Өгүүлэгч: Энэ ертөнцөд тоолохын аргагүй их тоглоом байгаа. Хэдийгээр дийлэнх нь нэг л мэдэхэд ирээд, явдаг. Тэр олон тоглоомын оргилд зогсох нь дэлхий даяар 30 сая гаруй тоглогчтой бүрэн орчинд нь ордог VR тоглоом болох... бурхны түвшний тоглоом гэх цолыг авах эрхтэй Шангрила Фронтиер юм. Хогийн тоглоомдоо хайртай, Хизүтомэ Ракүро нь бурхны түвшний тоглоом болох Шангрила Фронтиерд орно. Түүнийг ямар адал явдал хүлээж байгаа бол?
Бичиг: Пал пүл
Дүр D: Хөөе, Санракү дахиад ирчхэж.
Дүр C: Хэнтэй тулалдаж байгаа юм?
Дүр A: Харж байгаагүй хүн байна.
Дүр D: Арай шинэ тоглогч уу?
Дүр B: Итгэхэд бэрх юм гэхдээ тийм бололтой.
Тэмээлзгэнэ: Ядаж нэг үе авна.
Санракү: Хурдан сугалах нударга!
Бичиг: Тэмээлзгэнэ
Бичиг: Тэмээлзгэнэ
Эр робот: Чи ялагдлаа.
Тэмээлзгэнэ: Яагаад чиний эсрэг нэг ч үе авч чадахгүй байна вэ?
Санракү: Хурдан сугалах нударгыг бараг л дийлэх боломжгүй.
Тэмээлзгэнэ: Дахиад нэг! Энэ сүүлийнх нь байх болно. Түрүүлж гуравт хүрсэн нь.
Санракү: Аргагүй нь дээ. Гэхдээ энэ сүүлийнх нь.
Тэмээлзгэнэ: Баярлалаа!
Санракү: Дүрэм нь мэдээж...
Тэмээлзгэнэ: Алдаа ашиглана. Тийм ээ!
Бичиг: Тэмээлзгэнэ
Бичиг: Санракү
Эр робот: Тулаан эхэл! 1-р үе! Эхэл!
Санракү: Дахиад л энэ үү? Хөөе. Дайсныхаа дайралттай тааруулаад Ёо ёог ашиглаж чаддаг болсон уу?
Тэмээлзгэнэ: Тийм ээ, жоохон дасаад ирлээ.
Санракү: Вэтермонтой хийх тулаандаа бэлдэх гэж ирсэн байтал, нэг л мэдэхэд шинэ хүнийг бэлдчихлээ... Бэлтгэлийн хувиар илүү хүнд сорилттой тулмаар байсан юм сан.
Тэмээлзгэнэ: Нисэж буй цохилт!
Бичиг: Санракү
Санракү: Тэрээр сунгасан хөлөө буцааж байхдаа ойртож, нэгэн зэрэг дайрлаа! Ингэж ашиглан гэдэг муугүй шүү. Гэхдээ... Инчээ алдаа биш нисэж буй цохилт ашиглах нь, Берпийг хараахан ойлгож эхлээгүй байна гэсэн үг. Нисэж буй цохилт хүчтэй хөдөлгөөн байж болох ч, дахин сэргэх маш удаан цаг өгдөг. Эцэст нь боломж олдсон байтал ардаас нь үргэлжлүүлж чадахгүй байна гэдэг. Зөв хөдөлгөөн нь... Овоолсон бункер!
Тэмээлзгэнэ: Хурдан юм. Энд зугтаж чадахгүй бол...
Санракү: Шууд дайрсан хэвээр үү? Хурдан сугалах нударгаараа л хариулна шүү. Тэр юу хийгээд байна аа?
Тэмээлзгэнэ: Нисэж буй цохилт!
Санракү: Нэг дор хоёр нисэж буй цохилт хийж байна аа? Харж байгаагүй юм байна! Хурдан сугалдаг цохилт бол хариулж чадах байх гэхдээ... Цохиулъя даа.
