Өгүүлэгч: Энэ ертөнцөд тоолохын аргагүй их тоглоом байгаа. Хэдийгээр дийлэнх нь нэг л мэдэхэд ирээд, явдаг. Тэр олон тоглоомын оргилд зогсох нь дэлхий даяар 30 сая гаруй тоглогчтой бүрэн орчинд нь ордог VR тоглоом болох... бурхны түвшний тоглоом гэх цолыг авах эрхтэй Шангрила Фронтиер юм. Хогийн тоглоомдоо хайртай, Хизүтомэ Ракүро нь бурхны түвшний тоглоом болох Шангрила Фронтиерд орно. Түүнийг ямар адал явдал хүлээж байгаа бол?
Бичиг: 300-ийн хязгаарын үймээн
Вайсачэ: Аль хэдийн ес дахийг нь ялаа юу? Цагаа оллоо.
Санракү: Ваш?
Эмүл: Аав аа... Үгүй ээ, эзэнтэн.
Вайсачэ: Арав дахь мангасыг миний барьж авсан мангас болгоё гэж бодож байна. Жоохон аялал хийгээд ирлээ.
Санракү: Хүн үү? Үгүй байх. Шидтэн үү?
Вайсачэ: Эрт урьд цагт... урт наслахын тулд модтой нийлэх гэсэн тэнэг байсан юм. Түүнийг одоогийн чи бол ялж чадахгүй байх. Тиймээс би ялалтын өөр шалгуурыг сонгоно.
Санракү: Тэр нь?
Вайсачэ: 5 минут амьд үлд.
Бичиг: Онцгой зохиол Туулайн улсын урилга Практик бэлтгэлийн өрсөлдөгч 10 Хэвийн бус модны шидтэн
Эр робот: Онцгой зохиол, Туулайн улсын урилга. Практик бэлтгэлийн өрсөлдөг 10 Хэвийн бус модны шидтэн.
Бичиг: Нөхцөл 5 минут амьд үлдэх
Эр робот: Нөхцөл: 5 минут амьд үлдэх.
Бичиг: Нөхцөл 5 минут амьд үлдэх
Санракү: Тэсвэр тэвчээрийн тулаан уу? Үнэхээр 5 минут л байж болох юм уу? Зугтаад байх юм бол... Саяных дайралтын хөдөлгөөнтэй байсан уу?
Вайсачэ: Өөртөө итгэлтэй байгаа чинь сайхан. Гэхдээ түүндээ хүрээрэй дээ.
Санракү: Ойлголоо. 5 минут жоохон удаан байх нь.
Бичиг: Практик бэлтгэлийн өрсөлдөгч 10 Хэвийн бус модны шидтэн Түвшин 120
Санракү: Энэ одоо юугаар хийгдсэн юм бэ? Бие махбодын дайралт түүнд үйлчлэхгүй гэж үү? Бултахаас өөр аргагүй гэсэн үг үү?
Эмүл: Нэг минут өнгөрлөө. Дахиад дөрвөн минут, Санракү-сан.
Вайсачэ: За тэгэхээр өөрийнхөө ворпал сүнсийг надад харуул.
Санракү: Хэвийн бус модны шидтэн. Ерөнхийдөө... Энэ залуу аюултай. Бараг хөдөлгөөн нь харагдахгүй үндсээр хийх дайралт... Хүрэх л юм бол чамайг дибафф хийхээр харагдах гинж.. Хоёулаа намайг албатай юм шиг л дагаж ирнэ, тийм болохоор бултахад хамаг хүч шаардагдаж байна. Гэхдээ хамгийн асуудалтай нь... түүний хааяа нэг гаргадаг энэ шидийн дайралт. Тэгээд ч болоогүй... цаг өнгөрөх тусам шидийн төрөл нь ихсэж байна! Бас тулаан үргэлжлэх тусам дайралтууд нь хүнд болох тохиргоотой юм уу? Гинж, үндэсний тоо нэмэгдэж, шид нь илүү өргөн хүрээг хамарч байна. Хэрэв дайралтынх нь даралт нэмэгдээд байх юм бол... 5 минут тэвчилгүй баттай алуулна. Өөр нэг шид нэмэгдсэн үү? Тэр одоо юу вэ? Бие махбодын дайралтыг хаангаа өөрөө дайралтаа нэмээд байх юм уу? Үнэнийг хэлэхэд, Ликагонтой тулалдах нь илүү ялах боломжтой юм шиг! Аргагүй л эхний тулаан. Бүтэхгүй ээ. Бодож ч чадахгүй нь. Бас ядарчихлаа. Ялагдсаныхаа дараа л сайхан бодож стратеги зохиоё. Угаасаа үхсэн ч ял гэх зүйл авахгүй. Хэнд хамаатай юм... Хүлээ. Юундаа шууд тэгж бодоод байгаа юм? Чи хэзээнээс ийм байсан юм? Би эхний оролдлогоороо шууд л бүгдийг нь ялна гэж бодоогүй. Үгүй ээ, дууслаа. Үнэхээр баларлаа. Намаг ухагчийн үед ч бас. Эмүлд найдаж амархан бууж өгсөн. Нэг л мэдэхэд буланд шахагдсан явсан. Ядаргаа вэ. Хэт их хогийн тоглоом тоглоод оюун санаа минь хүртэл хог болж.
