Good doctor S1-6

Мел-     Сайн эмчийн өмнөх ангиар...

Мел-                          Надаас юм нуугаад байгаа юм уу?

Мо- Бас хамт хуралдаж байхдаа намайг битгий Утгагүй юм гэж хэлж байгаарай.

Мел-                          Боль л доо, би тоглоогүй байна.

Мо- Би ч гэсэн.

Жэ- Мериллийн хүүд хувийн зөвлөх хэрэгтэй болсон.

Кл- Тэгээд чамайг сонгосон.

Жэ- Хэлээд яахав.

Мар-     Мэс засалч хүн бусадтай харилцах ёстой. Мурфи эмч тэгж чадах уу? Стрессийг тэсэж

      чадах уу? Хүний амьдрал бараг л тэнцвэрт байдал дээр тогтдог гэдгийг мэдэх юм уу?

Су- Баярлалаа, Калү эмчээ.

Жэ- Зүгээр ээ, тусгай кофе шүү. Үрийг нь би өөрөө хайрсан.

Шо-      Шир шиг үнэртэж байна.

Жэ- Чамд байхгүй шүү, Мурфи.

Шо-      Кофе уудаггүй л дээ.

Жэ- Нам гүм байх чинь.

Кл- Тэгээд л оршуулгын ээлж гэж нэрлэсэн юм ш дээ.

Лим-     Би Диваажин гэдэг юм. Манай гэмтлийн тасгийн онгонууд уу?

Су- Мурфи эмч, Калү, Браунь..Одри Лим эмчтэй танилц. Өнөө оройн гол хүн.

Лим-     Сайн уу?

Жэ- Кофе уух уу?

Шо-      Үрийг нь өөрөө хайрсан.

Лим-     Долигонуур байх нь.

Су- Яаралтай тусламж байна. Хэр удсан юм? Ойлголоо. Бүгдээрээ сонсоорой. Маш олон бэртсэн хүмүүс ирж яваа. 20 гаран зорчигчтой автобус осолдсон байна. Ор хүлээж байгаа бүх өвчтөнүүдийн дээшээ асаргааны тасагруу шилжүүл. Үйлчилгээний ажилчидаар ор авчруул. Хүлээлгийн өрөөг гэмтсэн хүмүүсийн тасаг болгоно.

Лим-     Ажил дуусахаас нааш хэн ч гэртээ харихгүй шүү. Бусад тасгуудын эмч нарыг дууд. Өнөөдөр бүгд гэмтлийн тасгийн эмч нар. Бээлийгээ өмсөөд эгнээд зогс. Түргэний эмч өвчтөнгүүдийг ангилсан байгаа. Тиймээс бүгдээрээ тэмдэглэгээтэй орж ирнэ. Сүйрлийн өмнөх ийм царайнд би дуртай шүү. Гэмтлийн өнгийн дугаарлалт. Хэн мэдэх вэ?

Шо-      Ногоон..явах тэнхэлтэй. Шар..хяналтанд. Улаан..яаралтай тусламж хэрэгтэй.

Жэ- Хар..шууд хүүр хадгалах газарлуу.

Су- Улаан тэмдэгтэй нь урд эгнээнд, Улаан тэмдэгтэй нь урд эгнээнд.

Цагд-    Хуримын автобусны дугуй хагарч автобус хөмөрсөн. 26 настай эмэгтэй. 2,3 дугаар зэргийн түлэгдэлтэй. Хүзүү, цээж, зүүн гар.  

Лим-     Калү, өвчтөнийг ав.

Жэ- Гэмтлийн 6-руу.

Эрхо-   Эрэгтэй автобуснаас 9 метрийн хол шидэгдсэн. Цээжин хэсэгтээ хэд хэдэн газар шархадсан, амьсгал нь боогдож, хүүхэн хараа нь муудсан байна.

Лим-     Хиймэл амьсгаа хийгээд удсан уу?

Эрхо-   20 минут.

Лим-     Тогоор цохиулсан уу?

Эрхо-   3 удаа.

Лим-     Тэгэл авахаас аргагүй. Браунь эмч, би энийг хүнийг авлаа. Чи дараачийнхийг нь ав. За, 5 дугаар хэсэгрүү.

Эмхо-   Гадны биетэд сүлбүүлж цус алдсаныг нь тогтоосон, гэхдээ сүлбэсэн юманд нь огт хүрээгүй.

Мел-     Азаар гүрээний артерыг нь сүлбэж.

Кл- Юу гэсэн үг юм?

Мел-     Яг одоо бяцхан Голланд хүү цус алдалтаас сэргийлж байна гэсэн үг.

Эмхо-   Цусан дахь хүчилтөрөгч буурч байна. 87-той байна. Хүчилтөрөгч 83 боллоо.

Мел-     Хүзүүг нь март аа, Клэйр. Бусад өвчтөнгүүд шиг ханд. Эхний алхам яах билээ?

Кл- Амьсгалын зам, цусны эргэлт.

Мел-     Сайн байна, багажнууд авчир.

Эр- Энд тусламж хэрэгтэй байна. Хүн байна уу, туслаарай.

Лим-     Мурфи, оч.

Су- Очооч. Гэмтлийн 3-руу.

Эр- Цус алдалтыг нь зогсоож чадахгүй байна.

Су- Цус алдаж байна.

Эр- Нэг юм хийгээч.

Шо-      Шээсний сүвийн катетер, 14-ын зүү, судасны нарийн катетер. Катетерын бөмбөлөг, 20 мл давсны уусмал авчир, яаралтай.

                          / Сайн эмч -1-р бүлгийн 6-р анги /

Эр- Юу хийгээд байгаа юм бэ?

Су- Бүү мэд ээ.

