Ivanovy_S7_E10

Ивановы ивановы 130

 

Костя- Дуулга нь? Та дуулга авчирсан уу? Та ер нь замын хөдөлгөөний дүрэм, аюулгүй ажиллагааны талаар ямар нэг юм сонсож байсан уу? Би дуулгагүй яаж явах юм бэ?

Алексей- Май, энд дуулга байна. Минийхийг ав. Үнэгүй. Ялаа ч суугаагүй. Энд яахав зураастай, би царс мод мөргөчихсөн юм. Гэхдээ бол фирмийнх, ямар ч гэмтэлгүй.

Костя- Би лав тэгж хэлэхээргүй л юм.

Алексей- Өө, Костян. Наргисан шиг л наргилаа. Ёстой хошин шогч юмаа.

Костя- Нэгдүгээрт, Константин гэдэг. 

Алексей- Тэгэлгүй яахав.

Костя- Хоёрдугаарт, чиний надад долигонох гэсэн оролдлого чинь яг л өчигдрийн надаас салах гэсэн оролдлого шиг чинь утгагүй байна. (Хүргэгчид) За тэгэхээр, дуулгыг өнөөдөр оройдоо багтааж авчирна шүү.

Алексей- Энэнээсээ унаарай.

Хүргэгч- Дуулгатайгаа.

 

ххх

Боря- Нин? Нин, юу хийгээд байгаа юм? Зогс(боль)

Өвөө- Ха, чамд хүрэлцэхгүй нь гэж айгаа юу, айн? 

Боря- Би энд ямар хамаатай юм? Энэ чинь хүүхдэд хортой.

Лида- Ид ид Нин, ид. 2 долоо хоногийн дараа хүүхэд чинь төрхөөр зөвхөн бор будаа бас арвай л иднэ. Тэгээд л болоо

Алексей- Бүгд сайхан хооллоорой.

Боря- Өө тоос ч татуулалгүй ирэх шив. За гэр бүлийнхээ, та нарт нэг зарлах юм байна. 

Алексей- За? 

Боря- Өнөөдрөөс эхлээд Лёша фермд ажиллахгүй.

Алексей- Өө ингэж байна уу тэ?

Боря- Тийм.

Алексей- Тэгвэл би яг одоо нягтлан руу явж эдлээгүй амралтынхаа нөхөн олговрыг мөнгийг авна.

Боря- Аан, алив яв, яв. Тасалсан өдрүүдийн чинь торгуульд яг таарах байлгүй. 

Лида- Яасан тэнэг вэ, айн! Чи биш шүү, Боря. Ханав уу? Ханасан биз!

Нина- Боря, энэ чинь хүнлэг бус шүү дээ. Чи чинь Лёхаг халж яана гэж?

Боря- За, чи тайвшир. Би түүнийг халаагүй ээ, зүгээр л шилжүүлж байна. Ийшээ. Гэрээр ажиллана.

Өвөө- Зайнаас баас цэвэрлэнэ гэсэн үг үү.

Мария- Сайхан санаа байна. Аан, би баасны тухай биш шүү. Энэ гайхалтай гэрт үйлчлэгч хэрэгтэй.

Алексей- Энэ сайхан гэрт өөр юу хэрэгтэй вэ? Би та нарын хооронд хурдан гүйж байхын тулд та нар бас хонх дуугаргаж намайг дуудах юм биш биз?

Өвөө- Яг л Павловын нохой шиг.

Алексей- Ааваа, та ядаж!

Боря- Дашрамд хэлэхэд, надад хонх байгаа шүү. За ийм байна, Лёха. Чи энд, гэрт ажиллана. Нинад гэрийн ажилд нь тусла. Манай бүх эмэгтэйчүүдэд ч бас. Ойлгосон уу?

Алекс- Хэрвээ би зөвшөөрөхгүй бол яах уу?

Боря- Хэрвээ зөвшөөрөхгүй бол чи өөр гэрт ажиллана… бас амьдарна.

