Бичиг: Харанхуйг гэрэлтүүлэгч хүмүүс
Билак: Энэ чинь... Бүрээсний хаан гэгддэг Аронкалет хатуу номин байна шдээ! Мөн тэнгэрээс сугалж авсан тод од болох Лапистериагийн одны болор байна! Хүлээж бай! Ловенанва хув болор ч бас байгаа юм уу?! Бас ийм хэмжээтэйг бол ёстой байнга харагдаад байдаггүй. Хөөе, Амурсидиан Кварц байна!
Эмүл: Юу яриад байгааг нь ойлгохгүй байна.
Санракү: Болоогүй шүү, Билак!
Билак: Болор хөл?
Бичиг: Болор сарвуу, хуяг, хөл, хавчаар
Билак: Болор хуяг? Болор хавчуур?!
Санракү: Болор хилэнцийн бүрдлийг биелүүлсэн!
Билак: Үнэхээр болрын ертөнц рүү явсан юм уу?! Ховор материалаар дүүрэн байгаа учир толгой минь задрах нь!
Эмүл: Гэхдээ болор хилэнцийн хатгагчийг авч чадаагүй л дээ—
Санракү: Май! Сайн охид луувангаа идсэн нь дээр! Тэгэхээр Билак... Энэ гайхалтай материалуудаар ямар зэвсэг хийж өгч чадах вэ?!
Билак: Би хэзээ ч үнэт чулууг материаллаг үнэ цэнээс нь гадуур сонирхож байгаагүй, гэхдээ... Нүдний чинь өмнө ийм чанартай зүйл байхаар... Баярлахад л хүртэл хэцүү юм... Би эцэст нь Кэйт Ситсийн сэтгэлийг ойлгосон гэж бодож байна! Юу вэ?!
Санракү: Үүгээр юу хийж болохыг асууж байна!
Билак: За, тэр бол. Болор хилэнцийн хэсгүүд болон охиор зэвсэг хийж бол чадна.
Санракү: За, за.
Билак: Гэхдээ иймэрхүү үнэт эрдэнээр чимэглэл хийсэн нь дээр.
Бичиг: Дархан
Билак: Тийм болохоор эднийг дархан бид биш үнэт эрдэнийн дархан хийсэн нь зүгээр.
Бичиг: Үнэт эрдэнийн дархан
Санракү: Үнэт эрдэнийн дархан?
Билак: Хүрэх үед л нөлөө үзүүлдэг зүйлс байдаг даа? Үнэт эрдэнийн дархад эрдэнийн чулуу агуулсан төрөл зүйл хийх чиглэлээр мэргэшсэн.
Санракү: Хөөх, дагалдах хэрэгсэл хийдэг юм уу? Тэгээд? Рабитузагийн үнэт эрдэнийн дархан хаана байгаа юм? Дахиад Эмүлийн эгч дүүс биш биз дээ?
Билак: Гэхдээ энэ улсад үнэт эрдэнийн дархан байхгүй.
Санракү: Өө, нээрээ юу? Арай ховор мэргэжил юм болов уу?! Юу вэ?! Миний бүх үнэт эрдэнэ хий дэмий үрэгдэх нь!
Билак: Миний яриаг дуустал нь сонсооч? Яг мэдэхгүй юм бол биш. Гэхдээ... Тэр залууг дуудах ёстой ядаргаатай... Гэхдээ энэ үнэт эрдэнүүдийг хог болгох нь... дархан миний нэр төр өршөөж чадахгүй.
Санракү: Зүгээр үглээд байлгүй дуудаач!
Билак: Ойлголоо, аргагүй нь дээ. Одоо дуудъя даа. Хөөе, Тэнэгмис гараад ир.
Санракү: Хажуугийн өрөөнд байгаа юм шиг хоолойгоор дуудаж болох юм уу?
Арамис: Намайг дуудсан уу, хэрээ үстэй үзэсгэлэнтэй хатагтай минь!
Санракү: Юу вэ?!
