Ивановы ивановы 131
Боря- Бичиг баримтуудаа авсан. Нимгэн өлгий, зузаан өлгий, нордоггүй өлгий, нэг удаагийн өлгий байна. 2 алчуур нэмж хийгээд болох байлгүй дээ би.
Лида- Чи чинь төрөх эмнэлгийг бүхэлд нь хангахаар шийдээ юу ай?
Боря- Яагаад шууд бүхэлд нь гэж?
Алекс- Нина шууд 3 ихэр төрүүлээд бидэнд хэлээгүй юм биш үү.
Лида- За чи!
Алекс- ха ха ха.
Боря- За тайван! Нэгт би жагсаалтын дагуу цуглуулж байна. Аан, Нина нээрээ чухал гээд гуйсан.
Лида- Өө, даашинзаар яах нь уу? Хэний өмнө хөөрхөнтөх гээв?
Боря- Юу…
Лида- Эх баригчдын өмнө үү?
Боря- Байз. Нэгдүгээрт даашинз эмнэлэгээс гарахад нь хэрэгтэй. Нина минь хөөрхөн байхын тулд.
Лида- Эмнэлэгээс гарах болохоор нь аваачиж өгөхгүй юу тэгвэл. Чи яав? За битгий самгард айн.
Алекс- Битгий самгард.
Лида- Тайвшир.
Алекс- Тайвшир.
Лида- Суугаадах.
Алекс- Суугаадах.
Лида- Цайлаад ав, энэ хиамтай талх…
Алекс- Цай…
Лида- Чи юу вэ, бүгдийг нь идчихээ юу ай?
Алекс- Хаана юун бүгд? Май. Боря, чи нээрээ хүүхэд чинь мөн байна уу мэдэж аваа юу? Энэ төрөх эмнэлэгүүд чинь баллаж хаядаг шүү. Өөрийнхөө туршлагаас л хэлье. Дараа нь тэгээд насанд хүртэл нь хүний хүүхэд өсгөчихөв. Хооллоод л ундлаад л тэ.
Боря- Юу гээч, Лёх, наад хэлэнд чинь юм гарах нь байна. Битгий муу амлаад бай. Миний бүх зүйл хэвийн байгаа. Нина, хүүхэд хоёр бүгд зүгээр. Санаа зоволтгүй. Дашрамд хэлэхэд, бүх зүйл хяналт...
Алекс- Ха ха ха.
Костя- Борис.
Боря- За.
Костя- Ферм дээр онцгой байдал үүслээ. Ямар нэг зэрлэг нь роботуудын нэгийг эвдэлчихэж.
Боря- Тийм үү? Аан, за,... За, дараа нь учрыг нь олъё. Би одоо
яаралтай төрөх рүү явах хэрэгтэй, ажилтай байна.
Костя- Санаа зоволтгүй, явж болно.
Боря- Аанхан, баярлалаа.
Костя- Би зүгээр л чамд мэдэгдэх үүрэгтэй.
Алекс- Аанхан. Хэн гэдэг нь сонин байна. Айн? Лидок, чи биш биз?
Лида- Юу вэ чи!
Алекс- Надад бол өчигдрийн хувьд гэм буруугүй гэх баталгаа байгаа. Нинагаас асууж болно шүү.
Костя- Өчигдөр эвдээгүй байж магадгүй. Гэхдээ би үүнийг заавал олж мэднэ. Надад долоо хоногийн бүх камерын бичлэг байгаа.
ххх
Даша- Сайн уу.
Ваня- Юу?
Даша- Сайн уу.
Ваня- Ха ха, сайн уу?
Даша- Чи өнөөдөр миний амралтын өдөр гэдгийг санаж байгаа юм уу?
Ваня- Тийм ээ мэдээж. Юу байна гэж асуух гээд ирлээ.
Даша- Хөөрхөн юм. Цэвэрлэгээ хийдэг юм уу гэж бодоод л.
Ваня- Анхан. Надад их таалагдаж байна.
Даша- Тийм үү?