Лида- Тэр зөвшөөрч байна. Зөвшөөрлөө.

 

ххх

Даша- Сайн уу? Чи өнөөдөр эрт сэрсэн байх чинь. Нар мандахад босож дасаж эхэлж байна уу?

Ваня- Сайн уу.

Даша- Ойлгомжтой. Харин чи манай буйдан хаана байгааг мэдэхгүй биз?

Ваня- Ямар буйдан?

Даша- Нөгөө чи хэвтээд сүйт бүсгүйнхээ талаар гомдоллоод, харин би ухаантай царай гаргаад дэвтэр дээрээ юм бичээд

суух.

Ваня- Ойлгож байна уу, Васягийн зөв. Миний удамшил маш муу.

Даша- Тийм болохоор чи сэтгэл гутралд орж жүжиглэхээр шийдэж.

Ваня- Би өглөөнөөс эхлээд ууж ч чадна. Би яг л аав шигээ шдээ.

Даша- Вань, хангалттай, айн, боль. Бас хог тарихаа боль. Хэрэв чи юу хийхээ мэдэхгүй байвал анхаарлаа өөр зүйлд хандуул, ямар нэг юм унш.

Ваня- Зурагт үз. Радио сонс.

Даша- Өө, тийм. Радио. Тэгэхгүй бол чиний энэ байдлаас болоод яг л моргт байгаа юм шиг байна.

Радио хоолой эр- Манай студи рүү залгасан арван хоёр дахь сонсогч хоёр цагийн турш боулинг тоглох хоёр тасалбарын эзэн болно.

Даша- Боулинг гэж,

Радио хоолой эр- Залгаарай!

Даша- санадаг санаа.

Ваня- Тийм ээ, гоё санаа. 

Радио хоолой- Оролцоорой! Боломжоо бүү алдаарай.

Ваня- Уйтгартай хүмүүст бол гоё.

Даша- Тэгвэл чи хэн юм?

 

ххх

Боря- За, залуусаа, юу хийж зүгээр суугаад байна? Ажил огт алга уу?

Сергеич- Одоо манайд хүн биш, роботууд ажилладаг болсон шүү дээ. Хараач, тэр, ямар ч шаламгай юм.

Боря- Ойлгомжтой. За, мэдэхгүй, ямар нэг ажил олж болохгүй юу? Жишээ нь, тэр зүлгийг зэрлэгнээс нь цэвэрлэх, Сергеич.

Сергеич- Энийг үү?

Боря- Зөвхөн энийг ч биш, бүх талбайн.

Сергеич- Өө, бүгдийг нь.

Боря- Байна, Анна Сергеевна.

Анна- Борис Палыч, танд гэнэтийн бэлэгтэй. Зочдоо хүлээж аваарай.

Боря- Өө, чамайг бол бид үргэлж баяртайгаар угтана. Хэзээд ч.

Анна- Би орчин үеийн инновацийн фермийн үйл ажиллагаатай танилцуулахаар өсөж буй үеийнхнийг явууллаа.

Башг- Болгоомжтой. Битгий түлхэлцээрэй.

Боря- Энэ юун цэцэрлэг вэ?

Анна- Баярлалаа, Борис Палыч. Би ч танд эргэлзээгүй шүү.

 

Хүүхдүүд хашгиралдана

 

Багш- Сайн байна уу, та Борис мөн үү?

Боря- Тийм.

Багш- Анна Сергеевна таныг бидэнд аялал хийж өгнө гэж хэлсэн.

Боря- Аан, аялал уу?

Боря- Тийм.

Боря- Одоохон! Сергеич!

Сергеич- Айн?

Боря- За, хүүхдүүдийг дагуулаад фермээр аялал хий.

Сергеич- Ойлголоо. Энэ зэрлэгээ түүчихээд шууд. Шууд!

Боря- За, байж бай, байз!

Багш- Хангалттай, бас Целованова! Лебедев! Лебедев, одоохон доошоо буу! Нааш ир!

