Shangri-La Frontier 24

Өгүүлэгч: Энэ ертөнцөд тоолохын аргагүй их тоглоом байгаа. Хэдийгээр дийлэнх нь нэг л мэдэхэд ирээд, явдаг. Тэр олон тоглоомын оргилд зогсох нь дэлхий даяар 30 сая гаруй тоглогчтой бүрэн орчинд нь ордог VR тоглоом болох... бурхны түвшний тоглоом гэх цолыг авах эрхтэй Шангрила Фронтиер юм. Хогийн тоглоомдоо хайртай, Хизүтомэ Ракүро нь бурхны түвшний тоглоом болох Шангрила Фронтиерд орно. Түүнийг ямар адал явдал хүлээж байгаа бол?

Санракү: За авирцгаая!

Бичиг: Ховор хэрэгслүүд аминаас илүү чухал

Санракү: Хүлээж байгаарай, болор хилэнц ээ! Эхлээд сарны үсрэлтээ ашиглаж уртын үсрэлтээ сайжруулна.

Бичиг: Сарны үсрэлт

Санракү: Тэгээд... Зургаан завины үсрэлт. 100-аас дээш түвшинтэй мангас болох, Болор хилэнц. Ямар амьтад байх бол! Газарт нь ирчхээд мэнд мэдэхгүй бол бүдүүлэг биз дээ? Судлагдаагүй газар нь мангас байгаа гэдгийг мэдчихээд зүгээр мартаж чадлаа юу?! Ингэж сайхан сэлгүүцэхгүй бол тоглоом тоглож яах юм?! Хөөх, үүнийг хар даа? Доодох ертөнцөөс ялгаатай нь ёстой л уран зөгнөлт газар байна.

Бичиг: Болор үүрний хад

Санракү: Явахад хэцүү юм... Гишгэх ёстой хэцүү. За тэгэхээр нөгөө цуу ярианы болор хилэнцүүд яг ямар— Газартайгаа нийлдэг төрлийнх үү? Уулзмаар байсан шүү, Болор хилэнц ээ!

Бичиг: Болор хилэнц

Санракү: Ойрхон байлаа! Галзуурсан галт тэрэг шиг л! Энэ гишгэх хэцүү газрыг ашиглаж тоглогчдыг буланд шахдаг юм уу? Юу болсон бэ? Ингэж дайрахаас өөр юм мэдэхгүй юу? Миний анхны уулзалт. Одоогийн би түүнийг ялж чадна гэж бодохгүй байна. Энэ хавийг судалж байгаад ховор хэрэгсэл олоод харих болно— Тэр бол миний энэ удаагийн даалгавар! Тэгж чадах юм бол миний ялалт. Юу?

Бичиг: Болор хилэнцүүд

Билак: Би хүртэл дийлж чадахгүй аюултай амьтад. Болор хилэнцүүд сүргээрээ дайрдаг, харагдах л юм бол чи үхнэ.

Санракү: Тийм шүү... Би дууслаа.

Эмүл: Санракү-сан хэзээ буцаж ирэх бол? Рабитуза руу буцаж ирэх аргагүй зовж байгаа бол яах вэ?! Яах аргагүй Эйтболдод хүлээж байх ёстой байсан уу?!

Бичиг: Төрөх Рабитуза

Санракү: Новш гэж! Арай л их байна шдээ, тэр тэнэг хилэнцүүд! Сайн уу, Эмүл! Эйтболд руу буцах хаалга нээгээд өгөх үү?

Эмүл: Санракү-сан... Яах аргагүй Болор хилэнцүүдтэй тулалдаж байсан биз дээ?!

Санракү: Өө баларлаа.

Эмүл: Болор хилэнцүүд аюултай гэж хэлсэн биз дээ?

Санракү: Ядаргаатай юм.

Эмүл: Юу гэсэн бэ?!

Санракү: За май, миний амласан лууван.

Эмүл: Тийм ээ! Амттай байна!

Санракү: Чамайг таамаглах ёстой амархан юм даа. За дахиад нэг оролдож үзнэ.

