Өгүүлэгч: Энэ ертөнцөд тоолохын аргагүй их тоглоом байгаа. Хэдийгээр дийлэнх нь нэг л мэдэхэд ирээд, явдаг. Тэр олон тоглоомын оргилд зогсох нь дэлхий даяар 30 сая гаруй тоглогчтой бүрэн орчинд нь ордог VR тоглоом болох... бурхны түвшний тоглоом гэх цолыг авах эрхтэй Шангрила Фронтиер юм. Хогийн тоглоомдоо хайртай, Хизүтомэ Ракүро нь бурхны түвшний тоглоом болох Шангрила Фронтиерд орно. Түүнийг ямар адал явдал хүлээж байгаа бол?
Бичиг: Харуусал үргэлж өнгөрснийх байдаг
Пенсилгон: Стратегийн уулзалтаа эхлэх үү? Вэтермонтой хийх тулааны асуудал нэг...
Бичиг: Мэдэгдэж байгаа Вэтермоны мэдээлэл Тулаан эхлэх үед, Статус бууруулах(?) Талбайн заль мэх(?) бүх тоглогчдод нөлөөлнө. Түвшин буурч, түвшний шаардлага хангасан тоноглол хүчингүй болно. (Хуяг дуулга нь ер бусын хүнд, хөдлөхөд хэцүү байх болно, зэвсэг нь гараас унах болно) Анхааралтай тоглогчид ердийн дайралтаас бултах боломжтой., гэхдээ нэг цохилт нь ихэнх танкийг алдаг тул болгоомжтой байгаарай!! Хамгийн ядаргаатай зүйл бол түүний дуусгах дайралтаа ашиглах давтамж (тэр бодлоор үүнийгээ хэлнэ?). Түүний робот морийг хэрхэн зохицуулахыг мэдэхгүй. Цавчилт болон шидийн дайралт нь хохирол учруулахгүй мэт санагдана.
Пенсилгон: Тулааны эхэнд Вэтермон чадвар идэвхжүүлэх ба тэр нь өөрөөсөө бусад тулааны бүсэд байгаа хүмүүсийн дээд түвшнийг 50 болгодог.
Катзо Татаки: Дээд түвшин нь 50?
Санракү: Түвшин асуудал нь биш гэдэг нь тэр юм уу?
Пенсилгон: Вэтермоны түвшин 200.
Катзо Татаки: 200?
Бичиг: Санракү
Бичиг: Катзо Татаки
Пенсилгон: Тэгэхээр 150 түвшний зайтай. Тийм болохоор тоглогчийн чадвар нь чухал. Доод түвшинтэй та нарт тохирч байгаа биз дээ? Түвшин рүү нь хүрэх гэж хичээх хэрэггүй болно. Гэхдээ... 50-р түвшин заавал хүрэх ёстой.
Бичиг: Ариун хүмүүсийн төмөр балгас
Пенсилгон: Тийм болохоор хичээгээд түвшин ахиарай за юу?
Бичиг: Хурдтай түвшин ахих
Санракү: 50-р түвшин үү? Түвшин ахихад тохиромжтой газар төмөр балгас дунд байгаа гэсэн, гэхдээ хэр удах бол доо.
Ойкатзо: Оролдож үзэхгүй л бол мэдэхгүй. Яг л өөр тоглоом шиг.
Эмүл: Хар хавтангууд нь хөдлөөд байна.
Санракү: Иймэрхүү хөдөлж байгаа зүйлсийг харахаар алдаа гарсан гэж бодох юм шүү.
Ойкатзо: Нүдээ сайхан угаагаад наад хогийн тоглоомын шүүлтүүрээ авч хая. Хүлээ! Энэ уур амьсгалыг хаа нэгтээ мэдэрч байсан. Зоригтой сансрын дайчны сүүлчийн боссын талбар байна.
Санракү: Сонсож байгаагүй тоглоом байна.
Ойкатзо: Дэлхий даяар алдар нэр хүндтэй шинжлэх ухааны тулаантай тоглоом юм сан.
Санракү: Тийм бурхны түвшний тоглоомыг би мэдлээ юу? Ингэхэд, Катзо-күн. Чи хэдтэй байгаа юм?
Ойкатзо: Түвшин үү? 25.
Санракү: Өө яана аа! Дөнгөж хорь дээрээ явж байсан юм уу? Залуухан юм. Би 31 л дээ.
Ойкатзо: Тийм том ялгаагүй байгаа биз дээ?
Эмүл: Өөрөөр Ойкатзо-күн сул дорой учраас санаа зовоож байгаа гэж үү?
