Ivanovy_S7_E12

Ивановы ивановы 132

 

Лида- Яасан царайлаг юм, яг л ээжийгээ дуурайсан байна.

Өвөө- Харин нүд нь Боряг дуурайжээ. Харж байна уу, гөлөлзөөд? Аль хэдийн хэнийг торгохоо хайгаад байна. 

Василиса: Сайн уу, дүү минь. Сайн уу.

Алекс- Ванька, хурдан гэрлээрэй, тэгэхгүй бол дүү чинь том болоод эгчийнхээ өмнөөс чамайг нүднэ шүү.

Ваня- Тэр болтол надад ч тайван арван жил байна.

Мария- Нина, чи мундаг юмаа, сайхан цогцлуулчихдаг. Охинтой бас хүүтэй.

Костя- Үнэндээ бол энэ түүний бэлгийн хамтрагчдын Y-хромосомын гавьяа.

Боря- Аан, тийм байх нь ээ. За тэгвэл би өөрийнхөө икс, игрекүүдэд, хромосомуудад шагнал бичье даа. 

Лида- Явж өглөөний цайгаа ууя, эмнэлэгт зөвхөн брокколи идсэн байлгүй.

Нина- Өө, тийм шүү, Лида, би чиний гарын баншийг идчихмээр байна шүү. 

Лида- Хийгээд өгье.

Алекс- Явцгаая, явцгаая.

Лида- Эхлээд Пашаг эмнэлэгт хүргэж өгчихөөд.

Мария- Би чамайг хүргээд өгье.

Лида- Баярлалаа.

Ваня- Би ажил дээрээ хооллочихъё.

Баяртай.

Василиса- Баяртай.

Өвөө- Ванька, чи сүүлин үед ажилдаа их яваад байх болж. Нууц амрагтай болчихоо юу?

Лида- Чимээгүй, хүү минь.

Өвөө- Хар даа, ха! Ха-ха-ха.

 

ххх

Даша- Вань, сонсооч, би өнөөдөр шөнө унтаж чадсангүй, би бүхнийг Васяд хэлэх хэрэгтэй гэж бодлоо.

Ваня- Тийм үү?

Даша- Мхн.

Ваня- Тийм. Яах гэж?

Даша- Зүгээр л тэр маш сайн хүн, биднийг ардуур нь үнсэлцээд байхыг тэр хүртэх ёсгүй. Тэгээд ч бид хоёрын хооронд юу ч байхгүй. Тийм биз дээ?

Ваня- Огтхон ч. Бидний хооронд... хов хоосон.

Даша- Тийм үү?

Ваня- Тийм.

Даша- За одоо бүр ч өөрөөсөө иччихлээ. Ер нь бол Вася бүгдийг мэдэх ёстой.

Ваня- Тэр юу ч мэдэх албагүй. За, яг үнэндээ бол, яахав...Би түүнд аль хэдийн бүгдийг нь ярьчихсан.

Даша- Тийм үү?

Ваня- Тийм. Би бас шөнөжингөө унтсангүй, шаналлаа. Ер нь бол Вася мэдэж байгаа.

Даша- Фуф! Ашгүй, яг л цээжнээс бул хар чулуу авчих шиг л боллоо. Тэгээд тэр яаж байна?

Ваня- Мм, яахав дээ. Муу байгаа, муу. Түүнд хэцүү байгаа. Зүгээр л та хоёр хэсэг хугацаанд уулзах хэрэггүй байх. Гэхдээ хамгийн гол нь бүх зүйл шударга болсон биздээ тэ?

Даша- Мхн.

 

ххх

Алекс- Ааваа, та арай хурдалж болох уу?

Өвөө- Байз даа! Одоохон, миний шаахайнд чулуу орчих шиг боллоо.

Алекс- Та ер нь яах гэж шаахай өмссөн юм бэ? Бид хурдлах хэрэгтэй байна. Өнөөдөр Костя шинэ үнээний саравчаа(хороо) ашиглалтад оруулна, биднийг ингэж удах хооронд бүх хүмүүсийг ажлаас нь хална.

Өвөө- Чамд ямар хамаатай юм? Чи гэрийн үйлчлэгч шүү дээ.

