Бичиг: Одоогийн нөхцөл байдал болон дараагийн алхам
Санракү: Хөөе! За болно.
Бичиг: Хэрэгслийн өмчлөлийг шилжүүлсэн.
Сайгер-0: Баярлалаа.
Санракү: Одоо яах юм бэ? Дажгүй яриа Пенсилгон үхчихлээ.
Ойкатзо: Чиний найз биз дээ? Ямар нэг зүйл хийгээч!
Санракү: Миний зугтах төлөвлөгөөг таамаглаад отолт хийж найзын хүсэлт явуулсан хүн шүү дээ! Миний хувьд бол аюултай хүн хэвээр.
Ойкатзо: Өө аргагүй нь дээ. Мэргэжлийн тоглогчийн нийгмийн ур чадварыг харуулъя!
Санракү: Амжилт!
Сайгер-0: Нөгөө... Санракү-санаас асуух зүйл байна.
Санракү: За?
Сайгер-0: Би... Нөгөө... Нөгөө... Пенсилгон та хоёр... Ямар холбоотой юм бэ?
Санракү: Өө... Тоглоомын найзууд?
Сайгер-0: Өө тийм юм уу? Найзууд... Найзууд... Найзууд. Найзын шилжилтийн хугацаа дуусаж байна.
Санракү: За тэгвэл өнөөдөр тус болсонд баярлалаа. Дараа ачийг чинь хариулна аа.
Сайгер-0: Тийм бол завтай болохоор чинь хамтдаа аялал...
Санракү: Чиний нийгмийн чадварыг сайжруулах тоглоом хайх уу даа.
Ойкатзо: Тийм ээ. Хайрын цагийг тогломоор байна уу?
Санракү: За март даа. Пиццанаас хангалттай хаширсан.
Ойкатзо: Юу? Тэр муухай сэлэм үлдсэн байна.
Санракү: Авахад хэтэрхий муухай харагдсан юм биш үү? Зүгээр үлдээх нь хайран юм даа. Аргагүй нь. Муухай ч гэсэн үүнийг авчихъя.
Ойкатзо: Ингэж ядраагүй удсан байна шүү. Өнөөдөр сайхан унтах нь дээ.
Санракү: Унтах гэхээс илүү комд орох нь дээ.
Ойкатзо: Тийм шүү. Тирдремад хүрчхээд гаръя даа.
Санракү: Тийм шүү.
Бичиг: Тирдрема
Санракү: Юу хийж байгаа юм, Эмүл? Дахин төрөх гэж ирэлгүйгээр ялсан шүү.
Эмүл: С... С... Санракү-сан! Гайхалтай юм аа. Үнэхээр санаа зовсон шүү.
Санракү: Юу гэнэ ээ? Хөөе, би ирлээ. Өө, тийм. Эмүл үүнийг өгсөнд баярлалаа. Үүний ачаар булшны хамгаалагч Вэтермоныг ялж чадсан.
Эмүл: Санракү-сан... Ашгүй дээ!
Бичиг: Ютопиа компани Шангрила Фронтиерын хөгжүүлэгч
Бичиг: Ютопиа зар сурталчилгааны хэлтсийн ахлах Сакай Цүкүёоги
Туслах: Цүкүёоги ахлах аа.
Цүкүёги: Юу болсон бэ?
Туслах: Булшны хамгаалагч Вэтермон ялагдсан байна.
Туслах: Төлөвлөгдөөгүй цагт болсон учир компани сандарч байна.
Цүкүёги: Тийм дээ. Төлөвлөгөөний дагуу бол Старнидд эхэлж ялагдаж, Вэтермон дунд нь байх байсан... Эсвэл төгсгөлд нь. Хоёр өдрийн дараа хариад эхнэрийнхээ хоолыг сайхан идэх байсан байтал, ажил руугаа буцаж ирэх ёстой болох гэж... Цүкүри доор байгаа юу?
Туслах: Тийм ээ, байсан шигээ л. Гэхдээ Амачи-сан бас тийшээ явсан гэсэн... Тэгээд...
Цүкүёги: Ойлгож байна. Энэ ч бас ажил.
Бичиг: Хятад эмийн ургамал Хоол боловсруулах эм
Цүкүёги: Хоосон? Новш гэж... Бэлтгэлгүй ирчхэж. Чамд гэдэсний эм байхгүй биз?
Туслах: Юу? Үгүй ээ, байхгүй.
Цүкүёги: Ойлголоо.
