Good doctor S1-5

Жэ- Сайн эмчийн өмнөх ангиар...

Эт- Зүгээр энгийн хүн шиг байхад юу нь тийм хэцүү байдаг юм бэ?

Мам-                          Үгүй ээ.

Эт- Тэнэг туулайгаа тэврэхээ боль.

Боё-                           Ахиж хэзээ ч харихгүй. Бид хоёр хамт байна, энэ л байхад болно.

Шо-      Манай дүү нүдний минь өмнө диваажинруу явсан.

Боё-                           Хэзээ ч битгий мартаарай. Чи ухаантай нь. Би чамаар бахархдаг, Шонь.

Ке- Аав? Сайн уу? Тиймээ, би ч гэсэн чамайг санасан.

А-   Пенни, ор. Суу.

Ке- Сайн уу, аав. Эрт ирсэнд уучлаарай. Сая газардсан юм.

А-   Харин ч оройтож ирлээ. 5 долоо хоногоор.

Ке- Мэднэ ээ, мэднэ. Уучлаарай. Яривал мөд дуусахгүй байх. Ямар, ямар болсон бэ?

А-   Ээжийн чинь ажил явдал болсон.

Ке- Аав, би...за за. Та миний утасны дугаарыг мэднэ дээ.

А-   Утсаа авдаг бол залгахсан.

Ке- Аав? Аав? Хөөе, хөөе. Та яав аа? Зүгээр үү? Амьсгалж болж байна уу? Үгүй юу? Үгүй юу? За за, тусламж дуудая. 911 үү? Аав уначихлаа. Амьсгалж чадахгүй байна. Хурдан ирээрэй. Тэсээрэй, ааваа.

Шо- Бүгдэд нь өглөөний мэнд.

Мел-                          Яг цагтаа ирлээ, энд хоноо юу? Шилждэг төхөөрөмжтэй болоо юу?

Шо- Шилждэг төхөөрөмж ашиглаад ирлээ. Утгагүй асуултууд голдуу ёжлол байдаг болохоор хүмүүс ёжилсон хариулт хэлдэг юм байна лээ.

Жэ- Сайн байна.

Мел-                          Цочмог анафилаксаас болж амьсгал нь боогдон түргэн тусламжын тэргээр хүргэгдэн ирсэн 66 настай өвчтөний талаар зөвлөлдөх хэрэгтэй байна. Хүү нь Тайландаас ирээд удаагүй байтал аав нь харшлын урвал үзүүлсэн байна. Өвчтөн хэд хэдэн харшилтай. Ургамалын тоос, мөөгөнцөр, хясаа. Гэхдээ энэ удаа юунаас харшилсан нь тодорхойгүй.

Кл- Харшлын өвчинийг яагаад мэс заслын тасаг зөвлөлдөж байгаа юм?

Мел-                          Тийм бишээ. Одоо өвчтөний гэдэс хүчтэй хатгуулж өвдөж байгаа болохоор бид зөвлөлдөж байгаа юм. Сонсож байгаа биз дээ. Ноён Уилкс. Сайн уу, би Мелендез эмч байна. Гэдэс чинь хүчтэй өвдөж байна гэсэн үү?

                                / Сайн Эмч - 1 дүгээр бүлгийн 5 дугаар анги /

Жэ- Хүчтэй өвдөлт өгсөн, 10 мг морфин хийж намдаалаа.

Кл- Шинжилгээгээр липаза, амилаза болон нойр булчирхай зохицуулагч ферментүүд ихэссэн

      байна.

Жэ- Нойр булчихай томорсон байсан. Архинаас үүдэлтэй нойр булчирхайн үрэвсэл байж магадгүй.

Кл- Хүү нь ааваас нь архи үнэртээгүй гэж хэлсэн, өглөөний 6 болж байсан.

Жэ- Нойр булчирхайн үрэвсэлээс болж харшлын цочмог шинж тэмдэг илрэх тохиолдол

      их байдаг.

Мел-                          Тэгвэл тийм л юм байна.

Кл- Санал нийлэхгүй байна гэж үү?

Мел-                          Хүн болгон өглөө дарс ууж нойр булчирхайгаа гэмтээгээд байдаггүй юм.  Нүдний хараа чинь минийхээс хамаагүй дээр баймаар юм. Яагаад гэвэл гэдсэнд нь хурсан хий нойр булчирхайг нь дарсан харагдаж байна.

Жэ- Хэвлийн томограф хийж бүр сайн тодруулая.

Мел-                          Зүйтэй. Энэ Мурфи хааччихав?

Шо- Хүнд хэлбэрийн хугарал байна, гэхдээ зүү тавих хэрэггүй. Залуу яс маш хурдан эдгэдэг юм.

Боё-                           Залуу яс аа? Стар Трекын зурагтай номонд тэгж гардаг билүү?

Шо- Сайн мэдэхгүй байна.

Боё-                           Тоглож хэлсэн юмаа.

Шо- Эцэг эх чинь хаана байна?

Боё-                           Ирж байгаа. Хоёулаа хотод ажилладаг, их хол зам туулж ирнэ. Би сургуулийн тойрон аялалд явж байгаад хөлөндөө бүдрээд үнэчихсэн юм. Очиж очиж Шелби  Ломарын өмнө шүү. Ичмээр байсан ч гэсэн өрөвдүүлж байгаад оноо авч чадсан л даа.

Шо- Харин би илүү ноцтой юм болж гэж бодож байлаа.

Боё-                           Үгүй ээ, зүгээр бүдэрчихсэн юм. Дандаа бүдэрдэг юм. Юу ч гэхэв дээ, би болхи л доо.

