобитад хэрэггүй!
Жайан: Тийм шүү! Хариад ямар нэг юм хий!
Сунэо: Мэдээж ээж аав нь ч санаа зовж байгаа шүү дээ!
Доарэмон: Бид бүгд Нобитагийн найзууд байна! Нобитад санаа зовоод буцааж авч явахаар ирцгээлээ!
Уулын сэтгэл: Худлаа! Та нар бүгд Нобитаг дээрэлхсэн биз дээ!
Дораэмон: Хааяа маргалдах зүйл байх шүү дээ. Гэхдээ бид Нобитад санаа зовж байна! Найзууд болохоор тэр шүү дээ.
Сунэо: Тийм шүү!
Уулын сэтгэл: Би ч гэсэн!
Дораэмон: Тийм бол сайн бодооч! Эелдэг Нобита чамд таалагдсаныг би сайн ойлгож байна Нобитагийн төлөө бол энэ хэвээр байж болохгүй ээ! Бид бүгд хамтдаа хичээлээ хийж, дасгал хийж, тоглох хэрэгтэй!
Уулын сэтгэл: Харьцгаа! Гарахгүй бол аюултай зүйл тохиолдоно шүү!
Дораэмон: Нобита!
Нобита: Дораэмон?
Шизүка: Нобита!
Нобита: Шизүка хүртэл байгаа юм уу?
Уулын сэтгэл: За, илүү аймаар зүйл тохиолдохыг хүсэхгүй байгаа бол харьцгаа!
Дораэмон: Иймхэн зүйлд үү?
Шизүка: Харихгүй ээ!
Жайан: Нобитатай хамт явахгүй бол\Nхарихгүй ээ!
Сунэо: Би ч бас!
Дораэмон: Хүүхдүүд ээ...
Нобита: Хөөе! Дораэмон! Юу вэ? Та нар яагаад энд байхгаа юм бэ?
Дораэмон: Чамайг авахаар ирсэн юм!
Сунэо: Ямар их хайв аа, Нобита!
Жайан: Битгий тэнэж бай!
Шизүка: За, хамтдаа харьцгаая.
Нобита: Үгүй ээ. Гарцаагүй аав ээж хоёрт загнуулна шүү дээ.
Дораэмон: Загнаж л таараа шүү дээ. Ямар их санаа зовсон билээ дээ!
Нобита: Тэгэхээр харихгүй ээ! Би гэртээ харихгүй байсан ч эндээ амьдарч чадна. Хоол, унд бүгдийг уул өгчихнө!
Дораэмон: Зүгээр идэж байхад л хангалттай юу?
Нобита: Юу?
Дораэмон: Зүгээр амьдрахад л болох уу? Үнэхээр энэ л хангалттай юу? Үнэхээр энэ л хангалттай юу?\NҮнэхээр энэ л хангалттай юу?
Нобита: Тийм ээ. Намайг зүгээр л орхи! Ой минь! Тэднийг зайлуул! Хөөе, та нар зугтаач ээ! Зөгийнүүд ирж байна! Хурдан зугт л даа!
Шизүка: Би зугтахгүй ээ! Харивал чамтай хамт л явна!
Сунэо: Тийм ээ, тэгж бодож байна!
Нобита: Болиоч! Би биш ээ, биш шүү дээ! Яагаад, яагаад, яагаад вэ? Ямар их зөгий вэ!
Сунэо: Хөөх!
Жайан: За, бүгдээрээ ч бас харьцгаая.
Шизүка: Тэгье.
Дораэмон: Баярлалаа. Чи ч үнэхээр Нобитагийн сайн найз нь юм байна.
Тамака: Ямар их санаа зовов оо!
Нобисүкэ: Өлсөж байгаа биз дээ? За, гэртээ орцгооё.
Нобита: Аав аа, ээж ээ... намайг уучлаарай.
Доарэмон: Нобита, май.