Алекс- Миний сэтгэл хүмүүсийн төлөө өвдөж болно биз дээ.

Өвөө- Битгий үлээгээд бай. Бид Ивановыхан, сэтгэл зөвхөн өөрийнхөө төлөө л өвддөг генетикийн онцлогтой. 

Алекс- Та л харин үлээгээд байна. Өнөөдөр тэднийг хална. Харин маргааш биднийг. Ер нь та аав хүний хувьд намайг бүх зүйлд дэмжих ёстой.

Өвөө- Би дэмжиж байна. Чи дотоож, би резин нь. Би резин нь, чи дотоож.

 

Боря- За!

Костя- Хүмүүс цуглалаа.

Боря- Жагсчихсан уу?

Костя- Тийм. Ажлаас халагдахад бас бэлэн. Арав, найм, арван зургаа долоогийн харьцаатай, хэлбэргүй тэгш өнцөгтөөр. Гэхдээ тэд үргэлж л тарж бутардаг. Робот шиг биш.

Боря- Костя, хүлээ! Чи наад математикаараа... Надад нэг минут өг. Надад ядаж сэтгэл санаагаа бэлдэх хугацаа өг. Тэгээд...

Алекс- Боря! Чи ийм зүйл хийхгүй.

Боря- За, та хоёрыг ферм рүү яаж оруулчихав? Та хоёр ийшээ орох хориотой. Би хориглосон.

Алекс- Хүн, хүнтэйгээ үргэлж тохиролцож чадна. 

Өвөө- Тийм.

Алекс- Энэ бол хүний нэгдүгээр давуу тал.

Костя- Манай роботууд ер нь бол үнээтэй ажилладаг байгаа шүү. Зүгээр сануулчихья.

Өвөө- Үнээ хүн биш гэж үү?

Алекс- Тийм.

Боря- Бүх зүйл аль хэдийн шийдэгдсэн. Та хоёр эндээс явцгаа. Үгүй бол хамгаалагч дуудна шүү. 

Алекс- Чи дуудахгүй ээ, яагаад гэвэл чамд зүрх сэтгэл гэж бий. Энэ чинь хүний хоёрдугаар давуу тал.

Өвөө- Мхн. 

Костя- За зүрх сэтгэл яаж сүүний гарцыг нэмэгдүүлэх юм? 

Алекс- Хүн роботоос илүү үр дүнтэйг би батална. 

Боря- За яаж вэ?

Костя- Үр дүнгүй гээч.

Алекс- За мөрийцье. Хэрэв манай үнээний саравч(хороо) өнөөдөр орой болтол роботтой үнээнийхнээс илүү их сүү хураавал чи хэнийг ч ажлаас халахгүй. Хэрэв чадахгүй бол бид хэрүүл уруулгүй явах болно.

Өвөө- Тэр тоглосон юм аа, хэ. Чи тоглосон биз дээ?

Костя- Тэнд одоо хүмүүс тарж бутарлаа.

Алекс- Барих уу?

Боря- Барья. Хүн бүрд сүүлчийн боломж гэж байх ёстой.

Костя- Энэ бол Алексейгийн энэ сард аль хэдийн гурав дахь сүүлийн боломж нь. Та "сүүлчийн" гэдэг нэр томьёог яг ойлгож байна уу?

Боря- За, Костя…Мм!

Алекс- Явцгаая, ааваа.

 

ххх

Василиса- А! Рус! Юу вэ!

Руслан- Жаахнаа, чи хаана байв аа? Надад чиний зөвлөгөө хэрэгтэй байна.

Василиса- Зөвлөгөө юу?

Руслан- Мхн.

Василиса- Амархан. Хурдан зайл. Тэгэхгүй бол би чамайг өөрөө цонхоор буцаагаад шидчихнэ шүү.

Руслан- Чамд ерөөсөө бусдыг ойлгох сэтгэл алга уу? Би маш их зовж байна! Чи самар идэх үү?

Василиса- Яасан? Анютка чиний бэлгийг мартчихаж чадахгүй байна уу?

