Пенсилгон: Онцгой мангас, булшны хамгаалагч Вэтермоныг гурвуулаа ялах уу?
Бичиг: Пенсил хүлэг баатар?
Зэрэг: Юу? Онцгой мангас?
Пенсилгон: Тийм. Вэтермон бараг онцгой нөхцөлтэй төрөл байх.
Санракү: Боломжтой зүйлс нь... "Тоглоомын доторх тодорхой объектыг авах эсвэл устгах." "Тодорхой хугацаанд тэсэх." "Тусгай дайралтаас амьд үлдэх."
Бичиг: Пенсил хүлэг баатар
Бичиг: Санракү
Бичиг: Катзо Татаки
Санракү: Хааяа нэг "Тулааны дундуур түүнтэй ярих" гэсэн төрөл ч бий.
Катзо Татаки: Бодсон нөхцөл байна уу?
Пенсилгон: Олон зүйл туршиж үзсэн юм, бараг тодорхой хугацаанд тэсэх байх. Булшны хамгаалагч Вэтермоны тулалдах нөхцөл цаг өнгөрөх тусам өөрчлөгддөг. Эхлээд эхний үе нь 10 минут амьд үлдэх. Чиний дурсамжийг гунигтай болгохгүй.
Сэцүна: Вэтермоныг... тэр хүнийг нойрсуулж өгөөч.
Бичиг: Мэдрэмжийг тухайн агшинд шингээх, Хоёрдугаар хэсэг
Санракү: Энэ юу юм?
Ойкатзо: Дахин төрөх нулимс?
Бичиг: Дахин төрөх нулимс
Пенсилгон: Амилуулах хэрэгсэл. Тулалдах боломжгүй болсон тоглогч дээр 10 секундийн дотор ашиглах юм бол бүрэн цустай нь амилуулж чадна.
Санракү: Өө тэгж чадах юм уу?
Ойкатзо: Бурхны хэрэгсэл байна.
Пенсилгон: Өглөө олон хотоор явж зарж байсан 12 ширхгийг нь авч ирсэн. Нандигнаж ашиглаарай даа. Нэг нь 4 сая махнигийн үнэтэй.
Санракү/Ойкатзо: 4 сая?
Пенсилгон: Бид дөрөв дөрвийг авах болно. Бас хагас цустай чинь төрүүлж чадах...
Бичиг: Ариун аврал Тусгайлан боловсруулсан шилэн дотор битүүмжилсэн нууц томьёо. Арван секундийн дотор тулалдах боломжгүй болсон тоглогч дээр ашиглах үед, цусных нь хагастай нь төрүүлнэ. Амьдрал бол байнга давтагддаг мөчлөг, харин түрлэгтэй тэмцэнэ гэдэг маш эрхэм зүйл! Хүлээж авах
Пенсилгон: Ариун аврал бөгөөд хүн бүр тавийг авна.
Бичиг: Ариун аврал
Пенсилгон: Энэ бол тоглоомд олж болох хамгийн их нэмэлт амь. Хорин долоон амилуулах хэрэгслээр булшны хамгаалагч Вэтермонтой нүүр тулах болно.
Санракү: За.
Пенсилгон: Вэтермоны дайралтыг Санракү-күн хүлээж авна. Алуулах юм бол Катзо-күн эсвэл би чамайг амилуулж түр зур тулалдах болно.
Ойкатзо: Бид үхсэн үед ч бас адилхан гэж үү?
Пенсилгон: Тийм. Сүйрэл болон Вэтермоны эсрэг тодорхой хугацаанд амьд үлдэхийн тулд ингэхээс өөр аргагүй. Үүнийг... Зомби тактик гэж нэрлэе.
Вэтермон: Салхины цавчилт!
Бичиг: Санракү
Пенсилгон: Катзо-күн.
Ойкатзо: Мэдэж байна!
Бичиг: Дахин төрөх нулимс
Ойкатзо: Үүнийг хүрт.
Бичиг: Санракү
Ойкатзо: Бэлэн болох хүртэл чинь солигдлоо. Санракү юу сурч авсан бэ?