Шо- За, одоо миний хурууг дагуулаад ирээрэй. Чи нистагмтай юм байна, нүд чинь гүйгээд байна.

Боё-                           Тэгээд юу гэсэн үг вэ?

Шо- Унахдаа толгойгооо цохисон уу?

Боё-                           Үгүй. Би тархиндаа гэмтэлтэй байна гэж үү?

Шо- Нистагмыг мэдрэлийн гэмтэлтэй холбож үзэж болно.

Боё-                           Би нийгэм судлалд С авдаг нь ойлгомжтой юм байна.

Шо- Сая ахиад тоглоом хийсэн, тиймүү? Тархины томографын зураг авхуулна шүү.

Боё-                           Тэг ээ.

Ээр-                           Шонь, унтаж амарсан уу?

Шо- Тиймээ.

Ээр-                           Нээрэн үү, үнэхээр унтаж амарсан уу?

Шо- Яг цагтаа ирсэн.

Ээр-                           Сайн байна.

Шо- Шилжигч төхөөрөмж ашиглаад. Рентген зургийн маягт өгөөч.

Ээр-                           Шонь, тэр хүү яг...

Шо- Стив шиг. Адилхан.

Ээр-                           Хамаатан чинь юм уу?

Шо- Нэр нь Эвен Галлико, хамаатан биш байхаа.

Ээр-                           Хөөх, адилхан байна шүү.

Шо- Зүгээр л тохиолдол.

Ээр-                           Дүүтэй чинь усны дусал шиг адилхан байна ш дээ.

Шо- Үгүй, өөр. Үс нь арай богино.

Ээр-                           Аймар ч юм шиг, чамд тэгж санагдахгүй байна уу?

Шо- Үгүй.

Ээр-                           Тийм байсан ч зүгээр шүү дээ...

Шо- Үгүй ээ. Стив биш. Стив үхсэн. Шилжигч төхөөрөмжөөр ирсэн гэж наргиа байсан шүү.

Ээр-                           Тиймээ. Сайхан наргиа байна.

Ке- Би хүнд дурлачихаад ээжийн ажил явдалд ирж чадаагүй. Бас сургуульд багшилдаг юм. Тайланд эмэгтэй. Сайхан сэтгэлтэй, үзэсгэлэнтэй. Хайр татам. Бас маш хүнд өвчин туссан. Төрөлхийн зүрхний гажигтай.

А-   Өнгөрсөн 6 сар хаагуур явсанаа хэлмээргүй байгаа бол болно, тэр чиний л асуудал. Харин оюун санааг минь битгий доромжлоорой.

Ке- Орхиод явж чадаагүй юмаа.

А-   5-хан минут холдоод утсаар ярьчихаж болсонгүй юу?

Жэ- Тохиромжгүй үед ирчихэв үү?

А-   Үгүй ээ. Ор ор.

Жэ- Томографын зургаар нойр булчирхай дээр чинь бэлцрүү байна.

Ке- Бэлцрүү гэхээр юу юм бол?

Жэ- Сайн мэдэхгүй байна. Эсийн шинжилгээ хийж байж мэднэ.

Кл- Хоргүй уйланхай байж магадгүй.

Ке- Эсвэл...

А-   Эсвэл..хорт хавдар байх, тийм үү?

Жэ- Удахгүй баттай мэднэ ээ.

Шо- Нэг их удахгүй ээ.

Боё-                           Мэднэ ээ. Би 2 удаа орж байсан. Ахиад нэг орвол Скаутын тэмдэгтэй болно.

Шо- Инээдтэй байлаа.

Боё-                           Царайг чинь хараагүй болохоор хэлэхэд хэцүү байна, бодвол сая ёжлож хэлсэн байх.

Шо- Үгүй ээ. Би аутизмтай. Хүмүүстэй харилцахад хүндрэлтэй байдаг гэсэн үг. Наргиа хэцүү.

Боё-                           Би аутизмтай хүүг таньдаг байсан. Петер. Жаахан хачин ч гэсэн ёстой сайхан сэтгэлтэй.

Шо- Таньдаг байсан гэнэ ээ? Одоо таньдаггүй болчихсон юм уу?

Боё-                           Нас барчихсан. Машинд мөргүүлээд. Та таньдаг хүнээ алдаж байсан уу?

Шо- Манай дүү.

Боё-                           Тэнэг юмаа.

Шо- Өмнө нь яагаад томографын зураг авхуулсан юм бэ?

Боё-                           Аав ээж хоёр..өвдөхөөс айх өвчинийг юу гэдэг билээ?

Шо- Биеэ чагнах эмгэг үү?

Боё-                           Үгүй, тэрнээс ч дор. Тэр хоёр..нософобитай. /өвчинөөс айх эмгэг/ Энэ үг нь таалагддаг юм. Хатагтай Ганнетыг юу гэж боддог вэ?

Шо- Сайн эмэгтэй.

Боё-                           Би каллипижиньтай гэж боддог.

Шо- Ямар гэнэ ээ?

Боё- Каллипижинь гэж үү? Гоё хэлбэртэй өгзөгтэй гэсэн үг, Шонь.

Шо- Толь бичигнээс харжээ.

Боё-                           Далд санаагаар ярихад үгийг баялаг чухал. Та гэрлэсэн үү? Найз охинтой юу? Найз залуутай юу? Загас тэжээдэг үү?

Шо- Лиа таалагддаг.

Боё-                           Лиа гэж хэн юм?

Шо- Лиа миний найз.

Боё-                           Болздог найз уу? Ашигтай найз юм уу?