Ваня- Энэ чиргүүл ч чиний гарт байгаа шиг сайхан мэдрэмж өмнө нь авч байгаагүй байх аа. За за, би явлаа, ажил байгаа юм.
Даша- Мхн.
Ветхий- (Шүгэлдэнэ) Охион! Шорт чинь ийм богино юм уу эсвэл хөл чинь ийм урт юм уу?
Даша- Зайл тэнэгүүдээ.
Ветхий- Хөөрхөн юм, тэгээд зогсож бай даа, зургийг чинь авмааар байна.
Даша- За за Ваня баяртай.
Ваня- Баяртай.
Залуу 2- Майкаа норго доо, хөөрхөн өө. Күүл юм аа. Хоёр жигнэмэг нь чихэрлэг юм.
Ветхий- Күпер нь ч хатуу юм. Би лав хэд хэд лайклах байлаа.
Ваня- Сонс доо. Дундаа ганцхан атираатай хүмүүст дахиад хэлье: түүнээс хол бай, ойлгомжтой юу?
Ветхий- Юу гэнэ ээ?
Залуу 2- Ветхий, зогс. Палычид ховлочихно.
Ваня- Пф, би Палычгүйгээр учраа олчихно. Холдож ярих уу?
Ветхий- Гараад ир.
ххх
Мария- Гараач, би хувцаслаж байна!
Алекс- За. Үгүй ээ, би харахгүй байна гэх гээд. Маш, бидэнд асуудал гарлаа. Костя одоо фермийн камерын бичлэгийг үзэх гэж байна. Тэгээд чи бид хоёрыг тэнд нөгөө... юу яаж байхыг харна.
Мраия- Үнсэлцэж байсныг уу? Би чиний үгийн санг баяжуулъя.
Алекс- Баярлалаа. Одоо яах юм?
Мария- Би яах ч үгүй. Костя бол ухаантай хүн, тэр намайг чиний бэлгийн дарамтын хохирогч болсон гэдгийг ойлгоно.
Алекс- Чи Лидкагаас алчуураар нүүрээ арчуулаагүй удсан байна даа. Ер нь чи ирсэн цагаасаа эхлээд намайг дарамтлаад, дарамталсан.
Мария- Үүнд хэн ч итгэхгүй.
Алекс- Костяг салах өргөдлөө өгөхөөр шүүх дээр бид үүнийг мэдэж авна.
Мария- Чамаас яагаад дандаа асуудал л гараад байдаг юм бэ?
Алекс- Авьяас.
ххх
Нина- Ямар хөөрхөн юм бэ. Хэвтээд л, хоёрхон нүхээрээ амьсгалж байна. Яг л аав шигээ, ха ха ха.
Боря- Аанхан. Тэр ерөөсөө надтай адилгүй юм. Энэ ер нь яг манайх мөн үү?
Нина- Өөр хэнийх байх вэ дээ? Борюся, тэр яг л чи.
Боря- Аанхан. Хэрвээ түүнийг андуурчихсан бол яана? Энэ амаржих газрууд дандаа л юм андуурдаг шүү дээ.
Нина- Энэ зөвхөн ганцхан удаа, өөр амаржих газарт болсон хэрэг.
Сувилагч- Селезнёва юу?
Боря ба Нина- Иванова!
Сув- Тийм шдээ. Бүр толгой эргэчихэж. Селезнёваг өчигдөр гаргачихсан шүү дээ. Шинжилгээндээ орцгооё, Иванова.
Нина- За.
Боря- Өө, Нин, Нин, Нин! Хүлээгээрэй. Хэрвээ уйлвал яах уу? Юу хийх вэ?
Нина- Аваад тэвэр.
Боря- Би айгаад байна. Тэр их жижигхэн бас…
Нина- Чи чадна аа.
ххх
Василиса- Туулай минь, сайн уу.
Ваня- Сайн уу!
Василиса- Би төгс эхнэр байх бэлтгэл хийхээр шийдлээ. Энэ,
чамд өглөөний цай бэлдлээ.
Ваня- Хөөх! Супер, маш их баярлалаа, Васёк.