Санракү: Ялах боломжгүй учир бултах дээрээ төвлөр.
Ойкатзо: Ойлгоход амархан юм.
Пенсилгон: Чи хоёр минут 5 секунд тэслээ. Эхний оролдлогын рекорд шүү. Гайхалтай. Тэгээд яг тулалдаж үзээд юу мэдрэв?
Санракү: Гайхалтай төлөвлөгөөгүй байсан бол... үзэлцэх өрсөлдөгч биш гэдгийг мэдэж авлаа. Булшны хамгаалагч Вэтермон... Аргагүй л Ликагонтой адил долоон сүйрлийн нэг.
Вэтермон: Салхины цавчилт!
Пенсилгон: Тэр гайхалтай төлөвлөгөөнд чинь нэлээн их мөнгө зарсан... Сайн хичээгээрэй дээ.
Санракү: Нэг амилах гэж 4 сая махниг үрэх үү?
Бичиг: Эзэнт гүрний зөгийн хос сэлэм Намгийн чинжаал [Х3] Сарны сэлэм (Өсөлт)
Бичиг: Эзэнт гүрний хос сэлэм Төрөл: Хос сэлэм Бат бөх чанар Шинж: Зэврүүлэх Үржүүлэгч: x1.15
Санракү: Хоёр минут тулалдаад бат бөх чанарынх нь хагас нь байхгүй болчхож. Яах аргагүй сайжруулсан бат бөх чанартай зэвсэг байхгүй бол болохгүй... Бат бөх чанарыг нь тултал нь өсгөсөн... Намгийн чинжаал хувилбар 3. Амилуулах хэрэгсэл, зэвсэг... Бүгдийг нь ашиглаж Вэтермоны эсрэг хийх тэсвэр тэвчээрийн тулаан! Солигдъё, Катзо.
Ойкатзо: За, үхэх юм бол дахиад би авъя.
Санракү: За! Тийм ээ, болохгүй гэж бодсон юм...
Вэтермон: Аянгын ташилт!
Санракү: Үгүй шүү. Тэшүүрийн хөл!
Ойкатзо: Ойрхон байлаа.
Пенсилгон: Аянгын ташилт бол шууд алах 5 секундийн аянгын дайралт.
Ойкатзо: 5 секунд уу?
Санракү: За, дасаад эхэллээ. Ойрын зайд, тэшүүрийн хөлөө ашиглах юм бол хамаг хурдаараа гүйгээд гүйцэж чадна.
Вэтермон: Үүлэн нударга.
Санракү: За, үүнийг бол мэдэхгүй юм байна.
Ойкатзо: Орлоо шүү.
Вэтермон: Салхины цавчилт.
Санракү: Солигдъё.
Вэтермон: Аянгын ташилт!
Ойкатзо: Бүтэхгүй ээ. Бүгдээс нь бултаж чадахгүй нь. 30 секунд амьд байгаа нь л гайхамшиг!
Пенсилгон: За тийм ч гэсэн нэлээн гайхалтай байлаа. Амилуулах хэрэгсэл дахиад яг хагас нь байна. Сайн байлаа.
Ойкатзо: Чи наад жинлүүрээрээ тоглоод л байх юм... Юу юм бэ?
Пенсилгон: Нэг зүйл бэлдэж байна. Гэхдээ тэднийг бараг ашиглах болж байна.
Ойкатзо: Зогсчихлоо?
Пенсилгон: 10 минут.
Санракү: Эцэст нь үү?
Пенсилгон: 10 минут өнгөрлөө. 2-р үе эхэлнэ.
Вэтермон: Э... Экспорт. Дуудлага. Тактикийн унаа... Кирин!
Пенсилгон: Катзо-күн.
Ойкатзо: За надад даатга. Миний амилуулах дэмжлэг ингээд дууслаа... Яг мэдээллийн дагуу... Вэтермонтой 10 минут тулалдах үед, робот морь болох Киринийг дуудна! За морь байна л даа... Гэхдээ миний төсөөлж байснаас өөр байна. Энэ яг л... хөлтэй хогийн машин шиг!
