Өгүүлэгч: Энэ ертөнцөд тоолохын аргагүй их тоглоом байгаа. Хэдийгээр дийлэнх нь нэг л мэдэхэд ирээд, явдаг. Тэр олон тоглоомын оргилд зогсох нь дэлхий даяар 30 сая гаруй тоглогчтой бүрэн орчинд нь ордог VR тоглоом болох... бурхны түвшний тоглоом гэх цолыг авах эрхтэй Шангрила Фронтиер юм. Хогийн тоглоомдоо хайртай, Хизүтомэ Ракүро нь бурхны түвшний тоглоом болох Шангрила Фронтиерд орно. Түүнийг ямар адал явдал хүлээж байгаа бол?
Бичиг: Ялагч
Бичиг: Кэй Үоми
Бичиг: Даалгавар, хөгжил, тоглоомын явц
Охин: За тэгвэл хувь тавингаа ярьцгаая. Эхний орд бол... Ихэр өнөөдөр азтай байх нь, азтай хэрэгсэл чинь дугуйт тэшүүр. Дугуйт тэшүүр унаад сургууль руугаа явж чаддаг ч байсан болоосой. Гэхдээ хаанаас авах вэ?
Кэй: Гэхдээ үнэхээр сайн хийгдсэн тоглоом юм аа... Шангрила Фронтиер. Жоохон цагаа үрэх л бодолтой байсан юм сан.
Бичиг: Кэй Үоми
Бичиг: Нитро салааны Мэргэжлийн тоглогч
Кэй: Гэхдээ...
Бичиг: Хахаха
Кэй: Тэр хоёр л зөвхөн хөгжилдөж байгаа гэдгийг бодохоор уур хүрэх юм. Гэхдээ том тэмцээн хүртэл нэг долоо хоног л үлдсэн байна. Хурдан бэлтгэлээ дуусахгүй бол.
Санракү: Агуулахын түлхүүрийг шалгаарай.
Кэй: Үгүй ээ. Яах аргагүй тэдэнд гүйцэгдэхийг тэвчиж чадахгүй нь. За.
Бичиг: Могойн алим
Санракү: Харсан уу? Тэр шинжлэх ухааны төрлийн хуягуудыг? Шанфүрогийн бүх тоглогчдыг нэг дор буулгаж авах байх шүү.
Ойкатзо: Тийм ээ, харсан. Тийм зүйл ашиглаад тулалдах юм бол тоглоом үнэхээр өөрчлөгдөнө дөө.
Санракү: Тийм ээ. Үүнээс цааш яах юм? Яах юм?
Пенсилгон: Тэр бол... Би энд ирэхээсээ өмнө тийшээ очоод олон зүйл шалгаж үзсэн.
Зэрэг: Тэгээд?
Пенсилгон: Дүгнэлтээр бол... Одоогоор зүгээр харагдах л үнэ цэнэтэй зүйлс. Тэр тулааны машин болон хуягууд нь хэвийн бус реактор гэх зүйлүүдээр ажиллах бололтой, тийм хэрэгслийг сонсож ч байгаагүй бас хаанаас олж болохыг нь мэдэхгүй.
Бичиг: Хэвийн бус зэвсэг: Төмөр утас Тусгаарлах төмөр утас
Бичиг: Хэвийн бус зэвсэг: Сэлэм Харбингер
Пенсилгон: Тийм л зүйл байхгүй бол ашиглаж болохгүй зүйлс бололтой...
Санракү: Нээрээ юу? Хөөрөөд шалгаа ч үгүй байж.
Ойкатзо: Надад хэвийн бус реактор нь бол байгаа шүү.
Санракү: Муухай юм.
Пенсилгон: Чи наадхаа хаанаас олж авсан юм бэ?
Ойкатзо: Киринтэй хамгийн их тулаан хийсэн нь би байсан учир надад унасан байх.
Бичиг: Хэвийн бус реактор
Пенсилгон: Чамайг дутуу үнэлжээ, утсаар хүлэгч ээ.