Арамис: Би ёроолгүй жалга руу унасан байсан ч... Нэрийг минь дуудах л юм бол чиний хажууд хүрч ирнэ!
Санракү: Би одоо юу хараад байна аа?
Арамис: Би бол сэлэмний мастер!
Бичиг: Сэлэмний мастер
Арамис: Зэрлэг салхи!
Бичиг: Зэрлэг салхи
Арамис: Кэйт Ситсийн улс, Казэриагийн бахархал...
Бичиг: Кэйт Ситс
Бичиг: Казэриа
Арамис: Гуталт мууруудын дэд ахмад... Арамис!
Бичиг: Гуталт мууруудын дэд ахмад
Бичиг: Арамис
Санракү: Сая юу гэсэн бэ? Тэнэгмис? Энэ тэнэг одоо үнэт эрдэнийн дархан юм уу?
Билак: Үгүй ээ, энэ биш. Тэнэгмис гээд саначхаж болно.
Арамис: Чи чинь... миний хайрт эмэгтэйн дүү юу даа!
Эмүл: Тийм ээ, Эмүл гэдэг! Энэ хүн бол Санракү-сан!
Арамис: За энэ Арамис ямар зүйл хийж туслах вэ? Чиний төлөө бол тэр Ликагонтой хүртэл нүүр тулна шүү!
Билак: Сайхан санаа байна. Энэ чигээрээ чулуу мөргөөд... Тэгж л хэлмээр байна, гэхдээ өнөөдөр чамаас гуйх гуйлт байна.
Арамис: Гуйлт? Миний хэрэг гарсан юм уу?!
Билак: Чиний найз үнэт эрдэнийн дархан Дарниатагаар, хэдэн дагалдах хэрэгсэл хийлгэмээр байна.
Арамис: Өө?
Билак: Бас тийм хуучны дагалдах хэрэгсэл биш. Шилдэг бүтээлийг нь.
Арамис: Хөөх, энэ чинь гайхалтай эрдэнүүд байна!
Эмүл: Санракү-сан цуглуулсан юм!
Санракү: Сайн уу?
Арамис: Шувуу хүн гэж бодтол бие нь хүн байна. Гэхдээ шувуун толгойтой хүний талаар сонсож байгаагүй.
Санракү: Би хүн за юу?
Билак: Жирийн нэг хүн биш шүү. Шөнийн эзэн хаанаар зөвшөөрөгдөж, Мөнхийн булшны хамгаалагчийг ялсан, Аавын туслах.
Арамис: Хүн тэгсэн гэж үү? Түүнд чинь жоохон эргэлзэж байна. Ойлголоо. Үнэн бололтой!
Санракү: Энэ залуу нээрээ юу?!
Билак: Муу тэнэг муур! Миний ариун дархны газар юу хийгээд байгаа юм!
Эмүл: Санракү-сан? Зүгээр үү?
Арамис: Хатагтай минь чиний хайр үнэхээр өвдөж байна! Жоохон баруун тийшээ, ёо ёо! Тэгвэл цэнхэр шувуу минь дахиад... Өөрөөр Санракү-доно. Энэ авсан үнэт эрдэнийг бүгдийг нь ашиглаж болох уу?
Санракү: Тийм ээ... хэрэглэж чадахгүй бол зарахаас өөр аргагүй байсан. Найдлаа шүү Арамис.
Арамис: Ойлголоо! Гуталт мууруудын дэд ахмад, зэрлэг салхи Арамисын нэрээр, заавал шилдэг дагалдах хэрэгсэл бүтээлгэх болно гэж амлаж байна. Үнсэлт!
Билак: Юугаа хийгээд байгаа юм бэ?!
Арамис: За тэгвэл дараа уулзъя!
Санракү: Алга болчихлоо.
Эмүл: Шилжих шид!
Билак: Тэнэгмис. Тийм болохоор л дургүй юм.
Санракү: Нөгөө, эхлээд та хоёрын харилцааг асууж болох уу?
Билак: Юу? Өмнө нь тэр тэнэгт зэвсэг хийж өгч байсан төдий.
