Shangri-La Frontier 7

Өгүүлэгч: Энэ ертөнцөд тоолохын аргагүй их тоглоом байгаа. Хэдийгээр дийлэнх нь нэг л мэдэхэд ирээд, явдаг. Тэр олон тоглоомын оргилд зогсох нь дэлхий даяар 30 сая гаруй тоглогчтой бүрэн орчинд нь ордог VR тоглоом болох... бурхны түвшний тоглоом гэх цолыг авах эрхтэй Шангрила Фронтиер юм. Хогийн тоглоомдоо хайртай, Хизүтомэ Ракүро нь бурхны түвшний тоглоом болох Шангрила Фронтиерд орно. Түүнийг ямар адал явдал хүлээж байгаа бол?

Бичиг: Ариун хүмүүсийн үлдэгдэл: Төөрсөн ялагдагч

Ракүро: Тэгээд тэр тоглоом ёстой хогийн байсан. Бас автоматаар хадгалахаас өөр юмгүй.

Ракүрогийн найз: Сайн ойлгохгүй байгаа ч хөгжилтэй юм шиг ээ!

Ракүро: Үгүй ээ, хөгжилтэй биш. Тоглоом нь алдаа зааж гарна. Ёстой хог.

Ракүрогийн найз: Тэгвэл яагаад тоглож байгаа юм бэ?

Ракүро: Хөгжилтэй болохоор.

Ракүрогийн найз: Хөөе.

Рэй: Тэр үргэлж инээж байдаг.

Эр2: Хөөе, Ракүро. Энэ сүүлийн дугаар нь уу? Юу вэ?

Рэй: Хөгжилтэй харагддаг.

Эр2: Дахиад л хогийн тоглоом хайж байна уу?

Рэй: Тийм түүнийг би сонирхдог болсон. Түүний төрхийг хайдаг болсон байсан.

Ракүрогийн найз: Сайн уу, Ракүро?

Ракүро: Сайн уу?

Рэй: Түүнтэй олон удаа ярилцах гэж оролдсон ч...

Ракүрогийн найз: Дахиад л шөнөжин тоглоом тоглосон уу?

Ракүро: Тэр бол...

Рэй: Гэхдээ би хангалттай зоригтой биш байсан.

Ракүро: Сонс доо! Тэр бүр...

Рэй: Хизүтомэ-күнтэй ярилцаж чадах юм бол...

Ракүро: Ёстой хогийн тоглоом байсан...

Рэй: Тэр нь тоглоом дотор байсан ч гэсэн...

Санракү: Новш гэж! Бурхны тоглоомд хогийн тоглоомын бүлэг хэрэггүй.

Кэтчүм: Чиний тэр мэдээллийг чинь гаргаад өгнө дөө.

Сайгер-0: Хагалах дайралт! Тэрэг сүйтгэгч!

Эмүл: Яг юу вэ?

Бичиг: Сайгер 0

Санракү: Сайгер 0 Тоглогч алах төрлийн хүн биш бололтой... Гэхдээ тэр ч бас бусадтай адил онцгой зохиолыг хүсэж байгаа биз. Энэ байдлаас гарч чадахгүй нь. Ямар нэг гарах арга бод.

Анималиа: Миний нууц хөзрийг хариулж чадах уу? Энэ нь "Шидийн ур чадвар" болон нэг оронтой цус шаарддаг.

Бичиг: Хор Саажуулах Сорох Ядрах Хурд

Анималиа: Өрсөлдөгчөө ч, өөрийгөө ч устгах аллага амиа хорлох хараал!

Пенсилгон: Би үйлийн үртэй сүрлэн хүүхэлдэйгээ ашигласан. Өөр нэг хараалыг хариулж чадахгүй.

Анималиа: Үлдсэн амьдралынхаа хариуд, чамд шууд үхэх дибаффыг олж байна.

Бичиг: Баяртай, Зам нэгтэн гуай!

Анималиа: Зам нэгтэн!

Пенсилгон: Бүтэлгүйтлээ.