Санракү: Новш гэж би ч бас тэрийг нь хармаар байсан юм. Вэтермонтой хийсэн тулааны минь цорын ганц харуусал...
Ойкатзо: Гэхдээ энэ эвдэрсэн бололтой.
Бичиг: Хэвийн бус реактор
Бичиг: Эвдэрсэн
Пенсилгон: Дэлгүүрт засуулж болохгүй юм уу?
Ойкатзо: Бүх газруудад очоод буцаагдсан даа. Мэдэхгүй зүйлээ засаж чадахгүй гэсэн.
Пенсилгон: Ариун эрин үеийн хэрэгсэл юм чинь дээ... Тусгай дархан хэрэгтэй... Эсвэл тусгай хэрэгсэл... Юу ч гэсэн ацан шалаанд орж.
Санракү: Наадхыг чинь засуулж болох газар мэдэх байх. Чи муу! Сая албаар тэгсэн биз дээ?
Ойкатзо: Ингэхэд үнэн юм уу?
Санракү: Баталгаагүй л дээ. Гэхдээ онцгой зохиол учир ярвигтай. Тийм болохоор наад хэрэгслээ надад зээлээч гэж хүсэж байна.
Ойкатзо: За. Ингэж хэлмээр байгаа ч... Нэг нөхцөл байна. Чиний нууж байгаа онцгой зохиолын нөхцөлийг хэлж өг.
Пенсилгон: Катзо-күн энэ чинь...
Ойкатзо: Угаасаа би өөрөө онцгой зохиолтой учирч чадахгүй. Өөр хүний онцгойд нэгдэхээс өөр арга алга.
Пенсилгон: Ядаргаатай юм хийх юм даа. Шанфүро дахь онцгой зохиолын мэдээлэл маш үнэ цэнэтэй. Тэрийг хувьдаа завшиж байх үед ялангуяа. Бид гурав бас найзархаг байдлаар яг цугласан юм биш. Бүгд өөрсдийн ашгийн төлөө тийм ч амархан мэдээллийг өгөхгүй. Бас... Катзо-күн ч бас адилхан.
Санракү: Нөхцөл байдал нь яг миний өмнө болсон биш учраас, би тэр үеийн л нөхцөл байдлаа тайлбарлаж чадна. Тэгсэн ч болох уу?
Ойкатзо: Нээрээ юу?
Санракү: Өөрөө асуучхаад гайхахаа боль. Чаддагсан бол ил болгомооргүй байна, гэхдээ сайн талаа харуулах ёстой биз дээ? Бас сая хэлсэнтэй адил надад баталгаа байхгүй, за эхэллээ шүү. Миний хийсэн зүйл бол...
Бичиг: Онцгой мангас Шөнийн алуурчин Ликагонтой учирлаа
Эр робот: Онцгой мангас... Шөнийн алуурчин Ликагонтой учирлаа.
Санракү: Онцгой мангас? Түвшин 20-оос бага байх үедээ, онцгой мангас болох шөнийн алуурчин Ликагонтой таарч ямар ч хохирол авалгүй таван минут болохдоо ворпал зэвсгээрээ 200 гаруй ноцтой цохилт гүйцэтгэсэн.
Ойкатзо: Хэн чадах юм бэ? Муу хөдөлгөөнт новш!
Санракү: Юундаа над руу уурлаад байгаа юм?
Пенсилгон: Яаж тэнгэрт нисдэг юм гэж асуухаар, өөрийнхөө биеийг яаж бэлтгэх вэ гэдгийг хэлж байгаа мэт!
Ойкатзо: Надад хэлсэн ч хий чадахгүй учраас хамаагүй гэж бодоо юу?
Санракү: Хөөе, шударга бус байна! Чин сэтгэлээсээ хариулсан байтал!
Ойкатзо: За яах вэ. Наад тэнэг зүйлээ аваад яв.
Санракү: Хөөе.
Пенсилгон: Өө тийм, Санракү-күн.
Санракү: Одоо юу вэ?
Пенсилгон: Чамд үлдээсэн зүйлээ авч болох уу?
