Shangri-La Frontier 11

Өгүүлэгч: Энэ ертөнцөд тоолохын аргагүй их тоглоом байгаа. Хэдийгээр дийлэнх нь нэг л мэдэхэд ирээд, явдаг. Тэр олон тоглоомын оргилд зогсох нь дэлхий даяар 30 сая гаруй тоглогчтой бүрэн орчинд нь ордог VR тоглоом болох... бурхны түвшний тоглоом гэх цолыг авах эрхтэй Шангрила Фронтиер юм. Хогийн тоглоомдоо хайртай, Хизүтомэ Ракүро нь бурхны түвшний тоглоом болох Шангрила Фронтиерд орно. Түүнийг ямар адал явдал хүлээж байгаа бол?

Пенсилгон: Онцгой мангас, Булшны хамгаалагч Вэтермоныг гурвуулаа буулгаж авах уу?

Санракү: Хоёр долоо хоногийн дараа хөдөлнө. Булшны хамгаалагч Вэтермонтой тулалдах бололтой. Тэр хооронд чамаас багаа салгах байх... Юу болсон бэ?

Эмүл: Вэтермонтой юу? Аав... Эзэн... Аа... Эзэ... Аавдаа хэлэхгүй бол!

Бичиг: Үнэний гялбаа

Вайсачэ: Эмүлээс сонссон, гэхдээ чамаас шууд сонсмоор байна. Тэр үхдэггүй хүнтэй тулаан өдөх гээ юу?

Санракү: Үхдэггүй хүн? Вэтермон уу? Юу гэсэн үг вэ? Гэхдээ түүнээс илүү... Гэнэтхэн эхэлсэн энэ үйл явдал, маш чухал байх нь баттай. Ертөнц болон түүний дүрүүд дээр суурилсан дүрд тоглох—

Бичиг: "Дүрд тоглох" Тохиолдолд өгөгдсөн дүрд тоглох.

Санракү: Энэ бол энэ нөхцөл дахь шилдэг хариулт. Тайван бай. Зөв тоглох юм бол Вэтермонтой холбоотой чухал мэдээлэл олж магадгүй. Тэр Файлиаг давсан би бол? Чи чадна! Вашийг ятгах болно. Гол үг бол ворпал сүнс.

Вайсачэ: Ойлгож байгаа биз дээ? Өөрийгөө сул дорой гэдгийг.

Санракү: Тийм шүү. Ялж чадна гэх баталгаатай болоод хийж байгаа юм биш, ах аа.

Вайсачэ: Юу гэнэ ээ?

Санракү: Би үнэндээ дэмжих зүйл хийнэ. Ихэнх тулааныг нь манай найз хийнэ. Ах булшны хамгаалагч Вэтермон ямар нөхцөлд байгааг мэдэх юм уу?

Вайсачэ: Үгүй ээ. Түүнтэй нэлээн дээр л уулзаж байсан.

Санракү: Тэр танилын минь хэлж байгаагаар Вэтермон тоглогчдын алуурчин үгүй ээ... бүтэхгүй алуурчдыг өөрсдийгөө хүчтэй болгох хэрэгсэл болгож ашиглагдаж байгаа бололтой. Тэгээд... түүнтэй учрахад л туршлагын оноо их авдаг бололтой. Үүнийг төлөвлөж байгаа хүн бол тэдний нэг бөгөөд тэр булшны хамгаалагч Вэтермоныг жинхэнээсээ ялахыг хүсэж байгаа. Түүний төлөө олон арга бодож байгаа.

Вайсачэ: Ямар ч арга ашигласан, ялах боломжгүй бол энэ чинь бодлогогүй. Би үхэл рүүгээ явахыг ворпал сүнс гэж хэлж байгаагүй шүү.

Санракү: Намайг оролцуулаад хэн ч ялагдах бодолтой хөдлөөгүй. Гэхдээ тэр найзын минь ялмаар байна гэдэг хүсэлд би болон өөр нэг танил минь татагдсан. Нэг л боломжтой. Ялагдсан ч ялсан ч энэ бол сүүлчийн боломж. Тэгж хэлсэн найздаа туслах нь... Нэр төрийн хэрэг гэж би бодож байна. Одоо сул дорой туршлагагүй ч гэсэн хоёр долоо хоногийн дотор амжуулах болно. Бардам энэ туршлагагүй би аваргатай тулж чадах өрсөлдөгч болох хүртэл.