Бранч: Юу вэ...

Ласс: Пенсилгон-сан?

Санракү: Эмүл. Хаалга бэлдээрэй.

Эмүл: Юу?

Санракү: Уучлаарай.

Рэми: Хөөе.

Бранч: Новш гэж!

Санракү: Нээлттэй байна, тэнэг ээ.

Бранч: Хотод хүргэж болохгүй. Шагналын ангуучдаар дүүрэн байгаа!

Бичиг: Сайгер 0

Санракү: Нэрийг чинь санаж авъя... Сайгер 0.

Бранч: Новш гэж! Аттак мастер! Бидэнд саад болоод л. Ашура Кайг дутуу үнэлэх хэрэггүй шүү!

Санракү: Уучлаарай. Уучлаарай. Уучлаарай. Уучлаарай.

Сайгер-0: Надтай ярилаа!

Ласс: Энэ залуу жоохон хачин аашлаад байгаа юм биш үү?

Рэми: Юу болоод байна аа?

Бранч: Мэдэхгүй ээ, гэхдээ хөдөлгөөн нь зогсчихлоо. Одоо бидний боломж! Энд чамайг алах юм бол Ашура Кайд би зэрэглэл ахина.

Сайгер-0: Гэхдээ энэ хүмүүс байгаагүй бол... Түүнтэй илүү ярилцаж чадах байсан!

Рэми: Зугтах уу?

Ласс: За.

Сайгер-0: Уучлаарай, гэхдээ би энд... уураа гаргах болно.

Бичиг: Рабитузагийн буудал

Санракү: Тийм ээ! Зугтчихлаа. Ямар байна? Харсан уу, муусайн новшнууд? Рабитуза хүртэл хөөж ирэхгүй л дээ. Гэхдээ аймаар байлаа шүү. Арай ч хаалга гаргах шид байхгүй байна гэж хэлнэ гэж бодсонгүй.

Эмүл: Хувирах гээд бүх шидээ ашиглачихсан юм чинь.

Санракү: Тэр байдлаараа Тирдремагаас гарч чадахгүй бол асуудалд орох байсан.

Эмүл: Үнэхээр амттай юм.

Санракү: Мана нөхөх хэрэгсэл байсан нь ашгүй дээ. Юу ч гэсэн зорилгоо биелүүлсэн.

Бичиг: За, чи намайг чадлаа Хэнээс: Пенсил хүлэг баатар Хэнд: Санракү Тэр жулуудаас сайхан зугтлаа. Бас үхэл маань миний буруу байсан, тийм болохоор чамд ялагдсан гэж бодохгүй байна. Аттак мастер чамайг аварна гэж бодсонгүй. Найз чинь юм уу? Юу ч гэсэн чамтай ярилцмаар байна, тийм болохоор Катзотой яриад Нэгдмэл тойрогт уулзъя. Бид дараа нь хуваарийн талаар ярих болно.

Санракү: Пенсил хүлэг баатар... Үгүй ээ, Пенсилгон надад ялагдсан хүнийхээ мэйлийг явуулаа юу?

Пенсилгон: Үхэл маань миний буруу байсан, тийм болохоор чамд ялагдсан гэж бодохгүй байна. Аттак мастер чамайг аварна гэж бодсонгүй. Найз чинь юм уу?

Санракү: Аттак мастер? Сайгер 0 юу?

Пенсилгон: Юу ч гэсэн чамтай ярилцмаар байна,  тийм болохоор Катзотой яриад Нэгдмэл тойрогт уулзъя. Дараа нь хуваарийн талаар ярих болно.

Санракү: Ярилцах зүйл ээ? Шанфүро дотор ярихгүй байна гэдэг чинь... Сэжигтэй болж байна шүү. Чөтгөрийг дурсахаар гэж.

Бичиг: Сайн уу? Хэнээс: Модор Катзо Хэнд: Санракү Дөнгөж сая Пенсилээс " муу санаатны" урилга авлаа. Чи яасан юм бэ? Сонирхол татсан учраас, яриаг нь сонсъё гэж бодож байна. Чи мэдээж зугтахгүй биз дээ?

