Good doctor S1-4

Мел-     Сайн эмчийн өмнөх ангиар...

Хөрш-  Би танай хөрш. Би Анчартед тоглож байгаад үхчихлээ. Трипл Эй байвал зээлэхгүй биз?

Жэ- Тэнэг байгаа биз, тиймээ? Бидний харилцаагаа нууж байгаа нь.

Кл- Бидэнд харилцаа гэж байхгүй. Секс л байгаа.

Мел-                          Чи хоцорлоо.

Шо-      Үгүй ээ, автобус хоцорсон. Би буруу юм хийгээгүй, автобус...

Мел-     Гайхалтай юм болох нь ээ.

Ээр-     Бусад хүмүүстэй ханддаг шигээ хандаж байгаа хэрэг үү?

Мел-     Өнөөдөр Шонь хэдэн өвчтөний сүнсийг зайлуулах шахсаныг мэдэх үү?

Ээр-                           Тэгвэл зааж өг.

Мел-                          Энд байх ёсгүй гэдгийг нь та хоёрт заагаад л байна ш дээ.

Ээр-                           Шоныг ойр зуурын ажлаас чөлөөлж мэс засалдаа буцааж авсан гэж дууллаа. Чи Шоньд бага зэрэг эрх мэдэл өгнө, цаадах чинь алдаа гаргана.

Мар-                           Шонь амжилт гаргавал би дэмжиж тусалсан ачтан болно, бүтэлгүйтэх юм бол..би эмнэлэгийн дарга болно.

Шо- Сайн уу? Баахан л хайж үзлээ.

Ээр-                           За за, одоо би ирчихлээ. Олох хүртэлээ хайгаад л байя даа. Өрөөний голд юун тавилга байгаа юм бэ?

Шо- Хийснээ санаж байна. Жагсаалт гаргасан. Цэцгэн толгойтой атвирк. Хар даа, тэмдэглэчихсэн байна. Тэмдэглэчихсэн.

Ээр-                           Аяга таваг боодог сонинтойгоо хамт хаячихсан бишүү.

Шо- Бөмбөлөгтэй уутанд боосон юмаа. Аюулгүй, дээр нь нэвт харж болно.

Ээр-                           Мэдээж тэгсэн байх. Шонь, энүүхэн дээр барилгын материалын дэлгүүр байгаа.

      Шинийг авчих.

Шо- Шинэ хэрэггүй ээ. Минийх л хэрэгтэй байна.

Ээр-                           Болиоч дээ. Шөнө дунд болж байхад чамруу хашгичих ёсгүй байсан юм, зүгээр л...Түр байж даа. Суучих. Одоохондоо энүүгээр түр аргалая, за юу?

Шо- Би энд байж чадахгүй. 

Ээр-                           Чадалгүй яахав дээ. Зүгээр ээ.

Шо- Байж чадахгүй ээ. Авга таваг угаагч нь хатаадаггүй, шүршүүрт өөр хүний үс байсан.

Ээр-                           Бас шургуулга нь байнга салж унаад байна уу? Тэгээд чи янзалсан юм аа даа.

Шо- Мартчихаж.

Ээр-                           Мартсан байлгүй яахав. Ийм юм байх шүү дээ, толгой өөд татахгүй ажиллаж байгаа юм чинь. Чи ядарсан байна, маш их сэтгэлийн дарамттай байгаа. Энэ барилгад засварчин гэж байгаа, дуртай цагтаа дуудаж болно. Засуулах юмнуудынхаа жагсаалтыг гаргачих. Дараа, Шонь. Дараа. Дараа бол оо, Шонь. Одоо орондоо ор. Орондоо ор.

Мел-                          36 настай. 22 долоо хоногтой жирэмсэн. 16 долоо хоногтой байхад нь ЭХО-д хараад ахар сүүлэндээ хавдартайг нь мэдсэн.

Жэ- Ээж нь антифосфолипидын хам шинжтэй. Мэс заслыг өндөр эрсдэлтэй болгоно.

Кл- Ураг нь бас аюултай. 3 удаа үр зулбаж байсан юм байна.

Шо- ЭХО болон томографаар харж хорт хавдарын томролтын явцыг харъя.

Мел-                          12 цаг амарч ирчихээд автобус оройтож ирэх, ядрах хоёроос болж хоцормооргүй юм даа.

Кл- Бүгд л ядарч багаа. Сүүлд 36 цаг ээлжинд гарсан.

Мел-                          Чамтай ээлжний хуваариас болж маргалдах сонирхол алга. Яагаад дандаа Шоныг өмөөрдөг чинь сонин байна.

Кл- Нэг баг болохоор.

Мел-                          Тиймээ. Та нар бүгд хамгаалагчид. Сургуулилт дуусахад зөвхөн нэг чинь гарааны шугаманд зогсоно.

Жэ- Ургийн нийт урт нь 21.5 сантиметр. Хавдрын диаметр нь 10.6 см. Ургийн талтай тэнцэнэ.

Мел-                          Хавдар томорч байна. Хортой хавдар биш ч цусны эргэлтийг дарангуйлж, улмаар ургийн зүрхийг сульдааж байна. Харамсалтай байна, ураг удаан амьд байх боломжгүй. Хамгийн аюулгүй арга нь үр хөндөх болж байна.

Жир-                          Хэрвээ бид аюулгүй арга хайсан бол эмч нарт хандахгүй л байсан. Гуйж байна, Мелендез эмчээ, ямарч аргаар хамаагүй хүүхдээ авармаар байна.

Нөх-                           Врайт эмч таныг ийм төрлийн мэс засал хийж ургаас хавдарыг авч байсан гэж хэлсэн.

Жир-                          Хавдаргүй бол хүүхэд эрүүл чийрэг биз дээ?

Мел-                          Таны антифосфолипидын хам шинж мэс заслыг маш аюултай болгож байна. Цус бүлэгнэх эрсдэл өндөр, таны амь насанд аюултай.

Жир-                          Эрсдэлтэй байсан ч хамаагүй.

