Өгүүлэгч: Энэ ертөнцөд тоолохын аргагүй их тоглоом байгаа. Хэдийгээр дийлэнх нь нэг л мэдэхэд ирээд, явдаг. Тэр олон тоглоомын оргилд зогсох нь дэлхий даяар 30 сая гаруй тоглогчтой бүрэн орчинд нь ордог VR тоглоом болох... бурхны түвшний тоглоом гэх цолыг авах эрхтэй Шангрила Фронтиер юм. Хогийн тоглоомдоо хайртай, Хизүтомэ Ракүро нь бурхны түвшний тоглоом болох Шангрила Фронтиерд орно. Түүнийг ямар адал явдал хүлээж байгаа бол?
Санракү: Хийх ёстой зүйлээ ч олсон, төлөвлөгөөгөө гаргая. Хогийг үл тооно. Шууд бүсийн босс руу! Тэгээд болоо. Миний мөрөн дээр гар.
Эмүл: За!
Өгүүлэгч: Шангрила Фронтиерийн намаг нь хүчээр алхах байдалд оруулдаг. Тэгээд нэг хөл нь газарт хүрэх хүртэл нөгөө хөл нь намагт шигдсэн хэвээр байх нөхцөл.
Бичиг: Намаг ухагч
Бичиг: Бүсийн босс
Бичиг: Багийн хэмжээ: 4
Өгүүлэгч: Өөрөөр...
Санракү: Энэ бид хоёр ёстой таарахгүй!
Бичиг: Харагтун, бүх талаас дайрлаа!
Санракү: Хурдаа алдсан байгаа энд яаж тулалдах юм бэ? Ийм гүехэн биш намагт яаж шумбаад байгаа юм бэ? Тоглоомын логик л доо.
Эмүл: Ирж байна шүү, Санракү-сан. Өө, биднийг алах нь.
Санракү: Чи одоо Инабагийн туулай юм уу? Барьж байгаарай, Эмүл.
Эмүл: За!
Бичиг: Гулгалт
Санракү: Гулгалт!
Бичиг: Гулгалт Гулсах хөдөлгөөнөөр дайралтаас бултана.
Санракү: Ликагонтой хийсэн тулалдаанаас олж авсан туршлагын оноогоор олон чадвараа сайжруулсан. Тэднийг яаж ашиглах нь энэ тулаанд ялах түлхүүр болно. Төгс парригийн хувьсал...
Бичиг: Репэл хариулт
Санракү: Репэл хариулт.
Бичиг: Репэл хариулт Ирж буй дайралтыг хааж эсрэг хариу дайралт хийнэ.
Эмүл: Аргагүй л, Санракү-сан.
Санракү: Чадвараа ашиглаж хэцүү байдлаас гарсан төдий. Асуудал нь одоо л эхэлнэ. Тулаан дөнгөж эхлээд л хэрэгтэй байж болох бултах чадвар болон дайралтын чадвараа ашиглалаа.
Бичиг: Репэл хариулт
Бичиг: Гулгалт
Санракү: Унших хугацаа нь 10 секунд. Тэр хүртэл дайралтаас нь бултах арга байхгүй. Яах вэ?
Эмүл: Шидэт ир! Өө чадлаа.
Санракү: Хөөх, саяных юу вэ? Шид байсан уу?
Эмүл: Тийм ээ.
Санракү: Мэдээж. Би ганцаараа тоглох дээрээ л төвлөрсөөр байгаад одоо хамтрагчтай гэдгээ мартсан байна. Надаас илүү хүчтэй NPC-д найдах нь тоглогч надад хэцүү ч... Надад олж өгсөн боломжийг нь зүгээр өнгөрөөхгүй ээ. Явцгаая, Эмүл. Хурдатгалаа ашиглаж байгаад зайгаа ойртуулъя.
Бичиг: Хурдатгал Түр зуур нэмэлт дайралтын хүч болон хурд олгоно
Санракү: За! За! За! За! За! Ядаргаатай юм. Харни одоо... Скрев Пийрсийн хувьсал...
Бичиг: Эргэлттэй Ир
Санракү: Эргэлттэй ир! Одоо дайралтаа үргэлжлүүлнэ. Ирээр авиралт!