Бичиг: Шангрила Фронтиерийн ахлах продюсер Рицү Амачи
Эр робот: Ажилчны ID-г танилаа. Кодыг оруулна уу. Кодыг танилаа. Хурууны хээгээ бататгана уу. Хурууны хээг танилаа. Одоо торлогчийн шинжилгээ хийнэ. Мэдрэгчид нүүрээ тулгана уу.
Амачи: Ядаргаатай юм! Хурдан нээгээч.
Эр робот: Торлогчийг танилаа.
Бичиг: Эх текст лавлагааны өрөө
Амачи: Хөөе.
Бичиг: Ютопиаг үүсгэн байгуулагч Ертөнцийг бүтээгч админ Цүкүёо Цүкүри
Амачи: Вэтермон ялагдсан байна. Чи энэ байдлаараа 10 жил болсон ч ялж чадахгүй гэж хэлээ биз дээ?
Цүкүри: Одоогийн Ашура Кай бол бүтэхгүй гэж хэлсэн.
Амачи: Арай ч тэднийг шагналын жинлүүрийг авчирна гэж бодсонгүй... Гэхдээ тэд алдаа болон булхай ч ашиглаагүй.
Бичиг: Алдаа = тоглоомын хэв маягт гарсан хөдөлгөөний алдаа
Амачи: Баттай үр дүн байсан.
Цүкүри: Баттай үр дүн гэнэ ээ? Юу хэлээд байгаа юм? Вэтермоныг новшийн сул талтай болгосон чи биз дээ? Алдаа гэж хүлээн зөвшөөр, яг одоо!
Амачи: Өө? Чи түүнд хэний ч ялахгүй статустай болгосон байсан биз дээ?
Цүкүри: Вэтермон тийм хэмжээний хүчтэй оршихуй байсан юм. Ариун үеийн хамгийн хүчтэй баатар. Гэхдээ чи тоглоомын тэнцвэрт санаа зовсон гэх тэнэг шалтгаанаар миний анхааралтай боловсруулсан түүхийн ойлголтыг сүйтгээд хаячихлаа.
Амачи: Тоглогчдын ялах боломжгүй мангасыг түүхэнд оруулахаа боль. Чи тэнэг юм уу?
Цүкүри: Юу гэнэ ээ? Миний үзэсгэлэнтэй ертөнцийн үлдэгдэл дээр хооллодог шимэгч юм байж!
Амачи: Юу гэнэ ээ? Өөрийнхөө нандин бяцхан ертөнцийг сайн тэнцвэржүүлж чадахгүй болохоор, би өмнөөс чинь орж ирж хийсэн юм. Тэнэг! Чи бүр өмхий байгаа юм биш үү?
Цүкүри: Чи ч бас!
Амачи: Би хоёр өдрийн өмнө шүршүүрт орсон.
Цүкүри: Би ч бас гурван өдрийн өмнө орсон.
Цүкүёги: Гэдэс минь өвдөж байна. Гэхдээ үүнээс болж айж болохгүй. Хангалттай хоёр оо. Хэр удаан хүүхдүүд мэт зодолдох гэсэн юм?
Амачи: Чимээгүй бай!
Цүкүёги: Гэдэс... өвдөж байна! Ютопиагийн дээд эрдэнэ болох бүрэн орчинд нь ордог VR тоглоом, Шангрила Фронтиер. Тэр ертөнцийг бүтээсэн Цүкүри Цүкүёо болон тоглоомын хувиар нь тэнцвэржүүлдэг Амачи Рицү. Гол хөгжүүлэгчид болох тэд хүүхдүүд шиг зодолдож байна гэж хэн ч бодохгүй! Одоо болох зүйлсэд бэлдэх ёстой олон юм байтал... Энэ хоёр үргэлж л... Тайвшир. Энэ хоёрыг тайвшруулж чадах нь зөвхөн би. Гэхдээ... Арай ч хэний ч төсөөлөөгүй байдлаар Шангрила Фронтиер хөдөлж эхлэх гэж дээ. Хөөе, та хоёр! Эхлээд усанд ор.
Цүкүри/Амачи: Дуугүй бай, муу өмхий дөрвөн нүдэт!
Бичиг: Хохирол 1
Бичиг: Хизүтомэ
Бичиг: Сайга
Рэй: Өнөөдөр маш том алхам хийсэн! Хизүтомэ-күн намайг дуудсан...
Санракү: Миний хажууд хүрээд ир.
Рэй: Бас бэлэг хүртэл өгсөн...