Эмүл: Кэйт Ситс улсын гуталт мууруудын дэд ахмад! Тэгж харагдаж байгаа ч үнэхээр хүчтэй шүү!
Санракү: Тийм байх. Саяын дайралтдаа жинхэнэ хүчээ ч гаргаагүй байх. Өөрийгөө сэлэмний мастер гэж байсан...
Билак: Цэвэр тулааны чадвар дээр бол, надаас илүү байх.
Санракү: Муурын улс болох Казэриа юу? Олон зүйл асуумаар байгаа ч нэлээн ядарч байна. Жоохон амаръя даа.
Эмүл: Өө? Өө... Ядарсан бол аргагүй нь дээ.
Санракү: Унтчихаад буцаад ирнэ ээ. Буцаж ирсний дараа нөгөө нэг шидийн үйл ажиллагааны нэгжийг хайж эхэлье. Билакийг эртний дархан болгохгүй бол болохгүй!
Эмүл: Тийм шүү!
Билак: Чи ч ёстой энергитэй залуу юм аа?
Ракүро: Ядарч байна... Маргааш орой л орох нь дээ. Юу? Мэйл ирсэн байна.
Ойкатзо: Хөөе, чамаас асуух асуулт байна! Чи одоо хаана байна? Уулзаад ярилцмаар байгаа зүйл байна!
Пенсилгон: Санракү-күнээс асуулт! Чи яг одоо хаана байна? Файввел? Шууд уулзаж байгаад ярилцах зүйл байна. Өнөө орой завтай юу?
Ракүро: Юу вэ? Махчин ургамал хүртэл илүү соёлтой шүү. Энэ хоёр юу төлөвлөөд байна? Юу ч гэсэн би арай л их тархиа ашиглаж. Унтъя даа.
Санракү: За! Хэрэгтэй нойроо авч чадлаа! Билакийг өсгөх төлөвлөгөөгөө үргэлжлүүлье!
Эмүл: Эртний дархан болгохоор зорьцгооё!
Бичиг: Эртний дархан
Санракү: Өө нээрээ тийм тэр хоёрын мэйлийг бол аньчихсан. За яах вэ. Дахиад л ядаргаатай зүйлс байна биз. Эхлээд Билак дээр очоод. Өнгөрсөн алдрын балгаснаас үйл ажиллагааны нэгжийг хайцгаая!
Эмүл: Өө, тэр дээр хэлэх зүйл байна.
Арамис: Хатагтай! Намайг гишгэж байгаа хөл чинь муугүй л юм. Гэхдээ өвдөж байна!
Билак: Чамайг энэ ертөнцөөс арилгах нь бүгдийнх нь төлөө!
Арамис: Өө, миний нуруу!
Санракү: Юу хийгээд байгаа юм бэ? Муу гэрлэсэн хосууд?
Билак: Хэнийг хос гээд байгаа юм?!
Санракү: Ингэхэд Арамис чи Казэриа руу хариагүй юм уу? Миний үнэт эрдэнийг яасан бэ?
Арамис: Санаа бүү зов! Үнэт эрдэнийг авах ёстой хүн болох, үнэт эрдэнийн дархан Дарниатад хүргэж өгсөн! Тэгээд би хайрт эмэгтэйдээ туслах гэж буцаж ирлээ! Тэрээр зэрлэг хил рүү аялалд гарах гэж байгаа биз дээ? Хэрэв тийм бол... Энэ зэрлэг салхи Арамис би, тус болохгүй байх шалтгаангүй!
Санракү: Тэгэхээр юу юм?
Эмүл: Өөрөөр биднийг дагах бололтой.
Санракү: Нээрээ юу? Билакаас илүү хүчтэй гэсэн. Өөр нэг 90-ээс дээш түвшинтэй хамтрагчтай болчихвол хэтэрхий амархан болчихгүй юу? Тэрийг яах вэ...
Билак: Би болдог бол үлдээмээр байна, гэхдээ бид юу ч гэж хэлсэн тэр дагах болно. Чиний тухай Кэйт Ситсын хаан сонссон учир, Казэриа ганц дархнаараа ч биш, бүхэл хүчээ ашиглаж бидэнд туслах бодолтой байгаа бололтой.
