Shangri-La Frontier 18

Эмүл: Санракү-сан буцаж ирээгүй байна. Тэгэхээр... Тулалдсаар байгаа гэсэн үг. Санракү-сан.

Ойкатзо: Статусаа нэмээд ч түүнийг ялахад хэцүү бололтой. Зузаан хуягтай хэсэг нь бэлхүүс нь. Хамаг чухал зүйл нь тэнд байгаа байх. Асуудал нь тэрийг яаж нээх вэ?

Бичиг: Мэдрэмжийг тухайн агшинд шингээх, Дөрөвдүгээр хэсэг

Пенсилгон: Нэг санаа байна. Хийх үү?

Ойкатзо: Санаа?

Пенсилгон: Кириний хуягийн гаднах бүрхүүлийг эвдэх найдвартай төлөвлөгөө. Тэр бол...

Вэтермон: Цэлмэг тэнгэрийн ялалт. Лууг хүртэл цавчих чадвартай... Цэлмэг тэнгэр!

Бичиг: Цэлмэг тэнгэр

Санракү: Юу байсан бэ? Цэлмэг тэнгэр гэж байсан... Гэхдээ энэ хөдөлгөөн... үнэхээр алдаатай юм.

Ойкатзо: Хүрэх нь үү?

Пенсилгон: Хүлээ!

Санракү: Гэхдээ хэлсэн биз дээ? Иймхэн зүйлээр намайг ялна гэж бүү бод!

Бичиг: Дахин төрөх нулимс

Санракү: Миний төгс техник, өөрийгөө амилуулах! Том мөрий байсан ч, цагт нь амжиж өөрийгөө амилууллаа! Гэхдээ хэрэгсэл минь харин... Үзүүртэй тулааны дуулга минь эвдэрсэн. Миний амины ороолт байхгүй болсон.  Тэр цэлмэг тэнгэр гэдэг хөдөлгөөн үнэхээр аюултай. Хэрэгслийг эвдэх бас хуяг нэвтлэх чадвартай юм уу... Арай шууд алах эффекттэй юу?

Вэтермон: Гэхдээ... Миний төгс дайралтыг давахгүй цагт, би унахгүй.

Санракү: Өмнөхтэй адил байрлал!

Вэтермон: Цэлмэг тэнгэрийн ялалт... Аянгын ташилт!

Санракү: Хүлээж бай. Дахиад дараалсан дайралт юм уу?

Вэтермон: Салхины цавчилт. Салхины цавчилт. Салхины цавчилт.

Санракү: Ойрхон байлаа. Ойлголоо. Энэ дараалсан дайралт тэгээд эцэст нь цэлмэг тэнгэр гэх хөдөлгөөн... Энэ бүгд нийлээд цэлмэг тэнгэрийн ялалт. За... яаж шийдэх вэ?

Бичиг: Цэлмэг тэнгэр

Санракү: Сая сүүлд цэлмэг тэнгэр намайг онох хүртэл 30 секунд болсон.

Вэтермон: Галт Үүлэн Луу.

Санракү: Галт Үүлэн Луу идэвхжих хүртэл зай бий. Тийм ч аюултай биш.

Вэтермон: Үнсний хар шуурга.

Санракү: Үнсний хар шуурга ч бас. Ирж байгааг нь мэдвэл бултахад амархан.

Вэтермон: Далайн түрлэг.

Санракү: Цэлмэг тэнгэрийн ялалт дээрх дайралтууд нь санамсаргүй байдлаар сонгогдох ч бултах хэсгийг нь бол цээжлэхэд хангалттай!

Вэтермон: Салхины цавчилт.

Санракү: Түүнд байгаа бүх хөдөлгөөнийг харгалзан үзвэл тамираа нөөцөлж түүнээс гурван метрийн зайтай байх хэрэгтэй.

Вэтермон: Аянгын ташилт.

Санракү: Хөдөлгөөнөө хамгийн бага дээрээ байлгана. Дасчих юм бол тийм аймаар биш. Дахиад хөл минь.

Бичиг: Хэрэглэх хэрэгсэл Дахин төрөх нулимс Ариун аврал Уусмал Дээд уусмал

Санракү: Яах аргагүй гучин секунд. Асуудал нь энэ...

Бичиг: Цэлмэг Тэнгэр

Вэтермон: Цэлмэг тэнгэр!