Мел-                          Мэс заслын явцад ээж нь нас барчихвал хүүхдийг аварлаа гээд сайнгүй шүү дээ.

Жир-                          Би 3 удаа үр зулбасан. Ахиад тийм юм үзэж байснаас үхсэн минь дээр.

Нөх-                           Барб.

Жир-                          Үнэн.

Нөх-                           Үгүй ээ, тийм биш. Чи миний мэдэх хамгийн хүчирхэг эмэгтэй. Даваад гарна аа. Давж гараад ахиад хичээнэ.

Шо- Танд Задраагүй Гепарин тарьж цус бүлэгнэхээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Мел-                          Ахиж хэзээ ч өвчтөний өмнө надаас битгий зөрөөрэй.

Шо- Зөрөөгүй ш дээ. Эрсдэлийн тал дээр тантай санал нэг байсан болохоор сэргийлэх арга

      хэмжээ хайж олсон юм.

Мел-                          Өвчтөний урд болохгүй.

Шо- Одоо өвчтөнөөс холдчихсон байна.

Кл- Би саяхан мэс заслын үеэр өвчтөний зүрхийг  хянах аргыг хянадаг шинэ төхөөрөмжний талаар уншсан. Зүрхтэй холбоотой асуудал гарвал бидэнд эрт анхааруулга өгнө.

Мел-                          Өвчтөнийг бэлд, яаралтай.

                                / Сайн Эмч - 1 дүгээр бүлгийн 4 дүгээр анги /

Мел-                          Жэй Ээлийг мэдээ алдуулагч эмчээр тавиарай. Нярайн ахлах сувилагчид нарийн үзлэг хийлгэмээр байна гэж хэлээрэй. За? Бид нар энд бас завгүй байна. За за, хүн явуулая. Андрюс түргэний тасагт Лимийг орлож байгаа. Нэг өвчтөний хатгыг шахмаар байна гэнэ.

Кл- Пластик мэс засалч байж хатиг шахаж чаддаггүй юм уу?

Мел-                           Чадах нь чадна. Ахлах мэс засалч бол болохгүй. Мурфи та хоёр оч.

Кл- Юу? Урагт мэс засал хийе гэж ятгасан болохоор бид хоёрыг шийтгэж Андрюсын залхуутай ажлыг хийлгэж байгаа юм уу?

Мел-                           Чамайг шийтгэж байгаа юм биш ээ. Шоныг, ахиад хоцорсон болохоор нь. Гэхдээ ганцхан Шоньд өвчтөнийг даатгаж чадахгүй. Өмөөрөх дуртай бас хэл амаа олж чаддагаараа чи яв. Хурдан буцаж ирээрэй.

Кл- Оливиа Хартмэнь үү?

О-  Тиймээ, хатагтай. Бишээ, эмчээ.

Кл- 18-тай юм уу?

О-  Тиймээ, хатагтай.

Шо-                            Хатги хаана байна?

О-  Нөгөө..тэр доор.

Шо-                            Доор гэж хаана?

Кл- Шонь. Бэлгийн урууланд нь.

Шо-                            Өвдөж байна уу?

О-  Тампоны оронд боулингын бөмбөг хийчихсэн юм шиг л байна.

Кл- За. Хатги тэгж их өвдөх ёсгүй. За харж болох уу?  За, жаахан доошлоод, хөлөө дөрөөн дээр тавиарай. За. Хавдсан нь харагдаж байна.

Шо-                            Ил харагдах шарх тийм их өвдөж байна гэхээр хүний биеийг иддэг нянтай болсон байж магадгүй.

Кл- Юу?

Мел-                          Мэс заслын өмнө задраагүй гепарин тарьж, ЭХОны төхөөрөмжөөр зүрхийг нь хянана.

Мар-                           Тэгсэн ч хангалтгүй. Зүрхний шигдээс, цус харвах эрсдэлтэй.

Мел-                           Бүгдийг нь тайлбарласан. Өвчтөн мэс засал хийлгэнэ гээд байгаа.

Мар-                           Өвчтөн үү? Эсвэл чи юу?

Мел-                           Тиймээ. Ургийг аварна гэдэг миний хувьд сайхан мэдээ. Өөр асуулт байна уу? Доромжлол ч юм уу?

Мар-                           Тайвшир. Доромжилж байгаа юм биш, чи мэдээж мэс засал хиймээр л байгаа шүү дээ. Ийм эрсдэлтэй мэс заслын үеэр өвчтөн амиа алддаг. Тэгвэл манай тасгийн амжилт уруудна, санхүүжилт ч багасна. Тиймээс чи ийм мэс засал хийх эрхгүй болно. Хэрэв өөр юмнаас болж ийм шийдвэр гаргасан бол...

Мел-                          Тийм бишээ.

Мар-                           За за.

Кл- Уучлаарай. Өвдөж байгааг мэдэж байна аа. Гэхдээ ийм үзлэгт заавал үтрээний толь тавих хэрэгтэй байдаг юм.

О-  Энэ эмчийн хэлсэн үнэхээр үнэн бол та миний юуг тасдаж...

Кл- Үгүй ээ, үгүй. Миний хэлсэнээр..идээт үрэвсэл эмчлүүлээгүй удсан бэлгийн халдвараас болж гарсан, идээг соруулж аваад антибиотик өгнө, тэгээд л зүгээр болно.

О-  Уучлаарай.

Шо-                            Үрэвссэн бартолины булчирхай ташааны доогуур байрладаг холбогч булчинг тэлж, үтрээний мэдрэлийг сувгийг дарсан байна. Арай дээд талаар нь оруулаад үз дээ. Би нэг үзэх үү?

Кл- Би хийсэн нь дээр байх. За за, чи хий. Аав ээжрүү чинь залгаж хэлэх үү?

О-  Үгүй ээ. Би 18-тай. Насанд хүрсэн.

Кл- Насанд хүрэгчдэд хүртэл сэтгэлийн дэм хэрэг болдог. Мэс заслын дараа гэрт чинь хүргэж өгөх хүн хэрэгтэй.