Шо- Заримдаа би зайгаа хэрэглүүлдэг.

Боё-                           Юу ярих гэж байгааг ойлголоо. За тэгээд цааш нь яриарай. Та үргэлжлүүлэхгүй бол би үргэлжлүүлнэ шүү. Би тиймэрхүү л дээ. Чалчаар байгаад хүмүүсийг залхаадаг.

Мел-                          Мурфи.

Боё-                           Бүх хүмүүсийг биш л дээ.

Мел-                          Хөөе?

Боё-                           Гэрийнхэн ч бараг дасчихсан.

Мел-                          Хөөе?

Боё-                           Манай найзууд ч гэсэн их яриа, тийм болохоор...

Мел-                          Гар нь хугарсан хүнд тархины томограф хийж байгаа юм уу?

Шо- Тиймээ.

Мел-                          Нойр булчирхайн өвчтөнөө анхаар.

Шо- Хүү болхи биш. Дотоод чинийх нь ард тархины хавдар байна.

Мел-                          Нойр булчирхай ч яахав.

Шо- Ноён хатагтай Галлико мөн үү?

Га- Сайн байна уу?

Гал- Сайн байна уу?

Шо- Би Мурфи эмч байна. Хүүгийн чинь эмчлэгч эмч.

Гал- Манай хүү яаж байна?

Га- Бидэнд хүнд хэлбэрийн хугаралтай, гэхдээ асуудалгүй эдгэнэ гэж хэлсэн.

Шо- Эван яагаад унасаныг олж мэдсэн. Чамархайн холбогч яс болон зүүн чихний ард нь хавдар үүссэнээс болж биеийнх нь тэнцвэрт нөлөөлөөд байгаа юм. Хавдар судлалын Нажид эмчтэй зөвлөлдөх гээд тохирчихсон байгаа. Нажид эмч...

Гал- Үгүй ээ, тэгэх шаардлагагүй.

Га- Бидэнд..хавдар судлалын эмч байгаа.

Гал- Эваныг 4-р шатандаа орсон ясны хорт хавдартай гэсэн.

Га- Шилбэ өвдөөд байна гэж байнга хэлдэг. Бид ясны хорт хавдар биш байгаасай гэж найдаж байсан.

Гал- Эмч нарын хэлж байгаагаар нэг жил амьдрах хугацаа байгаа гэсэн. 7 сарын өмнө

      тэгж хэлсэн.

Шо- Ясны хорт хавдартай бол ингэж хугарах нь ойлгомжтой, гаранд нь зүү хийж хадах ёстой юм байна.

Га- Эвантай уулзаж болох уу?

Шо- Болно оо. 414-р өрөөнд байгаа.

Га- Мурфи эмчээ? Эван ямар оноштойгоо мэдэхгүй байгаа.

Гал- Мэдэгдэхгүй байвал үнэхээр сайн байна.

Шо- Хүү өвчтөн ш дээ, үнэнийг мэдэх эрхгүй юм уу?

Ээр-                           Үгүй ээ. Бага насны хүүхэд болохоор мэдэх шаардлагагүй.

Шо- Эван их ухаантай. Даваад гарч чадна.

Ээр-                           Шонь, энэ хэрэг ганцхан Эванд хамаатай юм биш. Аав ээжид нь бас хамаатай. Яг одоо хүүхдээ хэлнэ гэхээр тэдэнд их хэцүү байгаа байх. Мэдэхгүй юм даа.

Шо- Харин тэд нарт л хэлэх ёсгүй.

Ээр-                           Нэг юм асууя, Шонь. Эван үлдсэн амьдралаа аль болох баяр жаргалтай өнгөрүүлэхэд юу нь буруу юм бэ?

Шо- Эван үнэнийг мэдмээр байгаа.

Ээр-                           Чи яаж мэдэж байгаа юм бэ?

Шо- Хэрвээ тэр хүүхэд Стив байсан бол үнэнийг мэдэхийг хүснэ, тэгж хэлэх гээд байна уу?

Боё-                           Аав шал тэнэг. Би төрсөн өдрийн бэлгээ шүүгээнээс нь олсон, дандаа тэнд нуучихсан байдаг юм. Тэгээд яг онгойлгоод харах гэсэн чинь аав мэдчихээд сүржигнээд байгаа юм даа. Гэнэтийн бэлэг энэ тэрт би дургүй.

Шо- Акуабласт усан буу. Ээжийг худалдаж авахад би хамт явсан.

Боё-                           Баярлалаа, Шонь. Шудрага зан чинь сайхан байна.

Шо- Тиймээ, үнэнийг мэдэхийг хүсэх байсан.

Ээр-                           Бидний хийж чадах юм байхгүй шүү дээ. Чи шийдвэр гаргахгүй, тэд нар гаргана. Тэдний хүү шүү дээ.

Шо- Клэйр, надад нэг туслаач.

Кл- Тэгье ээ. Юу болоов?

Шо- Миний өмнөөс худлаа ярих хүн хэрэгтэй байна.

Кл- За. Би баяртай байна аа.

Ке- Эмчээ? Би аавд нэг юм хэлэх хэрэгтэй байгаа юмаа.

Жэ- Аавыг чинь шилжүүлээгүй, 326-р өрөөндөө байгаа. Надаас эмнэлэгтэй холбоотой юм асуух гэсэн юм уу?

Ке- Аав үхэж байгаа юу?

Жэ- Одоохондоо мэдэхгүй. Эсийн шинжилгээгээр мэднэ.