Санракү: Өдийг хүртэл алуулсан мэдрэмжээс шал өөр байна. Энэ нь илүү үндсэн... тоглогчийг алахаар ирж буй шууд алах дайралт. Түүний хариуд... 99 түвшний баффтай бүрэн хуягтай бамбай бэлдсэн байсан ч дүүфүү шиг хоёр хуваах байлгүй.

Вэтермон: Миний төгс дайралтыг давахгүй цагт, би унахгүй. Цэлмэг тэнгэрийн ялалт!

Санракү: Хамгийн муу нь болохоор энэ бултахаас зайлсхийлгэх зүйл. Тэр байдлаараа хөдөлж чадахгүй болж, цэлмэг тэнгэрийг хүлээж авахаас өөр аргагүй болно.

Вэтермон: Цэлмэг тэнгэр!

Санракү: Сэлмийг нь устгах уу? Үгүй ээ, тэр дараалсан дайралтаас бултаж байхад боломжгүй... Түүнийг буулгаж авах ч бас.

Бичиг: Хэрэглэх хэрэгсэл Ариун аврал Уусмал Дээд уусмал

Санракү: Сүүлчийн минь дахин төрөх нулимс байлаа. Одоо таван ариун аврал үлдсэн. Хэрэв цэлмэг тэнгэр гучин секунд тутамд ирдэг бол, надад амьдрах 3 минут бий. 3-р үе эхэлснээс хойш 5 минут хавьцаа л өнгөрч байна. 10 руу хүрч чадахгүй.

Вэтермон: Миний төгс дайралтыг давахгүй цагт, би унахгүй.

Санракү: Давахгүй бол унахгүй юу?

Вэтермон: Цэлмэг тэнгэрийн ялалт. Салхины цавчилт! Аянгын ташилт!

Санракү: Бас анхнаасаа 10 минут амьд үлдэх нь онол л төдий. Яг одоо бол цэлмэг тэнгэрийн ялалтаас амьд үлдэх л хэрэгтэй.

Вэтермон: Цэлмэг тэнгэр!

Санракү: Цэлмэг тэнгэрийг зохицуулах арга олох нь Вэтермоны эсрэг ялах нөхцөлийг бий болгоно. Түүний төлөө хэрэгтэй зүйл бол яахын аргагүй парри. Вэтермон шиг өрсөлдөгчийн эсрэг бол, ноцтой цохилтоор цагийг нь тааруулж хаах ёстой... Бас тухайн газраасаа хөдөлж чадахгүй, байрлал авах боломжгүй үед боломжтой болгох ёстой. Цаг нь нэг секунд ч зөрөх юм бол зэвсэг чинь бутарна. Гэхдээ ялах арга нь үүнээс өөр байхгүй.

Бичиг: Эцсийн хүч сэлбэлт.

Бичиг: Өлсгөлөн чоно

Бичиг: Ворпал сэлэмний технологи Сарны тусгал

Санракү: Миний хийх ёстой зүйл бол эцсийн мөчийнх нь төлөө, бүх хэрэгтэй зүйлээ бэлдэх ёстой.

Бичиг: Санракү

Санракү: Удахгүй. Удахгүй бүх зүйл цуглана... Жоохон хүлээж бай... Вэтермон.

Вэтермон: Миний төгс дайралтыг давахгүй цагт би унахгүй.

Пенсилгон: Тэрийг Санракү-күнд даатгаад.

Ойкатзо: Тийм ээ, бидэнд хийх ёстой зүйл байна. Тэгээд саяны Кириний хуягийг эвдлэх баттай төлөвлөгөө чинь... Тийм нөхцөлд оруулах нь хэцүү шүү.

Пенсилгон: Чадахгүй юм уу?

Ойкатзо: Өө юу гэж дээ. Мэргэжлийн тулааны тоглоомын тоглогчийг дутуу үнэлэх хэрэггүй.

Пенсилгон: Тэгвэл... Найдлаа шүү.

Бичиг: Пенсилгон

Ойкатзо: Яагаад өөрийгөө алчхаж байгаа юм?

Пенсилгон: Удлаа шүү. Юу хийж байгаа юм бэ?

Ойкатзо: Хөөе, би л тэгж хэлмээр байна.

Пенсилгон: Жад ашиглагч нэг гараараа тулалдаж чадлаа юу? Дахин амилах юм бол эдгэнэ.

Ойкатзо: Ядаж хэлээч дээ.

Пенсилгон: За эхнээс нь эхэлье! Эхлээд, сул талыг нь олж... Дээд ба доод хэсгүүдийг холбосон нуруу! Бусад хэсгүүдтэй нь ижилхэн! Хөөе, хөөе! Би энд байна.