Шо-      Манайд байхгүй болохоор би РЭБАО хийж байна.

Су- Юу гэнэ ээ?

Шо-      РЭБАО.

Су- Тийм үг байдаг юм уу?

Шо-      РЭБАО гэмтсэн судсыг бөглөж цус алдалтыг тогтоодог юм. Дараа боль.

Эр- Даралт тогтворжиж байна. 90/60.

Су- Сайн ажиллалаа, Мурфи эмчээ.

Шо-      Би РЭБАО хийсэн.

Сахр-   Хүчилтөрөгч буурлаа, 89.

Жэ- За, гэрэл. Амаа том ангаагаарай. Утаанаас болоод хоолой нь хавдсан байна. Крикотиротоми хийх багаж.

Мар-     Ам хамарт нь хөө байна уу?

Жэ- Үгүй ээ.

Мар-     Крик хэрэггүй ээ. Эскаротоми хий.

Сахр-   Үзүүлэлтүүд дээшилж байна. Нэмэгдээд 92 боллоо.

Мар-     Тойрог хэлбэрийн түлэгдэлт байна. Түлэгдсэн хүзүүний арьс хоолой боомилох олс л гэсэн үг. Эскаротоми хийснээр шахалтыг нь суллана. Хангалттай агаар орж байна уу, хатагтай?

Эм- Тиймээ, баярлалаа.

Мар-     Одоо энэ өвчтөнийг шууд түлэнхийн тусгай тасагруу хүргэ, маш яаралтай шүү.

Жэ- Мэдлээ, эрхэмээ.

Ээр-     Зүрх чинь нэлээн сул байна.

Хар-     Би зүрхний шигдээс болж байна уу?

Ээр-     Үгүй ээ, гэхдээ сайн мэдээ дуулгаж чадахгүй нь. Зүрхний тампонад болчихож.

Мел-     Перикардийн хатгалт хийх хэрэгтэй.

Ээр-     Тиймээ, мэдэж байна. 18-ын зүү, 55 мл-ын тариур бэлд.

Мел-     Хэт Авианы аппарад аваад ир.

Су- Хоёуланг нь хэрэглэж байна.

Мел-     Зургыг нь харахгүй бол зүрхийг нь гэмтээж магадгүй.

Ээр-     Зайпод 20 жилийн өмнө байсан байрандаа байгаа юу? РЭБОА.

Мел-     Зоригтой юмаа. Баларч болох байлаа.

Ээр-     Тиймээ, баларсангүй. Үхэрчин эрийн л ажил, чи ийм юм хийнэ гэж мөрөөдөх ч хэрэггүй. Шонь өөрийгөө хэдэн удаа нотлож харуулвал чи цаадахдаа боломж өгөх юм бэ?

Эмхо-   Мелендез эмч, хагалгааны 6-р өрөөнд ирнэ үү.

Мел-     Яаралтай тусламжинд юу болсон юм? Тэр охин дээр чи их эргэлзээд байсан.

Кл- Эргэлзээгүй ээ, яах вэ гэдгээ бодож байсан юм.

Мел-     Мурфи яах вэ гэдгээ бодож байсан. Чи гацаад зогсчихсон.

Кл- Тэгээгүй ш дээ.

Мел-     Анхны түргэн тусламж..байдаг л юм.  Яг таг, түргэн, дас дараатай бодох хэрэгтэй. Шонь шиг бодож байх хэрэгтэй шүү. Арай илүү. Адилхан биш.

Жэ- Бие чинь яаж байна? Уучлаарай. Тэнэг юм асуучихлаа. Бүх морфиныг хийгээд дууссан. Ахиад авчиртал нь хүлээж байя.

Эм- Хэр хүнд байна?

Жэ- Маш ахицтай байгаа. Халдвар орохоос сэргийлж үхэжсэн арьс, цэврүүг хуулж цэвэрлэх ёстой..

Эм- Толь аваад өг. Чи нүдрүү эгцэлж харахгүй байгаа юм чинь ядаж толь өгчих. Бурхан минь. Би бэргэний гэрч болох гэж өнгөрсөн 2 жилийн турш хичнээн ширхэг загвар муутай 300 долларын даашинз авсаныг минь мэдэх үү? Би хуримаа хийхээрээ бэргэдүүддээ хар коктэйль даашинз өмсүүлнэ гэж шийдсэн, дараа нь ахиад өмсчихнө шүү дээ. Гэтэл одоо..Фредди Кругер шиг болчихлоо. Хэн ийм хүнтэй гэрлэх юм бэ?

Жэ- Сувилагч дуудаад ирье, чиний морфиныг нэмүүлэе.

Лим-     За. Чи нүүрээ цохисон. Эрүү чинь гацаад..өвдөж байгаа. Саяын тарьсан тариа чамайг ухаан алдуулна, тэгээд би эрүүг чинь янзална. Тэвчээртэй хүлээ.

Мел-     Ослын хэдэн өвчтөн байна?

Лим-     Нийт 23 хүн. Нэг л ослын газар дээр, нэг нь эрчимт эмчилгээнд нас барсан. Улаан тэмдэглэгээтэй бүх хүнийг шалгасан. Шар, ногоон тэмдэгтэй 13 хүн хүлээлгийн өрөөнд байгаа.

Мел-     Дараачийн ирэх хүнийг би авъя.

Шо-      Марко Магелленес...гуяны гол судас нь тасарч, яс нь хугарсан. РЭБОА хийгээд түр зуурын гуурс суулгачихсан байгаа. Энэ компьютэр томограф, Ээм Аар Эй-ын зураг нь байна.

Мел-     Дараачийн өвчтөнг хариуцуулах хүн ол.

Лим-     Ашгүй нэг юм.

Мел-     Өршөөгөөрэй. Маркогын ар гэрийнхэн үү?