Руслан- Түүний өрөөнд ямар нэг эрчүүд орж ирнэ гэж би яаж мэдэх юм бэ? Би ямар зөнч билэгч юм уу? Одоо долоо хоног надтай огт ярихгүй байна. Бүр ажлын шугамаар ч. Өөрөө хаа сайгүй яваад. Гэртээ намайг дуудахгүй байна. Би юу хийхээ үнэндээ мэдэхгүй байна.

Василиса- Уучлалт гуйж үзээгүй юу? Үзэхгүй юу?

Руслан- Мэдээж оролдсон! Цэцэг бэлэглэсэн, бас төмс.

Василиса- Төмс өө?

Руслан- Төмстэй пирошки.

Василиса- Аан. Юу гээч, би мэдээж буруу бодож байж магадгүй л дээ, гэхдээ түүнд өөр хэн нэгэн байгаа байх.

Руслан- Би тийм гэж мэдсэн юм аа! Би яг мэдсэн юм!

Василиса- Рус, энэ чинь эмэгтэйчүүд шүү дээ…хаалга байдаг юм шүү!

 

ххх

Ваня- Боря ах аа! Орж болох уу?

Боря- Болно. Ороод ир.

За? Чи намайг юугаар баярлуулах гэж байна даа?

Ваня- Би таныг баярлуулна аа, Боря ах аа. Надад үнэхээр гоё санал байна. Воронеж хотод одоо маркетологчдод зориулсан хоёр сарын сургалт эхэлнэ гэдгийг та мэдэх үү? Дашаг тийш нь явуулвал ямарав?

Боря- Хэнийг ээ?

Ваня- Надтай хамт ажилладаг Дашаг. Ер нь авьяастай охин, гэхдээ одоохондоо жаахан… мм мэдлэг нь дутаад байна.

Боря- Хэ, тэгвэл надад туршлагатай, мэдлэг нь хангалттай хүрдэг хүн хөлсөлсөн нь хямд тусах юм биш үү?

Ваня- Борис Павлович, Даша аль хэдийн сурч эхэлсэн. Та ч гэсэн бид энд танайд үүрд байхгүйг ойлгож байгаа биз дээ? Тиймээс намайг орлон ажиллах хүн хайх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ирээдүйн хэлтсийн дарга.

Боря- Сургалт нь хэзээ юм?

Ваня- Маргааш.

Боря- Аан.

Ваня- Гэхдээ, Боря ах аа, түүнд энэ тухай та өөрөө хэлчихэж болох уу?

Боря- Юу? Надад хийх юм олдохгүй байгаа биш дээ. Өөрөө очоод хэл.

Ваня- Өө, тэр маш их үүрэг(хариуцлага) хүлээх дуртай хүн. Хэрэв би хэлбэл тэр гарцаагүй татгалзана. Вань, надад энд хийх ажил маш их байна гэх байх. Би хэлээд байна шүү дээ, тэр бол хамгийн сайн залгамжлагч.

Боря- Сонс доо, чи түүнийг яг л гэрлэх гэж байгаа хүн шигээ сурталчлах юм аа.

Ваня- Мэдээж үгүй. Би, би Васяд хайртай. Би явлаа. Би, би, би Вася руу явлаа.

Боря- За, тэгээ.

Ваня- За, баяртай.

Боря- Хо!

 

ххх

Алекс- Энэ бол бидний газар. Бид чадахаас чадахгүй хүртлээ их сүү өгөх ёстой. Эс бөгөөс биднийг бүгдийг нь халж чөтгөр лүү тонилуулна. Бид малыг анхаарал халамжаар хүрээлж хангах ёстой. Энд бүхнийг гоёж, цэвэрлэх хэрэгтэй! Тэдэнд яг л эмэгтэй хүнд ханддаг шиг хандах хэрэгтэй!

Эр 1- Цэцэг бэлэглэх юм уу яах юм?

Степан- Цэцэг ч болно. Амьтад маш, маш мэдрэмтгий байдаг. Хэрэв бид тэдэнд хайраар хандвал тэд ч гэсэн бидэнд сүүгээ дусал ч үлдээлгүй өгнө.

Алекс- Товчхондоо, сүүг тариачдад, ажилчдад! Ура!

Ажилчид бүгд- Ура! 

 

ххх

Анна- Байна уу?

Өвөө- Анют, Виктор Алексеевич байна. Лёхагийн аав нь. Манай ферм дээр асуудал гарлаа.