Эмүл: Санракү-сан.
Санракү: Яах аргагүй хогийн зүйлийг хэт их аваад байж болохгүй. Бурхан шиг зүйл бодохгүй бол ч. Хүчээр ялагдах арга хэмжээ биш байтал бууж өгөх өө... бүрэн нээгдээгүй байгаа тоглоомд буланд шахагдах гэж үү... утгагүй юм!
Вайсачэ: Дайралтынх нь урсгалыг даваад ойрын тулаанд орно гэнэ ээ? Гэхдээ энгийн дайралтаас өөр юм хийхгүй хүн яах гээ вэ?
Санракү: Ядарч байна шүү, би. Тийм болохоор. Хурдан дуусгачхаад унтана. Чамд бие махбодын дайралт үйлчлэхгүй ч дайралт бол нэвтэрнэ биз дээ? Мангас юм байж тансаг таяг авч явж байх шив. Тэр чинь байхгүй бол яах бол? Яах аргагүй энэ байхгүй бол шид ашиглаж чадахгүй нь ээ? Сүйрсэн ертөнцөд хулгай хийж л амьд гарна! Нэгдмэл тойрогт сурч авсан миний чадвар. Битгий дутуу үнэлээрэй.
Вайсачэ: Дажгүй гартай юм гээч. Гэхдээ хоёр минут үлдсэн байна. Тайвшрах цаг болоогүй шүү. За юу хийж чаддагаа харуул.
Санракү: Таягаа алдсаны дараа зүгээр галзуурах юм уу? Арай л их дайралт байна шдээ. Тоглоод байгаа байлгүй дээ. Ганц таягийн төлөө ингэх юм уу? Гэнэт л идэвхжээд муу новш.
Эмүл: Санракү-сан болж байна шүү. Дахиад нэг л минут. Бултаад, зугтаад, ухраад байгаарай.
Санракү: Миний хурдыг бүү басамжил. Ийм ойрхон ирчхээд үхлээ юу? Хана? Муу шүү.
Бичиг: Санракү
Бичиг: Сорох Ядралт Хурд↓
Санракү: Яах аргагүй дибафф хийдэг гинж үү? Бас Ликагоны тэмдгийг давахаар хүчтэй. Энэ байдлаараа бултаж чадахгүй нь.
Мангас: Буцаагаад өг.
Санракү: Тэгж их хүсэж байгаа юм бол... Очоод ав, муу новш. Үнэхээр очиж авах хүн байх уу? Тэнэг юм даа, чи. Тэнэг таяггүй байсан ч ингэж дайрсаар байвал чи ялах байсан байтал. Яадаг тэнэг вэ. Муу модон толгойт. Айн? Хүлээж бай! Таван минут болсон биз дээ? Дуусаагүй юм уу?
Вайсачэ: Миний дураараа шийдсэн таван минут л даа. Арай хийнэ амжсан ч тэнцсэнд тооцъё. Чи яах аргагүй надад өөрийн ворпал сүнсээ харууллаа.
Санракү: Юу? Бие махбодын дайралт үйлчлэхгүй биз дээ?
Эмүл: Чадлаа! Итгэж байсан шүү, Санракү-сан.
Вайсачэ: Тэр бол таягаа барьж байх үед л. Таяг байхгүй бол зүгээр нэг хөдөлдөг мод.
Санракү: Тийм болохоор л тэгж их буцааж авмаар байсан байх нь. Тэгэхээр... би даалгаврыг давсан гэсэн үг үү?
Вайсачэ: Тийм. Шагнал ч бас авна.
Санракү: Хүлээж байлаа.
Вайсачэ: Чамайг Рабитузагийн хүндэт хүн болгож зарлаж байна.
Бичиг: Цол
Бичиг: Рабитузагийн хүндэт хүнийг
Бичиг: олж авлаа.
Эмүл: Гайхалтай, Санракү-сан. Тийм ээ, тийм.
Санракү: Тийм биш ээ... Ховор хэрэгсэл гэх мэт зүйл өгөхгүй юм уу?
Вайсачэ: Өө, тийм. Мартчихаж.
Бичиг: Ворпал сүнсний хүзүүвч ариллаа.