Нобита: Цэцгийн мод болоорой. Том болохоор чинь хойд уулын ойд тавина.
|
Дораэмон |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Ноби Нобита |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Минамото Шизүка |
Нобитагийн хамгийн сайн найз охин |
|
Сунэо |
Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
Года Такэши (Жайан) |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
|
Ноби Тамака |
Нобитагийн ээж |
|
Нобисүкэ |
Нобитагийн аав |
|
|
Сунэогийн ээж, Шизүкагийн ээж, Сувилагч1, 2, ээж, хүү |
Тамака: Энэ өрөөг яагаад ингээд буулгачхав аа!
Дораэмон: Нөгөө, Нобита нялх үеийнхээ зургийн цомгийг хайгаад.
Тамака: Зургийн цомог оо? Яах гэсэн юм бол?
Дораэмон: Харин л дээ.
Нобита: Тэд гарцаагүй хөөрхөн гэлцэх байх даа. Шударга бус байна шүү! Хамтдаа үзэцгээнэ гэж хэлчхээд яагаад түрүүлээд үзчихэв ээ?
Жайан: Нобита, чи өөрөө удаан байлаа.
Сунэо: Царай муутай зургууд байсан болохоор зугтчихлаа л гэж бодлоо шүү.
Шизүка: Нобита, хар даа. Энэ миний төрсөн өдрийн зураг.
Нобита: Аргагүй л Шизүка хөөрхөн юм аа.
Сунэо: Харин энэ минийх!
Сунэогийн ээж: Сунэогийн төрсөн түүх! Үдээс хойш 5 цаг 5 минут. Сунэогийн төрсөн өдөр! Ээж нь энэ гараараа жинхэнэ сахиусан тэнгэрийг өлгийдөн авсан юм! Өү маи бэиби!
Сунэо: Өү маи мама!
Жайан: Минийх энэ! Хэтэрхий хөөрхөн болохоор битгий цочоорой доо! Энэ байна!
Сунэо: Үнэхээр гайхлаа!
Нобита: Яг л горил шиг. Дараагийнх нь минийх биз дээ. Ёстой хөөрхөн байгаа биз дээ?
Жайан: Юу нь вэ?
Сунэо: Ёстой марзан царайтай байжээ.
Нбита: Тийм гэж үү? Яасан?
Шизүка: Хөөе, Нобита. Чиний төрсөн өдрийн чинь зураг яасан юм?
Сунэо: Тийм шүү дээ! Яагаад энэ зургийн цомгийг авчраа вэ? 1 сартай үеэс чинь эхэлсэн байна шүү дээ.
Жайан: Биднийх дөнгөж төрснөөс эхэлсэн шүү дээ, тийм ээ?
Сунэо: Яалт ч үгүй төрсний дараах зургийг чинь хадгалахыг хүсээгүй юм биш үү?
Нобита: Юу гэсэн үг юм бэ?
Сунэо: Чи чинь Ноби... Нобита шүү дээ! Ёстой нэг тэнэг байлаа байлаа гээд тийм хачин нэр өгч л байдаг!
Жайан: Сайхан хэллээ.
Шизүка: Арай хэтэрч байна шүү дээ.
Нобита: Ямар нэг шалтгаан байгаа л байлгүй дээ.
Жайан: Бас ямар шалтгаан бэ?
Сунэо: Хэтэрхий тэнэг царайтай болохоор камер нь эвдэрчихсэн юм биш үү?
Нобита: Юу гээд байгаа юм бэ? Тэгвэл дөнгөж төрсөн үеийнхээ зургийг олоод ирье! Дэндүү өхөөрдөм болохоор битгий л ухаан алдчихаарай даа!
Жайан: Дэндүү?
Сунэо: Өхөөрдөм!
Нобита: Ёстой дураараа бурж байх шив! Гэхдээ яахаараа 1 сараас хойших үеийн л зураг байдаг байна аа?
