Shangri-La Frontier 23

Санракү: Тийм ээ. Билакийг өсгөх төлөвлөгөөгөө эхэлцгээе!

Эмүл: Тийм ээ!

Билак: Тийм ээ! За! Фоурфолкшайр болон эртний сүнсний хавцал руу явцгаая! Яваад байгаарай, Шувуу хүн гуай.

Санракү: Билакийг эртний дархан болгохын тулд шидэт үйл ажиллагааны нэгж хэрэгтэй.

Бичиг: Шувуу болон туулайн эсрэг Араг ястнууд

Бичиг: Эртний сүнсний балгас

Санракү: Үнэхээр сайхан салхитай газар байна даа?

Билак: Энгийн үед бол хорт хий болон үхдэлээс болж үнэхээр ядаргаатай газар юм...

Эмүл: Гэхдээ Санракү-саны тэмдгийн ачаар хорт хий арилж мангасууд ч зугтана. Яг л аялалд явж байгаа мэт.

Санракү: Харин та нар... Хурдан өөрсдөө алхаач?

Эмүл: Алхах чинь ядаргаатай.

Билак: Чи чинь шөнийн эзний тэмдэгтэй шүү дээ. Тийм болохоор чамд наалдахаар ариун усаа гамнана. Одоо тэс дээ.

Санракү: Би та нарын агаар цэвэршүүлэгч юм уу?

Билак: Зүгээр алхаад бай.

Санракү: Хагас нүцгэн шувуу, туулай үүрэнгээ хорт хийтэй газраар урагшилна... Миний төсөөлдөг зүйлсээс зөрж байна. Хөөе, тэр манангийн дээр юу байгаа юм? Хүсвэл авирч болохоор юм шиг байна. Бүр илүү амар болохгүй юу?

Билак: Хэрвээ амиа хорлогч бол тэгж болно. Гэхдээ би бол үгүй.

Эмүл: Эртний сүнсний хавцлын дээр Болор хилэнцүүд гэх аймшигтай мангас нар зөндөө байдаг.

Бичиг: Болор хилэнц

Санракү: Болор хилэнц?

Билак: Би хүртэл ялж чадахгүй хүчтэй зүйлс. Болор хилэнц сүргээр дайрч ирдэг бөгөөд харагдах л юм бол шууд үхнэ.

Санракү: Тэгвэл 100-аас дээш түвшний амьтад гэсэн үг үү? Магадгүй супер туршлагатай хүмүүст зориулсан товч зам уу? Ямар нэг сүүдэр хөдөлсөн мэт харагдлаа... Төсөөлөл минь үү?

Билак: Юу гэнэ ээ? Болор хилэнц биш үү?

Эмүл: Нэгийг нь л олох юм бол маш олноороо ирдэг бололтой байсан.

Билак: Хурдан алхаач дээ. Бидний бай бүсийн босс биз дээ?

Санракү: За, за, ойлголоо. Болор хилэнц үү? Дараа нь тулалдаж үзэх үү дээ.

Билак: Миний хэлснийг сонссон юм уу?!

Эмүл: Тийм зүйлээр тоглоом хийхээ боль!

Санракү: Энэ хар зүйл юу вэ?

Билак: Бид ирсэн бололтой.

Санракү: Бүсийн босс бололтой. Аль хэдийн дотор нь ямар нэг зүйл байгаа гэсэн үг биш биз дээ? Энэ дотор тулалдах юм уу? За тэгвэл хурдан ялчхаад урагшилъя!

Эмүл: Тийм ээ!

Билак: Найдлаа шүү, Шувуу хүн гуай!

Эмүл: Санракү-сан—

Санракү: За, за.

Билак: Тийм ээ. Тэр бололтой.

Санракү: Ёстой л араг яс шиг зүйл байна даа.

Бичиг: Бүсийн босс Дуулах Лич

Санракү: Дуулах Лич. Мэдээж шидтэн гэх уур амьсгал өгч байна. Тийм болохоор ядаргаатай дайралт хийхээс нь өмнө... Дайрна.

Билак: Хүлээж бай! Тэр зүйл—

Санракү: Юу? Онох боломжгүй?

Билак: Муу тэнэг. Түүнд хохирол учруулахын тулд ариун төрлийн зэвсэг хэрэгтэй!

Санракү: Юу? Гэхдээ надад ариун төрлийн зэвсэг байхгүй!