Вайсачэ: Нэр төр үү? Тэр жоохон бүрэг хүн.

Санракү: Вэтермон уу?

Вайсачэ: Хэтэрхий чин сэтгэлээсээ зогсохоо мэддэггүй тэр... Бяцхан худал хуурмагаас болж эхнэрээ алдаж тийм үхэшгүй биетэй болчихсон. Өөрийгөө ч амруулж чадах амьд цогцос. Тэгвэл... Хэн нэгэн түүнийг ялж амраахгүй бол болохгүй. Би тэдэнд саад болохгүй гэж шийдсэн... Гэхдээ чи яасан ч хийнэ гэж байвал зогсоохгүй. Миний хөөрхөн охины минь хүсэлт бас бий. Дагаад яв. Жоохон тус болъё.

Санракү: Дархны газар?

Бичиг: Сайн харилцаа

Санракү: Юу ч гэсэн арга хэмжээ үргэлжилж байгаа бололтой. За сайн шүү.

Вайсачэ: Хөөе, Билак! Байна уу?

Билак: За? Юу болсон, аав аа? Ховор шүү.

Бичиг: Билак

Билак: Энд ирэх чинь.

Эмүл: Би! Эгч ээ.

Билак: Сайн уу, Эмүл.

Санракү: Өөр нэг Эмүлийн ах эгч гараад ирсэн үү? Рабитузад байдаг туулай бүгд Вашийн хүүхэд юм уу? Арай тийм биш л байх.

Билак: Аав болон Эмүлийн хэлсэн залуу чи юу?

Санракү: Сайн уу?

Эмүл: Санракү-сан.

Билак: Ойлголоо. Ивел шиг уур амьсгалтай юм.

Санракү: Ивел? Өөр нэг туулай юу? Үүнээс илүү олон нэр өгөх хэрэггүй.

Вайсачэ: За Ворпал зэвсгээ гаргаад ир. Чамайг зэвсэг чинь сайн хүлээн зөвшөөрсөн байна. Энэ зэвсэг сайхан царай гаргасан байна. Ингэвэл болно. Билак. Эднийг би шинэчлэх болно.

Санракү: Шинэчлэх? Сайжруулах юм уу?

Эмүл: Сайжруулах.

Бичиг: Шинэчлэх "Үнэнийг гаргаж ирэх"

Билак: Хүлээ... Аав алх барих юм уу?

Вайсачэ: Тэр үеэ өнгөрөөсөн тэнэгтэй тулалдах гэж байхад нь хараад сууж чадахгүй нь.

Билак: Хүлээж байгаарай.

Билак: Би галаа бэлдээд ирье.

Вайсачэ: Чамд дажгүй материал байна уу? Өө тийм... ялах гэж маш зовсон зүйлийн материал ч юм уу?

Санракү: Ялах гэж зовсон? Хэцүү байсан гэвэл Ликагон байх... Үгүй ээ, тэр бол ялагдсан... Намаг ухагчийн зүйлсийг бол зарчихсан... Зовж олсон юм бол биш, гэхдээ нэлээн хүчтэй байсан зүйлийн материал бол байгаа.

Вайсачэ: Гаргаад ир. Эвэрт цохын хуяг уу?

Санракү: Эзэнт гүрний зөгийн дайралтаас маш удаан тэссэн. Нэлээн сайн материал гэж бодож байна.

Вайсачэ: Муугүй шүү. За тэгвэл эхэлцгээе.

Билак: Чи азтай залуу юм аа? Аав минь алх бариагүй маш удаж байна.

Санракү: Тийм юм уу? Нөгөө... Билак?

Билак: Ах минь Рабитузагийн хааны хэргэм гэх зүйлийг өвөлж авсан. Би түүний дархны урлагийг өвлөж авсан.

Эмүл: Санракү-сан мэдэхгүй байх. Аав аа... Эзэн минь бол дархан.

