Shangri-La Frontier 6

Пенсилгон: Зөвхөн өөртөө хадгалах муухай шүү. Иймэрхүү зүйлийг бүгдтэй нь хуваалцах хэрэгтэй. Хувьсгалын хүлэг баатар Санракү-күн.

Санракү: Гараад ирэх шив, Пенсил хүлэг баатар аа!

Пенсилгон: Хөөе, хөөе.

Өгүүлэгч: Хувьсгалын хүлэг баатар Санракү.

Пенсилгон: Над шиг ийм үзэсгэлэнтэй хүнтэй

Өгүүлэгч: Энэ нэр бол Шанфүрод ямар ч утгагүй.

Пенсилгон: ядаргаатай мангас шиг харьцахаа боль.

Өгүүлэгч: Энэ бол өөр нэгэн тоглоомд өөр нэгэн тоглогчтой бий болгосон холбоо юм.

Пенсилгон: Бас... Шанфүрод би Пенсил хүлэг баатар биш. Артур Пенсилгон гэж дуудаарай.

Бичиг: Артур Пенсилгон

Бичиг: Бичих хэрэгслийн хүлээг баатар хатан

Санракү: Миний хогийн тоглоомын минь анд, Пенсил хүлэг баатар... Эсвэл... Артур Пенсилгон.

Өгүүлэгч: Түүний талаар ярихын тулд эхлээд өөр нэгэн хогийн тоглоом

Бичиг: Хэрэгслийн дэлгүүр

Өгүүлэгч: Нэгдмэл тойргийн талаар ярихгүй бол болохгүй.

Бичиг: Борлуулалтын тоолуур

Эр: Хүссэн бүхнээ аваад намайг битгий алаач.

Дүр A: Энэ газрыг ухацгаая. Эсэргүүцэх юм бол ал!

Дүр B: Тийм ээ! Нэлээн баян юм гээч.

Бичиг: Хэрэгслийн дэлгүүр

Дүр A: Тийм ээ, сайхан олзтой байлаа. Хурдхан хуваацгаая.

Дүр B: Би дахиж нэг ч өдрийг өвдөг сөгдөж өнгөрөөхгүй!

Бичиг: Санракү

Санракү: Хэрэгсэл олж өгсөнд баярлалаа. Дээрэмдэх гэж ирлээ.

Өгүүлэгч: Тоглогчид үүнийг "Сүйрлийн дараах хулгайн дуурайгч" гэж нэрлэсэн. Уг тоглоом нь сүйрлийн ирмэг дээр байгаа хаант улсыг аврахын тулд тоглогчид хүлэг баатрын дүрд орж дайрах мангасуудаас хамгаалдаг... Онлайнаар асар олон тоглогчтой хамтарсан VR тоглоом юм. Гэхдээ энэ нь үзэл баримтлалд үнэнч байхыг чухалчилсан жинхэнэ хогийн дизайн нь, уналтын түвшин үндэслэлгүй бага болгосноос болж

Бичиг: Энэ чулууг шидэх ч боломжгүй.

Өгүүлэгч: маш цөөн тооны тоглогчид л зөв аргаар нь тоглосон юм.

Санракү: Чулуунууд хүртэл 40%-ийн уналттай байдаг юм уу?!

Өгүүлэгч: Бүр анхлан суралцагчийн даалгавар болох Эмийн ургамал цуглуулах зүйл нь задгай талбайд арван хоёр цаг самнах шаардлагатай болдог. Мэдээжийн хэрэг, өндөр зэрэглэлийн зүйлсийг олох нь бүр ч хэцүү байсан. Тэгвэл тоглогчид яах вэ? Хариулт нь энгийн. Хулгайлахад болно. Эмийн ургамал олох оо? Намайг энэ новшийн төлөө өвс түүж хэдэн цаг зарцуулна гэж бодож байна уу? NPC-ын дэлгүүрийг дээрэмдэх эсвэл тэгсэн тоглогчоос нь хулгайлахад болно. Тэр бол Нэгдмэл тойргийн ялах арга байсан. Уур хилэн газар авч, бүгд дайсан байсан орчинд хүчирхийлэл, заль мэхээр өдөөгдсөн ганц бие дүр гарч ирж, хаант улсыг хяналтдаа авсан юм.

Бичиг: Пенсил хүлэг баатар

Пенсилгон: Хамтдаа унасан хэрэгслүүдийг хуваацгаая.

Эр: Энэ улс биднийх.

Эр2: Пенсил хүлэгт баатар ураа!

Эр3: Тийм ээ! Пенсил хүлэг баатар.