Гарчиг: Миний мэндэлсэн өдөр
Тамака: Гэртээ ирчхэв үү, Ноби? Даалгавраа ч хийлгүй тоглохоор явжээ дээ. Дээрээс нь бүр гэр буулгаад хаячхаж шүү.
Нобита: Харин нэг зураг хайгаад л... Ингэхэд миний дөнгөж төрсөн үеийн зураг хаана байгаа юм бэ?
Тамака: Одоо энэ талаар ер яриагүй байна шүү! Маргааш хичээлтэй биз дээ? Уржигдар ч бас даалгавраа хийлгүй багшдаа загнуулсан байх аа? Одоо яваад хий!
Нобита: Дараа нь хийчихнэ шүү дээ.
Тамака: Тэгж хэлсэн ч үнэндээ хийдэггүй биз дээ, чи?
Нобита: Хийнэ л гэсэн бол хийнэ шүү дээ. Надад жаахан ч болтугай итгэж байгаач дээ.
Тамака: Тэгвэл чамайг зүгээр орхивол чи өөрөө хийчих юм байна, тийм үү?
Нобита: Мэдээж!
Тамака: За, тэгвэл дураараа л бол доо.
Нобита: За! Тэгэхээр эхлээд хайж байгаа зүйлээ олоод дараа нь талбай руу явъя даа.
Тамака: Нобита! Нобита чи яг юу бодож байдаг хүүхэд вэ? Хичээлээ хийнэ хийнэ гээд дандаа хий хоосон ярина!
Нобисүкэ: Ээжийн чинь хэлдэг зөв шүү дээ! 1 удаа ч болтугай амласандаа хүрч үзээч!
Тамака: Яагаад ийм хүүхэд болчихдог байна аа? Би ийм хүүхэд төрүүлснээ санахгүй л байна шүү.
Нобисүкэ: Тийм л биз дээ! Хэнийгээ дуурайдаг байна аа?
Тамака: Жаахан ч болов гэмшээч!
Дораэмон: Нобита, чи юу хийж байгаа юм бэ?
Нобита: Гэрээсээ зугтана аа.
Дораэмон: Юу?
Нобита: Учрыг нь ойлгосон. Би энэ айлын төрсөн хүүхэд нь биш юм байна.
Дораэмон: Ямар гээчийн тэнэг яриа вэ!
Нобита: Гэхдээ үүнээс өөрөөр бодогдохгүй байна шүү дээ! Төрсөн хүүхэд нь байсан бол ингэж аймаар уурлахгүй биз дээ! Миний анх төрсөн үеийн зураг ч бас зөндөө л байх ёстой шүү дээ. Үүнийг хар л даа. 1 сартайгаас өмнөх зураг байхгүй байгаа биз дээ? Бүр 1 зураг ч байхгүй!
Дораэмон: Гэхдээ тэглээ гээд...
Нобита: Тэгээд бас...
Дораэмон: За!
Нобита: Би эцэг эх нь байсан бол хүүхдэдээ хэзээ ч Нобита гэсэн нэр өгөхгүй байх байсан юм! Илүү гоё нэр өгөх байлаа!
Дораэмон: Хэлэхэд нэр чинь жаахан сонин л доо, тийм ээ? Гэхдээ Ноби Нобита гэж хэлэхэд амархан байгаа биз дээ? Дуудахад эвтэйхэн л болохоос, онцын гүнзгий утга байхгүй байх, тийм ээ?
Нобита: Утгагүй гэж үү? Зүгээр л хайнга хандсан гэж үү? Би гарцаагүй төрсөн хүүхэд нь биш юм байна!
Дораэмон: Үгүй ээ, тэгж хэлэх гээгүй юм аа! Би... Нобита, боль л доо!
Нобита: Ингээд салъя даа, Дораэмон. Баяртай!
Дораэмон: Хөөе, Нобита!
Нобита: Гэхдээ хаашаа явах вэ? Жайаны гэр лүү юу?