Боря- За, бүгд чимээгүй! Бүгдээрээ нааш ирцгээ. За, ийм байна, хүүхдүүд ээ, хэн муухай аашилна, шуугина, орилно, түүнийг гахайны хороо руу шиднэ шүү. Бид тэднийг өглөөнөөс хойш хооллоогүй. Ойлгомжтой юу?

Хүүхдүүд- Тийм!

Багш- Анна Сергеевна таныг ийм их багшийн туршлагатай гэж хэлээгүй дээ.

Боря- Мм, за, явцгаая!

Өвөө- Лёха, би нэг зүйлийг ойлгосонгүй. Борюсик чамайг шийтгэв үү, эсвэл шагначихав уу?

Алекс- Мэдээж шийтгэсэн. Яасан, анзаарагдахгүй байна уу?

Өвөө- Тийм үү?

Алекс- Яаж зовж байгааг минь харж байна уу? Нэг ч гэсэн хэрэгтэй юм хийе гээд, аяга таваг угаах гэсэн чинь аяга угаагч ажиллачихлаа.

Өвөө- Ха ха ха!

Алекс- Тоос соруулъя даа гэсэн, робот тоос сорогч явчихлаа. Ингэхээр яаж амьдрах юм бэ?

Өвөө- Тэгвэл, байлдагч аа, тушаал сонс: дэлгүүр яв. Сэтгэл маань шар айраг, хатаасан арваалж нэхээд байна. За, яв.

Алекс- Ааваа, яаж ийм юм байдаг байна аа

Өвөө- Юу?

Алекс- Амьдралдаа анх удаа миний бодол таныхтай таарлаa.

Өвөө- Ха ха ха.

 

Мария- Алексей? Танд өгөх даалгавар байна.

Алекс- Мм, сая аав даалгавар өгсөн. Тийм болохоор дарааллаараа больё.

Өвөө- Би түүнийг эмийн сан руу явуулж байна. Яаралтай эмэнд.

Лида- Ямар? Хуурай юу эсвэл хатуу юу? Таныг зөвхөн энэ л эмчилдэг шүү дээ.

Лида- Маш, алив, тушаа. Лёша бүгдийг хийнэ.

Мария- Алексей, эхэлцгээе.

 

ххх

Боря- Тэгэхээр энэ бол үнээний хороо. Тэгэхээр энэ, эд нар

үнээ. Тэд, ингээд, өвс идээд, дараа нь сүү өгдөг.

Хүү- Цөцгийг ч бас үнээ өгдөг үү?

Боря- Мм…

Охин- Яаж өгдөг юм бэ?

Хүү 2- Тэд өвдөхгүй юу?

Хүү 3- Үүнийх нь төлөө тэдэнд мөнгө төлдөг үү?

Боря- Фух, за, аан…

Костя- Борис!

Боря- За?

Костя- Бидэнд хэт авианы мэрэгч үргээгч хэрэгтэй байна.

Боря- Тийм ээ, маш их хэрэгтэй байна.

Костя- Хархнууд утсыг мэрээд тасалчихаж магадгүй гэж би айж байна.

Хүү 1- Хөөх, тэр робот уу?

Хүү 2- Энэ чинь дугуйтай тогоо байна шүү дээ.

Багш- Борис, хүүхдүүдэд роботын талаар ярьж өгөөч.

Хүү 1- Тэр Wi-Fi-аар ажилладаг уу?

Боря- Аан, за… Мм, мм…

Костя- Тэр өгөгдсөн алгоритмын дагуу ажилладаг. Харин Wi-Fi бол зүгээр л дотоод утасгүй сүлжээ.

Боря- Энэ бол Константин. Тэр та нарт роботын талаар бүгдийг ярьж өгнө. Түүнийг хайрлаж, сайн хандаарай гэж хүсье. 

Костя- Үгүй…

Боря- Харин би явж үргээгч захиалаад ирье.

Костя- Надад ажил их байна.

Охин- Таныг яаж хайрлах юм бэ? Аавдаа хайртай шиг үү?