О-  Таксидаад явчихна аа. Мөнгө байгаа.

Кл- Ичих юм ерөөсөө байхгүй.

Шо-                            Их сургуулийн оюутнуудын 25 хувь нь төгсөлтнөөсөө өмнө бэлгийн замын халдварт өвчин авдаг юм.

О-  Би ичээгүй ээ. Бэлгийн замын халдварт өвчинг мэднэ. 30 хоног тутамд шинжилгээ өгдөг.

Шо-                            Үтрээний хана, умайн хүзүүнд нян алга байна.

Кл- Орчуулчихсан юмуу?

Шо-                            Тийм. Хүний бие иддэг нян биш байна. Миний буруу байж.

О-  Бурханы аврал.

Шо-                            Идээг нь соруулж авах мэс ажилбар хийх хэрэгтэй байна.

Кл- Яагаад 30 хоног тутамд шинжилгээ өгдөг юм бэ?

О-  Өгөх ёстой, ажлаас болоод. Порно кинонд тоглодог.

Мел-                          Хүйний урт 48 см. Кесар хагалгаа хийж ургааг аваад эхийн хэвлий дээр тавиад хавдарыг авах боломжтой. Хамгийн хэцүү нь..дараа нь ургийг хэвлийд буцааж хийх. Умайн ханыг хэт сунгаж татаж болохгүй, ураг ахиад 4 сар хөдөлж, гараа савчихад тэсвэрлэх хэмжээний маш нарийн оёдол хийнэ.

Мо- Завтай байна уу?

Мел-                           Хүлээж болох уу?

Мо- Болохгүй.

Нөх-                            Би хийлгэмээргүй байна.

Мел-                          Эхнэртэйгээ ярилцсан уу?

Нөх-                            Тиймээ, гэхдээ бодлогогүй аашлаад байна. Хүүхдээ алдаж байснаас үхсэн нь дээр гэхийг та сонссон доо.

Мел-                          Уучлаарай. Нөхөр нь эхнэрийнхээ өмнөөс эмнэлэгийн шийдвэр гаргах эрхгүй байдаг юм.

Мо- Нөхөр нь эхнэрийнхээ мэс заслыг болиулж чаддаггүй юм бол..эцэг нь хүүхэддээ мэс засал хийхийг болиулах эрхтэй.

Жэ- Ямар төрлийн порно юм?

Кл- Уучлаарай. Мэс засалд шаардлагатай шинжилгээ, зураг авах гээд олон юманд сатаараад антекыг нь асуухаа мартчихсан байна.

Жэ- Би зүгээр л жинхэнэ жүжигчин юмуу эсвэл зохиолын дагуу явдаг нөгөө...

Кл- Одоо зохиолтой порно хийдэг юм уу?

Шо-      Заримдаа.

Жэ- Порно үздэг юм уу?

Кл- Яагаад болохгүй гэж?

Жэ- Мэдэхгүй ээ зүгээр...

Кл- Эрэгтэй ш дээ. Эрэгтэйчүүд бүгд порно үздэг.

Мел-                          Андрюсын өвчтөн болчихсон уу?

Кл- Үгүй ээ хатги биш байсан.

Шо-      Бартолины булчирхайн идээт үрэвсэл үтрээний мэдрэлийн сувгийг дарсан байсан.

Кл- Ахлах мэс засалчын оролцох ёстой мэс ажилбар. Маргааш өглөө бид хоёр Андрюст идээг нь соруулахад тусална. Эхлээд танд мэдэгдэх гэж бодсон юм.

Мел-                          Гэртээ харь. Унтаж амар. Видёо тоглоом ч юмуу элдэвийн юм хийгээд суугаад байв.

Жэ- Видёо тоглоом биш байхаа.

Мел-                          Чи ч гэсэн яв, урт өдөр байлаа.

Жэ- Мэс заслыг...

Мел-                          Ургийн мэс заслыг хойшлуулахаар болсон.

Жэ- Юу? Яагаад?

Мел-                          Гэртээ харь.

Мо- Ургийг хэвлийгээс гаргачих юм бол хүүхэд гэж үзэж болно шүү дээ.

Мел-                          Утгагүй юм.

Мо- Олон үндэслэл байгаа...

Ээр-                           Би ээж нь шийдэх эрхтэй гэж үзэж байна. Өөрийнх нь бие, өөрийнх нь эрх шүү дээ.

Мел-                          Би мэс заслыг бүрэн зөвшөөрч байгаа.

Ээр-                           Би ч гэсэн.

Мар-                           Би угаасаа зөвшөөрөөгүй, одоо ч гэсэн.

Мо- Уучлаарай. Эцэг эх хоёр нь хоёулаа зөвшөөрөхөөс нааш би ч гэсэн эсэргүүцэж байна.

Од- Бид нэг зүйл дээр санал нийлнэ гэж бодож байна. Ээж нь юу ч хийхгүй байх эрхтэй. Өвчтөн үр хөндүүлэхгүй, ургаас хавдарыг авхуулахгүй бол...

Мел-                          Маш том хэмжээний хавдартай ураг эхийнхээ хэвлий дотор амиа алдана.

Ээр-                           Ээж нь ч гэсэн үхнэ биз дээ?

Од- Юу ч хийхгүй байвал хоёулаа амиа алдана. Эсвэл ёс суртахуунтай байж хуулийн талд төвөгтэй шийдвэр гаргаж хоёуланг нь аврах боломжтой.

Мел-                          Зөвлөл мэс заслыг зөвшөөрсөн.

Жир-                          Баярлалаа.

Нөх-                           Барб, гуйя...

Жир-                          Марк, боль л доо.  Надад хайртай л юм бол...

Нөх-                           Үгүй ээ. Үгүй ээ, битгий тэгж хэл...

Жир-                          Үнэн, чи үнэхээр л надад хайртай юм бол...

Нөх-                           Чамд хайртай болохоороо л хамгаалах гээд байна ш дээ.

