Shangri-La Frontier 22

Өгүүлэгч: Энэ ертөнцөд тоолохын аргагүй их тоглоом байгаа. Хэдийгээр дийлэнх нь нэг л мэдэхэд ирээд, явдаг. Тэр олон тоглоомын оргилд зогсох нь дэлхий даяар 30 сая гаруй тоглогчтой бүрэн орчинд нь ордог VR тоглоом болох... бурхны түвшний тоглоом гэх цолыг авах эрхтэй Шангрила Фронтиер юм. Хогийн тоглоомдоо хайртай, Хизүтомэ Ракүро нь бурхны түвшний тоглоом болох Шангрила Фронтиерд орно. Түүнийг ямар адал явдал хүлээж байгаа бол?

Бичиг: Алхдаг агаар цэвэршүүлэгч

Санракү: Өсгөх? Сайжруулах? Тийм ээ! Өсгөхөд л болох юм байна! Эртний дархан байхгүй юм бол, Билакийг эртний дархан болгоход болно!

Билак: Би эртний дархан уу? Ойлголоо, Шувуу хүн гуай. Би оролдож үзье. Би эртний дархан болох болно!

Эмүл: Тийм ээ, Би эгч!

Санракү: Тийм ээ! Билакийг өсгөх төлөвлөгөөг эхлүүлье!

Эмүл: Тийм ээ!

Билак: Тийм ээ!

Эмүл: Тэгээд... Би эгчийг яг яаж өсгөх юм бэ дээ?

Санракү: Юу? Мэдэхгүй ээ.

Билак: Тэнэг.

Санракү: Тэгж хэлсэн ч гэсэн?

Билак: Сонсож бай. Эртний дархан болохын тулд хоёр зүйл хэрэгтэй.

Бичиг: Эртний дархан

Санракү: Тэд юу юм бэ?

Билак: Эхнийх нь ариун эрин үеийн үлдэгдэл болох, Түүхэн зэвсэг.

Бичиг: Түүхэн зэвсэг

Билак: Зэвсэг урлаач зүгээр нэг таамаг, онолоор хог хийж чадахгүй.

Билак: Нөгөө нэг нь бол, аавын хэлж байгаагаар... шидэв үйф ажиллагааны нэгж хэрэгтэй бололтой.

Санракү: Шидэв үйф ажиллагааны нэгж ээ? Шидэт үйл ажиллагааны нэгж гэх гээ юу?

Бичиг: Шидэт үйл ажиллагааны нэгж

Билак: Тийм ээ, бас тэгж хэлж болох байх.

Санракү: Ингэж л хэлэх ёстой юм биш үү дээ!

Билак: Тэр яах вэ! Эртний дархан болохын тулд ажиллаж буй түүхэн зэвсэг болон, шидэт үйл ажиллагааны нэгж хэрэгтэй! Ойлгосон уу?! Алийг нь ч тийм амархан олчихгүй!

Санракү: Түүхэн зэвсэг үү? Тэгэхээр ариун эрин үеийн зэвсэг гэсэн үг биз дээ?

Эмүл: Санракү-сан?

Санракү: Хүлээж байгаарай.

Эмүл: Санракү-сан?!

Билак: Тэр залуу хаашаа явчхав?

Санракү: За олчихлоо. Түүхэн зэвсэг гэхээр бараг энэ биз дээ?

Билак: Яагаад чамд байгаа юм бэ?!

Санракү: Вэтермоныг ялах үед л авсан зүйл.

Бичиг: Хэвийн бус зэвсэг: Сэлэм Харбингер

Билак: Яахын аргагүй түүхэн зэвсэг байна.

Санракү: Гэхдээ ажиллаж байгаа нь хэрэгтэй биз дээ? Үүнийг ажиллаж буй нөхцөлд нь оруулахад энэ реакторыг засахгүй бол болохгүй нь.

Билак: Эртний дархан болохын тулд надад ажилладаг түүхэн зэвсэг хэрэгтэй яагаад гэвэл ариун үеийн техникийг сурах хэрэгтэй. Яаж ажилладгийг нь мэдэх л сайн чанартай зүйл хэрэгтэй юм. Энэ ёстой сайхан байдалтай байгаа болохоор яг болно!

Санракү: Ашгүй дээ!

