Shangri-La Frontier 17

Пенсилгон: Шанфүрод түүхэн хэсэг нь ялалтад хүргэнэ. Би Вэтермоныг ариун хүмүүсийн үеийн технологиор биеэ өөрчилсөн киборг гэж бодсон. Гэхдээ... Түүний ангилал бол "үхдэл мангас"! Үхдэл дээр ариун ус хэрэглэнэ.

Санракү: Хөөе, орилоод байна!

Бичиг: Мэдрэмжийг тухайн агшинд шингээх, Гуравдугаар хэсэг

Санракү: Талбайг хамарсан дайралт уу?

Пенсилгон: Үгүй ээ... Энэ хөдөлгөөн бол биш. Бинго. Түүний талбайн дайралтыг цуцалж чадлаа.

Санракү: Гэгээнтний усаар цацсан учраас уурлаж байгаа юм биш үү?

Пенсилгон: Хөөе, заваан утгаар хэлэхээ болихгүй юу? Гэгээнтэн бол шанфүрогийн шүтээн юм шүү.

Ойкатзо: Хөөе, юу Вэтермон юу болоод байна аа? Хөөе! Энэ зүйл хувирчихлаа даа!

Пенсилгон: Тэр одоо юу вэ?

Санракү: Мэдэхгүй ээ, гэхдээ тэрийг Вэтермонтой нэгдүүлэх юм бол асуудал үүснэ!

Пенсилгон: 3-р үеийн тусгай шинэ хувилбар уу?

Ойкатзо: Одоо яах юм бэ?

Санракү: Шинэ хувилбар гэдэг чинь шинэ арга бодох хэрэгтэй гэсэн үг. Пенсилгон, чи Катзод очиж тусал! Вэтермоны бие бага багаар цуурч байна. 1 болон 2-р үед арван минут тэссэн. 3-р үе түүнийг бутарч унах хүртэл хүлээх ёстой юу?

Пенсилгон: Тодорхой хугацааг тэссэнээр ялах боломжтойг ингэж баталж байна. Өдийг хүртэл өгсөн зүйлээс бодвол дахиад арван минут... Бараг энэ бол эцсийн цагийн хязгаар!

Санракү: Надад даатга. 10 минут тэсэх болно.

Пенсилгон: За. Гэхдээ бодлогогүй зүйл битгий хийгээрэй. Намайг дэмжих гэж ирээгүй байгаа үед нэг үхээд л дуусна шүү. Даатгалаа шүү, Санракү-күн.

Санракү: За. Уучлаарай, Пенсилгон. Цагийн хязгаар хүртэл нь тэсэх гэж хэлснээс чинь хойш байнга бодож байсан юм... Тэр чинь уйтгартай биш үү гэж? Гучин минут тэсээд л ялах босс... Тэр чинь тоглоомын хувьд сонирхолтой юу? Би бол үнэхээр уйтгартай гэж хэлнэ. Түүхийг урдаа барьсан тоглоомын хэв маяг? Тийм тоглоомыг олон удаа тоглож ирсэн... Уран зохиол, тоглоомын явц хоёрын хооронд тэнцвэртэй байлгаж, бүтэлгүйтдэг тоглоомууд удалгүй хогийн тоглоом гэх цолыг авна. Гэхдээ Шангрила Фронтиер... Чи бол бурхны тоглоом. Тэгж бодсон юм. Сая ариун усны дайралтыг хараад бодсон юм... Одоогийн чиний нөхцөл дээр бол... хохирол авч магадгүй гэж!

Бичиг: Толгойн өмсгөлийг өмслөө

Бичиг: Үзүүртэй тулааны дуулга

Санракү: Зөгнөлт зохиол болон тоглоомын явц хоёрын хооронд тохиромжгүй буулт... Энэ хүртэл 20 минут тэсэж ирсэн тоглогчид өгөх шагнал... Тулалдах боломжтой болох. Дуулгаар хариулт авч байгаа нь анхны чинь удаагийнх уу?

Бичиг: Сарны сэлэм (өсөлт) тоногдлоо.

Бичиг: Сарны сэлэм (буулт) тоногдлоо.

Бичиг: Үзүүртэй тулааны дуулга тоногдлоо.

Санракү: Эвэрт цохын материалаар хийгдсэн шинэ хуягаа гаргаж ирэх боллоо... Унахаас чинь өмнө чамайг ялах болно... Булшны хамгаалагч Вэтермон! Гайхалтай байгаа биз дээ? Толгойн парригаа бэлдсэн юм шүү. Гэхдээ яагаад толгойгоороо гэж үү? Толгойгоороо парри хийх юм бол... гар чинь хөдөлж болно.