Бичиг: Санракү
Бичиг: 1-р үе
Эр робот: Чи яллаа.
Тэмээлзгэнэ: Чадлаа! Анхны үеэ авсан шүү.
Дүр C: Сая юу болсон бэ? Нисэж буй цохилтыг давхардуулсан биз дээ?
Дүр A: Тийм ээ. Анх удаагаа л харлаа.
Санракү: Та нар юу гэж бодож байна? Хоёулаа оносон шүү.
Дүр C: Үндсэндээ энэ бол овоолсон бункер... Гэхдээ энэ нь давхардсан хөдөлгөөнд тооцогдохгүй.
Дүр A: Яах аргагүй хуулбар гаргадаг алдаа юу?
Санракү: Тэр чинь ижилхэн зүгт давхардал үүсгэхгүй байх ёстой. Үүнийг бол шалгасан.
Дүр D: Бас хуулбар дээр хоосон бодлыг ашиглаж болохгүй. Тэгэхээр...
Санракү: Тийм ээ. Шалгалтын баг дахин үүсгэж чадах юм бол баттай болно. Тэмээлзгэнэ-сан.
Тэмээлзгэнэ: За?
Санракү: Баяр хүргэе. Албан ёсных биш ч гэсэн, саяны алдаатай дайралтыг та анх ашиглалаа.
Дүр C: Баяр хүргэе!
Дүр A: Гайхалтай!
Дүр B: Баяр хүргэе.
Дүр D: Браво.
Тэмээлзгэнэ: Өө, баярлалаа!
Санракү: Алдаа олсон хүн хөдөлгөөндөө нэр олгодог. Яах юм?
Тэмээлзгэнэ: Өө, тэгж гэнэтхэн хэлэхээр... Нөгөө... нэр үү? За тэгэхээр...
Санракү: Одоо шууд сонгох хэрэг байхгүй. Сайн бодоод үз. Бас бидэнд хэдэн үе үлдсэн байгаа биз дээ? Шинэ алдаа харуулсны хариуд чинь би бас нэгийг харуулъя.
Тэмээлзгэнэ: Нээрээ юу?
Санракү: Үе эхлэх үед шууд идэвхжих боломжтой галзуу алдаа шүү.
Бичиг: Тэмээлзгэнэ
Бичиг: Санракү
Эр робот: Тулаан эхэл! 2-р үе! Эхэл!
Санракү: Хуулбар амжилттай.
Тэмээлзгэнэ: Санракү-сан хоёр болчихлоо?
Санракү: Үүнийг олсныхоо дараа нэрээ шийдэх гээд хэцүүдсэн шүү. Сүүдрийн хувилбар? Намагчин уу? Гайхалтай байгаа биз дээ? Бүгдийг нь олж мэдсэн гэж бодох ч дахиад л шинэ зүйлийг олж мэдэх юм энэ тоглоомоос. Тийм болохоор хэр их хүнгүй болсон байсан ч, хааяа нэг царайгаа харуулдаг юм. Энэ бол Берпийн... Хар илдэч онлайн юм! Зүгээр үү?
Тэмээлзгэнэ: Шууд л хоёр дараалж ялагдлаа... Хуулбараараа намайг бариулж байгаад дайрах чинь шударга биш байна!
Санракү: Тийм ээ, хуулбарыг зүгээр тоохгүй орхичих юм бол хиймэл оюун ухаанаар удирдуулдаг нь муухай.
Тэмээлзгэнэ: Өнөөдөр над шиг шинэ тоглогчид цаг гаргаж өгсөнд баярлалаа.
Санракү: Зүгээр ээ.
Тэмээлзгэнэ: Өнөөдөр маш олон зүйл сурлаа. Би алдааныхаа догь нэрийг бодож олох болно!
Санракү: Өө... Гэснээс, манай нэг найзын олсон үнэхээр муухай алдаа бий. Чадах эсэхийг нь мэдэхгүй ч оролдож үзэх үү?
Тэмээлзгэнэ: За.
Санракү: За!