Жайан: Нобита!
Нобита: Сунэогийн гэр лүү юу?
Сунэо: Нобита, чи муу!
Нобита: Шизүкагийн гэр лүү явъя! Шизүка!
Шизүкгийн ээж: Хүлээлгэсэнд уучлаарай. За, явцгаая.
Шизүка: За. Ингэхэд ээж ээ, намайг төрсөн үеийн түүхийг яриад өгөөч?
Шизүкагийн ээж: Тэгэхээр тэр өдөр сайхан цаг агаартай, нам гүмхэн өглөө байсан юм. Чи ч маш чийрэг хүүхэд байсан шүү. Тэгээд маш чангаар уйлаад л... Анх их цочсон ч гэлээ чиний тэр чанга хоолой ээжийг нь үнэхээр баярлуулсан даа.
Нобита: Бороо орчихлоо. Одоо яах вэ? Шүхрээ авч гарахаа мартчихсан байна!
Хүү: Ээж ээ, хурдан харьцгаая.
Ээж: За, за. Орой ямар хоол идэх үү? Наполитан идэх үү?
Хүү: Тэгье, би наполитанд маш их дуртай!
Нобита: Өлсөж байна шүү. Би ч бас Наполитанд ямар их дуртай гээч. Чи чинь юу вэ? Хаанаас гараад ирэв? Чи ч бас ганцаараа байх нь ээ? Би л орь ганцаараа юм байна.
Нобисүкэ: Нобита, гэртээ ороорой. Юу вэ, байхгүй байгаа юм байх даа Бороо намжих нь ээ.
Дораэмон: Нобита!
Нобита: Дораэмон!
Доарэмон: Нобита, зөрүүлдээд байлгүй харьцгаая. Оройн хоолонд наполитан хийнэ гэсэн шүү.
Нобита: Хөөх! Үгүй ээ, яасан ч харихгүй ээ!
Дораэмон: Яагаад вэ?
Нобита: Угаасаа харихгүй гээд шийдчихсэн! Би явж өөрийнхөө төрсөн аав ээжийг хайна!
Дораэмон: Юун тэнэг юм яриад байгаа юм бэ? Чам шиг ээжтэйгээ ийм адилхан хүн хаана байна?
Нобита: Тийм бол санаа нь зовоод хайх ёстой биз дээ! Миний төрсөн эцэг, эх хаана байгаа юм бол доо?
Дораэмон: Нөгөө... Тэгвэл шалгаад үзэх юм уу?
Нобита: Яаж тэр вэ?
Дораэмон: Цаг хугацааны машинаар чиний төрсөн өдөр лүү очицгооё!
Нобита: Тийм арга байсан юм уу?
Дораэмон: Явцгаая!
Нобита: Миний төрсөн жилийн төрсөн өдөр бол 8-р сарын 7! 10 жилийн өмнөх миний өрөө байна! Хөөх! Халуун байна шүү! Юу вэ? Энэ миний өрөө биш байна. Яагаад ийм байдаг байна аа?
Дораэмон: Нээрээ төрсөн хүүхэд нь биш ч байж магадгүй л юм, тийм ээ? За, уучлаарай, уучлаарай. Гэхдээ чи одоохондоо төрөөгүй л байгаа.
Нобита: Тийм үү?
Дораэмон: Аавын жижиг сажиг зүйлс л байсан байх.
Нобита: Хэн ч байхгүй байна шүү. Миний төрсөн өдөр байхад чинь...
Нобисүкэ: Хаана байна? Хаана байна аа?
Нобита: Аав байна! Аав аа!
Нобисүкэ: Чи чинь хэн билээ?
Нобита: Ямар муухай юм бэ, би л байна шүү дээ! Хүүхдээ мартаж болдог юм уу?
Нобисүкэ: Юу вэ? Тийм шүү, үүнээс илүү...