Василиса- Чи яагаад нүдний шилтэй байгаа юм? Нагиевыг дуурайж байгаа юм уу?
Ваня- Үгүй дээ, би нөгөө, нарны шил дэлгэцтэй ажиллахад нүдний ачааллыг бууруулдаг гэж уншсан юм.
Василиса- За боль доо, чи хажуудаа кактус тавьчихгүй яасан юм. Ваня, хэн чамайг ингэчихэв ээ?
Ваня- Хэн ч биш ээ. Би зүгээр л явж байгаад хаалга мөргөчихсөн.
Василиса- Ваня, би хаалга мөргөсөн хөхрөлтийг ямар харагддагийг мэднэ. Тэгээд ч энд бүр гарын үений ором гарчихсан байна. Энэ Рус уу?
Ваня- Яагаад шууд Рус гэж? Бидэнд ер нь түүнтэй хуваах юм байхгүй. Бид бараг л найзууд.
Василиса- Тэгвэл хэнтэй хуваах юм байгаа юм бэ?
Ваня- Энэ би зүгээр. Би зүгээр л…
Василиса- Хэл дээ.
Ваня- Би зүгээр л үгэндээ тэгж хэлсэн юм.
Василиса- Ямар үгэнд? Надад үнэнээ хэлээч. Ферм дээр үү? Ажилтнуудаас уу? Ванечка, надад хэлчих л дээ.
Ваня- Ай!
Василиса- А! Тэд бас толгойг чинь хагалчихсан юм уу?
Ваня- Зүгээрээ. Би өөрөө зохицуулна. Зүгээр л чи хэнтэй ч учир ололцох хэрэггүй.
Василиса- Ойлгомжтой.
Ваня- Чи хаачих нь уу?
Василиса- Учираа ольё. Хэнтэй ололцмооргүй байгаа тэрэнтэй чинь.
ххх
Боря- А а а а(дуу аялна). Ээж нь удахгүй ирнэ ээ. Тэгээд чамайг хооллоно, хүү минь.
Сув- Люд, тайвшир. Трифоновад ер юу ч хамаагүй, Иванова дөнгөж төрчихөөд байна. Тэд чамайг өрөө андуурсныг анзаараа ч үгүй. Танд ямар нэг зүйл хэрэгтэй юу?
Боря- Би юу? Би... танай ариун цэврийн өрөө хаана вэ?
Сув- Булан тойроод зүүн тийшээ, тэгээд коридороор чигээрээ.
Боря- Маш их баярлалаа.
Сув- Энд халатгүй битгий яваарай!
Боря- Аан, за.
Сув 2- Өрөөг нь буцаагаад солих уу?
Сув- Яаж? Хэн ч анзаараагүй юм чинь ингээд л орхичихъё. Бидэнд энд хэрүүл шуугиан дутаагүй шүү.
ххх
Хамгаалагч- Тэгээд бид долоо хоногийн бүх камерын энэ киног үзэх гэж үү? Хэ, би тэгвэл унтчихна шүү дээ!
Костя- Та мэдээж, үгийн сүлжээ бөглөж болно. Гэхдээ бөглөж дуусаад, нягтлан руу тооцоогоо хийлгэхээр очоорой.
Хамгаалагч- Аан, үгүй ээ, үгийн сүлжээ намайг бүр тасалдаг юм.
Костя- Байна, хонгор минь. Чамд үнэхээр чухал зүйл тохиолдсон гэж найдья.
Мария- Сонсооч, би йога хийж байгаад лянхуа суудлаар суугаад гацчихлаа. Би хөлөө салгаж чадахгүй байна.
Костя- Эгчийнхээ гэрт өдөр ирэх тусам чи улам л ухаангүй аашлах боллоо.
Мария- Чи ирээд намайг суллаж өгч чадахгүй биз?
Костя- Эгчээсээ эсвэл нөхрөөс нь гуй. Тэд үнэлж баршгүй залхуурлаасаа түр чөлөөлөгдөөд чамд тусалж чадна гэж найдья.
