Shangri-La Frontier 4

Өгүүлэгч: Энэ ертөнцөд тоолохын аргагүй олон тоглоом байгаа. Хэдийгээр дийлэнх нь нэг л мэдэхэд ирээд, явдаг. Тэр олон тоглоомын оргилд зогсох нь дэлхий даяар 30 сая гаруй тоглогчтой бүрэн орчинд нь ордог VR тоглоом болох... бурхны түвшний тоглоом гэх цолыг авах эрхтэй Шангрила Фронтиер юм. Хогийн тоглоомдоо хайртай, Хизүтомэ Ракүро нь бурхны түвшний тоглоом болох Шангрила Фронтиерд орно. Түүнийг ямар адал явдал хүлээж байгаа бол?

Бичиг: Хогийн тоглоомын өндөр түвшний таашаалыг дахин тохируулах нь

Мана: Одоо дожо явах нь уу?

Рэй: Тийм. Нөгөө... Бэлтгэлээсээ өмнө дажгүй сонирхолтой тоглоом байна уу, гэж хараад л.

Мана: Хизүтомэ-күн бол ирээгүй шүү.

Рэй: Нөгөө, би...

Мана: Зуны амралт болохоор гэртээ л байгаа байх даа...

Бичиг: Зуны амралтын урамшуулал!! Сервер нэмж эхэллээ!

Мана: Уулзаагүй л байгаа юм уу?

Рэй: Ямар ч тоглоомд Санракү гэдэг нэрээр тоглодог гэхээр нь хайж үзсэн ч гэсэн... Гэхдээ тэрээр эхлэлийн хотоор ч явалгүй урагшилж байгаа бололтой.

Мана: Өөрийнхөө замыг үүсгэж байгаа юм уу? Аргагүй л хогийн тоглоомд дурлагч. Жирийн тоглогчийн хийхгүй зүйлийг хийж, гайхалтай онцгой зохиолтой учирна.

Рэй: Арай ч шууд тэгэх үү дээ? Гэхдээ... боломжгүй бол сонсогдохгүй байна.

Мана: Удахгүй уулзах байх аа. Хичээгээрэй, Рэй-чан.

Рэй: За...

Мана: Түүнд хурдан сэтгэлээ илчил.

Рүми: Би явлаа!

Ракүро: За.

Рүми: Дараа нь ажилтай болохоор оройтно шүү.

Бичиг: Рүми Хизүтомэ

Ракүро: За. "Эхлэгчдэд зориулсан онцгой зохиолууд." Туулайн улсын аяллыг эхлүүлэх нөхцөл...

Бичиг: Шангрила Фронтиерийн хөтөч

Бичиг: Туулайн улсын аялал

Ракүро: Энэ байх. Ворпал зэвсэг хэрэглэж байгаа үедээ өөрөөсөө дээр түвшний мангасыг ялах юм бол Рабитуза руу замчлах онцгой Ворпал туулай гарч ирэх болно. Ворпал туулай юу ч хэлэлгүй гүйсээр байх учир түүнийг алдаж болохгүй шүү. Тэдний улс болох Рабитузагийн хотыг айлгах хорт могойг ялснаар Ворпалын шидийг сурах боломжтой болно. Яах аргагүй өчигдөр миний тоглосон онцгой зохиолоос шал өөр байна. Миний өмнө гарч ирсэн нь могой биш. Ликагон шиг биш ч гэсэн нэлээн босс мэдрэмж өгөх туулай байсан.

Вайсачэ: За? Надад жоохон цаг гаргахгүй биз? Би бол Рабитузагийн эзэн. Вайсачэ. Чи тэр нохойтой тулалдсан биз дээ? Нэлээн дажгүй ворпал сүнстэй юм гээч.

Санракү: Ворпал сүнс гэж яг юу юм бэ?

Вайсачэ: Юу гэж бодож байна? Чи өөрөө хүсэж байвал би чамайг өөрөө бэлтгэж болно шүү.

Санракү: Бэлтгэх ээ? Өө ойлголоо. Энэ бэлтгэлийн даалгавар байна! Маш гайхалтай ашиг тустай гэх онцгой зохиолын бэлтгэл. Надад татгалзах шалтгаан байхгүй! Танд өөрийгөө даатгаж байна... Ах аа.

Вайсачэ: Ах гэнэ ээ?

Санракү: Өө жоохон тоглоом байсан юм. Баларлаа. Буруу хариултаа сонгосон уу?

