Ках: Энэ газар хорхойгоор дүүрэн муухай юм.
Лена: Бид бүсийн босстой тулалдахад арай эрт биш үү?
Сома: Юундаа гэнэт айгаад байгаа юм бэ? Энэ хүртэл цэвэрлээд ирсэн биз дээ?
Лена: Гэхдээ...
Сома: Бид бол баттай чадна... Энэ юу вэ? Наалдамхай болохоор салгаж чадахгүй нь.
Лена: Зүгээр үү?
Ках: Сома. Тэр чинь...
Зэрэг: Алиалагч?
Өгүүлэгч: Энэ ертөнцөд тоолохын аргагүй их тоглоом байгаа. Хэдийгээр дийлэнх нь нэг л мэдэхэд ирээд, явдаг. Тэр олон тоглоомын оргилд зогсох нь дэлхий даяар 30 сая гаруй тоглогчтой бүрэн орчинд нь ордог VR тоглоом болох... бурхны түвшний тоглоом гэх цолыг авах эрхтэй Шангрила Фронтиер юм. Хогийн тоглоомдоо хайртай, Хизүтомэ Ракүро нь бурхны түвшний тоглоом болох Шангрила Фронтиерд орно. Түүнийг ямар адал явдал хүлээж байгаа бол?
Бичиг: Булшийг ухахаар явцгаая!
Санракү: Энэ хавийн босс чинь аалз биз дээ?
Эмүл: Тийм ээ! Алиалагч аалз гэдэг нэртэй.
Санракү: Тэгэхээр... ойртож байгаа гэсэн үг байх нь. За. Юу? Орж чадахгүй нь?
Бичиг: Өөр тоглогч нар \бүсийн босстой тулалдаж байна.
Эмүл: Бусад анхдагчид аль хэдийн тулалдаж байгаа бололтой.
Сома: Новш гэж! Дахиад авирах юм уу? Ядаргаатай босс вэ. Дуусаагүй байна шүү! Нэг цохиход л би...
Эмүл: Тэр анхдагчийг бяцалчихлаа.
Санракү: Сайхан нойрсоорой. За зам нээгдсэн юм чинь орцгооё.
Эмүл: Хурдан сэргэж байна шүү!
Санракү: Тирдремад дахиад төрнө шүү дээ. Тайвшир. Гэхдээ бяцлагдсан залуугийн ачаар мэдээлэлтэй болж авлаа. Эмүл. Энэ удаа зүгээр тайлбарлагчаа хийгээд байж байх уу? Алиалагч аалзыг би ганцаараа хохирол авалгүй эхний оролдлогоороо ялж харуулна.
Эмүл: Үнэхээр би зүгээр хараад байж байхад болох юм уу?
Санракү: Тийм ээ. За! Эхэлцгээе, бүсийн босс оо. Дайсан бол аалз. Дээшлэх тусам энэ утас нь их болох биз. Цэнгэлдэхэд түвшин ахиж шинээр сурч авсан чадвар...
Бичиг: Хурдтай цавчилт Хурдан эргэлт Дараалсан цавчилт Тү. 5 Хурдатгал Тү. 6 Ганц завьт үсрэлт
Санракү: Энд ашиглах ёстой нь... Чадвар... Ганц завьт үсрэлт.
Бичиг: Ганц завьт үсрэлт
Санракү: Анхны оролцогчдыг шууд алах дайралт биз. Сая харсан нь азтай байлаа.
Эмүл: Санракү-сан! Үүнээс цааш чинь... Наалдамхай утас. Наалдамхай биш байна?
Санракү: Аалзны торны цацраг хэлбэрийн утаснууд наалддаггүй. Тэгэхээр жоохон тогтвортой байх хэцүү. Гэхдээ зөв ашиглах юм бол... Чадвар, Хурдатгал Түвшин 6. Ой дунд гүйж байгаатай адил.
Эмүл: Гайхалтай.
Санракү: Хойно суугаад юм шидэх цаг чинь дууссан шүү, Алиалагч аалз аа.
Бичиг: Бүсийн босс Алиалагч аалз
Санракү: Дараалсан цавчилт
Бичиг: Дараалсан цавчилт
Санракү: Нэг хөл нь уналаа. Хурдтай цавчилт Иймэрхүү өндрөөс бол нэлээн хохирол авна шүү. Үгүй шүү.
Бичиг: Шиддэг хутга тоноглогдсон.
Эмүл: Өвдмөөр харагдаж байна.
Санракү: Аргагүй л түүгээр ялахгүй шүү, гэхдээ... Хар даа. Бай минь том болохоор шууд онох нь. Хэцүү байдалд орууллаа шүү, хөөе.