Бичиг: Дагалдах хэрэгсэл
Вайсачэ: Энэ чамд хэрэггүй биз дээ? За дараа бас хичээгээрэй.
Бичиг: Онцгой зохиол
Бичиг: Туулайн улсын урилгыг
Бичиг: давлаа.
Эр робот: Онцгой зохиол, туулайн улсын урилгыг давлаа.
Санракү: Хүлээ. Надад үлдэхгүй юм уу?
Бичиг: Нэмэлт онцгой зохиол Ворпалын туульс Эхлүүлэх үү? Үгүй Тийм
Эр робот: Нэмэлт онцгой зохиол, Ворпалын туульсыг эхлүүлэх үү?
Санракү: Ямар ч хэрэгсэл байхгүй юм уу?
Ракүро: Ёстой нэг шөнө дунд болж байна.
Санракү: "Ариун сүнс чичрэх үед, нэгэн туулай баатарлаг үлгэрийг ярих болно. Жоохон юу хэлээд байгааг нь ойлгохгүй байна.
Бичиг: Нэмэлт онцгой зохиол Ворпалын туульс Ариун сүнс чичрэх үед, нэгэн туулай баатарлаг үлгэрийг ярих болно.. Түвшин: 80
Санракү: Саяхан олж авсан нэмэлт онцгой зохиол, Ворпалын туульс... Юу ч гэсэн тийм гээд дарсан, гэхдээ яаж эхлүүлэхийг нь мэдэхгүй байна. Дээрээс нь санал болгож буй түвшин нь 80 ...
Бичиг: Түвшин 31
Санракү: "Ариун"... Нээрээ хөтөч сайт дээр байсан байх аа. Аль эрт дээр үед мөхсөн соёл иргэншил биз дээ? Гэсэн хэдий ч бүх мэдлэг, таамаглалууд асар их болсон учраас хурдан бууж өгсөн. Энэ эмх замбараагүй байдлаас ашиглах боломжтой мэдээллийг авах нь тийм ч хялбар биш байх болно. Тоглоомын түүхийг олж мэдэхэд зориулагдсан бүлгэмүүд байдаг, тиймээс олон мэдээлэл байх нь аргагүй. Юу ч гэсэн онцгой зүйлийг ардаа орхиод хотыг судалж бас дараагийн хэсгийг зорих уу даа.
Эмүл: Хөдлөх юм уу?
Санракү: Тийм. Хүлээ, тийм шүү дээ... Ингэж гадагш гарах юм бол... Тоглогчдын алуурчин болон мэдээллийн ангуучид дахиад гарч ирнэ. Толгойн өмсгөлөө сольсон ч, Ликагоны хараал анхаарал татна. Ингээд биедээ ямар нэг хуяг өмсөж чадахгүй байгаа нь ёстой асуудал үүсгэж байна. Муу нохой.
Эмүл: Бүхэл биеэ нуувал яаж байна?
Санракү: Тэрийг л яаж хийхээ бодож байна.
Эмүл: Тэгвэл сайхан юм зардаг газар мэднэ.
Питз: Өө? Эмүл эгч үү дээ?
Бичиг: Питз
Санракү: Арай туулайн улсын ордны онцгой дэлгүүр үү?
Эмүл: Санракү-сан. Энэ бол миний дүү Питз Тэрээр бараа олж аваад Рабитузад зардаг!
Санракү: Танилцахад таатай байна.
Питз: Рабитузад ч гэлтгүй. Өөр хотуудаас ч бас олж болно шүү. Хүн болж хувирч байгаад хийдэг учир тэгж их гардаггүй л дээ. Гэхдээ тааралдах юм бол мэндлээрэй. Шөнийн эзэн хааны хонгор, Шувуу хүн гуай.
Санракү: Шувуу хүн? Энэ бол зүгээр баг бөгөөд үүний цаана жинхэнэ хүний царай байгаа. Харав уу? Юундаа тэгж их гайхсан юм?
Бичиг: Ширтсэн шувуу баг өмслөө
Эмүл: Зүгээр авчихлаа. Ямар нэг шалтгаанаас болоод авч болдоггүй гэж бодож байлаа.
Санракү: Мэдээж авч болно.
Эмүл: Тэгвэл бүр илүү хэрэгтэй. Питз чи саяхан сонирхолтой зүйл олж авсан гэсэн байх аа?
Питз: Тийм ээ. Дажгүй юм байсан болохоор заръя гэж бодсон, гэхдээ үнэтэй нь харьцуулахад нэлээн энгийн харагдаж байсан учир худалдан авах хүн олдох хэцүү байсан.
Санракү: Нэхмэл?
Эм: Өө... Тирдрема хавиарх газрын зураг гэсэн байх аа?
Санракү: Тийм ээ, болно.
Бичиг: Санракү
Эм: Үйлчлүүлсэнд баярлалаа.