Анна- Та над руу шууд залгаж байгаад би ямар их баяртай байгааг та төсөөлөх ч үгүй. Миний өдрийг бүр гийгүүлчихлээ.

Өвөө- Би залгахгүй байх байсан ч Боря гинжнээсээ алдуурч, бүгдийг нь ажлаас хална гэж сүрдүүлж байна. Ажилгүй бол ард түмэн яах вэ? Архи ууж эхэлнэ. Харин архи яах билээ? Үнэд орно. Ард түмэн дээрэмдэж, хулгай хийж эхэлнэ. Яагаад гэвэл ажил байхгүй, мөнгө байхгүй.

Анна- За, дарс авч соёлтой амралт хийж болно шүү дээ.

Өвөө- Инээдтэй биш байна. Сэтгэл гутралтай бүс нутагтай болохыг хүсээ юу? Гудамжаар дээрэмчид эргэлдэж, муур идээсэй гэж үү? Яаралтай хүрээд ир. Боряг зөвхөн чи л зогсоож чадна.

Анна- За, та миний зүрхийг яг л хайлуулчихлаа. Ойлголоо, одоохон очлоо. Хүлээж байгаарай.

 

ххх

Степан- Сайхан санаа байна! Үнээнүүддээ ямар нэгэн романтик, хөгжилтэй, хаврын сэтгэл догдлуулсан…за тиймэрхүү юм...

Алекс- Одоо болгоно оо.

Спепан- За алив!

Өө! Солиорчихоо юу?

Алекс- Юун солиорох вэ дээ? Би яасан юм? Энэ чиний дискнүүд шүү дээ. Хар даа, "Шарики" гэж бичсэн байна. Би хүүхдийн дуу гэж бодсон.

Степан- Шарики гэдэг чинь ноход, ойлгомжгүй юу байна? Энэ чоно үргээх зориулалттай. Та нар миний үнээнүүдийг айлгачихсан болохоор одоо тэднээс ямар ч сүү горьдоод хэрэггүй! 

Степан- Бүр ердийнхөөсөө ч бага.

Өвөө- Үнээнүүдийг ташуураар ороолгохыг хүсээгүй чинь л дэмий байж. Жилийн төлөвлөгөөгөө өнөөдөр хийчих байсан юм.

Степан- Өөрөө үнээтэй болоод хүссэнээрээ ороолго.

Алекс- Тайвшир. Хүчирхийлэлгүйгээр болгоцгооё.

Степан- Тиймээ. 

Алекс- Савыг нээ.

Степан- Юу? Чи юу хийгээд байна? Чи юу яагаад байна аа?

Чи хаачих нь уу? Хаашаа, хаашаа!

Алекс- За яаж байна?

Степан- Дээшилж л байна.

Алекс- Ха, воаля! Архимед чинь тэнэг хүн байгаагүй юм байна.

Эр- Хэн?

 

ххх

Туслах- Нина Анатольевна.

Эм 1- Сайн байна уу.

Нина- Сайн байна уу.

Эм 2- Сайн байна уу.

Нина- Сайн байна уу.

Эм 1- Бид, манай нөхрүүдийг фермээс халах гэж байгааг сонслоо. Та биднийг арай ажилд авах юм биш биз?

Эм 2- Би хоол хийж чадна.

Эм 1- Бүгдээрээ л чадна шүү дээ. Харин би, би бас цэцэг арчилж чадна.

Эм 3- Харин би цэвэрлэгээ хийж чадна.

Эм 4- Би харин шимийн архи нэрдэг. Бас янз бүрийн юм нэхдэг.

Нина- Үгүй ээ, шимийн архи бол баттай хэрэггүй. Юм нэхдэг чинь бол сайн байна. Хэрэг болно.

Эм 4- Өө, би чинь шимийн архигүйгээр нэхэж чадахгүй шүү дээ.

Эм 2- Биднийг ажилд аваач. Бид шууд өнөөдрөөс эхэлж чадна.

Нина- За, би... За за, та нарыг ажилд авлаа.

Эм 4- Танд маш их баярлалаа. Хэрэв хүсвэл үдийн хоолонд ямар нэг онцгой зүйл хийж өгөх үү?