Өгүүлэгч: Тэр хооронд... Түүний найз нь...
Ойкатзо: Новш гэж! Яагаад би ганцаараа үлдэх ёстой юм бэ?
Пенсилгон: Юу вэ, дөнгөж 47 юм уу? Тунагийн оронд жижиг жараахай гэдэг нэрийг өөртөө өгвөл яаж байна?
Ойкатзо: Санракү хурдан буцаад ирээч.
Пенсилгон: Муу хог!
Сэнжи: Тэгээд боллоо.
Бичиг: Рабитузагийн ордон
Санракү: Тийм ээ! Өнөөдөр ч бас Шанфүрог алаад өгье.
Эмүл: Өө, хүлээж байгаарай.
Санракү: Катзогийн хэлсэн чадварын хослолыг туршиж үзье, Эмүл!
Эмүл: За!
Санракү: Тэгээд ийшээ юм уу?
Эмүл: Чадварын цэцэрлэг хаана байгааг мэдэхгүй явсан юм уу? Гэхдээ, Санракү-сан өнөөдөр нэлээн урам зоригтой байх шив? Өчигдөр унтаж байхдаа ядарсан харагдсан. Санаа зовоосон шүү.
Санракү: Үнэндээ ядарсан байсан л даа. Гэхдээ шинэ зүйл олсон учраас бүр хөөрчихлөө! Ялангуяа хиймээр байгаа зүйл дээр!
Эмүл: Хүлээж байгаач. Чадварын цэцэрлэг ийшээ! Эндээс зүүн тийшээ.
Санракү: Гэхдээ үнэхээр туулайн улсын ордонд Чадварын цэцэрлэг байгаа юм уу?
Эмүл: Мэдээж! Бас туулайн улсын ордны чадварын цэцэрлэг хотын зүйлсээс хамаагүй их сонголттой шүү. Энэ бол нууц шүү.
Санракү: Нууц давуу тал уу? Таалагдаж байна.
Элкэ: Өө, тавтай морил. Яана аа! Эмүл болон Шувуу найз нь байна.
Бичиг: Элкэ
Санракү: Шувуу хүн гэдгээс нь бултаж чадахгүй юм даа.
Эмүл: Энэ бол манай эгч, Элкэ. Бид үнэндээ гурван ихрүүдийн хоёр нь.
Элкэ: Таатай байна.
Санракү: Таатай байна. Урт чихтэй юм аа. Адилхан ч юм уу. Гурван ихэр гэдэг чинь өөр нэг байгаа гэсэн үг.
Элкэ: Тэгээд? Өнөөдөр юу болсон бэ?
Санракү: Энд чадварыг хослуулж болдог гэж сонссон...
Элкэ: Өө, болно. Би тиймэрхүү зүйлдээ мэргэжлийнх. Аав минь намайг энд байлгаж би хариуцаж байгаа юм.
Санракү: Өө тийм үү?
Эмүл: Эгчийн минь ярих хэв маягийг хүлээгээд авчихлаа.
Санракү: За тэгвэл хурдан, миний чадварыг нийлүүлж өгч туслаач.
Элкэ: Надад даатга!
Бичиг: Холбох боломжтой чадвар Хүчтэй цохилтТү.1 Дараалсан цавчилт Тү.8 Хурдатгал Тү. Тулсан Алхалт Тү.7 Усыг зүсэх Тү.6 Хөндлөн цавчилт Тү.4 Дарлагийн Өшиглөлт Тү.5 Хуяг нэвтлэгч Тү.3 Тулааны зүрх сэтгэл Тү.7 Эвдэршгүй Тү.5 Хурдан гүйлт Тү.6 Таван мэдрэхүй Тү.4 Цангасан хүсэл Тү.4
Санракү: Хурдан түвшин ахисан болохоор нэлээн нэмэгдэж дээ. Өөрчлөгдсөн чадварууд ч байна.
Элкэ: Ингэхэд, өндөр түвшинтэй чадваруудыг нийлүүлсэн нь илүү хүчтэй чадвар гаргах боломжтой...