Жир-                          Надад чиний хамгаалалт хэрэггүй. Чиний дэмжлэг хэрэгтэй байна.

Мел-                          Өглөө шууд мэс засалд бэлдэнэ ээ. Унтаж амрахыг бодоорой.

Жир-                          Баярлалаа.

Кл- Итгэж чадахгүй юмаа.

Жэ- 18 настай оюутан порнонд тоглодог гэхээр үү?

Кл- Тийм охин шиг санагдаагүй.

Жэ- Дөнгөж танилцчихаад хүнийг яаж мэдэх юм бэ. Өвчтөний түүх, аарцагны шинжилгээг нь л харчихаад. Яасан?

Кл- Яагаа ч үгүй.

Жэ- Алив ээ хэл л дээ. Яагаад миний буруу вэ гэдгийг хэл.

Кл- Ахлах сургуульд байхдаа би гэрээсээ зугтсан хүүхдүүдийн газарт сайн дураараа ажилласан юм. Олон биеэ үнэлэгчидтэй танилцсан.  Тэд нар бүгд өөр..гэхдээ бүгдээрээ нэг тийм адилхан..хаалттай.

Жэ- Арай үгүй байлгүй дээ.

Кл- Худлаа ярьж байна гэж бодоод байгаа юм уу?

Жэ- Үгүй ээ. Үгүй, дөнгөж сая чи надад анх удаа хувийн амьдралаа ам нээж ярьлаа.

Кл- Ахлах сургуулийн нийгмийн ажил байсан юмаа. Сүртэй юм биш.

Жэ- Сүртэй байлгүй яахав. Асар чухал. Би сонгиныг хальслаад эхэлчихлээ шүү.

Кл- За боль оо.

Жэ- Мохоо хутгаар наргил модны самар зүсэх гэж байгаа юм шиг л байна, гэхдээ...

Кл- Мохоо гэдэг чинь зөв өө. Үнэхээр мохоо.

Жэ- Сайхан байгаа биз дээ, тиймээ? Ойр ойрхон ингэж байя.

Кл- Чи миний хийдэггүй юманд санаа зовохоо болиод миний хийх дуртай юмнаас минь таашаал авбал яасан юм?

Мо- Эхнэр нь эрүүл ухаанаар бодсон болов уу?

Мел-                          Яг одоо үнэхээр ажил ярьмаар байгаа юм уу?

Мо- Үндсэндээ амиа хорлоно гэж сүрдүүлж байна ш дээ.

Мел-                          Амиа хорлор гэж байгаа юм бишээ. Хүүхэд..хүүхэдтэй болохын тулд аргаа барчихаад байна. Энэ сүүлийн боломж нь ч байж магад.

Мо- Үрчилж авч болно ш дээ.

Мел-                          Адилхан биш шүү дээ.

Мо- Тийм үү?

Мел-                          Ялгаагүй гэж боддог юм уу?

Мо- Тиймээ, ялгаагүй.

Мел-                          Ургийг бүтэн 9 сар хэвлийдээ тээнэ. Тэгэхээр өвөрмөц харилцаа тогтоодог гэж бодохгүй байна уу?

Мо- Харилцаа болгон өвөрмөц байдаг.

Мел-                          Тиймээ, мэдээж. Юу гэх гээд байгаа юм бэ?

Мо- Хувиа хичээж байгаа биз дээ. Хүүхэдтэй болох өөр олон арга зам байхад чинь зөвхөн өөрийнхөө хүслийг биелүүлэхийн тулд өөрийгөө ч зовоогоод нөхрийгөө ч гэсэн зовоогоод байна ш дээ.

Мел-     Тиймээ. Ойлголоо. Гэхдээ чи хүүхэдтэй болмоор байгаа биз дээ? Хоёулаа өмнө нь ярилцсан даа.

Мо- Тиймээ, хүүхэдтэй болмоор байна.

Мел-                          Гэхдээ бидний хүүхэд ш дээ. Чи жирэмсэн болно.

Мо- Тиймээ. Тийм юм болохгүй бол яах вэ? Би жирэмсэн болж чадахгүй юм уу..эсвэл би жирэмслэмээргүй байна гэж шийдвэл? Оронд нь үрчилж авъя гэвэл яах вэ?

Мел-                          Надаас юм нуугаад байгаа юм уу?

Мо- Үнэндээ тиймээ. Бас хамт хуралдаж байхдаа намайг битгий Утгагүй юм гэж хэлж байгаарай.

Мел-                          Боль л доо, би тоглоогүй байна.

Мо- Би ч гэсэн.

Мел-                          За за. Чиний зөв өө, уучлаарай. Ахиж тэгэхгүй ээ.

Боё-                           Тэнгэр минь, хүн айлгачих юмаа.

Шо-      Юу уншиж байгаа юм?

Боё-                           Юу ч биш.

Шо-      Би уншиж болох уу?

Боё-                           Болохгүй.

Шо-      Яагаад?

Боё-                           Болохгүй болохоор.

Шо-      Яагаад?

Боё-                           Болохгүй болохоор.

Шо-      Яагаад?

Боё-                           Унших юм байхгүй болохоор. Зурагнууд л байгаа.

Шо-      Хаанаас авсан юм бэ?

Боё-                           Коллин Маяерс. Аавынх нь шүүгээнд хар мянгаараа байгаа. Хэдийг авлаа гээд анзаарах ч үгүй.

Шо-      Хөөрхөн юмаа.

Боё-                           Тийм байгаа биз.

Ээж-                           Унтах боллоо. Гэрлээ унтраагаарай.

Шо-      Би буудлаа өнгөрүүлчихлээ. Буудлаа өнгөрүүлчихлээ. Линвүүд плэйс. Линвүүд плэйсд буух хэрэгтэй байна.

Жол-                          Линвүүд плэйс дээр зогсоход анхааралтай байхгүй яасан юм бэ? Дараачийн зогсоол гэвэл бүр холдчихно, би л байсан бол...