Ри- Тиймээ. Үеэл минь ослоос амьд гараагүй гэдгийг бид сая дууллаа.

Мел-     Харамсалтай байна.

Ри- Хүнд байна.

Мел-     Үнэхээр харамсалтай байна. Би Мелендез эмч. Энэ хүн Мурфи эмч.

Ри- Намайг Рикардо гэдэг.  Маркогын аав. Энэ ээж нь, Лоренз. Энэ Сониа. Өнөө орой хуримаа хийх байсан юм.

Ло- Манай хүү яаж байна?

Мел-     Маркогын гуяны яс тэр чигээрээ цуурсан байна. Хөлийнх нь доод хэсэгрүү хангалттай цус очихгүй байгаа.

Сон-     Хөлтэйгөө үлдэнэ биз дээ?  

Мел-     Хөлийнх нь яс дэндүү олон цууралттай байна. Бид эмчилж чадахгүй. Тайрах ганц л сонголт байна.

Ло- Охин минь.

Ээр-     5-ын өвчтөний нүдэнд цус хурсан байна.

Су- Томографт харуулж, нүдний эмч дуудах уу?

Ээр-     Бодол уншчихлаа.

Мар-     Удсан байна шүү.  Шөнөжин ажиллаад яаж байна, гайгүй юу?

Ээр-     Тэснэ ээ. Дуслаар хийдэг кофе байдаг бол хичнээн сайхан.

Шо-      Холдоорой.

Мел-     Хүнд шөнө байна.

Мо- Тиймээ.

Мел-     Ирсэнд баярлалаа.

Мо- Миний ажил шүү дээ.

Лим-     Тэгээд хуримаа хэзээ хийх гэж байна?

Мо- Товлоогүй байгаа.

Лим-     Хаана хийх юм?

Мо- Бодож олно доо. Аль нэг далайн эрэг дээр ч юм уу.

Мел-     Дараа ярилцацгаая.

Мо- Яасан? Би далайн эрэгт дуртай. Чамд өөр романтик санаа байна уу?

Мел-     Манай гэр бүл сүмд дуртай.

Мо- Дараа ярилцацгаая даа.

Ээр-     Лим эмчээ, таны шарнуудын нэг удахгүй улаан болох нь.

Су- Би хуримаа бүгдийг нь төлөвлөчихсөн. Даашинз байгаа, цэцэг байгаа. Одоо сүйт залуу л дутуу байна. Та боломжтой юу, Мурфи эмчээ?

Шо-      Үгүй.

Су- Хайрламааргүй байна уу?

Шо-      Үгүй ээ, хэрэггүй. Надад хайр хэрэггүй.

Эм- Глассмэнь эмчээ, 3-т тасагт таны зөвлөмж хэрэгтэй байна.

Ээр-     Баярлалаа.

Кл- Хөөе. Би эхэлж ирсэн ш дээ. Шонь. Шонь.

Шо-      Миний өвчтөний зураг маш чухал.

Кл- Миний өвчтөн ч гэсэн чухал.

Шо-      Өвчтөнийхөө зургыг харах хэрэгтэй байна.

Кл- Өвчтөн чинь хагалгаанд орсон юмуу ороогүй юм уу?

Шо-      Ороогүй.

Кл- За за, чи компьютэр хэрэглэж болно, эхлээд уучлалт гуй.

Шо-      За намайг уучлаарай. Асаачих. Мелендез эмч Маркогын гэрийнхэнд хөлийг нь тайрна гэж хэлсэн чинь яагаад уйлалдаад байсан юм бол?

Кл- Хүүгийнх нь хөлийг тайрах гэж байна шүү дээ. Гунигтай. Уйлах нь хэвийн зүйл.

Шо-      Хөлийг нь тайрах юмуу үхэх 2 сонголт байгаа бол..хөл тайрах нь сайн мэдээ.

Кл- Том өөрчлөлтөнд дасахад хүмүүст хугацаа хэрэгтэй. Маркогын гэрийнхэнд гайхамшигийн төлөө залбирах боломж ч гараагүй.

Шо-      Боломжгүй. Ясны гэмтэл нь их хүнд.  Төмөр саваа суулгах боломжгүй, бэхлэх юм байхгүй, түр зуурын нөхөн сэргээх мэс засал хийвэл тэсч гарахгүй. Өөр сонголт байхгүй.

Кл- Гуяны ясыг тэр чигээр нь орлуулвал яах бол? Шинэ гуяны яс хийж байна.

Мел-     3 ди хэвлэгчээр үү? 3ди-гээр хэвлэсэн ясыг зөвхөн эрүүнд л амжилттай суулгаж байсан.

Шо-      Бид мэднэ ээ.

Мел-     Харьцангүй жижиг яс ш дээ.

Кл- Бид мэднэ ээ.

Мел-     Гуяны яс хүний биеийн тулгуур яс.

Шо-      Титан яс болохоор..бүтэх боломжтой.

Мел-     Сонирхолтой санаа байна. Бодож байж болъё. Одоо 7 шар тэмдэглэгээтэй өвчтөн хүлээж байгаа.

Кл- Юуг нь бодох гэсэн юм бэ? Сайхан санаа ш дээ.

Мел-     Гайхалтай санаа байна. Шонь гайхалтай санаанууд гаргадаг, тэглээ гээд...

Кл- Үгүй ээ, миний санаа. Эрсдэлийг нь мэдэж байна. Халдвар, цус бүлэгнэлт, төмөр суулгауын гэмтэл...

Мел-     Үхэл. Чиний санаа биш ш дээ.

Кл- Миний санаа мөн. Эрсдэлтэй гэдэг нь тодорхой, гэхдээ бид биш ар гэрийнхэн нь шийдэж...