Санракү: Ухаантай юм аа, Эмүл!
Ойкатзо: Гэхдээ тийм биш. Новш гэж, буруугаар ойлгочихлоо.
Эмүл: Санракү-сан. Нэг зүйл ойртож байна.
Бичиг: Дарах дрон Төрөл: Пирамид
Санракү: Хөвдөг хавтантай хосолсон дайсан байгаа юм уу?
Ойкатзо: Санракү зүгээр сууж бай. Түвшин чинь хэр бага байсан ч.. Тулаанд Шанфүро боломж олгоно.
Эмүл: Туслахгүй байхад болох юм уу?
Санракү: Үгүй ээ.
Ойкатзо: Репэл хариулт. Ямар амархан хөдөлгөөн бэ. Иймэрхүү залуус дээр хариултаа бэлдэх юм уу? Өлгөлт.
Бичиг: Өлгөлт.
Санракү: Хөөх, нэг цохилтоор.
Эмүл: Нэлээн хүчтэй юм.
Санракү: Энэ улаан аура чинь ямар нэг бафф уу?
Бичиг: Бафф = Хүч нэмэгдүүлэгч
Ойкатзо: Тийм ээ. Нэмэлт хүч чадал болон амь өгдөг шид.
Кэй: Сүнсний нударга: Улаан гэдэг шид.
Бичиг: Сүнсний нударга: Улаан
Ойкатзо: Би мэргэжлээрээ сүнсний нударга ашиглагч Ламыг сонгосон.
Бичиг: Мэргэжил: Лам
Ойкатзо: Зэвсэг ашиглаж чадахгүйн хариуд, Өөртөө бафф өгч цохино.
Санракү: Босголт чинь?
Ойкатзо: Их цус болон амьтай... хөнгөн зодоонч гэж хэлж болно.
Санракү: Их хохирол амсах болно гэсэн босголт уу? Алуулахаасаа өмнө ал. Аргагүй л тулааны мэргэжлийн тоглогч. Би бол...
Ойкатзо: Хэлүүлэлтгүй мэдэж байна. Хүч болон хурдандаа төвлөрсөн л их буу биз дээ?
Санракү: Буруу. Би бол хурд болон азандаа төвлөрсөн азын тулаанч.
Ойкатзо: Их буугаас ялгаагүй юм биш үү?
Эмүл: Ворпал сүнстэй шүү.
Ойкатзо: Ворпал сүнс? Юу юм?
Эмүл: Ворпал сүнс бол Ворпал сүнс.
Санракү: За тэгэхээр... Урд талын шал нь далд газар руу нэвтрэх замыг эхлүүлж байх шиг байна. Том нүхтэй хавтангийн зүүн талыг дагуулан өнгөрнө. Хагарлын дээгүүр үсэрнэ. Гэмтсэн хавтангууд дээр үсрэх. 3 болон 2-р давхрын хагарсан хэсгээр ор. Тэгээд урагшаа. Олсон хүн нь гайхалтай юм. Яаж ийм зам хийж чаддаг юм бол доо?
Ойкатзо: Пенсилгон олсон биз дээ? Аргагүй л гэх юм уу даа.
Эмүл: Үнэхээр л төөрдөг байшин шиг юм.
Санракү: Эцэст нь нүх рүү үсэрч ороод болно?
Эмүл: Доод тал нь харагдахгүй байна!
Ойкатзо: Биднийг алах гэсэн хачин тоглоом уу?
Бичиг: Болчихлоо!
Ойкатзо: Үгүй байлгүй дээ?
Санракү: Тэгвэл уучлалт гуйлгана.
Эмүл: Уучлалт? Аав... Эзэн минь уучлалт чухал гэж хэлж байсан.
Ойкатзо: Тийм шүү. Доор юу байгаа гэдгийг мэдэхгүй. Их буу Санракүг түрүүлж явуулж чадахгүй. Тэгвэл би явлаа.
Санракү: Баярлалаа.
Эмүл: Сайхан сэтгэлтэй, хүчтэй, зоригтой. Гайхалтай эгч вэ.
Санракү: Тэр бол эрэгтэй шүү. Тийм болохоор дотор хүн нь... Март даа. Өөрөөр... Гаднаасаа эмэгтэй байж болох ч сүнс нь эрэгтэй.
Эмүл: Амьдрал олон нууцтай юм аа.
Санракү: Ертөнц том шүү.
Ойкатзо: Юу?
Санракү: Ямар нэг зүйл хэлж байна.
Ойкатзо: Буугаад ир, тэнэг ээ.