Санракү: Юу? Яагаад тэгнэ гэж?
Билак: Казэриа бол Рабитуза нэг тал юм аа? Аавын туслах байна гэдэг бодсоноос чинь илүү сүр дуулиантай зүйл. Бас чи сүйрлийн нэгийг ялсан. Тэр нь ямар их нөлөө үзүүлэхийг чи сайн мэдэхгүй байна.
Арамис: Энэ бол Казэриагийн хүсэл гэхэд болно! Хатагтайн минь урд зогсох дайсныг би цавчих болно!
Билак: Бас Кэйт Ситс үнэт эрдэнэд маш дуртай? Бас тэдний үнэт эрдэнийн дархад чадварлаг ч гэсэн, өгсөн материалыг нь хусдаг нэр хүндтэй.
Санракү: Юу вэ?!
Билак: Тийм зүйл болгохгүйн тулд чиний талаар ярьсан юм, ёстой ядаргаатай төлөөс авсан бололтой.
Арамис: За, Санракү-доно! Хурдан явцгаая! Хатагтайгаа улам илүү өндөрлөгт хүргэе!
Санракү: Ингэхэд нөлөө гэж өөр юу бодож болох вэ?
Билак: Шөнийн эзэн хаанд зөвшөөрөгдсөн тэмдэгтэй болсон учир,
Бичиг: Хүн чоно
Билак: хүн чоно эсвэл хүн гүрвэлийн эхнэртэй болж чадаж магадгүй.
Бичиг: Хүн гүрвэл
Билак: Чамайг эмэгтэйчүүд ч хайрлана шүү.
Санракү: Хөөе больж болох уу?
Билак: Түүнээс гадна бол... Болгоомжтой байхгүй бол дайн болно.
Санракү: Тийм зүйлийг бол хийхгүй ээ. Би чинь ариун шударга тоглогч.
Билак: Юу ч гэсэн өөрийнхөө хийсэн зүйлийг ойлгохгүй бол, маш хурдан асуудалтай зүйлстэй орооцолдоно. Болгоомжтой бай л гэсэн үг.
Санракү: За...
Билак: Хөөе, Тэнэгмис явах цаг боллоо! Чи бэлэн юм уу?!
Арамис: Мэдээж, хатагтай минь! Хэлэхэд л болох болно!
Эмүл: Нэг л том асуудал болчихлоо!
Санракү: Тийм. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Би ертөнцийн дайсан болсон байсан ч... Тийм нөхцөл байдал өөр ертөнцөд бол байдаг л зүйл.
Бичиг: Найм дахь хот Эйтболд
Эмүл: Хүний төрхөө ашиглаагүй удсан байна шүү!
Арамис: Өө аргагүй л хатагтайн минь дүү! Гайхалтай хувирах чадвар!
Билак: Хөөе, Тэнэгмис хаашаа хүрээд байгаа юм?
Арамис: Хатагтай минь толгойг минь битгий.
Билак: Инээж байгаа чинь харагдаад байна!
Арамис: Ёо, ёо!
Санракү: Та нар болиоч дээ, баригдлаа! Ёстой нэг. Хотоор явах хүртэл ядаргаатай болчихлоо. Дахиад үүнийг өмсөх ёстой болох гэж.
Эмүл: Өө, хараач лууван зарж байна! Худалдаж авах уу?!
Санракү: Зөндөө байгаа биз дээ, Эмүл-чан! Болор хилэнцийн тулаанаас зөндөө махни олж авсан ч, мана уусмалаа сайн гамнаж уугаарай?
Арамис: Өвдөж байна!
Билак: Болиод өг!
Санракү: Хэрвээ дуусчих юм бол чи ч бас там руу орох болно.
Эмүл: Ойлголоо!
Санракү: Хамелеон болж алхах нь яах вэ дээ л. Ядаж л тоглоомын өмсгөл юм даа. Итгэлтэй царайлах юм бол хэн ч сэжиглэхгүй!