Бичиг: Ирээр авиралт Авирахдаа иртэй зэвсгийг зоож ашиглана.
Санракү: За! Эмүл.
Эмүл: За?
Санракү: Чадах нь уу?
Эмүл: Би... Чадна аа. Нэмэлт шид.
Бичиг: Нэмэлт шид
Санракү: Хөөе, за. Би үүнээс илүү төвөгтэй газартай хогийн тоглоом тоглосон шүү! Чаддаг юм бол ид. Оройтсон. Аль хэдийн 10 секунд болсон.
Бичиг: Репэл хариулт!
Санракү: Репэл хариулт!
Эмүл: Том тэсрэлт хийлээ шүү. Хүчийг нь нэмсэн Шидэт ир!
Бичиг: Хүчийг нь нэмсэн шидэт ир!
Санракү: Тийм ээ.
Бичиг: Санракү
Бичиг: Унасан хохирол -8
Санракү: Төгс байлаа, Эмүл. Сайхан буудлаа.
Эмүл: Өө яана аа! Миний хувцас!
Санракү: Бүр нисгэж хаялаа... Аргагүй л... Айн? Тэр хаашаа явчхав? Энэ юун чичиргээ вэ? Миний хөл сорогдоод байгаа юм шиг л! Хөдөлж чадахгүй нь!
Эмүл: Санракү-сан, энэ чинь... Газраас пуужин шиг л гарч ирж дайрна, дайсны хөдөлгөөнийг зогсоох нь чухал шүү. Санракү-сан?
Санракү: Намайг шидчихлээ? Шууд алах дайралт гэж бодсон чинь бараг хохирол учруулаагүй байна?
Бичиг: Санракү
Санракү: Үгүй ээ, хүлээ. Энэ өндрөөс бол...
Өгүүлэгч: Намаг ухагч бол акулын толгойтой бөгөөд мууран загас шиг сахалтай дөрвөн хөлт амьтан. Үүний хамгийн анхаарал татахуйц шинж чанар нь цус нь тодорхой босгонд хүрсний дараа идэвхжих хөдөлгөөний багц нь юм. Газрын гүн рүү шумбаж, тоглогчдыг байранд нь байлгахын тулд намгийг доргионо. Дараа нь санамсаргүй байдлаар нэгийг нь хамраараа агаарт шиднэ. Хэрэв тоглогч ганцаараа үүнтэй тулах юм бол, намагт байгаа цагт тэднийг баттай онохын зэрэгцээ, унах гэмтлээс болж тэдний бүх цус бараг л байхгүй болно, тиймээс түүний "ганц тоглогчийн алуурчин" гэж дууддаг.
Санракү: Унагааж алах нь уу? Анхны жонглёрын дайралт нь тийм ч их хохирол учруулаагүй болохоор... Энэ боссыг бүтээсэн нь яахын аргагүй муухай зан ааштай байх. Ийм зүйлд чинь тоглогчийн чадвар хамаагүй. Яах вэ? Хэрэв Эмүл намайг шидэт ирээрээ оноод... Үгүй ээ, би дэлбэрэх болно. Шид, хэрэгсэл... надад хийж чадах зүйл байна уу? Өө дууслаа. Бүтэлгүйтлээ. Анхнаасаа VR тоглоомын унаж үхдэгт нь дасахгүй байсан юм. Бүхэл биеэр минь гүйдэл гүйж байгаа мэт мэдрэмж авахын зэрэгцээ, мэдрэмжээ бүрэн алдана... Бодит байдлыг шаардлагагүйгээр эрэлхийлэх нь зарим тоглоомыг зах зээлээс хасахад хүргэсэн.
Эмүл: Ворпал сүнсээ харуул!
Бичиг: Шидэт хуулиас Шилжүүлэлт
Өгүүлэгч: Доош чиглэсэн энергийг ашигладаг "Солирын уналт" хэмээх дайралтын чадвар байдаг.
Бичиг: Энерги
Бичиг: Солирын уналт
Өгүүлэгч: Чөлөөт уналтаас болж маш их энергитэй болсон Санракү
Бичиг: Энерги
Өгүүлэгч: Эмүлээр намаг ухагч руу шилжинэ.