Санракү: Сонсож чадахгүй нь. Юу ч гэсэн алах гэсэн тоглоом биш бололтой.
Эмүл: Буугаад ир, тэнэг ээ гэж байна.
Санракү: За болж байна. Тэр новшийг ална даа.
Эмүл: Би бэлэн биш байна.
Ойкатзо: Ирэх шив. Бодсоноос илүү зөөлөн гулсуур байсан байгаа биз?
Санракү: Энэ нөгөө Пенсилгоны хэлсэн нууц хэсэг үү?
Бичиг: Нулимстай нуур
Санракү: Энэ нуураас Нуурын могой гэсэн мангасыг татаж гаргаж болно. Тэр нь их туршлагын оноо өгдөг бололтой.
Ойкатзо: Энэ уургаар мангас татах юм уу?
Санракү: Юу ч гэсэн оролдоод үзье.
Ойкатзо: За! Хэн нь ихийг барихыг харцгаая.
Санракү: Аль хэдийн барьчихлаа.
Ойкатзо: Хурдан байлаа шүү.
Санракү: Аав минь загасанд авч явдаг байсан юм. Би бүх аргыг нь мэднэ.
Ойкатзо: Азын чинь ач байлгүй дээ.
Санракү: Баригдсан уу?
Бичиг: Хулд загас
Ойкатзо: Хулд загас. Хамаагүй юм байна. Амттай харагдаж байна шүү. Хөөе, нэгийг барьчихлаа!
Санракү: Өөр нэг хулд загас байлгүй.
Ойкатзо: Жижигхэн харагдаж байгаа юм чинь тийм байх.
Санракү: Байршлаа солих уу?
Эмүл: Санракү-сан. Том могой вэ.
Санракү: Катзо энэ байх.
Бичиг: Нуурын могой
Санракү: Нуурын могой! Тэгвэл шинэ зэвсгээ гаргая даа.
Ойкатзо: Юу? Сарны сэлэм чинь түвшингээсээ болоод хэрэглэж чадахгүй биш билүү?
Санракү: Хэн ганцхан зэвсэг... хийлгэсэн гэсэн юм? Энэ бол эзэнт гүрний зөгийн хос сэлэм.
Бичиг: Эзэнт гүрний зөгийн хос сэлэм тоноглогдлоо.
Эмүл: Гайхалтай юм.
Ойкатзо: Юу вэ, өөр шинэ зэвсэгтэй байсан юм уу?
Эмүл: Би эгч хийж өгсөн юм.
Ойкатзо: Би?
Билак: Болчихлоо. Эзэнт гүрний хатан зөгийн материалаар хийгдсэн... Эзэнт гүрний зөгийн хос сэлэм. Хөөе, сэрээч та нар.
Санракү: Юу аль хэдийн болчихсон уу? Нөгөө... Билак?
Эмүл: Аргагүй л Би эгч.
Билак: Аав явсан гээд намайг үл хүндэтгээд байна уу? Би ч бас ааваар заалгасан юм шүү.
Санракү: Хөөе, тэгж хэлээгүй ээ. Үнэхээр баярлалаа. Гол зэвсгээ ашиглаж чадахгүй болохоор яах вэ гэж бодож байсан юм. Ваш болон Эмүлээс гадна өөр туулайнуудтай сайндах хэрэгтэй юу? Болзооны тоглоом биш дээ, ямар. Тэр яах вэ... Үүнээс цааш гарч ирэх туулайнуудтай сайн харилцаа тогтоохгүй бол болохгүй гэж бодохоор...
Эмүл: Юу болсон бэ, Санракү-сан?
Санракү: Хогийн болзооны тоглоомын дурсамж сэдэрч байна. Би нэг удаа арван хоёр охины хайр сэтгэлийн түвшинг хором ч алдалгүй тэнцвэржүүлэх хэрэгтэй болсон. Нэг л анхаарлаа алдахад даалууны эффекттэй юм шиг хайрын түвшин нь унана. Тэгээд бүх гол дүрийн эмэгтэйчүүд нь Итали руу пицца хийхээр яваад муугаар төгсдөг.
Билак: Юу яриад байгаа юм бэ?
Санракү: Санракүгийн даршилсан загасны өсвөр нас пиццад ялагдсан. Гэхдээ тэр яах вэ, энэ зэвсгийг хараач. Эзэнт гүрний зөгийн хос сэлэм үү? Нэлээн сайн юм аа.
Билак: Ойлгомжтой.
Эмүл: Догь байна.
Санракү: Эвэрт цохыг ялсны дараа хатны материалыг очиж авсан нь ашгүй дээ.