Билак: Ийм хачнаар ярих юм бол хүмүүс сэжиглэнэ л дээ.
Санракү: Тийм зүйлд дасчихсан дөө.
Эмүл: Бидэн рүү ширтээд байна, Санракү-сан!
Санракү: Тайван бай, Эмүл! Зүгээр тайван! Та нар бас битгий хөдөл!
Эмүл: Бидэн рүү ойртож байна!
Санракү: Нөгөө... Юугаар туслах вэ шидэт охин гуай? Арай миний хувцсыг сонирхоо юу? Питз Тирдремад дэлгүүртэй биз дээ? Нөгөө... Энэ бол Тирд—
Профессор: Тирдремад хааяа гарч ирдэг дэлгүүрт зардаг хэрэгсэл. Меджед Кеффиех зан үйл гэдэг нэртэй байх аа. Булшны хамгаалагч Вэтермоныг ялсан гурван тоглогчийн нэг нь үүнийг өмсдөг гэсэн мэдээлэл бий. Тэр тоглогч нь ердийн үед Ширтсэн шувууны багтай алхдаг. Нэр нь... Санракү.
Санракү: Баларлаа. Төрхөө ил болгосон эсвэл хэн миний мэдээллийг тараасан гэдэг... Гэхдээ түүнээс илүү энэ дүр... Ёстой хөгшин ахын хоолойтой байна!
Профессор: Чи миний хайж байсан тоглогчийн шинж чанаруудтай таарч байна. Хүсвэл ярилцаж болох уу?
Санракү: Хөгшин ахын хоолойтой хэр нь гадаад төрх нь шидэт охин? Тийм л бодолтой юм уу?!
Профессор: Сонсож байна уу?
Санракү: Дүр төрх болон хоолойгоороо инээлгэх гээ юу? Би ч бас гадаад төрхийн талаар тэгж хэлж болохгүй.
Профессор: Өө, уучлаарай. Би өөрийгөө танилцуулаагүй юм байна. Би бол Номын сан хэмээх тоглоомын түүхийг судалдаг бүлгэмийн удирдагч. Профессор гэдэг хүн.
Бичиг: Тоглоомын түүхийн бүлгэм, Номын сан
Бичиг: Профессор
Санракү: Тоглоомын түүхийн бүлгэм, Номын сан.
Профессор: Шанфүрод бол нэлээн нэр хүндтэй бүлгэм. Биднийг сонсож байсан уу? Шангрила Фронтиерийн түүхийг судалж бид өдрөө өнгөрөөдөг.
Санракү: Өө тийм. Онлайнаар хайж байгаад сонсож байсан юм байна. Олон тоглогч болон бүлгэмтэй холбогдсон байдаг гэсэн. Тэгэхээр тус болж болох мэдээлэл түүнд байж магадгүй.
Бичиг: Нэмэлт онцгой зохиол, Ворпалын туульс. Эхлүүлэх үү? Үгүй Тийм
Санракү: Гэхдээ би одоо хурдан урагшилмаар байна. Тойрох гээд хамаг цагаа алдчихсан. Бас Эмүл болон Билакийн мэдээлэл ил болох юм бол, илүү ядаргаатай болно.
Профессор: Чи мэдэрч байсан уу? Шанфүрод болох үзэгдлийн тугийн тусгай чанарыг... Энгийн тоглоомоос ялгаатай нь таныг хэд хэдэн үйл явдлуудаар зориудаар удирдан чиглүүлдэг, ийм нуугдсан тугийг тоглогчид өөрөө олох ёстой.
Санракү: Тийм шүү.
Профессор: Энэ бол үнэхээр анхдагчийн сүнсэнд зориулсан тоглоом. Ийм олон зүйлийг судалж болох тоглоомтой би учирч байгаагүй. Гэхдээ тэр сонирхолтой байдал нь
Бичиг: Санракү
Профессор: ертөнцийн цөм болох Долоон сүйрэл. Тэдэнтэй тулалдах хэцүү учир бидний олж чадах мэдээлэл хязгаартай.