Вэтермон: Салхины цавчилт!

Санракү: Ёстой нэг. Үнэхээр хохирол амссан биз дээ? Ноцтой цохилт оруулсан байтал хөдлөх ч үгүй байна... Пенсилгон шиг биш ч, би ч бас чиний төлөө их мөнгө зарсан юм шүү. Тэр мөнгө хүүлэгч туулай... Түүнд хэрэглэсэн 80,000 махниг ёстой сайхан ашиглах болно. Ворпал сэлэмний технологи...

Бичиг: Ворпал сэлэмний технологи Сарны тусгал

Санракү: Сарны тусгал! Анхааралтай байгаарай. Ар тал чинь нээлттэй байна. Сарны тусгал бол айлгах зүйл. Жинхэнэ дайралт нь энд...

Бичиг: Алуурчны нэвт цохилт

Санракү: Алуурчны нэвт цохилт! Өшөөгөө авч болоогүй байна шүү. Нэвтлэгч өрөм!

Бичиг: Нэвтлэгч өрөм

Санракү: Сэлэмчний нуруун дээрх сорив бол хамгийн агуу ичгүүр гэдэг дээ уучлаарай... Чамд олон ичгүүрийг бий болгох болно.

Пенсилгон: Түүнийг тулалдана гэж бодсон юм.

Ойкатзо: Галзуу хүн шиг хоолой сонсогдоод байна. Тэр залуу зүгээр үү?

Пенсилгон: Инээж байгаа нь сонсогдож байвал зүгээр байлгүй дээ. Санракү-күн басамжлуулах тусам урам зориг болон тоглогчийн чадвар нь өсдөг төрлийнх. Гэхдээ... Бид үүнийг барьж чадахгүй бол, ялах боломжгүй тулаан болно.

Ойкатзо: Хэдэн удаа цохих гээд үзсэн, хохирол авч байгаа бололтой байсан. Гэхдээ хатуу байсан л даа...

Пенсилгон: За ойлгоорой. Аюулд ороод ялах хэрэг байхгүй шүү дээ. Кириний дайралтыг хүлээж авч Санракү-күнээс хол байлгавал бидний үүрэг биелнэ.

Ойкатзо: Үүрэг үү? Гэхдээ... Ташуур хүүхэлдэй: Могой!

Бичиг: Ташуур хүүхэлдэй: Могой

Ойкатзо: Үнэлүүлэх л юм бол төгс оноо авна шүү.

Бичиг: Ойкатзо

Пенсилгон: Энэ хоёр ёстой нэг...

Бичиг: Ариун аврал

Ойкатзо: За бүтэхгүй юу? Хөдөлсөн ч үгүй.

Бичиг: Хорон хүч

Ойкатзо: Энэ юу юм?

Пенсилгон: Хорон хүч. Хэрэглэгчийн статусыг 15 минут ихэсгэнэ! Одоогийн байдал дээр чинь бол 99-р түвшинтэй тэнцэх хүчтэй болно.

Ойкатзо: 99 түвшин? Бурхны хэрэгсэл. Тийм гайхалтай зүйл байсан юм бол хурдан гаргаж ирэхгүй яасан юм?

Пенсилгон: Хүнд ялтай юм аа. Би өмнө нь ашиглаж байсан гэхдээ олон хэцүү зүйл болсон шүү...

Ойкатзо: Ял?

Пенсилгон: Бас би ч бас нэг талт тулаанаас залхаж байна... Төгс оноо авмаар байна гэсэн биз дээ? Тэгвэл эрсдэлийг хүлээх бэлтгэлтэй биз дээ?

Ойкатзо: Ял? Асуудалгүй. Чамайг хог болгоод А үнэлгээ авах болно. Юу? Бүх зүйл хар цагаан харагдаж байна? Сонсгол минь хүртэл хачин болчихлоо...

Пенсилгон: Үнэрлэх болон амтлах мэдрэмжид чинь хүртэл нөлөөлнө.

Ойкатзо: Энэ нөгөө ял нь уу? Жоохон хачин л юм, гэхдээ миний бодсон шиг муу биш юм.

Пенсилгон: Үнэндээ... муу хэсэг нь наадах чинь биш. 30 секунд тутамд түвшин чинь нэг нэгээр буурна.

Ойкатзо: Юу? Түвшин унах юм уу? 15 минут гэсэн биз дээ? Тулааны дараа хүртэл үү?

Пенсилгон: Тийм. Би өөрөө ашиглаж байсан, тэр алдах мэдрэмж муухай байсан шүү.