Өгүүлэгч: Тэгээд Пенсил улс төрсөн юм.

Бичиг: Катзо Татаки

Бичиг: Санракү

Катзо Татаки: Хөөе, Санракү.

Санракү: Яасан бэ, Катзо? Өө дажгүй зүйл байна.

Катзо Татаки: Энэ чинь мангасаас улсыг хамгаалах тоглоом биз дээ?

Санракү: Тийм юм уу? Пенсил хүлэг баатар гэх муу чөтгөрийг ялах тоглоом биз дээ?

Өгүүлэгч: Пенсил хүлэг баатар бол тоглоомын зохиолын сүүлчийн босстой хамаагүй байв. Тэр өөрийн эгнээнд орохыг зөвшөөрөөгүй тоглогчдыг санаатайгаар устгаж, дараа нь түүнийг эсэргүүцэх зохион байгуулалттай эсэргүүцэл бий болгохын тулд өөрийн төлөөлөгчдийг ашиглана. Тиймээс тэрээр хохирогчдынхоо эсрэг тэмцэх хүсэл зоригийг бий болгож, тэднийг зүгээр л тоглоомоо орхихоос сэргийлнэ.

Санракү: За тэгвэл аллагаа үйлдэх үү дээ?

Бичиг: Санракү

Бичиг: Катзо Татаки

Өгүүлэгч: Энэ үеийн Нэгдмэл тойрог нь ганцхан тоглогч болох Дистопийн хатан хаанд бүрэн удирдуулсан байсан.

Бичиг: Дистопийн хатан хаан.

Пенсилгон: Босогчдын армийг өгөөш болгож нэвтрээд миний дотоод танхим руу бага хүчээр дайрна гэдэг муугүй шүү.

Санракү: Илүү үр дүнтэй занга тавиарай.

Катзо Татаки: Хэт амархан байсан болохоор эхний оролдлогоороо давсан.

Пенсилгон: Санракү-күн. Катзо Татаки-күн. Санаад авчихъя. Энэ тэнэг инээмсэглэл чинь үнэхээр уур хүргэж байна. За боссын тулаан.

Бичиг: Пенсил хүлэг баатар

Пенсилгон: Намайг ялж хувьсгалын хүлэг баатар болж чадах уу?

Санракү: Өөрөөр... Тэр бид хоёр нэлээн урт түүхтэй. Нэгдмэл тойрогт эцэс хүртлээ тулалдаж тэнцээгээр дууссан ч. Энд бол түвшний ялгаа ихтэй.

Пенсилгон: Би хаа холын Фастиагаас ял аван байж энд ирсэн. Чи сайхан баярлаад байж болно шүү.

Санракү: Хортой шинж чанартай хутга бололтой?

Пенсилгон: Нэг удаа ашигладаг хэрэгсэл гэхэд нэлээн үнэтэй шүү. Ингэхэд, Санракү-күн. Хэддүгээр түвшин юм? Намгийн ухагчийг ялсан юм чинь 30 хавьцаа байгаа биз дээ? Сайн бултлаа шүү.

Санракү: Бурхны тоглоом болохоор л. Бүх хөдөлгөөн нь ёстой сайхан байна.

Анималиа: Пенсилгон гэж нөгөө... Тоглогч алдаг бүлгэм болох Ашура Кайн №2...

Бичиг: Ашура Кай

Анималиа: Аварга биетийг алагч?

Бичиг: Аварга биетийг алагч

Эмүл: Өө яана аа! Өө яана аа!

Санракү: Аварга биетийг алагч?

Пенсилгон: Би дээд түвшний тоглогчдыг анхаарч байсан чинь нэг л мэдэхэд тийм хочтой болсон байсан. Хөгжүүлэгчид тэрийг муутгаснаас хойш бүр хэцүү болсон л доо.

Санракү: Хүлээгээрэй... Дистопиа дээр бол алуулж байсан аварга биет байсан биз дээ? Хүмүүсийг тийм жижиг зүйлсээр хуурах хэрэггүй!

Пенсилгон: Шувуун тархитай юм байж төвөгтэй зүйл мэдэх юм аа. Хичээлээ сайн хийж байна уу? Тэрийг энд ярихаа боль.

Санракү: Би шувууны толгойтой болохоос биш шувууны тархигүй. Муу тэнэг.

Анималиа: Энэ хоёр юу вэ?

Пенсилгон: Үнэндээ, би зөвхөн хувийн шалтгаанаар ирээгүй! Манай бүлгэмийн удирдагч зурвас илгээсэн юм.

Санракү: Зурвас?