Эмүл: Ямар аймаар хорт утаа вэ!

Санракү: Өмхий юм!

Бичиг: Санракү

Билак: Хавцлын хорт утааны үндэс нь байна. Бүх үхдэлд нь өртөж байна даа! Жирийн нэг хорт утаа биш байна шүү! Хөөе... Бид зүгээр байна.

Эмүл: Санракү-саны тэмдгийн ач!

Санракү: Жоохон хохирол амссан ч гэсэн дибафф ачаа өгч байгаа бололтой. Бүсийн босст хүртэл үйлчилнэ гэж бодсонгүй. Гэхдээ хүлээ. Бидний дайралт тэнд ч бас үйлчлэхгүй юм бол... Яаж ч чадахгүй юм биш үү? Яах вэ?

Билак: Тийм болохоор сайн бэлдье гэж хэлээ биз дээ? Ёстой нэг. Аргагүй нь дээ. Надад жоохон цаг хожиж өг за юу? Би яаж ийгээд болгох болно.

Эмүл: Санракү-сан?! Яагаад намайг гарандаа хийчхэв ээ?!

Санракү: Одоо түүнтэй тулалдаж чадах нь зөвхөн, чи Эмүл! Туулайн буу : Гарын цамхаг төлөвлөгөөг эхэлцгээе!

Бичиг: Туулайн буу : Гарын цамхаг

Эмүл: Дахиад л.

Санракү: Дараа лууван авч өгнө өө.

Эмүл: Лууван?!

Санракү: Санаа бүү зов, бидний зорилго бол цаг хожих. Түүнийг ялах хэрэг байхгүй. Гэхдээ дайралт бол хамгийн сайн хамгаалалт. Дайраад байя, урагшаа Эмүл!

Эмүл: За! Би хийх ёстой зүйлээ хийнэ! Шидэт ир!

Санракү: Тийм ээ, болчихлоо! Билак-сан! Хэр удах юм бол доо?!

Билак: Миний хийж байгаа зүйл тийм амархан биш за юу? Хүлээж бай!

Санракү: Ойлголоо!

Билак: Жоохон яарах ч гэсэн, энэ зэвэрсэн Генерал Дуллаханы толгой таслагчийг Дуулах Личийг гэмтээх зэвсэг болгох хэрэгтэй! Чи үхчхээгүй байна шүү.

Эмүл: Гар нь нэмэгдээд эхэллээ!

Санракү: Вэтерморны дайралттай харьцуулагдахад маш амархан! Галла!

Эмүл: За! Шидэт ир!

Санракү: Онолоо!

Эмүл: Одоо долоо болчихлоо!

Санракү: Бас бүгд өөр зэвсэгтэй байна...

Эмүл: Яана аа!

Санракү: Бүгдээс нь бултах яахын аргагүй хэцүү юм!

Эмүл: Ирж байна шүү!

Билак: Үүнийг ав, шувуу хүн гуай!

Санракү: Хөөх, тэр зэвэрсэн зэвсгийг ёстой гоё болгочхож!

Билак: Надад алх дөш байгаагүй, миний сайн бүтээл биш ч гэсэн ариун усаар ариутгасан. Наадах чинь одоо үхлийн бурхныг ч цавчих болно. Гэхдээ түүний хариуд илүү эмзэг болсон. Найман удаа савсны дараа эвдрэх болно. Санаж яваарай за юу?

Санракү: Өөрөөр, найман савалтаар эднийг ял гэж үү? Бараг л сорилттой даалгавар.

Билак: Юу вэ, дуу юу?

Эмүл: Аймаар юм!

Санракү: Долуулаа дуулах араг яс. Тэгээд дуулах Лич. Тохирсон нэр байна. Тулаан эхэлснээс хойш 8 минут. Билак бариарай!

Билак: Яах гээ вэ?

Санракү: Эхлээд тэр хувилбаруудыг нь шалгаж үзнэ! Чадвар... Гулсалттай алхалт!

Билак: Саяхан...

Санракү: Тийм ээ, гол бие нь хохирол аваагүй ч нөлөөллөө. Тийм болохоор хувилбарууд нь гол биетэйгээ цусаа хуваалцдаг төрөл. Бас нэг цохилтоор ингэж хохирол авсан гэдэг чинь цус нь тийм их биш гэсэн үг. Миний бүх төлөвлөгөө бүтлээ. Эмүл! Билак! Хурдан тайлбарлаж өгье.