Билак: За тэгвэл... Эвдлээд өгье!

Санракү: Хөөе, хүлээж бай!

Билак: Юу вэ? Хүн сайхан хиймээр болсон байхад!

Санракү: Уучлаарай... Үүнийг задлахын тулд бусад хүмүүсийн санаа бодол хэрэгтэй.

Билак: Юу?

Санракү: Тийм ээ... Энэ түүхэн зэвсэг бол агуулахад байсан хэрэгсэл. Катзо болон Пенсилгоны хэлж байгаагаар бол энэ хуяг болон зэвсгүүд

Бичиг: Хэвийн бус зэвсэг : Төмөр утас Тусгаарлах төмөр утас

Бичиг: Хэвийн бус зэвсэг: Сэлэм Харбингер

Санракү: бид гурвын дунд гэж хэлэх шиг болсон. Тийм болохоор энэ бүхэн нийтийнх.

Билак: Ойлголоо. Тэгвэл шидийн үйл ажиллагаан нэгжийг олох хэрэгтэй байх нь. За харцгаая... Өнгөрсөн алдрын балгаснаас тэднийг олж болно гэсэн.

Санракү: Хөөх нэлээн нарийн ширийн мэдээлэлтэй газрын зураг байна шүү! Би харъя!

Билак: Хөөе.

Санракү: За... Тирдремагаас гараад явах юм байна.

Бичиг: Призматик ойн агуу

Санракү: Призматик ойн агуйгаар яваад дөрөв дахь хот болох Фоурфолкшир руу очно.

Бичиг: Фоурфолкшайр

Санракү: Дараа нь би эртний сүнсний хавцлыг даваад наймдугаар хот Эйтболд руу явна.

Бичиг: Эртний сүнсний хавцал

Бичиг: Эйтболд

Санракү: Тэндээсээ, арван нэгдүгээр хот Элэвентар хүртэлх замын талд нь

Бичиг: Элэвентар

Санракү: бидний очих газар болох Өнгөрсөн алдрын балгас байгаа.

Бичиг: Өнгөрсөн алдрын балгас

Санракү: Тирдремагаас салах зам зөндөө байгаа бололтой. Нэлээн шулуун зам байна гэхдээ хол юм аа.

Бичиг: Гэрэлгүй Хоосон Тал

Санракү: Хүлээ, Элэвентарын цаана... Гэрэлгүй хоосон тал?!

Бичиг: Нэмэлт онцгой зохиол Ворпалын туульс Хэрэгтэй хэрэгсэл Хүлээн авагч Дельта Байршуулагч Дельта Дамжуулагч Дельта

Санракү: Харцгаая... Хэрэгтэй хэрэгслүүд... Хүлээн авагч Дельта... Байршуулагч Дельта... Дамжуулагч Дельта. Жоохон ойлголоо гэхдээ эднийг хаанаас хайж эхлэх юм бэ? Намайг ямар ч сэжүүргүй явуулахгүй юм байгаа биз дээ?

Вайсачэ: Тийм ээ. Гэрэлгүй тал гэдэг газрыг шалгаад үз.

Санракү: Ваш ахын хэлж байсан миний нэмэлт онцгой зохиолд хэрэгтэй хэрэгсэл байгаа газар! Энэ ямар нэг хувь заяа юу?! Тийм ээ! Үнэхээр хөөрөөд эхэллээ шүү! За хурдан явъя!

Билак: Хүлээж бай. Би явах бэлтгэлээ хийе.

Санракү: Өө тийм. Билак ч бас цуг явах юм уу? Гэхдээ тийм гэвэл асуудал нь... Хоёр туулай авч явангаа яаж хотоос гарах вэ? Эмүлийг хүзүүндээ зүүгээд яаж ийгээд болгоно... Билакад мана нөхөх уусмал уулгаад хүн төрхтэй явуулах уу?

Билак: Би хүн болж чадахгүй шүү.

Санракү: Юу? Нээрээ юу? Яах юм бэ?

Билак: Би хүн болж чадахгүй гэхдээ... Хийцгээе Эмүл.

Эмүл: За!

Билак: Бидний өнгөлөн далдлах хүчийг хар!

Эмүл: За!

Билак: Төгс үслэг нөмрөг болон...

Эмүл: ...загварлаг ороолт.