Мел-     Шонь нэг юм хэлээд, дараа нь чи хэлээд..та хоёр хамтдаа...

Кл- Миний санаа. Үнэхээр миний санаа. Таны гайхалтай гэж хэлсэн энэ гайхалтай санаа 100 хувь минийх. Минийх гэхээр яагаад асуудал үүсээд байгаа юм бэ?

Мел-     Би чамайг мэддэг болоод 6 сар болж байгаа болохоор.

Кл- Бид өдөр бүр шинэ юм сурдаг. Өнөөдөр та миний гайхалтай гэдгийг мэдлээ.

Мел-     Санаа нь гайхалтай байсан.

Кл- Миний санаа ш дээ. Энэ  гайхалтай мэс заслыг хийж чадах хүн бол та.

Мел-     Зусарч юмаа..бас гайхалтай.

Кл- Ажил дээрээ унтаад байна уу?

Жэ- Цэвэр агаар амьсгалмаар санагдаад. Дотор бачуураад байх юм. Өвчиндөө шаналж байгаа тэр өвчтөний дэргэд би ам нээх болгондоо тэнэг юм яричихаад байх юм.

Кл- Калү эмчээ эмэгтэй хүнтэй учраа олсонгүй. Анхны тохиолдол.

Жэ- Тус болохгүй бол зүгээр явчих, Клэйр.

Кл- Заавал ярилцах албагүй. Зүгээр яриаг нь сонс.  Чамайг энд гарч ирээд цэвэр агаарт юм бодож байх хооронд өвчтөн дотор хаашаа ч гарч чадахгүй байгаа. Ганцаараа юм бодож, ганцаараа айж байгаа, тийм байдлаас нь гаргах ёстой биз дээ? Чи өвчтөний гарах гарц.

Ри- Маркогын хөлөнд хиймэл яс суулгана гэж хэлж байна уу?

Шо-      Хуурамч биш жинхэнэ.

Мел-     Жинхэнэ яс бишээ. Титанаар яс хийж байгаа.

Шо-      Гэхдээ л жинхэнэ.

Сон-     Гайхалтай хэрэг байна. Марко ахиж алхаж, гүйж, авирч чадах уу?

Шо-      Бас сэлнэ.

Мел-     Найдаж байна, тийм л санаатай байгаа.

Сон-     Өмнө нь ийм мэс засал хийж байсан уу?

Мел-     Үгүй.

Шо-      Бид анхных нь.

Мел-     Гуяны яс шиг том ясан дээр ийм төрлийн мэс засал хийж байсан эмч байхгүй. Би боломжтой гэж үзэж байгаа. Гэхдээ эрсдэлтэй.

Ри- Эрсдэл үү? Марко үхэж магадгүй гэж үү?

Мел-     Миний тооцоогоор давж гарахгүй байх 10 хувийн магадлалтай.

Ло- Тэгвэл үгүй. Би хүүгээ алдахгүй.

Сон-     Байзаарай. Марког хөлтэй нь үлдээх боломж байгаа бол..хэдүүлээ ахиад сайн ярилцая. Марко тэгж хүсэх байсан.

Ло- Амьд үлдэхийг л хүснэ. Амьдралтай байхыг.

Сон-     Би Марког мэднэ. Эрсдэлтэй ч гэсэн хийгээд үзье л гэж хэлнэ.

Ло- Би бодлогогүй шийдвэр гаргасанаас болж Марко үхэх юм бол би хэзээ ч өөрийгөө уучлахгүй.

Сон-     Хэн шийдэх ёстой вэ?

Мел-     Эрүүл мэндийн итгэмжит хүн байгаа юу?

Сон-     Тэр нь юу юм бэ?

Мел-     Осол болоход хуримруугаа явж байсан уу, буцаад явж байсан уу?

Сон-     Хуримаа хийхээр явж байсан.

Мел-     Маркогын төрөл садангууд хамгийн ойрын хүмүүс нь. Тэд шийднэ.

Ри- Гуйя..хүүгийн минь хөлийг тайр.

Мел-     Мурфи. Тайрах мэс засалд тулгуур эдийг сонгож үлдээх нь яагаад чухал вэ?

Шо-      Хиймэл эрхтэнг тааруулахын тулд. Та яагаад Жессикатай гэрлэх гэж байгаа юм бэ?

Мел-     Хүмүүс яагаад гэрлэдэг билээ?

Шо-      Мэдэхгүй.

Мел-     Би Жессикад хайртай.

Шо-      Хайрлах хүнтэй байна гэдэг хүмүүст яагаад тийм чухал байдгыг би ойлгохгүй байна.

Мо- Мэс засалд битгий бэлд. Маркогын хөлийг тайрч болохгүй.

Мел-     Яагаад?

Мо- Би мэс заслыг яаралтай зогсоох хориг гаргаж байгаа болохоор.

Кл- Та машины осолд орж..хүзүүгээ гэмтээсэн. Нөхөн сэргээх мэс засал амжилттай болсон. 7

      хоног хэвтэн эмчлүүлсэний дараа эмнэлэгээс гарч болно. Амьд үлддэг та азтай юмаа.

Эмха-   Миний эхнэр..Женна Хенсел..зүгээр үү? Уулзаж болох уу?

Кл- Жагсаалтанд алга. Сайны шинж. Хүлээлгийн өрөөнд байгаа байх. Олоод дагуулаад ирье. Зүгээр байгааг чинь хараад санаа нь амрах байх.

Эмха-   За.

Мел-     Хөл нь цагтай тэсрэх бөмбөг болсон ухаангүй өвчтөнийг би тэгээд яах юм бэ?

Мо- Шүүгч Синг ирж байгаа. Гэр бүлийнх нь, эмч нарын аль алиных нь бодлыг сонсох хэрэгтэй байна гэсэн.