Ойкатзо: Юу?
Санракү: Өө, тийм. Тэрийг өгөөгүй байгаа шүү дээ.
Пенсилгон: Хөөе, Санракү-күн? Үүнийг түр авч байж болох уу?
Санракү: Өө, за.
Бичиг: Хэрэгслийн эзэн солигдлоо
Бичиг: Шагналын жинлүүр
Ойкатзо: Өө Вэтермонтой хийсэн тулаанаар хэрэглэсэн зүйл биз дээ? Зээлсэн гэсэн байх аа?
Бичиг: Хэрэгслийн эзэн солигдлоо.
Пенсилгон: Алтан Жинлүүр гэх NPC-ын удирддаг байгууллагаас авсан. Шангрила Фронтиерийн бүх хэрэгсэл дундах хамгийн дээд зэрэглэлийнх байх шүү. Онолын хувьд мөнгө байх цагт, онцгой мангасаас ч илүү хүчтэй болж чадах учраас. Мэдээж түүний тул бараг улсын төсөв хэрэг болох байх. Агуулахын түлхүүр нэг зүүчихвэл тайлж болох биш зүйл учраас заруулах бэлтгэлтэй байсан.
Ойкатзо: Юу? Тийм үү? Өө тийм дээ, биеийн чинь нэг хэсэг болно гэсэн тайлбар байсан.
Пенсилгон: Хамгийн сайн нь тоглогчийн алсан ялд хүртэл явахгүй бололтой. Гэхдээ үүнийг яасан ч алдмааргүй байсан учир зээлсэн юм.
Зэрэг: Зээлсэн?
Пенсилгон: Ялаас болж өөрийн хэрэгслээ алдахаас сэргийлэх нэг жижиг арга. Тоглогчийн алуурчин байх ял бол алуулах юм бол, эзнийх нь хэрэгсэл алсан хүнд нь шилждэг. Бас хураамж болох үйлийн үрийн оноогоо ч төлөх ёстой болно. Бас ихэнх NPC-тэй харьцах харьцаа хамгийн доод түвшиндээ буурдаг гэсэн. Гэхдээ тэр бол зүгээр. Энэ төлбөр жоохон хэцүү байсан. Өө, үгүй ээ. Алуулсны дараа агуулахад чинь байсан хэрэгсэл хүртэл
Бичиг: Пенсилгоны агуулах
Пенсилгон: автоматаар зарагдаж төлбөрийг чинь төлүүлнэ.
Бичиг: Зарагдсан
Бичиг: Төлбөр
Пенсилгон: Түүнээс хэрэгслээ хамгаалах нь энэ зээлүүлэх арга.
Ойкатзо: Тийм болохоор агуулахдаа хийлгүй, Санракүд зээлчхээд Сайгер 0-д алуулжээ?
Санракү: Тэгж болох юм уу? Том арга заль мэх бололтой...
Пенсилгон: Үгүй ээ, хэрэгслийг нь өгсөн ч хайж байгаад шууд зарчих болно.
Ойкатзо: Юу? Тэгвэл яагаад Жинлүүр алга болоогүй юм?
Пенсилгон: Жинлүүр бол минийх биш. Яг эзэн нь Алтан жинлүүрийнх. Энд л гол зүйл нь гарч ирж байгаа юм. Тухайн хүний яг хэрэгсэл биш бол зарагдахгүй гэсэн үг. Гэхдээ зүгээр өөр хүнд өгчхөөр эзэн нь солигдохгүй. Тийм болохоор Сайгер 0-д алуулах үед надад тэр Шагналын жинлүүр нь байсан ч Алтан жинлүүрийнх нь гэдэг нь өөрчлөгдөхгүй. Зарагдахгүйгээр зүгээр хэрэгсэл болж унах байсан байх.
Санракү: Санааг нь ойлгож байна гэхдээ аль нь яг зээл гэж? Жинлүүр чинь унаад ялаас мултарч л байгаа юм биш үү?
