Бичиг: Мэдрэмжийг тухайн агшинд шингээх, Нэгдүгээр Хэсэг
Эм: Үйлчлүүлсэнд баярлалаа.
Эр: Юу? Зарагдаад дууссан?
Эм: Энд ч бас уу? Фоурфолшайр болон Сиксэнвелдтэд хүртэл байгаагүй.
Эр: Тийм үнэтэй хэрэгсэл зарагдаж дуусаж байгаа юм уу? Юу болоод байна аа?
Эм: Мэдэхгүй ээ, гэхдээ дахин төрөх хэрэгслийг аль болох ихийг ав гэж удирдагч тушаасан. Өөр хотуудаар хайя.
Эр: Удирдагч бусад бүлгэмийн удирдагчтай уулзаж байгаа биз дээ? Ямар нэг хамтарсан дайралт хийх гэж байгаа юм болов уу? Дахин амилах хэрэгсэл хэрэгтэй хэмжээний хүчтэй дайсны эсрэг үү?
Эм: Юу байж болох билээ?
Эр: Мэдэхгүй ээ.
Өгүүлэгч: Шангрила фронтиерийн том шинэчлэлтийн өдөр, олон тоглогчийн сэтгэл хөдөлж байхад өөр нэг төлөвлөгөө хөдөлж эхэлсэн байлаа.
Миа: Хөөе, Рэйжи-күн. Том шинэчлэлтээр юу өөрчлөгдсөн юм?
Рэйжи: Шинэ газар нээгдсэн, шинэ үзэмж болон мэргэжил нэмэгдсэн. Бас мангасуудын статус өөрчлөгдсөн... Хэцүү үедээ азаар бий болох "Тэвчих" гэсэн нөхцөлт зүйл үүсдэг дээ...
Миа: Шинэ зэвсэг нэмж байгаа болов уу?
Рэйжи: Тийм байх.
Миа: Би илүү том, хүчтэй зэвсэг хүсэж байна.
Рэйжи: Тэгвэл дараа нь зэвсгийн дэлгүүр орох уу?
Миа: За!
Рэйжи: хүсэх юм бол шинэчлэлтээр юу өөрчлөгдсөнийг шалгахын төлөө хамтдаа аялал хийх үү?
Миа: Мангас!
Рэйжи: Миа! Хотод мангас гарч ирэхгүй.
Миа: Гэхдээ хачин хоолой сонссон.
Рэйжи: Зэвсгээ буулга.
Миа: Гэхдээ мангасын хоолой байсан даа.
Өгүүлэгч: Бас өөр зорилгоор хөдөлж байгаа хүмүүс байв.
Бичиг: Зурвас
Бичиг: Сайгер-0-сан энэ зурвасыгСанркү-санд илгээх болно. Цуцлах Зөвшөөрөх
Сайгер-0: Хичээгээрэй, Сайга Рэй! Шинэчлэлийн өнөөдөр л түүнийг урих хэрэгтэй. Хизүтомэ-күн орж ирээгүй байхад нь явуулах хэрэгтэй. Үнэхээр явуулчихлаа! Зүгээр дээ, зүгээр! Хоёр долоо хоног бодсон захиа шүү дээ. Хэт албаны эсвэл хэт нөхөрсөг биш. Бүх төрөлд орох төгс зурвас. Зүгээр дээ, зүгээр, зүгээр! Буцаад ирсэн юм уу? Гарчихсан юм байх даа?
Бичиг: Хэнээс: Сайгер-100 Сайгер 0, Ашура Кайн нуувчийн байршил ил болсон. Бид одоо хүртэл...
Сайгер-0: Эгчээс үү?
Сайгер-100: Ашура Кайн нуувчийн байршил ил болсон. Бид үнэн эсэхийг нь бататгаж байгаа учир чөлөөт цагаа дуусгаж бидэнтэй нэгдээрэй.
Бичиг: Туулай
Эмүл: Санракү-сан.
Санракү: Юу вэ, эмгэн гуай?
Эмүл: Хэнийг эмгэн гээд байгаа юм! Цаг нь ирлээ дээ?
Санракү: Тийм ээ, цаг нь боллоо.
