Санракү: Цэлмэг тэнгэрийн ялалтын үйл явц эсвэл тэр булшийг үүрд мөнхөд хамгаалах тангарагтай чинь цуг! Вашийн оронд би нойрсуулж өгье!
Вэтермон: Цэлмэг тэнгэр!
Санракү: Хавирган сар Ворпал!
Бичиг: Хавирган сар Ворпал
Бичиг: Хавирган сар Ворпал
Бичиг: Цэлмэг тэнгэр
Санракү: Хурдан унтаад өг... Булшны хамгаалагч Вэтермон! Чи хүчтэй байлаа... Гэхдээ үхтлээ чиний дайралтыг харсан шүү... Чиний сэлэм надад одоо хүрч чадахгүй. Төгс дайралтыг чинь давж чадлаа.
Вэтермон: Гайхалтай. Миний төгс дайралтыг давж чадлаа. Тэнгэрийг хуваах нь миний Цэлмэг тэнгэр болсон шиг... Үгээ өөрчилж... чиний авьяасыг дүрсэлье. "Үүлгүй тэнгэр шиг тунгалаг."
Бичиг: Ертөнц урагшилна, Баатрууд ил болов
Санракү: Түр хүлээгээрэй, энэ тэнэг үгийн тоглоом байсан уу?
Бичиг: Цэлмэг тэнгэр = Тэнгэр шиг цэвэр
Санракү: Өө зүгээр хэл халтирчихлаа.
Вэтермон: Сэцүна надад зөндөө хэлдэг байсан. Дахиад хэлье. Чиний авьяас маш тунгалаг байлаа. Анхдагчийн үр удам чи сайн байлаа.
Санракү: Ярилцаад болохгүй гэж бодсон ч гэсэн, үнэхээр хариу өглөө шүү...
Ойкатзо: Юу, дуусаагүй юм уу?
Пенсилгон: Үгүй ээ. Тэр хязгаартаа хүрсэн.
Дуу: Хоорондын завсар руу ганц хүслийг урсгана Холын өдрүүд, нулимсаар булуулж харагдахгүй Би хайрын чинь гэрлийг зүрх сэтгэлдээ тээж явна
Вэтермон: Бие минь... нуран унаж байна. Унтлаа.
Дуу: Үүрд санах болно
Вэтермон: Сэцүна... Би одоо очлоо.
Дуу: Холын хол байгаа хайрт минь намайг сонсооч
Ойкатзо: Дууссан уу?
Бичиг: Онцгой зохиол Экс Амьдын ертөнцөөс, хайраар дуусаагүй байна
Пенсилгон: Цэвэрлэх нөхцөлийг хараахан биелүүлээгүй бололтой.
Санракү: Интоорын мод үхэж байна?
Ойкатзо: Газар ч бас буцаад хэвэндээ орох нь уу?
Пенсилгон: Сэт-чан?
Сэцүна: Артур. Санракү. Ойкатзо. Чадсан биз дээ? Үнэхээр баярлалаа. Миний хүсэл... Үгүй ээ, холын өнгөрсний Сэцүнагийн хүсэл эцэст нь биеллээ.
Санракү: Хачин байдлаар хэлж байна шүү...
Ойкатзо: Яг л өөрөө Сэцүна биш юм шиг хэлж байна.
Пенсилгон: Сэт-чан? Сэцүна чи биз дээ?
Сэцүна: Үгүй ээ, Артур... Би Сэцүна гэдэг нь үнэн. Гэхдээ тэр өдөр нас барсан Сэцүна биш. Сэцүнагийн хүсэл... "Хэрэв хайрт минь миний үхэлд хүлэгдээд байх юм бол, түүнийг зогсоож өгөөрэй." Түүний сэтгэлээс төрсөн үлдэгдэл нь би. Яг л бүх бичвэрийг нь бүрэн дуурайсан бичвэр шиг.
Санракү: Холын өнгөрсний Сэцүнагий нас барахдаа өгсөн хүслийнх нь үлдэгдэл? Өөрөөр түүний хуулбарласан оршихуй гэж үү? Тийм болохоор Алдагдсан өдрүүдийн Сэцүна юм уу?
Сэцүна: Би бол Сэцүнагийн үлдэгдэл үүрэг минь биелэх юм бол алга болох оршихуй.
Пенсилгон: Хүлээ! Сэт-чан!