Пенсилгон: Тэрийг нь ашиглаад сонирхолтой зүйлс хийж болно. "Жинлүүр тэнцвэрийг хадгална. Өнгөрснийг миний төлбөр болгож, өмнөх өгсөн зүйлд нь аваач.."
Бичиг: Үнэний ном : Булшны хамгаалагч
Бичиг: Алдагдсан залбирагчийн цэцэг
Санракү: Энэ чинь үнэний ном байна... харин энэ юун цэцэг вэ?
Пенсилгон: Вэтермонтой хийсэн тулаанаар авсан зүйл. Гурвуулаа өөр хэрэгсэл авсан бололтой.
Бичиг: Цэлмэг тэнгэрийн чадварын ном
Санракү: За тэгэхээр... Цэлмэг тэнгэрийн чадварын ном?
Бичиг: Цэлмэг тэнгэрийн чадварын ном Ариун эрин үеийн сэлэмний мастерын үлдээсэн чадварын баримт
Пенсилгон: Би үнэний ном болон алдагдсан залбирлын цэцгийг үүнд өргөсөн байсан. Тэр мөчид олзны эзэн нь шууд энэ жинлүүр болж
Бичиг: Эзэмшил
Бичиг: Өргөл
Пенсилгон: тэр хүчээр энэ ертөнцөд оршин байхаа больсон гэсэн үг.
Санракү: Тийм болохоор тэр ялыг аваагүй гэж үү?
Пенсилгон: Тийм.
Ойкатзо: Бас тэгээд л буцаагаад өгчих юм уу?
Пенсилгон: Нэг долоо хоногийн дотор үнийг нь төлөх юм бол буцааж авах боломжтой. Мэдээж түүний төлөө 40 түвшингээ өгсөн. Гэхдээ энэ цэцгийн төлөө бол харамсахгүй байна. Бас би энэ жинлүүрийг зээлэхийн төлөө, гол зэвсгээ ашигласан. Тийм болохоор жинлүүрийг буцаагаад өгөхөд миний зэвсэг буцаад л ирнэ.
Санракү: Өөрийнхөө гэмт хэргийг ёстой сайхан цэвэрлэж байх шив...
Ойкатзо: Тэгээд төлбөр нь хэд байсан юм?
Пенсилгон: 500 сая махни.
Санракү: Зээлэхгүй шүү.
Пенсилгон: Зээлэхгүй ээ. Би төлж барна. Саяны тулаанаар бататгасан.
Санракү: Юу?
Пенсилгон: Онцгой мангасууд их мөнгө болно.
Санракү: Амархан хэлж байх шив?
Пенсилгон: Тэгээд надад тавих хүсэлт байна. Энэ гурваараа... бүлгэм байгуулах уу? Чулуу...
Ойкатзо: Цаас...
Зэрэг: Хайч! Тийм ээ, Пенсилгон ялагдлаа.
Санракү: Тэгэхээр бүлгэмийн удирдагч Пенсилгон болно гэсэн үг.
Ойкатзо: Өө, тийм ээ.
Пенсилгон: Түрүүлж 3 хүрсэн нь!
Зэрэг: Үгүй ээ!
Пенсилгон: Бас хариу үзүүлэх хурдаараа энэ хоёрыг би барахгүй.
Зэрэг: Одоо л анзаарч байгаа юм уу?!
Бичиг: Муухай
Пенсилгон: Би удирдагч болох хүн биш гэхдээ өөр аргагүй нь.
Санракү: За, удирдагч аа. Тэгвэл эхний даалгавар тань. Манай бүлгэмийн нэр юу байх юм?
Бичиг: Онцгой ангуучид
Бичиг: Уур хилэн
Бичиг: Хогийн тоглоомын хамтрал
Бичиг: Чонын бүлгэм
Бичиг: Алтан дайралт
Бичиг: Өргөст толгойтнууд
Бичиг: Пенсилгон-чан болон түүний зараалууд
Пенсилгон: За. Тэгвэл энэ байвал яаж байна?
Ойкатзо: Болж л байгаа юм биш үү, догь ч юм.