Бичиг: Энерги
Өгүүлэгч: Ихэвчлэн уналтад тооцогдож, тоглогчийг үхэлд хүргэж болзошгүй дайралт нь, эрсдэлтэй дайралт гэж хүлээн зөвшөөрөгдөв. Солирын уналт биш,
Бичиг: Санамсаргүй Солирын уналт
Өгүүлэгч: Санамсаргүй Солирын уналт байв!
Бичиг: Санракү
Санракү: Би амьд байгаа юм уу?
Эмүл: Сайн байлаа, Санракү-сан.
Санракү: Олон зүйл нэг дор боллоо, бүгдийг нь ойлгож амжихгүй байна... Гэхдээ юу ч гэсэн, Эмүл... Чи үнэхээр гайхалтай юм.
Эмүл: Миний яриаг битгий дуурай!
Санракү: Ликагонтой тулалдсантай адил хэцүү байлаа... Гэхдээ энэ удаа амьд үлдсэн нь бид.
Бичиг: Бүсийн босс Намаг ухагч
Бичиг: Амжилттай цэвэрлэлээ
Бичиг: Санракү
Бичиг: Эмийн ургамал ашиглав
Санракү: Эмийн ургамал хүртэл шууд бүх цусыг нөхөхгүй юу?
Эмүл: Хоолой руугаа шууд хийчихлээ.
Санракү: Тэгэхгүй бол ам руу минь хүрэхгүй. Гэхдээ л, Эмүл бодсоноос илүү хүчтэй юм. Намайг аварлаа даа. Бардсан байсан өөртөө жоохон гутарлаа... Би Эмүлийн түвшинд хүрэх хүртэл, түүнийг сахиусны хувиар ашиглана аа. Тэгэхгүй бол урам зориг авахгүй.
Эмүл: Удахгүй Тирдремад хүрлээ. Хотод очих юм бол та Рабитузад байна биз дээ? Хүлээж тэсэхгүй нь.
Санракү: Тэр байна л даа. Гэхдээ хотод орохоор чамайг яаж нуух вэ? Дахиад анхаарал татах юм бол асуудалд орж магадгүй.
Эмүл: Тэгвэл... Үүнийг ашиглаагүй удсан байна шүү.
Санракү: Юуг вэ?
Бичиг: Нууцлаг Ворпал бугуйвч
Эмүл: Энэ бол Ворпал туулай бидний ариун эрдэнэ! Санракү-сан, энэ нууцыг хадгалаарай даа.
Санракү: За?
Эмүл: Метаморфоз! Гайхсан уу? Ингээд сэжиглүүлэхгүйгээр хот руу орж чадна.
Санракү: Хачин юм биш үү? Би Японы тугтай бурхны тоглоом болох "Дэлхий ертөнцийг судлаарай, ертөнцөд сайхан аялаарай" гэсэн үг хэллэгтэй Шангрила Фронтиерийг тоглож байх ёстой.
Эмүл: Санракү-сан?
Санракү: Гэхдээ энэ чинь...
Эмүл: Санракү-сан?
Санракү: Яг л...
Эмүл: Санракү-сан? Хөөе, хөөе. Санракү-сан? Санракү-сан!
Санракү: ...бөжин охинтой ямар нэг төрлийн харем тоглоом болчихлоо шүү дээ. Айн?
Эмүл: Зөндөө ядардаг болохоор. Хотод ойртохоороо хувиръя даа. Одоогийн байдал дээр бол ихдээ л таван минут.
Санракү: Өө ойлголоо. Тиймээс бид хотод очсоны дараа бид тусдаа газар очиж байж буцааж хувирах нь дээ. Гэхдээ Эмүл чи нэг том алдаа гаргалаа... Тийм ээ, маш том алдаа. Ворпал ангиллын ойлголтын дутагдал. Хагас нүцгэн шувуутай хүнтэй нийлж эхлэх тэр мөчид чиний анхаарал татах түвшин дээд зэргээр нэмэгдэнэ. Яах вэ, чи яагаад ч юм хагас нүцгэн шувуу хүнийг чирч яваа азгүй охины дүрд тоглох хэрэгтэй болно. Хичээгээрэй!