Сэцүна: Гуниглах хэрэггүй, Артур. Түүний хүсэл биелэх юм бол ийм зүйл болох нь ойлгомжтой байсан. Та нар бол анхдагчид, хоёрдугаар төлөвлөгөөний үр удам. Ертөнцийг нээх хүмүүс. Хэрвээ та нар өөрсдийн үндэс... ертөнцийн үнэнийг мэдмээр байгаа бол... Бахамутыг хай.
Ойкатзо: Бахамут?
Санракү: Мэдэхгүй юм уу, Катзо. Луу мэт биширч шүтдэг том загас.
Ойкатзо: Тэрийг бол мэднэ дээ. Энэ тоглоомд байдаг Бахамутыг ярьж байна!
Пенсилгон: Шанфүрод Бахамут гэх мангас байх ёсгүй. Сэт-чан, тайлбарлаад өгч болох уу?
Сэцүна: Өөрсдөө хайж олоорой. Тэр бол ирээдүйг нээх гэдэг зүйл. Артур. Энэ бол Сэцүнагийн хувиар биш миний хэлж байгаа зүйлс шүү. Үргэлж надтай уулзахаар ирдэг байсанд баярлалаа. Хайртай шүү, Артур.
Пенсилгон: Би ч бас.
Санракү: Пенсилгон...
Пенсилгон: Би уйлаагүй ээ.
Бичиг: Сэцүнагийн үлдэгдэл алдагдсан өдрүүдийн амлалтыг биелүүллээ.
Бичиг: Булшны хамгаалагч Вэтермон эцэст мөнх нойрслоо.
Санракү: Би юу ч хэлээгүй байна. Пенсилгонд нулимс гаргах боломж байх гэж...
Ойкатзо: Энэ юун мэдрэмж вэ? Энэ зүрх сэтгэл үү?
Пенсилгон: Энэ тоглоомоо хоёр дахь удаагаа хийж байна шүү. За болно, та хоёрыг энд алах болно.
Ойкатзо: Энэ хүртэл ирчхээд алж болохгүй шүү. Санракү багийнхаа төлөө үүнийг хүрт.
Санракү: Болиод өг!
Ойкатзо: Зүгээр алхаад гар!
Санракү: Надаас холд, муу новш.
Ойкатзо: Алив, ал.
Бичиг: Онцгой зохиол Экс Амьдын ертөнцөөс, хайраар цэвэрлэгдлээ
Санракү: Болиод өг!
Ойкатзо: Үгүй ээ, чи яв!
Пенсилгон: Үнэхээр дуусгаж чадлаа. Хоёроо надад тус болсонд баярлалаа.
Ойкатзо: Бид хүссэн болоод л хамтарсан. Тийм ээ?
Санракү: Шангрила Фронтиер нээлтээ хийснээс хойш анхны онцгой мангас ялагдлаа... Ямар олз байгаа бол гэхээс хүлээж тэсэхгүй нь!
Ойкатзо: Тийм ээ, тийм.
Пенсилгон: За, тэгвэл олзоо шалгая.
Зарлагч эм: Шангрила Фронтиерийн бүх тоглогчдод мэдэгдэж байна. Бид сая бататгасан бөгөөд Онцгой мангас булшны хамгаалагч Вэтермон ялагдсан байна. Үүнийг ялсан тоглогчид бол Санракү, Ойкатзо, Артур Пенсилгон гурав. Бас онцгой мангас ялагдсантай зэрэгцэж Шангрила Фронтиерийн ертөнцийн түүх урагшиллаа.
Санракү: Ертөнцийн... түүх?
Бичиг: Явц: 11%
Бичиг: Ертөнцийн түүх
Бичиг: Явц:
Бичиг: Явц: 12%
Бичиг: Хааны номын сан, 2-р цуглуулга
Бичиг: Ертөнцийн түүх Шангирал фронтиер урагшиллаа.
Эр1: Хөөе, том мэдээтэй.
Бичиг: Бүлгэм: "Номын сан" Шанфүрогийн тоглоомын түүхийг судалдаг бүлгэм
Эр1: Профессортой шууд холбогдож чадах хүн байна уу?
Эр2: Түүний эхнэр Волф Шварцад байдаг биз дээ? Түүнээс гуйгаад үз.
Эр3: Профессор юм чинь дээ. Онцгой мангас ялагдсан гэдгийг сонсоод шууд ирэх байлгүй.
Эр1: Түүний эхнэр нь энд байгаасай билээ.