Билак: Юу гэнэ ээ? Надаар тийм зүйл хийлгэх юм уу?

Санракү: Билак. Зэвсгийг ялахын төлөө л савна. Ялж чадахгүй бол зэвсгийн хувьд муухай биз дээ? За найдлаа шүү! 10 минут боллоо.

Бичиг: Бафф = Сайжруулалт

Санракү: Бафф аваад явцгаая.

Эмүл: Бэлэн!

Санракү: Эмүл, саад болсон зүйлсийг нь шидэт ирээрээ үгүй хий!

Эмүл: За!

Санракү: Тулаан эхлээд 10 минут л болж байж ашиглаж болох бафф учраас, Генерал Дуллаханы эсрэг ашиглаж чадаагүй. "Хэт халалт."

Бичиг: Хэт халалт Тулаан эхэлснээс 10 минутын дараа л хэрэглэж болно. 5 минутын турш нэмэлт статус олгоно гэхдээ түүний дараа статусыг хагаслах болно.

Санракү: Тэгээд нитротой хослуулах болно.

Бичиг: Нитро өсгөлт Ашиглах үе: 1 секунд бөгөөд бүрэн цусныхаа 20%-ийг алдаж харин түүний хариуд, ХҮЧ болон ХУРДАА ихэсгэх болно.

Санракү: Энэ чадварын гол зүйл нь бафф биш, 20%-ийн бүрэн цусаа алддаг хохирол удирдах.

Бичиг: Санракү

Бичиг: Хэт халалт Эцсийн хүч сэлбэлт Нитро өсгөлт

Санракү: Эцсийн хүч сэлбэлтийг бүрэн хүчээр ашиглуулж чадах зүйл...

Эмүл: Шидэт ир.

Санракү: За зам нээгдлээ! Эхлээд тэр ядаргаатай харваачаас эхэлье! Зургаан завины үсрэлт! Толгой таслагчийн гол онцгой чадвар... Толгой руу хийсэн дайралт нэмэлт хохирол учруулна. Бас бафф болон ноцтой цохилттой бол... хуулбарыг нэг дайралтаар устгана! Явцгаая, Эмүл! Дараагийнх нь, сүх ашиглагч!

Эмүл: Ойлголоо!

Санракү: Үлдсэн нь таван хуулбар бөгөөд гол бие нь. Надад долоон дайралт байгаа.

Эмүл: Шидэт ир!

Санракү: Нэг илүү цохилт бий. Таван минут өнгөрөх юм бол хэт халалтаас болж миний статус хагаслагдах болно, дайсныг нэг дайралтаар ялж чадахгүй болно. Тийм болохоор... Түүнээс өмнө дуусгах болно!

Билак: Эмүлийн дэмжлэг байгаа ч гэсэн, тэр бүхнээс бултангаа дайралт хүртэл хийх юм уу? Сүйрлийг ялж чадсан нь аргагүй юм байна. Болж байна. Чиний төлөвлөгөөг дагая!

Санракү: Хоёр дайралт үлдсэн. Үлдсэн нь. Таягтай гол бие нь! Найдлаа шүү, Эмүл!

Эмүл: Юу вэ?!

Санракү: Мэдээж түүнийг дуусгах!

Эмүл: Шидэт ир!

Санракү: Сайн байлаа, Эмүл! Чадвар.

Бичиг: Гэрэлтэж буй нэвчилт

Бичиг: Гэрэлтэж буй нэвчилт

Санракү: Гэрэлтэж буй нэвчилт! Яах аргагүй гол биеийг нь би ганцаараа бүтэхгүй.

Билак: Сайн тэслээ шүү толгой таслагч аа. Уучлаарай. Гэхдээ дахиад нэг цохилтыг тэсээрэй!

Санракү: Дуусгаарай, Билак! Зургаан завины үсрэлт!

Билак: За! Материал төвлөрөлт. дараа нь... Цамхаг эвдлэгч!

Бичиг: Гэрэлтэж буй нэвчилт

Бичиг: Гэрэлтэж буй нэвчилт

Санракү: Тийм ээ! Хүн... Үгүй ээ, Туулай овоолгын бункер шийдэж чадлаа.

Бичиг: Туулай овоолгын бункер

Санракү: Катзо болон Пенсилгоноос Киринтэй хийсэн тулааныг нь сонсоод... Оролдож үзмээр байсан юм. Ёо.