Мария- Гэрт хэн ч алга. Энэ цусны эргэлтийг алдагдуулж болзошгүй. Хөлөндөө судасны бүдүүрэлтэй брлчихвол чамд таалагдах гэж үү?
Костя- За, би очъё. Гэхдээ зөвхөн сэтгэл зүйч, судасны эмчид очих зардлаа хэмнэхийн тулд шүү.
Алекс- Чи тэнд лянхуа суудлаар гацчихаад байхад, тэр энд юм ухаад зогсоод байх юм.
Мария- Зүгээр л Костя хэт нямбай хүн.
Алекс- Орос биш нь ойлгомжтой.
Бас хаалгаа цоожлоогүй байна.
Мария- Битгий найд, би хэлээд байна шүү дээ, тэр хэт нямбай.
Алекс- Чиний хэт нямбай хүн чинь хэвийн хүн болж байна.
Тэнд хамгаалагч байна. Түүнийг саармагжуулахын тулд нэг хагас литрийн юманд гүйх хэрэгтэй болох нь.
Мария- Бидэнд тийм цаг байхгүй.
ххх
Цагдаа- За, иргэн Иванов Иван Иванович.
Ваня- Антонович.
Цагдаа- Энэ зүгээр л наргиа шүү дээ. Өөртөө татах гэж. Байцаалтын арга зүй, нэгдүгээр бүлэг. За, хэн дайрсан, хэн зодсон, ярь даа.
Ваня- Хэн ч дайраагүй, хэн ч зодоогүй.
Цаг- Аанхан. Харин иргэн Миловановагийн өргөдөлд таныг, Иван Антоныч, халдлагад өртсөн гэж бичсэн байна.
Василиса- Түүний толгойг хүртэл хагалчихсан.
Ваня- Би хэлээд байна шүү дээ, би зүгээр л хаалганы тотго мөргөчихсөн.
Цагдаа- Аан, бүх юм ойлгомжтой. Чамайг айлгасан байна, тийм үү? Зүгээр дээ, хүү минь, битгий ай. Чи миний гэрчийг хамгаалах хөтөлбөрт хамрагдана.
Ваня- Юун гэрч?
Цагдаа- Тийм шдээ. Гэрчүүд. За, миний араас!
ххх
Нина- Хэн 10 ялгаа олох уу гэж тоглож байгаа юм уу? Борюсь, түүний хацар одоохондоо жижигхэн байна л даа гэхдээ тэр зүгээр л яг чи.
Боря- Тийм ээ, би, ер нь бол эргэлзэхгүй байна л даа. Нинуля, намайг үдийн хоолонд ороод ирэхийг зөвшөөрөх үү?
Нина- Мэдээж, яв даа. Тэгэхгүй бол хацар чинь жижгэрчихнэ шүү.
Боря- Ха ха, тийм шүү.
Аанхан, энд байна. Эцэст нь сольчихжээ. Муусайн юмнууд!
ххх
Мария- Бурхны авралаар, би таныг оллоо! Эрхэм ээ!
Хамгаалагч- Аа! Та хэн бэ? Бүсгүй минь, та хамгаалалттай бүсэд яаж нэвтэрч орж ирэв ээ?
Мария- Би ухнаас зугтчихлаа. Би танай фермийн хажуугаар явж байтал над руу ухна дайрсан.
Хамгаалагч- Ямар ухна?
Мария- Салаа туурайтан, 4 үсэгтэй, эхнийх нь "у", ингээд ойлгомжтой юу?
Хамгаалагч- Аан.
Мария- Тэгээд бас тэр миний цүнхийг эвэрээрээ аваад явчихсан. Та түүнийг олох ёстой.
Хамг- Хэн, би юу? Үгүй ээ, би чадахгүй, би энийг,…
Мария- Аан, за ойлгомжтой. Хамгаалагч унтаж, цалин нь бууж байдаг. За, би танай дарга дээр очъё, тэд ямар нэгэн байдлаар
цүнхний үнийг таны цалингийн сангаас нөхөн төлөх ёстой.