Санракү: Өө тийм үү? Тэгж хэлэхээр бүгдийг нь тулгамаар болж байна... Гэхдээ жоохон цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Нийлүүлж эхэлье.
Элкэ: За!
Бичиг: Холбох 6/6
Бичиг: Хурдатгал Түвшин: Тулсан
Бичиг: Тулааны зүрх сэтгэл Тү.7
Бичиг: Холбох 6/6
Бичиг: Эцсийн хүч сэлбэлт
Санракү: Болчихлоо. Одоо нийлүүлж болох нь ингээд болоо юу?
Элкэ: Ийм орцоор болох нь ээ? 6 нийлүүлэлт 6000 махни болно.
Санракү: За.
Бичиг: Чадвар холбох төлбөр 6000 махни Бэлэн мөнгө: 80,150 махни
Санракү: 6000...
Элкэ: Хурдан дуусгах болохоор хүлээж байгаарай!
Эмүл: Өө хүлээж байя!
Санракү: Өө хүлээж байя!
Эмүл: Намайг дуурайхаа боль.
Санракү: Боломж байгаа дээр статусаа шалгая. 51-р түвшин болсон ч гэсэн
Бичиг: Санракү Тү:51 Хөлсний цэрэг(хос сэлэм ашиглагч) Үлдсэн чадварын оноо: 5 Бэлэн мөнгө 80,150 махни
Санракү: Сарны сэлмээ ашиглахын тулд статусаа нэмэх гээд амиа ерөөсөө ихэсгээгүй. Миний хамгаалалт цаас шиг хэвээрээ л байна. Үгүй ээ... хэтэрхий нимгэн цаас.
Элкэ: За болчихлоо.
Санракү: Хөөх, хурдан байлаа шүү.
Элкэ: Бүгд бэлэн болсон. Нэг дор зургаа болохоор жоохон их... гэхдээ бүгдийг нь уучих юм бол, нийлүүлсэн чадваруудаа шууд сурах болно.
Санракү: Ийм сэжигтэй зүйлийг бүгдийг нь үү? Дотор нь мөчир байна.
Элкэ: За! Бүгдийг нь нэг дор!
Санракү: Тоглоом биш байсан бол яасан ч уухгүй.
Эмүл: За нэг дор.
Элкэ: За!
Эмүл: За!
Бичиг: Шинэ чадвар Ойрын тулаан Тү.1 Хувь тавилангийн гар Тү.1 Эцсийн хүч сэлбэлт Тү.1 Алуурчны нэвт цохилт Тү.1 Бартаат зам Тү.1 Өлсгөлөн чоно сурлаа.
Санракү: Хөөх, бүгдийг нь нэг дор сурчихлаа! Энэ бол холбосон шинэ зураан чадвар.
Бичиг: Тэшүүр хөл Шилдэг алхалт Парри хамгаалалт Таван завины үсрэлт Агуу авиралт Хурц эргэлт Дотоод тулаан Тү.1 Хувь тавилангийн гарТү.1 Эцсийн хүч сэлбэлт Тү.1 Алуурчны нэвт цохилт Тү.1 Бартаат зам Тү.1 Өлсгөлөн чоно
Санракү: Түвшин ахиад сурсан естэй нийлээд л... Зарим нь хүчтэй байгаасай.
Эмүл: Баяр хүргэе.
Элкэ: Ашгүй дээ? Өө, за тийм. Хэрэв хүсвэл... Рабитузад л олж болох чадварын номыг авч болно. Авах уу?
Санракү: Чадварын ном?
Элкэ: Эмүл чамайг их магтаж байсан учир... Хямдралтай өгье.
Санракү: Нээрээ юу? Гайхалтай!
Эмүл: Болгоомжтой байгаарай, Санракү-сан. Элкэ эгч ингэж харагдаж байгаа ч жинхэнэ мөнгөний...