Эмүл: Намагт байсан шиг бие минь хүнд болчихлоо.
Бичиг: Тирдрема
Эмүл: Хөөх байнга л гайхалтай том байх хот юм.
Санракү: Тэр Тирдрема юу?
Эмүл: Санракү-сан нэлээн гайхаагүй харагдаж байна.
Санракү: Би хувь заяагаар удирдуулсан дайчин биш л дээ гэхдээ олон газруудыг харсан юм шүү.
Эмүл: Үнэхээр гайхалтай. Яах аргагүй анхдагчид үнэхээр сайхан аялсан хүмүүс юм!
Санракү: За явцгаая, Эмүл. Өөрийгөө хувиргаж, үл анзаарагдах болгоход бэлэн байгаарай!
Эмүл: За!
Эр1: Хүлээж бай. Чи яагаад хагас нүцгэн байгаа юм?
Эр2: Замын хүмүүсээр дээрэмдүүлээ юу?
Санракү: Мэдсэн юм аа. Сэжигтэй нь би.
Эр2: Бас ямар аймаар сорвитой юм бэ...
Эр1: Хөлд нь хүртэл байна.
Эмүл: Хүлээж байгаарай, Харуул аа. Сонсох юм бол... Маш их уйтгар гунигийг авчрах өнгөрсөн юм аа. Хувь тавилангаар удирдуулж, супер дайчин болж төрсөн тэрээр, өнгөрсөн болон энэ амьдралынхаа хувь заяаны өрсөлдөгч Ликагонтой халз тулаан хийсэн юм. Гэхдээ маш ойрхон бас үсний ширхэг төдий азаар хувь тавилангийн тэр өчүүхэн энгийн хүслээс болж оронд нь хараал хүртэж дууссан юм.
Санракү: Энэ түүхийг хаанаас бодоод олчхов оо?
Эмүл: Гэвч хувь заяанаасаа зугтаж чадалгүй хувь заяаны урсгалд өөрийгөө орхиж, өөрийг нь зовоож буй хараалыг арилгахын тулд тэнүүчлэх аян замд ганцаардсан дайчин! Тэр бол энд байгаа... Санракү-сан!
Эр1: Хөөе, хүлээ.
Эр2: Чи...
Эмүл: Супер дайчин Санракүгийн үлгэр дөнгөж 2-р ангидаа ороод байна!
Эр1: Гэхдээ...
Эмүл: Супер дайчин Санракүгийн дараагийн ангид, Салхи хааш хийссэн газар, луувангийн навч хааш намилзсан газар!
Эр1: За ойлголоо. Хагас нүцгэн анхдагчийг харах ховор ч, яг байхгүй гэсэн үг бол биш. Орж болно.
Дүр 1: Хөөе, тэр залуу...
Дүр 2: Тийм ээ.
Санракү: Төсөөлөл үү? Жирийн нэг хачин хүн гэх уур амьсгал байсангүй...
Эмүл: За явцгаах уу, Санракү-сан?
Санракү: За.
Анималиа: Энэ төрх чинь... Чи Санракү биз дээ?
Санракү: Нөгөө... Чи хэн билээ?
Бичиг: Хэдэн цагийн өмнө - Секондиа
Аритомо: Хүлээ! Яаж сургахыг нь мэдэж авмаар байсан юм.
Бичиг: Файл хадгалагдлаа
Алинойюү: Зургийг нь авчихсан болохоор, форумаас асууя!
Аритомо: Тийм шүү. Дээд түвшний тоглогчид мэдэж магадгүй.
Алинойюү: За тэгэхээр... “Эрхэм ахмадуудаасаа асуух зүйл байна. Секондиад хэрэгсэл цуглуулж байгаад ийм тоглогчтой таарсан юм. Тэр маш хөөрхөн ярьдаг туулай авч явж байсан. Яаж тэр мангастай найз болох вэ? Илгээх!