Эмүл: Үнэхээр явах юм уу?

Санракү: Юу ч хийж чадалгүй ялагдсан чигээрээ дуусгаж чадахгүй. Энэ удаа анхных биш байх болно. Зүгээр нэг алуулахгүй шүү. За... Нуугдаж хөдөлье. Үнэндээ сонирхсон газар олсон юм. За олчихлоо. Сая алуулахаасаа өмнө харсан юм. Миний зээтүүг хүсэж байгаа тэр гялалзсан газар. Энэ хэсэг дунд байх ховор хэрэгсэл өгөх байх! Новш гэж, бууж өгөхгүй шүү!

Бичиг: Хэт халалт Эцсийн хүч сэлбэлт Нитро өсгөлт

Санракү: Ямар ч үнээр хамаагүй хэрэгсэл авах болно.

Эмүл: Энэ удаа хурдан байлаа шүү.

Санракү: Бүтэхгүй нь. Том бөгөөд хурдан. Бас хөдлөхөд хэцүү газарт маш олуулаа. Яаж амьд үлдэх юм бэ?

Эмүл: Тийм болохоор хэлсэн биз дээ?

Санракү: Тийм ээ... Гэхдээ би ч бас хэлсэн, Эмүл. Юу ч хийлгүй алуулахгүй гэж. Харцгаая.

Эмүл: Харцгаая!

Бичиг: Аронкалет Хатуу номин Газар идэшт мангасуудын дахин давтан залгиж, шахаж, цэвэршүүлсний үр дүнд бий болсон энэ бодис нь өөрийн үзэсгэлэнт цэнхэр өнгөөрөө газрын өнгийг санагдуулна.

Санракү: Аронкалет Хатуу номин Газар идэшт мангасуудын дахин давтан залгиж шахаж, цэвэршүүлсний үр дүнд бий болсон  энэ бодис нь өөрийн үзэсгэлэнт цэнхэр өнгөөрөө газрын өнгийг санагдуулна. Юунд ашиглахыг мэдэхгүй л юм. Гэхдээ үнэ цэнэтэй байх шүү. Дараа нь тоглоомын зааврын сайтыг шалгаж үзье!

Эмүл: Одоо ханасан уу?

Санракү: Магадгүй. Бууж өгөх муухай ч гэсэн өнөөдөр ингээд амаръя.

Эмүл: Сайхан унтаарай!

Санракү: Болор хилэнцүүд. Жоохон хөдөлгөөн гаргахад л олуулаа хүрч ирэх нь ядаргаатай. Гэхдээ хиймэл оюун ухаан нь тийм ухаантай биш.

Эмүл: Унтаарай, унтаарай,

Санракү: хүчиндээ найдаад л дайрч ирнэ.

Эмүл: Туулайн чихний доор...

Санракү: Тэд мөргөлдөхдөө бие биенийхээ ууцыг эвдэлж хаясан. Хүлээж бай! Тэр эвдэрсэн зүйлс нь хэрэгсэл болж болохгүй юу? Бататгамаар байна! Саначихсан болохоор бататгамаар байна! Эмүл, хаалга! Би явлаа!

Эмүл: Юу? Бууж өгөөгүй юм уу? Дахиад л алуулна шүү дээ!

Бичиг: Би материал хүсэж байна

Санракү: Тэнд үл мэдэгдэх зүйлс байгаа цагт анхдагчид үхлээс айхгүй!

Эмүл: Зүгээр шуналдаа автсан байж.

Санракү: Гэхдээ авах боломжтой байсан ч яаж авах вэ? Тэр ашигт малтмалыг олж байсан нь азтай байсан төдий.

Эмүл: Ёстой нэг. Хаалга нээх мана үнэгүй биш шүү дээ!

Санракү: Тийм ээ! Сайхан санаа өгчихлөө, Эмүл! Ингээд болно шүү!

Эмүл: Юу хийх гэж байгаа юм бэ?!

Санракү: Хүлээж байгаарай! 100-р түвшнийг давсан болор хилэнцүүдийг. би маш амархан буулгаж авна!