Бичиг: Тактикийн унаа Кирин
Пенсилгон: 2-р үе. Вэтермон Киринийг дуудах ба тэр хоёрыг хослуулахгүй 1-р үетэй адил 10 минут тэсэх ёстой. Катзо-күн, Киринийг найдлаа шүү. Түүнийг давхиулаад байх юм бол пуужин болон лазераар галлана. Бас Вэтермонтой нийлэх юм бол, бүх төлөвлөгөө үгүй болно. Түүнд гишгүүлэх л юм шууд үхэх болно. Тэдэнтэй тэмцэх арга бол нуруун дээр нь мордож унагаах дүрслэлийг нь үргэлжлүүлэн гаргана.
Ойкатзо: Хэлэхэд амархан юм. Яаж ийм зүйлтэй ковбой болж тоглох юм бэ?
Пенсилгон: Морин цэргийн сүйрэл гэсэн унадаг тулааны тоглоомыг тоглосон биз дээ? Мордох техникээ харуул.
Санракү: Морин цэргийн сүйрэл? Тэр юу юм? Тийм хогийн тоглоомыг сонсож байгаагүй юм байна!
Пенсилгон: Чи зүгээр ажилдаа анхаар.
Санракү: Ойлголоо.
Ойкатзо: Морин цэрэг хогийн тоглоом биш. Бурхны түвшний тоглоом. Бас зүгээр нэг тулааны тоглоом байсан даг... За... яах вэ? Шанфүро маш нямбай бүтээгдсэн, тийм болохоор бодох юм бол шийдэлд хүрнэ... Өөрөөр Кирин машин юм бол түүнд засвар үйлчилгээ хэрэгтэй болно! Тэнд байна! Засварын шат! Бодсоны дагуу! Тийм ээ. Морь болгонд хазаар хэрэгтэй биз дээ?! Чадвар "Ташуур хүүхэлдэй: Могой!"
Бичиг: Ташуур хүүхэлдэй: Могой
Ойкатзо: Миний археологич гэсэн дэд мэргэжил ийм газар тус болно гэж бодсонгүй. Морин цэргийн сүйрлийн №3 тоглогчийн мордох техникийг... харуулаад өгье, муу эмнэг! Хөөе!
Бичиг: Хэрэглэх хэрэгсэл Шагналын жинлүүр
Пенсилгон: Санракү-күн Катзо-күн тэднийг хоргоож байх болно,
Бичиг: Санал болгох хэрэгсэл Мөнгөний хув
Пенсилгон: гэхдээ энэ байдлаараа цаг дуусахаас өмнө амилуулах хэрэгсэлгүй болох нь. Ашиглах бол одоо... Шагналын жинлүүр!
Бичиг: Алтан жинлүүр
Өгүүлэгч: NPC-ын удирддаг алтан жинлүүр худалдааны компани. Түүнд тодорхой "өвөрмөц хэрэгсэл" гэх тоглоомын хамгийн ховор зүйлсийг багтаасан ангилал байдаг. Тэр бол шагналын жинлүүр.
Бичиг: Шагналын жинлүүр
Өгүүлэгч: Зүүн талд нь хэрэгсэл өргөл болгож өгснөөр, баруун талаас нь олон адис хүртэх зүйлс гарч ирнэ.
Пенсилгон: Найдлаа шүү, Жинлүүр ээ. Алтан жинлүүрээс арай хийнэ гуйж зээлүүлэхээр болсон. Дахин төрөх нулимс бол миний хадгаламжид зориулсан цорын ганц зүйл биш. Би өөрийн мөлжлөгөөрөө хожсон, арилжиж, худалдаж авсан өндөр үнэ цэнэтэй зүйлс...
Бичиг: Санал болгох хэрэгсэл Алтан цуст будаа Час улаан үзмийн дарс
Пенсилгон: Нийлээд 30 сая махни. Бүгдийг нь өгч байна.