Катзо Татаки: Дөнгөж сая Пенсилээс "муу санаатны" урилга авлаа Чи яасан юм бэ?

Санракү: Сэжигтэй байгаа ч... үнэнийг хэлэхэд сонирхол татаж байна.

Катзо Татаки: Сонирхол татсан учраас, яриаг нь сонсъё гэж бодож байна. Чи мэдээж зугтахгүй биз дээ?

Санракү: Катзо дарамт өгөөд эхлэхээр зугтаж чадлаа юу дөө. Гэхдээ одоо түүнээс илүү бодсон зүйл байна.

Эмүл: Сайхан хооллоо!

Санракү: Хүлээлгэчихлээ, Эмүл. Одоо л жинхэнэ онцгой зохиолоо эхэлцгээе.

Эмүл: Эцэст нь! Тийм ээ!

Санракү: Тэгээд яавал болох юм? Тэр Ваш... Нөгөө туулайн эзэнтэн намайг бэлтгэнэ гэж байсан.

Эмүл: Тэгвэл би жинхэнэ тулааны бэлтгэлийн цэнгэлдэх рүү хүргэж өгье.

Санракү: Цэнгэлдэх?

Бичиг: Ворпал Колизей

Эмүл: Ворпал Колизей.

Санракү: Хөөх, том юм аа.

Эмүл: Аав... Үгүй ээ, эзэнтэн таныг энд 10 мангастай тулалд гэсэн.

Санракү: За! Ар араасаа гарч ирэх босс байх нь.

Эмүл: Тийм ээ, гэхдээ ворпалаас өөр зэвсэг ашиглаж болохгүй.

Санракү: Ойлголоо! За! Сайхан түвшин ахиад Пенсилгоны тэр муухай царайг үгүй хийнэ дээ. За бэлэн. Эхнийх нь гараад ир.

Эмүл: За! За эхэллээ.

Санракү: Эхний оролдлогоороо шууд арвыг ялж чадна гэж бодохгүй байна. Бэлтгэл болон алдаагаа ашиглаж мангасын дайралтын хэв маягийг ойлгож дараа нь баттайгаар

Бичиг: Практик бэлтгэлийн өрсөлдөгч 1 Сүрэг нохой Үргэлж 5 ба түүнээс дээш багаар гарч ирнэ Дундаж түвшин 65

Эр робот: Практик бэлтгэлийн өрсөлдөгч Сүрэг нохой Үргэлж 5 ба түүнээс дээш багаар гарч ирнэ. Дундаж түвшин, 65.

Санракү: Хүчтэй харагдаж байна. Хүлээж бай! Түвшин нь 65-аас дээш олон мангасуудтай зэрэг тулалдах юм уу?

Эмүл: Мэдээж. Ойлгомжтой шүү дээ.

Санракү: Ядаж эхний тулаан нь гэж хэлээ ч дээ.

Бичиг: Тогтмол ахиц дэвшил

Рэй: Хизүтомэ-күнтэй ярилцлаа.

Санракү: Уучлаарай.

Рэй: Дараа уулзахаараа, найзын хүсэлт явуулах зоригтой болно оо. Хүлээж авах болов уу даа...

Санракү: Найзын хүсэлт? Мэдээж хүлээж авна. Сайгер 0, өмнө нь намайг аварч өгсөнд баярлалаа. Өглөө болгон хичээлдээ цуг явцгаая.

Рэй: Өө муу тэнэг. Гэхдээ түүний дараа Тирдрема руу орсон түүнийг хайсан ч, олж чадаагүй... Гарчихсан юм болов уу даа? Одоо юу хийж байгаа бол?

Санракү: Энэ залуус... үнэхээр... намайг хоол л гэж бодож байна.

Эмүл: Санракү-сан, долоо дахь оролдлого чинь. Энэ удаа ялаарай.