Санракү: Хөөх, аргагүй л Эмүлийн эгч! Хурдан юм. Зүгээр дээ, Эмүл. Туулайн улсаас л олж болох тусгай зүйлс шүү дээ. Өндөр үнээр авах бэлтгэлтэй байгаа.
Элкэ: Аргагүй л Шувуу хүн. Бас хэр ихийг үрмээр байгаа вэ?
Санракү: Сүүлийн үед нэлээн материал зарсан болохоор, 80,000 махни байгаа шүү.
Элкэ: Өө яана аа. Тэгвэл үүнийг амархан авч чадах нь.
Бичиг: Чадварын номын дэлгүүр Ворпал сэлэмний технологи [Хагас сарны цавчилт] Ворпал жадны технологи [Сарны гэрлийн дүрэлт] Ворпал сэлэмний технологи [Сарны тусгал] Ворпал жудо технологи [Хавирган сарны шидэлт] Нууц Нууц Нууц
Санракү: Үнэтэй юм! Хямдралтайгаа ийм юм уу? Үнэхээр зөв юм уу? Хүлээ... намайг шулаад байна уу?
Элкэ: За юу гэмээр байна? Арай ч ийм онцгой саналыг өнгөрөөх тэнэг биш биз дээ?
Санракү: Тэгвэл... Ворпал сэлэмний технологи... Сарны тусгалыг авъя.
Элкэ: Өө, баярлалаа. 80,000 махни болно. Үйлчлүүлсэнд баярлалаа!
Санракү: Үгүй гэж хэлж чадсангүй.
Эмүл: Санракү-сан зүгээр үү?
Санракү: Миний толгойн өдийг зулгаана л гэж бодлоо.
Эмүл: Элкэ эгч байсан ч гэсэн... Үнэндээ магадгүй л юм.
Санракү: Тирдремад байсан тэр бэлхүүсний хуягийг авмаар байсан юм... Вэтермонтой хийх тулаанаас өмнө жоохон мөнгө хийе даа. Хөөе, хэд болж байна вэ? Өө яг цаг нь. Дахиад хоцрох бол тэр хоёр намайг яахыг мэдэхгүй. Эмүл, хаалга нээгээрэй.
Эмүл: За!
Бичиг: Могойн алим
Санракү: Оройн мэнд.
Пенсилгон: Өө, Санракү-күн. Өнөөдөр цагтаа ирэх шив.
Ойкатзо: Сайхан зүйл болсон юм уу?
Пенсилгон: Сайхан гэхгүй л дээ... Гэхдээ би шийдсэн.
Санракү: Юуг вэ?
Пенсилгон: Хоёр долоо хоногийн дараа болох Вэтермонтой хийх тулаанд... Нэг асуудал гарсан.
Ойкатзо: Асуудал?
Санракү: Юу юм? Бид хоёр хоёул 50-р түвшнийг давсан.
Пенсилгон: Яг одоогоор, Вэтермонтой уулзах нөхцөлийг манай бүлгэм болох Ашура Кай л мэднэ. Тийм болохоор тэд онцгой мангастай учрах систем болох учрахад л туршлагын оноо авдаг ашиглаж өөрсдийн тулааны чадварыг нэмж байгаа.
Ойкатзо: Ашура Кай уу?
Санракү: Тэд үү?
Ойкатзо: Ликагоноос ялгаатай нь үргэлж өгсөн цаг болон газарт нь уулзаж болно. Түвшин ахихад төгс зүйл.
Пенсилгон: Тэгээд асуудал нь...
Санракү: Энэ байдлаараа Вэтермонтой тулалдах шинэ сартай орой аль хэдийн онцгой зохиолыг хүлээж авсан Ашурай Кайн гишүүнтэй учрах боломжтой гэж үү?
Пенсилгон: Тийм.
Ойкатзо: Чи чинь тэдний бүлгэм биз дээ? Хамтарч болохгүй юм уу? Энэ сар түр байж бай гэх ч юм уу?
Пенсилгон: Боломжгүй ээ. Тэд Вэтермоныг ялах тал дээр эсэргүүцэж байгаа.