Пенсилгон: Онцгой зохиолын талаар мэдээлэл нийтлэх, эсвэл тэр хүртлээ алуулахыг сонго гэсэн.

Санракү: Намайг сүрдүүлж байна уу? Тэнэг байна даа.

Пенсилгон: Өө тийм ээ.

Санракү: Гэхдээ яг яах вэ? Хэрэгсэл болон түвшин арай л их ялгаатай байна. Гэхдээ намайг хаалганаас холдуулмаар байгаа бололтой. Сая бас эхний дайралт чинь намайг хот руу орохоос сэргийлсэн байлгүй. Аргагүй л алдартай тоглогчийн алуурчин хүнтэй хотод ажлаа хийх хэцүү юу?

Пенсилгон: За... Чадах бол зайлсхиймээр л байна. Бас чи хаалга руу хүрч чадахгүй.

Эмүл: Миний сүүл. Санракү-сан би тэвчихгүй нь. Хувиралт минь арилах нь.

Анималиа: Новш гэж, би түрүүлж түүнийг олсон байтал! Гэхдээ... Тэр нөгөө алдарт аварга биетийн алуурчин... Өө тийм, түүнийг хамтрагчаас нь... Айн? Тийм чих болон сүүлний чимэглэлтэй байсан билүү? Хөөе, юм асууж болох уу? Юу вэ...

Санракү: Эмүл! Ийм үед!

Эмүл: Гуйж байна, тайвшраарай.

Санракү: Тийм ээ.

Пенсилгон: Сатаарч байна уу? Намайг дутуу үнэлээ юу?

Санракү: Тийм ээ.

Бичиг: Репэл хариулт

Санракү: Дутуу үнэлж байгаа нь чи биз дээ?

Пенсилгон: Аргагүй л мэдчихсэн үү?

Санракү: Эмүл, хүрээд ир.

Эмүл: За.

Анималиа: Хүлээ! Ядаж зураг авахуулаач дээ.

Санракү: Эндээс амьд гарах юм бол бодож үзье.

Анималиа: Амьд гарах юм бол?

Пенсилгон: Энэ хурдаараа надаас зугтаж чадахгүй шүү.

Анималиа: Тоглогч бол яах вэ... Гэхдээ тэр хөөрхөн туулайг аюулд оруулах юм бол... Энд үх, Аварга биетийг алагч аа.

Санракү: Тийм ээ, болж байна. Миний хаалт болж өглөө. Анималиа билүү? Эмүлд нэлээн сатаарсан байх шиг байсан... Чи ч бас сайхан сахиус юм даа, Эмүл. Одоо хот руу ороод шилжилтийн хаалгаар Рабитуза руу очиход болно. Тэнд бол хэн ч намайг хөөхгүй.

Пенсилгон: Элч нь би зөвхөн...

Бичиг: Рэми

Бичиг: Бранч

Бичиг: Ласс

Бичиг: Кэтчүм

Пенсилгон: Гэхдээ ганцаараа ирсэн гэж хэлээгүй шүү.

Кэтчүм: Бага түвшинтэй тоглогчийг алахаар үйлийн үрийн оноо нэмэгдээд байдаг учир хэцүү л дээ.

Бичиг: Кэтчүм

Ласс: Манай дарга нар ч бас адилхан.

Бичиг: Ласс

Бранч: Тийм болохоор биднийг зарж байгаа биз дээ?

Бичиг: Бранч

Бичиг: Рэми

Рэми: Шалтаг тоочихоо боль. Пенсилгон-санд алуулах гээ юу?

Санракү: Зэрлэг тоглогчдын алуурчид гарч ирж байна уу?

Бичиг: Кэтчүм

Санракү: Бага түвшинтэй тоглогчийн эсрэг бүр ингэх юм уу?

Пенсилгон: Би уг нь төлөөлөгч хийдэг юм... Гэхдээ бусад тоглогчдыг ерөөсөө сонирхдоггүй СФ-Зүүгийн хүнтэй тулалдах болохоор Санракү-күнд талархахгүй бол.

Санракү: Новш гэж. Бурхны тоглоомд хогийн тоглоомын бүлэг хэрэггүй.

Кэтчүм: Чиний тэр мэдээллийг чинь гаргаад өгнө дөө.

Санракү: Дөрвөн тоглогчийн алуурчин. Болж байна. Түвшин, хэрэгсэл, статусаар л намайг илүүрхэж байгаа төдий биз дээ?

Анималиа: Үүнийг хүрт...