Санракү: Азаар энэ цэнгэлдэхэд үхлийн ял байхгүй. Гэхдээ тэдний ядаргаатай зүйл нь тоо болон түвшин нь биш. Бүрэн холбогдсон багийн дайралт. Репэл хариулт. Тэгээд энэ дайралтыг нь тушааж байгаа ахлагч байна. Гулгалт. Ингэж олон удаа тулалдах юм бол шууд л харагдана... Аюулгүй зайнаас хэзээ ч дайрахгүй, байнга дуугарч байх мангас байна. Чи ахлагч нь биз дээ? Мушгирсан ир!

Бичиг: Мушгирсан ир

Санракү: Зөв таасан бололтой. Хослол чинь бүр гацчихлаа. Тэрийг мэдчихсэн байхад эднийг үл тоож болно. Тушаал өгөхөөс нь өмнө ахлагчийг нь онилно. Зугтаалгахгүй шүү. Барилаа.

Эмүл: Аргагүй л, Санракү-сан.

Санракү: Ахлагчаа алдсан үлдсэн мангасуудаас айгаад байх зүйл байхгүй. Аргыг нь мэдчих юм бол зүгээр хүчтэй нохойнууд л юм.

Эмүл: Санракү-сан гайхалтай.

Эр робот: Практик бэлтгэлийн өрсөлдөгч 1: Сүрэн нохойг биелүүллээ.

Бичиг: Практик бэлтгэлийн өрсөлдөгч 1 Сүрэг нохой Үргэлж 5 ба түүнээс дээш багаар гарч ирнэ Дундаж түвшин 65

Бичиг: Биелсэн

Эмүл: Сайн байлаа, Санракү-сан.

Санракү: Дараагийнх нь бас сүрэг биш биз дээ?

Эмүл: Дараагийнх нь ганцаараа.

Санракү: Тийм байгаасай даа.

Бичиг: Практик бэлтгэлийн өрсөлдөгч 2 Шимэгч тэмтрүүл

Эр робот: Практик бэлтгэлийн өрсөлдөгч 2: Шимэгч тэмтрүүл

Санракү: Бас өөр нэг сүрэг байна шдээ. Нэр шигээ жинхэнэ бие нь баавгай биш тэмтрүүл байсан учир тэмтрүүлийг нь онилж зугтангаа дайраад байсан чинь, долоон тэмтрүүл тасрангуут баавгай хөдлөхөө больж би ялсан.

Бичиг: 4 дахь оролдлогоороо ялав

Бичиг: Практик бэлтгэлийн өрсөлдөгч 3 Харгис Гоблин

Санракү: Үнэхээр хүчтэй гоблин, тэгж л хэлмээр байсан. Хүчтэй байсан ч гэсэн зүгээр л гоблин. Нохой болон наймалжаас амархан байсан.

Бичиг: 2 дахь оролдлогоороо ялсан

Бичиг: Практик бэлтгэлийн өрсөлдөгч 4 Дино гахай

Санракү: Новшийн гахай. Цэнэглэж байх үед хамар нь чамайг цохивол дэлбэлэх чадвар нь ядаргаатай. Гэхдээ тамир нь ёстой хачин. Зөв цагийг нь тааруулсан ч давхилт бүр дээрээ 20 секунд зарцуулсан. Миний унах туршлага байгаагүй бол бүр илүү удах байсан биз. Гэхдээ тоглоомын унах туршлага л даа.

Бичиг: Эхний оролдлогоороо ялсан

Бичиг: Практик бэлтгэлийн өрсөлдөгч 5 Хорт бүргэд

Санракү: Чи муу хариугаа хүртэнэ дээ.

Эмүл: Санракү-сан.

Бичиг: 112 дахь оролдлогоороо ялав

Бичиг: Практик бэлтгэлийн өрсөлдөгч 6 Хуягт авгалдай

Санракү: Ерөөсөө дайралт хүрэхгүй газраас хорт бөмбөг хаядаг новшийн шувуутай харьцуулахад юу ч биш байсан. Үүрд газарт байж битгий далавчтай болоорой.