Эмүл: Гайхалтай, Санракү-сан. Ингээд ямар ч гэмтэлгүй гарч чадах нь.
Санракү: За. За хөгжилтэй байлаа гэхдээ...
Эмүл: Санракү-сан?
Санракү: Бүсийн боссыг шууд нүүр тулж ялахгүй бол... хэзээ ч Ликагоны түвшинд хүрэхгүй.
Бичиг: Бүсийн босс Алиалагч аалз
Бичиг: Бүрэн цэвэрлэлээ
Эмүл: Санракү-сан.
Санракү: Ямар байна, Эмүл? Хэлснийхээ дагуу, эхний оролдлогоороо ямар ч гэмтэлгүй яллаа.
Эмүл: Тийм ээ! Эр хүн хэлсэндээ!
Санракү: Хэтэрхий амархан байлаа шүү.
Эмүл: Хөөрчихлөө!
Ойкатзо: Хөөе, Пенсил хүлэг баатраас мэйл ирж байна.
Бичиг: Жоохон дэггүйтэцгээе! Хэнээс: Пенсил хүлэг баатар Хэн рүү: Модор Катзо
Ойкатзо: Өө нөгөө хэрэг үү? Тэр Санракү тоглосон болохоор дажгүй байх гэж бодсон юм... Гэхдээ энэ боссуудыг ганцаараа ялсаар байтал сорилт болохгүй нь... Жоохон төвөг болохоор зүйл байгаасай даа.
Бичиг: Ойкатзо
Бичиг: Зуны гол шинэчлэл!!
Бичиг: Хагарсан далай
Бичиг: Хилийн флот
Бичиг: Шинэ газар
Мана: Хөөх, найзын хүсэлтийг чинь авчээ? Ашгүй дээ.
Рэй: Тийм. Зориг гаргаад асуусан чинь хүлээж авсан. Та сэтгэлийн дэм өгсний ач. Гэхдээ яах аргагүй Хизүтомэ-күн гайхалтай юм! Эхний хотыг алгасаад зогсолгүй, сургах боломжгүй Ворпал туулайтай болсон байсан.
Мана: Хөөх. Аргагүй л хогийн тоглоомын донтон. Тавтай морил. Сүүлийн хэдэн өдөр ирээгүй шүү. Шанфүро л тоглоод байгаа байх. Ёстой уншигдахгүй хүн л дээ. Онцгой мангасыг ялсан анхны хүн болж магадгүй шүү.
Рэй: Арай ч тэр байсан гэсэн. Хизүтомэ-күн бол чадаж магадгүй юм.
Ракүро: Хөөх, Катзогийн ярилцлага байна.
Бичиг: Кэй Үоми Мэргэжлийн тоглогч
Ракүро: Энэ ёстой ярих дуртай хэвээр л. Тэр редакторын ажлыг там болгосон гэдэгт би мөрийцөж байна. Шанфүро зуны том шинэчлэлт ээ? Хагарсан далай. Хилийн флот. Шинэ газар, бас шинэ ажил...
Санракү: Энэ нөгөө Пенсилгоны хэлээд байсан зүйл үү?
Пенсилгон: За сайн уу? Өнөөдөр ирсэнд баярлалаа.
Бичиг: Пенсил хүлэг баатар
Пенсилгон: Энэ гурваараа нэгдмэл тойрогт хэзээ сүүлд цугласан билээ? Тэнэгүүд та нар миний цамхагт дайран орж ирснээс хойш байх тийм үү?
Бичиг: Санракү
Бичиг: Пенсил хүлэг баатар
Бичиг: Катзо Татаки
Катзо Татаки: Тэр бол Санракүгийн санаа байсан. Сонирхолтой болохоор хааныг очиж алцгаая, гэсэн.
Санракү: Чи дуртай байсан биз дээ?
Катзо Татаки: Тийм дээ. Тэр ёстой гоё байсан.
Санракү: Тийм ээ, эцэст нь дэлбэлэх зүйлээр өөрийгөө болон туслахууд бас цайзыгаа дэлбэлчих нь гэж санаагүй шүү.
Катзо Татаки: Тийм ээ, Пенсил гүрний үйл явдал. Нэгдмэл тойргийн серверүүд унтрах хүртэл ярьсан шүү.
Санракү: Тийм ээ. Гэхдээ үнэхээр тухайн мөчдөө амьдарч байгаа царай гаргасан ч яг сэтгэлийн гүндээ бол одоо ч гэсэн уурласан хэвээр байгаа байх. Тэгээд хэн ч дурдаагүй байтал шалтаг гаргаж эхэлнэ...
Пенсилгон: За сайхан тайвширсан байгаа юм чинь гол яриандаа орж болох уу?
Эр зэрэг: За.
Пенсилгон: Сайн байна.