Ке- За. Аав сайн хүн. Бид хоёр зүгээр л яриа нийлдэггүй юм. Би дандаа ээжтэйгээ ярилцдаг байсан. Аав ч гэсэн. Тиймээс..ээж байхгүй болохоор..бид хоёр гэж хэрэг алга даа.

Жэ- 326-р өрөө.

Ке- За.

Кл- Мурфи эмч намайг нэмэлт зөвлөгөө өгөөч гэсэн юм. Гарт чинь зүү хадаж бэхэлнэ.

Боё-                           Яагаад? Юу өөрчлөгдсөн юм?

Кл- Рентген зурагны чинь хариуг харсан бас хүнд хэлбэрийн хугаралт болохоор хурдан хугацаанд сайн эдгээхийн тулд зүү хадсан нь илүү үр дүнтэй гэж шийдсэн юм л даа.

Боё-                           Би ахиж бэйсболл тоглож чадах уу?

Кл- Чадахгүй гэх шалтгаан байхгүй. Физик эмчилгээ хийлгээд бүрэн эдгэрчихвэл...Өөрийнх нь өмнөөс худлаа ярих хүн хэрэгтэй байна гэсэн.

Жэ- Тэгээд чамайг сонгожээ. Бас Мериллийн хүүд хувийн зөвлөх хэрэгтэй болсон.

Кл- Тэгээд чамайг сонгосон.

Жэ- Хэлээд яахав. Аавдаа худлаа яриад байх шиг байна лээ.

Кл- Юуг тэр вэ?

Жэ- Мэдэхгүй.

Кл- Асуугаагүй юм уу?

Жэ- Хамаагүй юм шиг санагдаад. Эмнэлэгийн үүднээс.

Кл- Хүн байна гэдэг тийм хэцүү биш ш дээ. Зүгээр үнэнээ хэл гэж хэл л дээ. Үнэнч байх нь хамгийн зөв. Худлаа үг зүрхний бул чулуу.

Жэ- Сүүлийнхийг нь хэн хэлсэн юм бэ?

Кл- Би. Би зохиосон юм.

Жэ- За..би олчихлоо.

Кл- Харшилж байна. Мэдээ алдуулагч аваад ир.

Жэ- Гуурсыг гаргалаа.

Кл- Хоолой нь боогдож байна.

Жэ- Гуурсыг тат.

Боё-                           Тэгээд Браунь эмч ямар учиртай юм бэ? Лиа мөн, тийм биз?

Шо- Клэйр манай ажлын хүн.

Боё-                           Боль доо, яаж харж байгааг чинь анзаарсан шүү.

Шо- Яаж? Би тэгж харсан гэж бодохгүй байна.

Боё-                           За за тэгвэл яагаад зөвлөлдөөч гэж гуйсан юм бэ?

Шо- За. Тиймээ. Клэйр хүмүүстэй ярилцахдаа надаас сайн.

Боё-                           Хөөх. Бараг 50-иад үг хэлэхийг чинь би тоолсон шүү. Та худлаа ярьж чаддаггүй юм байна.

Шо- Мэднэ ээ.

Боё- Харамсалтай. Харилцааны маш чухал чадвар.

Шо- Хэзээ худлаа ярих ёстойгоо яаж мэддэг юм?

Боё-                           Хүмүүст мэдэх ёстой зүйл байгаа бол мэдэх л ёстой. Мэдэх ёсгүй бол худлаа хэлээд сэтгэлээ амраа.

Шо- Үнэнийг мэдэх ёстой ч..сэтгэл нь шархлах бол яах вэ?

Боё-                           Зарим нь даваад гарна, зарим хүн чадахгүй.

Шо- Хэн нь чадах, чадахгүйг яаж мэдэх юм?

Боё-                           Үнэнийг хэл. Тэгсэн ч танд дуртай байвал даваад гарна. Хэрэв чадахгүй бол..тэгсэн ч угаасаа хамаагүй л дээ.

Шо- Чи хорт хавдартай.

Боё-                           Тиймээ, мэдэж байгаа. Хөл өвдөөд байхаар нь намайг эмнэлэгт үзүүлсэн юм, баахан шинжилгээ хийж, эмчтэй уулзсаныхаа дараа аав ээж хоёр намайг зүгээр байна гэсэн. Зүгээр л..зүгээр байна гэж хэлсэн. Маргааш нь надад Пи Ээс4 авч өгсөн.  Би шинж тэмдэгүүдээ өөрөө гүүглээс хайж үзсэн чинь өсөлтийн өвдөлт юмуу эсвэл ясны хорт хавдар гэсэн байсан. Өсөлтийн өвдөлтөөс болж хүүхдүүдэд тоглоом авч өгдөггүй юм. Хөөе, зүгээр ээ. Би үхэхээс айхгүй.

Шо- Тийм үү?

Боё-                           Үхэхдээ өвдвөл мэдээж тэнэг л дээ, харин..жинхэнэ үхлээс бол айхгүй байна.

Шо- Диваажинд очно гэж итгэж байгаа болохоор уу?

Боё-                           Итгэдэггүй болохоор. Диваажинд итгэвэл бурханд итгэнэ, тэгээд бурхан намайг өвдүүлсэн байна гэж итгэнэ. Шал тэнэг байгаа биз дээ? Зүгээр л энэ бүхэн байдаг л зүйл гэж бодвол амар. Тэгээд дуусахаар нь..зүгээр л..дуусна. Ингэхэд Лиа яасан? Хаана танилцсан юм бэ?

Шо- Үүдэнд.

Боё-                           Гоё  түүх байна.

Шо- Тиймээ. Лиа манай хөрш.

Боё-                           Аятайхан л юм.