Бичиг: Эхний оролдлогоороо ялав

Бичиг: Практик бэлтгэлийн өрсөлдөгч 7 Алуурчин ирвэс

Санракү: Хурдан бас хүчтэй гэхдээ хатуу биш. Тоглогчийн ардаас дайрах онцгой дайралтыг нь сурчих юм бол буулгаж авахад амархан.

Бичиг: Эхний оролдлогоороо ялсан

Бичиг: Практик бэлтгэлийн өрсөлдөгч 8 Ихэр толгойт бар

Санракү: Сайн ч биш муу ч биш. Зүгээр л хүчтэй байсан. Тэгээд л болоо.

Бичиг: 2 дахь оролдлогоороо ялсан

Бичиг: Практик бэлтгэлийн өрсөлдөгч 9 Бета нэгж Голем S2

Санракү: Баруун гарын дайралтын А, зүүн гарын дайралтын В гэх юм бол А-аас А хийх дайралт нь ямар ч зайгүй байдаг. Гэхдээ А-аас В эсвэл эсрэгээрээ дайрах юм бол цээжнийх нь цөм хэсэг хугацаанд асдаг. Энэ нь түүний дайралтыг хязгаарлагдмалаар урьдчилан таамаглах боломжийг олгодог. Миний өндөр болон големын өндрийн ялгааг харгалзан үзвэл, А ба В талаас довтлоход урьдчилан таамаглах боломжийг бий болгодог. Тэр дайралтаас нь бултаж эсвэл цохих хүрээ нь алга болсны дараа үсрээд шууд цөм руу нь дайрах онолтой байсан. Гэхдээ яг тэрийг туршиж үзсэн чинь намайг үл үзэгдэх энергиэр дээш хөөргөж би 70%-ын цусаа алдсан. Тийм болохоор би стратегиа өөрчилсөн. энэ нь түүний сул талыг гаргаж ирэхийн тулд хуягийг нь...

Бичиг: Практик бэлтгэлийн өрсөлдөгч 9 Бета нэгж Голем S2

Санракү: Өө ядаргаа вэ. Би бултаад, буулгаж аваад, цохиод ялсан.

Бичиг: 7 дахь оролдлогоороо ялсан

Санракү: Тийм ээ, нэг л үлдлээ.

Бичиг: Практик бэлтгэлийн өрсөлдөгч 9 Бета нэгж Голем S2

Эр робот: Практик бэлтгэлийн өрсөлдөгч 9: Бета нэгж Голем S2-ыг яллаа.

Бичиг: Биелсэн

Санракү: Гэхдээ... Ийм их тулаан хийсэн байтал хоёр л түвшин ахих юм уу? Туршлагын минь оноог хагаслах Ворпал сүнсний хүзүүвчээс болж...

Эмүл: Санракү-сан, амарсан нь дээр шүү.

Бичиг: Сүрдүүлэг

Эмүл: Та ёстой муухай харцтай болсон байна.

Санракү: Юу гэж байгаа юм бэ? Энэ бүх оновчлол миний хувьд гайхалтай байна! За сүүлийн мангасаа хурдан гаргаад ир.

Вайсачэ: За, за. Аль хэдийн ес дахийг нь ялаа юу? Цагаа оллоо.

Санракү: Ваш?

Эмүл: Аав аа... Үгүй ээ, эзэнтэн.

Санракү: Цагаа оллоо гэнэ ээ? Ес дахь мангасыг ялахаар аль хэдийн тугийг өргөө байлгүй. Тэгээд, ах аа. Сүүлийн мангас нь...

Вайсачэ: Арав дахь мангасыг миний барьж авсан мангас болгоё гэж бодож байна. Жоохон аялал хийгээд ирлээ.

Санракү: Хүн үү? Үгүй байх... Шидтэн үү?

Вайсачэ: Эрт урьд цагт... урт наслахын тулд модтой нийлэх гэсэн тэнэг байсан юм. Түүнийг одоогийн чи бол ялж чадахгүй байх. Тиймээс би ялалтын өөр шалгуурыг сонгоно.