Хөрш-  Шонь?  Чи зүгээр үү?

Шо-      Тиймээ.

Хөрш-  Хүн хүлээж байгаа юм уу?

Шо-      Үгүй.

Хөрш-  Би ч гэсэн зүг чиг ёстой муу. Барт буудлын гарцаар гарах болгондоо 3 блок газар явсаныхаа

      дараа буруу тийшээ явсанаа мэддэг. Чиний аз болж өнөөдөр би фитнесдээ явлаа. Хүн

      цөөтэй үед явах дуртай, даанч ажлын дараа явах сонирхолгүй болчихдог юм. Тэгээд бараг явахгүй...

Шо-      Чи үмхий байна.

Хөрш-  Харин тиймээ, заваан байгаа биз. Тэнд шүршүүрт орж чаддаггүй юмаа. Хөлний мөөгөнцөрөөс айгаад. Нээрээ ний нуугүй ярьсан дээрээ хэлчихэе, чи ёстой бүтэхгүй хөрш. Нэгт, зайгаа буцаагаад авчихсан. Дараа нь шөнө дундад гэнэт босож чанга чанга дэвсээд, хоолой нүдэж эхэлсэн. Юугаа хийж тэгсэн юм бэ?

Шо-      Угаалтуурын ус дуссан юм. Унтуулахгүй болохоор нь засах гэж үзсэн. Даанч атвирк хайгаад олоогүй, тэгээд сэтгэл түгшчихсэн.

Хөрш-  Атвиркнаас болж түгшээд намайг унтуулахгүй байсан юм уу?

Шо-      Тиймээ, би маш их түгшсэн.

Хөрш-  Инээдтэй юмаа. Би үмхий, чи түгшдэг. Чи бодож байгаагаа шууд хэлэх юмаа. Ихэнх эрчүүдээс тэс өөр. Сайхан байна. Сайхан амраарай. Нээрээ өнөө орой битгий хоолой засаарай. Тэр чинь Армены ажил.

Шо-       Манай байрны засуулах юмнуудын жагсаалт. 33 тоот.

Ар- Чи одоо ямар хаашаа юм бэ?

Шо-       Уучлаарай. Сайн байна уу? Намайг Шонь Мурфи гэдэг. Танилцахад тун таатай байна.

Ар- Үгүй ээ. Шөнийн 12:40-д танилцахад надад таатай биш байна.

Шо-      Тиймээ. Глассмэнь эмч юм засуулах хэрэг гарвал хэзээ ч хамаагүй таныг дуудаарай гэсэн.

Ар- Глассмэнь эмч гэж бас хэн юм?

Шо-      Сан Хосе Сэйнт Бонавенчур эмнэлэгийн дарга. Би мэс заслын рэзидэнт эмч.

Ар- Чи өөрөө Сэйнт Бонавенчур байсан ч хамаа алга. Гал гарч үер буугаагүй л бол би 9-5 цагийн хооронд ажилладаг.

Шо-      Би..маргааш 9-5 цагийн хооронд ирье дээ.

Ар- Хүн сэрээж хаячихаад, наад чөтгөрийн жагсаалтаа өгөөдөх.

Ээр-                           Миний буруу. Үгийг минь  тэр чигээр нь тусгаж авна гэдгийг чинь мэдэх ёстой байж.

Шо-      Зүгээр ээ.

Ээр-                           Яг үнэнийг хэлэхэд, Шонь. Миний буруу биш. Чиний хариуцах ёстой. Чи ухаантай. Эрүүл ухаанаар бодож бай л даа. Хүн юм хэлвэл ямар утгаар хэлэв гэж сайн бодож бай. Аливаа юм санасанаар чинь болохгүй байх юм бол..сайн бодож бай. Тусламжын ажилчин гэж байдаг юм. Гэрийн эрүүл мэндийн тусламж гээд л бодчих.

Шо-      Үгүй ээ, баярлалаа. Би өөрийгөө аваад явчихаж чадна.

Ээр-                           Хүн болгонд хааяа тусламж хэрэг болдог. Би, би тусалдаг хүнтэй болъё гэж бодож байгаа.

Шо- Би олон жил ганцаараа амьдарсан.

Ээр-     Вайоминг, Каспер. Касперт хүмүүс чамд санаа тавьдаг байсан. Касперын оршин суугчид

       нэг нэгнийгээ харж ханддаг. Энэ бол Сан Хосе. Том хот. Байранд амьдарна гэдэг

       шаардлага өндөртэй, эмнэлэгээс ч...

Шо- Надад тусламж хэрэггүй.

Ээр-     Зүгээр ярилцаж байна, Шонь.

Шо- Тусламж хэрэггүй.

Ээр-     За за. Ойлголоо.

Шо- За. За.

Ээр-     Дараа ахиад ярилцая. Өглөөний цайгаа тухтай ууцгаая, за юу?

Мел-     Ноён Аллен?

Нөх-                           Эхнэрийгээ амь насаа авар гэж ятгахыг хичээж л байна. Би амь насаар нь шоо хаяж тогломооргүй байна.

Мел-                          Эхнэр чинь шоо хаясан. Яг одоо мэс засалд бэлдэх гэж байна, хэдхэн цагийн дараа хагалгаанд оруулна.

Нөх-                           Эхнэр цөхрөнгөө барж байгааг ойлгож байна. Харин чамайг ойлгохгүй байна. Үхэх юм бол чиний буруу шүү.

Мел-                          Амьд гарвал яах вэ? Эхнэр, хүүхэддээ чи хэрэгтэй шүү дээ. Гэтэл чи эхнэрийгээ амьдралаасаа түлхээд байна. Би цөхрөнгөө бараагүй. Өөртөө итгэлтэй байна. Одоо сэтгэл чинь уужирна биз дээ.

Мар-                           Мэс заслын толь. Би зүсэлт хийнэ. Харин чи бургуйг оруулна шүү. Аарцагны үзлэгийг маш сайн хийжээ, Мурфи эмчээ. Ингэж их хавдсан байхад үзлэг хийх амаргүй байсан байх.