Жэ- Ахиад харшилын урвал хөдөлсөн.

Мел-                          Нойр булчирхайн өвчтөн үү?

Кл- Мерилл Уиллкс, тиймээ. Хоёр дахь урвал нь эхнийхээсээ  хүнд байсан.

Жэ- Бэлцрүүнээс нь дээж авах гэж байхад харшил нь хөдөлсөн, тэр нь одоо уйланхай болсон.  

Мел-                          Бэлцрүүн дотор байгаа юмнаас харшлаад байгааг нь мэдээд авчихлаа.

Жэ- Бас дараачийн бэлцрүү хагарахад амиа алдаж ч магадгүйг мэдлээ.

Мел-                          Хэрвээ дараачийнх гэж байгаа бол. Юу ч гэсэн шинжилгээ хийж шимэгч байгаа үгүйг тогтооё. Бүтэн биеийн томографын зураг ав. Аз таарч 2 л бэлцрүү байсан бол гэртээ харьж болно.

Кл- Боломж байгаа үгүйг судалж байна уу? Еваныг аврах боломж?

Шо- Хүн болгон алдаа гаргадаг.

Кл- Эмнэлэгийн бүх бичиг баримтыг шалгана гэсэн үг байх нь ээ.

Шо- Хорт хавдарын эмч нь цусны цагаан эсийг 634 гэж бага тоолсон байна.

Кл- Бага байна шүү.

Шо- Дундаж бага.

Кл- Гэхдээ л бага гэдэг үг байна ш  дээ. Жаахан хүүхэд шүү дээ. Үхнэ гэж бодохоор ямар хэцүү байгаа бол.

Шо- Үхлийг тоохгүй байгаа.

Кл- Итгэхэд хэцүү л юм байна.

Шо- Бүгд үхнэ. Тэрийгээ хүлээн зөвшөөрвөл илүү жаргалтай болно.

Кл- Магадгүй, гэхдээ хүн болгонд таатай санагдахгүй. Үхэлтэй тэмцэх нь л биднийг амьд байлгадаг. Олчихлоо. Эхинококк байна.

Жэ- Эхинококк гэнэ ээ? Туузан хорхойгоор дүүрсэн уйланхайнууд  гэж үү?

Кл- Уйланхайнууд аа? Ахиад байгаа юм уу? Ахиад 3 уу?

Жэ- 4 байгаа. Тархинд нь нэг байгаа. Глассмэнь эмчээ?

Ээр-                           За?

Жэ- Та мэдрэлийн мэс засалч байсан байхаа?

Ээр-                           Тэгж л хэлпэг юм. Энийг авч бай даа.

Жэ- Надад хэрэгтэй байна. Хэнийг санад болгох вэ?

Ээр-                           Яасан юм бэ? Хөөх, сүрхий юмаа.

А-   Яаж байгаад толгойдоо туузан хорхойтой болчихдог байна аа?

Ээр-                           Бүү мэд, гэхдээ л байна.

Жэ- Цөөвөр чоно юмуу энгийн чононоос халдвар авсан байх.

Ээр-                           Та цөөвөр чоно юмуу энгийн чонотой их зууралддаг юм уу?

А-   Манайх хотын захад, амьтаны хүрээлэн ч байхгүй шүү дээ.

Ээр-                           Энэ бэлцрүүнүүд бий болоод нэлээн удсан байна. Нэг нь хагарахад..анхны харшлын урвал хөдөлсөн байна.

Ке- Яагаад хагарсан юм бэ?

Ээр-                           Яагаад хагарсан юм бэ?

Жэ- Огцом хөдөлгөөн хийхэд. Эргэн, өнхрөх, шахалдахад.

А-   Тэврэлт үү?

Жэ- Байж болно. Хоёр дахад нь та хамаагүй. Би..эсийн шинжилгээ авахдаа бэлцрүүг чинь хагалчихсан.

Ээр-                           Хагарах тусам харшлын урвал улам хүчтэй болж байна. 3 дахь нь маш айхтар. Айхтар хүнд юм болно. Тиймээс мэс засал хийж бүх бэлцрүүнүүдийг авах хэрэгтэй байна.

Жэ- Глассмэнь эмч бол манай улсын урдаа барьдаг мэдрэлийн мэс засалч, та тун азтай байна.

Ээр-                           Калү эмч харин цаасан малгай өмсөхдөө их сайн болоод байгаа. Тархины бэлцрүү, тэр л хүнд байна. Гавлын чинь дээд хэсгийг онгойлгоно.

А-   Миний тархыг ухах юм уу?

Ээр-                           Тэгж хэлж болно оо. Натри хлорид шахаж бэлцрүүг дээш нь тэлэхэд ид шид шиг под гээд л гараад ирнэ. Хүүхэд төрүүлэхдээ төстэй гэх үү дээ. Өвдөлтгүй төрөлт гэсэн үг.

Жэ- Тэгээд бусад бэлцрүүнүүдийг авна.

Ээр-                           Бид таныг сайн халамжилна аа.

Шо- Эван хорт хавдаргүй. Хорт хавдар биш байж магадгүй. Хорт хавдар биш байж магадгүй.

Мел-                          Хараач ээ. 2 ч удаа цагтаа ирлээ.

Шо- Хорт хавдар биш байж магадгүй.

Мел-                          Гараа хугалсан хүү юу?

Шо- Тийм.

Мел-                          Ясны хорт хавдар нь 4-дүгээр шатандаа орсон гэж оношлоогүй билүү?

