Оркелотт: Та нар Ашура Кайн нэрийг сэвтээлээ дээ.
Бичиг: Ашура Кай бүлгэмийн ахлагч Орселотт
Кэтчүм: Уучлаарай, Орселотт-сан.
Рэми: Арай ч Аттак мастер оролцоно гэж мэдсэнгүй. Тэрийг бол яасан ч төсөөлж чадсангүй.
Оркелотт: Онцгой зохиол шүү дээ. Дээд зэрэглэлийн тоглогчид ирэх нь ойлгомжтой.
Пенсилгон: Тэгвэл яагаад өөрөө яваагүй юм?
Оркелотт: Би завтай биш.
Пенсилгон: Өө тийм үү?
Бичиг: [Гэгээнтэн] Ахисан түвшний тоглогчид эхлэгчдэд заана#81 [Хөөрхөн] 74: Нэмэлт (Дэвшилтэт) Элит ажлуудыг нээхийн тулд эхлээд Сиксбургт хүрэх ёстой. Би хэдэн удаа үүнийг хэлэх ёстой юм бэ? Асуулт хариултын хэсэгт үүнийг тавьсан нь дээр байх. 75: Алинойюү (Анхлан суралцагч) Эрхэм ахмадуудаасаа асуух зүйл байна. Секондиад хэрэгсэл цуглуулж байгаад ийм тоглогчтой таарсан юм. Тэр маш хөөрхөн ярьдаг туулай авч явж байсан. Яаж тэр мангастай найз болох вэ?
Оркелотт: Юу ч гэсэн энэ туулай бол яахын аргагүй онцгой зүйл. Тэр бол системийг дөнгөж сурч байгаа анхлан суралцагч. Түүнийг сүрдүүлсэн ч болно. Ямар ч үнээр хамаагүй мэдээлэл олж ав.
Бранч: За.
Кэтчүм: Ойлголоо.
Пенсилгон: Тэжээвэр туулай бол яах вэ... Гэхдээ Ашура Кай бид тэрийг эхлээд зохицуулах ёстой биш үү?
Оркелотт: Дахиад л тэр үү? Би энэ талаар баримтлах бодлогоо хэлсэн. Онцгой мангасыг ялах боломжгүй. Яг одоо түүнийг төрүүлэх нөхцөлийг бид л мэддэг. Зүгээр тулгарахад л туршлагын оноо өгдөг хэрэв зөв ашиглах юм бол Ашура Кайн тулааны хүчийг бүр нэмэгдүүлнэ.
Бранч: Тэр зүйлтэй тулалдаад ямар ч утгагүй.
Кэтчүм: Бүрэн хүчээрээ тулалдах юм бол хэрэгслээ л эвдэх хэрэг гарна.
Рэми: Тийм шүү.
Пенсилгон: Мэдсэн юм аа. Энэ хүмүүс ерөөсөө бүтэхгүй.
Оркелотт: Хөөе, хаашаа явж байгаа юм? Бусад гишүүд ирэх хүртэл...
Пенсилгон: Уучлаарай. Би ч бас завтай биш.
Оркелотт: Тэнэг эгч.
Пенсилгон: Өмнө нь бүх үзэн ядалтыг өөрсөд дээрээ төвлөрүүлж "үзэн ядалт дээр цэцэглэх"-ийг өөрсдийн философи болгосон Ашура Кай. Гэхдээ шинэчлэлтээс болж тоглогчийг алах нь илүү эрсдэлтэй болсон тул тэд өөрчлөгдсөн. Аюулаас зайлсхийж, тогтвортой байдлыг эрхэмлэж... одоогийн Ашура Кай тэрийг ялж чадахгүй. Итгэхэд бэрх ч ганцхан NPC-ын төлөө ингэж өөрийгөө асуудалд оруулах гэж дээ. Ялах эсвэл ялагдах том мөрий... Би өөрт байгаа бүх зүйлээ мөрийнд тавьж ялах болно. Онцгой мангас, Долоон сүйрлийн нэг... Булш хамгаалагч Вэтермоныг устгахын тулд. Намайг харж байгаарай, Сэт-чан.