 

ххх

Алекс- Машка бүр гинжнээсээ алдуурчихаж. Гэрт ер нь хэн ч бүтэн жил юу ч хийгээгүй юм шиг л санагдаж байна.

Өвөө- Тэр чамд өчигдрөөс болж дахиад удаан өширхөх болно. Түүнийг нойрсуулах хэрэгтэй.

Алекс- Ха ха! Муугүй л санаа байна, гэхдээ хэтэрхий юм биш үү.

Өвөө- Унтуулна гэсэн үг л дээ. Яахав жаахан буруу ярьсан л байна. Май, энэ миний хувийн нөөцнөөс. Надад энэ угаасаа үйлчилдэггүй юм. Хоёр ширхэг эм, тэгээд хагас цагийн дараа тэр тасарна.

Алекс- Удаан уу?

Өвөө- Нүдний шилтэй ханхүү түүнийг үнсэх хүртэл. Ха ха. Харин тэр зөвхөн орой л ирнэ. За, чи юугаа хийгээд суугаад байгаа юм? Би өглөөнөөс хойш шар айраг хүлээж байна. Жүүсээр хоолойгоо дэвтээлтгүй шүү.

Алекс- Яг тийм! Жүүсэнд нь хольчихъё. Ой.

 

ххх

Радио хоолой- Арван гурав дахь дуудлагыг хийсэн хүн бол гайхалтай бүсгүй Дарья. Даша, утсаа таслалгүй түр хүлээгээрэй, шагналаа хэрхэн авахыг бид хэлж өгөх болно.

Даша- За. Баярлалаа. Би авна аа. (Ваняд) Хоёр цагийн хоёр тасалбар байна. Васятай хамт сөрөг энергиээ гаргахаар боулинг руу явцгаа.

Ваня- Даш, би чамд хэлээд байна, тэр явахгүй.

Даша- Мэдээж явахгүй, яагаад гэвэл чи түүнд санал болгоогүй. За, алив. Залга. Алив ээ. Түр хүлээгээрэй

Ваня- Вася сайн уу? Боулинг явж тоглоё? Хэдэн бөмбөг өнхрүүлье, сөрөг энергиээ гаргая.

Василиса- Тэгэхээр чи намайг сөрөг энергиэ гаргах хэрэгтэй гэж бодож байгаа юм уу? Нэг юм хэлэх үү, Ваня? Хэрвээ чи хажууд байсан бол би яг одоо ёстой нэг гаргах байсан даа! Баяртай!

Даша- Сонс доо, хэрвээ чи түүнээс гэрлэхийг ингэж гуйсан бол тэр яагаад зөвшөөрснийг би гайхаж байна.

Ваня- За за, боллоо, хангалттай. Ажиллацгаая.

Даша- Үгүй, Ваня, хангалттай биш. Бид сөрөг энергиэ хөөхөөр боулинг руу явна. Болоо!

 

Мария- Уучлаарай, би санамсаргүй сонсчихлоо. Ваня та хоёр муудалцсан юм уу?

Василиса- Тийм ээ, зүгээр л, Ваня гоё, түүнтэй хамт байхад сайхан байдаг, хөгжилтэй, гэхдээ заримдаа би түүнээс зуун насаар эгч юм шиг санагддаг.

Мария- Энэ хэвийн зүйл дээ . Эмэгтэйчүүд бид илүү ухаалаг. Хос бүрд эрэгтэй нь толгой, эмэгтэй нь хүзүү байдаг. Эмэгтэй хүн хаашаа эргэнэ, толгой тийшээ л харна.

Василиса- Танд хэлэхэд амархан л байх. Танай нөхөрт ядаж толгой байгаа. Харин Ваня заримдаа яг л… Яг л Лёша ах шиг.

Мария- За даа, намайг анх Костятай танилцахад тэр эгэл жирийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн архинд орсон ядуу лабораторийн туслах байсан.

Василиса- Тийм гэж үү?