Санракү: За хүссэнээ хий.

Билак: За эртний сүнснүүдийн хавцал руу явцгаая. Яваарай, шувуу хүн гуай!

Санракү: Ядаж нэрийг минь санаач дээ?

Эмүл: За явцгаая!

Санракү: Эхлээд... Рабитузагийн ордонд дахин төрөх цэгээ байрлуулаад...

Эр робот: Дахин төрөх цэг бүртгэгдлээ.

Бичиг: Дахин төрх цэг бүртгэгдлээ

Бичиг: Ой

Санракү: За явцгаая!

Бичиг: Фоурфолкшайр

Өгүүлэгч: Эртний сүнснүүдийн хавцал. Хүн төрөлхтөн хараахан одоогийн дэвшилтэт түвшинд хүрээгүй үед болсон сүүлчийн дайны талбар. Тулаан мангасууд ирснээс болж больсон ч гэсэн олон хүн нас барсан учир газрыг хорт хий бүрхэж, амьд зүйлсийг үзэн ядах үхдэлүүдийн газар болгож хаясан.

Эмүл: Одоо ч гэсэн андагчдад нөлөөлөх аюултай хараалтай гэж байсан.

Санракү: Тэгж байсан биш дээ! Хот дотор ярихаа боль гэж хэлсэн биз дээ?

Бичиг: Дөрөв дахь хот Фоурфолкшайр

Бичиг: Хэрэгслийн дэлгүүр

Билак: Номлогч эсвэл ариун хэрэгсэл байхгүй бол хэцүүднэ шүү.

Санракү: Мэднэ ээ. Хорт хийнд хэт их цагийг өнгөрөөх юм бол, хараагдсан байдалд орно биз дээ?

Бичиг: Хараагдсан Цусыг тодорхой хувиар хасаж статусыг багасгана

Санракү: Тийм болохоор ингээд дэлгүүрт орж ирлээ. Хэрэгтэй хэрэгслээ аваад хотоос гарах болно шүү. Ариун ус үнэтэй юм бэ! Гэхдээ... Та хоёрт л авах хэрэгтэй.

Бичиг: Фоурфолкшайр

Бичиг: Эртний сүнснүүдийн хавцал

Санракү: Ойлголоо. Энэ эртний сүнснүүдийн хавцал байх нь. Яг хэлсний чинь дагуу... Ёстой муухай агаартай юм.

Бичиг: Эртний сүнснүүдийн хавцал

Билак: Хүлээж бай. Чиний хавиар агаар ёстой цэвэрхэн байх шив.

Санракү: Анзаарсан уу? Ликагоны өгсөн тэмдгийн ач. Тэр нохойноос бага түвшинтэй хараал эсвэл шид шууд алга болно.

Билак: Хорт хийг хүртэл нөлөөгүй болгох юм уу?

Санракү: Тэгсэн ч гэсэн...

Билак: Тэгсэн ч гэсэн?

Бичиг: Луу зомби

Эмүл: Санракү-сан! Луу Зомби байна.

Санракү: Өмхий харагдаж байна.

Билак: Тэр ч бас тэмдгээс чинь болсон уу?

Санракү: Тийм ээ. Надаас бага түвшинтэй зүйлс шууд зугтана. Олон туршиж үзмээр чадвар байгаа ч гэсэн... Хөөе, Эмүл. Вэтермоны ачаар үнэхээр их түвшин ахисан ч арай л хүчтэй болчихсон бололтой.

Эмүл: Тийм бололтой!

Билак: Шөнийн эзэн хааны олзноос гараа тат гэсэн үг үү? Тэд нар ч ёстой хулчгарууд юм даа. Айснаасаа болоод эд нар бүр нисэхээ ч мартчихлаа.

Санракү: Хэсгийн босс хүртэл амархан байх нь дээ.

Эмүл: Аргагүй л Санракү-сан.

Билак: Гэхдээ харамсалтай байна. Би ч бас чадвараа харуулъя гэж бодсон юм.

Санракү: Өө тийм, Билакийн статусыг шалгахаа мартсан байна. Чи тулалдаж чадах юм уу?

Билак: Юу гэнэ ээ?! Намайг басаад байна уу?

Санракү: Тоглосон юм даа.