Бичиг: Шинэ бүлэг "Голын хөвөөнөөс хайрыг шингээж шидсэн баглаа цэцэг"
Бичиг: Нүд гялбам моддын далай
Санракү: За, шийдлээ. Эхлээд Призматик ойн агуй руу явах болно. Шалтгааныг нь сонсмоор байна уу, Эмүл? Хэн нэгэн нэрийг нь сонсоод дотроо шинжлэх ухааны шагналын амтанд автаж магадгүй. Гэхдээ тэр бол занга.
Эмүл: Энэ хүнийг хаа нэгтээ харж байсан билүү?
Санракү: Юу? Хүн? Тэр чинь... Сайгер 0 байх аа? Аймаар уур амьсгал байна... Хүлээ, түүн дээр гишгэсэн хариуг авахаар ирээ юу? Муу шүү, Эмүл. Зугтаая.
Эмүл: Юу?
Кэтчүм: Шувуу хүн харагдана уу?
Рэми: Үгүй ээ. Аль хэдийн шинэ хэсэг рүү яваагүй юу?
Санракү: Холд.
Эмүл: Хурдан юм аа.
Бичиг: Санракү
Кэтчүм: Тэр юун залуу вэ?
Рэми: Хачин хүмүүс байх юм аа.
Бичиг: Санракү
Рэми: Хүлээ, хараач. Санракү байна!
Кэтчүм: Юу?
Рэми: Тийм ээ! Тэр хачин хуягаар биднийг хуурах гэсэн байх нь.
Кэтчүм: Ухаантай гэж бодоо юу?
Эр: Тэрийг хараач!
Эм: Мангас?
Эр2: Явчихлаа.
Эр3: Юу байсан юм бэ?
Рэми: Тэнд байна.
Кэтчүм: Буцаад ир.
Санракү: Новш гэж. Эмүл, дараагийн хэсэг рүү явцгаая.
Эмүл: За!
Рэми: Эргэлзээгүй тэр зүг чинь... Тэд төмөр балгас руу явж байна.
Кэтчүм: Хаалга дээр от гэж тэдэнд хэл.
Ласс: Ойлголоо. Бид очлоо.
Эмүл: Өршөөгөөрэй, Санракү-сан?
Санракү: Юу?
Эмүл: Бидний бай чинь Призматик ойн агуу биз дээ? Энэ чинь ариун хүмүүсийн төмөр балгасны зүг.
Санракү: Хууралт юм аа. Шууд байршил руугаа явах юм бол баригдах болно. Балгас руу явж байгаа юм шиг бодогдуулаад, гудмаар хөндлөн гараад Призматик ойн агуй руу явна! Хэдэн секунд ч хамаагүй орхиж чадвал... Намайг буруу хаалганы өмнө хүлээж байх болно.
Кэтчүм: Новш гэж, хаашаа явчхав? Юу ч гэсэн балгасны хаалга руу явцгаая.
Рэми: За.
Санракү: Харсан уу, Эмүл? Бусдыг хуурахын тулд, үргэлж ойлгомжтой нэг худал зүйлийг бэлдэж, үнэн мэт зүйлийг худал болгож хуурах хэрэгтэй.
Эмүл: Ойлголоо.
Санракү: Пенсилгоноос сурсан л даа. За, төгс. Хууралт амжилттай... Яаж мэдсэн юм бэ?! Арай энэ зүгээр нэг булчинтай тоглогч биш юм уу?
Бичиг: Сайгер 0-оос найзын хүсэлт хүлээж авлаа. Хүлээж авах уу?
Бичиг: Үгүй
Бичиг: Тийм
Санракү: Юу? Найзын хүсэлт?
Сайгер-0: Найз болмоор байна.
Санракү: Сонсогдохгүй нь ээ. Хүлээ, тоглогч нь эмэгтэй юм уу?
Өгүүлэгч: Найзуудын систем нь тоглоомын хүрээнд ойр дотно харилцаатай байдгийн баталгаа. Найзын хүсэлт нь ийм харилцааг бий болгох хүсэл эрмэлзлийн илэрхийлэл.