Нина- Хэрэггүй дээ, өөрсдөө мэдчих. Гол нь банш биш, оройн хоолонд угаасаа идэх юм.

Эм 4- Харин банштай шимийн архи яг гоё.  Дараа нь бүгдээрээ хамтдаа юм нэхэж болно.

 

ххх

Боря- Бид хэнийг ч ажлаас халахгүй. Одоохондоо. Одоо тэмцээн явагдаж байна. Тиймээс үймээн дэгдээх хэрэггүй.

Анна- Би таныг миний оронд байсан бол яах байсныг харах юмсан. Дүүргийн тал хувь нь ажилгүй үлдвэл би яах вэ, Борис Павлович?

Костя- Нийгмийн асуудал бол танай салбар. Харин бид бизнесменүүд. Бидний хувьд зөвхөн үр дүн ба ашиг л чухал.

Боря- Аня, чи намайг хэн нэгнийг ажлаас халахыг хүсээд байна гэж бодож байна уу?

Анна- Та магадгүй хүсэхгүй байгаа байх. Гэхдээ энэ...

Боря- За, ямар ч байсан асуудал одоогоор шийдэгдээгүй байна. За. Аан, чи энд ирснийх, би чамд юу санал болгох гэсэн бэ гэвэл..манай робот фермийг очиж үз. Костя чамд бүгдийг үзүүлж, ярьж өгнө.

Анна- За явцгаая, үзүүл харуул. Дайсныг нүүр тулан таних хэрэгтэй гэдэг дээ. 

 

ххх

Руслан- Энэнтэй юу? Тэр чинь лам гөрөөс шүү дээ.

Алекс- Сүүлчийнх! За, өдрийн турш хэр их болов?

Степан- Ямар ч байсан нэг л эргэлзээтэй үр дүн гарлаа. Бид ялахгүй байх гэж бодож байна.

Эр- Тэгэхээр эхнэрийнхээ хүзүүн дээр буцаад очно гэдэг нь болох нь ээ.

Өвөө- Тайван. Би захиргааны нөөцийг ашигласан. Одоо Анюта ирээд бүгдийг шийднэ.

Алекс- Бүгдийг Лёха Иванов шийднэ. Ийм л байна даа.

Степан- Чи хаач…

Эр- Хэлсэнчлэн, би түүнд итгэхгүй байна. Гэхдээ сонирхол бол татаж байна. Сайн байна. Өнөө үеийн Леонов юм даа.

Степан- Хэн?

Өвөө- Ха!

 

ххх

Даша- Чи үнэхээр энд ганцаараа болгож чадах уу? Би энэ сургалтад явахгүй байж болно шүү дээ.

Ваня- Даша, боль доо. Эсвэл чи Боря ахыг аяллын зардлыг чиний цалингаас хасаасай гэж хүсээ юу?

Даша- Баярлалаа! Би үнэхээр их баяртай байна, үгээр хэлэхийн арга алга. Бүр итгэмээргүй юм. За. Би одоо аав ээж рүүгээ залгалаа.

Ваня- Анхан.

За, Вася, сайн уу. Ямар нэг яаралтай зүйл үү? Би завгүй байна л даа.

Василиса- Вань, бод доо, Воронежэд ирэх долоо хоногт Фестиваль болох гэж байгаа гээд сурталчилгаа над дээр гарч ирлээ. Яадаг юм, хоёр хоног яваад ирэх үү?

Ваня- Өө, Вася, би ёстой чадахгүй ээ. Одоо Дашаг гурван сарын сургалтад явуулж байгаа, би энд, нөгөө, ахлагч нь болно. Бүх зүйл надаас шалтгаална.

Василиса- Байз, яагаад сургалтад чи биш, тэр явж байгаа юм?

Ваня- Вася, чи яг л үүнийг би зохиосон юм шиг ярих юм. Би чинь дээрээ даргатай шүү дээ.

Василиса- Үгүй ээ, Вань, чи бас чад...

Ваня- За болсон! Вася, би явах хэрэгтэй байна. Надад зав алга.

 

ххх

Анна- Сэтгэл хөдөлгөм л юм.