Ойкатзо: 30 секунд тутам нэг гэдэг чинь... 30 түвшин алдах юм уу? Энэ тулаан дууссаны дараа 20-р түвшингээс дахиж эхлэх юм уу? Эрт хэлээч дээ?

Бичиг: Ойкатзо

Ойкатзо: Өө буучихлаа.

Пенсилгон: Хэлэхээс өмнө идээ биз дээ? Би жинлүүрийн үлдсэн оноогоор өөрийн статусаа нэмнэ.

Ойкатзо: Хөөе!

Пенсилгон: Гэхдээ идсэнд чинь итгэж чадахгүй нь. Энэ бол зүгээр л тоглоомын текстийн амт гэдгийг мэднэ гэхдээ юугаар хийснийг нь мэдээд үнэхээр идэж чадахгүй болсон...

Ойкатзо: Надад юу идүүлсэн юм бэ? За уур хүрчихлээ. Чамайг нүдүүрээ болгох болохоор бэлдэж бай, муу робот новш. Улаан, Хар энэ нь час улааныг үүсгэнэ!

Бичиг: Хосолсон сүнсний нударга

Ойкатзо: Хосолсон сүнсний нударга: Час улаан гал!

Бичиг: Час улаан гал

Пенсилгон: Би ч бас баффаа нэмээд...

Бичиг: Артур Пенсилгон

Бичиг: ХҮЧ ХУРД АМЬ Тамир

Пенсилгон: Явцгаая, Катзо-күн

Ойкатзо: Дотоод тулаан! Дараа нь... Давхар нөлөө!

Бичиг: Давхар нөлөө

Ойкатзо: Баруун гарын нударгаараа загалмай хэлбэртэй лацыг гаргаж... Баруун гарын шууд цохилт хийнэ.

Пенсилгон: Тийм ээ! Зогсоочихлоо. Эм чинь үйлчилж байгаа бололтой. Дараа нь тэр өвдгийг нь бяцрах хүртэл нь дүрнэ. Нарны гэрлийн жад!

Бичиг: Нарны гэрлийн жад

Бичиг: Нарны гэрлийн жад

Артур: Хохирол бол учруулсан... гэхдээ ийм их баффтай байсан ч цуурах ч үгүй юм уу?

Ойкатзо: Пенсилгон!

Пенсилгон: Ёстой нэг... Зогсох үе чинь хэзээ дуусахыг хэлж өгөөч дээ.

Ойкатзо: Статусаа нэмэхээс өөр зүйлээр ялах ёстой бололтой. Хамгийн зузаан хуяг нь бэлхүүснийх нь. Хамгийн чухал зүйл нь тэнд байгаа байх. Гэхдээ тэрийг яаж нээх вэ?

Санракү: За! Толгойгоороо парри хийж дараа нь цавчих хослолдоо дасаад ирлээ. Юу болсон бэ? Робот самурайн техник чинь ажиллахгүй байна гээд цочирдсон уу? Яах аргагүй сарны сэлэм маань миний чадвартай их тохирох юм.

Бичиг: Санракү

Санракү: Цус минь гуравны нэгээрээ болсон байхад идэвхжүүлж болох чадвар... Эцсийн хүч сэлбэлт.

Бичиг: Эцсийн хүч сэлбэлт

Санракү: Идэвхэжсэний дараа таван минут, дайсан болон миний түвшин хоорондоо зайтай байх тусам статусыг минь ихээр нэмэх чадвар.

Бичиг: Санракү

Санракү: Миний бага цустай бол, Вэтермоны дайралтыг ашиглаад гуравны нэгтээ хүрэх боломжгүй. Гэхдээ... Миний цусыг багасгаж бас нөхөх боломжтой сарны сэлмээр бол, чадна. Бас өөр нэг зүйл... Өлсгөлөн чоно.

Бичиг: Өлсгөлөн чоно

Санракү: Нэг л минут үргэлжилдэг ч, тамир гэх мэт зүйлсээ өгсний хариуд, хүч, хурд, амийг минь нэмнэ.

Вэтермон: Аянгын ташилт!

Санракү: Статусын өсөлт нь чи хэр цөөхөн цустай байгаа чинь чиний "өлсгөлөн" түвшинтэй пропорционал!

Бичиг: Санракү

Вэтермон: Үүлэн нударга!

Санракү: Шанфүро чиний өлсгөлөнг илэрхийлэх хэмжүүртэй. Идэх үед нөхөгдөнө, хэт удаан өлсгөлөн явах юм бол тамирын чинь нөхөх хугацаанд нөлөөлнө. Мэдээж би тэрийг тооцоолсон! Өлсгөлөнгийнхөө яг зөв түвшин дээр ирчихлээ. Эднийг зөв хослуулж чадах юм бол заавал ялж чадна. Сэлэм нь бэлхүүсэнд нь. Өөр нэг салхины цавчилт уу? Парри хамгаалалтаараа толгойн парри хийнэ. Ирлээ. Парри! Юу? Юу вэ... Цавчилт нь хаана байна?