Бичиг: Ашура Кайн үлдээсэн хэрэгслийг хэлж байна (Үнэндээ бэлэг бол биш)
Санракү: Чамд.
Рэй: Энэ байдлаараа илүү дотно болж бодит байдалд ч бас дотно болно...
Бичиг: Хизүтомэ
Бичиг: Маргааш өглөө хүртэл чухал ажилтай
Бичиг: Орж болохгүй!
Ракүро: За... Эхлэх үү дээ! Олсон бүх зүйлсээ шалгах хэрэгтэй.
Эмүл: Аав... Эзэнтэн дуудаж байна.
Санракү: Хэр удаан уйлж байгаа юм?
Вайсачэ: Тэгвэл асууж болох уу? Тэр үхдэггүй зөрүүд залуу ямар байсан?
Санракү: За, Ваш ах аа... Вэтермон хүчтэй байсан. Тэр модны шидтэн лав харьцуулагдахгүй.
Вайсачэ: Тийм дээ.
Санракү: Дайралт бүр нь алдаагаар дүүрсэн хогийн тоглоом тоглосон би биш байсан бол эхлэхээсээ өмнө л алуулах байсан. Хөөе, Эмүл-чан. Хаана нусаа нийгээд байгаа юм?
Вайсачэ: Түүний сэтгэл нь ханаж энэ ертөнцөөс явсан уу?
Санракү: Намайг сайн байна гэж магтсан.
Вайсачэ: Өө за, за. Хөгжүүлж, замыг нээ... Цаг нь болсон байх.
Санракү: Цаг нь...?
Вайсачэ: Чи энэ ертөнцийн үнэнийг мэдмээр байна уу?
Санракү: Нэр төрийн хэрэг.
Вайсачэ: Тэгвэл чамаар хийлгэх зүйл байна.
Санракү: Хийлгэх зүйл ээ?
Вайсачэ: Хэдэн хэрэгсэл аваад ир.
Санракү: Юу?
Вайсачэ: Эдгээр зүйлд үйл явц гэж юм байгаа... Тэрийг хийсний чинь дараа ертөнцийн үнэнийг хэлж өгье.
Санракү: Өө, алив ээ! Нэмэлт онцгой зохиол Ворпал туульс эхлэх нь гэж бодтол зараалын даалгавар уу? За болно доо. Ингэж л бүх зүйл эхэлдэг юм чинь. Харцгаая... хэрэгтэй хэрэгслүүд.
Бичиг: Нэмэлт онцгой зохиол Ворпал туульс Хэрэгтэй хэрэгсэл Хүлээн авагч Дельта Байрлуулагч Дельта Дамжуулагч Дельта
Санракү: Хүлээн авагч Дельта, Байрлуулагч Дельта, Дамжуулагч Дельта... Яриаг тань ойлголоо, гэхдээ эднийг хаанаас хайх юм бэ? Арай сэжүүр өгөхгүй юм уу...
Вайсачэ: Тийм. Гэрэлгүй тал гэдэг газрыг шалга.
Санракү: Нөгөө... Гэрэлгүй тал?
Бичиг: Ариун үеийн төмөр балгас
Бичиг: Тирдрема
Бичиг: Призматиз ойн агуу
Бичиг: Намаг
Бичиг: Секондиа
Бичиг: Зэрлэг Ой
Санракү: Тирдрематай ойр юм биш байх нь.
Вайсачэ: Тийм газрын зурагт байхгүй ээ.
Санракү: Дараа нь Питзийн дэлгүүрээс хайх уу даа.
Вайсачэ: За тэгвэл... Чамайг ирэхийг хүлээж байя.
Санракү: Хөөе! Өөр мэдээлэл өгч болохгүй юу?
Вайсачэ: Үнэхээр тэнэг биш л бол удахгүй олох болно.
Санракү: Арай үнэхээр урд байдаг газар уу? Онцгой зохиол чинь тоглоомын төгсгөлийн агуулга шиг зүйл... Тийм дээ.
Эмүл: Урт аялал болох нь дээ.
Санракү: Гэнэн байна шүү, Эмүл... Чи гайхна шүү. Тийм ээ! Вэтермоны тулаанаар миний түвшин зөндөө ахисан байна. Шинэ чадвар болон хувьссан чадварууд байна.