Санракү: Биднийг цуглуулсан гэдэг чинь зүгээр нэг хамтдаа Шанфүро тоглоё гэсэн үг биш биз дээ?
Пенсилгон: Тийм ээ. Цаг байхгүй юм чинь, шууд яриандаа оръё. Онцгой мангас, Булшны хамгаалагч Вэтермоныг гурвуулаа буулгаж авах уу?
Эр зэрэг: Юу? Онцгой мангас гэнэ ээ?
Катзо Татаки: Онцгой мангас гэж... Санракүгийн тулалдсан Ликагонтой адил амьтан биз дээ? Үнэхээр үү? Онцгойг нь үнэхээр сонирхож байна шүү.
Пенсилгон: Тийм ээ. Шангрила Фронтиерын долоон сүйрлийн нэг... Булшны хамгаалагч Вэтермон.
Санракү: Хүлээж бай. Дээд зэргийн бүлгэм руу дайралт хийх гээд урьж байна гэж бодтол... Гурвуулаа л гэсэн үү?
Пенсилгон: Тийм.
Санракү: Бидэнд боломж байгаа юм уу? Тэр Вэтермоныг чинь ер мэдэхгүй ч...
Пенсилгон: Олон хүнтэй байлаа гээд ялж чадах зүйл биш. Үнэндээ Ашура Кайн шилдэг 15 хүнийг оролцуулаад дайрсан ч бараагүй.
Катзо Татаки: Тоглогчдын тоо ихсэх тусам цус болон дайралтын хүч нь ихэсдэг төрөл үү?
Пенсилгон: Тэр байгаа ч гэсэн... Үүнээс илүү мэдээллийг тохиролцож байж хэлэх болно. Нэг л боломж байгаа. Хоёр долоо хоногийн дараа хөдөлнө. Зуны том шинэчлэлтийн дараах шинэ сартай шөнө. Тэр бол тулааны өдөр. Юу гэж бодож байна?
Санракү: Яг шинэчлэлтийн дараа? Яагаад Шанфүро дөнгөж тоглож байгаа биднийг урина вэ? Өндөр түвшинтэй хүмүүсийг хүсэхгүй юм уу?
Пенсилгон: Түвшин дээр санаа зовж байгаа бол тэр нь асуудал биш. Хэрэгтэй зүйл бол тоглогчийн ур чадвар. Тийм болохоор л Мэргэжлийн тоглогч Катко-күн болон хогийн тоглоомын тоглогч Санракү-күн хэрэгтэй.
Бичиг: Пенсил хүлэг баатар
Бичиг: Санракү
Бичиг: Катзо Татаки
Санракү: Мэргэжлийн тоглогч, хогийн тоглоомыг тоглогч хоёрыг харьцуулж болж байгаа юм уу?
Катзо Татаки: Мэргэжлийн тоглогч байгаа учир холдож болно шүү, хогийн тоглоомч оо.
Санракү: Юу гэнэ ээ?
Пенсилгон: Тэгээд юу гэж бодож байна? Нэмэлт төлбөр бол санал болгож болно.
Санракү: За... Яриаг чинь бол ойлголоо. Гэхдээ нэг зүйл нууж байгаа биз дээ? Биднийг оролцуулмаар байвал тэрийгээ ч бас хэлж өг.
Пенсилгон: За. Тэгвэл төлөвлөгөөний уулзалтаа хийх үү?
Бичиг: Долоо хоног бүр
Бичиг: Бүрэн орчинд нь ордог VR
Бичиг: Нүүр хуудасны B3 постерын хамт ирнэ
Эр/эм: Үйлчлүүлсэнд баярлалаа.
Рэй: Нөгөө... Хизүтомэ-күн... Сайн байна уу?
Ракүро: Хөөе, энэ хүн чинь... Өнгөрсөн жил манай ангийнх байсан... Нөгөө... Га... Га... Нэр нь, нэр нь... Ямар нэг Га-сан байсан. Хүлээ. Тархиа ажиллуул. Ига? Кога? Тийм ээ. Сайга-сан.
Рэй: Тийм ээ, зөв. Сайга Рэй байна.
Ракүро: Тийм ээ!
Рэй: Ийм газар таараад л тохиолдол вэ?
Ракүро: Тийм шүү.
Рэй: Дэлгүүр орж яваа юм уу?
Ракүро: Тийм... Харин чи?
Рэй: Би бэлтгэл рүүгээ...
Бичиг: Жудо
Ракүро: Бэлтгэл?
Рэй: Жудо... Нөгөө... Өө тийм Рок Роллын Мана-сан хэлсэн юм... Шангрила Фронтиер тоглож эхэлсэн гэсэн билүү?
Ракүро: Өө тийм. Тоглож байгаа.
