Бичиг: Хар чоно Шөнийн алуурчин
Сайгер-0: Тэгээд... Санракү гэх нэртэй байсан уу?
Рэйжи: Тийм ээ. Яах аргагүй Санракү гэх тоглогчийн нэртэй байсан. Миа! Болиоч. Мангас биш тоглогч шүү дээ.
Миа: Үнэхээр юм уу? Ийм аймаар төрхтэй байтал уу?
Рэйжи: Аймаар төрхтэй байсан ч тоглогч.
Сайгер-0: Тэгээд тэр Санракү гэх тоглогч хаашаа явсан юм бол... Хаашаа явсан бэ?
Рэйжи: За. Могойн хорыг авсан байсан болохоор Секондиа руу гүйсэн.
Сайгер-0: Хагас нүцгэн бөгөөд шувуун толгойтой байсан юм уу?
Рэйжи: Тийм ээ, гэхдээ одоо хэрэгслээ сольсон байж магадгүй.
Миа: Нэлээн муухай царайтай баг байсан шүү. Би мангас л гэж бодсон.
Сайгер-0: Бүрэн итгээгүй байсан ч, үнэхээр л эхлэлийн хот руу очилгүй Махчин могойг ялсан байна. Мэдээлэл өгсөнд баярлалаа. Талархал болгоод... Үүнийг өгье.
Бичиг: Бэлэг
Бичиг: Шилжүүлэгч
Миа: Баярлалаа.
Сайгер-0: За тэгвэл... Яарч байгаа болохоор, баяртай.
Миа: Хурдан юм. Хэн байсан бэ?
Рэйжи: Сайн мэдэхгүй, гэхдээ тэр нөмрөгийн сүлд нь бол... Онцгой мангас болох Шөнийн алуурчин Ликагоныг хөөж байгаа бүлгэм байх.
Миа: Онцгой мангас? Ликагон?
Рэйжи: Онцгой мангас гэдэг бол нэр болон цолтой тусгай мангас юм. Ихэнх мангасууд ялагдах эсвэл баригдах үедээ хэсэг хугацааны дараа шинэ газарт дахин гарч ирдэг. Гэхдээ онцгой мангас бол энэ ертөнцөд зөвхөн нэг л байдаг.
Бичиг: Долоон сүйрэл
Рэйжи: Цуу яриагаар бол Шанфүрод долоон онцгой мангас байдаг гэдэг, гэхдээ ихэнх нь гаргаж ирэх нөхцөлийг ч мэдэхгүй. Тийм шилдэг гэгдэх онцгой мангасуудыг, ихэнх дээд зэргийн тоглогчид бүлгэм байгуулж барих гээд зорьж байгаа.
Миа: Хөөх... Үнэхээр ховор мангас гэсэн үг үү?
Рэйжи: Ерөнхийдөө бол тийм. Асуудал нь хэтэрхий хүчтэй гэдэг нь. Энэ тоглоом нээлтээ хийснээс хойш нэг жил, 30 сая тоглогчтой болсон байтал, өдийг хүртэл онцгой мангасыг ялсан хүн байхгүй байгаа.
Бичиг: Онцгой мангас Шөнийн алуурчин Ликагонтой Таарав
Эр: Онцгой мангас, шөнийн алуурчин Ликангонтой таарлаа.
Санракү: Онцгой мангас...? Тэр хүчтэй байсан улаан малгайтыг... Хормын дотор хийсгэсэн. Нэг л дайралтад нь өртөх юм бол би ч бас үгүй болно. Чи муу... Онцгой мангас гэсэн ч олигтой биш бололтой. Ойрхон байлаа! Шөнөжин түвшингээ нэмсэн нь ашгүй дээ! Төгс парриг сураагүй байсан бол баттай үхэх байлаа.
Бичиг: Төгс парри Хэрэв цаг хугацаа нь тодорхой таарвал дайсны бие махбодын довтолгоог няцаах боломжтой.
Санракү: Анхаарлаа бууруулах юм бол шууд ялагдана. Бүх хүчээрээ дайрна.
Бичиг: Ворпал Цавчигчийг Гаргалаа
Бичиг: Гулгалт Хэрэглэгчийн бултах боломжийг нэмнэ.
Санракү: Ямар байна даа? Дахиад алга болчихлоо? Дараа нь хаанаас гарч ирэх вэ? Шилжчихлээ?
Мэлхий: Гэро.