Эмүл: Намайг буулгаач дээ!

Санракү: Юу болсон бэ? Би энд байна! Аймаар юм! Өө бүслүүлчихлээ! Яах вэ? Асуудалд орчихлоо! Тоглосон юм.

Бичиг: Зургаан завины үсрэлт

Санракү: Зургаан завины үсрэлт! Өө болж байна! Хуягийн яс хугарсан нь батлагдсан! Энэ удаа та нарыг бутлах уу? Эцэст нь туршиж үзмээр байгаа ч гэсэн, жоохон сэтгэлд нөлөөлөх учраас дараа болъё. Шилжих!

Бичиг: Шилжих!

Санракү: Соёл иргэншил мандан бадраг! Агуулах!

Бичиг: Агуулах

Санракү: Эцэст нь инээх нь технологи! Эмүл хэрэгсэл ашиглаж байгааг хараад бодсон юм. Би өөрөө хэрэгсэл мэт орон зай руу шилжих энэ агуулахыг ашиглах юм бол. Аюулгүй орон зайг бүтээж чадна! Зөв ашиглах юм бол энэ агуулах ёстой алдаатай юм! Одоо буцах уу даа. Буцаж шилжих!

Бичиг: Буцаж шилжих!

Бичиг: Унасан хэрэгсэл Болор хөл

Бичиг: Унасан хэрэгсэл Болор хилэнцийн хуяг

Бичиг: Унасан хэрэгсэл Болор хавчаар

Бичиг: Унасан хэрэгсэл Болор сарвуу

Санракү: Тийм ээ! Яг бодсоны дагуу болор хилэнцийг яллаа. Сайхан олз олж авлаа! Тийм хүчтэй мангасын материал нэлээн ховор байх учиртай! Билак бол гайхалтай зүйл хийж өгнө дөө! Аргагүй л би, би бол гоц ухаантан! Бүгдээр чинь материал хийнэ дээ! 10 ч байсан 10 мянга ч байсан хүрээд ир! Хүлээж байгаарай, Билак. Би зөндөөг цуглуулаад очно оо! Тоглогчийн агуулахад хязгаар бий. Хэт ихийг авч явбал хүнд болж хөдлөхөд хэцүү болно. Гэхдээ.

Бичиг: Агуулахын түлхүүр

Санракү: Энэ агуулахад хязгааргүй хэрэгсэл хийж болох ба ямар ч төлөөсгүй! Тийм ээ, хязгааргүй.

Бичиг: Агуулахын түлхүүр

Санракү: Үүнийг зөв ашиглах юм бол... 100 түвшинг давсан болор хилэнцийн материалыг хязгааргүй цуглуулж чадна! Агуулах шилдэг нь! Болор хилэнц нарын анхаарал над дээр төвлөрөхөө болих хүртэл агуулах дотроо нуугдаж... намайг анхаарахаа болихоор нь бодит ертөнц рүү очтол? Болор хилэнцүүд нуувч руугаа буцаж,

Бичиг: Унасан хэрэгсэл Болор хөл

Санракү: хоорондоо мөргөлдсөн зүйлсээс нь унасан зүйлс үлдсэн байх болно.

Бичиг: Унасан хэрэгсэл Болор хилэнцийн хуяг

Бичиг: Унасан хэрэгсэл Болор хавчаар

Бичиг: Унасан хэрэгсэл Болор сарвуу

Санракү: Иймэрхүү жижиг зүйлсийг олох нь тоглоомыг гоё болгодог! Зөндөө үнэ цэнэтэй материал олж авна даа! Гэхдээ...

Бичиг: Санракү

Санракү: Аргагүй л мана дуусаж байна. Агуулахаа дахиад нэг л удаа ашиглаж чадна. Гэхдээ зөндөө унасан хэрэгсэл олж авлаа! Нэг удаа хийчхээд харих уу даа.