Санракү: Надад бол Пенсилгон-чан болон түүний зараалууд бол таалагдаж байна.
Ойкатзо: Яасан ч үгүй.
Бичиг: Онцгой ангуучид
Бичиг: Уур хилэн
Бичиг: Хогийн тоглоомын хамтрал
Бичиг: Алтан дайралт
Бичиг: Өргөст толгойтнууд
Бичиг: Пенсилгон-чан болон түүний зараалууд
Пенсилгон: За тэгвэл манайхан. Уух зүйлсээ бэлдээрэй. Бид одооноос онцгой мангасууд хайж Шангрила Фронтиерийн ертөнцөөр тэнүүчлэх чоно болно. Чонын бүлгэм төрснийг тэмдэглээд...
Бичиг: Чонын бүлгэм
Зэрэг: Тулгая!
Ойкатзо: Тэгээд бидний тэмдэг яах юм?
Санракү: Ийм зүйлийг бол... Пенсилгонд найдлаа!
Ойкатзо: Удирдагчаа найдлаа шүү!
Пенсилгон: Арай их ашиглаад байгаа юм биш үү!
Хар чоно: Ийм газар баар байжээ...
Пенсилгон: Надад бол юу ч байсан болно.
Санракү: Би ч бас.
Ойкатзо: Юу вэ? Бүлгэм нээсэн юм чинь бодоцгооё!
Хар чоно: Хөөх ёстой хүнгүй байна. Хөөе, та нар. Асуух зүйл байна. Саяхан зарлуулсан онцгой мангасыг ялсан гэх гурвалыг хайж байгаа юм. Нэр нь
Бичиг: Артур Пенсилгон
Хар чоно: Артур Пенсилгон. Ойкатзо.
Бичиг: Ойкатзо
Хар чоно: Санракү...
Бичиг: Санракү
Зэрэг: Тийм хүмүүсийг мэдэхгүй ээ!
Хар чоно: Хөөе!
Санракү: Хөөе, удирдагч аа. Тэр газрыг түрээслээгүй байсан юм уу?
Пенсилгон: Тэгж хэлснээ санахгүй байна! Хүн очоод байдаггүй гэж л хэлсэн!
Ойкатзо: Өө цагаа оллоо. Ингээд уулзалтаа дуусгая. Хорон хүчний ачаар миний түвшин буурчихсан, тийм болохоор жоохон түвшингээ ахиулмаар байна.
Пенсилгон: Тийм ээ, би бас жинлүүрээ буцааж өгч зэвсгээ олж авна. Реакторыг чамд найдлаа шүү, Санракү-күн!
Санракү: За! Бас тэмдгийг чи олоорой!
Ойкатзо: Баяртай!
Хар чоно: Хуваагдчихлаа! Хөөе, Санракү гэх тоглогч оо! Хүлээ, битгий зугтаач!
Санракү: Уучлаарай! Би Санракү биш Самракү!
Хар чоно: Муу худалч!
Санракү: За! Хүлээлгэчихлээ, Эмүл! Хаалга нээгээд өгөөч?
Эмүл: Удлаа шүү, Санракү-сан! Оройтлоо!
Санракү: За, за. Дараа тайлбарлая. Өө тэр муухай сэлэм. Пенсилгонд өгөхөө мартчихаж. За дараа л болъё.
Хар чоно: Зугтах замаа буруу сонголоо доо! Наадах чинь мухар зам! Би зүгээр хэдэн асуулт асуумаар байна. Зугтах хэрэг байхгүй— Байхгүй байна. Хаашаа явчхав?
Санракү: Юу? Ваш ах байхгүй юм уу?
Эмүл: Аавыг... Эзэнтнийг тантай ярьснаас хойш хараагүй.
Санракү: Ойлголоо. Ордонд байна гэж байхгүй байх нь ээ? Чадвараа сайжруулаад чадварын оноогоо зохицуулчхаад уулзъя гэж бодож байтал.
Элкэ: Шинэ чадвар сурч дууслаа даа. Хөөе, Шувуу хүн гуай... Хамтдаа чадварын номыг харах уу?