Санракү: Новш гэж... Энэ зүйлийн арьс Махчин могойн хайрснаас хавь илүү хатуу юм. Таван минут хохирол амсалгүй дайралтыг яаж ийгээд хааж чадлаа. Гэтэл... Хэтэрхий хатуу болохоор бараг хохирол учруулахгүй байгаа юм шиг мэдрэгдэж байна. Бараг 100... Үгүй ээ, 200 ноцтой хохирол учруулсан байх ёстой. Гэмтээгүй байсан миний Ворпал цавчигч бүр гэмтчихлээ. Аль болох зөөлөн цэг олохгүй бол, надаас түрүүлээд зэвсэг минь эвдрэх нь. Тэгж хэлмээр байгаа ч... энэ зүйл миний одоо тулалдаж чадах зүйл биш. Гэхдээ энэ нь таалагдаж байна. Ийм байхад л болно. Энэ бол бурхны түвшний тоглоом болох Шангрила Фронтиер. Энэ галд шатаж байгаа мэт нуруугаар мэдрэгдэх энэ мэдрэмж... Би маш сайхан хөгжилдөж байна. Алдаа! Хогийн тэнцвэр! Тэнэг төрөх хугацаа! Би олон төрлийн хогийн тоглоомыг давж гарч ирсэн тоглогч шүү. Алдаагүй цохих боломжтой чам дээр бол... За бууж өглөө гээд болилоо юу? Энэ зайнаас бол дайралт нь хүрэхгүй байх учиртай. Архиралт? Бие минь хөдлөхгүй байна. Сая юу хийсэн бэ? Юугаар оносон юм бэ? Бодит байдал ч хатуу юм аа? Гэнэтхэн гайхалтай шинэ чадвар сурахгүй эсвэл ямар нэг нууцлаг дээд түвшний тоглогчоор авруулахгүй. Тийм кино шиг зүйл болохгүй л дээ. Үнэндээ... Нэг зүйл болсон. Тийм хэмжээний цохилт авчхаад яаж ийгээд цустай үлдсэн байна.
Бичиг: Санракү
Санракү: Гайхамшиг байх. Чи үнэхээр хүчтэй юм аа? Гэхдээ энэ хүчийг чинь кодоор л бичсэн байх учиртай. Чамайг бүтээсэн хүмүүсийн чинь хүссэн хүч чадал. Өөрөөр... Ялах боломжтой хүч чадал. Би шийдсэн. Сүүлчийн босс эсвэл түүх нь надад хамаагүй. Одоо биш байж болох ч хэзээ нэг өдөр... Чамайг заавал ялах болно. Түүнээс өмнө нь хэнд ч битгий ялагдаарай. Шөнийн алуурчин Ликагон!
Бичиг: Ликагоны тэмдэг (хараал) Авлаа
Бичиг: Төрлөө Секондиагийн буудал
Санракү: Юу? Хараал? Ликагоны тэмдэг (Хараал).
Бичиг: Ликагоны тэмдэг (Хараал) Ликагоны хараалыг авсан хэсгийг тоноглох боломжгүй. Доогуур түвшний мангасууд зугтах болно. NPC-тэй хийх ярианд Ликагоны хараал нөлөөлөх болно. Хараагдсан биеийн хэсэг шидийн эсрэг эсэргүүцэлтэй болно. Хараалыг гэгээнтний залбирал эсвэл хараалыг хэрэглэсэн зүйлийг ялснаас арилгаж болно.
Санракү: Ликагоны хараалыг авсан хэсгийг тоноглох боломжгүй. Хүлээ. Би баларсан уу? Ликагоны хараал?! Энэ одоо юун тэмдэг вэ? Би гэдэс болон хөлийнхөө хэсэгт хэрэгсэл өмсөж болохгүй нь. Муу новшийн чоно. Гэнэтхэн гарч ирээд намайг хазсанаа тэмдэглэх юм уу? Хараалаар уу? Бас хүний хэрэгслийг битгий шууд устгаад бай.
Бичиг: Ширтсэн шувууны маск Ликагоны тэмдэг Хуваагдсан бүс Ликагоны тэмдэг Байхгүй
Санракү: Ликагоны хараалыг авсан хэсгийг тоноглох боломжгүй. Доогуур түвшний мангасууд зугтах болно. NPC-тэй хийх ярианд Ликагоны хараал нөлөөлөх болно. Хараагдсан биеийн хэсэг шидийн эсрэг эсэргүүцэлтэй болно. Хараалыг гэгээнтний залбирал эсвэл хараалыг үйлдсэн зүйлийг ялж байж арилгана. Үндсийг нь устгахгүй бол арилахгүй төрлийн хараал уу? Сайхан цаг агаартай байна шүү. Энэ... Энэ чинь... Хогийн тоглоом байна шдээ!
Дүр эм: Хагас нүцгэн гадуур алхаж байна уу?
Дүр эр: Тэнэг юм.
Дүр эр2: Холуур явах минь.
Дүр эр3: Гажиг вэ.
Дүр эр2: Ямар нэг зүйлийн дуураймал уу?
Санракү: Тайвшир, Санракү. Хогийн тоглоомоос сурсан гурван зарчмыг санаарай: Тайван сэтгэл. Цуцашгүй сэтгэл зүрх. Мөн эрүүл ухаантай дүгнэлт.