Пашка уйлаад байх шиг байна.

Лида- Лёша! Чи сонсохгүй байна уу, Пашка чарлаад байна шүү дээ!

Алекс- За, би явж байна, явж байна! Зөвхөн чи л сонсогдож байна.

Мария- Гэхдээ магадгүй, хэрэв Лёшад өөр эмэгтэй таарсан бол бүх зүйл өөрөөр эргэх байсан байх. Лёша! Надад жүржийн шүүс шахаад өгөөч. Пашкагийн дараа тэгэх үү. Гуйя.

Алекс- Мэдээж. Хонхгүйгээр шүү.

Мария- Тэгэлүй яахав! Би бүр хаячихъя.

Алекс- Шатаачих.

Мария- Тохиролцлоо. Харж байна уу, ийм амархан

 

ххх

Залуу 1- Залуу минь, чи ч ёстой мэргэн буудагч юмаа.

Залуу 2- Бүсгүй минь, чи наадахаа хая аа. Энэ байдлаараа тэр чамд хүүхэд хийж өгч чадахгүй шүү.

Даша- Шинэ рекорд. Тав дахиа алдлаа.

Ваня- Тав дахь уу? Зүгээр л боулинг миний спорт биш.

Даша- Аан, би ойлголоо, чамд сорилт хэрэгтэй юм байна. Нэг тийм өдөөлт, шар, тэмцэхэд ямар нэг зүйл хэрэгтэй. Одоохон бодоод олчихъё. Хөөе, залуусаа? Бидэнтэй хамт тоглохгүй биз?

Ваня- Даша. 

Залуу 2- Үгүй ээ, бид муруй гартай хүнтэй тоглодоггүй юм.

Даша- Хожигдсон нь хоол, уух зүйлсийг даана.

Залуу1- Тохирлоо. Тоха, явж үнэгүй юм идье.

 

ххх

Костя- Технологийн дэвшлийн автоматжуулалт нь мэдэж байгаачлан... цогц юм...

Хүү- "Цогц" гэж юу юм?

Костя- Цогц гэдэг нь...

Багш- Константин, хүүхдүүдэд энэ машин үүнийг хийдэг, харин тэр машин түүнийг гэх мэтээр энгийнээр тайлбарлаж болохгүй юу?

Костя- Ер нь бол хялбарчлах үзэл зөвхөн уран зурагт л сайхан харагддаг.

Багш- Аан, гэхдээ хүүхдүүд ойлгохгүй байна. 

Костя- Та тэдэнд саальчид хичээл заагаасай гэж хүсэж байна уу? Тэгвэл тэдний амьдралдаа хүрэх дээд хэмжээ нь 3.2-ийн тослог байх болно. Ойлгоорой. 

Багш- За яахав, хүүхдүүд ээ, тэгвэл бид хэн нэгнээс үнээний талаар ярьж өгөхийг гуйя. Бүсгүй! Та болох уу?

 

ххх

Нина- Лёша?

Алекс- Айн?

Нина- Намайг хот руу хүргээд өгөөч, гуйя. Би хүүхдийн оймс авах гэсэн юм.

Алекс- Нинуля, би энэ гэрт хэн билээ? Зарц. Тэгэхээр хашаанаас холдохгүй. Харж байна уу, Машкад шүүс шахаж байна. Харин ирэхэд нь би байхгүй байвал нөгөө хонхоо дуугаргаж эхэлнэ. Пашкаг сэрээчихнэ. Тэгээд Лидка...

Нина- За, би ойлголоо.

Алекс- Уучлаарай.

Нина- Баярлалаа.

Алекс- Ажил бол ажил шүү дээ.

 

ххх

Ваня- Давгүй шүү!

Даша- Тийм ээ!

Залуу 1- Ямар нэг зууш.

Залуу 2- Цезарь салат, сам хорхой.

Залуу1- Бас уух юм.

Ваня- Дажгүй шүү. Авив алив.

Даша- Тийм ээ!