Санракү: Дархан?

Билак: Жирийн нэг ч дархан биш. Тэр бол дархны урлалыг эзэмшсэн хүмүүст олгогдох цол болох уран дархан

Бичиг: Уран дархан

Билак: бөгөөд алдагдсан ариун хүмүүсийн алдагдсан зэвсгийг урлаж чадах эртний дархан юм.

Бичиг: Эртний дархан

Билак: Энэ хоёрыг нийлүүлснээр ариун дархан болно.

Бичиг: Ариун дархан

Билак: Дархны ертөнцөд хэнтэй ч зүйрлэгдэхээргүй шилдэг дархан, Тэр бол бидний аав.

Эмүл: Эхэллээ шүү, Санракү-сан.

Санракү: Юу вэ тэр? Шидэт тойрог уу? Цохилт бүрээр гарч ирээд зэвсэг рүү орж байна...

Билак: Шинэчлэх гэдэг нь зэвсгийн тулаанд олж авсан дурсамж болон туршлагыг уншиж илүү зөв зохистой төрхөд нь оруулна. Өөрөөр, жинхэнэ төрхийг өгч чадвар олгоно.

Санракү: Жинхэнэ төрх?

Билак: Ворпал гэх нэртэй зэвсгүүд нь хүчтэй тулалдсан дайсантай хийсэн тулаанаа санадаг. Өдийг хүртэл түүнтэй хамт тулалдсан дурсамж бас сая аавд өгсөн хүчтэй өрсөлдөгчийн хүч... Тэр бүгдийг нь оролцуулж зэвсгийн хэвийг өөрчилж байна. Чи тэр Ликагонтой тулсан учир ямар зэвсэг болохыг нь хүлээж тэсэхгүй нь.

Вайсачэ: Нойрсож буй тэнгэрийн эсрэг төмөр замын гал...

Санракү: Дуулаад байна уу?

Вайсачэ: Оч гарч ниснэ Тэр нь шөнөд автагдана Бүжиглэж буй алх Дуулах төмөр Бам, дун, жинг Тас, дун, бан Чи бол сэлэм Чи бол хүч чадал Газраас гарч ир Модоор хооллож Галыг бадраана уу Төмрийг халаа Усанд оруулж хөргө Ертөнц эргэж Тэгээд энэ нь зогсоно Металлаас төмөр гарч ирнэ Төмрөөс ган гарч ирнэ Ганаас илд гарч ирнэ Илд нь сэлэм болно Үүрийн гэгээ шөнийн тэнгэрт цухуйна Сэлэм гялалзана Гэрлийг ойлгоно Харанхуй дундуур гэрэлтэнэ Бүжиглэх сэлэм, ертөнцийг дуулуулна За. Ворпал цавчигч энд шинэ нэр болон төрхтэй боллоо. Түүний нэр бол... Сарны сэлэм (Өсөлт) бас Сарны сэлэм (Бууралт).

Бичиг: Сарны сэлэм (Өсөлт) Хавирган сар хэлбэртэй иртэй хос сэлэм.

Бичиг: Сарны сэлэм (Бууралт) Хавирган сар хэлбэртэй иртэй хос сэлэм.

Санракү: Хос зэвсэг?

Вайсачэ: Нийлээд нэг болох сэлэм. Хоёулаа цуглаж байж утгатай болно. Гэхдээ төрхөө өөрчлөхийг нь хараагүй удсан байна.

Санракү: Үүнийг хараач дээ. "Өсөлт нь өөрөөсөө дээш түвшний зүйлтэй тулалдаж байх үед, амжилттай ноцтой дайралт нь чиний цусыг багасгах ч гэсэн, дараагийн дайралт чинь хүч нэмнэ.

Бичиг: Өсөлт өөрөөсөө дээш түвшний зүйлтэй тулалдаж байх үед, амжилттай ноцтой дайралт нь чиний цусыг багасгах ч гэсэн, дараагийн дайралт чинь хүч нэмнэ. Бууралт Өөрөөсөө өндөр түвшний зүйлтэй тулалдаж байхад цус нэмнэ. Тодорхой тооны амжилттай ноцтой цохилт хийх нь нь нийлэх боломжийг олгоно.