Эмүл: Санракү-саныг хараад зугтсангүй. Хүчтэй дайсан байх.

Санракү: Тийм л бололтой. Эсвэл намайг харж чадахгүй байгаа байх. Толгойгүй байгаа биз дээ?

Бичиг: Ховор дайсан Генерал Дуллахан

Эмүл: Бид эхэлж дайрах нь!

Санракү: Эсвэл ярилцаад ойлголцож болох хүн үү?!

Билак: Тэнэг ээ, Дуллаханд ам байхгүй.

Санракү: Тийм шүү.

Эмүл: Сэлмээ сугаллаа!

Санракү: За. Дуллаханыг агнацгаая!

Бичиг: Эзэнт гүрний зөгийн хос илд тоноглогдлоо.

Билак: Болж байна. Өөрийнхөө чадварыг харуулъя!

Санракү: Билак чамаас юм хүлээж байна шүү.

Эмүл: Тийм ээ, Би эгч ээ. Хүлээж байна шүү.

Санракү: Битгий дуурайгаад бай.\

Эмүл: Зүгээр л хэлсэн шүү дээ.

Билак: Тоглох цаг алга. Ирж байна шүү. Ирлээ.

Санракү: Мэдэж байна аа. Шаталт! За шинэ чадвараа шалгах цаг боллоо! Хорт хийг өөрөө аргалаарай!

Билак: Асуудалгүй ээ.

Эмүл: Аюултай.

Санракү: Эмүл чихээ барьж бай. Ликагоны тэмдгээс зугтаагүй гэдэг чинь надаас их түвшинтэй дайсан байх. Гэтэл түүнээс айхгүй байна. Өмнө нь аль хэдийн морьтой дайчинтай тулалдсанаас болсон уу? Эхлээд мориноос нь буулгая! За одоо! Ворпал илдний урлаг!

Бичиг: Ворпал илдний урлаг [Сарны тусгал] Х3

Санракү: Сарны тусгал! 3 дахь хувилбар! Хөөе, хөөе болж байгаа юм уу? Ийм тэнцвэргүй арагшаа харах юм бол...

Билак: Цогцос хөнгөхөн. Чамайг нисгэх нь дээ. Алга бол. Мегатон савалт.

Бичиг: Мегатон савалт

Санракү: Хөөх үнэхээр нисчихлээ!

Эмүл: Аргагүй л, Би эгч.

Санракү: Бид ч бас ялагдаж болохгүй, Эмүл. Ардаас нь дагая. Шидээ бэлдээрэй!

Эмүл: Нэмэлт шид бэлэн!

Санракү: Сарны үсрэлт.

Бичиг: Сарны үсрэлт

Санракү: Түүний араас... Зургаан завины харайлт!

Бичиг: Зургаан завины харайлт

Санракү: Өөрөө зохицуулмаар байна уу? Тоглогч биш дүртэй хамтрахыг. ямар ч хогийн тоглоомчин мэдэх ёстой. Болж байна! Гучин секунд боллоо. Шаталт ч бэлэн боллоо. Хурдасгая! Шаталт!

Бичиг: Шаталт

Санракү: Тэгээд миний гурав дахин өссөн аз... Азтай хосолсон дайралтаа гаргаж ирээд... Хувь заяаны гар!

Бичиг: Хувь заяаны гар

Санракү: Тэгээд... Эмүлийг гартай тоноглоно. Үүнийг... Туулайн буу гэж нэрлэнэ!

Бичиг: Туулайн буу

Эмүл: Муухай харьцаж байна шүү.

Санракү: Галла, Эмүл.

Эмүл: Шидэт ир.

Санракү: За онолоо.

Билак: Хачин тулалдах арга байгаа ч яг төгс байрлалд авчирлаа. Байж бай морь оо. Одоо эзэн рүү чинь буцаая. За. Титан тэсрэлт.

Бичиг: Титан тэсрэлт

Санракү: Том тэсрэлт байлаа шүү!

Эмүл: Би эгч, гайхалтай.

Билак: Тийм ээ! Ингээд болж байна.

Бичиг: Унасан хэрэгсэл Генерал Дуллаханы толгой таслагч

Санракү: Генерал Дуллаханы толгой таслагч уу? Харцгаая.