Бичиг: Профессороос найзын хүсэлт авлаа зөвшөөрөх үү?
Бичиг: Үгүй
Бичиг: Тийм
Профессор: Тийм болохоор тэдний нэг Булшны хамгаалагч Вэтермоныг ялсан хүн гарч ирсэн гэдгийг сонсоод— зүрх сэтгэл минь баяраар дүүрсэн. Санракү-күн. Бидэнтэй цуг ертөнцийн үнэнийг судлах уу?
Өгүүлэгч: Энэ ертөнцөд тоолохын аргагүй их тоглоом байгаа. Хэдийгээр дийлэнх нь нэг л мэдэхэд ирээд, явдаг. Тэр олон тоглоомын оргилд зогсох нь дэлхий даяар 30 сая гаруй тоглогчтой бүрэн орчинд нь ордог VR тоглоом болох... бурхны түвшний тоглоом гэх цолыг авах эрхтэй Шангрила Фронтиер юм.
Ойкатзо: За хийцгээе!
Пенсилгон: Харж байгаарай, Сэт-чан.
Санракү: Ертөнцийн үнэн...
Сэцүна: Хэрвээ та нар ч бас өөрсдийн үндэс... ертөнцийн үнэнийг мэдмээр байгаа бол...
Вайсачэ: Чи энэ ертөнцийн үнэнийг мэдмээр байна уу?
Өгүүлэгч: Хогийн тоглоомыг хайрлах Хизүтомэ Ракүро буюу Санракү энэ ертөнцийн үнэнийг нээж чадах болов уу?! Бас түүний мэдэхгүй өөр нэг зүйл... Шанфүрод байх долоон сүйрлийн нэг, Шөнийн алуурчин Ликагонтой таарах дахин нэг учрал тийм ч холгүй байлаа.
Хүүхдүүд: Шанфүро театр!
Бичиг: Бяцхан Шанфүро
Бичиг: Эрдэнийн чулуу, Хүдэр ба Ижил Хатуулагтай Материалууд
Эмүл: Бяцхан!
Бичиг: Шанфүро театр
Өгүүлэгч: Ворпал туулайн дархан Билак. Өдрөөс өдөрт тэр дөшин дээрээ ажиллаж, нэг л өдөр аавынхаа агуу байдлыг давах үеийн мөрөөднө.
Санракү: Нэлээн ховор зүйл авчирсан.
Билак: Дажгүй статустай л юм. Гэхдээ нэг л биш гээд дархны зөн минь хэлээд байна.
Санракү: Нэлээн хувиа хичээсэн зөн байна. Тэгээд тэр зөн чинь ямар хүдрийг хүсэж байгаа юм?
Билак: Дахиад жоохон... За тэгэхээр... Би хайлш хиймээр байна.
Санракү: Төмөр хүдэр хэрэгтэй юм уу? За. Явцгаая, Эмүл!
Эмүл: За! Санракү-сан, илүү хурдан гүйгээрэй!
Санракү: За аваад ирлээ. Энэ удаа ямар асуудалтай юм бэ?!
Билак: Илүү хүчтэй зэвсэг хиймээр байгаа бол эрдэнийн чулуу бас хэрэгтэй.
Санракү: За, за. Эрдэнийн чулуу аваад ирье! Явцгаая, Эмүл!
Эмүл: Арай тийшээ явах юм уу?!
Санракү: Ингээд болно биз дээ?
Билак: Чамайг явсан хооронд бодсон юм. Мангасын материал эсвэл мод ашигласан нь дээр гэж бодсон.
Санракү: Түүнээс илүү материал байгаа шүү.
Билак: Юу?
Санракү: Хүдэр. Үнэт эрдэнэ. Түүнтэй адил хатуу толгой! Ажлын өмнө шууд чиглэлээ өөрчлөхөө боль!
Билак: Бас төгс зэвсэг хүссэн нь чи биз дээ?
Эмүл: Хүлээ, хоёр оо! Зодолдож болохгүй шүү!
Back to episodes Go home