Санракү: "Бууралт нь ижилхэн нөхцөлтэй үед цус нэмнэ." Ойлголоо. Яах аргагүй хоёулаа байж л нэг юм байна. Айн? Хэдэн тооны амжилттай хохирол учруулбал нийлэх боломжийг олгоно. Энэ зэвсэг нийлэх юм уу? Гайхалтай.

Эмүл: Намайг дуурайхаа боль.

Санракү: Хурдан хэрэглэж үзье.

Бичиг: Статистикийн шаардлагыг хангаагүйн улмаас ашиглах боломжгүй.

Санракү: Статистикийн шаардлага аа? Тайвшир.

Бичиг: Өсөлт / Бууралт

Бичиг: Статус шаардлага

Санракү: Энэ бол математикийн энгийн бодлого. Хэрэгтэй статусын оноо бол 150. миний нийт хэрэгтэй статусын оноо 57. Нэг түвшин ахихад тавыг авна... 50-р түвшин хүртэл ашиглаж болохгүй юм уу?

Вайсачэ: Хэрэглэх хүртлээ бэлтгэх болж дээ.

Эмүл: Санракү-сан? Санракү-сан?

Санракү: Одоо ашигламаар байна шдээ.

Бичиг: Тирдрема

Бичиг: Могойн алим

Санракү: Тэгээд тийм учраас... Оройтчихлоо, уучлаарай. Үнэхээр уучлалт гуйж байна.

Пенсилгон: Сүүлийн үг байна уу?

Ойкатзо: 3 цагийн өмнө уулзах ёстой байсан биз дээ? Уучлаарай гээд уучлахгүй шүү.

Санракү: Үнэнийг хэлэхэд би өөрийнхөө онцгой зохиолыг урагшлуулж байтал, Вэтермонтой холбоотой зүйл гарч ирсэн. Тэгээд ямар нэг тус болж магадгүй гэж бодоод.

Пенсилгон: За, хэлэх юм бол тэнцүү гэж бодъё.

Ойкатзо: Юу? Тэгээд л өнгөрөөх юм уу?

Санракү: Гэхдээ... нэлээн зоригтой дүр бүтээжээ, Катзо. Үнэндээ, энд бол Ойкатзо юу? Ойгацуо байх нь ээ?

Бичиг: Ойкатзо

Санракү: Үргэлж нэрээ ингэж сонгодог.

Бичиг: Үоми Кэй

Бичиг: Модор Катзо

Бичиг: Ойкатзо

Бичиг: Катзо Татаки

Санракү: Жинхэнэ нэрийнхээ үсгүүдийг оролцуулаад, үргэлж Катзо залгадаг.

Бичиг: Кацуо (Үсэрдэг туна)

Ойкатзо: Чамаас дүрийн санал авмааргүй байна, гэмт хэргийн үзмэрч Санракү-күн.

Санракү: Энэ хүртэл ирэх хэцүү байдлыг чи ойлгохгүй биз.

Пенсилгон: Би хүн багатай арын гудамжны газрыг сонгосон учир энд байхдаа тайвширч болно.

Санракү: Олоход хэцүү байсан нь аргагүй байж.

Пенсилгон: За шууд яриандаа оръё. Ямар мэдээлэл олсноо хэлэх үү дээ?

Санракү: За.

Пенсилгон: Ойлголоо. Булшны хамгаалагч Вэтермоныг "Амьд цогцос" "Үеэ өнгөрөөсөн" гэж дуудсан юм уу?

Ойкатзо: Үхдэл мангас уу?

Пенсилгон: Яах аргагүй сайн бодвол хөдөлгөөн нь нэг л хачин байсан. Ойлголоо. Киборг төрөл гэж бодож байсан юм... Үхдэл байсан бол ойлгомжтой.

Санракү: Тус болох нь уу?

Пенсилгон: Надад зохицуулах хэдэн зүйл байна. Шөнө хүртэл хуваагдъя.

Санракү: Болно л доо... үүнээс цааш яах юм бэ?