Шо-      Би мэдүүлэг өгөх ёстой юу?

Хамт-   Үгүй л гэж найдъя.

Мо- Чамайг баярлана гэж бодсон юмсан.  Чи хөлтэй нь үлдээж болно гэсэн, харин би хэцүү шийдвэр гаргахаас айсан эцэг эхийх нь сонголтыг хүлээж авмааргүй байна.

Мел-     Тэд шийдвэр гаргах эрхтэй хүмүүс.

Мо- Осол цагийн дараа гарсан бол эхнэр нь шийдэх байсан. Эхнэр нь хиймэл хөл хийе гэсэн.

Шо-      Хиймэл биш.

Мо- Чи дүрэм журмыг сохроор дагамааргүй байна гээ биз дээ?

Мел-     Хүү нь шүү дээ. Аав ээжээс нь илүү хайрлах хүн байхгүй.

Мо- Нээрээ юу? Эцэг эхчүүд бүгдээрээ үр хүүхдээ хэнээс ч илүү хайрладаг уу?

Мел-     Хүмүүс байнга салдаг биз дээ. Хүүхдээ хаядаг нь хэд билээ?

Мо- Бид байсан бол..чи надаар биш аав ээжээрээ шийдүүлэх үү?

Мел-     Тэгж хэлээгүй ш дээ.

Мо- Хэлсэнээс ялгаагүй.

Мел-     Дүрэм журам гэж байх ёстой. Хэн шийдвэр гаргах ёстойг тусгаж өгсөн тод улаан шугам байх ёстой. Эцэг эх нь шийднэ.

Мо- Одоо үгүй. Шүүгч шийднэ. Түр зуурын хоолой Марког хэр удаан торгоох вэ?

Шо-      3 цаг. Тэгээд хөл нь үхнэ.

Мо- За за.

Мел-     За.

Эм- Тамлагч эмч ирлээ. Би чамайг айлгаад явуулчихлаа гэж бодсон юмсан.

Жэ- Киногоо сонго. Түр ч гэсэн энэ өрөөнөөс гарах хэрэгтэй байх.

Эм- Граундхог Дэйг үзлээ гээд ялгаа гарна гэж үү? Би чамайг тамлаж байгаа, гэхдээ яахав, инээдмийн кино үз гэж байгаа юм уу?

Жэ- Тэгэх санаатай байсан юмаа, тиймэ. Уучлаарай. Даанч надад өөр хийж чадах юм алга.

Эм- Байхгүй гэж яаж мэдэж байгаа юм?

Жэ- Дүрэм. Бидэнд ингэж заадаг.

Эм- Намайг аз дайрлаа. Түлэнхийн хамгийн шилдэг мэргэжилтэнтэй таарсан юм биз дээ? Боломжгүй юм гэж байхгүй гэдгийг мэднэ биз дээ.

Сон-     Марко хаданд авирч, шумбаж, банжи үсрэлт хийх дуртай.

Ло- Энэ чинь солиорол. Энэ өрөөнд биднийг ярилцаж байхад хөл нь үхжиж байгаа шүү дээ.

Шүү-     Гуйя, бид хүү чинь яах байсныг мэдэхийг хичээж байна шүү дээ.

Ри- Амьдралыг л хүснэ.

Сон-     Би ч гэсэн амьдруулмаар байна. Гэхдээ Марког хөлтэй нь үлдээх боломж байгаа бол боломжоо ашиглая гэх байсан.

Ри- Охин минь, Марко юуг хамгийн их хүсдэг байсныг мэдэх үү? Чамтай гэрлэхийг. Чамтай насан туршдаа хамт амьдарч, хүүхэдтэй болохыг хүсдэг. Амьд гарвал тэгж чадна. Жаргалтай байж чадна..хиймэл хөлтэй ч гэсэн. Залуухан, хатуужилтай хүн шүү дээ. Охин минь, Марко даваад гарна аа.

Сон-     Бид хоёр анх танилцахад...

Ло- Тэр түүх чинь надад хамаагүй. Хаданд авирч, заль сэлүүрдэж, яаж ч  танилцсан бай надад хамаагүй..би зүгээр л...

Сон-     Бид архины эмчилгээнд танилцсан.

Кл- Хөөе. Та хоёрын нэг нь Женни Хенсел үү?

Эм1-     Зочид буудалд зураг авхуулсанаас хойш Женнаг хараагүй.

Кл- Автобусанд суусан юм уу?

Эм2-     Тиймээ. Нюмигын хажууд суусан.

Кл- Одоо ч тэнд байгаа юм байх даа. Хөөе, залуусаа. Буцаад явъя.

Эрхо-   Хаашаа?

Кл- Ослын газарлуу, хурдал.

Сон-     Та нарт мэдэгдмээргүй байна гэсэн юм. Марко донтсон. Нэг муу зуршилаа нөгөөгөөр орлуулсан..арай эрүүл зуршилаар. Гэхдээ Маркод хэрэгтэй...

Ло- Юу? Усны тавцан хэрэгтэй гэж үү, эсвэл архинд донтож үхнэ гэж үү? Шал утгагүй юм.

Сон-     Тийм биш ш дээ. Бид хоёр их ярилцсан. Эмчилгээний үеэр ихэнхдээ ярилцдаг юм. Марко амьдралдаа анх удаа архинаас гарсан. Өөрийг нь юу жаргалтай болгодогыг мэднэ. Сул талаа ч мэднэ. Та нарын боддог шиг хатуужилтай хүн биш. Тийм байж болно оо..гэхдээ...

Ло- Марко араар чинь тавьсан. Сар орчимын өмнө. Хурим, хурим төлөвлөлт гээд их дарамтанд орсон. Хуучин найз охинтойгоо таарсан юм. Ганц удаагийн явдал байсан.