Эмүл: Надад Санракү-санд өгөх зүйл байна. Үүнийг өгье.
Санракү: Юу вэ? Шувуу юу? Хорт бүргэд буцаад ирлээ?
Эмүл: Холд. Санракү-сан дээр зөвхөн би л сууж болно.
Санракү: Би чиний суудал биш!
Бичиг: Захианы шувуу ирлээ
Санракү: Захианы шувуу? Өө, Шанфүрогийн дотоод мэйл систем үү? Өө тийм ашиглаж байгаагүй юм байна. Сайгер 0-оос уу?
Сайгер-0: Мэндчилгээ. Энэ жилийн зун аагим халуун хүчтэй нар шарсан байгаа ч гэсэн цагийн тав тухай өнгөрөөсөн гэж найдаж байна.
Рэй: Гэнэтхэн бичиж байгаад уучлаарай, гэхдээ шууд асуух асуудал үүсгэх байх гэж бодоод, ингээд захиа илгээхээр боллоо. Хэрэв хүсвэл шинэ шинэчлэлтийг хамтдаа бататгаж шалгаж явмаар байгаа юм. Болох уу?
Санракү: Хэтэрхий албаны байна! Халз тулаанд дуудаж байна гэж бодлоо. Гэхдээ, өнөөдөр завгүй л дээ... Татгалзахаас даа...
Эмүл: Бууж өгөхгүй юм даа? Гэхдээ Санракү-саныг өгөхгүй шүү.
Санракү: Боль. Энэ бол олзны шувуу. Туулай болон шувуу хоёр хөл дээрээ их цагийг өнгөрөөдөг... Бараг адилхан юм уу? Болиод өг! Өвдөж байна.
Бичиг: Сайгер 0-оос мэйл хүлээж авлаа.
Санракү: Дахиад Сайгер 0-оос уу?
Сайгер-0: Урилга явуулснаа цуцалж байгаад харамсаж байна. Маш яаралтай хэрэг гарсан тул, тантай цуг явах боломжгүй боллоо.
Санракү: Зүгээр дээ, гэж хариу өгөх үү дээ. Найдлаа шүү! За, Эмүл тоглоомдоо буцаж оръё. Тирдремад дэлгүүр хэсье. Эцсийн дэлгүүр хэсэлт.
Вайсачэ: Өнөөдөр шинэ сартай тийм үү? Сайн уу?
Эмүл: Аа... Эзэнтэн.
Санракү: Ваш ах, хэзээ дээ...
Вайсачэ: Өө, аль дээрээс л. Өнөө орой явна биз дээ?
Санракү: Тийм ээ! Өнөө шөнө.
Вайсачэ: Сайхан харцтай харагдаж байна. Тэр үеэ өнгөрөөсөн залууг амраагаад аль.
Санракү: За.
Вайсачэ: Бас Ворпал сүнсээ мартаж болохгүй шүү.
Санракү: За!
Эмүл: Санракү-сан! Санракү-сан! Би энэ удаа гэртээ байна биз дээ?
Санракү: Тийм.
Эмүл: Тийм болохоор булшны хамгаалагч Вэтермонтой тулах гэж байгаа танд үүнийг өгмөөр байна.
Санракү: Зүүлт?
Эмүл: Аав... Үгүй ээ, эзэнтэн надад өгч байсан юм. Зүүлт болгосон. Миний сахиус.
Санракү: Сахиус уу? За бид угаасаа ялагдахгүй л дээ. Гэхдээ миний гайхалтай чадвар дээр сахиус нэмэгдэхээр улам л гайхалтай болно. Баярлалаа, Эмүл. Чиний ачаар заавал ялах болно.
Эмүл: Зүүгээд өгье.
Бичиг: ID түлхүүр зүүлт тоноглогдсон.
Эмүл: Хурдан ирэхийг чинь хүлээж байя.
Санракү: За.
Өгүүлэгч: ID түлхүүр зүүлт. Ямар нэг эффектгүй.
Бичиг: ID түлхүүр зүүлт эффектгүй.