Шо- 8 сарын өмнө Эваныг томуу туссан гэж оношлосон. Шинж тэмдэг нь Эпстэйн баррын вирустэй их төстэй байсан. Гистоцит эсийн ихсэлт нь гарны урт ясыг шархлуулсан болохоор ясны хорт хавдартай гэж буруу оношлосон байна.

Мел-                          Ясны үрэвсэлийг нь хорт хавдар гэж буруу оношлосон болж байна уу?

Шо- Тиймээ.

Мел-                          Тархины хавдарыг нь юу гэх вэ?

Шо- Лангерхансын эсийн ихсэлт гавлын ясанд нөлөөлж болно.

Мел-                          Цаазын ял биш, преднизоноор амархан эмчилчихэж болно гэсэн үг үү?

Шо- Одоо чөмөгний шинжилгээ авч баталгаажулах хэрэгтэй.

Мел-                          Өвчтөний түүхийг нь судалжээ.

Шо- Их удаан судалсан.

Мел-                          Эсийн шинжилгээ авсан байлгүй. Эмгэг судлалын хариу нь юу гарч?

Шо- Хоёулаа адилхан ясны хорт хавдар гэж гарсан байна лээ.

Мел-                          Мурфи...

Шо- Буруу хариу гарсан байх боломжтой.

Мел-                          Хоёрын хоёр хариу буруу гарах магадлал хэр их өндөр байгаа бол?

Шо- 0.3%.

Мел-                          Тэгвэл бараг боломжгүй гэсэн...

Шо- Боломжтой.

Мел-                          Тиймээ. Үхэж байгаа хүүхдийн аав ээжид боломж байхгүй байхад боломжгүй гэж хэлэх нь буруу. Шүршүүрт ороод үзлэгтээ бэлд.

Ээр-                           Хөөх. Төсөөлөл сайтай, бүтээлч.

Шо- Тийм.

Ээр-                           Чиний зөв байх магадлал хэр их вэ?

Шо- 0.3%.

Ээр-                           1 аравны 3.

Шо- 0.33.

Ээр-                           Эваны эцэг эхийг хүнд байдалд оруулахаар хангалттай үзүүлэлт гэж бодож байна уу?

Шо- Мэдээж. Ойролцоогоор 4 цагийн дотор 333 удаагийн шинжилгээгээр 332 нь хуурамч гарч 1 нь зөв гарсан бол аврагдах боломж байгаа. Үзээд алдах хэрэгтэй биз дээ? Угаасаа Мелендез эмч надад шинжилгээ авах зөвшөөрөл битгий хүсээрэй гэсэн. Аав ээжид нь хэлэлгүйгээр

      хийчих үү?

Ээр-                           Эмчийн ёс зүйд халдая гэж шийдээ юу?

Шо- Тийм. Яаж тэгэх вэ?

Ээр-                           Яахав, шинжилгээ ав. Хэнд ч битгй хэл, хүн асуувал цусны улаан эсийн тоо бага байгаа болохоор шалтгааныг нь тодруулж байна гээрэй. Тэгээд л гүйцээ. Сүйдтэй юм байхгүй.

А-   Санта Кларагын 17 дугаар гудамжны Уилкс хүнсний дэлгүүрийг мэдэх үү? 60-аад жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа газар. Манай өвөө эмээ хоёр 1958 онд анх нээж байсан юм. Эхнэр бид хоёр 82 онд ажилуулж эхэлсэн. Эхнэрийн бие өвдөөд Кэвинд өвлүүлэх яриа гарч эхэлтэл ор сураггүй алга болсон. Кевины хувьд зүгээр байцаа, нойлын цаас зардаг дэлгүүр төдий.

Жэ- Манай аав Английн үл хөдлөхийн компанид өндөр албан тушаал хашдаг. Намайг Америк дахь салбартаа томилвол яг тохирно гэдэг юм.

А-   Чи хүмүүст тусладаг мэргэжилээр ажиллахыг хүсчээ?

Жэ- Мэргэжилээрээ ажиллахыг хүссэн юм. Том байна уу жижиг байна уу ямарч хамаагүй, өөрийнхөө юмыг хийнэ гэдэг л чухал.

А-   Тийм байхаа. Кевиныг бага байхад бид хоёр салшгүй байсан. Дэлгүүрт ирэх их дуртай байж билээ. Ирж ажиллах. Би бүр жижиг хормогч хийж өгсөн, дээрээ нэртэй. Гэхдээ л хүүхдүүд..том болдог. Ээжтэйгээ дотно өссөнд нь баярлах юм даа. Юу ч болсон ээжтэйгээ ярилцдаг. Би ч гэсэн. Эхнэрийг өөд болоход..би хоёуланг нь алдсан.

Жэ- Хүү чинь эргээд ирсэн шүү дээ.

А-   Хэрэгтэй үед намайг хаяад явсаныг нь л би мэдэж байна.

Жэ- Нэг ухаантан хэлсэн байдаг юм..Өс санах нь зүрхэнд буусан чулуу гэж.

Боё-                  Яах гэж байгаа юм бэ?

Шо- Чөмөг соруулж авахын өмнө хийдэг хэсэгчилсэн мэдээ алдуулагч.

Боё-                  Миний чөмгийг соруулж яах гэж байгаа юм бэ?

Шо- Цусны улаан эс ямар шалтгаанаар багассаныг мэдэх гэсэн юм. Сүртэй юм биш.

Боё-                  Сүртэй юм биш гэнэ ээ? Худлаа яриад л. Юу болоод байгаа юм бэ? Намайг эдгэрэшгүй хоёрт хавдартай гэсэн ш дээ, тэрнээс муу юм гэж юу байхав дээ?