Ваня- Страйк. Залуусаа, та 2 дэлбэрчихгүй биз дээ?

Залуу 2- Гол нь чиний мөнгө чинь хүрэх байгаа.

Ваня- За Даша, одоо маш онцгой нөхцөл шүү. Хэрвээ чи бүгдийг нь унагаачихвал бид хожлоо. 

Даша- Чи өөрөө хийсэн нь дээр биш үү?

Залуу 1- За мэргэн буудагчаа бидэнд харуулаач.

Даша- Би харин ийм шийдэх мөчид сандраад гарын алга хөлрөөд байдаг юм аа.

Ваня- Даша, би алдчихвал яах уу?

Даша- Би чамд итгэж байна. 

Ваня- Окей.

Даша- Тийм ээ тийм тийм!

Ваня- Супер!

Даша- Тийн.

 

ххх

Алекс- Очиж байна даа, Маша, очиж байна. Наадхаа хангинуулахгүй гэж тохирсон доо.

Өвөө- Яг л Павловын нохой шиг шүү. Ха ха ха.

Алекс- Аав, та чинь юу л хийгээд байна даа? Би дахиад л Машаг байна гэж бодлоо. Тэр унтчихаж тэ.

Өвөө- Тэр ч унтчихсан гэтэл чи одоо болтол дэлгүүрт биш байдаг. Эсвэл чи арваалжнууд өөрсдөө ийшээ мөлхөөд, пивонууд алхаад ирнэ гэж бодоод байгаа юм уу? 

Лида- Лёша, чи Нинкаг яах гэж хот явсныг мэдэхгүй биз?

Алекс- Хүүхдийн оймс авахаар. Яасан, тэр өөрөө явчихсан юм уу?

Лида- Юу ярьж байгаа юм? Тийм гэдэстэй жолооны ард. Машка хүргэж өгөхөөр явсан. 

Алекс- Машка?

Лида- Галзуу амьтан шиг тэр хаашаа гүйчих вэ?

Өвөө- Галзуурсан арваалж түүнийг хатгачихлаа.

Лида- Юу?

 

ххх

Нина- Маша, эхлээд худалдааны төв ороод, дараа нь нэг кафе ороодохьё. Тэндхийн кекснүүд их амттай, хах. Маша. Маш, Маша!

Мария- Айн. 

Хөгжмөө чангадчихвал чи дургүйцэхгүй биз? 

Алекс- Зогс! Зогсоорой.

Нина- Чи яаж байна аа? Солиорчихоо юу?

Алекс- Та 2 цаашаа явж болохгүй!

Нина- Лёха би өөрөө юу болох болохгүйг мэднэ. 

Алекс- Машка хэзээ ч унтчихаж магадгүй!

Нина- Маша, чи түүнд…хэл дээ

Алекс- Би хэлээ биз дээ! Фух. Маша?

 

ххх

Ваня- Ммм, залуусаа миний дуртайг захиалсанд баярлалаа. Хэн нэг нь тоглож хэн нэг нь зөөгчтэй ярилцдаг аа гэж үнэн дээ. Мм, би нэг зөвөлгөө өгөх үү? Хэзээ ч мөнгөөр битгий тоглоорой. Та хоёрын түвшин бол дух л няслах гэхдээ толгой чинь бөх бол шүү дээ. Тэнд ч чангахан авч мэднэ. 

Даша- Ваня болно оо. Явцгаая. 

Ваня- За за, явах болчихлоо. Та 2 идээд дуусгачихгүй юу. Бүгдийг нь төлчихсөн. Аан, мөнгө их үрээгүй биз дээ? Автобусанд чинь хүрэх үү эсвэл хоёр зээрдээрээ таваргах уу? Ха ха

Залуу 1- Хүрнэ. Чиний энэ охин чинь төлсөн. Бид 2ыг хожигдоод өгөөч гэж гуйсан. Эсвэл чи та 2 үнэхээр хожсон гэж бодоо юу? 

Даша- Утгагүй юм. Хожигдож сураач. 