Бичиг: Санал болгох хэрэгсэл
Бичиг: 30,002,310 махни
Бичиг: Хөнгөлөлтөө сонго
Бичиг: Илүү олон статусын оноо
Ойкатзо: Бүтэхгүй, Бүтэхгүй, Бүтэхгүй, Бүтэхгүй, Бүтэхгүй, Бүтэхгүй, Бүтэхгүй. Төвөөс зугтах хүч намайг унагах болно!
Санракү: Новш гэж! Хангалттай тамир алга. Дайралтыг нь харж байсан ч, миний тамир жоохон дутах л юм бол, бултаж чадахгүй алуулна.
Пенсилгон: "Жинлүүр тэнцвэрийг хадгалж байдаг." "Үүний үнэ цэнийг тоогоор хэмжиж үзье." "Надад хэдэн зуун хүнтэй тулалдах хүчийг хайрла." Түр зуур ч гэсэн би бусад хүмүүст нэмэлт статусын оноо өгч чадна... 100.000 махнид нэг оноо. Миний бүхэл хадгаламж... Нийтдээ 300 оноо!
Бичиг: Санракү Тү: 50 Хөлсний цэрэг (хос сэлэм ашиглагч) Ойкатзо Тү: 50 Лам
Пенсилгон: Эхлээд 50 оноо өгье.
Бичиг: Адис Хөнгөлөлт: Нэмэлт 300 чадварын оноо
Пенсилгон: Үүнийг ав, хулгайч нар аа.
Санракү: Хөөх! Миний тамир нөхөгдчихлөө. Үгүй ээ... Статус минь өссөн байна. Пенсилгоны хийсэн зүйл үү? Яагаад зүгээр суугаад байгаа юм гэж бодтол... аз болон тамир дээр минь оноо өгсөн байна. Чамайг хаашаа чинь ч оносон хохирол учруулахгүйг мэдэж авсан...
Бичиг: Зэвсэг хураагдлаа.
Санракү: Гэхдээ... Дотоод тулаан! Тийм хүнтэй анх удаа тулалдаж байгаа юм биш. Хүчнээс биш, азаас авдаг тулалдааны ур чадвар байдаг! Нэр нь...
Вэтермон: Салхины...
Санракү: Хувь тавилангийн гар!
Вэтермон: цавчилт!
Бичиг: Хувь тавилангийн гар
Санракү: Сэлэмгүй сэлэмчин амтлагчгүй карритай адил. Хохь чинь. Чи одоо бол зүгээр нэг будаа! Даршилсан чавга аваад дахиад оролдож үз. Чадвар... Тэшүүрийн хөл. Тийм ээ. Сэлмийг чинь авчихлаа! Хохь чинь. Том... хүнд юм. Аргагүй л агуулах руугаа хийж чадахгүй нь...
Бичиг: Агуулах: Тоглогчийн хэрэгслийг хадгалах газар
Санракү: Гэхдээ... Тэр ядаргаатай цавчилт болон аянгын дайралтаа хэрэглэж чадахгүй! Одоо тэр үүлэн нударга нь байгаа. Тэр бол ард нь байхад аюулгүй. Тэрийг мэдэж байхад асуудалгүй бултаж чадна.
Пенсилгон: Сайн байна.
Ойкатзо: Статусыг минь нэмж өгсөнд баярлаж байна. Гэхдээ тэглээ гээд үүнийг зогсоохгүй.
Пенсилгон: Катзо-күн, хоёрдугаар үе дуусах хүртэл 4 минут. Энэ байдлаараа тэсээрэй. Түүнтэй байгаа цагт энэ хөдөлгөөн нь үргэлжилнэ.
Ойкатзо: Ойлгож байна л даа... Наалдах уу? Нэг санаа төрлөө.
Пенсилгон: Санаа?
Вэтермон: Далайн түрлэг.
Санракү: Ойрхон байлаа. Арай гэж л амжиж бултлаа... Гэхдээ жоохон удсан бол оногдох байлаа. Баригдах юм бол баттай алуулна. Сэлмийг нь хулгайлсан үед ч онцгой дайралт бэлдсэн байна гэдэг... Энэ муу шүү. Пенсилгон! Бултах тал дээрээ анхаараад буруу зүг рүү явчхаж. Пенсилгон руу анхаарчихлаа.