Дораэмон: Нобита, балрах нь байна шүү дээ! Чи чинь хараахан төрөөгүй байгаа шүү дээ.
Нобита: Тийм шүү дээ.
Нобисүкэ: Хөөе! Хаана байна аа? Хөөе! Бяцхан хүүхэд минь! Тамака!
Нобита: Яасан юм бол?
Нобисүкэ: Хүүхэд минь төрсөн гэж сонсоод, ажлаасаа эрт тарсан юм! За, Ноби байна. Сувилагч уу? Хүүхэд байхгүй байна. Айн, болоогүй юм уу? Юу? Удахгүй төрлөө гэж үү? Ойлголоо! Одоо шууд очлоо!
Дораэмон: Тэд эмнэлэгт байгаа байх!
Нобита: Хүлээгээрэй! Юу вэ? Аав хаашаа явчхав аа?
Дораэмон: Нобита! Тэрийг хар даа.
Нобита: Аав камер авч байна.
Дораэмон: Тэгээд яагаад чиний төрсөн үеийн зураг байдаггүй байна аа?
Нобита: 1 ширхэг ч байдаггүй шүү дээ.
Нобисүкэ: Аан... Одоо хүүхэд маань төрөх гэж байгаа юм. Миний анхны хүүхэд л дээ.
Сувилагч 1: Гэсэн ч эмнэлэгт чимээгүй байна шүү.
Нобисүкэ: За, уучлаарай, Төрчихлөө.
Сувилагч 2: Ноби гуай, баяр хүргэе. Та хүүтэй боллоо.
Нобисүкэ: Сайхан хооллолоо!
Сувилагч 2: Юу?
Нобисүкэ: Өө, үгүй ээ, нөгөө.. баярлалаа.
Сувилагч 2: За, наашаа ирээрэй.
Нобита: Ээжийн өрөө энд байна.
Нобисүкэ: Эхнэр минь, маш их баярлалаа. Хичээсэнд баярлалаа.
Тамака: Хүүхэд минь л хамгийн их хичээлээ дээ.
Нобисүкэ: Ямар хөөрхөн юм бэ! Нээрээ тийм шүү дээ! Дөнгөж төрсөн хүүхдийнхээ зургийг дарахгүй бол болохгүй шүү. Хөөх, сая инээсэн!
Нобита, Дораэмон: Харъя, харъя!
Нобита: Энэ би гэж үү? Үрчийчхээд яг л сармагчин шиг юм аа.
Нобисүкэ: Юуны чинь сармагчин! Гарцгаа!
Нобита, Дораэмон: Уучлаарай!
Тамака: Юун хүүхдүүд вэ?
Нобисүкэ: Түрүүнээс хойш энэ тэрүүгээр тэнээд байгаа юм. Ингэж хүмүүжүүлсэн эцэг эхийг нь нэг харах юмсан.
Нобита: Хөөх, цочлоо шүү!
Дораэмон: Дөнгөж төрсөн хүүхэд ийм л байдаг юм.
Нобита: Гэхдээ харамсалтай нь шавар барималтай ч бас адилхан харагдлаа.
Тамака: Нээрээ тийм, эмээ рүү нь залгаж хэлсэн үү?
Нобисүкэ: Тийм ээ, даруй өвөг дээдэстээ дуулгана гэж байсан. Баярлаад бүр уйлж байсан шүү. Нүүрээ үрчийлгэж ирээ л...
Тамака: Тийм үү? Тэгэхээр хоёулаа хүүхдээ хэн гэж нэрлэх үү?
Нобисүкэ: Үүнийг ч нэлээн сайн бодох хэрэгтэй шүү. Нобита.
Тамака: Нобита.
Нобисүкэ: Гоё нэр байгаа биз дээ?
Тамака: Тийм байна.
Нобита: Илүү гоё нэр өгөөч ээ. Аан тийм! Би ерөөсөө өөрийн хүслээ хэлнэ ээ.