Ойкатзо: Түрүүнийх шиг амархан биш үү? Эм ууж би бафф авсан, тэгээд хоёр ташуур ашиглана! Хөлөө өргөх үед чинь бие чинь унана.

Пенсилгон: Катзо-күн сайн байлаа!

Ойкатзо: VR тоглоомын мэргэжлийн тоглогч болмоор байвал, хүний бие ямар нөхцөлд яаж хөдлөхийг мэддэг байх ёстой!

Пенсилгон: Энэ чинь хүн биш.

Ойкатзо: Хүнлэг байгаа биз дээ? Бараг л ижилхэн. За тэгээд... Дахиад ташуур нэмнэ! Бүх ташуураараа хүлээд өгье.

Пенсилгон: Энэ зэвсэг эвдрэх нь дээ.

Бичиг: Гажуудсан Төмөр жад Ангилал: Жад Бат бөх чанар: Шинж: Зэврүүлэх

Бичиг: Эвдрэх анхааруулга Зэвсгээ солихыг санал болгож байна

Пенсилгон: Зэвсэгтээ улам их хуяг нэвтлэх бафф өгөх юм бол бат бөх чанар нь бүр л буурна. Нуруу, гар, хөлийг нь түрүүнээс хойш зөндөө цохисон. Гэхдээ бүх газартаа адилхан хатуу байдал. Гэхдээ... Бусдаасаа илүү хатуу хэсэг байна. Яах аргагүй бэлхүүс чинь сэжигтэй! Катзо-күн! Урагшлаарай.

Ойкатзо: Ойлголоо. Удаан тэсэхгүй шүү.

Пенсилгон: За! Гэдсийг чинь нээе, аварга аа! Нарны гэрлийн жад!

Бичиг: Нарны гэрлийн жад

Бичиг: Нарны гэрлийн жад

Бичиг: Эвдрэх анхааруулга Зэвсгээ солихыг санал болгож байна

Пенсилгон: Алив ээ, жоохон тэсээрэй.

Ойкатзо: Миний бафф ч бас дуусах нь.

Пенсилгон: Нээчихлээ.

Ойкатзо: Болж байна! Энэ байдлаараа дуусгая. Миний бүх ташуурыг тасалчихлаа. Юу вэ? Галзуурч байна уу?

Пенсилгон: Бэлхүүсний хуягийг нь эвдсэн гээд уурласан бололтой.

Ойкатзо: Яах юм? Түр ухрах уу?

Пенсилгон: Үгүй ээ, энэ байдлаараа дайрна. Хурдан дуусгахгүй бол, энэ тэнэг лазер болон пуужин нь Санракү-күнийг онох боломжтой. Тэгэх юм бол юу болохыг төсөөлөөд үз.

Санракү: Юу? Юу гэнэ ээ? Би ганцаараа онцгой мангастай тулж байсан байтал, хоёулаа байж тэжээвэр морийг нь барахгүй юм уу? Жоохон ярьж өгөөч!

Пенсилгон: Зургаан сар үргэлжилнэ шүү.

Ойкатзо: Эргэлзээгүй. Би ч бас тэгнэ.

Пенсилгон: Тийм ээ, би ч бас.

Ойкатзо: За! Тэгвэл бэлтгэлээ бэлдсэн юм чинь... Хурдан алах төлөвлөгөөгөө хэрэгжүүлье.

Пенсилгон: Тийм дээ.

Пенсилгон/Ойкатзо: Аварга биетийг алах цаг боллоо.

Пенсилгон: Хоёр жад үлдсэн. Хайран юм бэ. Нэгийг нь хийхэд хэр их мөнгө орохыг мэдэх үү?

Ойкатзо: Одоо ингэж хэлэх цаг биш.

Пенсилгон: Чи нударгаа ашигладаг болохоор гоё байх... За... Чи бол холбогч. Би бол бат бөх байлгах зүйл нь. Би бүх бүтээлтэй нэгдэж байна. Би үл нийцэх харанхуйг олж мэдлээ... Тэгээд дайрна. Сүүдрийн шаантаг! Сүүдрийн шаантаг... Зэвсгээ дайсны сүүдэрт зоосноор хөдөлгөөнийг нь хорих боломжийг олгодог шид. Зэвсэг эвдрэх хүртэл үргэлжилнэ. Кириний хэмжээгээр бодоход таван секунд л болно. Нэг л боломж олдоно шүү! Эхэлцгээе, сүүлчийн жад минь. Аварга биетийг алагч жад!

