Өгүүлэгч: Энэ ертөнцөд тоолохын аргагүй их тоглоом байгаа. Хэдийгээр дийлэнх нь нэг л мэдэхэд ирээд, явдаг. Тэр олон тоглоомын оргилд зогсох нь дэлхий даяар 30 сая гаруй тоглогчтой бүрэн орчинд нь ордог VR тоглоом болох... бурхны түвшний тоглоом гэх цолыг авах эрхтэй Шангрила Фронтиер юм. Хогийн тоглоомдоо хайртай, Хизүтомэ Ракүро нь бурхны түвшний тоглоом болох Шангрила Фронтиерд орно. Түүнийг ямар адал явдал хүлээж байгаа бол?
Бичиг: Амьдралын төгсгөлд зөвхөн харуусал л үлдэнэ
Бичиг: Призматик ойн агуй
Пенсилгон: Бүтэн сартай шөнө, хэрэв Призматик ойн агуйн ханан дээрх гэрэлтэгч хөвдийг харвал, жижиг хэсэг нь харанхуй хэвээр байдаг. Тэрийг шалгах юм бол...
Санракү: Нууц зам! Миний цэвэрлэсэн Призматик ойн агуйд нууц газар байх гэж... Уур хүрмээр юм.
Ойкатзо: Үүнийг яаж анзаарсан юм бэ?
Эмүл: Үнэхээр гайхалтай юм.
Пенсилгон: Эдгээр тодорхой цаг хугацааны нууц газруудыг олох нь азаас л хамаарна. Би ч бас хэрэгтэй хэрэгслээ олох гээд ирэхдээ тохиолдлоор олсон юм.
Санракү: Тийм болохоор онцгой зүйлсийг олдог хүмүүс амьдрал дээрээ хүртэл азтай байдаг гэсэн үг.
Ойкатзо: Наад царай чинь дургүй хүргээд байгаа болохоор боль.
Санракү: Энэ бол өрөвдөлтэйгөөр тэмцэж байгаа тариачин руу харж байгаа эзэн хааны царай... Яаж хариу үйлдэл үзүүлж чадаж байна аа, муу заваан амьтан.
Ойкатзо: Чамайг цохино шүү.
Пенсилгон: Хөөе тоглоомоо боль. Ирчихлээ.
Эмүл: Үзэсгэлэнтэй цэцэг вэ!
Пенсилгон: Онцгой ч гэсэн би энэ газарт дуртай.
Ойкатзо: Үзэсгэлэнтэй ч гэсэн жоохон эвгүй биш үү?
Санракү: Аалзны сараана уу? Тийм ч таатай цэцэгс биш байх аа?
Сэцүна: Хоорондын завсар руу
Ойкацү: Санракү хараач.
Сэцүна: ганц хүслийг урсгана Нулимсаар бүрхэг алс холын өдрүүд...
Эмүл: Нэвт харагдаж байна.
Санракү: Алдаа юу?
Ойкацү: Чи шалтгааныг нь шууд алдаа гэж бодох юм аа?
Пенсилгон: Сайн уу, Сэт-чан. Бүтэн нэг сар болжээ.
Сэцүна: Өө, Артур. Уулзалгүй удсан байна.
Бичиг: Алдагдсан өдрүүдийн Сэцүна
Санракү: Тэр хувцас... Уран зөгнөлт биш юм аа? Манай жинхэнэ ертөнцөд өмсөхөөр загвар байна. Энэ эрин үеийн эртний Ариун эрин үеэс ирсэн үү? Тэр миний нээсэн тэр өвөрмөц хувилбарын түлхүүрийг атгаж байж магадгүй.
Бичиг: Нэмэлт онцгой зохиол Ворпал туульс Ариун хүмүүсийн сүнс чичрэх үед, туулай баатарлаг туульсыг ярина. Түвшин: 80
Сэцүна: Өнөөдөр байнга ирдгээсээ өөр хүмүүс байх шив.
Пенсилгон: Тийм ээ, танилцуулъя.
Санракү: Сайн байна уу, бид бол Пенсилгоны андууд. 100 чадвартай, Сан...
Пенсилгон: Тэнэг 1, 2 бас тэдний сахиус.
Санракү: Хөөе, биднийг тэгж танилцуулахаа боль! Догь зогсолт хүртэл бодсон байтал!
Пенсилгон: Энэ хоёр бол тэр Вэтермоныг амраах нууц хөзөр.
Эмүл: Вайсачэгийн охин Эмүл.
Санракү: Хөөе, битгий хүний урдуур ороод бай.