Шо- Байхгүй ч байж магад. Ясны хорт хавдар чинь Лангерхансийн эсийн ихсэлт байж ч магадгүй, тийм бол эмчлэгдэнэ.

Боё-                  Эмчлэгдэнэ гэж..би үхэхгүй байж магадгүй гэж үү?

Шо- Тийм болохоор баттай мэдэхийн тулд чөмөгний шинжилгээ хийнэ.

Боё-                  Аав ээж хоёр мэдсэн үү?

Шо- Найдвар төрүүлэх хэрэггүй гэсэн.

Боё-                  Тэгвэл буцаж ирэхээс нь өмнө хурдан амжуулая.

Шо- Хажуу тийшээ хараад хэвтээрэй. Чөмөг соруулахад скаутын тэмдэг өгдөг үү?

Боё-                  Сая нэг хүн наргиа хийх шиг боллоо.

Шо- Сайн уу?

Гал- Юу хийж байгаа юм бэ?

Боё-                  Өвчин намдаагч. Гар өвдөөд.

Шо- Тэгвэл бүсэлхийрүү тарьж байгаа учрыг тайлбарлах хэрэгтэй болно. За за. Сайн уу? Би Эваныг хавдартай гэж буруу оношлосон байж магадгүй гэж бодож байна. Яс нь үрэвсэнээс болж ясны хорт хавдартай юм шиг харагдсан байж магадгүй. 0.3% хувийн бага магадлалтай, гэхдээ...

Га- Эванд хорт хавдартайг нь хэлчихсэн юм уу? Одоо хүүд минь бас бидэнд буруу онош байж магадгүй гэж хэлж байна.

Шо- Магадгүй гэж хэлээд байна  ш дээ. Тийм болохоор чөмөг соруулах хэрэгтэй байна.

Боё-                  Миний өвчин эмчлэгдэх боломжтой байх гэсэн.

Гал- Чи галзуу юм уу?

Шо- Үгүй, галзуу биш.

Боё-                  Та хоёрыг баярлана гэж бодсон ш дээ.

Шо- Лангерхансийн эсийн ихсэлт нь нурууны болон...

Гал- Яв, гарч үз ээ.

Га- Ээж нь ус аваад ирье. Ээ бурхан минь.

Гал- Миний гар энд байна, ийшээ. Миний гарлуу, хүү минь.

Шо- Амьсгал нь боогдож байна. Судас нь нэлээн их бөглөрсөн байна, гарны хугаралаас нь болсон байж магадгүй. Уушигны гол судасны салаалдаг хэсэгт бөглөрсөн байна. Гимодинамик эмгэг болоход ойрхон байна.

Мел-                  Тиймээ, тэр үнэн.

Шо- Би тусламаар байна.

Мел-                  Боломжгүй.

Шо- Би тусламаар байна.

Мел-                  Чиний онош бараг батлагдах дөхөж.

Шо- Тун дөхөж байгаа гэж бодож байна.

Мел-                  Мурфи, чи тэнэг онолоо нотлохын тулд аав ээжид нь худлаа хэлсэн. Хэтэрхий дөхлөө. Судасны бөглөрөл, гараа угаа. Зүрх нь зогсохоос өмнө бөглөрийг гаргах хэрэгтэй байна.

Кл- Зүрх нь арай гэж цус шахаж байна.

Мел-                  Уушигны судас нь мэдрэгдэж байна. Яг хаана бөглөрсөнийг олчихвол..энэ байна. Олчихлоо.

      Хутга.

Су- Хутга.

Кл- Зүрхний цахилгаан бичлэг баруун ховдолын даралтыг харуулж байна. Хүү удаан тэсэхгүй.

Мел-                  Мэднэ ээ. Хамаагүй яарвал зүүн гол судсыг тасалж хүүгийн аминд хүрэх эрсдэлтэй.

Шо- Сүртэй биш гэж хэлээд би баригдчихсан.

Ээр-                  Худлаа ярьж сурах хэрэгтэй юм байна даа, Шонь.

Шо- Би баларсан уу?

Ээр-                  Тиймээ.  Чиний зөв биш бол.

Шо- Миний буруу байсан ч тэд уурлах ёсгүй. Маш бага магадлалтайг мэдэж байсан.

Ээр-                  Хуурамч найдлага, Шонь. Харгис хэрэг шүү дээ.

Жэ- Сайн уу? Аав чинь чамтай ярилцсан уу? Чи ярилцсан уу?

Ке- Юу гэж хэлэхээ мэдэхгүй байна.

Жэ- Аавдаа хайртай биз дээ?

Ке- Тиймээ, тэгэлгүй яахав.

Жэ- Тэгвэл аав чинь тархины мэс засалд орох гэж байна. Асар өндөр эрсдэлтэй. Чи юу ч гэж худлаа хэлсэн байлаа гэсэн..чи үлдсэн амьдралынхаа турш ааваасаа нуусандаа харамсана.

Ке- Манай найз охин өвдөөгүй юмаа. За юу? Намайг хаячихсан. Нөхөртэй, 2 хүүхэдтэй байсан. Тэднийгээ хаяах бодолгүй байсан. Би дүүрчихсэн тэнэг.

Жэ- Сэтгэл чинь шархалсан нь асуудал болсон юм уу?

Ке- Үгүй ээ. Үгүй, ааваа. Асуудал нь..би Уилкс хүнсний дэлгүүрийг дорд үзсэндээ Тайландруу зугтсан юм бишээ. Таны оронд сайн ажиллаж чадахгүй байх гэж айсан юм. Чадахгүй гэдгээ ч батлан харууллаа.