Хамг- Бүсгүй минь, хаашаа ч явах хэрэггүй. Би таны цүнхийг өөрөө олъё, за юу? Явцгаая.
ххх
Цаг- Хэн ч юу ч хараагүй. Бүх зүйл улам төвөгтэй болж байна.
Ваня- Яагаад гэвэл юу ч болоогүй, би зүгээр л унасан гэж хэлээд байна шүү дээ.
Цаг- За, зүгээр л унаад байх хэрэггүй. Би жилийн дараа тэтгэвэрт гарна. Би тийшээ ахмад цолтой явах ёстой гэж үү? Энд чинь нэг тийм мөрдэсний одтой холбоотой хэрэг байна.
Ваня- Ямар хэрэг?
Цаг- Хоёр зүйл анги. Хамгийн багадаа. Бие махбодид хүнд гэмтэл учруулсан танхайн хэрэг.
Василиса- Мхн.
Цаг- Эрх мэдэлтэн рүү дайрсан.
Ваня- Юу вэ, би ямар эрх мэдэлтэн юм?
Цаг- За, манай энэ хэн юм?
Василиса- Аан, маркетингийн хэлтсийн дарга.
Цаг- За тэгвэл. Дарга гэдэг чинь эрх мэдэл гэсэн үг. За, надад фермийн бүх эрэгтэй ажилчдын жагсаалт хэрэгтэй байна.
Василиса- Мхн.
Цаг- Том биетэй эмэгтэйчүүдийнх ч гэсэн. Бүгдийг нь биечлэн байцаана. Ээхх, надад нэг хамтрагч байсан ч болоосой. Дахиад л өөрөө муу, сайн хоёр цагдаа болох хэрэгтэй болох нь.
Ветхий- Задарсан амьтан, тэр үсээ сэгсрэгч биднийг бариад өгчихөж. Энэ яг биднийг л хайж байгаа юм байна.
ххх
Нина- Борюся, үдийн хоолонд юу идсэнээ яриач? Үгүй юм байна, надад хэлэх хэрэггүй. Би одоо юу ч идэж болохгүй байгаа.
Боря- Сонсооч, Нин, би хоол идээгүй. Юм идэх гэхээр хоолойгоор давдаггүй ээ.
Нина- Боль доо, хацарны тухай ярьсанд надад гомдчихоо юу?
Боря- Хацар энд ямар хамаатай юм бэ? Чи зүгээр л миний яриаг таслалгүйгээр дуустал нь сонс. За юу?
Нина- За.
Боря- Энэ хүүхэд манайх биш. Биднийхийг сольчихсон.
Нина- Борь, чи төрсний дараах сэтгэл гутрал болчихоо юу? Төрсөн хүн нь чи биш байлтай.
Боря- Ийм зүйл хаа сайгүй л тохиолддог. Кино хүртэл хийсэн байна лээ, бодит явдлаас сэдэвлэсэн.
Сув- Иванова, ЭХО-д ороорой. Хурдлаарай, дараалал үүссэн байна.
Нина- Аан, одоо очлоо. Боря, тайвшир даа, гуйя. Энэ манай хүүхэд.
Боря- Мхн.
Нина- Мхн.
Боря- Трифонова. Трифонова?
Эм- Тийм би.
Боря- Өө уучлаарай. Таныг ЭХО-д дуудаж байна.
Эм- Би орчихсон шдээ.
Боря- Дахиад харах хэрэгтэй юм байлгүй. Та яарахгүй бол их урт дараалал үүссэн байна лээ.
Эм- За одоохон.
ххх
Алекс- Хаа нэгтээ энд л... ха ха. Аан, Стёпка, тэгэхээр машины бослогыг шахсан нь чи байх нь ээ.
Хамг- Хатагтай минь, таны цүнх хаана ч алга. Магадгүй ухна идчихсэн байх.
Мария- Ухнаас юу ч гарч мэднэ. Та хашаа даваад хороон дотор нь хараач. Идэж дуусаагүй байж магадгүй.