Санракү: Яагаад над руу найзын хүсэлт явуулж байна вэ? Анхаарлыг минь бууруулах техник үү? Үгүй ээ... Тийм байсан бол одоо би хуваагдсан байх ёстой. Тэгвэл найзын нөхөрлөл үүсгэж байгаад надаар зохиолын талаар хэлүүлэх гэж байна уу? Сайгер 0... Миний бүрэн төгс хууралтад хуурталгүй миний жинхэнэ байршил дээр хүрч ирсэн чадвартай. Яах аргагүй ямар нэг зүйл байх ёстой. Гэхдээ би бол олон тоглогчтой тулалдаж ирсэн тоглоомчин... Хүлээж авъя. Чиний аргаар тоглоод ч хамаагүй ялах болно.
Бичиг: Санракү найзын жагсаалтад чинь орлоо.
Рэй: Чадчихлаа. Алдсаныхаа дараа яах вэ гээд санаа зовж байсан ч...
Сайгер-0: Эцэст нь олсон байтал. Би анх Тирдремад ирэх үед, ойн агуйгаар явсан тийм ээ?
Рэй: Бүрэн таасан ч гэсэн... Олсондоо баяртай байна.
Сайгер-0: Нөгөө... Хэрвээ зүгээр бол... тоглоомд чинь тусалж болно шүү.
Санракү: Туслах аа? Мэдсэн юм аа! Намайг түүнд өртэй болгож байгаад мэдээллийг дараа хэлүүлэх нь үү? Нөгөө... Би тийм тоглоомын аргад дургүй л дээ. Баярлаж байгаа ч татгалзъя.
Сайгер: Нөгөө... Мэдээж тэгнэ л дээ. Нөгөө... Хөгжилтэй байдлыг чинь сүйрүүлсэнд уучлаарай. Би нөгөө жоохон бүдүүлэг байлаа... Тэгвэл... тоглоомд чинь амжилт.
Санракү: Өө... За. Бас чамайг өмнө нь гишгэх чулуу болгож ашигласанд уучлаарай.
Сайгер-0: Өө, зүгээр дээ. За тэгвэл баяртай.
Санракү: За. За тэгвэл баяртай. Айн? Амархан буугаад өгчихлөө...
Эмүл: Тэр ч ёстой хүчтэй хүн байлаа шүү.
Санракү: Тийм ээ, мундаг тоглогч байсан. Бараг надаас дөрөв эсвэл тав дахин хүчтэй байх.
Эмүл: Санракү-сан ворпал сүнсээрээ бол ялагдахгүй байх.
Санракү: Баярлалаа. Ворпал сүнс юу болохыг хэлээд өгөөсэй дөө. Гэхдээ... би хэт их зүйл бодоод байна уу? За юу ч гэсэн ярихад амархан Ликагонтой таарсан гээд мартаад урагшилъя даа.
Сайгер-0: Хамт байсан охин нь тоглогчийн нэргүй байсан гэдэг чинь... NPC байх нь ээ? Эхэндээ гайхаад нуугдсан ч гэсэн...
Рэй: Юу ч гэсэн, Хизүтомэ-күнтэй найзууд болж чадлаа. Ахиц гаргасан шүү, Мана-сан.
Мана: Хурдан сэтгэлээ илчил.
Кэтчүм: Новш гэж. Балгас руу яваагүй юм уу?
Рэми: Хууралт уу? Түүнийг ойлгоод эхэллээ.
Кэтчүм: Энэ чинь ойн... Аттак мастер? Үүнийг дараа шалгая.
Эмүл: Эцэст нь тайвширч чадах нь.
Санракү: Гэхдээ ийм зүйл өмссөн ч баригдчихлаа.
Эмүл: Агуй байтал гэрэлтэй байна шүү. Санракү-сан!
Санракү: Гэрэлтдэг хөвд үү? Тийм юм байх нь. Хонгилын төгсгөлд гарч ирэхэд намайг маш олон үзмэрүүд угтсан. Нүдний минь од харваж байгаа мэт байсан ч... Энэ үнэхээр л нэр шигээ юм.