Ойкатзо: Харин би бол Ойкатзо!
Санракү: Чи ч бас.
Сэцүна: Артур, нэлээн гайхалтай хүмүүсийг цуглуулжээ.
Пенсилгон: Санаа бүү зов. Одоо хог мэт харагдаж байгаа ч, тулаанаас өмнө бэлтгэх бодолтой байна.
Сэцүна: Тэгж хэлээгүй ээ. Нохойн нөлөө хоёр удаа шингэсэн хүнтэй таарч байсангүй. Тэгээд бас Үнсгэлжингийн хүүхэд дагуулаад... Дурсамж сэргээмээр хүнийг санууллаа.
Санракү: Нөгөө?
Сэцүна: Юу ч биш дээ. Зүгээр нэг дурсамж. Нэлээн дээр үеийнх юм. Тэр бол аль хэдийн нас барсан биз. Чиний ачаар сайхан дурсамжаа сэргээлээ. Баярлалаа.
Санракү: Зүгээр дээ...
Пенсилгон: Сэт-чан энэ хоёрт бас түүний талаар хэлээд өгөөч.
Сэцүна: Ойлголоо.
Бичиг: Онцгой зохиол Экс Амьдын ертөнцөөс, хайраар Эхлүүлэх үү?
Бичиг: Онцгой зохиол Экс Амьдын ертөнцөөс, хайраар Эхлүүлэх үү?
Бичиг: Тийм
Бичиг: Үгүй
Санракү: Гараад ирлээ.
Бичиг: Онцгой зохиол Экс Амьдын ертөнцөөс, хайраар Эхлүүлэх үү?
Бичиг: Онцгой зохиол Экс Амьдын ертөнцөөс, хайраар Эхлүүлэх үү?
Сэцүна: Тэр... Вэтермон бол миний хайрт. Жоохон үл ойлголцол гарсны дараа би нас барсан... Тэрээр түүнээс хойш үргэлж... Үргэлж... миний булшийг хамгаалсаар байгаа.
Санракү: Булш?
Ойкатзо: Тэгээд л булшны хамгаалагч байх нь ээ?
Сэцүна: Намайг үхсэнээс хойш хэр их хугацаа өнгөрснийг мэдэхгүй. Гэхдээ нэг л мэдэхэд ийм болсон байсан. Хэдийгээр миний амьдрал дууссанд дургүйцдэггүй. Үхээд л дуусна. Дуусан зүйл өнгөрсөндөө үлдэх ёстой. Хэн нэгний тухай мөч эсвэл ирээдүйтэй зууралдах ёсгүй. Тэр хүн миний өнгөрсөнд хүлэгдсэн байгааг харж чадахгүй нь. Тэр миний бүтээсэн програмыг ашиглаад шид ашиглан энд хаалт үүсгэсэн.
Санракү: Тэр сая нэг цаг хугацааны хоёр өөр үг ашиглалаа.
Сэцүна: Сарны гэрэлд орших манаг ашиглан хэмжээсний доод тал руу координатыг эргүүлж хэн ч хүрэх боломжгүй болгосон. Гэхдээ шинэ сартай шөнө болох сар гэрлээ алдсан үед... Түүний хаалтад координаттай холбогдох хагарал үүсдэг.
Ойкатзо: Тэр хагарлаар орж тулалдах юм уу?
Сэцүна: Гуйж байна Вэтермоныг... Тэр хүнийг амрааж өгөөч.
Пенсилгон: Бидэнд даатга, Сэт-чан. Бид өдийг хүртэлх ирсэн тэнэгүүдтэй адил биш. Сэт-чаны санааг зовоож байгаа тэр мууг, заавал ялах болно.
Санракү: Сонссон уу?
Ойкатзо: Тэр үнэхээр Пенсилгон уу?
Санракү: Нэгдмэл тойрог дээр NPC хааныг тэрэгнийхээ ардаас хүлж чирээд дайсныг уруу татсан хүн.
Пенсилгон: Тийм ээ.
Ойкатзо: NPC гүнжийг лааны суурь дээр хүлж бусад тоглогчдыг урхидсан тэр Пенсил үү?
Санракү: NPC-тэй сайхан ярилцаж байна гэж үү? Эцэст нь хүний мөн чанарыг олж авсан юм уу?
Ойкатзо: Энэ юун мэдрэмж вэ? Энэ... зүрх сэтгэл үү?
Пенсилгон: Аргагүй л наадах чинь бүдүүлэг байна шүү. Хамгийн дээд түвшний хүн хэр их хүчирхийлэл үйлдэж болохыг харуулах уу?