Бичиг: [Гэгээнтэн] Ахисан түвшний тоглогчид эхлэгчдэд заах #81 [Хөөрхөн юм] 74: Нэмэх (Дэвшилтэт) Үнэнийг хэлэхэд, сайн ажлын байрыг нээхийн тулд дор хаяж Сиксбургт хүрэх хэрэгтэй. Хүмүүст үүнийг хэдэн удаа хэлэх ёстой юм бэ? Асуулт хариултын газар үүнийг тавих уу? 75: Алинойюү (Анхлан суралцагч) Эрхэм ахмадуудаасаа асуух зүйл байна. Секондиад хэрэгсэл цуглуулж байгаад ийм тоглогчтой таарсан юм. Тэр маш хөөрхөн ярьдаг туулай авч явж байсан. Яаж тэр мангастай найз болох вэ?
Дүр 3: Энэ юун тоглогч вэ? Ийм хувцастай бол баривчлагдана шүү.
Бичиг: 76: Карри Жонс (Дэвшилтэт) Энэ дэлгүүр үү? Би өмнө нь ярьдаг Ворпал туулай харж байгаагүй 77: Иксид (Анхлан суралцагч) Энэ юун хагас нүцгэн залуу вэ, цагдаа дуудаарай.
Дүр 4: Ярьдаг гэж юу вэ? Мангас ярьдаг юм уу?
Бичиг: Басаши Мусаши (Дэвшилтэт) Манай бүлгэмийн ахлагч Зигврмтэй таарсан. Тэр ярьдаг байсан. Тандернут (Дэвшилтэт) Би ярьдаг онцгой мангасууд харж байсан, гэхдээ Ворпал туулай?
Анималиа: Байж байгаарай. Энэ тоглоом найз нохой болон найз муурыг л сургаж болдог биз дээ? Энэ булхай юу?
Бичиг: 81: Анималиа (Дэвшилтэт) Байж байгаарай!! Энэ тоглоом найз нохой болон найз муурыг л сургаж болдог биз дээ?? Энэ булхай юу?! 82: Нэмэлт (Дэвшилтэт) За үслэг арьстнууд гараад ирлээ. Амьтанд хайртаа бүлгэмийн толгойлогч бас энэ тоглоом булхайцагч нарт хатуу болохоор тийм биш л байх.
Дүр 5: Бас үүнийг зөвшөөрөлгүй авсан юм биш үү? Тэр залуу зөвшөөрч байгаа юм шиг харагдахгүй л байна.
Аритомо: Зөвшөөрөл?
Алинойюү: Болохгүй юм уу? Тоглоом юм чинь дээ...
Бичиг: 85: Тандернут (Дэвшилтэт) Хэрэв хэн нэгэн чиний царайг зөвшөөрөлгүй нийтэлсэн бол чи яах вэ? Нэрийг нь хүртэл оруулчихсан байна шүү дээ. 86: Супер хайлштай дүүфүү (Дэвшилтэт) Онлайн ёс зүй сур л даа. Үүнийг мэдээлнэ шүү. 87: Алинойюү (Анхлан суралцагч) Би үнэхээр мэдсэнгүй, уучлаарай...
Алинойюү: Бүгд зураг авдаггүй байсан юм уу?
Анималиа: Санракү гэдэг нэртэй биз дээ? Санаад авчихъя. Секондиа биз дээ? Би одоо очлоо.
Бичиг: 89: Тандернут (Дэвшилтэт) Амьтны хүрээлэнгийн ажилтан хурдан хөдлөх юм! Та нар үргэлж намайг айлгах шинэ арга олох юм аа.
Дүр 6: Бас энэ юун шивээс вэ? Дүр бүтээх үед ийм бүтэн биед хийх загвар байгаагүй дээ.
Бичиг: 91: Нэмэлт (Дэвшилтэт) Би үүнийг хаанаас харснаа бодохыг хичээж байлаа Сая саналаа. Энэ бол хараад. Энэ нь чиний биеийн хараалд өртсөн хэсгүүд болон бусад олон давуу болон сул талуудыг тоноглохоос сэргийлдэг. Энэ бол шөнийн эзэн хаанд хүлээн зөвшөөрөгдсөний баталгаа... Ядаж л нэг NPC тэгж хэлж байсан.