Бичиг: Санракү

Санракү: Муу тэнэг. Үүнээс болж үхсэн бол яах юм бэ?

Эмүл: Намайг дээшээ шидсэн нь Санракү-сан!

Билак: Тэнэглэж байх цаг алга! Чамайг засаж чадах бололтой. Одоо бол бүтэхгүй. Хөөе, хурдан Эйтболд руу явцгаая!

Санракү: Өө ядаж олзоо хармаар байна шүү дээ!

Бичиг: Унасан хэрэгсэл Өс хонзонгийн ясны хэлтэрхий Муухай ясны хэлтэрхий, үзэн ядалтаар дүүрсэн Олон бөөгийн зан үйлд ашиглаж болно Түүний өшөө хорслыг арилгах боломжгүй, учир нь өшөө хорслын мөн чанар нь ялгаварлахгүй байх.

Санракү: Бөөгийн хэрэгсэл бололтой доо. Би бол ашиглаж чадахгүй. Төсөөлөл үү, эсвэл манан багассан уу?

Эмүл: Мэдээж үндэс нь байхгүй болсон учраас. Санракү-сан муу зүйл бодоод байгаа юм шиг.

Санракү: Үгүй ээ, тийм зүйл байхгүй!

Билак: Чи яагаа вэ? Хурдан явцгаая!

Бичиг: Эртний сүнсний хавцал

Бичиг: Эйтболд

Бичиг: Найм дахь хот Эйтболд

Бичиг: Газрыг бүртгэх үү Үгүй Тийм

Бичиг: Газрыг бүртгэлээ.

Санракү: Ингээд Рабитуза болон Эйтболд хоёрын хооронд Эмүлийн хаалгаар явж чадахаар боллоо.

Билак: Тэгээд одоо яах юм? Би түр Рабитуза руу буцаад Генерал Дуллаханы толгой таслагчийг засмаар байна.

Санракү: Тийм дээ. За тэгвэл хэсэгтээ амраад салцгаая. Эмүл ч бас Рабитузад хүлээж бай.

Эмүл: Юу? Яагаад вэ?!

Санракү: Шинэ хотод ирсэн учраас үзмээр байна. Та нарын өнгөлөн далдлалт бүр л их анхаарал татна.

Эмүл: Сэжигтэй байна шүү.

Санракү: Энд байхдаа лууван авна аа.

Эмүл: Лууван?! Тэгвэл явахаас даа! Гэхдээ бодлогогүй зүйл битгий хийгээрэй!

Санракү: Ойлголоо доо!

Эмүл: Ойлгоорой, бодлогогүй зүйл битгий хийгээрэй!

Санракү: Зүгээр дээ, хурдан яв! Бодлогогүй зүйл үү? Хүнд битгий хий гэж хэлэхээр л улам л хиймээр болдог амьтан даа!

Бичиг: Ха ха ха ха

Санракү: Пандорагийн хайрцгийн түүх ч бий. Зевс Пандорад хайрцгийг нь онгойлгоно гэж мэдээд түүнд өгсөн гэж би бодож байна. Олон золгүй зүйлс болно гэдгийг мэдсэн байж.

Бичиг: Эйтболд

Санракү: Нээх л хэрэгтэй. Тэр чинь л хүн!

Бичиг: Эртний сүнсний хавцал

Санракү: За авирцгаая! Хүлээж байгаарай, Болор хилэнц ээ!

Хүүхдүүд: Шанфүро театр!

Бичиг: Бяцхан Шанфүро

Бичиг: Зүүдэндээ ярьж буй Эмүл

Эмүл: Бяцхан!

Бичиг: Шанфүро театр

Эмүл: Дайсан хэтэрхий хүчтэй юм!

Санракү: Ямар зүүд зүүдлээд байгаа юм бол?

Эмүл: Өө, ямар том лууван бэ! Луувангийн байшин хийе! Гайхалтай! Өө чих минь хүртэл лууван болчихлоо! Та нар луувангийн улсын хаан хатан уу? Таны гарыг атгамаар байна! Өө, Санракү-сан тэнэг! Надгүй юу ч хийж чадахгүй! Дүү шиг минь л! За, за. Сайн хүү.

Санракү: Үнэхээр юу зүүдлээд байгаа юм бол?

Back to episodes Go home