Бичиг: Призматик ойн агуй
Бичиг: Хадгаламжтай эрвээхэй
Бичиг: Эзэнт гүрний ажилчин зөгий
Бичиг: Дуурайх цөгөрцгөнө
Бичиг: Эвэрт цох
Санракү: Гайхалтай. Яах аргагүй шинэ газар догдлуулах юм. Бяцхан гэдэс чинь ийм сэтгэл татам байдлаар найгах юм...
Бичиг: Намгийн чинжаал тоноглогдсон
Санракү: Үнэтэй хэрэгсэл унагаарай даа. Хэрэгсэл аваад мөнгөгүй болсон юм.
Эмүл: Санракү-сан хичээгээрэй.
Санракү: Барилаа. Тийм том гэдэстэй байж хөнгөн далавчтай юм гээч. Гэхдээ эрвээхэйн хурд бол удаан байна. Бодсоны дагуу. Гэдсийг нь гэмтээхгүй бол хэрэгсэл болгож авч болно гэж бодсон юм.
Бичиг: Хадгаламжтай эрвээхэйн цэцгийн балтай уут Эрвээхэйн балаа ашиглах гэж хадгалдаг уут. Энэ нь маш хэврэг тул бүрэн бүтэн байлгах хэцүү. Балыг шидэх хөгжилтэй бас идэхэд амттай.
Санракү: Юу гэнэ вэ? Хадгаламжтай эрвээхэйн цэцгийн балтай уут? Шидэхэд хөгжилтэй?
Эмүл: Гайхалтай байлаа, Санракү-сан.
Санракү: Тийм шүү. Энэ байдлаараа хэрэгсэл цуглуулцгаая.
Эмүл: Мөнгө олцгооё.
Санракү: Тэгээд бүсийн босс хүлээж байгаарай.
Эмүл: Бидэнд айх зүйл үгүй.
Санракү: Тэнд байна.
Эмүл: Би харахгүй байна өө.
Бичиг: Шиддэг хутга тоноглогдсон.
Санракү: За харж бай.
Эмүл: Хутга авсан юм уу?
Санракү: Шиддэг хутга. Би ойрын тулаанаас өөр зүйлгүй байсан учир, тэр новшийн шувуунаас болж сэтгэлдээ сэв авсан.
Бичиг: Практик бэлтгэлийн өрсөлдөгч 5 Хорт бүргэд
Санракү: Энэ нь хэрэглээний зүйл боловч алсаас дайрах үнэлж баршгүй арга. Яах аргагүй тэнд байжээ. Зугтаж өөрийгөө нуугаад л... Хурдан хэрэгсэл бол.
Бичиг: Мушгирсан ир
Эмүл: Гайхалтай.
Санракү: За, тэдгээр залуус өнгөлөн далдалсан отолтгүй бол амархан л юм.
Эмүл: Хэрэгсэл нэлээн ихийг цуглууллаа даа.
Бичиг: Хадгаламжтай эрвээхэйн цэцгийн балын уут Эзэнт гүрний ажилчин зөгий цэцгийн үс Эзэнт гүрний ажилчин зөгийн хатгуур Эзэнт гүрний ажилчин зөгийн эрүү Дуурайх цөгөрцгөний далавч Дуурайх цөгөрцгөний хадуур
Санракү: Нэлээн дажгүй байлаа, гэхдээ нэг ялаагүй юм байна. Өө гараад ирлээ. Том юм аа! Тэр цох бараг таван метр юм шиг байна.
Эмүл: Эвэрт цох байна.
Бичиг: Эзэнт гүрний ажилчин зөгий
Санракү: Тулалдах нь уу?
Эмүл: Эзэнт гүрний зөгийн үүрэн дээр шүүс ууж байна.
Санракү: Тэгээд л уурлажээ.
Бичиг: Эзэнт гүрний хатан зөгий
Санракү: Хараач. Хатны тушаалаараа дайрах эзэнт гүрний зөгийнүүд. Гэхдээ тэдний хатгалтаас нөлөө авахгүй эвэрт цох. Ялалтын дарь эх хэн дээр нь тусах бол? Тайлбарлагч Эмүл-сан юу гэж бодож байна?
Эмүл: Тайлбарлагч? Би тийм их зүйл мэдэхгүй.