Бичиг: 92: Басаши Мусаши (Дэвшилтэт) Шөнийн эзэн хаан Колоссус Шөнийн алуурчин Ликагон
Дүр 7: Энэ залуу Ликагонтой таарсан гэж үү?
Бичиг: 94: Тандернут (Дэвшилтэт) Нохойг Секондиагийн ойролцоо харсан тийм ээ?
Дүр 8: Ликагонтой санамсаргүй таардаг учраас анхлан суралцагч нар таарсан байх нь гэнэтийн зүйл биш. Гэхдээ тэр хараалыг яаж олж авсан юм?
Бичиг: 94: Тандернут (Дэвшилтэт) Нохойг Секондиагийн ойролцоо харсан тийм ээ? 95: Тандернут (Дэвшилтэт) Ликагонтой санамсаргүй таардаг учраас анхлан суралцагч нар таарсан байх нь гэнэтийн зүйл биш... Гэхдээ тэр хараалыг яаж олж авсан юм бэ?
Бичиг: 96: Орселотт (Дэвшилтэт) Тэр бидэнд үүнийгээ хэлэх хүртэл нь түүнийг алах боломжтой
Дүр 8: Ашура Кайн Орселотт уу?
Бичиг: 97: Нэмэлт (Дэвшилтэт) Өө? Ашура Кайн эрхэм удирдагч Орселотт биш үү дээ, сайн уу? Чиний толгойд нэлээн их шан харамж амласан гэсэн NPC нар хүртэл чиний араас хөөж байгаа бололтой. Чи зохицуулсан уу?
Дүр 9: Ашура Кай? Тоглогчдыг алдаг бүлгэмийн үү? Санракү гэх тоглогч зүгээр болов уу?
Бичиг: 99: Нэмэлт (Дэвшилтэт) Хэрэв хэт их тоглогч алчхаад тоглогч эсвэл NPC-д алуулах юм бол бүх зүйл чинь устана, хадгалагдсан зүйлс чинь хүртэл. Дээрээс нь шагналын мөнгийг өөрөөсөө төлөх ёстой болно. Ёстой харгис систем шүү. Ашура Кайн залуус хэт их тоглогч алсан учраас буцах боломжгүй. Миний харж байгаагаар тэд бол жинхэнэ онигоонууд.
Сайгер-100: Уулзаж ярилцмаар байна шүү. Хэрэв Санракү-сан үүнийг уншиж байвал, чоно, илдний сүлдтэй тоглогчтой ярина уу.
Бичиг: 100: Сайгер-100 (Дэвшилтэт) Уулзаж ярилцмаар байна шүү, Санракү-сан, хэрэв үүнийг уншиж байвал чоно болон илдний сүлдтэй тоглогчтой ярилцана уу. Таны олон мэдээлэл алдагдсанд харамсаж байна, гэхдээ бид таныг хамгаалахад тусалж чадна.
Сайгер-100: Таны олон мэдээлэл алдагдсанд харамсаж байна, гэхдээ бид бол хамгаалахад тусалж чадна. Ликагоны тэмдэг үү?
Бичиг: 100: Сайгер-100 (Дэвшилтэт) Уулзаж ярилцмаар байна шүү, Санракү-сан. ,хэрэв үүнийг уншиж байвал чоно болон илдний сүлдтэй тоглогчтой ярилцана уу. Таны олон мэдээлэл алдагдсанд харамсаж байна, гэхдээ бид таныг хамгаалахад тусалж чадна.
Дүр 10: Сайгер уу? Хөөе, хөөе ололт амжилтын бүлгэм ороод ирлээ. Санракү ч асуудалд орлоо доо. Арга хэмжээний босс шиг л хараад эхэллээ. Би ч бас хайдаг юм билүү?
Бичиг: 102: Басаши Мусаши (Дэвшилтэт) Санракү нэлээн онцгой байдалд орсон бололтой. Бас өөрөө ч мэдэхгүй байж магадгүй...
Анималиа: Нэг хариулт авмаар байна. Шууд хэлээч... Би яавал Ворпал туулайг сургаж авах юм? Хөөе тэнэг царайлах хэрэггүй. Чамайг ярьдаг Ворпал туулай авч явж байгааг мэднэ.