Эм: Гэхдээ тоглоомын мастерын хэлсэн ертөнцийн түүх гэж юу юм?
Эр3: Тийм ээ, анх удаа л сонслоо...
Эм2: Энгийн түүхээс өөр байх тийм ээ? Хэрэв энгийн түүх нь NPC-тэй хамтарч ертөнцийг судлах бол ертөнцийн түүх нь ертөнц дараагийн үе рүүгээ орсон гэдгийг илтгэж байгаа юу?
Эр3: Хэрэв тийм бол дэлгүүрт том өөрчлөлт гарч магадгүй. Волф Шварцаас гуйгаад шалгуулах уу?
Эр1: Эхлээд булшны хамгаалагч Вэтермоныг судлах хэрэгтэй байх.
Эм: Санал нийлж байна! Өнөөг хүртэл огт нотлогдоогүй онцгой мангас байсан! Зигврм, Ликагон, Ктарнидд, Оркестра, одоо Вэтермон...
Эр2: Энд ирчхээд долоон сүйрлийн нэгийг мэднэ гэдэг... Ингээд хоёр мэдэгдэхгүй үлдлээ.
Эр1: За, эхлээд булшны хамгаалагч Вэтермоныг ялсан тоглогчидтой холбогдъё. Өө, профессорын эхнэр түүнийг сэрээгээд оруулж ирнэ гэнэ.
Эр2: За! Сэрж байгааг нь өрөвдөж байна...
Сайгер-100: Санракү. Ойкатзо. Артур Пенсилгон. Яана даа. Биднээс түрүүлээд онцгой мангасыг ялах тоглогч байх гэж...
Бичиг: Волф Шварцын удирдагч Сайгер 100
Сайгер-100: Шилдэг бүлгэм мөн юм уу?
Чоно-1: Ашура Кайн Артур Пенсилгон уу? Дайралт хийх үед байгаагүйг нь бодоод гайхсан юм. Арай ч онцгой мангасыг онилж байсан байх гэж.
Сайгер-100: Тэр муу. Онцгой мангасын төлөө мэдээллийг ил болгож Ашура Кайг барьж өгсөн... Биднийг ашигласан байна!
Чоно-2: Зугтсан Орселоттоос илүү асуудал үүсгэх хүн байх.
Чоно-3: Нөгөө хоёр нь Ашура Кай биш биз дээ?
Сайгер-100: Ойкатзо гэх нэрийг сонсож байгаагүй. Гэхдээ Санракү гэх тоглогч бол... Ликагонтой таарсан нөгөө хүн.
Сайгер-0: Пенсилгон-сан болон Хизүтомэ-күн дотно юм болов уу?
Чоно-3: Яах вэ, ахлагч аа? Шинэ газрын аялал ч бас бий...
Сайгер-100: Шинэ газар руу бол явах хэвээрээ. Гэхдээ би болон бусад нь энд үлдэнэ.
Бичиг: 75: Алинойюү (Анхлан суралцагч) Эрхэм ахмадуудаасаа асуух зүйл байна. Секондиад хэрэгсэл цуглуулж байгаад ийм тоглогчтой таарсан юм. Тэр маш хөөрхөн ярьдаг туулай авч явж байсан. Яаж тэр мангастай найз болох вэ?
Сайгер-100: Өмнө нь Тирдремад харагдсан анхлан суралцагч хэний ч бодож байгаагүй онцгой мангасыг ялсан гэж үү? Үнэхээр сонирхоод эхэллээ, Санракү-күн. Ямар ч үнээр хамаагүй тэдэнтэй холбоо барина шүү! Магадгүй бид мөнгө угаах талаар хэлэлцээр хийж магадгүй!
Чоно-1: Ахлагчид ч нэлээн хөгжилтэй байгаа бололтой. Уурлана гэж бодсон юм.
Чоно-4: Юу? Сайгер 0 алга. Хаашаа явсан бэ?
Чоно-1: Сая найз нь асуудалд орсон гээд гарсан.
Сайгер-100: Найз? Өө... Сайн эрэгтэйтэйгээ найзууд болж чадсан гэж байсан... Тэрийг нь дэмжих хэрэгтэй байх.
Пенсилгон: Яах аргагүй энд байжээ.
Ойкатзо: Өө энэ үү?
Оркелотт: Та нар...
Ойкатзо: Хэн билээ? Ялагдсан Орселотт билүү?
Санракү: Ямар тэнэг нэр вэ. Вэтермон юм уу?