Хамг- За яахав. Зөвхөн таны төлөө.
Мария- Байна уу?
Костя- Маша, хэрэв энэ чиний зүгээс тоглоом байсан бол, чиний хошин шогийн мэдрэмжид том асуудал байна. Би чамайг гэрээс олсонгүй.
Мария- Аан, би өөрөө нэг юм тайлагдаж гараад гүйхээр явчихсан, хөл бадайрчихсан байсан юм.
Костя- Чи ядаж залгаж болоогүй юм уу?
Мария- Чи одоо гэртээ байгаа юм уу?
Костя- Мэдээж үгүй. Би ажил руугаа буцаж байна.
Хоолой эм- Таны залгасан дугаарын хэрэглэгч холболт салсан, эсвэл сүлжээгүй газар байна...
ххх
Ветхий- Хөөе, сайн уу. Үгүй ээ, байз! Уучлаарай. Үнэхээр, биднийг уучлаарай.
Залуу 2- Энийг уучлаарай.
Даша- Над руу хашгирсан тэр тэнэг зүйлийнхээ төлөө юу? За яахав, чамайг уучилсан.
Ветхий- Байж бай, байз!
Даша- Би чамтай танилцахгүй.
Ветхий- Үгүй, гүй, гүй. За, нэг ийм юм болсон юм, Палычийн охинтой үерхдэг Ваня чамайг өмөөрч юм дуугарсан. Тэгээд бид түүнийг нүдчихсэн.
Залуу 2- Чи нүдсэн.
Ветхий- Би одоо чамайг нүднэ шүү, чи найзыгаа зогсоож болоогүй юм уу? Тэгэхээр, одоо биднийг хэсгийн төлөөлөгч фермээр хайгаад явж байна.
Залуу 2- Чамайг хайж байгаа.
Ветхий- Үнэхээр нүднэ шүү, гэхдээ тэгвэл хоёр хэрэг болчихно...
Даша- За, байз. Ваня намайг өмөөрөөд чамтай зодолдсон юм уу?
Ветхий- Хы, үгүй ээ, тэр зодолдож амжаагүй. Анхны цохилтоор л унасан. Ха.
ххх
Костя- Чи энд юу хийж байгаа юм бэ?
Алекс- Битгий ойрт! Би одоо микросхем дээр нь ус асгачихна шүү.
Костя- Энэ бол стандартын дагуу усны хамгаалалттай диск IPX8, хоёр метр хүртэлх гүн рүү ороход ч бэлэн. Мөн энэ бас эвдрэлээс хамгаалагдсан.
Алекс- Ямар ч байсан чи үүнийг авахгүй.
Костя- Бас шил нь хатаасан. Цохилтод тэсвэртэй. Чамайг юунд найдаж байсныг ойлгохгүй байна. Ойлгомжтой байна шүү дээ. Хэрэв чи энд мөрөө баллахаар ирсэн бол роботыг эвдэлсэн хүн нь чи. Зөвхөн Борисд үзүүлэх нотлох баримт олох л үлдлээ.
Алекс- Юу ч хайх хэрэггүй. Би эвдэлсэн, санаатай биш.
Костя- Түүнийг санамсаргүй эвдэх боломжгүй.
Алекс- Би санаатайгаар эвдэлсэн. Би юу гэж хэлсэн юм? Чамд буруу сонсогдож. Санаатайгаар эвдэлсэн. Аавтай нэг хагас литрийн юман дээр мөрийцөөд, би эвдлэнэ гэсэн. Би хожсон. Борисд л юу ч битгий хэлээрэй. За юу? Хүсвэл би өвдөг сөгдөх үү? Одоохон цаас дэвсээд л. Сөгдье.
Костя- Чамайг доош нь хийх нь допамин авах маш эргэлзээтэй арга юм. Зөвхөн нэг нөхцөлтэйгөөр Борис юу ч мэдэхгүй. Хэрэв би чамайг ферм дээр дахин хэзээ ч харахгүй бол.
Алекс- Намайг баас цэвэрлэх боломжоос минь салгаж байгаа юм уу?