Билак: Чамд зохих сэлэм байна. Баруун гарынх нь тусгай шинж чанартай.
Санракү: Баруун гар нь...?
Бичиг: Мушгирсан ир
Ойкатзо: Энэ арай л хатуу юм. Бидний дайралт сүртэй хохирол учруулахгүй байна.
Санракү: Зэвсэг, чадвар, шид, мангасын дайралт дүрийн нэг хэсгийг устгадаг зэврэх шинж чанар гэдэг зүйлтэй. Устгамаар байгаа хэсэгтээ хангалттай хохирол учруулж, энэ нь тухайн хэсэгт харагдахуйц гэмтэл учруулж, тэнд сул тал үүсгэх болно.
Билак: Гэхдээ энэ зэвсэг чинь жирийн нэг зэврэлт биш. Энэ нь чиний дайрсан хэсгийг халдварлуулж, цаг хугацааны явцад зэврүүлдэг. Хортой.
Бичиг: Идэмхий хор
Санракү: Цаг хугацаа өнгөрөх юм бол бага багаар идэмхий хор үйлчилж эхэлнэ. Олон дахин дайралтаар идэмхий хороо нэмээд байх юм бол... Дайсны дибафф эсэргүүцлийг даван гарч зэврэх шинж чанар нь улам илүү хурдасна. Хайрсыг нь цоолчихлоо, Катзо.
Ойкатзо: Ойлголоо. Дээд хүчээрээ дайрлаа. Сүнсний нударга: Хар! Сайхан байна. Сул талтай болсон байна.
Эмүл: Би тусалъя.
Санракү: Эмүл! Катзо.
Ойкатзо: Хохирол авах боломжтой босголт юм л даа. Иймхэн зүйлийг бол тэвчиж чадна!
Эмүл: Баярлалаа!
Ойкатзо: Репэл хариулт!
Санракү: Сайхан барилаа! Дайрцгаая.
Ойкатзо: За.
Эмүл: Тийм шүү.
Ойкатзо: Махан таташ болгоё доо.
Санракү: Татсан могой болгоё.
Эмүл: Үүнийг хүрт, Шидэт ир!
Санракү: Тийм ээ!
Эмүл: Ялчихлаа.
Ойкатзо: Чадлаа.
Санракү: Хөөх, шууд түвшин ахилаа! Аргагүй л үнэхээр сайн туршлагын оноо өгч байна.
Ойкатзо: Хүчтэй байлаа шүү. Би дөрвөн түвшин ахилаа! Шинэ чадвартай ч боллоо. Чадварын цэцэрлэг дээр холбож чадах болов уу?
Санракү: Чадвар холбох оо? Дахиад л өөр тоглоом уу?
Ойкатзо: Үгүй ээ. Шанфүро чинь чадварын тоглоом. Мэдээж сурсан чадвараа өөр чадвартай нийлүүлж хосолсон чадвар зохиох нь ойлгомжтой биз дээ?
Санракү: Нийлүүлэх?
Бичиг: Нийлүүлэх...
Ойкатзо: Эхлэлийн хот болох Фастиад заавар өгсөн биз дээ?
Санракү: Фастиа? Очоогүй ээ.
Бичиг: Тулаанч төрлийн чадвар Хүчний түвшин 5
Бичиг: Ноцтой хохирол учруулах чадвар Ноцтой дэмжлэг түвшин 3
Ойкатзо: Ур чадварын түвшин ахих чадварыг Чадварын цэцэрлэг гэх газар холбож болно.
Бичиг: Холбох
Ойкатзо: Тэгэх юм бол шинэ хосолсон чадвар төрнө.
Бичиг: Ноцтой хохирол өгөх цохилт дээр КО өгөх боломжтой Нокаут
Санракү: Ур чадварын түвшин?!
Бичиг: Репэл хариулт түргэн хариулт Дараалсан цавчилт Тү.5 Хурдатгал Тү.6
Санракү: Тийм дээ... Репэл хариулт нь түргэн хариулт болж байгаа шиг нэрээ солиод байгаа нь түвшин ахихаар тэгж өөрчлөгддөг нь сонирхол татаж байсан юм. Хоёр дахь төрлийг нь холбож болох юм уу?
Ойкатзо: Чадварын цэцэрлэг дээр чадвар чинь хэзээ дахиж түвшин ахих талаар болон шинэ чадвар сурах нөхцөлийг сурч болдог. Чухал зүйл шүү. Бас ном зэрэг гэх мэт зүйл зардаг...
Эмүл: Санракү-сан! Зүгээр үү?
Ойкатзо: Арай... Туслах мэргэжил болон бүлгэмийн талаар мэдэхгүй юм уу?