Сон-     Битгий худлаа ярь. Хүү чинь та нараас юм нууж байсанд нь гомдсондоо л ингэж...

Ри- Лоренз худлаа хэлээгүй ээ. Охин минь, Марко их шаналсан, чамд үнэхээр хайртай.

Мо- За за, бид ярианы сэдвээсээ хазайгаад байх шиг байна. Тэгээд ч цаг үнэхээр бага байна.

Ло- Энэ яриа хамаатай. Сониа Марког сайн мэдэхгүй..бидэн шиг сайн мэдэхгүй. Гэхдээ бид бол аав ээж нь. Чи эхнэр нь ч биш шүү дээ..одоогоор.

Кл- Цагдаа нарыг дагуулаад бүх газраар хай. Замын нөгөө талаар, бургас бут, модоор..автобуснаас шидэгдсэн бол 10, 15 метр зайд хаана ч байж магадгүй шүү. Женна. Олчихлоо. Надад туслаарай. Цус харвасан байна. Эндээс гаргах хэрэгтэй байна, хурдлаарай.

Жэ- Андрюс эмчээ. Селезийг түлэгдэлтийн туршилтын эмчилгээнд хамруулж болох байхаа.

Мар-     Цааш нь ярь.

Жэ- Би судалж үзсэн. Сан Диегогын улсын эмнэлэгийн түлэнхийн тасаг Бразилийн эмчилгээний аргаар...Тилапийн хайрсаар түлэнхийг боодог юм байна. Загасны хайрсаар гэхээр солиотой санагдах байх л даа.Гэхдээ энд ч гэсэн адилхан эмчилгээ хийж болно гэж бодож байна.

Мар-     Калү эмчээ, таны бодлыг сайшаамаар байна. Гэвч...

Жэ- Тилапийн хайрсанд 1,3 дугаар төрлийн коллагены агууламж өндөр, хүний арсьнаас ч их. Эсийг маш хурдан нөхөн сэргээж, эдгэрэлтийн явцыг хурдасгаж...

Мар-     Калү эмчээ. Калү эмчээ.

Жэ- халдвар орох эрсдэлийг бууруулж мөн өвдөлтийг нь бас намдаадаг.

Мар-     Ярьж дуусав уу эсвэл би яриаг чинь ахиад таслах уу? За. Дүрмээ дагая, тэгэх үү? Туршилтын эмчилгээг ашиглах тухай эхлээд зөвлөлд илтггэж зөвлөлөөс зөвшөөрөл авна, гэхдээ эмнэлэгийн зориулалттай тилапийн хайрсыг гартаа суулгаж туршиж үзүүл, тэгэх юм бол бид...

Жэ- Та хүлээлгийн үйл явцад нь нөлөөлж чадна ш дээ.

Мар-     Намайг 3 сарыг 2 цаг болгож багасгаж чадна гэж бодоо юу? Үхэж арьсыг нь  гуужуулж дууссан уу? За. Цаашид би хариуцна аа.

Жэ- За.

Мар-     Хөөе. Энэ эрчээрээ хайрцагнаасаа гарч сэтгэ. Санаачлагатай байна гэдэг сайн.

Кл- Оруулчихлаа. Одоо хийгээрэй. Өрөм авчирсан уу?

Эрхо-   Галын машинд байж таарлаа. Юу болж байна?

Кл- Хүүхэн хараа нь томорсон. Тархинд нь цус хурсанаас болж даралт үүсгээд байна. Суллаж өгөхгүй бол эмнэлэгрүү хүрч чадахгүй амиа алдана. Ухаангүй эмэгтэй, цээж нь цөмөрсөн. Ослын газарт гавлыг нь цоолсон.

Лим-     Хүчилтөрөгч нь 70-аас бага байна. Мэс заслын өрөөрүү оруулж болно оо.

Ээр-     Тархинд нь цус хурсан гэсэн үү?

Кл- Тиймээ. Биеийн байрлал нь гажсан, зүүн нүдний хүүхэн хараа томорсон, өрмөөр гавлыг нь нүхлэхэд их хэмжээний цус олгойдож гарсан.

Ээр-     Зөв юм хийжээ.

Жэ- Сан Диегогын улсын эмнэлэгээс ярьж байна. Гилапийн хайрс явуулсан гэнэ ээ. Одоо авчирч байгаа. Цагийн дотор ирчих байх. Селез...Чамайг шинэ туршилтын эмчилгээнд оруулахаар болсон. Арьс шилжүүлсэн суулгах мэс засал хийлгэхгүй байж ч магадгүй.

Мар-     Байзаарай. Яаж ийм юм болсон юм?

Жэ- Сан Диегогын эмнэлэгийн туршилтын эмчилгээний тасаг олон эмнэлэгтэй хамтарч ажилладаг. Бид заавал шинэ тасаг нээх хэрэггүй. Тэд бидэнд хайрс өгч, бид өвчтөний мэдээллийг өгнө.

Эм- Загасны хайрс аа?

Жэ- Сайн цэвэрлэж ариутгасан тилап загасны хайрс байгаа юм. Ямарч эрсдэлгүй.

Эм- Чи хийх үү?

Жэ- Тэгнэ ээ.

Мар-    Сайн байна, Калү эмчээ. Сайн байна.

Шү- Бурханы нараар андгайлж байна уу?

Шо-      Тиймээ.  Мелендез эмч танд хэлээд...

Шү- Хэлчихсэн. Гэхдээ хиймэл гуяны яс таны санаа биз дээ? Загварт нь хэр итгэлтэй байгаа вэ?

Шо-      Хуурамч биш.

Мо- Шонь, шүүгч чамаас...