Ваня- Юу гээч шалтаг вэ залуусаа? 

Залуу 2- Түүний над рүү хийсэн шилжүүлгийг нь харуулах юм уу? 

Зөвөлгөө авах уу? Түүнээс зуураад ав. 

 

ххх

Хүү- Ахаа намайг битгий зодоорой.

Костя- Айх хэрэггүй. Би бие махбодын хүчирхийллийг эсэргүйцдэг. Хулгана байна л гэж бодлоо.

Хүү- Намайг Миша гэдэг. 

 

ххх

Нина- Хүнд нойрсуулах эм уулгана гэж бодож олж байдаг. 

Алекс- Нэгдүгээрт нойрсуулах биш, тайвшруулах эм. Хоёрдугаарт энэ түүнд биш харин аавд зориулагдсан байсан юм. Би зүгээр л аягыг нь андуурчихаж.

Нина- Хэрвээ тэр жолоодож байгаад унтчихсан бол яах байсан юм? 

Алекс- Тэгэхээр би та нарыг аварсан болж таарлаа. Талархах хэрэггүй.

Нина- Тэнэг амьтан! Чи зүгээр л бид гурвыг үгүй хийж болох байлаа.

Алекс- Яасан бэ?

Нина- А! Аа! Өвдөлт эхэлчихлээ. 

Алекс- Энд л биш шүү! Энэ ерөөсөө миний мэргэжил биш шүү дээ. 

Нина- Ой! Эмнэлэг!

Алекс- Эмнэлэг. Эмнэлэг явья.

Нина- Тэнэг ээ. 

Алекс- Явцгаая. Чи суу.

Нина- А!

Алекс- Чшш. Өөрөө, өөрөө. Болгоомжтой. 100 хүртэл тоол. Удаан.

Нина- Ой! 

Алекс- Бурхан минь, яасан гэж надад ийм юм тохиолдоод байна аа?

 

ххх

Костя- Чи энд юу хийж байгаа юм?

Хүү- Макар намайг дандаа зодоод байдаг болохоор би зугтаачихсан юм. Стас ч бас. Би тэднийг үзэн яддаг. Тэд яагаад сул дорой нэгнийг дээрэлхэх нь хэвийн гэж боддог юм бол? 

Костя- Чи өөрийгөө сул дорой гэж боддог юм уу?

Хүү- Тэд надаас хүчтэй.

Костя- Хүчтэй хүн гэдэг чинь ганцхан бие бялдрын хувьд хүчтэй байдаггүй юм. 

Хүү- Хэрвээ би хүчтэй байсан бол. Би тэднийг нүдэх байсан юм!

Костя- Надад бол наадах чинь мухар зам шиг санагдаж байна.

Намайг бага байхад ангийнхан маань бас дээрэлхдэг байсан.

Би маш өндөр, туранхай, нүдний шилтэй, ном их уншдаг бас лимбэ тоглож сурч байсан юм. 

Хүү- Аймаар юм. Та яаж амьд үлдсэн юм бэ?

Костя- Би бокст бүртгүүлсэн. Тэгээд анхны бэлтгэл дээрээ хамраа цохиулчихсан. Тэгээд би толгойгоо цохиулах биш толгойгоо ажиллуулах хэрэгтэй гэдгийг ойлгосон, хах. Тэгээд би юу хийсэн гээч? Би хамгийн гол дээрэлхэгчтэй нь найзалж, гэрийн даалгаврыг нь хийхэд нь тусалдаг байсан. Түүнээс хойш нэг ч хүн надад хуруугаараа ч хүрэх эрхгүй болсон. Энэ түүхийн хамгийн хөгжилтэй нь юу гээч?

Хүү- Юу?

Костя- Яг арван жилийн дараа би нөгөө гол дээрэлхэгчийг өөртөө ажилд авсан. Хувийн жолоочоор, ха-ха. Жинхэнэ хүч бол энд байдаг юм. Ойлгож байна уу?

Хүү- Аанхан.