Санракү: Хүлээж бай! Миний цус аль хэдийн нэлээн бага байгаа.
Ойкацү: Болгоомжтой Санракү, тэр биднийг зүгээр орхихгүй нь. Тоглогч алах нь.
Пенсилгон: Ёстой нэг. Вэтермонтой тулалдах болоогүй байсан бол, төрөх газар чинь таван удаа алж байж л сэтгэл амрах байлаа.
Санракү: Тэгэхээр бидний мэддэг зүрх сэтгэлгүй Пенсилгон хэвээр үлдсэн бололтой.
Ойкатзо: Амархан юм даа.
Бичиг: Бууж өгөх зогсолт
Пенсилгон: Яах аргагүй алчих уу? Заримдаа NPC-тэй харьцмаар байдаг юм. Сэцүна гэдэг нэртэй бас түүх нь надад таалагдсан. За, тийм ээ. Би ч бас тоглоомд сэтгэлээсээ дурлах үе байдаг юм за юу?
Санракү: Тийм ээ, зүгээр. Тоглоомыг жинхэнээсээ тоглох чинь сайхан. Бүх зүйлийг нухацтай хүлээж авах нь хамаагүй хөгжилтэй.
Ойкатзо: Тийм ээ! Жинхэнээсээ тоглох нь л хөгжилтэй. Мэдээж, мэргэжлийн тоглогч миний хувьд тэр бол миний ажил.
Санракү: Хүлээ. Мэргэжлийн юм байж жинхэнээсээ тоглосон хэр нь ганц ч онцгой зүйл олоогүй байгаа юм уу?
Ойкатзо: За, болж байна. Чиний толгойн өдийг чинь тасар татаад халзан болгоод өгөх болно.
Санракү: Катзо, боль! Би нэг л цохиулаад үхнэ.
Эмүл: Гуйж байна, зодооноо боль. Боль!
Пенсилгон: Өө, тийм мартчихаж. Та нар надтай адил тэнэг. Бидний өрсөлдөгч бол 150 түвшний ялгаатай боссуудын тулааны түүхэнд байгаагүй онцгой мангас... Булшны хамгаалагч Вэтермон. Гэхдээ бид бол чадна! Жинхэнээсээ үзэж ялцгаая!
Зэрэг: За!
Ракүро: Аль хэдийн өглөө юу? Сэцүнатай уулзсанаас хойш түвшингээ л ахиулж байлаа. Оройтож унтсан юм. Нуурын могойг алсаар байтал нэг л мэдэхэд 51-р түвшин болсон байсан. Катзо 46 биз дээ? Дараа нь чадвар дээрээ. Эмүлийн хэлж байгаагаар Рабитузад чадварын цэцэрлэг гэх чадвараа холбож чадах газар байгаа гэсэн... Дараа нь замчлуулъя даа.
Пенсилгон: Түвшин дээр санаа зовох хэрэг байхгүй.
Бичиг: Санракү
Бичиг: Катзо Татаки
Пенсилгон: Хэрэгтэй зүйл нь цэвэр тоглогчийн ур чадвар.
Ракүро: Үлдсэн нь миний тоглогчийн чадвараас хамаарах уу? Өглөөний мэнд.
Эйка: Өө, өглөөний мэнд. Зуны амралтаа сайхан өнгөрөөж байгаа бололтой, гэхдээ амлалтдаа хүрч байгааг чинь хараад баярлаж байна, Ракүро.
Бичиг: Ракүрогийн ээж
Бичиг: Эйка Хизүтомэ
Бичиг: Шавж судлаач
Ракүро: Танаар гаргуулмааргүй байгаа болохоор л.
Эйка: Тэр бол чиний буруу.
Рүми: Хөөе, ээж! Гал тогоонд шавж байхгүй байлга гэж хэлсэн биз дээ?
Эйка: Хөөрхөн шүү дээ. Тийм биз дээ, 3-р Август?
Рүми: Бас нэр өгөхөө боль, ёстой нэг. Өглөө хоол идэх хүсэлгүй болох нь.
Бичиг: Ракүрогийн дүү
Бичиг: Рүми Хизүтомэ
Бичиг: Загварын хорхойтон
Бичиг: Това Аманэ
Ракүро: Гараад ирлээ. Аманэ Това.