Санракү: Яах аргагүй ярьж болохгүй нь. Тэгээд шийдсэн гэдэг зүйл чинь юу юм?
Пенсилгон: Ашура Кай... тоглогчдыг алдаг болохоор бүгдэд нь үзэн ядагддаг.
Санракү: Тийм дээ.
Пенсилгон: Тэгээд тоглогч алсан тоглогчдод жоохон шинэ нөхцөл өгөх шинэчлэл гарсан.
Ойкатзо: Шинэ нөхцөл?
Пенсилгон: Хэрэв тоглогч тоглогчийн алуурчныг алах юм бол, шагнал дээр нь нэмэгдэж, тэр тоглогчийн алуурчны авч явсан хэрэгслийг авах боломжтой болсон. Агуулахад нь байгаа бүх зүйлсийг.
Санракү: Өө?
Пенсилгон: Ашура Кайн дээд түвшний тоглогчдын алуурчид нэлээн ховор хэрэгслүүдтэй болсон. Тийм болохоор тоглогчдын алуурчин нь хөдөлдөг үнэт эрдэнэ болсон гэсэн үг. Тийм болохоор тоглогчдын алуурчныг алах тоглогчид төрсөн. Мэдээж, бид ч бас системийн бидэнд өгөх хохирлыг багасгах цоорхойг олсон ч, бидний нуувч руу дайрах юм бол тэр зүйлс утгагүй болно.
Санракү: Нуувч? Хүлээ. Шийдсэн гэдэг зүйл чинь...
Ойкатзо: Арай...
Пенсилгон: Тийм. Тэр нуувчийг нь би мэдээж мэднэ. Тэр саад болох хулчгарууд хэрэггүй л дээ. Тийм болохоор... Ашура Кайг бяцалъя.
Бичиг: Хоёр долоо хоногийн дараа...
Бичиг: Байнгын ахиц дэвшил
Өгүүлэгч: Бүрэн орчинд нь ордог VR тоглоом болох Шангрила Фронтиер... Зуны томоохон шинэчлэлт эцэст нь ирлээ.
Бичиг: Зуны том шинэчлэлт!
Бичиг: Хагарсан далай
Бичиг: Хилийн флот
Бичиг: Шинэ газар
Бичиг: Шинэ мэргэжил!! Морьтон
Өгүүлэгч: Тийм ээ. Том шинэчлэлтэй орой, Санракү болон түүний баг булшны хамгаалагч Вэтермонтой нүүр тулна.
Бичиг: Бяцхан Шанфүро
Хүүхдүүд: Шанфүро театр!
Бичиг: Төрөл бүрийн шинэ жил
Эмүл: Бяцхан!
Бичиг: Шанфүро театр
Санракү: Үнэхээр сайхан шинэ жилийн мэнд хүргэе.
Ойкатзо: Өмнөх жилд тус болсонд баярлалаа.
Пенсилгон: Энэ жил ч бас тусалж дэмжээрэй.
Эмүл: Надад ч бас тусалж дэмжээрэй!
Пенсилгон: За, Санракү-күн.
Санракү: Юу гэнэ ээ?
Пенсилгон: Миний шинэ жилийн бэлгийг өгөөч.
Санракү: Өглөө юу?
Пенсилгон: Муухай. Тэгвэл чи?
Ойкатзо: Өгөхгүй ээ.
Пенсилгон: Гэхдээ чи ажилтай юм байж!
Ойкатзо: Чи ч бас ажилтай биз дээ?
Санракү: Тэнэг царайлах хэрэггүй!
Эмүл: Санракү-сан! Санракү-сан! Шинэ жилийн бэлэг гэж юу юм?
Санракү: Өө, тэр бол... Энэ.
Эмүл: Шинэ жилийн бэлэг! Миний төсөөлснөөс илүү зүйл байна!
Зэрэг: Үнэхээр амархан юм.
Рэй: Хизүтомэ-күнд шинэ жилийн хуудас бэлэглэх зориг байсангүй. Шинэ жилийн мэнд!
Back to episodes Go home