Вэтермон: Далайн...
Санракү: Хаашаа хараад байгаа юм, Вэтермон! Чиний сэлэм энд байна. Энэ өнцгөөс намайг барьж чадах юм уу?
Вэтермон: Далайн түрлэг.
Бичиг: Санракү
Пенсилгон: Санракү-күн.
Вэтермон: Үүлэн нударга.
Пенсилгон: Үүлэн нударгын аюулгүй газар бол Вэтермоны ар тал. Долоо, найм...
Санракү: Буцаад хэвэндээ, Вэтермон.
Вэтермон: Салхины цавчилт!
Пенсилгон: Санракү-күн! Үүнээс цааш нэг үхэл хүртэл бидний боломжийг үгүй хийнэ. Сая үүлэн нударгаас өөр дайралт хийсэн бол биднийг алах байлаа.
Санракү: Уучлаарай за юу? Тэр сэлэмтэй хамаагүй дээр юм! Ядаж дүрслэлийг нь мэднэ.
Пенсилгон: Найдаж болохоор юм. Катзо-күн?
Ойкатзо: Үүнийг хар. Ингэвэл буулгаж чадахгүй биз дээ? Ингээд буухгүй.
Пенсилгон: Санаа чинь энэ юм уу?
Ойкатзо: Улам сайн хүлэх үү?
Пенсилгон: За яах вэ. Тийм зүйл өөрийн чинь хүсэл.
Санракү: Юу? Юу болсон бэ?
Пенсилгон: Төвлөрлөө алдаж болохоор учраас битгий хар.
Санракү: Ойлголоо.
Ойкатзо: Чичиргээ миний цусыг багасгаж байна. Би хохирол авах боломжтой танк ч гэсэн удаан тэсэхгүй байх шүү.
Пенсилгон: Зүгээр дээ.
Ойкатзо: Юу?
Санракү: Намайг ялчихлаа гэсэн уур амьсгал биш байна...
Пенсилгон: Тийм ээ. Анхааралтай байгаарай, та хоёр. Дажгүй гишүүдтэй байсан Ашура Кай хүртэл энэ хүртэл нэг л удаа ирж байсан.
Санракү: Өөрөөр...
Пенсилгон: 2-р үе дууслаа. Жинхэнэ тулаан одоо эхэлнэ. 3-р үе... Сүүлд энд ирэх үед нэг л дайралтаас Ашура Кай хүйс тэмтрүүлсэн. Хуягтаа цоорхойтой болсон булшны хамгаалагч Вэтермон... Хашхирч, бүх талбайг хамарсан цочролын долгионыг гаргана. Түүнд өртөх юм бол бафф олон ямар ч хуягтай байсан... Шууд үхэх болно.
Санракү: Аймаар үхлийн ял байна даа... Гэхдээ төлөвлөгөө байгаа бололтой.
Пенсилгон: Харж л байя.
Бичиг: Гэгээнтний ариун ус
Пенсилгон: Энэ болохгүй бол, өөрсдөө яаж ийгээд бултаарай. Шанфүрод түүхэн хэсэг нь ялалтад хүргэнэ. Би Вэтермоныг ариун хүмүүсийн үеийн технологиор биеэ өөрчилсөн киборг гэж бодсон. Гэхдээ... Булшны хамгаалагч Вэтермон үеэ өнгөрөөсөн, амьд үхдэл гэнэ ээ? Түүгээр ойлгосон. Түүний ангилал бол "үхдэл мангас"! Үхдэл дээр ариун ус хэрэглэнэ. Бас тэр нь энгийн ариун ус биш... Энэ бол хайрын гэгээнтэн Эристелла, сэтгэлээ шингээсэн ариун ус юм... Гэгээнтний ариун ус! Үхдэлтэй тулалдах хамгийн шилдэг уусмал.
Бичиг: Бяцхан Шанфүро
Хүүхдүүд: Шанфүро театр!