Санракү: Ядаж "Бидэнд таамаглаж чадах юм алга." гээд хэлээч дээ. Зүгээр сэтгэлээрээ юм хэлэхэд л болно.
Эмүл: Хэцүү юм аа.
Санракү: Мангасуудын хоорондох ширүүн тулаан хурцдаж байна! Эвэрт цох дөрвөн эврээрээ дайрч тэдний үүр рүү урагшилж байна. Энэ байдлаараа эзэнт гүрний зөгийнүүд ялагдах уу? За, Эмүл-сан? Тэдэнд нэг зүйлийг хэлээрэй.
Эмүл: Том шавж байна.
Санракү: Юу вэ? Өө бурхан минь! Тасралтгүй довтолгооны давалгаа нь эвэрт цохын хуягт цоорхой гаргаж ирлээ. Энд хүчтэй дайралт хий гэсэн тушаал өгөх хатан зөгий. Эвэрт цох асуудалд орлоо. Ингээд шийдэгдлээ. Дайралтынх нь хүрээнд орсон хатан руу шууд дайрав. Хатнаа алдсан зөгий нар тарцгааж байна. Шууд хоолондоо буцаж орох юм уу? Үхлийн шархтай болсон баймаар юм. Хаан шиг л юм даа.
Эмүл: Бидэн рүү ирж байна. Яана аа.
Санракү: Хөөе, би эзэнт гүрний зөгийнүүдийн хэрэгслийг түүе гэж бодсон юм. Тэр юун уур вэ? Би уурлуулснаа санахгүй байна.
Эмүл: Биднийг хоолыг нь хулгайлах гэж бодсон уу?
Санракү: Хоол уу?
Бичиг: Хадгаламжтай эрвээхэйн цэцгийн балын уут
Санракү: Үүнийг оролдож үзье. Цэцгийн балыг хөөж байсан бололтой. Эзэнт гүрний зөгийн үлдээсэн цоорхой... Ашиглахгүй байж чадахгүй. Тийм ээ. Ажлыг нь хулгайлж чадлаа.
Бичиг: Унасан хэрэгслүүд Эвэрт цохын эвэр Эвэрт цохын эрүү Эвэрт цохын хуяг Эвэрт цохын далавч
Санракү: Миний агуулах хэрэгслээр дүүрчихлээ. Хэрэгсэл түүхээ түр зуур зогсооё доо.
Эмүл: Бусдын хөдөлмөрийг мөлжих нь надад тийм ч сайхан санагдахгүй байна.
Санракү: Юу яриад байгаа юм? Хүчтэй нь хүчгүйгээ идэх ертөнц. Амьд үлдсэн нь л ялагч болно. Эндхийн бүсийн босс аалз билүү?
Эмүл: Тийм ээ. Алиалагч аалз гэдэг нэртэй.
Санракү: Тэгвэл... ойртож байгаа бололтой. За!
Бичиг: Бяцхан Шанфүро
Хүүхдүүд: Шанфүро театр.
Бичиг: Күон Амагэ гэж яг ямар хүн бэ?
Эмүл: Бяцхан.
Бичиг: Күон Аманэ Алдартан загвар өмсөгч Загварын ертөнцийн гялалзах од
Бичиг: Шанфүро театр
Өгүүлэгч: Аманэ Това нь 24 настай. Тэр бол алдартай загвар өмсөгч, өсвөр насныхны биширдэг хүн. Түүний төрх харсан хүн болгоныг татна, заримдаа бүр илүү. Хүмүүс түүнийг бодохдоо яаж төсөөлдөг вэ? "Сахиусан тэнгэр"? Үгүй ээ,"Үзэсгэлэн гоо дарь эх" Түүний гоёмсог хувцаслалт нь түүнд цэвэр ариун байдал, өөртөө итгэх итгэлийг өгдөг. Гэхдээ тэрээр Шанфүрод орохоороо... Тоглогчийн алуурчин болдог. Үгүй ээ, энэ бол жинхэнэ төрх нь.
Пенсилгон: За өнөөдөр ч бас аллага үйлдье.
Back to episodes Go home