Бичиг: Генерал Дуллаханы толгой таслагч

Санракү: Толгой руу хийх дайралтад нэмэлт хохирол учруулна. Өмнө нь маш хүчтэй байсан урт сэлэм боловч одоо зэврээд зөвхөн хүчээр махыг тастаж чадах болсон. Зэвэрсэн байна шдээ. Иргүй харагдаж байна. Дурсамж, бахархал, хайр, бүр толгойгоо хүртэл алдсан цогцос. Тийм болохоор толгойгүй болсон бие нь амьд болон үхдэлийг хүртэл онилно. Өөрөө толгойгүй болсон гээд та нар ч бас толгойгоо алд гэсэн үг үү? Ямар гээчийн хувь заяа вэ? Заръя даа.

Билак: Би харж болох уу?

Санракү: За.

Билак: Яах аргагүй энэ сэлэм үхээгүй байна. Би өмнөх хэлбэрт нь буцааж өгье.

Санракү: Өө чи чинь нээрээ дархан шүү дээ. Мартчихаж.

Билак: Хөөе юу гэж байгаа юм?

Бичиг: Эмүл Билак

Бичиг: Билак Тү: 98 Мастер дархан Нэмэлт: Археологич Ворпал туулай мастер дархан Үлдсэн чадварын оноо: 0

Санракү: 98 түвшин? Хүчтэй юм. Эцэст нь Эмүлийн түвшинг давсан гэж бодтол...

Билак: Дархан хийгээд олж авсан туршлага юм аа. Тулаан дээр бол би ялагдана.

Санракү: Намайг цохих юм бол би шууд л үхэх нь дээ.

Билак: Хөөе юу гэж байгаа юм бэ?

Санракү: Чимээгүй байсан нь дээр байх.

Эмүл: Тийм шүү.

Билак: Эмүл. Чи шувуу хүн шиг болоод ирлээ шүү.

Санракү: За явцгаая. Босс хүртэл явцгаая. Билакийг эртний дархан болгохын тулд шидэт үйл ажиллагааны нэгжийг олох ёстой. Гэхдээ өдийг хүртэл ирсэн газруудтай харьцуулах юм бол юу гэмээр юм маш энгийн газартай юм.

Эмүл: Юу ч гэсэн урагш явахад л болно.

Санракү: Тийм ээ, амархан.

Хүүхдүүд: Шанфүро театр!

Бичиг: Жижиг Шанфүро

Бичиг: Би хогийн тоглоомд дотор ахин төрчихлөө?

Эмүл: Жижиг!

Бичиг: Шанфүро театр

Дагина: Санракү! Санракү! Нүдээ нээгээрэй! Санракү чи өөр ертөнцөд дахин төрсөн.

Санракү: Нөгөө?

Дагина: Хогийн тоглоомын ертөнцөд!

Санракү: Юу?

Дагина: Чөтгөрийн хааныг ял!

Санракү: Бурхан та хөдлөхгүй юм уу? Ингээд миний хүнд хэцүү өөр ертөнцийн ахин төрөлт эхэлсэн. Эхнээсээ л дайсны түвшин хэт өндөр. Юу вэ энэ? Юу? Хана нэвт гарчихлаа. Тоглоомын зүйлс дотор орж гацна.

Эр: Санракү эндхийг надад даатгаад түрүүлээд яв. Түрүүлээд, тү- тү- тү-

Санракү: Аймаар юм бэ. Толгой чинь. Хамтрагчид минь хүний төрхтэй үлдэж чадаагүй. Хүлээ. Энэ чинь өөр ертөнц биз дээ? Үнэхээр мөн юм уу? Гэхдээ олон сорилтыг даваад би эцэст нь чөтгөрийн хааны өмнө ирсэн. За болж байна. Олон зүйлийг туулж ирлээ шүү. Өөрийгөө бэлд.

Чөтгөр: Энэ хүртэл ирсэнд баяр хүргэе, баатар гуай! Гэхдээ би бол Чөтгөрийн...

Санракү: Гацалт чинь тоглоом биш хэрэглэгчийн холболтын асуудал биз дээ? Тэгээд би сэрсэн юм. Яах аргагүй бодит байдлыг санахаар зүүднээсээ сэрэх юм аа?

Ойкатц: Үүнийг чинь сонсоод юу гэж хэлэх ёстой юм?

Back to episodes Go home