Вэтермон: А... Алис.

Вайсачэ: Тэр бүрэг хүн юм аа. Одоо бол өөрөө ч унаж чадахгүй амьд цогцос.

Эмүл: Тийм болохоор булшны хамгаалагч Вэтермонтой тулалдах танд үүнийг өгье.

Вэтермон: Алис.

Санракү: Алис?

Вэтермон: А...Лис... ID түлхүүр... хэлтэрхий. Алис... мэдэгдсэн хэвээр байгаа юм уу?

Санракү: Энэ бол шидийн уншилт биш.

Вэтермон: Эцэс төгсгөлгүй үүрд...

Санракү: Яриад байна уу?

Вэтермон: Би энд хэвтэж... ялзарч... Тэдний хувь тавиланг харж чадахгүй.

Санракү: Машинаар хөдөлж буй цогцос л гэж бодсон юм, гэхдээ тийм биш үү?

Вэтермон: Тийм ээ... фронтиер... үүссэн...

Санракү: Тэд? Фронтиер? Ийм байдалд надад түүх яриад байна уу?

Вэтермон: Эхэлцгээе... Хоёрдугаар төлөвлөгөөний хүү гуай.

Санракү: Миний бие дэх бүх мэдрэлийн эсүүд чамайг ялахад маш их анхаарал хандуулсан. Үүнээс илүү өөр зүйл битгий бодуул.

Вэтермон: Хэрэв чи... миний тангаргийг зөрчих гэж байгаа бол... Миний цэлмэг тэнгэрийн ялалтад

Бичиг: Цэлмэг тэнгэрийн ялалт

Вэтермон: сөхөр.

Санракү: Жинхэнээсээ үзэж байна уу? Болж байна, хүрээд ир.

Вэтермон: Салхины цавчилт.

Санракү: Жоохон өөрчлөгдсөн гэж бодсон чинь, жирийн нэг салхины цавчилт...

Вэтермон: Аянгын ташилт.

Санракү: Дунд нь завсар ч байхгүй юу? Юундаа яарна вэ, Вэтермон?

Вэтермон: Үүлэн нударга.

Санракү: Тоглоод байна уу? Аянга цахиж дуусаагүй байна шүү дээ! Баахан дараалсан дайралт, дунд нь завсар ч алга...

Вэтермон: Далайн түрлэг!

Санракү: Сэлмээ барьж байхдаа хүртэл наадхаа чадах юм уу?

Вэтермон: Салхины цавчилт.

Санракү: Толгой юу?

Вэтермон: Салхины цавчилт.

Санракү: Бие рүү юу?

Вэтермон: Салхины цавчилт.

Санракү: Хөл үү? За, ойлголоо. Унших хугацаагүйгээр дайралтаа давтаж чадах юм уу?

Бичиг: Унших хугацаа = Чадварын дахин хэрэглэх хүртэл унших хугацаа

Санракү: Муухай юм. Бүх хөдөлгөөнийг нь харах ёстой юм уу? Алдаа юм шиг л... Энэ юун хөдөлгөөн бэ?

Вэтермон: Галт Үүлэн Луу.

Санракү: Шинэ дайралт уу? Хар үүл?

Вэтермон: Үнсний хар шуурга!

Санракү: Хосолсон дайралт уу? Юу болсон бэ? Онохгүй юм бол боломжоо алдана шүү.

Бичиг: Парри Хамгаалалт Тэшүүрийн хөл

Санракү: Тамир болон бултах чадвар үлдээгүй байна... Хэрэв энэ дараалсан дайралт үргэлжилбэл... За болж байна. Тэвчээд өгье л дөө. Иймхэн зүйлээр намайг ялна гэж бодох хэрэггүй. Надад ч бас бодсон зүйлс...

Бичиг: Хэрэглэх хэрэгсэл Дахин төрөх нулимс Ариун аврал Уусмал Дээд уусмал

Вэтермон: Цэлмэг тэнгэрийн ялалт. Дахин төрөх мөчлөгөөр дамжуулан салах ёсны бэлэг болгож,

Санракү: Хурдан юм! Бүх хурдаараа гүйж байгаа байтал!

Вэтермон: Эцсийн төгсгөлийг авчрах болно.

Санракү: Юу вэ? Миний хөл...