Вайсачэ: Чи таалагдаж байна шүү. Миний бэлтгэлийг авна гэдэг чамайг миний барлаг болгоно. Ойлгож байгаа юм биш үү дээ. Намайг Ваш гэж дуудаарай. Хүлээн зөвшөөрсөн хүмүүсээрээ тэгж дуудуулдаг юм.

Санракү: За... Ваш ах аа. Зөв сонголт байсан нь ашгүй дээ. Амьдаар минь алах нь гэж бодлоо.

Вайсачэ: Эмүл!

Эмүл: За? Аав аа... Эзэнтэн?

Вайсачэ: Түүнийг чамд даатгалаа шүү.

Эмүл: За! Би сайн хичээх болно оо! Үнэхээр их хичээнэ ээ! Үнэхээр их. За, Санракү-сан. Ордныг үзүүлье.

Санракү: Хүлээж бай. Яах аргагүй би нэлээн удаан тоглосон. Жоохон амаръя гэж бодож байна.

Эмүл: Өө тийм үү? Харамсалтай байна.

Санракү: Онцгой зохиол болон онцгой мангасуудыг улам сайн судалмаар байна.

Эмүл: Тэгвэл нэг буудалдаа хүргэж өгье.

Санракү: Өө тийм үү? Төрөх цэгээ энд бүртгүүлж болох юм уу?

Бичиг: * Төрөх цэг: Тоглолтыг үргэлжлүүлэх боломжтой байршил

Санракү: За тэгвэл найдлаа шүү.

Эмүл: Надад даатга.

Вайсачэ: Өө, тийм. Үүнийг мартчихаж.

Санракү: Юу вэ? Хүчээр суулгах хэрэгсэл?

Бичиг: Ворпал сүнсний хүзүүвчийг олж авлаа.

Эр: Ворпал сүнсний хүзүүвчийг олж авлаа.

Бичиг: Зүүсэн үед туршлагын оноо хагасыг авах ч 2.5 дахин их статусын оноо авна.

Санракү: Миний туршлагын оноог хагаслах юм уу? Хүлээ.

Вайсачэ: Бүтэхгүй ээ. Би зөвшөөрөхгүй л бол салахгүй. Сул дорой хүчтэй болохын тулд ер бусын бэрхшээл хэрэгтэй. Ворпал сүнсийг мартаж болохгүй.

Эмүл: Зохиж байна шүү, Санракү-сан.

Санракү: Би... Дахиад өөр нэг хязгаарлалтай болох юм уу?

Ракүро: 2.5 дахин их статусын оноо юу? Туршлагын оноог минь хагаслах ч гэсэн нэлээн ашигтай юм. Бараг алдаатай хэрэгсэл гэхэд болно. Мэдээж форум дунд Вайсачэ эсвэл Эмүл, бүр Ворпал сүнсний хүзүүвчийг мэдэх хүн алга. Туулайн улсын ордонд орох онцгой зохиолыг хэн ч олоогүй байна. Зөвхөн миний мэдэх онцгой зохиол. Догдлуулж байна шүү. Өө амласан цаг боллоо. Тэнэг Катзо. Ажил гаргаж намайг Берпэд дуудаад л. Энэ тоглоомд ороогүй удсан байна.

Өгүүлэгч: Хар илдэч онлайн. Товчоор Боп.

Бичиг: Боп -> Берп

Өгүүлэгч: Эсвэл Берп гэж болно. Берп бол Ракүрогийн өмнө нь нэлээн донтож байсан тулааны тоглоом. Мэдээж хогийн тоглоом. Түүний тоглогчдын тоо өдөрт зуу хүрэхгүй байдаг ба яагаад одоо хүртэл үйлчилгээ нь үргэлжилж байгааг гайхдаг. Тийм болохоор ихэнх тоглогчид өөрсдийгөө мэддэг болж

Бичиг: Санракү

Өгүүлэгч: бүгд нэг ижил сонирхолтой бөгөөд тэр нь хогийн тоглоом тоглогчид

Бичиг: Модор Катзо

Модор Катзо: Эцэст нь ирэх шив, Санракү. Шууд эхлэх үү дээ?

Санракү: Дүрэм нь?

Эр: Бэлэн үү? Тулалд.

Модор Катзо: Ойлгомжтой биз дээ? Вэйл Тудо!

Бичиг: * Вэйл Тудо = Португалаар юу ч болно гэсэн үг

Модор Катзо: "Юу ч болно"!

Санракү: Муухай алдаа байна шүү.