Шо-       Баярлалаа.

Кл- Та яаж мэдээд...

Мар-                           Мэдэх арга байна аа. Санта шиг.

Бурж-   Би хэлсэн юмаа.

Мар-                           Чамд бэлэг өгөхгүй шүү. Тариурыг оруул. Гэхдээ сонин байна. Ажлын газрын хүнтэйгээ гарч ч барьж чаддаггүй байж яаж аарцагны үзлэгийг тайван хийж чадсан юм бол?

Шо-      Хүмүүс чанга атгаад байдаг юм, өвддөг.

Мар-                           Энийг лабораторуу явуулаарай, өсгөвөр хийг. Тийм бол тэврэлдэх дургүй байх нь ээ.

Шо-      Би шахалдах дургүй.

Мар-                           Чамд таалагддаг хүнтэй ч гэсэн үү? Эсвэл хайртай хүнтэйгээ ч үү? Найз охинтой байж үзсэн үү?

Шо-       Нэг охиныг бараг үнссэн. Нэг удаа.

Мар-                           Юу гэдэг билээ, эхний үнсэлт амжилттай болоогүй бол...

Шо-      Намайг шоолоод байгаа юм уу, урам өгөх гээд байгаа юм уу?

Мар-                           Чамайг мэдэж авах гэсэн юм, тэгвэл хэзээд нь шоолж, хэзээд нь урам өгөхөө мэддэг болно.

Шо-      Таныг хэзээ шоолвол болох вэ?

Мар-                           Буглаан дээр нь чанга дараарай. Одоо идээ нь гарах ёстой.

Кл- Нэг л биш байна. Булчирхайг нь цэвэрлэчихээд байхад хавдар нь буухгүй байна.

Шо-      Зүрхний хэмнэл, даралт нь тогтвортой байна.

Мар-                           Ахиад гэрэл тусгаадах даа. Чөтгөр гэж.

Шо-      Яасан бэ?

Мар-                           Идээт үрэвсэлийнх нь доор том булдруу байгаа болохоор хавдар нь буухгүй байна. Аарцагний мэдрэлийн судсыг дараад зогсохгүй..тэр чигээр нь бүрхчихсэн байна.

Шо-      Муу шүү.

Мар-                           Их муу.

Эм- Хагалгаа дуусчихсан уу?

Кл- Идээт үрэвсэлийг соруулаад авчихсан.

Эм- Бие хамаагүй дээр болчихлоо.

Шо-      Өвчин намдаах эмнээс болж байгаа юмаа. Тийм их зовиуртай байсан нь идээт үрэвсэлээс болоогүй байж. Үрэвсэлийн доор хярзангын миом байсан байна.

Эм- Тэр нь юу юм?

Кл- Фибройд маягийн хавдар. Хортой хавдар биш. Гэхдээ мэдрэлийн судаснуудыг дарсан байна. Хавдарыг авах хэрэгтэй, авахын тулд..мэдрэлийн судаснуудыг хөндөнө. Бэлэг эрхтэн чинь юу ч мэдрэхээ болино гэсэн үг. Үнэхээр харамсалтай байна.

Эм- Мэдсэн юмаа. Бурхан намайг шийтгэж байна.

Кл- Үгүй ээ, ёстой тийм биш. Энэ зүгээр л гэнэтийн...

Шо-      Шүтлэгтэй юм уу?

Эм- Тиймээ. Шүтлэгтэй байсан гэх үү дээ. Бурханыг бодохоо болиод их удаж байна. Гэхдээ эмнэлэгт ирээд...

Кл- Одоо ч гэсэн аав ээжтэйгээ ярихгүй юм уу?

Эм- Үгүй ээ, би тэр хоёрын царайг харж чадахгүй. Ялангуяа аавынхаа.

Кл- Аав ээжүүд ийм үед л хэрэгтэй. Чи энэ бүхнийг ганцаараа туулах хэрэггүй.

Эм- Та аавдаа янхан болсоноо хэлж чадах байсан уу?

Кл- Чи алдаа хийсэн. Тэгээд л болоо.

Мел-                          Өвчтөний амин үзүүлэлтүүд?

Су- Тогтвортой.

Мел-                          Ураг?

Жэ- Тогтвортой.

Мел-                          За. Бүгдээрээ бэлэн үү? Хутга. Шарх тэлэгч. За. Умайг зүслээ.

Жэ- Эхокардиографаар урд хананы үзүүлэлт огцом буурлаа.

Су- Систолын даралт 90. Катерер аваад өг.

Мел-                          Зүрхний шигдээс болж байна. Буцаагаад оёорой.

Жэ- Мэдлээ. Зүү өгөөрэй.

Мел-                          Рентген аваад ир. Гол судасны баллон шахуурганд оруулахад бэлдэе. Барбара? Мэс заслын үеэр хүндрэл гарсан. Цусны бүлэгнэлт зүрхний чинь артерыг хаасан байсан. Гэхдээ бид амжиж арга хэмжээ авсан.

Жир-                          Хүүхэд яасан?

Жэ- Ураг тогтвортой байгаа.

Мел-                          Умайг нээхээс өмнө зүрхний шигдээс болсон.

Жир-                          Эхэлсэн газраа буцаад ирсэн гэсэн үг үү?

Мел-                          Чи зүрхний шигдээс болсон.

Жир-                          Тэр хамаагүй ээ.

Мел-                          Одоо өөр сонголт байхгүй. Үр хөндөлт хийхгүй бол ураг умай дотроо үхэж, улмаар цус бүлэгнэлт явагдаж зүрх, тархинд чинь нөлөөлнө.

Нөх-                           Яг тийм болохоор л ахиад үзээд алд.

Мел-                          Юу яриад байгаа юм бэ?

Нөх-                           Хавдарыг авах хэрэгтэй.

Мел-                          Надаас мэс засал битгий хий гэж гуйгаад байсан биз дээ.