Бичиг: Санракү
Бичиг: Хөлсний цэрэг (Хос сэлэм ашиглагч) Үлдсэн чадварын оноо: 50
Санракү: Онцгой мангастай тулалдаад нэлээн их туршлага олдог бололтой.
Бичиг: Хөлсний цэрэг (Хос сэлэм ашиглагч) Үлдсэн чадварын оноо: 50
Бичиг: Бэлэн мөнгө 9000 махни
Бичиг: Санракү
Санракү: Түүний ачаар түвшин ахиж ур чадвараа сайжруулж, олон тооны статистик оноо авсан! Өөрийнхөө явах чиглэлийг сонгох сайхан цаг. Энэ тавин оноогоо сайтар хуваах хэрэгтэй. Амьдрах чадал, 6.
Бичиг: Буцаах
Санракү: Эцэст нь дахиад л нэг цохилтоор үхэх их буу болчихлоо. Гэхдээ аргагүй биз дээ? Миний дөрвөн хуягийн хоёр нь түгжигдсэн. Амьдрах чадал дээрээ оноо нэмсэн ч далай руу шээж байгаатай адил. Цус ч бас адилхан. Хурд болон тамираараа нөхөхөөс өөр аргагүй. Бас миний хамгийн сайн статус бол аз дээр 65 оноо... Тэр үед нэг цустай үлдсэн нь... Миний азын ач байх ёстой биз дээ? Ямар нэг ашиг байх ёстой. Би аль хэдийн маш олон зүйлийг туулсан. Жоохон ч гэсэн аз хүсэхэд болно биз дээ? Ёо. Одоо юу вэ? Яагаад туулай... Тэр чинь...
Бичиг: Ворпал туулай
Санракү: Ворпал туулай? Мөн биз дээ? Нэг л өөр харагдаж байна. Хөөе, хөөе энэ тоглоомд хотод нь мангас төрдөг юм уу? Хөөе чи, хүлээ. Үгүй ээ, тэр хувцас... Жирийн нэг Ворпал туулай биш байна. Үүнийг барьчих юм бол ховор хэрэгсэл авна биз! Тийм л байх учиртай. Тийм ээ, барилаа. Хаалга?
Бичиг: Онцгой зохиол Туулайн улсын урилга
Санракү: Юу вэ... Онцгой зохиол: Туулайн улсын урилга? Ойлголоо. Энэ чинь тоглоомын заавар дээр байсан... Тэгж бодож байна.
Ракүро: Шанфүро ертөнцөөр аялах олон гол түүхтэй ч, түүнтэй адил олон дундын даалгаврууд бий. Тэдний дунд онцгой зохиол гэж дуудагдах зүйл нь, хэзээ, хаана гарч ирэх нь мэдэгдэхгүй, юу ч мэдэгдэхгүй зүйлээр дүүрэн. Тийм болохоор онцгой зохиолд олох хэрэгсэл, чадвар, шид нь...
Санракү: Энэ юу вэ?
Ракүро: бүгд дээд зэрэглэлийнх гэгддэг. Түүний төлөө онцгой зохиолуудыг хайх бүлгэмүүд хаа сайгүй байдаг уу?
Санракү: Түүнтэй ийм үед уулзах гэж... Статусын оноогоо аздаа хийсэн хэрэг гарсан уу? Энэ боломжийг зүгээр орхихгүй шүү.
Бичиг: Онцгой зохиол Туулайн улсын урилга
Бичиг: Түвшин 80
Бичиг: Түвшин 80
Бичиг: Санракү Түвшин:28
Бичиг: Рабитуза
Санракү: Энэ юун газар вэ? Хаашаа ч харсан... Ворпал туулай юу? Би мангасын үүрэнд ирсэн үү?
Эмүл: Тавтай морил, Санракү-сан. Уулзахыг хүсэж байлаа.
Санракү: Юу? Сайн уу?
Эмүл: Рабитуза таны талаар л ярьж байгаа. Тийм сул дорой байсан байж, ганцаараа шөнийн алуурчинтай нүүр тулах зориг! Мөн нэг ч цохилт хүлээж авалгүй төгс үхлийн дайралт хийх чадвар... Аргагүй л Ворпал сүнсний биелэл.
Санракү: Ворпал сүнс?
Эмүл: Биширч байна шүү.
Санракү: Гэхдээ би түүнд нөлөө үзүүлээгүй.
Эмүл: Тэр хэтэрхий хүчтэй байсан болохоор л. Шөнийн эзэн хаан бол Колоссус тэрээр, үдийн хоолондоо лууг иддэг амьтан! Ариун хүмүүсийн хамгаалалтыг авсан анхдагч гэдгийг тань надтай энд ярьж байгаа чинь бататгаж байна.