Модор Катзо: Чамайг Файлиад төвлөрч байх үед олж авсан шинэ хөдөлгөөн. Том хүний наймалжийн дайралт.

Санракү: Дахиад шинэ алдаа олсон юм уу? Мэргэжлийн тоглогч байж галзуу хэвээр байх шив? Модор Катзо... Хурдан сугалах нударга.

Модор Катзо: Юу? Саатал ашиглаж байгаа байтал хаах юм уу? Ийм хариу үйлдлийн хурдтай чи л галзуу.

Санракү: Хурдан сугалах нударга бол төгс урлаг. Онолын хувьд бол 12 хэмжээстэй байх юм бол боссын шууд алах дайралтыг хүртэл хааж чадна. Чиний бүх цохилтыг хаах болно.

Дүр A: Юу? Хөөе, Модор Катзо тулалдаж байна.

Дүр B: Хөөе, тэр чинь Санракү биш үү?

Дүр A: Үнэхээр үү? Дээд зэрэглэлийн тулаан байна.

Өгүүлэгч: Энэ тоглоом хогийн тоглоом ч гэсэн, түүний сэтгэл татам байдлын шалтгаан нь энэ. Вэйл тудо, өөрөөр Алдаа тудо Ямар ч алдаа болно.

Модор Катзо: Тийм ээ!

Санракү: Өмнөх дүрсийнх нь нударга хүртэл онох боломжтой юм уу?

Эр: Чи ялагдлаа!

Санракү: Гэхдээ сүүлийн үед би NPC-тэй л тулалдаж байсан. Хааяа нэг сайхан хогийн тоглоом дээр тулалдаад сайхан боллоо, Катзо.

Модор Катзо: Гэнэтхэн Шанфүро тоглоод эхэлсэн гэж мэйл ирэхээр чинь тоглоом гэж бодсон чинь. Үнэн байжээ?

Санракү: Ичихгүй хэлэх болно. Би нэлээн донтсон байгаа.

Модор Катзо: Маргааш ч сайн тоглоё доо.

Санракү: Сонсож бай. Би форумыг уншсан юм. Шанфүро долоон сүйрэл гэх үнэхээр хүчтэй мангасууд байдаг.

Бичиг: Долоон сүйрэл

Санракү: Тоглогчид тэдний дөрвийнх нь нэрийг л олж чадсан.

Модор Катзо: Тэгээд?

Санракү: Тоглоом нээлт хийснээс хойш тэднийг ялсан тоглогч байхгүй.

Дүр C: Өө, аль хэдийн дуусчихсан юм уу?

Дүр D: Новш гэж, алдчихлаа.

Дүр E: Хөөе, Санракү байна шдээ.

Дүр A: Гайхалтай байсан шүү.

Дүр B: Алдааны тулаан.

Санракү: Тэгээд тэдний нэгтэй нь тулалдаж... Алуулсан.

Модор Катзо: Тэгээд л донтсон юм уу?

Санракү: Ядаж л тэр нохойг ялах хүртлээ болих бодол алга.

Модор Катзо: Тэгвэл би ч бас Шанфүрог тоглож эхэлье даа.

Санракү: Нээрээ юу?

Модор Катзо: Чи ингэж ярихаар миний сонирхол төрч байна. Бас миний амьдрал дээрх найзууд дундаас Берп тоглодог хүн байхгүй. Өө тийм. Тэр ч бас Шанфүрог тоглож байгаа.

Санракү: Тэр?

Модор Катзо: Чамайг шанфүро тоглож байгаа гэх мэйл явуулсан шүү. Том хэрэг юм чинь.

Бичиг: Санракү шанфүро тоглож эхэлсэн гэнэ.

Бичиг: Хэнээс: Модор Катзо хэнд: Би

Бичиг: Санракү шанфүро авсан гэнэ. Нэлээн донтсон гэнэ лээ. Тамын хүчнээс нь болгоомжлоорой. Үнэнийг хэлэхэд би ч бас сонирхож байгаа. Хэрэв тэр тоглож байгаа юм бол би ч бас оролдож үзье...

Пенсилгон: Санракү шанфүро тоглож эхэлсэн. Тэр хогийн тоглоомын донтон шанфүрог уу? Хогийн тоглоом тоглохоо боливол үхэх өвчинтэй юм билүү гэж бодож байлаа.

Бичиг: Артур Пенсилгон

Пенсилгон: Түүнийг сайхан зааж өгье дөө.

Бичиг: Секондиа - Арын гудамж

Санракү: Хөөх, үнэхээр буцаад ирлээ.