Бичиг: Туслах мэргэжил
Бичиг: Бүлгэм
Санракү: Нэг хот алгассан гээд хэр их зүйл алдаа вэ? За яах вэ. Үүнийг бодох нь сэтгэлээр унахаас өөрцгүй. Хурдан түвшингээ ахихаа үргэлжлүүлцгээе. Иймэрхүү үед биеийн ажил хийх нь хамгийн сайн! Тэр том могойг барьцгаая, Эмүл, Катзо!
Эмүл: За!
Ойкатзо: Сэтгэл санааны уналтад орсон уу?
Бичиг: Ойкатзо
Бичиг: Санракү
Пенсилгон: 42 болон 40 үү? Ийм жоохон хугацаанд сайн хичээж дээ. Жоохон удааширч болно биз дээ? Ямар нэг зүйл болоо юу?
Ойкатзо: Үнэндээ, Санракү зааврыг алгасаад... За, за, хэлэхгүй дээ. Гэхдээ л, Эмүл-чаны дайралтын хүч сайн байсан шүү!
Эмүл: Үнэхээр ядарлаа!
Санракү: Манай Эмүл-сан үнэндээ 56 түвшинтэй. Гэхдээ энэ майхан ч хэрэг болох юм аа? Тухай биш ч гэсэн, хадгалах цэгийг хүртэл бий болгох юм уу?
Бичиг: Хадгалах майхан
Пенсилгон: Тийм ээ, үнэтэй юм байж хэдхэн удаан ашиглаж болдог ёстой тэнэг хэрэгсэл. Цаг бага байгаагүй бол ашиглахгүй байсан юм. За суугаад байлгүй явцгаая.
Санракү: Явах гэж?
Ойкатзо: Хаашаа вэ?
Пенсилгон: Түүнтэй бүтэн сартай шөнө л уулзаж чадна.
Санракү: Хэнтэй вэ?
Пенсилгон: Булшны хамгаалагч Вэтермонтой тулалдахын тулд ярилцах ёстой хүн бий. Онцгой NPC... Алдагдсан өдрүүдийн Сэцүна. Сэт-чан.
Сэцүна: Хоорондын завсар руу ганц хүслийг урсгана
Бичиг: Бяцхан Шанфүро
Хүүхдүүд: Шанфүро театр!
Бичиг: Анималиа экспедиц ~ Ойн агуйн мангас шувуу "Туулайн чихтэй шувуу" үнэхээр байдаг!
Эмүл: Бяцхан!
Бичиг: Шанфүро театр
Өгүүлэгч: Призматик ойн агуу... Тэнд нэгэн цуу яриа домог шиг яригддаг. Нууцлаг мангас шувуу, Туулайн чихт! Тэр домогт шувуу үнэхээр оршин байдаг уу?
Бичиг: Анималиа экспедиц
Бичиг: Ойн агуйн мангас шувуу
Бичиг: "Туулайн чихтэй шувуу" үнэхээр байдаг!
Анималиа: Нууцлаг мангас шувуу... SF-Зүүгийн амьтны мэдлэгээр заавал олох болно шүү.
Эм: Ахмад аа! Үүнийг хараач.
Анималиа: Энэ чинь... Туулайн чихт шувууны хөлийн мөр? Шувуунаас илүү хүнтэй адилхан юм...
Өгүүлэгч: Хөлийн мөрийг дагаж, экспедиц улам урагшлав. Тэгээд тэд сонссон юм!
Эр: Ахмад аа! Энэ чимээ...
Анималиа: Яахын аргагүй Туулайн чихт шувуу!
Өгүүлэгч: Биеэр хүйт даалгах чимээ! Тэгээд тэд харсан юм.
Анималиа: Олчихлоо. Хөөцгөөе.
Зэрэг: За!
Өгүүлэгч: Түүний төрхийг камер дээр авч чадаагүй юм. Гэхдээ туулайн чихт шувуу үнэхээр байдаг. Тэдний цөхрөнгөө барсан хайлт дэмий хоосон байж, түүний төрхийг бүрэн авч чадаагүй юм. Гэсэн хэдий ч Анималиа экспедицийн хайлт үргэлжилсээр байна. Нэг л өдөр тэр нууцлаг амьтныг олох хүртэл.
Ойкатзо: Ёстой нэг тэр цохыг чамайг нисгэхийг харах хөгжилтэй байлаа шүү, Санракү.
Санракү: Амьд үлдсэн нь ашгүй дээ.
Эмүл: Би бол мэдэхгүй байна шүү!
Back to episodes Go home