Санракү: Мөнгөгүй ээ.
Бичиг: махни
Санракү: Юундаа уурлаад байгаа юм. Боломж гарангуут л намайг шулах гээд байх юм аа, муу мөнгө идэгч туулай.
Эмүл: За тэгвэл дараа хаашаа явах вэ?
Санракү: Ахаас өөр реакторыг засаж чадах хүн байгаа юу? Юу ч гэсэн Билакд үзүүлье.
Билак: Тийм ээ, чадахгүй.
Санракү: Яах аргагүй бодсон юм.
Билак: Ариун үеийн хэрэгслийг эртний дархан л засаж чадна.
Бичиг: Эртний дархан
Билак: Би дөнгөж уран дархан.
Бичиг: Уран дархан
Билак: Ааваас өөр засаж чадах хүнийг мэдэхгүй.
Санракү: Эртний дархан хэрэгтэй юм уу? Аргагүй нь дээ. Реакторыг одоохондоо мартаад нийлүүлсэн чадвараа хөгжүүлэх үү дээ. Өсгөх? Сайжруулах?
Эмүл: Юу болсон бэ?
Санракү: Тийм ээ! Өсгөхөд л болох юм байна! Эртний дархан байхгүй юм бол, Билакийг эртний дархан болгоход болно!
Билак: Эртний дархан цолыг дутуу үнэлэхээ боль! Тийм амархан зүйл биш!
Санракү: Ваш ах ариун дархан бол гэж байгаа юм биш.
Бичиг: Ариун дархан
Санракү: Бас энэ чинь чиний хэзээ нэгэн цагт давах ёстой зам биз дээ? Тэгвэл одоо л төр мөч нь! Чамайг эртний дархан болгох гэж үзье!
Билак: Оролдох оо?
Санракү: Итгэлгүй болоод хэлж байгаа юм биш. Чиний чадварт итгэж байгаа болохоор л! Мэдээж би чамд бас тусална!
Эмүл: Би эгч бол чадна шүү!
Билак: Би эртний дархан уу? Ойлголоо, Шувуу хүн гуай. Би оролдож үзье. Би эртний дархан болох болно!
Эмүл: Тийм ээ, Би эгч!
Санракү: Тийм ээ! Билакийг өсгөх төлөвлөгөөг эхлүүлье!
Эмүл: Тийм ээ!
Билак: Тийм ээ!
Бичиг: Бяцхан Шанфүро
Хүүхдүүд: Шанфүро Театр!
Бичиг: Ойкатзог бүтээх нь
Эмүл: Бяцхан!
Бичиг: Шанфүро театр
Кэй: Гадаад төрх минь бол иймэрхүү. Гэхдээ эмэгтэй дүртэй гээд тэд өдөх байх. Эсвэл бүрэн үл тоох уу? За болно.
Бичиг: Нэрээ оруулна уу
Кэй: Нэр... Катзо бол баттай. Модор Катзо. Катзо буши.
Бичиг: Модор Катзо
Бичиг: Катзо Буши
Кэй: Түүний дараагийнх нь... Тэд Шанфүрог тоглоод удаж байгаа. Тэр хоёрыг гүйцэх ёстой болно. Хөөх. "Ой". Тэгвэл, Ойкатзо.
Бичиг: Нэрээ оруулна уу.
Бичиг: Ойкатзо
Кэй: Тусалж дэмжээрэй. Жоохон хачин л юм. Хамтдаа хичээцгээе Ойкатзо. Мэргэжлээ лам болгоё. Гарал үүсэл нь. Даяанчаар тоглох юм бол тоглоомоо Фастиад биш, эхлэлийн хэсэг болох ойн хаан нэгтээ эхэлнэ." Ингэж тоглох тэнэг байх уу? Өө байгаа л юм байна. Тийм хүнийг бүр таних юм шиг. За жоохон сүүлдэж эхэлж байгаа ч гэсэн, Хурдан гүйцэх болно! Эхэлцгээе бурхны тоглоом болох Шангрила Фронтиер!
Back to episodes Go home