Пенсилгон: Болиоч дээ! Манай тэнэг дүүд тийм сүртэй хоч хэрэггүй. Эд тоглогчийг алах гэсэн эрхэм урлагийг ойлгодоггүй. Тэр бол агуу сэтгэмжээр дүүрэн, гар хумьсан амьтан.
Оркелотт: Мэдсэн юм аа... Нуувчийн минь байршлыг ил болгосон чи байх нь.
Пенсилгон: Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр. Юмаа алдахаас айгаад хойш суугаад байхаар тарган тахиа болж байгаа юм. Тийм болохоор би гэдэс рүү чинь цохиж бүх зүйлийг чинь гаргасан юм. Тэгээд л болоо.
Ойкатзо: Хөөх!
Санракү: Тоглогч алдаг эгч аймаар юм.
Оркелотт: Бүгдийг нь мэддэг юм шиг царайлаа юу? Вэтермонтой тулалдаад ядарсан байгаа биз дээ? Та нарыг алж унасан хэрэгслийг нь авах болно!
Пенсилгон: Харав уу? Та нар ингээд л болохгүй. Илүү томоор хар гэж үргэлж хэлдэг ч шуналдаа автдаг.
Өгүүлэгч: Тоглогчдын алуурчдын эсрэг ашиглах ослын дуудлага. Тоглогчдын алуурчдын дайралтад өртсөн үед найзынхаа тусламжийг хүсэж болно.
Ласс: Орселотт-сан. Тэр чинь...
Өгүүлэгч: Хүлээж авсан найзуудынх нь дунд найзын шилжилт гэсэн чадвартай хүн байвал...
Бичиг: Найзын шилжилт
Өгүүлэгч: Шууд байршил руугаа дуудаж болно.
Оркелотт: Дахиад чи юу, Сайгер 0?
Санракү: Өө гэнэт дуудсанд уучлаарай, Сайгер 0-сан.
Сайгер-0: Юу ч биш дээ.
Рэй: Дуудсанд баярлалаа.
Сайгер-0: Ашура Кайн үлдэгдэл. Саяных шиг дахиж зугтмаар байвал. Явуулж болно. Хүлээж авах уу?
Оркелотт: Бүгдээрээ хүнийг доромжлоод л... Муу новшнууд!
Бичиг: 50 Секундийн дараа
Оркелотт: Новш гэж... Миний үүсгэсэн бүх зүйлс... та нарт устгуулах гэж...
Пенсилгон: Олон тоглогчтой газар бүх зүйл хүссэнээр чинь болохгүй шүү дээ. Чи ганц хүний тоглоом тоглож байсан нь дээр.
Санракү: Тийм бол, Фаериа судрын онлайныг санал болгож байна!
Ойкатзо: Ёстой нэг! Чи мангас юм уу?
Бичиг: Авсан хэрэгслүүд Дээд уусмал Хамгийн дээд шидийн уусмал Хамгийн дээд шидийн уусмал Хамгийн дээд шидийн уусмал Хамгийн дээд шидийн уусмал Хамгийн дээд шидийн уусмал Хамгийн дээд холих уусмал Хамгийн дээд холих уусмал Хамгийн дээд холих уусмал Хамгийн дээд холих уусмал Хамгийн дээд холих уусмал Гэгээнтний ариун ус Гэгээнтний ариун ус Наалдамхай зөгийн бал Дахин төрөх нулимс Дахин төрөх нулимс Далайн дээрэмчний хүслийн эрдэнэ Алуурчны хар малгай Алуурчны хар нөмрөг Алуурчны хар бээлий Алуурчны хар бүс Алуурчны хар өмд Нэвтлэх сэлэм Чөтгөрийн сэлэм Вордигол Алуурчны чөтгөрийн сэлэм Харанхуйд бүрхэгдсэн хуяг Харанхуйд бүрхэгдсэн бээлий
Пенсилгон: Хөөх, Ашура Кайн цуглуулж байсан ховор хэрэгслийг олж авлаа. Яг л хот дээрэмдэх мэт.
Санракү: Чамайг ийм хурдан ирнэ гэж бодсонгүй. Маш их баярлалаа, Сайгер 0-сан.
Сайгер-0: Юу ч биш дээ. Түүнээс илүү... Онцгой мангасыг ялсанд чинь баяр хүргэе!