Пенсилгон: Юу ч гэсэн үүнийг өгье. Шөнө хүртэл төмөр балгас дотор түвшин ахиж бай.

Бичиг: Хаях

Бичиг: Өгөх

Санракү: Түвшин ахих уу? Тэр дээр би бол санал нийлж байна...

Ойкатзо: Газрын зураг...

Санракү: ...загасны уурга?

Пенсилгон: Очихоороо ойлгоно. Анх ирснээс чинь хойш бодсон юм... Санракү-сан энэ чинь өнгөлөн далдлалт уу?

Санракү: Юу гэнэ ээ? Энэ бол сүүлийн үеийн загвар...

Ойкатзо: Юу? Юу юм?

Пенсилгон: Бидний нэгийг хуурчхаж? Хараагүй байсан бол сонирхол татахгүй. За яах вэ. Орой уулзъя.

Санракү: За.

Ойкатзо: Баяртай. За яриандаа орцгооё.

Санракү: Ариун хүмүүсийн төмөр балгас уу? Хаалга руу явах аюулгүй замыг сонгох учраас хүлээ.

Ойкатзо: Ядаргаа вэ. Би ч бас гэтэж явахгүй бол болохгүй юм уу?

Эмүл: Санракү-сан! Санракү-сан! Чих загатнаад байна. Жоохон хөдөлж болох уу?

Ойкатзо: Санракү. Чиний хэрэгсэл яриад байна. Ярьсан биз дээ?

Санракү: За болно доо. Түүнийг хэр удаж байж анзаарах бол гээд тоглож байлаа.

Эмүл: Тийм шүү...

Ойкатзо: Арай энэ NPC нөгөө нэг онцгой юу? Би ойроос харж болох уу?

Эмүл: Юу хийгээд байгаа юм бэ? Намайг тавь.

Ойкатзо: Би ч бас хүсэж байна шүү.

Эмүл: Намайг тавь.

Санракү: Тэгвэл өөрөө хичээ. За ирчихлээ. Эцэст нь орц дээр ирлээ.

Ойкатзо: Гоё юм аа, онцгой юмтай.

Санракү: Чи түрүүнээс хойш үүнийг л хэллээ. Явцгаая. Би хурдан 50-р түвшин хүрмээр байна.

Ойкатзо: За, за. Гэхдээ би анх удаагаа Шанфүрод багт орж байна.

Санракү: Би ч бас өөр нэг тоглогчтой анх удаагаа.

Ойкатзо: Өдийг хүртэл ирсэн газруудаас өөр уур амьсгалтай юм. Жоохон хөгжилтэй юм шиг ээ.

Санракү: Тийм ээ. Ариун хүмүүсийн төмөр балгас.

Бичиг: Ариун хүмүүсийн төмөр балгас

Бичиг: Бяцхан Шанфүро

Хүүхдүүд: Шанфүро театр!

Бичиг: Санракүгийн сэдэвт дуу

Эмүл: Бяцхан.

Бичиг: Шанфүро театр

Вайсачэ: Оч гарч ниснэ Тэр нь шөнөд автагдана Бүжиглэж буй алх Дуулах төмөр Бам, дун, жинг Тас, дун, бан Чи бол сэлэм Чи бол хүч чадал

Санракү: Догь юм.

Пенсилгон: Сайхан дуу вэ. Хөөе, Санракү-сан бас өөрийн дуугаа дуулбал яаж байна?

Санракү: Өөрийн дуу? Өө, өө, өө. Тагтаа "Өө" гэнэ Вандуй хүсэж байвал, өгч болно шүү Хэнийг тагтаа гээд байгаа юм?

Пенсилгон: Гэхдээ чамд зохиж байна.

Ойкатзо: Тийм шүү.

Санракү: Яаж вэ?

Пенсилгон: Үүнийг ав!

Бичиг: "Яг л тагтаа вандуй шидэгчээр цохиулсан шиг" (зүгээр хэлэв) Анхаарлаа алдав; гайхав. Цочсондоо нүд нь томров. "Тагтаа тагтаа руугаа хардаг шиг." Кожиен, 7-р хэвлэл

Back to episodes Go home