Өгүүлэгч: Энэ бол үлдэгдэл, хэлтэрхий, хаягдал юм. Үүнийг юу болохыг мэдэх боломжгүй, бас хаана ашиглах нь мэдэгдэхгүй. Гэхдээ нэгэн удаа, энэ нь тодорхой хүний оршин тогтнолыг бататгадаг байсан зүйл.
Бичиг: Маргааш өглөө хүртэл чухал ажилтай Орж болохгүй!
Санракү: За явъя даа.
Пенсилгон: За, эхэлцгээе.
Бичиг: Ашура Кайн нуувч
Бичиг: Ласс
Бичиг: Бранч
Бичиг: Кэтчүм
Бичиг: Рэми
Бичиг: Иори
Оркелот: Удаад байна.
Кэтчүм: Пенсилгон-сан... удахгүй ирнэ гэсэн л дээ...
Оркелот: За яах вэ. Бид зүгээр нууц цэцэрлэг рүү... Дайралт уу? Аттак мастер? Волф Шварц уу?
Сайгер-100: Ашура Кай өнөөдөр энд дуусах болно. Бүх муу үйлсийнхээ хариуг хүлээж ав.
Кэтчүм: Орселотт-сан?
Рэми: Волф Шварц ч биш байна.
Оркелот: 10 цагийн баг... Индрагийн барс... Тэмпүрагийн хүлэг баатрууд? Бүлгэмүүд нэгдэж биднийг буулгаж авахаар ирээ юу? Юу болоод байна аа?
Сайгер-0: Та нарын хашхирах чимээ өдийг хүртэл алж ирсэн хүмүүст зориулсан дуулал болно. Муу новшнууд.
Оркелот: Зугтаарай! Нууц цэцэрлэг рүү явцгаа. Энэ нууц газрыг яаж мэдсэн бэ? Хэн мэдээллийг задруулсан бэ?
Санракү: Та да. Энэ гайхалтай шинэ хэрэгслийг хараач.
Бичиг: Амины ороолт
Санракү: Миний амийг 7-оос 22 хүртэл өсгөлөө.
Ойкатзо: Нимгэн цааснаас нойтон картон цаас болох шив.
Санракү: Юу ирэх нь мэдэгдэхгүй шүү дээ. Бүгдийг нь гаргамаар байна. Ингэхэд чиний санал болгосон шинэ энергийн ундаа... Галзуу юм. Кайсер энергийн ундааг чихэртэй ус шиг л санагдуулж байна.
Ойкатзо: Цусан улаан шинэ амт нь уу? Тийм ээ, манай Америкийн найз санал болгоод байсан болохоор зориг гаргаад уусан юм. Энгийн зүйл рүүгээ буцаж чадахгүй болсон доо.
Санракү: Өө, тийм. Берпэд шинэ алдаа олсон гайхалтай байгаа биз?
Ойкатзо: Нээрээ юу? Дараа зааж өгөөрэй!
Санракү: Юу болсон?
Пенсилгон: Үнэхээр сайн болсон. Аттак мастер, Сайгер 0 нэлээн урам зоригтой байсан. Ашурай Кайд уурласан юм байлгүй. Бүгд л тийм л дээ.
Сайгер-0: Гэнэтийн ажил гарсан учир уучлаарай, тантай цуг явж чадахгүй боллоо.
Пенсилгон: Юу болсон бэ?
Санракү: Юу ч биш ээ.
Ойкатзо: Чамайг урвасан гэдгийг мэдээд болгож тавихгүй юу?
Пенсилгон: Тэднийг түрүүлээд ялахад болно.
Ойкатзо: Мэдээж!
Бичиг: Найзууд Ойр орчмын тоглогчид Санракү Ойкатзо
Бичиг: Артур Пенсилгоноос баг болох хүсэлт авлаа. Хүлээж авах уу?
Бичиг: Тийм Үгүй
Бичиг: Артур Пенсилгон багт чинь нэгдлээ.
Пенсилгон: За сүүлийн удаа төлөвлөгөөгөө бататгая. Надад та нарт өгөх хэрэгсэл байна. Эхлээд...
Кэтчүм: Яаж бидний нуувчийг мэдсэн юм бэ?
Бранч: Тэр нууц газрыг мэдэх хүн цөөхөн.