Санракү: Үгүй ээ, баярлахгүй байна. Энэ юун хэрэгсэл вэ? Ликагоны тэмдгийг бол нууж л байна л даа. Яахын аргагүй инээдмийн хувцас байгаа биз дээ?
Эмүл: Санракү-сан тэгж хашхирах юм бол анхаарал татна шүү.
Санракү: Би аль хэдийн анхаарал татчихаад байна.
Бичиг: Меджед Кеффиех зан үйл
Эмүл: Хотоос гарах хүртэл тэсээрэй. Яаж ийгээд болох байх аа.
Санракү: Тийм дээ. Хэрэгтэй эдгээх хэрэгсэл болон газрын зураг олж авсан юм чинь. Гэхдээ хүнд хувирсан чи бүр маш хурдан манагаа үрэх юм аа. Хэрэгсэл дуусахаас өмнө дараагийн хэсэг руу явъя.
Бичиг: Призматик Ойн Агуй
Санракү: Тирдремагаас цааш гурван урагшлах боломж байгаа гэсэн байх аа.
Эмүл: Тийм.
Бичиг: Призматик ойн агуй
Эмүл: Фурфолкшир руу явж буй Призматик ойн агуй. Ургамлаар дүүрсэн том агуй бөгөөд, бүх өнгийн цэцэг цэцэглэдэг!
Бичиг: Феллфэйт галт уулын тогоо.
Эмүл: Файвэл рүү явах замд орших Феллфэйт галт уулын тогоо. Удаан унтарсан галт уулын тогоонд ус хуримтлагдан нуур үүсгэсэн. Тэгээд Сиксенвелдт хүрэх замд орших ариун хүмүүсийн төмөр балгас
Бичиг: Ариун хүмүүсийн төмөр балгас
Эмүл: Ариун хүмүүсийн үеийн балгас бөгөөд олон эргэдэг төмөр хавтангаасаа энэ нэрийг авсан!
Санракү: Ойлголоо. Эхлээд аль хэсэг рүү нь явах вэ? Энэ сонголт аль хэсгийг нь тоглох алийг нь судлах гээд л алийг нь ялах вэ гэдэг тулааны тоглоом шиг юм. Тиймээс маш нарийн төвөгтэй шийдвэр.
Эмүл: Би бол Феллфэйт галт уулын тогоог санал болгож байна.
Санракү: Чи чимээгүй байж бай, Эмүл. За шийдлээ. Эхлээд Призматик ойн агуй руу явах болно. Шалтгааныг нь сонсмоор байна уу, Эмүл? Эхлээд үүнээс хамгийн зайлсхийх ёстой хэсэг бол Ариун хүмүүсийн төмөр балгас. Хэн нэгэн нэрийг нь сонсоод дотроо шинжлэх ухааны шагналын амтанд автаж магадгүй. Гэхдээ тэр бол занга. Шинжлэх ухаан гэдэг нь соёл иргэншил гэсэн үг. Тийм ээ, олон зууны мэргэн ухаан!
Эмүл: Энэ хүнийг хаа нэгтээ харж байсан билүү?
Санракү: Тиймээс тэр балгасанд буу гэх мэт одоогийн статусаараа зохицуулж чадахгүй ядаргаатай зүйлс байгаа учир алгасъя. Юу? Хүн?
Бичиг: Бяцхан Шанфүро
Хүүхдүүд: Шанфүро театр.
Бичиг: Санракүгийн харсан зүйл!
Эмүл: Бяцхан.
Бичиг: Шанфүро театр
Санракү: Тэр гайхалтай хайрцаг. Вашийн нууц зүйл үү? Рабитузагийн хаанд байх зүйл хэр ховор бол? Тэр дотор юу байгаа юм бэ? Лууван? Ваш ах ч бас яах аргагүй туулай юм даа.
Бичиг: Бяцхан Шанфүро
Хүүхдүүд: Шанфүро театр.
Бичиг: Санах ой: XX секунд
Эмүл: Бяцхан.
Бичиг: Шанфүро театр
Санракү: За тэгэхээр... Шинээр худалдаанд гарсан Агуу Макс тан тан гоймон. Уух зүйлс бэлдэх хэрэгтэй шүү. Юу? Ус чинь халуун ногоог бүр дордуулдаггүй билүү? Цангаж байна шүү. Баларлаа. Рефлексээрээ уучихлаа. Дөнгөж нэг минут болсон байтал. Гэхдээ дахиад хоёр минут байна. Өө тийм. Тэр тоглоомд орсны нэмэлт шагнал байдаг. Хурдан хийчхээд ирье. Мартчихаж. Бүр шингэчхэж. Шөлгүй бор гоймон болчхож дээ. Идэхээс дээ.
Back to episodes Go home