Рэй: Тэгээд... Би... Би ч бас Шанфүро тоглодог...
Ракүро: Өө? Ийм баян хуучны айлын хүүхэд хүртэл тоглох юм уу? Шанфүро гайхалтай юм.
Рэй: Нөгөө... хүсвэл цуг тоглож болох уу?
Ракүро: Өө, уучлаарай мэйл ирчихлээ. Хүлээж байгаарай.
Рэй: За! Болно оо.
Бичиг: Хэнээс: Пенсил хүлэг баатар Хэн рүү: Санракү Хурдан ир Намайг хүлээлгэсээр байгаад гэмшиж үхэж байна уу? Чи зүгээр үү? Түргэн тусламж дуудах уу?
Ракүро: Хурдан ир? Яах аргагүй Пенсилгон уу? Амар тайван дэлгүүр ч хэсүүлэхгүй юу? Давхар мэйл ирж байна. Аймаар... Уучлаарай, Сайга-сан. Найзыгаа хүлээлгэчихсэн болохоор. Явлаа. Баяртай!
Рэй: За! Энд байлгасанд уучлаарай. Догдоллоо шүү. Зөндөө ярилаа. Гэхдээ Хизүтомэ-күн... Тийм их энергийн ундаа аваад л. Хэсэгтээ Шанфүро тоглох гээ юу даа... Тэгвэл дахиад уулзаж чадах нь... Өө, бэлтгэл рүүгээ явахгүй бол!
Ракүро: Сайга-саны тоглогчийн нэрийг асуудаг байж дээ.
Эм робот: Шангрила Фронтиерд тавтай морил.
Эмүл: Өглөөний мэнд, Санракү-сан.
Санракү: Эмүл. Ойрхон байна.
Эмүл: За! Тэгээд? Өнөөдөр юу хийх юм?
Санракү: Эхлээд чамаас асуух зүйл байна.
Эмүл: Юу юм?
Санракү: Үнэндээ хоёр долоо хоногийн дараа, Булшны хамгаалагч Вэтермонтой тулалдах бололтой. Тэр хооронд чамаас багаа салгах байх... Юу болсон бэ?
Эмүл: Вэтермонтой юу? Аав... Эзэн... Аа... Эзэ... Аавдаа хэлэхгүй бол!
Санракү: Хөөе. Юу вэ? Хурдан Пенсилгон руу явахгүй бол болохгүй байтал. Нэг асуух зүйл байна.
Пенсилгон: Юу вэ?
Санракү: Гурвуулаа гэсэн дээ? Гэхдээ би одоо NPC-тэй баг болсон байгаа. Тэр яах юм?
Пенсилгон: Өө, нөгөө алдарт туулай юу?
Катзо Татаки: Туулай?
Пенсилгон: Түүнийг нандигнадаг бол салсан нь дээр.
Катзо Татаки: Туулай гэж?
Санракү: Юу гэж байгаа юм?
Пенсилгон: Шанфүрод...
Эмүл: Өө, яана аа! Өө, яана аа!
Пенсилгон: NPC үхэх юм бол...
Эмүл: Асуудал гарлаа.
Пенсилгон: Амилахгүй.
Эмүл: Аав аа!
Бичиг: Бяцхан Шанфүро
Хүүхдүүд: Шанфүро театр!
Бичиг: Пенсилгоны Таван секундийн хариулт
Эмүл: Бяцхан.
Бичиг: Шанфүро театр
Бичиг: Дуртай зүйл?
Пенсилгон: Салют. Үзэсгэлэнтэй ариун байдалд нь дуртай.
Бичиг: Дургүй зүйл?
Пенсилгон: Залхуу хүмүүс. Дэлхийгээс бүгдийг нь алга болгомоор байна.
Бичиг: Санракү-саныг юу гэж боддог вэ?
Пенсилгон: Гаж донтон. Өө магтаж байгаа шүү.
Бичиг: Хэлэх дуртай үг?
Пенсилгон: Хүчнээс илүү ухаан. Төгс төгөлдөр бол жинхэнэ. Бусад нь тэмцэж байхад ашиг ол. Тэгээд...
Бичиг: Өөртөө ямар хоч өгөх вэ?
Пенсилгон: Төгс үзэсгэлэн.
Бичиг: Та тоглогчийн алуурчныг юутай зүйрлэх вэ?
Пенсилгон: Загварын тайзны модель байх аа.
Бичиг: Яагаад?
Пенсилгон: Аль аль нь уйлах урам зориг өгдөг. Загвар өмсөгч нь баяр баясгалангийн улилтыг төрүүлдэг боловч тоглогчийн алуурчин нь үхлийн уйлааныг бий болгодог.
Back to episodes Go home