Эмүл: Энэ бол шилжилтийн хаалга. Энэ зүйл намайг байвал маш амархан.

Санракү: Эмүл ч хэрэгтэй юм аа. Бас... Сая берп тоглосноос болсон байх л даа, гэхдээ шанфүрогийн дүр хөдлөхөд үнэхээр амар юм.

Эмүл: Гэхдээ сэрснийхээ дараа нэг очмоор байгаа газар байна гэж хэлсэн. Хаашаа юм? Туулайн улсын ордонд зөндөө хөгжилтэй газар бий шүү. Цэнгэлдэх, бэлтгэлийн танхим гэх мэт.

Санракү: Мэдээж ордныг сонирхож байна. Бас сайхан явж үзмээр байна. Гэхдээ хүмүүс ихсэхээс өмнө дараагийн хот болох Тирдрема руу очмоор байна.

Эмүл: Хүмүүс ихсэх ээ?

Санракү: Зуны амралт эхлээд тоглогчдын тоо ихээр нэмэгдсэн биз дээ? Форум дээр бол эхлэлийн хот Фастиа, шинэ тоглогчдоор дүүрч байгаа бололтой. Энэ хот ч бас адилхан байдалтай болно.

Эмүл: Өө тийм шүү.

Санракү: Тийм болохоор байгууламж, мангас болон уул уурхайн газруудыг авах гэж өрсөлдөх болно.

Эмүл: Өө тийм шүү.

Санракү: Тирдрема нэлээн том хот гэж сонссон. Онцгой зохиолын юмыг хийх юм бол, тэр том хотод л сайхан хиймээр байна.

Эмүл: Өө тийм шүү.

Санракү: Ойлгож байгаа юм уу?

Эмүл: Байдлыг бол ер нь ойлгосонгүй.

Санракү: Ойлгоогүй байжээ.

Эмүл: Гэхдээ дараагийн хот руу явах юм бол би ч бас тусалъя.

Санракү: Багийн хүсэлт?

Бичиг: NPC Шидэт туулай Эмүлээс баг болох хүсэлт авлаа Зөвшөөрөх?

Бичиг: Үгүй

Бичиг: Тийм

Санракү: NPC-тэй хамтарч болох юм уу?

Эмүл: Би байхгүй бол Рабитуза болон ордон руу очиж чадахгүй.

Санракү: Ойлгож байна л даа, гэхдээ зүгээр дагаж явна гэж бодсон.

Бичиг: NPC Шидэт туулай Эмүлээс баг болох хүсэлт авлаа Зөвшөөрөх?

Бичиг: Үгүй

Бичиг: Тийм

Бичиг: NPC Шидэт туулай Эмүл таны багт нэгдлээ.

Бичиг: Шидтэн

Бичиг: Аялагч Ворпал туулай

Бичиг: Үлдсэн чадварын оноо: 0

Бичиг: Бэлэн мөнгө: 0 Махни

Бичиг: Эмүл

Санракү: Надаас илүү сайн статустай юм байна. Хурдаар л ялж байна уу даа. Асуудалгүй ээ. Түүнийг хурдан гүйцэх болно. Тийм. Энэ онцгой зохиол Ликагоны тэмдгээс болж үүссэн байх. Эмүл тэмдгийг нөхөх зүйл байсан юм болов уу? Тийм бол сайн хийгдсэн байна. Тусалж дэмжээрэй, Эмүл.

Эмүл: За! Тусалж дэмжээрэй, Санракү-сан.

Алинойюү: Хөөрхөн юм. Хаанаас туулайгаа олсон юм бэ?

Аритомо: Ворпал туулай биз дээ? Тэжээвэр амьтан болгож чадах юм уу? Сая ярьсан уу? Хүлээ, шувуу? Хагас нүцгэн? Гаж донтон?

Эмүл: Нэлээн сэтгэл хөдлөлтэй хүн байна шүү.

Алинойюү: Тийм ээ, ярьчихлаа.

Санракү: Баларлаа... ойлгомжтой юм шиг яриад байсан учир,

Аритомо: Хөөе, хөөе чамайг хэн гэдэг юм?

Санракү: гэхдээ Эмүл бол онцгой зохиолын NPC.

Эмүл: Эмүл гэдэг.

Аритомо: Эмүл-чан.

Алинойюү: Хөөе, Эмүл-чан би чиний багт орж болох уу?

Санракү: Одоо надад байгаа юм чинь, дуусгах хүртлээ нууцалмаар байна.

Эмүл: За болно.