Багш- Миша Соловьёв! Чи хаана байна аа?

Костя- Чамайг хайгаад байгаа юм биш үү?

Багш- Миша!

Хүү- За ингээд, багшаас бас зэмлэл хүртэх нь дээ.

Костя- Битгий ингэж гутар. Явцгаая.

Багш- Тэр секундын өмнө л энд байсан юм! Алив автобус руугаа! Аа... Соловьёв, чи хаана байсан юм бэ? Миний зүрх амаар гарах шахлаа.

Костя- Таны оронд байсан бол би зүрхний хэмээ чагнагчаар шалгах байсан.

Багш- Баярлалаа, заавал тэгнэ ээ. За, автобус руу ор, сургууль дээр ярилцамз.

Хүү- За. Таны хэлснээр болъё.

Костя- Энэ миний буруу. Би яриандаа ороод хүүг саатуулчихлаа. Та түүнийг битгий их зэмлээрэй, гуйя.

Багш- За яахав.

Хүү- Баярлалаа, Костя ахаа.

Костя- Баяртай, Соловьёв.

Багш- Ор доо, миний зовлон минь.

Костя- Соловьёв! Санаж яв. (хуруугаараа толгой руугаа заана). Сайн сайхныг хүсье.

Багш- ФУХ, баяртай.

Боря- Ашгүй нэг юм явцгаалаа. Энэ жаахан амьтад байхгүй болохоор нэг л амар юм.

Костя- Энэ жаахан амьтад бол бидний ирээдүй. Тэдний ирээдүй ямар байх нь зөвхөн биднээс л хамаарна.

Боря- Аан.

 

ххх

Даша- За, хүргэж өгсөнд баярлалаа. Би орлоо.

Ваня- Мхн. Баяртай.

Даша- Баяртай.

Вань?

Ваня- Айн?

Даша- Ваня, намайг уучлаарай, гуйя, би чамайг хуурахыг хүсээгүй юм шүү.

Ваня- Үгүй ээ, Даша, харин чи намайг уучлаарай, би тэнэг хүн шиг аашиллаа. Би чамайг намайг сэрээхийг хүссэнийг ойлгож байна.

Даша- Би оролдсон шүү, ха ха.

Ваня- Чи чадсан шүү. Тасархай байлаа.

Даша- Тийм ээ, чиний сүүлийн шидэлт бол үнэхээр мундаг байсан.

Ваня- Аан, би мөнгийг чинь буцааж өгнө. Одоо миний цалин карт руу орохоор нь шууд л.

Даша- Үүнийг эмчилгээ байсан гэж бодчих. 

Ваня- Үгүй ээ, Даш, би буцааж өгнө. Чи надад тэгээд ч дандаа тусалдаг шүү дээ. Чамд баярлалаа. Намайг дэмжсэнд. Чи гайхалтай охин шүү.

Василиса- Ваня. Вань. Сайн уу Даша.

Даша- Сайн уу.

Василиса- Ваня, намайг үнэхээр уучлаарай. Би чамаас уучлалт гуйх ёстой. Миний буруу байж ээ. 

Ваня- Вася, зүгээр дээ. Чиний зөв байсан. Надад энэ сэргээлт хэрэгтэй байж. Бүгд ок шүү. 

Василиса- Нээрээ юу?

Ваня- Мхн.

Василиса- Хм, би чамд хайртай.

 

ххх

Боря- Ниночка.

Нина- Наад баглаатайгаа хаачих нь уу? Хүүхэд маань харшилтай бол яах болж байна?

Боря- Тийм үү? Нэг ширхэг цэцэг гэхдээ болно биз дээ? 

Нина- Болно.

Боря- Сайн уу, хи хи. Сайн уу Пашка, хи хи.

Нина- Бу!

Боря- Нина, яаж байгаа юм бэ ёооё.

Нина- Хи хи хи

Боря- Яагаад цочоогоод байгаа юм? Хүүхдээ бас сэрээх нь.

Нина- За за за

 

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home