За.
Костя- Дискийг хамгаалагчид өгчих.
Боря дуу аялна.
Нина- Ха ха, за яав, аав аа, хүүгээ таньсан уу?
Боря- Таньсан. Энэ манай хүү гэдгийг одоо би яг таг мэдэж байна. Хэ, чшшшш.
Нина- Энэ хэн бэ?
Боря- Энэ бидний хүү. Төсөөлж байна уу, сувилагчид өрөө андуурчихаж. Би бүгдийг сонссон. Бас засчихлаа. Байх ёстойгоор нь залруулчихлаа.
Нина- Хэн андуурсан гэж? Тэр төрсөн цагаасаа нэг бол надтай нэг бол чамтай байсан. Боря! Миний хүү хаана байна?
Би чамаас ийм юм огт хүлээж байсангүй. Өвөө өглөө чам руу үлээчихсэн юм уу?
Боря- За, Нин, би зүгээр л бодсон юм...
Нина- Ерөөсөө бодохгүй байсан нь дээр байж.
Боря- Хаачих нь вэ, чи өнгөрчихлөө, бид ийшээ.
Трифонова хаана байна?
Сув- Тэднийг эмнэлгээс гаргахаар явуулсан. Магадгүй гэр лүүгээ явж байгаа байх.
Боря- Новш гэж.
Нина- Чи юугаа зогсоов! Гүйгээч!
Сув- Юу болсон юм бэ?
Нина- Аан, онцгой зүйлгүй ээ. Хүүхдүүдийг андуурчихаж.
Боря- Зогс! Зогсооч, зогс, зогс!
Эр- Хөөе, чи яагаад дугуй руу үсчээд байгаа юм бэ?
Эм- Бид энд хүүхэдтэй явж байна шүү.
Боря- Аанхан. Энэ миний хүүхэд!
Эр- Чинийх ээ?
Боря- Минийх!
Эр- Яг уу?
Боря- Гарцаагүй!
Эр- Алис, чи энэнтэй... Энэ хүүхэд энэ бодон гахайнаас төрсөн юм уу?
Эм- Би түүнийг амьдралдаа хоёр дахь удаагаа л харж байна!
Эр- За, эхнийх нь хэзээ байсан нь ойлгомжтой.
Боря- Хүлээгээрэй, хүлээгээрэй, би та хоёроос гуйя, битгий хэрэлдээч! Надад бүх зүйлийг тайлбарлах боломж олгооч.
Нина- Хүлээгээрэй.
Боря- За.
Нина- Сонсооч! Аймшигтай алдаа гарчихлаа. Манай хүүхэд танайд байна!
Боря- Тийм.
Нина- Харин танайх энд.
Боря- Би тэднийг сольчихсон юм. Санамсаргүй! Итгээрэй. Би зүгээр л Ивановагийн, энэ хүний, бас Трифоновагийн, өөрөөр хэлбэл танайх, сувилагч нар өрөөг нь андуурсан гэж сонссон юм.
Сув- Хоол! Хоолон дээр нь андуурчихсан юм.
Боря- Хоол гэж үү?
Сув- Мэдээж! Трифоновагийнх стандарт шүү дээ. Харин Ивановагийн хоолыг та өөрөө нэмэлт төлбөрөөр авсан шүү дээ.
Боря- Харин би хүүхдүүдийн өрөөг андуурсан гэж бодсон. Та нар уучлаарай. Зүгээр л өмнө нь ийм тохиолдол гарч байсан юм.
Эм- Хаана гарсан юм? Кинон дээр үү?
Нина- Гар аа!
Боря- Аан.
ххх
Цаг- Чи маркетингийн хэлтсийн даргыг зодсон уу, айн? Сергеич.
Сергеич- Хэнийг ээ? Ванькаг уу?
Цаг- Тийм.
Сер- Ванькаг зодоод яах юм бэ? Тэртээ тэргүй тэр салхинд хийсэж буй хорхой шиг л юм.
Ваня- Хэ, баярлалаа, Вася, тусаллаа.