Бичиг: Хувьссан Нэвтлэгч өрөм → Гэрэлтэх нэвтлэгч Хувьссан Тэшүүрийн хөл → Урсгал Алхаа Хувьссан Парри хамгаалагч → Агшин зуурын Хариу Үйлдэл Хувьссан Шилдэг алхалт → Саран үсрэлт Хувьссан Өлсгөлөн чоно → Түр зуурын Хувьссан Таван завины үсрэлт → Зургаан завины үсрэлт Хувьссан Ворпал сэлэмний технологи [Сарны тусгал] → Ворпал сэлэмний технологи [Сарны тусгал] Х3 Хурц эргэлт → Чадварын сонголт Ноцолт Тү. 1 Хэт халалт Тү. 1 Агуу авиралт Халз тулаан Нитро Тү. 1 Хязгааргүй цавчилт Алуурчны нэвт цохилт Тү. ТУЛСАН Дотоод тулаан Тү. ТУЛСАН
Санракү: Дахиад чадварын цэцэрлэг рүү явахгүй бол.
Эмүл: Сайн байлаа шүү.
Санракү: Ийм их хүч ахисан юм чинь хэсэгтээ гулсаад л явах биз. Гэхдээ ингээд ч болоогүй. Тийм ээ, битгий мартаарай... Вэтермоны тулааны олз.
Эмүл: Цаг нь боллоо.
Санракү: Тийм их зовоосон юм чинь хогийн зүйл өгөхгүй биз дээ? Найдаж байна шүү.
Бичиг: Хэрэглэх хэрэгсэл Үнэний ном: Булшны хамгаалагч Цэлмэг тэнгэрийн чадварын ном Агуулахын түлхүүр
Бичиг: Үнэний ном: Булшны хамгаалагч
Санракү: Энэ юу вэ? Үнэний ном: Булшны хамгаалагч.
Бичиг: Үнэний ном: Булшны хамгаалагч 1-р бүлэг: Булшны хамгаалагч Вэтермоны төрөлт. Эрт урьдын цагт ариун гэгдэх эрин үе байсан бөгөөд, маш жижиг үл ойлголцлоос болж Вэтермон худал хэлэх ёстой болж яг сул дорой болсон үед нь Сэцүнагийн үхэл тохионо. Үүнээс болж Вэтермон тангараг өргөж түүний булшийг үүрд хамгаалах болсон. Сэцүна Вэтермоныг маш сайн мэддэг байсан, тийм болохоор яг амьсгал хурааж байхдаа нэгэн хүслийн шивнэсэн юм: "Үхэл хүртэл түүнийг булшийг минь хамгаалахаас зогсоохгүй байх, хэн нэгэн түүнийг зогсоогоосой гэж залбиръя."
Санракү: Өө Вэтермоны өмнөх түүх бичигдсэн юм уу? Дараа уншъя даа. Дараа нь хэрэглэж болох зүйл өгөөрэй!
Бичиг: Цэлмэг тэнгэрийн чадварын ном Ариун үеийн сэлэмний мастерын үлдээсэн сэлэмний техникүүд бичигдсэн бүртгэл
Санракү: За тэгэхээр... "Цэлмэг тэнгэрийн чадварын ном?" Цэлмэг тэнгэрийн чадварын ном... Ариун үеийн сэлэмний мастерын үлдээсэн сэлэмний техникүүд бичигдсэн бүртгэл. Тэр хүмүүс тэнгэрийг цавчиж газрыг нэвтэлж, хар үүлнүүдийг цэвэрлэдэг байсан. Тэднийг сурч болон тайлахын тулд ариун үеийн хэрэгсэл хэрэгтэй. Хүлээ, Цэлмэг тэнгэр гэж Вэтермоны ашигласан чадвар уу? Юу? Юу?
Эмүл: Юу болсон бэ, Санракү-сан?
Санракү: Вэтермоны чадварыг сурч чадах юм уу? Нээрээ юу? Тэгэхээр... Би ч бас тэрийг хийх боломжтой юу? Үнэхээр гайхалтай. Ариун үеийн хэрэгсэл хэрэгтэй гэж байгаа болохоор удах л бололтой... Гэхдээ ёстой догь! Тийм ээ, Эмүл?
Эмүл: Миний хацрыг чимхэнэ гэж бодлоо...
Санракү: Тийм ээ! Энэ байдлаараа үргэлжлүүлье. Хамгийн сүүлийн олз бол.
Бичиг: Агуулахын түлхүүр
Санракү: Хөөх, дагалдах хэрэгсэл байна! Нэлээн дажгүй статус өгөх болов уу? Харцгаая...