Нөх-                           Тэр үед Барбараг ятгаж чадна гэж бодсон. Одоо чадахгүй гэдгээ мэдсэн. Хийхгүй бол Барбара үхнэ.

Од- Бид хариуцлагад уналаа гэхэд тэдний нэг нь ядаж бидний талд байсан, гэтэл одоо хоёулаа нэг тал болчихлоо...

Ээр-                           Хагалгаа хийсэнгүй гэж манайхыг шүүхэд өгч болох юм уу?

Мо- Биднийг үйлчилээ үзүүлсэнгүй гэж өгч болно.

Мел-                          Үзүүлэе гэсэн шүү дээ, даанч тэр хоёр өөр юм хүсээд байна.

Мар-                           Чамаас л болж байгаа юм. Чи анхнаасаа найдвар төрүүлээгүй бол өвчтөнд ойлгуулж хэлж болох л байсан.

Жэ- Зүсэлт хэр өвдөж байна?

Жир-                          10-аас 5.

Жэ- Тунг нь нэмье. Цээжээр өвдөж байна уу?

Жир-                          Үгүй ээ. Зүрх хэвийн байна.

Жэ- Сайн байна.

Мо- Үр хөндүүлэхгүй гэвэл өөр хийж чадах юм алга.

Мел-                          Үх гээд гэрлүү нь явуулах юм уу?

Од- Өөрийнх нь л шийдвэр шүү дээ.

Мел-                          Үр хөврөлд мэс засал хийх гэж байна гэж хэлж болно ш дээ. Тэгэхээр унтуулагч хийгээд...

Мо- Чамайг ингэж хэлээгүй гэж бодъё.

Мел-                          Энэ бол амийг нь аврах ганц л арга...

Мар-                           Би яг наадахыг чинь яриад байна.

Мел-                          Өндрөөс үсэрч амиа хорлох гэж байгаа хүнд худлаа хэлж авардаг л биз дээ.

Мар-                           Өвчтөн маш том хагалгаанд орох гэж байгаа өвчтөнд худлаа ярина гэдэг...

Ээр-                           За за. Хөөе, хөөе. Өвчтөнд худлаа хэлнэ гэдэг нэг хэрэг. Харин зөвшөөрөлгүй хагалгаа хийнэ гэдэг...

Мо- Ёс зүйгүй бас хууль бус.

Мар-                           Бас солиотой.

Мел-                          Би зүгээр л...ийм юм хиймээргүй байна.

Од- Өөр сонголт байгаа шүү дээ.

Мел-                          Ахиад ургийн мэс засал хийгээд үз гэж үү?

Од- Амийг нь аврах цорын ганц арга юм бол.

Мел-                          Эхлээд уг нь амийг нь аврах цорын ганц арга байсан. Гэхдээ нэг хоногийн дараа ахиад зүрхний шигдээс болвол өвчтөн үхнэ.

Жэ- Үгүй ч байж магад. Саад болсонд үнэхээр уучлаарай, гэхдээ би..нэг санаа байна. Өөрийгөө алахаас нь өмнө бид алвал яах вэ? Зүрхийг чинь зогсоогоод мэс заслын үеэр таныг зүрхний аппараданд оруулна.

Мел-                          Зүрх чинь анхнаасаа цохилохгүй бол зүрхний шигдээс болох боломжгүй. Хамгийн том аюулаа ардаа хийнэ гэсэн үг.

Нөх-                           Гэхдээ цус бүлэгнэлт тархинд нь аюултай биз дээ?

Мел-                          Эрсдэлийг бүрэн устгаж чадахгүй ч гэсэн..хамгийн томыг нь басгана.

Жир-                          Баярлалаа.

Мел-                          Маргааш өглөө мэс заслыг хийнэ.

Шо-      Миний угаалтуурыг засчихжээ.

Ар- Чи ер нь цаг хэлж мэддэг үү?

Шо-      Миний угаалтуурыг засчихжээ.

Ар- Зүгээр ээ. Одоо явж үз.

Шо-      Жагсаалтанд байгаагүй. Усны гоожуур. Жагсаалтанд байгаагүй. Та хүрэх ёсгүй байсан.

Ар- Засаад өг гэж хүнийг нойрноос минь сэрээчихээд, очоод засаад өгөхөөр одоо...

Шо-      Би засчихсан болохоор жагсаалтанд бичээгүй байсан юм.

Ар- Тэгвэл буруу зассан байна лээ. Ус нь дусаад байсан.

Шо-      Дусах хэрэгтэй байсан юм. Касперын гэрийн гожууртай адилхан дусах ёстой. Өмнө нь удаан дусаад байсан юм. Одоо ахиад эхнээс нь засахаас. Шудрага биш байна.

Ар- Больж үзье. Гоожуур чинь таалагдахгүй бол, байр чинь таалагдахгүй бол..нүү л дээ. Оройны 5 цагаас хойш ахиад хаалга тогших юм бол шүдийг чинь цөм цохино шүү.

Шо-      ..33:06...Мэдрэлийн судаснууд хоолойтой адилхан.

Кл- Шонь, энэ...

Шо-      Миомийг авахын тулд аарцагний мэдрэлийн судаснуудыг таслах ёстой, гэхдээ үзүүрүүдийг нь ахиад холбочихвол...

Мар-                           Хавдарийн диаметр 4 сантиметр. Үзүүрийг нь ахиж холбох боломжгүй өргөн зүсэлт хийнэ, мэдрэлийн судаснууд сунадаггүй юм.

Шо-      Сунгах шаардлагагүй. Аарцагний мэдрэлийн судаснуудын үзүүрийг гуяны дотор талын мэдрэлийн судаснуудтай холбож болох юм байна. Гуяны мэдрэлээ алдмаар байна уу, бэлэг эрхтэний юу?

Эм- Мэдээж гуя. Зөв юм уу? Тэгж болох юм уу?