Костя- Ерөнхийдөө үнээний саравч(хороо) бүхэлдээ бол нэгдсэн автоматжуулсан цогцолбор бөгөөд бүх төхөөрөмж нь дэлхийн сүлжээнд холбогдож, гол компьютерээр удирдагдаж байгаа.

Анна- Гайхалтай. Би яг л ирээдүйд оччихсон юм шиг байна. 

Костя- Энэ бол одоо цаг. Та зүгээр л өнгөрснөөс энд ирсэн. Харин ирээдүйд бүх зүйл огт өөр болно. 

Анна- Та яаж гэдгийг нь мэдэх юм уу?

Костя- Мэдэлгүй яахав. Гэхдээ танд хэлэхгүй, учир нь таны оюун ухаан тэсвэрлэж чадахгүй байж магадгүй.

Анна- Миний оюун ухаан ирэх жилийн аймгийн төсвийг харсан, тиймээс бүх зүйлд бэлэн. За яахав. Би зүгээр зураг дарж болох уу?

Костя- Болно. Би яг л ганцаараа байж ажиллах шалтаг хайж байсан юм. Баяртай.

 

ххх

Алекс- Ха ха, ердөө л аравхан литрээр илүү байна. Зүгээр дээ, одоо арван литрээр багасна.

Анна- Залуу! Хөөе! Болгоомжтой. Алив, аа! Алексей!

Ухаан ороорой! Алексей!

 

ххх

Эм 3- Больцгоо!

Эм 2- Би чиний бүх үсийг зулгаана даа!

Эм 1- Аа, чи муу...

Эм 2- Галя, тавь!

Эм 3- Та хоёр биднийг эхний өдөр ажлаас халуулахыг хүсээ юу?

Эм 1- Би чамайг ямар ч байсан дуусгана!

Эм 3- Таня, Таня!

Нина- Энэ юу болоод байна аа? Энд юу болоод байгаа юм?

Эм 1- Би танд борщ хийж өгөх гэсэн юм. Гэтэл энэ үнээ бүх пилиткыг өөрийнхөө пирогоор дүүргэчихлээ!

Эм 2- Чи өөрөө үнээ! Чиний борщноос угаадас нь илүү амттай!

Эм 3- Сонсоцгоо доо, та хоёр хоёулаа дэмий юм санал болгож байна. "Наполеон" хийсэн нь дээр биш үү?

Эм 4- Эсвэл шимийн архи нэрсэн нь дээр биш үү, айн? Ууцгаая. Тайвширцгаая.

Нина- За тэгэхээр та явж өөрийнхөө пирогийг хий. Та хоёр жимс, мөөгөнд яв. Та цэцгээ усла.

Эм 1- За.

Нина- Светлана, харин та эндхийг бүгдийг нь цэвэрлэ.

 

ххх

Костя- Алексей миний сүүг хулгайлахыг завдаж, тэнд шүлсээ хаяж, өдрийн бүх саалийг устгасан!

Боря- Ёохх, яасан гэж намайг ингэж байгаа юм бол, хэлээд өгөөч, айн? За, явья даа.

Аа, хүлээж бай. Байна!

Василиса- Боря ах аа, та яагаад Ваняг биш, ямар нэг Дашаг сургалтад явуулж байгаа юм бэ?

Боря- Яагаад гэвэл надад маркетингийн хэлтсийн шинэ дарга хэрэгтэй байна. За, болсон, надад зав алга, баяртай.

 

ххх

Лида- Та биднийг хүлээнэ биз дээ, тэ?

Жолооч- Тийм ээ, мэдээж.

Лида- Хөөрхөн дөө, бурхан минь, алив.

Мария- Сонсооч, хүүхэд байх үеийнх шиг баншинд зоос хийх үү?

Лида- Ха ха, өнгөрсөн жил өвөө хиймэл шүдээ миний баншинд хугалчихсан.

Руслан- Өө, сайн байна уу!

Лида- За. Сайн уу.

Руслан- Бас мэдээ алдуулагч авахаар ирэв үү? Ойлгож байна. Тэвчээртэй байгаарай!

Лида- Чи юу гээд солиороод байна аа? Чи ер нь яагаад ийм халамцуу байгаа юм?

Руслан- Харин, Аня намайг хуураад байна.

Лида- Тийм гэж үү? Хм.