Санракү: Тэр нь?

Вайсачэ: 5 минут амьд үлд.

Бичиг: Онцгой зохиол Туулайн улсын урилга Практик бэлтгэлийн өрсөлдөгч 10 Хэвийн бус модны шидтэн

Эр робот: Онцгой зохиол, Туулайн улсын урилга. Практик бэлтгэлийн өрсөлдөг 10 Хэвийн бус модны шидтэн.

Бичиг: Нөхцөл 5 минут амьд үлдэх

Эр робот: Нөхцөл: 5 минут амьд үлдэх.

Санракү: Тэсвэр тэвчээрийн тулаан уу? Үнэхээр 5 минут л байж болох юм уу? Зугтаад байх юм бол... Саяных дайралтын хөдөлгөөнтэй байсан уу?

Вайсачэ: Өөртөө итгэлтэй байгаа чинь сайхан. Гэхдээ түүндээ хүрээрэй дээ.

Санракү: Ойлголоо. 5 минут жоохон удаан байх нь.

Өгүүлэгч: 30 сая гаруй тоглогчтой болсон Шанфүрод энэ мангастай тулалдаж байгаа анхны хүн бол Санракү. Гэхдээ Санракү үүнийг бүр дараа нь л олж мэднэ.

Бичиг: Практик бэлтгэлийн өрсөлдөгч 10 Хэвийн бус модны шидтэн Дундаж түвшин 120

Бичиг: Практик бэлтгэлийн өрсөлдөгч 10 Хэвийн бус модны шидтэн Дундаж түвшин 120

Бичиг: Практик бэлтгэлийн өрсөлдөгч 10 Хэвийн бус модны шидтэн Дундаж түвшин 120

Бичиг: Бяцхан Шанфүро

Хүүхдүүд: Шанфүро театр!

Бичиг: Өршөөхгүй дээ...

Эмүл: Бяцхан.

Бичиг: Шанфүро театр

Бичиг: Онцгой зохиол, "Туулайн улсын урилга" Практик бэлтгэлийн өрсөлдөгч 5 "Хорт бүргэд"

Бичиг: 45 дахь оролдлого

Санракү: Газраас дайралт хүрэхгүй нь. Тэгвэл... Барилаа. Чи...

Эмүл: Санракү-сан.

Санракү: Чамайг өршөөхгүй дээ.

Эмүл: Санракү-сан! Санракү-сан!

Бичиг: Бяцхан Шанфүро

Хүүхдүүд: Шанфүро театр.

Бичиг: Ракүро Хизүтомэ гэж ямар хүн бэ?

Эмүл: Бяцхан!

Бичиг: Шанфүро театр

Ракүро: Сайн уу, би бол Хизүтомэ Ракүро. Тийм ээ, зөв. Би бол хогийн тоглоомын ангууч. Яагаад хогийн тоглоомд тийм дуртай юм гэж үү? Залуу байхдаа үргэлж сорилтыг хайдаг гэж хэлдэг дээ.

Бичиг: "Залуу байхдаа үргэлж сорилтыг хайна." Хэрэв чи залуу насандаа зовж чадах юм бол, тэр туршлага дараа нь хэрэгтэй болно, тиймээс чи сорилтыг эрчимтэй хайх хэрэгтэй Кожиэн, 7-р хэвлэл

Ракүро: Ракүро гэх нэр бол амаргүй гэсэн утгатай. Тийм болохоор амьдралдаа амархан зам хайх нь утгагүй. Ингэж үргэлж хамгийн хэцүү замуудыг хайж тийм хүнд уулсыг давах нь... Тэндээс л чи хамгийн сайхан үзэмж, хамгийн тааламжтай амьдралыг харах болно!

Бичиг: Энэ өдрийн мөрөөдөл бол уран зохиол. Энэ нь жинхэнэ хүмүүс эсвэл хогийн тоглоомын ангуучидтай ямар ч холбоогүй.

Back to episodes Go home