Бичиг: Болор хөл Болор сарвуу Болор хавчаар Болор Хилэнцийн хуяг Аронкалет Хатуу номин Номин Оддын болор Амурцидийн кварц Болор элс Ловенанва хув болор

Санракү: Гэхдээ ховор хэрэгслийг харахад л сэтгэл хөөрч байна... Энэ юу вэ? Хүлээж бай! Хатгагч нь байхгүй юм биш үү? Хилэнцтэй тулалдаж байж хатгагчийн авч чадахгүй байлаа юу? Хамгийн чухал зүйл нь биз дээ? Тэдний хатгагч жирийн тулаанаас болж хагарахгүй зүйл юм уу? Тэгэхээр чинь бодогдох зүйл бол... Болор хилэнцийн хатгагч ховор байх боломжтой! За ойлголоо. Тэгвэл нэгийг нь олж авах болно. Гэхдээ. Ховор уналтыг олж авахын тулд, 100 түвшинтэй мангасуудтай, гишгэх ч хэцүү газар түүнийг нь онилж устгах хэрэгтэй болно. Бас жирийн дайралтаар хагарахгүй зүйл. Хөөе, хөөе. Энэ чинь хогийн тоглоомын зүйл? Гэхдээ тэр нь л сонирхолтой! Хийгээд өгье! Ямар ч үнээр хамаагүй үнэ цэнэтэй хатгагчийг чинь авна даа! Хогийн тоглоомчны нэр төрөөр!

Бичиг: Хэт халалт Эцсийн хүч сэлбэлт Нитро өсгөлт

Санракү: Бафф нэмсэн ч гэсэн бүтэхгүй юу?! Яахын аргагүй хатуу байх нь! Цуурах ч үгүй байх шив! Би ганцаараа бүтэхгүй гэж мэдсэн л дээ. Тэдний дайралтыг нэг хатгагч дээр нь төвлөрүүлэх хэрэгтэй! Би дайсны дайралтыг бүрэн удирдаж чадахгүй. Санамсаргүй тоо үүсгэгчээс хамгийн сайн оноог гаргаж авна. Тэр бол жинхэнэ тоглогч! Хатгагчийн дайралтаас бултана. Газардана. Бусад хилэнц нарын дайралтыг эцэс хүртэл нь татна. Тийм ээ, чадна! Нэг л боломж бий. Шилжих! Тэгээд шууд бодит байдал руу буцна! Төгс байршил! Шилдэг нь шүү, тохиолдлын дарь эх ээ!

Бичиг: Хэт халалт Эцсийн хүч сэлбэлт Нитро өсгөлт

Санракү: Ийм гэмтсэн байгаа хатгагчийг бол...

Бичиг: Хэт халалт Эцсийн хүч сэлбэлт Нитро өсгөлт

Бичиг: Гэрэлтэж буй нэвчилт

Санракү: Гэрэлтэж буй нэвчилт! Хурдан эвдэр! Тийм ээ, таалагдаж байна уу?! Бодсон байхад бол хийж болж л байна! Ховор хэрэгсэл олж чадлаа! Авсныхаа дараа, шууд алуулсан ч хэрэгслээ авч үлдэж чадна. Хөөе, хүлээ. Юу? Бодсон шигээ ойрхон байсангүй. Юу? Худлаа биз дээ? Дахиад жоохон. Хэрэв миний чиглэл жоохон өөр байсан бол, авч чадах байсан. Хөөе, сонсож байна уу? Тохиолдлын дарь эх ээ? Яагаад ийм хэрцгий юм бэ?

Эмүл: Зүгээр үү, Санракү-сан?! Ерөөсөө хөдлөхгүй бас чичрээд л байна...

Санракү: Тийм ээ. Хилэнцийн хатгагчийг хагалаад авч чадсан. Тэрийг мэдсэн бол хангалттай л даа. Хангалттай, тийм ээ. Тийм байлаа юу! Тэр зүйлээ авахгүй юм бол ямар ч утгагүй!