Мария- Эхнэр нь үү?

Руслан- Юун эхнэр гэж? Аня гэж хэлээд байна шүү дээ.

Лида- Нөгөө яагаав жижигхэн, дүүргийн дарга. Тэгээд, хэнтэй хуурсныг нь мэдэх юм уу?

Руслан- Мэднэ.

Лида- Чи юундаа надад наалдаад байгаа юм? За боль доо, ха.

Руслан- Танд одоо маш их дэмжлэг хэрэгтэй.

Лида- Юу гээд байгаа юм бэ? 

Мария- Түүнийг ямар хуурсан биш дээ.

Лида- Яг үнэн.

Руслан- Тэгэхээр та мэдээгүй байгаа юм уу?

Лида- Юу гэнэ ээ?

 

ххх

Боря- Нэг өдрийн сааль ер нь ямар үнэтэйг мэдэх үү?

Алекс- Би тэгж шууд хэлж чадахгүй.

Боря- Тийм үү?

Алекс- Анхан.

Боря- Зөвхөн үүний чинь төлөө би та нарыг бүгдийг чинь ажлаас халж чадна.

Алекс- Чи биднийг өдөрт хэчнээн их сүү саасныг мэдэх үү? Энэ тоос сорогчдоос чинь илүү л байж таарна. Тослог нь ямар гээч! Би чамд одоо үзүүлье. Энийг хар даа! Өө.

Боря- "Өө" гэдэг чинь юу гэсэн үг юм?

Алекс- Биширсэн сэтгэлээ илэрхийлж байна.

Боря- Биширснээ юу?

Алекс- Тийм.

Боря- За. Бүх юм ойлгомжтой. Туухай шаланд хүрчээ.

 

БОРЯ

За. Бүх юм ойлгомжтой. Хэрээс хэтэрлээ. Та нар бүгд! Та нар бүгд… Байна, Нина, ямар нэг яаралтай зүйл үү?

Нина- Борюся, надад нэг гуйлт байна, биелүүлнэ гэж амла.

Боря- Хүлээгээрэй, Нина, ямар нэг юм болоо юу?

Нина- Би энд чиний ажилтнуудын эхнэрүүдээс хэдийг нь ажилд авсан юм. Тэгээд аль хэдийн арав дахин харамслаа. Боренька, би чамайг гуйя, гуйя, ферм дээр хэнийг ч бүү хал. Энэ орилоон дунд дахиад нэг өдөр ч би тэсвэрлэж чадахгүй нь.

Боря- Ойлголоо. За, за. За, баяртай.

Алекс- Ниночка залгаа юу? Бие нь ямар байна?

Боря- Тийм ээ, Ниночка залгалаа. Харин чи бүү долигоно. Ер нь бол бид нар бүгдээрээ тохиролцсон байх аа. Тиймээс та нар бүгд халагдсан!

Эр- Юу, халагдсан гэж үү?

Ажилчид бувтнана- Халагдсан гэнээ? Айн

Костя- Тийм! Тийм.

Ажилчид бувтнана- Юу вэ? Юу гэсэн үг вэ?

Боря- Надад та нарт хэлэх нэг санал байна. Би банш чимхэх цех нээж гэж байгаа. Та нар ажиллах уу? Гэхдээ зөвхөн эхнэрүүдтэйгээ хамт. Тэгэхгүй бол тэд миний бүр Нинаг залхааж орхиж.

Алекс- Тэнд роботууд байх уу?

Боря- Тэнд робот байхгүй. Бүгдийг гараар хийнэ. Утга нь тэрэндээ байгаа юм. Харин чамд гэж хэлэхэд энэ саналд битгий найд. Чи чөлөөтэй. Өвөөгөө ч бас аваад яв.

Эр- Өөрөөр хэлбэл робот ч үгүй, Лёха ч үгүй гэсэн үг үү?

Боря- Робот ч үгүй, Лёха ч үгүй.

Эр- Ха! Бид, хэлсэнчлэн, хоёр гараа өргөн "зөвшөөрч" байна! 

Ажилчид- Тийм ээ.

Эр- Дэмжиж байна!

Ажилчид- Тийм ээ, мэдээж. Тийм.

Боря- Банш чимхэхээр явцгаая!