Санракү: Чимээгүй. Би зүгээр амаа хөдөлгөхгүй ярьж байгаа юм. За явлаа.

Аритомо: Хүлээ! Сургахыг нь сурч авмаар байсан юм.

Бичиг: Файл хадгалагдлаа

Алинойюү: Зургийг нь авсан болохоор, форумаас асууя!

Санракү: За. Одоо бол ойр орчим тоглогч байхгүй.

Эмүл: Би гүйх тал дээрээ муу.

Санракү: Туулайн хэлэх юм биш биз дээ? Бас чи надтай адилхан хурдны статустай байсан.

Эмүл: Тэгээд одоо яах юм?

Санракү: Тийм дээ. Эхлээд бататгах зүйл байна.

Эмүл: Бататгах?

Санракү: Миний хараал... тэмдгийн зүйл. Ликагоны хараалтай тоглогчоос доод түвшний мангасууд зугтана.

Эмүл: Танаас зугтчихлаа, Санракү-сан.

Санракү: Гажуудсан зүйл харсан юм шиг хариу үйлдэл байна. За төгс. Эхлээд бүх хурдаараа хөөнө. Бодлогогүй хөөхгүй, ямар нэг саад руу хөөх болно. Тэгээд... чиглэлээ өөрчлөх үед нь, шиднэ! Тэгээд хөдлөхөө больж чадсан бай руу, хамаг хурдаараа дайрна. Инерцийн дайралтын урамшуулал... Энэ бол бодит ертөнцөд энгийн гэж үздэг физикийн хууль. Гэхдээ тэрийг хуулбарласан тоглоом бол цөөхөн. Мэдээжийн хэрэг, энэ тоглоом бодит байдлыг аль болох хуулбарлаж байгаа!

Эмүл: Гайхалтай байлаа, Санракү-сан. Хэн нь мангас байсныг мэдсэнгүй.

Санракү: Магтаад байгаа юм уу? За! Тэмдэгтэй байсан ч гэсэн хурдаар удаан мангасуудыг яаж ийгээд буулгаж авах нь. Хийх ёстой зүйлээ ч олсон, төлөвлөгөөгөө гаргая. Хогийг үл тооно. Шууд бүсийн босс руу! Тэгээд болоо.

Эмүл: Төлөвлөгөө ч болсонгүй.

Санракү: Хурдтай хүмүүс шиг хурдан очицгооё. За явцгаая. Бүсийн босс болон Тирдрема руу.

Эмүл: Тийм ээ!

Санракү: Нөгөө... Газрын зургаас харахад бүсийн босс энэ хавьд бололтой. Хаа сайгүй намаг байна.

Эмүл: Ингэхээр чинь хувцас муухай болно.

Санракү: Ойлгож байна шүү. Ирэх үед Эмүл ч бас хэлж байсан. Би хотоос яарч гарч ирсэн болохоор боссын талаар асууж чадаагүй. Чи ямар нэг зүйл мэдэх үү, Эмүл?

Эмүл: Намгийг ухагч гэдэг нэртэй мангас. Газраас гарч ирж дайрдаг болохоор түүний хөдөлгөөнийг зогсоохгүй бол болохгүй.

Санракү: Намаг ухагч... Намаг дунд тулалдах нь дээ. Асуудал шүү.

Эмүл: Санракү-сан, ирж байна шүү.

Санракү: Миний мөрөн дээр гар.

Эмүл: За!

Өгүүлэгч: Шангрила Фронтиерийн намаг нь хүчээр алхах байдалд оруулдаг. Тэгээд нэг хөл нь газарт хүрэх хүртэл нөгөө хөл нь намагт шигдсэн хэвээр байх нөхцөл.

Бичиг: Намаг ухагч

Бичиг: Бүсийн босс

Бичиг: Шаардлагатай багийн хэмжээ: 4 хүн

Өгүүлэгч: Өөрөөр...

Санракү: Энэ бид хоёр ёстой таарахгүй.

Хүүхдүүд: Шанфүро театр!

Эмүл: Бяцхан!

Санракү: За би жоохон унтлаа. Сайхан амраарай.

Бичиг: Гарсан

Эмүл: Санракү-сан сайхан амраарай. Би ч бас амарлаа. Жинхэнэ төрхдөө орохоор сайхан байна. Санракү-сан. Сайхан амраарай.

Ракүро: Зүүд үү?

Бичиг: Үнэндээ, тоглогчид гарах үед тэдний дүр алга болдог.

Back to episodes Go home