Санракү: Мэдээлэл задарсан уу? Секондиад харагдсан үед үү? Яах вэ?
Анималиа: Гуйж байна.
Санракү: Онцгой зохиолыг задалж чадахгүй. Бас би хүртэл яавал тэгэхийг нь мэдэхгүй. Тэр бол би өөрөө хүртэл...
Пенсилгон: Өөртөө хадгалах чинь муухай шүү. Ийм зүйлийг бүгд хүртэх ёстой... Хувьсгалын хүлэг баатар Санракү-күн.
Санракү: Гарч ирэх шив, Пенсил хүлэг баатар аа!
Пенсилгон: Хөөе, хөөе. Над шиг ийм үзэсгэлэнтэй хүнтэй ядаргаатай мангас шиг харьцахаа боль. Бас... Шанфүрод бол би Пенсил хүлэг баатар биш. Артур Пенсилгон гэж дуудаж болно.
Бичиг: Артур Пенсилгон
Бичиг: Бяцхан Шанфүро
Хүүхдүүд: Шанфүро театр!
Бичиг: Шанфүро дахь арван тав дахь шөнө
Эмүл: Бяцхан.
Бичиг: Шанфүро театр
Санракү: Энэ юун уур амьсгал вэ?
Эмүл: Аав аа, эзэнтэн. Өдийг хүртэл тус болсонд баярлалаа. Эцэст нь энэ цаг ирсэн бололтой. Би бүх хүчээ харуулах болно. Миний ворпал сүнсний эрч хүчийг!
Санракү: Эмүл шатаж байна? Яг юу эхлэх гээд байна?
Эмүл: За, за, за! Миний ворпал сүнс маш их уурлаж байна!
Санракү: Арван тав дахь шөнийн наадмын мочи цохилт уу?
Эмүл: Амттай юм аа.
Санракү: Кинако гэх мэт зүйлс хүсэж байна шүү.
Бичиг: Бяцхан Шанфүро
Хүүхдүүд: Шанфүро театр!
Бичиг: Эмүлийн мэлхийнүүдтэй хийсэн яриа
Эмүл: Бяцхан.
Бичиг: Шанфүро театр
Мэлхий: Гэро.
Эмүл: Тэр сэтгэлийг чинь сайн ойлгож байна. Надад ч бас олон ах дүүс бий. Хурдан идэхгүй бол миний тавгаас хоол минь алга болно. Хичээхээс өөр аргагүй.
Мэлхий: Гэро.
Эмүл: Тийм ээ, хэцүү шүү. Хүний зан чанар бол зүгээр л амьдрал үргэлжлэх тусам олж авдаг зүйл. Эдвард ах минь хэлж байсан юм. Чи одоо олон хүний нэг байсан ч, хэзээ нэгэн цагт зөвхөн чиний гэрэлтэх онцгой газрыг олох болно. Хамгийн гол нь өөрийгөө сайжруулах тал дээр тэвчээртэй ажиллах явдал. Аав минь тэгж хэлсэн.
Мэлхий: Гэро.
Эмүл: Чи юунд ч хүрэхгүй гэдэгтээ итгэдэг? Болохгүй шүү. Ирээдүйдээ бууж өгч болохгүй. Чи ч бас төрөх үедээ ийм төрхтэй байгаагүй байлгүй. Ядаж л... Тийм ээ! Юм бүхэн өөрчлөгдөж чадна. Бууж өгөхгүй байх юм бол хүсэж байгаа зүйл шигээ болж чадна. Аав минь тэгж хэлдэг. Үхсэний дараа юу болох вэ? Энэ бол үнэхээр хэцүү асуулт!
Санракү: Саяхан өөрөө юу хэлснээ мэдэхгүй байна гэсэн байж, мэлхийтэй ёстой ярилцаж өгч байна даа... Бас уучлаарай, гэхдээ намгийн мэлхий яаж ч хичээсэн намгийн мэлхий хэвээрээ л байх болно. Эсвэл... хувьсах юм болов уу?
Back to episodes Go home