Бичиг: Санамсаргүй тоо үүсгэгч

Санракү: Чамайг даа, тохиолдлын дарь эх ээ, муу новш! Дахиад жоохон л урагшилсан байсан бол хүрч чадах нь уур хүргэж байна! Бас тэр хилэнц нарын дунд орсон байтал, яагаад энэ ширтсэн шувууны баг урагдахгүй байгаа юм бэ! Гайхамшиг уу? Тийм зүйл дээр гайхамшиг учраад л! Бүр илүү уур хүрч байна!

Эмүл: Санракү-сан жоохон тогтворгүй болжээ.

Санракү: Ёстой уур хүргэлээ. Хилэнцийг хэсэгтээ хармааргүй байна. Үүнээс сэргэхийн тулд түүнээс өөр арга байхгүй.

Эмүл: Юу юм?

Санракү: Билакд олсон материалаа харуулж гайхуулж түүний магтаалыг авах болно! Тэр энэ удаа олсон материалыг ёстой сайшаах байх! Цаг бол алт. Явцгаая Эмүл!

Эмүл: За.

Санракү: Бусдад өөрийнхөө олсон зүйлсийг гайхуулах хамгийн сайхан нь!

Эмүл: Ёстой эсрэгээр нь бодож байна шүү!

Санракү: Уучлаарай, гэхдээ тэр чинь магтаал!

Хүүхдүүд: Шанфүро театр!

Бичиг: Бяцхан Шанфүро

Бичиг: Ликагонтой хийсэн тулалдааны баримтууд

Эмүл: Бяцхан!

Бичиг: Тоноглох

Бичиг: Шанфүро театр

Бичиг: Тоноглож болохгүй.

Бичиг: Тоноглож болохгүй.

Бичиг: Тоноглож болохгүй..

Бичиг: Тоноглож болохгүй.

Бичиг: Тоноглож болохгүй.

Бичиг: Тоноглож болохгүй.

Санракү: Чамайг даа, Ликагон!

Пенсилгон: Юу вэ? Дахиад цагаа дэмий үрж байна уу?

Санракү: Үнэндээ маш бага боломжтойгоор Ликагоны хараалыг давж хуяг өмсөж болох бололтой байсан.

Пенсилгон: Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй л дээ. Түүнээс цааших харин мөнгө төлнө шүү.

Санракү: Муухай юм! Өө тийм Ликагонтой хэд хэдэн хүн тулалдсан биз дээ? Хэн ч ялаагүй байгаа төдий.

Пенсилгон: Тийм ээ, үнэн шүү. Момо-чан— Таньдаг хүн минь нэлээн чин сэтгэлээсээ хөөж байгаа.

Санракү: Гэхдээ ялаагүй биз дээ?

Пенсилгон: Түүнийг өөрт нь хэлж болохгүй шүү. Би бол хэлсэн.

Санракү: Чи. Тэгээд зүгээр мэдмээр байгаа тул яг яаж тулалдсан юм?

Пенсилгон: Миний сонссоноор бол, V хэлбэртэй дайрсан чинь, тэдний ард гарч ирээд боулингийн тээглүүр шиг унагасан гэсэн. Бас динамит махан дайралтыг туршсан. Тэрийг нэлээн сайн бүтсэн гэж Момо-чан хэлсэн.

Санракү: Юу гэнэ ээ?

Пенсилгон: Өө ийм цаг болчхоо юу? Уучлаарай, би өглөө эрт гарах ёстой учраас гарлаа.

Санракү: Хөөе, хүлээж бай! Тайлбараас зугтах хэрэггүй! Динамит махан дайралт? Динамит махан дайралт? Динамит махан дайралт?

Эмүл: Санракү-сан юу хийж байгаа юм бэ?

Санракү: Динамат махан дайралт?

Эмүл: Динамат махан дайралт?

Санракү: Хэрэгтэй зүйл бол динамит. Өөрөөр дэлбэрэлт. Тэр бол чи, Эмүл.

Эмүл: Надаар юу хийлгэх гээд байгаа юм бэ? Дэлбэрэлт? Намайг дэлбэлэх гээ юу?!

Санракү: Чи динамит болох болно!

Эмүл: Үгүй ээ!

Back to episodes Go home