Бичиг: Хор Саажуулах Сорох Ядрах Хурд

Бичиг: Хор Саажуулах Сорох Ядрах Хурд

Пенсилгон: Хөөх. Мангасуудыг л бичиж авахад л зориулагдсан бөөгийн дибафф байх шив.

Бичиг: Дибафф = Статусыг бууруулах

Пенсилгон: Энэ олон статусыг хар даа.

Анималиа: Бүгдийг нь хариулчхаж байгаа юм уу? Яаж?

Пенсилгон: Өмнө нь намайг онилж байсан бөө алуурчин байсан юм... Тийм болохоор хараал хэр ядаргаатайг мэднэ. Тийм болохоор юмыг яаж мэдэх вэ гээд үүнийг авч явдаг юм.

Анималиа: Үйлийн үртэй сүрлэн хүүхэлдэй?

Бичиг: Үйлийн үртэй сүрлэн хүүхэлдэй Хэрэглэх хэрэгсэл. Гартаа барьж бутлах юм бол чам руу илгээсэн бүх хараалыг шидтэн рүү нь буцаана. Сүрлэн хүүхэлдэйн голд байгаа ямар нэг зүйлийг гаргах гэж оролдвол өөрөө шууд алуулна.

Пенсилгон: Үйлийн үрийн шийтгэлээр бүх хараалыг эсэргүүцнэ! Энэ байхгүй байсан бол асуудалд орох байлаа. Азгүй байна даа. Ядаж өөрийнхөө хорд үхэхийг чинь харуулъя.

Санракү: Онилбол намайг хог гэж бодсон тэрийг онилсон нь дээр байх. Тийм урт сэлэмтэй удаан юм бол, чадвараа ч ашиглахгүй бултаж чадна. Асуудал нь, дээд түвшний хуягтай дээд түвшний тоглогчдод яаж хохирол учруулах вэ?

Сайгер-0: Хагалах дайралт! Тэрэг сүйтгэгч!

Бичиг: Хагалах дайралт, "Тэрэг- сүйтгэгч"

Эмүл: Яг юу вэ?

Бранч: Нэг цохилтоор уу?

Ласс: Хүлээж бай. Тэр чинь... Хосгүй дайралтын хүчтэй Аттак мастер биш үү?

Санракү: Аттак мастер? Юу вэ? Дахиад асуудалтай хүн нэмэгдчихлээ.

Сайгер-0: Шувууны толгой. Дүрийнх нь нэр: Санракү. Эцэст нь... Эцэст нь оллоо. Хизүтомэ-күн.

Бичиг: Тогтмол ахиц дэвшил

Рэй: Хизүтомэ-күн. Яг хаана байгаа юм бол?

Мана: Олоогүй л байгаа юм уу?

Рэй: Ямар ч тоглоомд Санракү гэдэг нэрээр тоглодог гэхээр хаа сайгүй хайсан. Гэхдээ аль хэдийн эхлэлийн хотоос явчихсан бололтой...

Мана: За удахгүй олох байх дөө. Хичээгээрэй, Рэй-чан.

Рэй: За...

Мана: Бас хурдхан сэтгэлээ илчил.

Рэй: Түүнийг олж чадахгүй байна, Мана-сан. Тэр хүний дуртай тоглоомууд нэг л...

Бичиг: Сэлдэг мэлхий

Бичиг: Тулааны тойрог

Бичиг: Сандарсан бандааш

Рэй: Ер бусын бөгөөд үнэхээр хэцүү. Миний хувьд маш хэцүү. Хамт тоглож чадах тоглоом олж чадаагүй. Гэхдээ Шанфүрод бол... Эцэст нь Хизүтомэ-күн тоглож эхэлсэн. Энэ боломжийг яасан ч алдахгүй.

Бичиг: Сайгер 100-аас зурвасын шувуу хүлээж авлаа

Бичиг: Секондиа буудал

Сайгер-0: Мэйл? Эгчээс үү?

Бичиг: Хэнээс: Сайгер-100 Хайрт Сайгер-0 Уучлаарай, гэхдээ хувиараа тоглогч хайхаа түр зогсоох хэрэгтэй байна. Надад нэг ярилцмаар байгаа тоглогч байна. Түүнийг надад олоод өгч болох уу? Хамгийн сүүлд Секондиад харагдсан. Ярьдаг хувцастай Ворпал туулайтай цуг явж байгаа бололтой.

Сайгер-0: Юу?

Сайгер-100: Сайгер 0, Уучлаарай, гэхдээ хувиараа тоглогч хайхаа түр зогсоох хэрэгтэй байна. Надад нэг ярилцмаар байгаа тоглогч байна. Түүнийг надад олоод өгч болох уу?

Аритомо: Муу шүү.