Бичиг: Агуулахын түлхүүр
Санракү: Агуулахын түлхүүр. Агуулах болон хаалганы түлхүүр болно. Ариун эрин үед хүртэл хэдэн л хүн өмсөж байсан бугуйвч. Хэрэв хэрэглэгч нь тоглогчид алуулах юм бол, энэ дагалдах хэрэгсэл болон агуулахад байх хэрэгслүүд хулгайлагдахгүй юу? Хөөе, дажгүй юм гээч. Зөөврийн, өргөтгөх боломжтой орон зайд нэвтрэх боломжийг олгоно. Анатомийн өгөгдөлтэй синхрончилж хэрэглэгчийн нэг хэсэг болно. Хязгааргүй хадгалах зориулалттай агуулах шиг ажиллана? Өөрөөр 50 метрээс бага хэмжээтэй юу ч хамаагүй багтах хэрэгслийн хайрцаг гэсэн үг үү? Жоохон манагаа ашиглаж орон зайн агуулах руу бас өөрийгөө шилжүүлж болох юм уу? Гэхдээ бодсон шиг догь байсангүй, гэхдээ оролдож үзье.
Эмүл: Алга болчихлоо!
Санракү: Энэ агуулах нь... уу? Хөөе... Хэрэглэж болох зүйл гэж асууж байсан ч...
Бичиг: Стандарт бус тусгай хуяг Адэбанэ
Бичиг: Стандарт бус зэвсэг: Төмөр утас Хязгаарлах төмөр утас
Бичиг: Стандарт бус зэвсэг: Сэлэм Харбингер
Санракү: Энэ юу вэ?
Пенсилгон: Би одоо яг үгээгүй ядуу болсон ч, бараа солилцоонд шаргуу оролцож эднийг авч чадсан. Дараа ирэхдээ илүү сайхан зүйл авчирна. Энэ удаа үүгээр минь өршөөгөөрэй. Энэ цэцэг таван минут цэцэглээд үхдэг. Гэхдээ тэгэхээс нь хэрэгсэл болгож агуулахдаа хийвэл, цэцэглэсэн хэвээр байна гэсэн. Тэд тухайн мөчдөө амьдарч, үүрд мөнх үлдэнэ... Цэцгийн нэр бол, "Сэцүнатова." Бид хоёрт төгс таарсан байгаа биз дээ? Чи өөрийгөө хуулбар гэсэн, гэхдээ миний хувьд бол чи анхных нь бөгөөд Жинхэнэ нь.
Сэцүна: Хэрвээ та нар өөрсдийн үндэс... бас ертөнцийн үнэнийг мэдмээр байгаа бол... Бахамутыг хай.
Пенсилгон: Ертөнцийн үнэн үү? Үнэндээ булшны хамгаалагч Вэтермоныг ялаад шанфүрогоос гарах бодолтой байсан. Гэхдээ ойлголоо, Сэт-чан. Бахамут юу ч байсан, бүх нууцыг ил болгох болно.
Бичиг: Дараагийн бүлэг "Аюултай чононууд, Амбицтай бай."
Бичиг: Бяцхан Шанфүро
Хүүхдүүд: Шанфүро театр!
Бичиг: Хурдан гүйгчийн нууц цэцгийн булшинд хийсэн айлчлал
Эмүл: Бяцхан!
Бичиг: Шанфүро театр
Пенсилгон: Тэд тухайн мөчдөө амьдарч, үүрд мөнх үлдэнэ... Цэцгийн нэр бол, "Сэцүнатова." Бид хоёрт төгс таарсан байгаа биз дээ? Гэхдээ үүнийг аваад энд ирэх хэцүү байсан шүү. Дахин төрөөд бүх хэрэгслээ алдсан. Уучлаарай, би яарч явна. Тирдрема руу явах нууц замаар аваад явж болох уу?
Дүр: Миний төлбөр?
Пенсилгон: Өө, баярлалаа. Зээлээр авъя. Би яарч байгаа болохоор дараа уулзъя.
Эм: Намайг аварсанд баярлалаа.
Эм: Энэ бол миний талархал.
Пенсилгон: Арга хэмжээг биелүүлж шагналаа авлаа!
Эр: Хөөе!
Пенсилгон: Би чамайг байхгүй болсон гэдгийг мэдэж байсан. Гэхдээ үүр цайхаас өмнө энд ирмээр байсан юм. Нөгөө юмыг яаж мэдэх вэ гээд? Жоохон хүлээлттэй байсан юм. Би тийм эмзэг юм уу даа? За дараа ирнэ ээ. Сэт-чан.
Back to episodes Go home