Рэми: Арай... манайд тагнуул байсан юм уу?
Оркелот: Тагнуул? Үгүй ээ... арай?
Кэтчүм: Орселотт-сан!
Рэми: Нууц цэцэрлэгийн орц...
Бранч: Хэн нэгэн аль хэдийн орчхож.
Бичиг: Бусад тоглогчид онцгой мангастай тулалдаж байна.
Оркелот: Биднийг хуурчээ... Биднийг хуурсан байна. Ашура Кайг барьж өгсөн байна! Тэр... Муу новшийн эгч!
Санракү: Юу болсон бэ?
Пенсилгон: Нэг ялагдагчийн хоолой сонсогдсон юм шиг л. Гэхдээ төсөөлөл юм болов уу? За бататгаж болсон. Асуух зүйл байна уу?
Санракү: Үгүй ээ.
Ойкатзо: Одоо хийхэд л болно.
Санракү: Өө тийм, өнөөдөр Сэцүна алга.
Пенсилгон: Тэргэл сарны гэрэлд л түүнийг харах боломжтой. Цаг нь боллоо. Чиний дурсамжийг гунигтай болгохгүй. Сэт-чан... Үгүй ээ, Сэцүна. Чиний хүслийг... Үгүй ээ, бид биелүүлэх болно. За түүнтэй уулзахаар явцгаая.
Сэцүна: Хоорондын завсар руу ганц хүслийг урсгана
Санракү: Тэр үү?
Ойкатзо: Тийм байх.
Бичиг: Онцгой мангас Булшны хамгаалагч Вэтермон
Бичиг: учирлаа.
Эр робот: Булшны хамгаалагч Вэтермонтой учирлаа.
Бичиг: Артур Пенсилгон
Бичиг: Санракү
Бичиг: Ойкатзо
Пенсилгон: Санракү-күн.
Санракү: Ойлголоо. Булшны хамгаалагч Вэтермон. Сайхан эр хүн шиг...
Вэтермон: Салхины цавчилт!
Бичиг: Салхины цавчилт
Санракү: ...тулалдъя. Чадвар... дотоод тулаан. Олон зүйлийг шалгана даа. Робот самурай. Ойрхон байлаа!
Бичиг: Эзэнт гүрний зөгийн хос сэлэм тоноглогдлоо.
Санракү: Энгийн цавчилт нь ийм хурдтай юм уу?
Вэтермон: Салхины цавчилт.
Санракү: Толгойг минь онилж байна уу? Муу новш. Парри хамгаалалт. Харагдаад байна, тэнэг ээ!
Пенсилгон: Үнэхээр анхны оролдлогоороо дасчихлаа.
Бичиг: Мэдэгдэж байгаа Вэтермоны мэдээлэл Тулаан эхлэх үед, Статус бууруулах(?) Талбайн заль мэх(?) бүх тоглогчдод нөлөөлнө. Түвшин буурч, түвшний шаардлага хангасан тоноглол хүчингүй болно. (Хуяг дуулга нь ер бусын хүнд, хөдлөхөд хэцүү байх болно, зэвсэг нь гараас унах болно) Анхааралтай тоглогчид ердийн дайралтаас бултах боломжтой., гэхдээ нэг цохилт нь ихэнх танкийг алдаг тул болгоомжтой байгаарай!! Хамгийн ядаргаатай зүйл бол түүний дуусгах дайралтаа ашиглах давтамж (тэр бодлоор үүнийгээ хэлнэ?). Түүний робот морийг хэрхэн зохицуулахыг мэдэхгүй. Цавчилт болон шидийн дайралт нь хохирол учруулахгүй мэт санагдана.
Пенсилгон: Салхины цавчилт. Нэг хэмжээстэй хурдан сугалах дайралт.
Бичиг: Катзо Татаки
Катзо Татаки: Нэлээн хурдан байх нь.
Пенсилгон: Хамгаалалтыг нэвтлэх эффекттэй учир, ирж байгааг нь хараад бултах, эсвэл хариулах ёстой.
Катзо Татаки: Тэрийг эхний оролдлогоороо юу?