Дораэмон: Болихгүй бол ахиад л загнуулна шүү!
Нобисүкэ: Юу? Нэрийнх нь утга уу? Мэдээж байлгүй дээ. Хар даа, эндээс ч бас харагдаж байгаа биз дээ? Голын эрэг дээрх тэр том сакүраны мод.
Тамака: Тийм байна. Тэр мод яасан гэж?
Нобисүкэ: Үнэндээ, чиний жирэмсэн болсон гэж хэлсэн тэр өдөр би ажлаар энэ хавьд явж байсан юм л даа. Тэр үед энэ модыг анх харсан. Гадаа хүйт орсон байсныг ч хэлэх үү, хэдхэн шар навчтай цав цагаан мод байсан. Гэхдээ яагаад ч юм түүнд их татагдсан. Хүүхэд минь төрөх хүртэл ямар цэцэг дэлгэрэх бол гэж бодоод үнэндээ энэ модыг харахаар хэд хэдэн удаа ирж байлаа.
Тамака: Тэгээд л энэ эмнэлэгт ирэхээр шийдсэн байх нь ээ.
Нобисүкэ: Тийм ээ, энэ хүүхэд ч бас тэр мод шиг эрүүл чийрэг, том, хаана ч хүрэхээр өндөр, эрх чөлөөтэй өсөөсэй гэж хүсэж байна. Нобитад ийм л сэтгэлийг шингээсэн юм.
Тамака: Сайхан нэр байна аа. Шулуун шударга, өгөөмөр хүүхэд болж өсөөсэй гэж хүсэж байна даа.
Нобисүкэ: Угаасаа тийм байх болно. Ээжийгээ дуурайвал сурах чадвартай байх нь гарцаагүй.
Тамака: Харин таныг дуурайвал спортод авьяастай, магадгүй чам шиг сайн зурдаг гайхалтай уран бүтээлч болох ч юм билүү.
Дораэмон: Өөрийнхөө муу талыг олж харлаа шүү.
Нобита: Дуугүй бай!
Нобисүкэ: Нобита эрдэмтэн болох болов уу? Эсвэл улс төрч ч болох юм болов уу?
Тамака: Юу ч болсон яах вэ. Нийгэмд хэрэгтэй хүн л болж байвал болно доо. Энэрэнгүй зөөлөн сэтгэлтэй, дайчин, гэгээлэг, эр зоригтой, хүчирхэг, шулуун шударга, гоо үзэсгэлэнтэй, хамгийн гол нь тайван өсөөсэй л гэж хүсэж байна даа.
Нобита: Хүүе! Хэт өндрөөр үнэлэх хэрэггүй шүү.
Нобисүкэ: Чи!
Нобита: Үнэхээр тийм гайхалтай хүүхэд биш ээ.
Нобисүкэ: Манай хүүхдэд ямар гомдолтой юм бэ? Зайлцгаа! Уучлаарай, уучлаарай. Нобита, хар даа! Аан тийм, зураг дарна аа.
Нобита: Зураг дарах аа?
Нобисүкэ: За, ахиухан зураг дараад дараа нь Нобитагийн төрсөн үеийн түүхийг зөндөө ярьж өгнө өө.
Тамака: Дараа сакүра цэцэглэх үеэр ахиад ирцгээе. Гурвуулаа.
Нобисүкэ: Тэр үед намайг аав аа гэж дууддаг болчихсон байна байх даа. Нээрээ тийм! Тэр сакүраны модны зургийг ч бас авъя. Ямар сүрлэг юм бэ! Нобита баярлах болов уу? За, алив... Хаана байна аа? Хаана байна вэ? Хааччихав аа?
Нобита: Аав аа!
Дораэмон: Нобита, аюултай шүү дээ!
Нобита: Би! Намайг тавь л даа!
Дораэмон: Аюултай шүү дээ!