Василиса- Уучлаарай, би ингэнэ гэж мэдээгүй шүү дээ.
Цаг- Ойлгомжтой. Чөлөөтэй.
Сер- Аанхан.
Цаг- Дараагийнхийг дууд.
Сер- Мм
Ветхий- Сайн байна уу.
Цаг- Өдрийн мэнд. Орооч, сууна уу. Шууд сануулъя, гэмээ хүлээх нь…
Даша- Би гэмээ хүлээхийг хүсэж байна. Иван Антоновичийг би цохисон.
Ветхий- За, тэгвэл би явъя даа?
Цаг- Яваа яв. За, сонирхолтой. Хэрэгт нэгэн содон эргэлт гарлаа. Яагаад цохисон юм? Тэр таныг ородсон уу?
Даша- Үгүй. Тэр намайг шүүмжилсэн. Миний шөнөжин хийсэн дизайныг.
Цаг- Аанхан, за.
Даша- Тэгээд би самбарыг өшиглөчихсөн. Би хөлөөрөө ингэсэн чинь тэр…
Цаг- Хөөе, хөөе, аажуухан, аажуухан.
Даша- За, та ойлгосон биз дээ?
Цаг- Бүсгүй минь, тайван. Би мөрдөн байцаалтын туршилт хийх тушаал хараахан гаргаагүй байна.
Даша- Ваня, намайг үнэхээр уучлаарай.
Ваня- Аан, надад ерөөсөө гомдол алга.
Цаг- Тэгэхээр, хэрэг хаагдсан гэсэн үг үү?
Василиса- Би бүгдийг сэрээж үймүүлчихээд байхад, чи надад болсон явдлыг шууд хэлж болоогүй гэж үү?
Ваня- Юу гэж хэлэх юм бэ? Намайг охин зодчихсон гэж үү?
Даша- Ваня, би уучлал гуйсан шүү дээ.
Василиса- Зүгээр дээ. Түүнд хэрэггүй биш. Бусдыг шүүмжлэх нь багасна биз.
Цаг- Ядаж гар хүрсэн гэдгээр нь бүртгэчих үү, айн?
ххх
Мария- Дэгээдэж байх юм уу? Та тийшээ загас хийчихсэн гэж битгий хэлээрэй.
Алекс- Би шар айргаа хөргөж байна. Хөргөгчид хийвэл Лидка харчихна.
Мария- Юу гээч, надад өнөөдрийн адал явдал бүр таалагдлаа.
Алекс- За даа.
Мария- Ийм их адреналин мэдрээгүй удаж.
Алекс- Хамгийн гол нь, чиний гүрвэл камер үзэхгүй.
Мария- Лёш, энд камер байгаа юу?
Алекс- Энд яах гэж камер байх юм бэ? Энд роботууд явдаггүй.
Шар айраг уух уу?
ххх
Ваня- Сайн уу.
Даша- Сайн уу. Новш гэж, Даш, би… Би дахиад л чамд өртэй болчихлоо. Чи яг сахиусан тэнгэр шиг намайг байнга аврах юм.
Даша- Энэ ч надад бүр зуршил болж байна. Ваня, би мэднэ. Би чамайг Васяд худал хэлээд нөгөө бүдүүлгүүдийн өмнө намайг өмөөрснийг мэднэ.
Ваня- Тийм ээ, би яг өмөөрсөн гэхээсээ илүү...
Даша- Тийм үү? Зүгээр л өмнө нь миний төлөө хэн ч ингэж байгаагүй юм.
ххх
Боря- Хар даа, түүний хамрын хажууд яг миний энд байдаг шиг мэнгэ байна, хи-хи.
Нина- Мхн, тийм, тийм.
Боря- Түүний хувцсыг тайлаад, өөр хаана ямар мэнгэ байгааг нь харъя, айн?
Нина- Боря. Хэрвээ чи ДНХ-ийн шинжилгээний талаар ганц үг ган хийвэл, бид хүүтэйгээ хамт чамайг орхиод явна шүү. Явна.
Back to episodes Go home