Санракү: Энэ туулай ёстой ярих дуртай юм аа.
Эмүл: Бас энэ биед чинь үлдсэн тэмдэг Шөнийн эзэн хаан таныг олз биш харин хүлээн зөвшөөрсний баталгаа! Гайхалтай.
Санракү: Мангас ярьж байгаа тоглоом нь анхных биш ч... Энэ NPC юм уу? Ликагоныг л яриад байна шүү... Өө тийм, тэмдэг дээр...
Бичиг: Ликагоны тэмдэг нь NPC-тэй хийх ярианд нөлөөлөх болно.
Санракү: Үүнийг яриад байсан юм уу?
Эмүл: Тийм Санракү-сантай... манай босс уулзах хүсэлтэй байгаа. Тийм болохоор би замчилж байна.
Санракү: Надтай уулзах аа? Ворпал туулайг алсан өшөөг авахгүй байх даа, нөгөө...
Эмүл: Өө. Миний нэр бол Эмүл!
Санракү: Энэ үнэхээр хиймэл оюун ухаан юм уу? Миний асуултыг хүртэл таамаглаж чадах юм уу...
Эмүл: Санаа зовох хэрэггүй. Манай эзэн өшөө авалт гэх юм бодохгүй.
Бичиг: Рабитузагийн ордон
Санракү: Сайн хийжээ.
Эмүл: Рабитузад ирэх хүний тоо цөөхөн ч, ордонд ирж байгаа хүн бол та анхных нь.
Санракү: Анхных? Тэгэхээр... Миний л мэдэх онцгой зохиол гэж үү? Тэр новшийн нохойг тэмдэг өгөхөд юу болох бол гэж бодож байсан юм. Гэхдээ эцэст нь би азтай болжээ.
Эмүл: За, за! Ийшээ хүрээд ир! Аав аа... Үгүй ээ, эзэнтэн. Ворпал сүнстэй хүнийг аваад ирлээ.
Санракү: Яг ямар талархал...
Вайсачэ: Хүлээж байлаа. Тэр нохойтой үзэлцсэн нь чи юу?
Санракү: Тийм ээ...
Эмүл: За, за.
Вайсачэ: Та нар ворпал сүнсийг маш хурдан алддаг. Бүтэхгүй гэж бодож байсан юм... Дажгүй ирээдүйтэй нэгэн бас байх шив дээ. За? Надад жоохон цаг гаргахгүй биз? Би бол Рабитузагийн эзэнтэн бөгөөд Вайсачэ гэдэг.
Бичиг: Рабитузагийн эзэн Вайсачэ
Хүүхдүүд: Шанфүро театр!
Бичиг: Сайгер: 0-р анги
Эмүл: Бяцхан.
Бичиг: Цаг хөөгч 2 ~Амберын сум~
Рэй: Энэ тоглоом миний хувьд маш хүнд байсан. Гэхдээ дуусгаж чадахгүй бол, Хизүтомэ-күнтэй адал явдал хийж чадахгүй байх?
Мана: Сонсож бай, чамайг тоглоомд хурдан сайн болдгийг чинь гайхалтай гэж бодож байна. Гэхдээ эдгээр тоглоомуудын оронд чи илүү өргөн хүрээтэй тоглоом тоглохыг хүсэж магадгүй.
Рэй: Гэхдээ...
Мана: Хизүтомэ-күн ч бас тодорхой түвшний чадвартай учир л га... Онцгой хувь хүн болж байгаа юм. Чамайг түүнд ачаа болохгүй байх сэтгэлийг ойлгож байна, гэхдээ магадгүй чи үндсэн суурь дээрээ ажиллах хэрэгтэй.
Рэй: Үндсэн суурь?
Мана: Үнэндээ тэр онцгой хүн заавал туршиж үзэх тоглоом байгаа!
Рэй: Юу юм?
Мана: Хогийн тоглоомын эсрэг орших бурхны тоглоом! Дэлхийгээр нийтдээ 30 сая тоглогчтой, Шангрила Фронтиер!
Рэй: Товчоор бол Шанфүро. Мэднэ ээ. Эгч минь нэлээн тоглодог.
Мана: Эгчээрээ олон зүйл заалгуулаад, Хизүтомэ-күнд туслахаар хүчтэй болбол яаж байна?
Рэй: Туслах аа? Сайхан санаа байна.
Мана: Үйлчлүүлсэнд баярлалаа.
Рэй: Хизүтомэ-күнд тус болж чадахаар хүчтэй болох болно.
Мана: Мана мэдээгүй юм, энэ нөхөрлөлийн гэх зөвлөгөө нь, Шанфүрогийн ертөнцөд өөр нэг найдваргүй донтогчийг нэмсэн гэдгийг.
Back to episodes Go home