Санракү: Өө баярлалаа. Тийм дээ. Тэр зарлалаар бүгдэд нь мэдэгдсэн. Гадуур алхах бүр хэцүү болох нь. Гэхдээ яах вэ? Гэнэтхэн дуудчихаад баярлалаа одоо явж болно гэж хэлж чадахгүй.
Сайгер-0: Юу болоод байна аа? Над руу ширтээд байна.
Пенсилгон: Өө тийм, Сайгер 0-чан. Гэхдээ... Бас намайг алаад өгч болох уу? Түүний хариуд Ашура Кайн авч явсан бүх хэрэгсэл болон дахин төрөх нулимсыг өгвөл яаж байна?
Ойкатзо: Хөөе, зүгээр юм уу? Тоглогчдын алуурчны ял чинь бүх хэрэгслээ алдаж гэмт хэргийнхээ төлөө том төлбөр төлнө биз дээ?
Санракү: Пенсилгон юм чинь нэлээн их төлбөртэй байлгүй.
Пенсилгон: Би эрсдэл гаргаагүй байсан бол дүүгээсээ илүү тахиа царайлах байсан. Би угаасаа тоглогч алахаас залхаж байсан юм. Энд сайхан цэвэрлэе дээ гэж бодоод. Гэхдээ... би тоглогчийн алуурчин хэвээр. Томоотойхон толгойгоо өгөх тийм хүн биш. Сайгер 0-чан... Үгүй ээ, хамгийн их дайралтын хүчтэй Аттак мастерын эсрэг... нэг удаа жинхэнээсээ үзэлцмээр байсан юм!
Сайгер-0: Болж байна. Хүлээж авъя. Сатанаэл, урвуу...
Бичиг: Хорон муугийн эзэн хаан Сатан
Сайгер-0: Сатан!
Пенсилгон: Аттак мастерын нөгөө нэг онцгой зэвсэг, Антиноми юу?
Бичиг: Антиноми Бурхан болон Чөтгөрийн агуу сэлэм
Пенсилгон: Урвууг нь хүртэл харуулах гэж... Эелдэг юм.
Сайгер-0: Эгч... Ахлах маань чиний талаар хэлсэн. Хурдан зугтдаг учир анхаарлаа бууруулахгүйгээр нэг л цохилтоор баттай алах хэрэгтэй гэсэн.
Санракү: Жоомны талаар хүмүүс ингэж ярьдаг.
Пенсилгон: Юу? Та нар баттай үхнэ шүү.
Ойкатзо: Би юу ч хэлээгүй байна шүү!
Бичиг: Үйлийн үрийн тэврэлт
Бичиг: Аянгын адис
Бичиг: Сүйрэл
Бичиг: Дээд хүч
Бичиг: Вермиллионы шид
Сайгер-0: Аваргыг алагчтай үзэлцэж байгаа юм чинь би ч бас жинхэнээсээ үзнэ.
Санракү: Сайн ойлгохгүй байгаа ч Сайгер 0 маш аймшигтай харагдах баффуудыг өгч байна!
Ойкатзо: Бараг л чөтгөрийн хаан.
Пенсилгон: Цусыг ууж, махыг нь урж хая. Үхлийг шүдээрээ зууж амьдралаас татгалз... Алуурчин.
Бичиг: Цуврал алуурчин
Бичиг: Силуэтийн доог тохуу
Бичиг: Вордалын шид
Пенсилгон: Уул дүүрэн цогцсын өмнө дуугаа дуул!
Санракү: Харин энэ талд бас сүртэй зүйл болж байна.
Ойкатзо: Тэр юун зэвсэг вэ, муухай юм.
Пенсилгон: За эхлэх үү дээ?
Сайгер-0: Тийм ээ, тулаанаа...
Зэрэг: Эхэлье!
Санракү: За эхэллээ! Хоёр баффаар дүүрсэн дайчдын тулаан!
Ойкатзо: Тэр том тулааны дараа чи яаж ийм эрч хүчтэй байгаа юм бэ?
Пенсилгон: Хядлагын хазалт!
Бичиг: Хядлагын хазалт
Пенсилгон: Барилаа. Сэлэм минь гацчихлаа?
Санракү: Новш гэж! Шууд цохилт уу?
Пенсилгон: Ойрхон байлаа... Хуваагдах шахлаа. Сэт-чантай тэгж ярьсны дараа... Бүхэл сэтгэлээрээ үзэх хэрэгтэй.