Бичиг: Аварга биетийг алагч жад!

Бичиг: Аварга биетийг алагч жад!

Пенсилгон: Том зүйлд тохирсон байгаа биз дээ? Цаг нь боллоо, Катзо-күн!

Ойкатзо: За, барь байгаарай. Пенсилгон!

Пенсилгон: Новш. Хөдөлгөөнийг нь хорихоос өмнө галласан пуужин уу?

Ойкатзо: Новш гэж...

Пенсилгон: Асуудалгүй ээ! Жад ашиглагч ганц гараараа тулалдаж чадахгүй гэж хэлсэн... гэхдээ тэрийгээ буцааж авлаа. Кириний хуяг... Чамд бол ганц л гар хангалттай. Урагшаа! Аваргыг алагч аа!

Бичиг: Дээд хүч

Бичиг: Дээд хүч

Пенсилгон: Дээд хүч! Найдлаа шүү, Катзо-күн.

Ойкатзо: Улаан, цэнхэр, шар. Гурван өнгө нийлнэ. Сүнсний нударга: Хар Хүчний Цохилт! Хурдан уна, хоосон төмөр өө. Хүний овоолгын бункер!

Пенсилгон: Катзо-күн.

Ойкатзо: Зүгээр ээ. Ядарч байна шүү. Түүгээр ялаагүй бол балрах байлаа! Хар хүчний цохилтоос болж биеэ хөдөлгөж чадахгүй нь.

Пенсилгон: Тамир чинь дуусаж дээ. Жоохон амрах юм бол... Санракү-күн?

Санракү: Миний сүүлийн амилуулах хэрэгсэл байлаа. Амжлаа шүү, Вэтермон. Бүх хэрэгтэй зүйл цуглалаа. Өлсгөлөн чоно. Эцсийн хүч сэлбэлт. Тэдний унших цаг дууссан.

Бичиг: Сарны сэлэм Нийлүүлэх боломжтой

Санракү: Бас сарны сэлэм минь нийлэх боломжтой болсон.

Вэтермон: Цэлмэг тэнгэрийн ялалт!

Санракү: Энэ 30 секундэд

Бичиг: Толгойн өмсгөлийг солилоо

Бичиг: Ширтсэн шувуун баг

Санракү: эцсийн цэлмэг тэнгэрээ хийх болно доо. Булшны хамгаалагч Вэтермон... Чиний төгс дайралтыг давж гараад дуусгах болно.

Бичиг: Сарны сэлэм Нийлүүлэлт амжилттай

Вэтермон: Салхины цавчилт! Далайн түрлэг. Үүлэн нударга!

Санракү: Би унших цагаа ашиглаж цэлмэг тэнгэрийн ялалтын хугацааг тооцно.

Бичиг: Эцсийн хүч сэлбэлт

Бичиг: Өлсгөлөн чоно

Бичиг: Ворпал сэлэмний технологи Сарны тусгал

Бичиг: Ворпал сэлэмний технологи Сарны тусгал

Санракү: Цэлмэг тэнгэр хүртэл хоёр секунд. Сүүлчийн чинь цэлмэг тэнгэр... Хүрээд ир, Вэтермон! Ялах түлхүүр бол энэ сарны сэлэм болох... Ихэр сар!

Бичиг: Сарны сэлэм Ихэр сар

Өгүүлэгч: Өсөлт болон бууралтын нийлсэн хувилбар. Онцгой эффекттэй бөгөөд дайснаасаа бага статустай байх тусам, ноцтой цохилт өгөх хүч нь улам бүр нэмэгдэнэ.

Санракү: Энэ нөхцөлд бол төгс зэвсэг. Паррины минь идэвхжих боломжийг нэмнэ. Бас... Эцсийн хүч сэлбэлт бас өлсгөлөн чонын чадвараар, хурдаа нэмнэ! Энэ нөхцөлд бол цэлмэг тэнгэрийг хааж чадна!

Бичиг: Эцсийн хүч сэлбэлт

Бичиг: Идэвхжүүлэх боломжгүй

Санракү: Идэвхжүүлж болохгүй гэнэ ээ?