Вэтермон: "Цэлмэг тэнгэр"-ийн өөрчлөлтөөр,

Санракү: Энэ өмнөх дайралтуудаасаа өөр.

Вэтермон: Би өөрийн эцсийн

Санракү: Хүлээж авахаар өөр арга алга. Энэ дуулгаа ашиглаж юу ч болж байсан парри хийх болно!

Вэтермон: дайралтаа хийнэ. Лууг хүртэл цавчих чадвартай...

Бичиг: Цэлмэг тэнгэр

Вэтермон: Цэлмэг тэнгэр!

Санракү: Юу байсан бэ? Цэлмэг тэнгэр гэсэн үү дээ... Арай л алдаатай юм биш үү?

Ойкатзо: Хүрэх нь үү?

Пенсилгон: Хүлээ!

Санракү: Гэхдээ хэлсэн биз дээ?

Бичиг: Дахин төрөх нулимс

Санракү: Иймхэн зүйлээр намайг ялна гэж бүү бод!

Бичиг: Бяцхан Шанфүро

Хүүхдүүд: Шанфүро театр!

Бичиг: Дурлалд автсан охины өдөр эрт эхэлдэг

Эмүл: Бяцхан!

Бичиг: Шанфүро театр

Өгүүлэгч: Дурлалд автсан охины өдөр эрт эхэлдэг.

Бичиг: Яагаад ийм эрт гарсан юм?

Рэй: Өө тэр бол... Хамтдаа сургууль руу алхаж чадвал гоё...

Өгүүлэгч: Хамгийн энгийн өдрүүдэд ч гэсэн, хамгийн өчүүхэн зүйл таны харж буй байгалийн байдлыг өөрчилж чадна. Дурлалд автсан Сайга Рэй төвлөрсөн байдалтай.

Рэй: Нөгөө, би Хизүтомэ-күний сургууль руу явдаг замыг мэддэг юм...

Бичиг: Яаж мэдсэн юм бэ?

Рэй: Тохиолдол! Гайхамшигтай байдлаар гарагууд хоорондоо зэрэгцсэн тул би Хизүтомэ-күнийг олж харсан... Нөгөө олон тохиолдол болоод энэ хавьд хэдэн удаа ирэх ажил гарсан юм... Тэгээд тэр хэсгүүд нь Хизүтомэ-күнийг харах боломжийг олгосон юм... Тэгээд тэр санамсаргүй харсан зүйлсээс би санамсаргүй байдлаар... Түүнийг ийм замаар их ирдэг байсныг би санамсаргүй ойлгосон гэж хэлэх гэсэн юм... Үнэхээр санаатай биш шүү. Жоохон сонирхсон төдий... Сонирхсон гэдэг нь жоохон бүдүүлэг юм... Хэлснийг минь мартаарай. Тэгээд тэр мэдээллийг цуглуулаад нэгтгээд... Үгүй ээ, үнэхээр санаатай биш шүү! Нээрээ шүү! Гэхдээ эцэст нь Хизүтомэ-күний амьдардаг байшинг олж мэдсэн... Нөгөө, тэр бол...

Өгүүлэгч: Тэр ширүүн галын хүчээр ярихдаа, түүний хоолойд ичгүүртэй байдал, итгэл найдварын хачирхалтай мэдрэмж төрж байв Гэртээ өглөөний цайгаа уусны дараа Сайга Рэй нэгэн булан дээр ирэв. Гэвч түүний нүд тодорхойгүй, эргэлзээтэй байдалд байв.

Бичиг: Юу хийж байгаа юм бэ?

Рэй: Нөгөө... Тэр бол... Яах аргагүй би ярихаар зориггүй байх...

Өгүүлэгч: Өөрийн улаан болсон хацарт хүрэнгээ Сайга Рэй булангаар эргэж харна.

Рэй: Хизүтомэ-күн 8 цагаас 8:10 хүртэл үүгээр өнгөрнө. Заримдаа 20-ын дараа гүйдэг үе бий. Тэр байна.

Өгүүлэгч: Хайр... тэр бол зоригийн түлш. Сайга Рэй хананы ард нуугдаж, яг одоо нүднийх нь өмнө өнгөрч байгаа ахлах сургуулийн сурагч руу гараа сунган...

Мана: Тэгээд яг ярих гэж байсан чинь хажууд нь гүйж байсан дунд сургуулийн сурагч охиныг хараад нуугдсан юм уу? Тэр дүү нь байлгүй дээ.

Рэй: Тийм л байх.

Мана: Энэ байдлаараа төгсөхөөсөө өмнө ярьж ч чадахгүй нь дээ!

Back to episodes Go home