Сайгер-0: Тийм бол зөвхөн чиний төлөө... Гэрэл болон харанхуй, үргэлж хоорондоо сөргөлдөнө бие биенээ үгүйсгэж тасарсан хувь заяаг хамтдаа нэхнэ... Миний бие гэрэлд уусна харанхуйгаар хучигдана. Эмх замбараагүй байдал энэ ертөнцийг залгих болтугай! Эмх Замбараагүй Хоосон Орон!
Бичиг: Бяцхан Шанфүро
Хүүхдүүд: Шанфүро Театр!
Бичиг: Мэдээ: Яах аргагүй өглөө болж байв!
Эмүл: Бяцхан!
Бичиг: Шанфүро театр
Эмүл: Өглөөний мэнд! Рабитузагийн ворпал туулай, Эмүл байна! Өнөөдөр би харсан сонссон мэдээгээ та бүхэнд хэлэх болно.
Бичиг: Аймшиг! Долгионт Цагаан хувцастай сүнс!!
Эмүл: Өглөө эрт сүнсний түүх үү? Тирдремагийн хотын домог болох Цагаан хувцастай сүнс харагдсан байна. Дээврийн орой дээр үсэрч, бие нь бүхэлдээ долгионтой байсан харагдсан! Аймаар түүх вэ. Юу гэдгийг нь мэдэхгүй учир аймаар юм. Энэ цагаан хувцастай сүнсийг харсан ворпал туулай байсан бололтой! Түүний яриаг сонсъё.
Бичиг: Аймшиг! Долгионт Цагаан хувцастай сүнс!!
Питз: Тэр бол шувуу хүнд зарсан зүйл байсан. Шувуу хүн байж дээ... Тэгэхээр эгч та тэнд цуг байсан гэсэн үг биз дээ? Тэгвэл тэр хөөсөрсөн хэсэг нь шувуу хүн үсэрч байсан болохоор хувцас доор байсан та сандраад...
Эмүл: Хэрэггүй зүйл хэлэх хэрэггүй.
Бичиг: Техникийн асуудал гарлаа
Питз: Хөөе! Эгч та намайг толгойд минь цохилоо!
Эмүл: Бас би сандраагүй. Санракү-сан гэнэтхэн л "Дээврээр явсан нь илүү хурдан" гээд тэгээд хүнээс дөнгөж салаад байж байсан тул би зүгээр л тэнцвэрээ олох гэж оролдсон!
Питз: Яах аргагүй эгч байж.
Эмүл: Ворпал эгчийн цохилт! Тийм шүү! Жоохон асуудал гарч ирлээ. Сая ярьсан туулай дахин гарахгүй ээ.
Питз: Яагаад вэ?
Эмүл: За дараагийн мэдээ!
Бичиг: Рабитузагийн алдарт Ворпал Луувангийн Арвин Ургац
Эмүл: Гайхалтай юм! Ворпал луувангийн арвин ургацтай байна. Энэ бол гайхалтай зүйл. Одоо Санракү-сан ирсэн байна. Түүнтэй холбож өгье. Санракү-сан! Санракү-сан! Наана чинь юу болж байна даа? Луувангууд гайхалтай харагдаж байна уу?
Санракү: Хэргийн газраас Санракү мэдээлж байна.
Эмүл: Тэнд юу болоод байна аа?
Санракү: Юу? Юу гэнэ ээ?
Эмүл: Юу болоод байгаа юм бэ?
Санракү: Тэгэхээр одоо аварга биетэй үхлийн лууван идэгч гарч ирсэн байна...
Эмүл: Аварга биетэй үхлийн лууван идэгч ээ?
Санракү: Аварга биетэй үхлийн лууван идэгч луувангийн газар руу дайрч байна!
Эмүл: Бидний лууван. Миний лууванд юу болоод байна аа?
Санракү: Юу гэнэ ээ?
Эмүл: Миний лууван!
Санракү: Хэнд хамаатай юм! Би яг одоо аварга биетэй үхлийн лууван идэгчтэй тулалдаж байна. Монголын үхлийн хорхой шиг бололтой. Чамайг хувааж хаяад шарсан мах хийнэ дээ.
Эмүл: Би хөдлөх ёстой. Миний лууван... Үгүй ээ, ворпал лууванг хамгаалах нь туулайн улсын төлөө юм! Хурдан хэргийн газар руу очих хэрэгтэй. Өнөөдөр ингээд боллоо! Маргааш дахиад уулзъя! Аварга биетэй үхлийн лууван идэгч гэж яг юу юм бэ?
Back to episodes Go home