Нобита: Аав яачхав аа? Аав аа! Аав аа! Дораэмон, аавд минь тусал л даа!
Дораэмон: Нобита, тайвшир аа.
Нобисүкэ: 3 жил цуглуулсан халаасны мөнгөөрөө авсан камер юмсан. Ийм болчихдог. Харамсалтай юм аа. Дөнгөж төрөөд даруулсан Нобитагийн зураг...
Дораэмон: Нобита, одоо харьцгаая. За, сайн ойлгосон биз дээ? Нобита, чи маш их хайраас төрсөн хүү шүү. Чамайг их хайрлаж, халамжилж байна билээ. Нобита, тэрийг хар даа! Сакүраны мод байна шүү дээ!
Нобита: Тийм байна!
Дораэмон: Очицгооё!
Нобита: Ямар том, сүрлэг юм бэ! Бас их гоё юм.
Дораэмон: Тэгэлгүй яах вэ, Нобита чиний нэртэй холбоотой мод шүү дээ.
Нобисүкэ: Нобита!
Тамака, Нобисүкэ: Нобита!
Нобита: Аав аа! Ээж ээ!
Тамака: Хүү минь, уучлаарай.
Нобисүкэ: Уучлаарай, Нобита.
Нобита: Юу?
Нобисүкэ: Үнэндээ чамайг төрсөн өдөр аав нь хэтэрхий догдлоод халаасны мөнгөө цуглуулж байж авсан камераа эвдчихсэн юм. Гэхдээ чамд заавал үзүүлмээр байсан юм шүү. Дөнгөж төрсөн чиний зургийг. Чамайг төрүүлсэн ээж нь ч бас маш их хичээсэн ч гэлээ чи өөрөө ч бас төрөхдөө маш их хичээсэн шүү. Дахиад, дахин хичээгээд... маш их тэмцэж төрсөн шүү. Дөнгөж төрсөн үеийн зургийг чинь үзүүлж байхдаа хэзээ нэг өдөр чамд хэлж өгөхийг хүссэн юм шүү. Гэхдээ аав, ээж хоёр нь насан туршдаа мартахгүй ээ. Чиний маш их хичээж энэ хорвоод мэндэлсэн тэр мөчийг.
Тамака: Ноби, хар даа.
Нобита: Юу вэ?
Тамака: Нобигийн хөрөг зураг.
Нобита: Юу, миний юу?
Тамака: Нобигийн төрсөн өдөр аав нь шөнөжин нойргүй сууж зурсан юм шүү. Анх харсан Нобигийн тэр царайг зүрх сэтгэлээсээ санаж байгаад зурсан даа. Гэхдээ муу зурсан гэж бодоод дандаа нуугаад байж.
Нобита: Аав аа, энэ хаана ч байхгүй хамгийн нандин зураг байна.
Нобисүкэ: Баярлалаа.
Нобита: Би сурлага муутай, спортод ч бас тааруухан. Шулуун шударга ч биш. Зүгээр л шалтаг тоочдог.
Нобисүкэ: Дэмий юм ярьж байх шив! Одооноос хичээхэд л болно биз дээ?
Тамака: Тийм шүү, жаахан эрх дураараа байж магадгүй ч Ноби чи өөрөө байгаа нь л бидний аз жаргал юм шүү дээ.
Нобита: Хөөх, гайхалтай!
Нобисүкэ: Энэ ч үнэхээр гоё юм аа!
Тамака: Үнэхээр гоё!
Нобисүкэ: Тэр үеэс хойш 10 жил өнгөрчээ. Их сайхан сүрлэг болж шүү.
Тамака: Яг л Ноби шиг.
Дораэмон: Тэгвэл бүгдээрээ зургаа даруулах уу?
Нобита: Болж байна л даа. Гэхдээ камер байгаа юм уу?
Дораэмон: За, дарлаа шүү, чийз гээрэй!
Бүгд: Чийз!
Back to episodes Go home