Алинойюү: Зураг авах нь дүрэмд харш гэнэ... Устгасан нь дээр байх даа?

Сайгер-100: Хамгийн сүүлд Секондиад харагдсан Ярьдаг хувцастай Ворпал туулайтай цуг явж байгаа бололтой. Бараг аль хэдийн Тирдрема руу хөдөлсөн байх. Тэр яг зураг шигээ.

Бичиг: 75: Алинойюү (Анхлан суралцагч) “Эрхэм ахмадуудаасаа асуух зүйл байна. Секондиад хэрэгсэл цуглуулж байгаад ийм тоглогчтой таарсан юм. Тэр маш хөөрхөн ярьдаг туулай авч явж байсан. Яаж тэр мангастай найз болох вэ?

Сайгер-100: Ширтсэн шувууны багтай, бас хөл болон бие нь Ликагоны тэмдэгтэй болсон. Нэр нь...

Сайгер-0: Санракү.

Сайгер-100: Аль хэдийн түүнтэй олон бүлгэмийн хүмүүс учирсан. Ашура Кай тэдний нэг нь.

Сайгер-0: Олчихлоо.

Сайгер-100: PvP хийж байх магадлал их өндөр.

Бичиг: PvP = Тоглогчдын хоорондох тулаан

Сайгер-100: Болгоомжтой бай.

Сайгер-0: Дахиж ийм боломж олдохгүй. Хэрэв түүнийг тоглогчдын алуурчдаас аврах юм бол ярилцаж чадах болно. Тэгвэл нэг л өдөр... Бодит амьдрал дээрээ ярилцаж чадна. Хагалах дайралт! Тэрэг сүйтгэгч!

Пенсилгон: Тэнд ч бас сүртэй болж байна. Тэр тоглогчдын алуурчид Санракү-күнийг барахгүй л байх... Шанфүрод түүнтэй тулалдаж үзээд бүр баттай болсон... Олон хогийн тоглоомууд тоглож түүний тоглох чадвар онцгой хэрэгсэл болон өндөр түвшний статусаас илүү үнэ цэнэтэй болсон. Тэр бол Шангрила Фронтиерд том зэвсэг болно. Катзо-күн ч бас тоглож эхэлсэн бололтой. Санракү-күн байвал... Тэр төлөвлөгөөг биелүүлж чадаж магадгүй. Тэр чинь... Сайгер 0? Амьтны хүрээлэнгийн ажилтны дараа Аттак мастер уу? Санракү-күнтэй уулзсан нь ашгүй дээ!

Анималиа: Чамайг таван шидээр оносон. Үйлийн үртэй сүрлэн хүүхэлдэй үнэхээр хүчтэй, тиймээс хүүхэлдэй бүр таван дибаффыг буцааж чаддаг. Миний нууц хөзрийг хариулж чадах уу?

Бичиг: Бяцхан Шанфүро

Хүүхдүүд: Шанфүро театр!

Бичиг: Шанфүрогийн хоол амтгүй юу?

Эмүл: Бяцхан.

Бичиг: Шанфүро театр.

Эмүл: Лууванд дуртай шүү. Тэд үнэхээр хамгийн агуу хоол! Амт, бүтэц, хэлбэр, өнгө! Луувангаас өөр төгс хоол байхгүй. Тийм биш гэж үү, Санракү-сан? Санракү-сан? Бүгдийг нь идэх юм уу?

Санракү: Тийм. Энэ тоглоомд амт хязгаарлагч байдаг бололтой.

Эмүл: Амт хязгаарлагч аа?

Санракү: Чам шиг NPC-д энэ нь утгагүй байж магадгүй, гэхдээ... Анхдагчдын хэлэнд хязгаарлагч байна гэж бодъё. Тиймээс бидний идэж буй бүх зүйл чихэрлэг, халуун ногоотой эсвэл юу ч гэсэн тодорхойгүй амттай байдаг. Гэхдээ олон тонн хоол идвэл амт хязгаарлагчийг арилгаж чадна гэж би сонссон.

Эмүл: Ойлголоо. Хэт ихийг битгий идээрэй дээ.

Санракү: Хачин юм. Хэр ихийг ч идсэн амт нь өөрчлөгдөхгүй нь.

Эмүл: Туулайн улсаас авчирсан тусгай лууван.

Санракү: Ингэж гоё идэж байгаад чинь атаархаж байна.

Бичиг: Нэг түвшний амт хязгаарлагчийг устгасан.

Бичиг: Амт хязгаарлагчийг өндөр чанартай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээр арилгадаг.

Back to episodes Go home