Рүми: Юу вэ? Ах ч бас Това-самагийн шүтэн бишрэгч болсон юм уу? Японы дэлхийд бэлэглэсэн том од Аманэ Това. Өөрөөр, Това-сама! Түүний амьдралын нэг өдөр бүхэл бүтэн загварын сэтгүүлийг дүүргэж чадна! Загвар өмсөгч болохоор төрсөн хүн. Түүний нэгэн шүтэн бишрэгч түүний зургийг нууцаар авч, олон нийтийн сүлжээнд байршуулсан, тэрээр ийм зүйл болж байгааг мэдээгүй байсан ч, Това-сама бүгд дээр нь төгс харагдаж байсан.
Ракүро: Това?
Пенсилгон: Сэцүна гэдэг нэртэй бөгөөд түүх нь надад таалагдсан.
Ракүро: Тухайн мөчдөө амьдардаг Това, үүрд амьдарч амьдарч байгаа Сэцүна... Хэдийгээр энэ нь жирийн нэг давхцал байсан ч, тоглоом гэх уран зохиолынх байсан ч... Хүнтэй адилхан хөдөлдөг NPC-тэй өөрийгөө харьцуулчихсан уу?
Рүми: Юу? Юу вэ?
Ракүро: Пенсилгон... Това-сама чинь хувийн амьдралтай биз дээ? Шууд зургийг нь... Өөрт нь мэдэгдэлгүй авч болохгүй шүү дээ.
Рүми: Тийм дээ. Би ч бас цагийн ажлаар загвар өмсөгч хийнэ.
Ракүро: Хөөх, үзэгчдийн нэг орлон тоглогч шиг үү?
Рүми: Би өөрөө илэн далангүй зургуудаас болгоомжлох хэрэгтэй болно! Тийм дээ, ааваас сурталчилгааны талаар асууя.
Ракүро: Ингэхэд аав хаана байгаа юм?
Эйка: Өчигдөр загасчлах гээд явсан...
Сэнжи: Би ирлээ!
Эйка: буцаад ирсэн бололтой.
Сэнжи: Хараарай! Судалт хутга эрүүт загас!
Бичиг: Ракүрогийн аав
Бичиг: Сэнжи Хизүтомэ
Бичиг: Өдрийн гурван хоолноос илүү загасчлах дуртай
Ракүро: Том юм.
Эйка: Ёстой нэг.
Сэнжи: Амлалтынхаа цагаас өмнө яг амжаад бариад ирлээ.
Рүми: Дахиад л өдөр бүр загас идэх нь дээ.
Ракүро: Манай гэрт нэг амлалт буюу дүрэм бий. Ням гарагийн өглөө болон оройн хоолоо гэр бүлээрээ хамтдаа иднэ. Түүний гол санаа нь тэгэхгүй бол бүгд хоббидоо гүн орж нэг нэгнээ харахгүй байх боломжтой болно.
Сэнжи: Би загасчилж байгаад нэг найзтай болсон тийм болохоор дараа нь жинхэнэ аялал хийнэ гэж бодож байна!
Рүми: Аав аа, юу хийж байгаа юм бэ? Энд янзлах гээ юу?
Сэнжи: Мэдээж! Шинээрээ байх нь чухал.
Рүми: Гал тогоонд хий.
Эйка: Ёстой нэг...
Ракүро: Дэлхий нийтээрээ биднийг жаахан галзуу юм болов уу гэж боддог бололтой, гэхдээ бид өөрсдийн бяцхан ертөнцтэй төдий. Бүрэн эрүүл.
Рүми: Шүүс нь миний хувцас дээр тусчихлаа. Би зураг авалттай шүү дээ. Ээж ээ, ямар нэг зүйл хэлээч.
Эйка: Эрвээхэйгээ арчлах хэрэгтэй би. Хонгор оо, гал тогоонд янзлаарай за юу?
Сэнжи: За.
Рүми: Ёстой нэг.
Ракүро: Би бол хамгийн энгийн нь. За! Би ч бас дуртай ертөнц рүүгээ буцъя. Вэтермонтой хийх тулаан хүртэл хоёр долоо хоног. Хэцүү тулаан болно. Пенсилгоны өгсөн мэдээллээр бол, Вэтермон дуусашгүй нэг хэмжээст дайралттай, шууд алах хөдөлгөөн болон талбайг хамарсан дайралттай бололтой. Тэгвэл бэлтгэлээ хийх хэрэгтэй. Байнгын алдаанууд бүх дайралтуудыг галзуу хурдтайгаар хийлгэдэг хогийн тоглоом... Хар илдэч онлайн... Өөрөөр Берп.