Бичиг: Санракү

Санракү: Цус минь гуравны нэгдээ орох үед идэвхжүүлэх боломжтой чадвар... Бүтэлгүйтчихлээ! Энд алдаж байгаа юм уу? Баларлаа. Олон удаан энэ дайралтыг авсан болохоор мэднэ... Өлсгөлөн чоноор зөвхөн тэр дайралтын хурдтай тэнцэж чадахгүй. Бод! Арга байгаа биз дээ? Санракү, бод! Арга бод!

Вэтермон: Цэлмэг...

Санракү: Та нар бүгдээрээ тэр Сэцүна гэх эмэгтэйд татагдаад л... Өнөөдрийн том шинэчлэлтээр аз дээр үндэслэдэг тэсвэрийн статус өөрчлөгдсөн... Хэрэв аз чинь 50-аас их байх юм бол, өөртөө учруулсан эсвэл ухрах гэмтлээс болж таны цус тэг болох юм бол,

Бичиг: Тэсвэр

Санракү: нэг удаа ганц цустай үлдэж болно.

Бичиг: Санракү

Бичиг: Өлсгөлөн чоно ХҮЧ, ХУРД, бас АМЬ өлсгөлөн болон цусны чинь бага хэмжээгээр эдгээр зүйлсийг нэмж оронд нь шидийн хүчийг багасгана.

Бичиг: Эцсийн хүч сэлбэлт Дайснаасаа хэр их түвшний ялгаатайгаас шалтгаалж бүх статус нэмэгдэнэ

Санракү: Цэлмэг тэнгэрийн ялалт бол цэлмэг тэнгэрийн дайралтаас дуусгах олон дайралтын хослол. Өөрөөр, цэлмэг тэнгэрээ л гаргахгүй бол чи хэзээ ч бууж өгөхгүй... Цэлмэг тэнгэрийн ялалтын үйл явц эсвэл тэр булшийг үүрд мөнхөд хамгаалах тангарагтай чинь цуг! Вашийн оронд би нойрсуулж өгье!

Вэтермон: Цэлмэг тэнгэр!

Санракү: Хавирган сар Ворпал!

Бичиг: Хавирган сар Ворпал

Бичиг: Хавирган сар Ворпал

Бичиг: Цэлмэг тэнгэр

Санракү: Хурдан унтаад өг... Булшны хамгаалагч Вэтермон! Чи хүчтэй байлаа... Гэхдээ үхтлээ чиний дайралтыг харсан шүү... Чиний сэлэм надад одоо хүрч чадахгүй. Төгс дайралтыг чинь давж чадлаа.

Вэтермон: Гайхалтай. Миний төгс дайралтыг давж чадлаа. Тэнгэрийг хуваах нь миний Цэлмэг тэнгэр болсон шиг... Үгээ өөрчилж... чиний авьяасыг дүрсэлье. "Үүлгүй тэнгэр шиг тунгалаг."

Бичиг: Бяцхан Шанфүро

Хүүхдүүд: Шанфүро Театр!

Бичиг: Сайга гэр бүлийн валентин

Эмүл: Бяцхан!

Бичиг: Шанфүро театр

Рэй: Эхлээд шоколад авсан. Тэгээд зүснэ. Дараа нь усанд хайлуулна. Энэ хүртэл төлөвлөсний дагуу. Ямар хэлбэртэй болгох вэ? Хизүтомэ-күнд өгөх валентины шоколад... Зүрх хэлбэртэйг өгөхөд би бэлэн үү? Тэгвэл тэр хэлбэрийг ашиглах уу? Гэхдээ өөрийнх нь толгойн хэлбэртэйг өгөх ядаргаа болно... Бас хагас нүцгэн шоколад өгөх нь жоохон ичмээр... Тэгвэл... Хизүтомэ-күн намайг идэх юм уу? Тэр чинь хамаагүй эрт байна. Үгүй ээ, үгүй! Битгий хүр. Тэндээс эхлэх юм уу? Ингэж чанга дуугаар идэх юм уу? Бид чинь насанд хүрээгүй! Үгүй ээ, болохгүй нь. Өөр хэлбэр ашиглая. Миний сэтгэл зүрх дийлэхгүй. Тэгвэл... Эгчийгээ болгоё. Гэхдээ яагаад? Ёстой нэг яахаа мэдэхээ больчихлоо. Тэгвэл... Усанд хайлуулаад дахиад өмнөх хэлбэрт нь оруулчихлаа!

Бичиг: Хэдийгээр дэлгүүрээс худалдаж авснаас илүү амттай байсан ч, яг л дэлгүүрээс худалдаж авсан юм шиг байсан нь эвгүй байв. Мана Ивамаки

Back to episodes Go home