Бичиг: Хогийн тоглоомын ангуучийн өдөр эрт эхэлдэг
Эмүл: Бяцхан!
Бичиг: Шанфүро театр
Өгүүлэгч: Хогийн тоглоомын ангуучийн өдөр эрт эхэлдэг
Бичиг: Яагаад ийм эрт боссон юм?
Ракүро: Би энэ удаа хөдөө явах ёстой байсан учир, эхний галт тэргэнд суух ёстой болсон.
Өгүүлэгч: Хогийн тоглоомын ангууч баруун тийш маглевын шугамаар явахдаа цонхоор байгалийн үзэсгэлэнг харна. Санракү бүрэн төвлөрсөн байв.
Ракүро: Нэгэн дэлгүүрт Уйтгарт Хөгжмийн Адал Явдлын нээгдээгүй хязгаартай хувилбар байгаа гэх мэдээлэл авсан.
Бичиг: Уйтгарт Хөгжмийн Адал Явдал гэж юу юм бэ?
Ракүро: Одоогийн VR тоглоомууд ерөнхийдөө чимээгүй гэдгийг мэднэ дээ? Өөрөөр хэлбэл, тэд ихэвчлэн арын хөгжим ашигладаггүй гэсэн үг тийм ээ? Гэхдээ арын хөгжимтэй адил зүйлийг ашигласан хэдэн бүрэн орчинд нь ордог VR тоглоом байдаг. Ерөнхийдөө дууг нь багасгах эсвэл арын хөгжмийг нь унтраахаар ядаргаа болдог. Харин энэ нь хэмнэлт тоглоом болон тулаант RPG-ийн холимог. Бас нэг хүн арын хөгжмийнх нь дууг багасгахгүй гэх галзуу санаа олсон. Хогийн тоглоом бөгөөд арын хөгжимтэй учраас хэмнэлийг нь олох маш хэцүү. Хязгаартай хувилбар нь гол дүрийн чихэвчтэй хамт ирдэг. Тэр дажгүй л дээ, гэхдээ толгойг чинь өвтгөмөөр арын хөгжимтэй тоглоомын чихэвчийг хэн зүүхийг хүсэх билээ?
Өгүүлэгч: Тэр ширүүн галын хүчээр ярихдаа, түүний өнгө аяс нь хачирхалтай таашаалтай хослуулсан хорсолтой байв. Өртөө дээр өглөөний цайгаа уусны дараа тэр тухайн дэлгүүрт ирэв. Гэхдээ нүд нь хэцүү байв.
Бичиг: Юу хийж байгаа юм?
Ракүро: Үүнийг хараач. Эвхдэг сандал байна. Дулаахан хэвээр. Арай эхний галт тэрэгнээс өмнө ирсэн хүн байгаа гэж үү? Галзуу хогийн тоглоомын ангууч гэх сэжүүр байна.
Өгүүлэгч: Эвхэгддэг сандал дээр гараа сунган, Санракү ойр орчмоо ажиглана.
Ракүро: Хязгаарлагдмал хувилбар нь хоёр байх боломжгүй. Тэгэхээр... Дэлгүүр нээгдэх үед түрүүлж гүйж очихоос өөр боломжгүй.
Өгүүлэгч: Хогийн тоглоом... энэ бол тоглоомын нэг агуулгыг хэлж байгаа юм. Санракүгийн нүд нь урагшаа харан бие халаах дасгал хийж байна. Заримдаа өөрсдийн хамтрагчтайгаа тулалдах цаг ирнэ... Гэхдээ түүний царайнд инээмсэглэл байв.
Ойкатзо: Тэгээд юу болсон? Тулалдсан уу?
Санракү: Үгүй ээ. Шал өөр зүйлийн төлөө хүлээж байсан хүн байсан.
Ойкатзо: Галзуу хогийн тоглоомын ангууч биш байсан уу?
Санракү: Галзуу хогийн тоглоомын ангууч гэж юу юм?
Ойкатзо: Надаас битгий асуу.
Back to episodes Go home