Мел-                  Зүүн уушигны гол судсыг нээлээ. Цагираган чимхүүр.

Кл- Цагираган чимхүүр.

Мел-                  Алив ээ. Авчихлаа.

Кл- Зүрхний цахилгаан бичлэг тогтворжиж байна. Зүгээр байна. Сайн ажиллаа.

Мел-                  За за. Зүүн уушигны судсыг цэвэрлээд..буцагаад оё.

Кл- За. Мелендез эмчээ. Энийг нэг хар даа.

Боё-                  Дахин ашиглах. Шонь, хариуцлагатай юмаа.

Шо- Ном.

Боё-                  Талархаж байна аа. Баярлалаа, Шонь.

Мел-                  Хөөе? Бөглөрөлийг авсан. Биеийн байдал тогтвортой, сайн байгаа. Гэхдээ мэс заслын үеэр бид өөр нэг юм оллоо. Хавирга нь шархтай байна. Ясны хавдар гэдгийг эргэлт буцалтгүй нотолж байна. Цээжний хөндийрүү нь үсэрхийлсэн байна. Харамсалтай байна. Тун харамсалтай байна.

Ээр-                  Сайхан халуун натри хлорд шахаад өг дөө. Чимхүүр, хайч аваад өгөөч.

Су- Чимхүүр, хайч.

Ээр-                  Баярлалаа. Хараач ээ. Пирамидыг барисан, Мона Лимаг зурсан..интэрнэтийг зохиосон зүйл байна. Манай хөндлөнгийн этгээд энэ байна даа. Шахагч бөмбөг өг дөө, Дэйдра.

Жэ- Шахагч бөмбөг өө?

Су- Эмчийн зохиосон үг, бидний биш.

Ээр-                  Натри хлоридн бэлцрүүг дээш нь түрж..нуугдаж байгаа газраас нь аюулгүй гаргаад ирвэл бид 911-рүү залгах хэрэггүй болно шүү дээ. За алив. Тавиур өгөөрэй. Болж байна, зүйтэй. Авчихлаа. Боллоо. Аавынхаа нүдийг дуурайж.

Жэ- Гайхамшигтай байлаа.

Ээр-                  Нэгийг нь авч, гурав үлдлээ.

Гал- Хөөе, сэрчихлээ.

Га- Сайн уу, хүү минь?

Боё-                  Юу болсон бэ?

Га- Юу ч болоогүй.  Маш мундаг байсанд чинь бид хоёр баяртай байна.

Гал- Цусны бөглөрөл  гэдэг юм болсон байж. Уушигны гол судсыг чинь бөглөсөн. Сайн мэдээ нь амжилттай авч чадсан. Одоо чи алзахгүй ээ.

Боё-                  Гэхдээ..хорт хавдарны тухайд харамсалтай гэж үү?

Гал- Үгүй ээ үгүй. Эмч юу ярьж байгаагаа мэдэхгүй л...

Боё-                  Аав, би бүгдийг нь мэднэ ээ. Мэдээд маш удаж байгаа.

Гал- Би..намайг үнэхээр уучлаарай.

Боё-                  Зүгээр ээ. Яагаад гэвэл би тэнд ганцаараа биш. Эмээ ч гэсэн тэнд байгаа. Авга эгч Арлинь. Авга ах Жим. Хараал хэлэхээ больсон бол.

Гал- Ус аваад ирье, хүү минь.

А-   Би Пеннийг салхинд гаргасан. Тэр хавиараа.

Ке- Тэгээд идэх дуртай хоолыг нь өгсөн, тиймээ. Ээжийн өгөх дуртай байсан хоолыг. Ээжийг санаж байна, ааваа.

Боё-                  Эрэг цэвэр үү?

Шо- Тиймээ.

Боё-                  Баярлалаа.

Шо- Миний буруу байсан.

Боё-                  Та хичээсэн.

Шо- Миний буруу байсан. Аав ээж чинь надад дургүй.

Боё-                  Мэднэ ээ.

Шо- Чамд хуурамч найдвар төрүүлсэн.

Боё-                  Тиймээ. Гэхдээ түрхэн зуур ч гэсэн янзтай гоё байсан.

Шо- Чамаас нэг гуйх юм байна.

Боё-                  Би танд Хүслийн жагсаалтаа өгөхгүй шүү.

Шо- Чамд нэг юм уншиж өгч болох уу? Урт бишээ.

Боё-                  Тэгвэл болно оо.

Шо- Аттикусын зөв байсан..хүний үнэн сэтгэлийг мэдмээр байвал өөрийгөө оронд нь тавиад үз гэсэн. Радлигын довжоон дээр зогсоход л надад хангалттай байлаа. Шаагин орох борооноор гудамжны гэрэл бүүдгэр харагдаж байв. Харих замд би их их хөгширсөн юм шиг санагдлаа...тэр өмнө нь ийм юм хийж үзээгүй. Аттикус, их найрсаг байсан. Гараа эрүүний доор тавиад хөнжилийг дээшлүүлээд намайг хучиж өгсөн. Сайн харах юм бол ихэнх хүмүүс Скаут шиг байдаг. Тэр гэрэл унтраагаад Жимийн өрөөрүү орлоо.  Шөнөжин тэнд сууна, тэгээд Жимийг өглөө сэртэл хажууд нь байх болно.

Боё-                  Гоё ном юм шиг байна. Тэсэлгүй уншаагүй хүмүүст яриад өгчихдөг байсан байх.

Шо- Баярлалаа. Дууслаа.

5-р анги төгсөв.

 

Back to episodes Go home