Шо-      Юу асуугаад байгааг нь мэдэж байна. Надаас амжилттай болох үгүй, хэр удаан тэсэх вэ гэдгийг нь асууж байна.

Шү- Тиймээ.

Шо-      За.

Ло- Энэ хүн эмч юм уу?

Мо- Мэс заслын эмч, маш авъяаслаг.

Шү- Тэгээд миний асуултанд хариулах юм уу?

Мо- Шонь, сайн төвлөрөөрэй.

Ло- Маркод цаг бага байгаа ш дээ.

Сон-    Хариултыг нь сонс л доо.

Ри- Хариултыг нь мэдчихлээ. Эмч мэдэхгүй байна. Өмнө нь хийж байгаагүй юм бол...

Шо-      Чимээгүй бай. Хөлийн хурууных нь өнгө өөрчлөгдөж байна. Цус нь бүлэгнэж байна, их муу. Мелендез эмчийг дууд, яаралтай.

Мел-    Мурфи, яасан бэ?

Шо-      Цус нь бүлэгнэж байна. Цусны урсгал нь хаагдаад, хөл нь үхжиж байна.

Мел-    За, хурдан шийдвэрээ гаргаарай. Хөлийг нь тайрах уу, ясыг нь орлуулах уу?

Шү- Маркогын аав ээж, сүйт бүсгүй нь мэдээж бүгдээрээ хайртай, гэхдээ..тодорхой...

Мел-    Одоо. Одоо шийдвэрээ хэл.

Шү- Аав ээж нь Марког хүүхдийн хувиар мэднэ. Сониа эр хүний хувиар нь мэднэ. Ясыг нь орлуул.

Шо-      Явцгаая.

Сон-    Баярлалаа. Баярлалаа.

Ээр-    Цус алдаж байна, харж байна уу?

Кл- Тиймээ, эрхэмээ.

Ээр-    Өмнө нь гавлын артерийг хавчиж байсан уу?

Кл- Үгүй ээ, эрхэмээ.

Ээр-    Хавч. Бүх л анхны удаа адилхан..жаахан сандарна, дотор муухайрна..азаар хэн ч бэртэхгүй.

Мел-    Хийхэд бэлэн үү?

Шо-      Маш сайн болжээ.

Мел-    Чимхүүр.

Мар-    Бэлэн үү?

Эм- Бэлэн.

Ээр-    Болгоомжтой, хавчигчын ир өөр судсанд хүрэх ёсгүй шүү.

Кл- Өөр судас харагдахгүй байна.

Ээр-    Тэгвэл юу хүлээгээд байгаа юм бэ? Маш сайн.

Кл- Баярлалаа.

Ээр-    Бүгд хуурай. Баяртай гэж хэлээд дээврээ хаа.

Мел-    Одоо хурдхан шиг цусны эргэлтийг хөлтэй залгах ёстой, үгүй бол хөлийг нь тайрахаас өөр аргагүй болно.

Су- Инсулин тарьж, кальци хийсэн. Надад өөр чадах юм алга даа.

Мел-    Хавчаараа салга. Хялгасан судасны эргэлтийг салга.

Шо-      Цусны эргэлт сэргэлээ. Зүрхний цохилт хэвийн.

Ээр-    За Ким. Надад бие нь тогтворжсон, дельта гэдэг үг хэрэгтэй байна. Хэлээд өгөөч. Тэвчээртэй хүлээсээр байна шүү.

Ким-    Хариу алга аа.

Ээр-    Харуул даа.

Кл- Утаснуудыг шалга.

Ким-    Бас л алга.

Кл- Тархины дотоод үйл ажиллагаа сэргэж..тархи нь өөрөө..өөрөө холбогдох гээд байх шиг байна.

Ээр-    Үгүй ээ. Тархины үйл ажиллагаа зогссон байна. Яагаад юм мэдэхгүй, нас барчихлаа. Яасан?

Лим-    Өнөөдөр мэдрэлийн мэс заслын өрөөнд нас барсан өвчтөний тухай танд  хэлэх юм байна.

Ээр-    Юу?

Мел-    Марко. Хөлийн хуруугаа хөдөлгөх гээд үз дээ.

М-  Чадахгүй байна.

Ло- Зүгээр үү?

Мел-    Сайн мэдэхгүй байна, яс нь...

Ло- Үхэхгүй биз дээ? Халдвар аваагүй биз дээ? Бие нь хүлээж аваагүй юм уу?

Мел-    Үгүй ээ, бид маш сайн ажиглаж байгаа. Хамгийн том аюул ард...

Шо-      Хөдөлчихлөө. Хөдөлчихлөө. Болчихлоо.

Мел-    Их удаан эдгэнэ шүү. Хэдэн сар физик эмчилгээнд явна. Одоо харин сайн амар.

М-  Баярлалаа. Амийг минь аварсанд баярлалаа, хөлтэй минь үлдээсэнд.

Ри- Баярлалаа.

Мел-    Зүгээр дээ, эрхэмээ.

М-  Чи эхэлсэнээ дуусгахад бэлэн үү?

Сон-    Эхлээд тэнхэрчих. Хурим хийх цаг зөндөө гарна.

Ри- Баярлалаа.

Мел-    Зүгээр дээ, эрхэмээ.

Ри- Баярлалаа.

Жэ- Дажгүй харагдаж байна. Хүчтэй. Яг Акуамэнь шиг.

Эм- Сүши шиг байгаа биз дээ.

Жэ- Хүмүүс Сүшинд дуртай. 6-хан сар болно. Тэгээд шинэ арьс чинь бүрэн төлжинө. Жаахан сорви л үлдэх байх.

Эм- Баярлалаа. Чамайг буруу бодож байж.

Жэ- Намайг зөв бодсон.