Ажилчид- Явцгаая.

 

ххх

Даша- Энэ хавтсанд бүх батлагдсан төслүүд байгаа. Харин энэ хавтсанд сайжруулах шаардлагатай төслүүд.

Ваня- Анхан.

Василиса- Би чамайг дажгүй охин гэж бодож байлаа. Чамд өөрт чинь зүгээр байна уу тэ?

Даша- Үгүй. Надад маш ичгүүртэй байна, намайг уучлаарай.

Василиса- Ха, чиний уучлаарайгаар би яах юм?

Даша- Би тайлбарлая. Энэ бүхэн зүгээр л яагаад ч юм тэгээд л болчихсон, би өөрийнхөө мэдрэмжиндээ автаад л Ваняг үнсчихсэн. Гэхдээ үүнд Ваня буруугүй. Энэ бүхэн миний буруу.

Василиса- Чи түүнтэй үнсэлцсэн юм уу?

Ваня- Вася.

Василиса- Чи түүнтэй үнсэлцсэн юм уу?

Ваня- Вася…

Даша- Вань! Чи Васяд хэлсэн биз дээ.

Ваня- Фух! Эм…

Даша- Ойлгомжтой. Би явсан нь дээр юм байна.

Ваня- Вася, гуйя, надад бүгдийг тайлбарлах ганцхан секунд өгөөч, яг ганцхан секунд, гуйя! Вася.

Василиса- Гүйцээ.

Ваня- Даша!

Даша- Ваня.

Ваня- Даша, гуйя, надад ганцхан секунд өгөөч…

Даша- Ваня, үгүй, үгүй, Вань, Вань!

Ваня- бүгдийг тайлбарлах, гуйя!

 

ххх

Лида- Бид чинь хоёр хүүхэдтэй. Бараг гурав. Гэтэл тэр нэг залуу амрагтай айн.

Мария- Тэр буржгар үст худлаа ярьсан байж магадгүй шүү дээ. Тэр ер нь нэг их итгэл төрүүлэхээргүй нөхөр байсан. 

ЛИДА: Дүү минь, намайг дэмжихийг оролдож байгаад баярлалаа. Чи нөгөө сургалтандаа хэрэггүй суугаагүй юм шиг байна.

Мария- Харж байна уу, анх удаа хэрэг боллоо.

Лида- Тийм ээ.

Алекс- Юу болоо вэ?

Лида- Чи наад гуужсан уруулаа хамаагүй газар аваачиж наах юм, ийм юм боллоо!

Алекс- Тийм юм болоогүй.

Лида- Ядаж ганц удаа эр хүн шиг байгаач! Зүгээр л үнэнээ хүлээгээч! Та хоёрыг ферм дээр яаж тэврэлдэж байсныг бүгд харсан байна!

Алекс- Тэр чинь жинхэнээсээ биш байсан шүү дээ!

Лида- Тийм байх нь.

Алекс- Ха ха! Би зүгээр л...санаачилгыг гартаа авах хэрэгтэй болсон юм! Би Машкатай үнсэлцэх бодолгүй байсан. Нөгөө Гера, Стас хоёр л…урт түүх л дээ. Чи яагаад дуугарахгүй байгаа юм! Түүнд тайлбарлаад өгөөч!

Мария- Би түлхсэн. Нээрээ шүү.

Лида- Чи юу вэ? Бас миний дүүтэй хүртэл намайг хуурч байгаа юм уу? Айн?

Алекс- Яагаад "бас" гэж?

Лида- Сансрын хувцастай өт шиг эвхэрч мушгираад зогсоод байлгүй юмаа цуглуулаад эндээс зайл! Хурдал!

Мария- Лида!

 

ххх

Василиса- Рус?

Руслан- Мм?

Василиса- Дарсаараа дайлаач?

Руслан- Ав. Гэхдээ...нэмэр болохгүй юм байна лээ. Суу. Чамд юу тохиолдов?

Василиса- Яг адилхан.

Руслан- Аан. Би дахиж хэзээ ч хэнд ч хайртай болохгүй. Яагаад гэвэл та нар бүгдээрээ хэрцгий адгууснууд.

Василиса- Харин та нар тэнэгүүд.

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home