Бичиг: Пенсил хүлэг баатар
Санракү: Хэлэх ч амархан л даа.
Пенсилгон: Улам аюултай чадваруудтай, хүлээж байгаарай даа.
Катзо Татаки: 150 түвшний зөрүүтэй шууд алах дайралт уу? Яаж ч бодсон зүгээр тулалдах өрсөлдөгч биш байна.
Санракү: Тэгэхээр...
Пенсилгон: Тийм. Вэтермон онцгой нөхцөлтэй байх.
Өгүүлэгч: Онцгой нөхцөлтэй төрөл. Дайсны цусыг 0 болгож ялах биш, тусгай нөхцөлийг биелүүлж ялна.
Санракү: Боломжтой зүйлс нь... "Тоглоомын доторх тодорхой объектыг авах эсвэл устгах." "Тодорхой хугацаанд тэсэх." "Тусгай дайралтаас амьд үлдэх." Хааяа нэг "Тулааны дундуур түүнтэй ярих" гэсэн төрөл ч бий.
Катзо Татаки: Бодсон нөхцөл байна уу?
Пенсилгон: Олон зүйл туршиж үзсэн юм, бараг тодорхой хугацаанд тэсэх байх. Тэгж бодож урагшлах болно. Булшны хамгаалагч Вэтермоны тулалдах нөхцөл цаг өнгөрөх тусам өөрчлөгддөг. Эхлээд эхний үе нь 10 минут амьд үлдэх. Түүний түлхүүр нь чи, Санракү. Мэргэжлийн тоглогчтой тэнцэх ур чадвартай чи бол түүний дайралтыг давж чадна.
Ойкатзо: Салхины цавчилт хийхдээ хийдэг хөдөлгөөн нь баруун гарын талаасаа доош савалт хийнэ, дараа нь хоёр гараараа хөндлөн цавчина, тэгээд жоохон удаж байгаад хийх дайралт эсвэл дээшээ цавчилт...
Пенсилгон: Тийм ээ. Энэ хоёр байхад...
Бичиг: Шагналын жинлүүр Дахин төрөх нулимс Ариун аврал
Пенсилгон: Өөрт байгаа бүх зүйлээ энэ тулаанд тавих болно!
Санракү: Ойлголоо... Үнэхээр хатуу хуягтай юм гээч. Хөлөө ч хөдөлгөхгүй юу? Миний нэг ч дайралт үйлчлэхгүй байна. Бас нэг л дайралт нь намайг устгахаар хэмжээнийх! Яг л сонссоны дагуу байна... Тийм ээ, сонссоны дагуу... тэр...
Вэтермон: Салхины цавчилт!
Санракү: ...ялж болох өрсөлдөгч биш.
Бичиг: Санракү
Пенсилгон: Катзо-күн.
Ойкатзо: Мэдэж байна.
Бичиг: Дахин төрөх нулимс
Ойкатзо: Үүнийг хүрт.
Бичиг: Бяцхан Шанфүро
Хүүхдүүд: Шанфүро театр!
Бичиг: Алдартан Аманэ Това тоглогч уу?
Эмүл: Бяцхан!
Бичиг: Шанфүро театр
Эм: Өршөөгөөрэй.
Пенсилгон: За?
Эм: Чи Аманэ Товагийн шүтэн бишрэгч үү? Түүнтэй адилхан харагдаж байна.
Пенсилгон: Тийм гэж үү? Баярлалаа.
Эм: Гэхдээ би илүү түүнтэй адилхан байх. Харав уу? Хөөрхөн байгаа биз дээ? Чамаас хамаагүй илүү үзэсгэлэнтэй.
Эм2: Үгүй ээ, үгүй! Би Това-чантай илүү адилхан.
Эм3: Би жинхэнээс нь илүү үзэсгэлэнтэй.
Эм4: Би Това-чанд яг таарна.
Эр: Миний нэр бол Това.
Эм5: Би жинхэнэ нь шүү.
Өвгөн: Би байна! Би бол жинхэнэ Това-чан!
Пенсилгон: Хөөе, Аманэ Това байна. Миний царайг дураараа ашиглахаа боль.
Back to episodes Go home