Ээр-    Унтаад л байна уу? Хэлээгүй байгаа юу?

Кл- Хэлээгүй ээ.

Ээр-    Надтай түр уулзаж болох уу?

Кл- Тэгье ээ.

Ээр-    Ослын газраас Женнаг олоод хэр удсаны дараа гуурс суулгасан бэ?

Кл- Олсон даруйдаа. Цээжинд нь иллэг хийсэн. Биеийн байрлал нь гажсан байсан. Зүүн нүдний хүүхэн хараа томорсон. Тархинд нь цус хурсаны мэдсэн. Тэгээд гуурс суулгаж гавлыг нь нүхэлсэн.

Ээр-    Бас цээж нь цөмөрсөн байсан. Гуурс суулгаад амьсгалыг нь шалгасан уу?

Кл- Шалгасан. Тиймээ, шалгасан байхаа.

Ээр-    Лим эмч надад Женнаг яаралтай тусламжын тасагт хүргэж ирэхэд гуурс нь буруу байрлалтай байсан гэж хэллээ, чи дэндүү гүн оруулчихаж. Уушиг нь бэртэлтэй байсан, чи гуурсыг баруун мөгөөрсөн хоолойруу нь хэтэрхий шахсан байна. Тархины бичил долгионыг шалгахаас өмнө хэр удаан амьсгал нь боогдсоныг мэдэх арга байгаагүй.

Кл- Шөнө дундын үед гавлыг нь бараг л төгс өрөмдчихөөд гуурсаа буруу хийгээд өвчтөнийг баллаад хаячихаж  гэж үү?

Ээр-    Тиймээ. Нөхцөл байдал хүнд байсан, рэзидэнт эмч мөн ч бай биш ч бай, хэн ч гэсэн ийм алдаа гаргаж болно. Би яаралтай тусламжын тасагт нэг эмэгтэйг хүлээж авсан юм. Эх хүн, 51 настай. Францин Паркер. 2 хүүтэй. Ханиалгатай байсан, их ханиалгатай. Зүгээр л ханиалга шүү дээ. Би үзлэг хийж антибиотик өгөөд гэрлүү нь явуулсан. 6 цагийн дараа яаралтай тусласжын тасагт хүрээд ирсэн. Зүрхний шигдээс болсоныг нь би анзаараагүй байсан, тэгээд...нас барсан. Надад..тэр эмэгтэйг бодоогүй нэг ч өдөр байхгүй.

Кл- Анхны өвчтөн чинь байжээ.

Ээр-    Үнэндээ 4 дэхь нь. Чи энэ явдалыг мартахгүй. Хэзээ ч мартахгүй. Гэхдээ мэдэхгүй ээ, одоо бид дахиад ийм юм болоход бэлтгэлтэй байх ёстой. Цаашаа үргэлжлүүлэх зоригтой байх ёстой.

Кл- За.

Ээр-    Гэртээ харьж амар даа.

Кл- Би хэлээгүй байгаа ш дээ.

Ээр-    Хэлээд хэрэггүй ээ. Чи алдаа гаргасан. Энэ хэрэгт их хамаатай. Би чамайг гэр бүлийнхэнтэй нь уулзахыг зөвшөөрөхгүй. Энд болсон явдал эмнэлэгээс гадуур тархах ёсгүй. Бид нэг нэгнээ ойлгосон уу?

Кл- Тиймээ, эрхэмээ.

Мар-    Сан Диегогийн улсын эмнэлэгрүү залгаж биднийг судалгаандаа хамруулж байгаад талархалаа гэж хэлж хэлсэн чинь.. дуртайяа хамруулалгүй яахав гэж байна лээ. Тэгээд тэдний эмнэлэгийн түлэнхийн тасагт их хэмжээний хандив өгсөн чамд баярлалаа гэж хэлүүлж байна лээ. Чинээлэг айлын хүүхэд гэдгийг чинь мэднэ ээ, тэрэнд чинь атаархдаггүй, гэхдээ...өвчтөнд туслалцаа хэрэг болонгуут л хэтэвчээ нээгээд байж болохгүй. Хил хязгаар маш хурдан арилж эхэлдэг юм шүү.

Жэ- Мэдлээ, эрхэмээ.

Мел-    Юу юм?

Мо- Миний эрүүл мэндийн итгэмжлэл.

Мел-    Жесс, муу юм болохгүй дээ.

Мо- Тийм үү? Тэгвэл сайн л байна.

Ээр-    Их хүнд шөнө байлаа шүү. Эмч гэдэг нэрийг зүүгээд удаж байгаа ч гэсэн ийм хүнд шөнийг өнгөрүүлж байснаа санахгүй байна.

Шо-      Сувилагч Фаррар яагаад надаас хайрламааргүй байна уу гэж асуусан юм бэ?

Ээр-    Хэрэгт дуртай болохооро..Шонь, чи үнэхээр хайрламааргүй байна уу?

Шо-      Би Стивыг, туулайг хайрласан. Одоо үгүй.

Ээр-    Одоо хайргүй болсон юм уу?

Шо-      Тийм, хайргүй. Тэд үхсэн.  Үхсэн хүнийг хайрлаж болохгүй.

Ээр-    Би хайртай хүмүүсээ алдсан. Тэднийгээ санадаг, шаналдаг, гэхдээ л хайрласан хэвээрээ байгаа.

Шо-      Би хайрламааргүй байна.

Ээр-    За за. Өглөөний цайгаа уух уу?

Шо-      3 биш 4 шарвин идэж болох уу?

Ээр-    5-ыг ч идэж болно.

Шо-      4-ыг л идмээр байна.

Ээр-    За за.

Шо-      За.

6-р анги төгсөв.

 

Back to episodes Go home