Мар-                           Уг нь хурлын үеэр энэ талаар зөвлөлдсөн бол дээр байсан юм, гэхдээ тиймээ, болох байх. Оёдолын утсыг тасд. Мэдрэлийн судаснуудыг нь залгачихлаа. Одоо хоорондоо холбогдож чадах нь уу харъя.

Шо-       Холбох электрод бэлэн болсон. Цохилт өг дөө. Ахиад, ахиад, ахиад.

Мар-                           За, Мурфи, ойлгочихлоо. Чиний санаа бүтлээ. Сайн ажиллалаа. Та хоёр хоёулаа.

Кл- Баярлалаа.

Шо-      Баярлалаа.

Мар-                           Мелендез та хоёрт сайн хэлдэггүй юм шиг байна, та хоёр маш сайн ажиллаж байна. Хэн нэгэнд чинь асуудал гарвал, ярилцах хэрэг гарвал..миний хаалга үргэлж нээлттэй шүү. 4 номерын утас.

Су- За, эмчээ. 4 номерын утас.

Жэ- Аппарад залгачихлаа.

Мел-                          Гол судсыг нь хавчаарай. Бэлэн үү? Зүрхрүү нь тарь.

Жэ- Тарьж байна.

Мел-                          Кесар хийхэд бэлдэе.

Кл- Андрюс эмчээ.

Мар-                           Хагалгаа амжилттай болсон.

Эм- Гэхдээ доогуур юу ч мэдрэгдэхгүй байна.

Мар-                           Мэдээ алдуулагч гараагүй байгаа, тиймээс...

Шо-      Ахиад бүрэн мэдэрдэг болоход 6 сараас 1 жилийн хугацаа орно.

Мар-                           Тархи чинь бидний хийсэн зүйлийг ойлгохын тулд хугацаа шаардагдана. Дарагдсан мэдрэлийн судаснууд бүрэн холбогдсон.

Кл- Зүгээр болно оо.

Эм- Баярлалаа. Надад нэг тус болооч?

Кл- Тэгье ээ.

Эм- Аав ээжрүү яриад өг.

Кл- Тэгэлгүй яахав.

Мел-                          Хутга.

Су- Хутга.

Мел-                          Бүвие.

Су- Бүвие.

Мел-                          Зүрхний аппарад яаж байна? Калү эмчээ, энд байна уу?

Жэ- Тиймээ. Венийн даралт хэвийн. Хүчилтөрөгчийн хэмжээ 200 байна.

Мел-                          Сайн байна. Умайн ханыг нөхөн сэргээгээд. Хүүхдийг байх ёстой газар нь буцаагаад хийе.

Жэ- Хүүхэд гэнэ ээ? Та анх удаа ураг гэж хэлсэнгүй.

Мел-                          Зүгээр хэлсэн юмаа.

Жир-                          Хэлсэн биз дээ.

Нөх-                           Тиймээ, хэлсэн.

Мел-                          4 сар хэвтрийн дэглэм сахих ёсой шүү. Гэхдээ эх, хүү хоёрын бие маш сайн байгаа.

Нөх-                           Хөөе.

Жир-                          Гэнэтийн бэлэг барих гэж байсан юм.

Жэ- Шинэковын алдаа. Тиймээ.

Кл- Өнөө орой заавал баяраа тэмдэглэнэ шүү.

Жэ- Унтахгүй шүү, Мурфи. Чи хамт яваарай.

Шо-      Хаачих гэж байгаа юм бэ?

Жэ- Гарна. Юм ууна.

Шо-      Би цангаагүй.

Жэ- Битгий тэнэглээд бай.

Кл- Хөөе.

Жэ- Зүгээр нөгөө..Явъя аа, хөгшөөн. Чи 18 настай охины бэлгийн амьдралыг амарлаа ш дээ. Би 2

      хүний амь аварсан. Юм ууцгаая.

Кл- Явъя аа, Шонь.

Шо-      За.

Жэ- Зүйтэй.

Кл- За.

Шо-       Одоо би харих ёстой.

Кл- Зүгээр дээ. Санаа зоволтгүй. Нэг их удахгүй ээ.

Кол-                           Сайн уу, Шонь?

Шо-      Сайн уу, Коллинь?

Кол-                           Стив чамд аавын сэтгүүлийг үзүүлсэн гэсэн. Таалагдсан уу? Санаа зоволтгүй ээ. Би хэнд ч хэлэхгүй. Ичих юм ерөөсөө байхгүй. Эрчүүд бүгдээрээ тийм юманд дуртай. Би чамд нэг нууцаа хэлэх үү? Би чамайг их хөөрхөн гэж боддог.

Шо-       Чамаас үлээдэг бохь үнэртэж байна.

Кол-                           Тиймээ. Уруул өнгөлөгчний үнэр. Нааш ир. Нааш ир ээ, тэнэг ээ. Намайг хөөрхөн гэж боддог уу?  Чи ч гэсэн надад таалагддаг. Чи өөрийнхийгөө харуулвал би өөрийнхийгөө харуулая. Харуулчих л даа, сонин байна. Чи ч сонирхож байгаа биз дээ.

Шо-      Би үнсэж болов уу? Ямар санагддагыг нь мэдмээр байна.

Кол-                           Надад харуулах юм бол чамайг үнсэе.

Шо-      Юу харуул гэж?

Кол-                           Яагаав дээ. Өмдөн доторхоо.

Шо-      Үгүй ээ.

Кол-                           Харуулчих л даа, Шонь.

Шо-      Үгүй ээ. Би явах ёстой.

Кол-                           Тэнгэр минь, яг өмдөө шувтлах гэж байна ш дээ.

Шо-      Үгүй ээ, шувтлах гээгүй.

Кол-                           Би чам шиг гажиг амьтаныг хэзээ ч үнсэхгүй.

Боё-                           Зүгээр орхи. Явцгаая.

Жэ- За  залуусаа. Тулгая, өөрсдийнхөө төлөө. Бид үзүүлээд өгсөн. Илүү юм ярих хэрэггүй байх. Төлөө.

Кл- Төлөө.

4-р анги төгсөв.

 

 

Back to episodes Go home