Бичиг: Санракү
Санракү: Энэ тоглоом үнэхээр хүнгүй болж дээ. Эрт ч гэсэн ням гараг шүү дээ. За яах вэ. Түүхийнх нь сүүлчийн босстой тулалдах уу?
Бичиг: Тэмээлзгэнэ
Санракү: Өө, тоглогч байна. Мөн өөрийн "VS" дүрсийг асаасан байна. Сайн уу?
Тэмээлзгэнэ: Сайн уу?
Санракү: Тэмээлзгэнэ? Харж байгаагүй нэр байна. Өө, тулалдах дүрсээ асаасан байна... Үзэлцэх үү?
Тэмээлзгэнэ: За. Би сүүлчийн боссыг ч ялаагүй шинэ хүн ч гэсэн, жоохон заавар өгвөл баярлах болно.
Санракү: Сүүлчийн боссыг ч ялаагүй юм уу? Хөөх! Шинэ тоглогч! Ховордсон амьтад. Сайн бэлтгэл болох эсэх нь хамаагүй ээ. Энэ ховор амьтантай тулалдмаар байна. Алдаа байхад болно биз дээ?
Тэмээлзгэнэ: Тийм ээ, тусалж дэмжээрэй.
Санракү: Харагдах байдал нь бүх зүйлийг чадах босголт байна. Олон алдаа гаргадаг төрөл, гэхдээ ашиглаж чадна гэж бодохгүй байна. За харцгаая.
Эр робот: Тулаан эхэл! Нэгдүгээр үе, тулалд.
Санракү: Дайрч байна? Хурдны төрөл биш байтал уу? Гэхдээ анхлан суралцагчаас ердийн стратеги баримтлахыг шаардах хэрэг байхгүй.
Тэмээлзгэнэ: Гараа эргүүлж, хойш татаад...
Санракү: Энэ хөдөлгөөн. Цохилтын хөдөлгөөнийг тайлж байхдаа нударгаа буцааж татсанаар, гараа резин шиг сунгадаг алдаа гарч ирнэ. Энэ нөхцөл байдалтай дайсныгаа онох юм бол, хоёр цохилтын хослол болж хоёр дахин их хохирол амсана. Нэр нь...
Тэмээлзгэнэ: Овоолсон бункер! Алга болчихлоо? Хөл чинь...
Санракү: Энэ бол Ёо ёо гэдэг алдаатай хөдөлгөөн. Дүрийн чинь бүтэц, цохих хэсгийг нь үгүй хийдэг. Чи энгийн алдаатай хөдөлгөөн хийж чадах бололтой... Гэхдээ энэ тоглоом иймхэн биш шүү. Вэтермонтой хийх тулааны бэлтгэл хийхээр ирсэн... Гэхдээ тоглогчид судалж алдаад л гаргаж ирсэн алдаануудыг... жинхэнэ харуулж өгье.
Рэй: Санракү-доно. Энэ анхны захидал таныг олох болтугай. Та энэ зуны аймаар халуунд өвдөөгүй гэж найдаж байна.
Бичиг: Үргэлж сайжирна
Рэй: Та миний найзын хүсэлтийг хүлээн авсанд би маш баяртай байгаа. Хэтэрхий албан ёсных байна! Зүгээр хамтдаа тоглоом тоглоё гэж урих гэж байж! Ийм албаны байвал айлгачхаж магадгүй. Улам нөхөрсөг байх хэрэгтэй. Тийм ээ, хүрч болохоор. Миний урилгыг эргэлзэхгүйгээр хүлээж авахаар! Сайн уу, Санракү-сан! Сайн сууж байна уу? Онлайн найз чинь болох Сайгер 0 байна. Хүсвэл хамтдаа тоглох уу? Захиа бичих хэцүү юм!
Бичиг: Бяцхан Шанфүро
Хүүхдүүд: Шанфүро театр!
Бичиг: Төрөл бүрийн зул сарын баяр
Эмүл: Бяцхан!
Бичиг: Шанфүро театр
Санракү: Зул сарын мэнд. Хайртай дотнын хүмүүстэйгээ хамт өнгөрүүлэхэд таатай өдөр!
Ойкатзо: Зул сарын мэнд. Бүгд өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Пенсилгон: Зул сарын мэнд! Хот хосуудаар дүүрээд заваан байгаа биз?
Эмүл: Зул сарын мэнд! Санта-сан та бүхэнд лууван хүргэж өгөх болно.
Рэй: Хизүтомэ-күн... Зул сарын мэнд... Хизүтомэ-күн би идлээ шүү!
Back to episodes Go home