Shangri-La Frontier 1

Фаериа: Эцэст нь... Эцэст нь харанхуйн эзэн ялагдлаа. Таны ач, Санракү! Баярлалаа. Маш удаан хүнд аялал байсан биз дээ?

Санракү: Тийм ээ. Энэ мөчийг хүлээж байлаа... Фаериа. Чи ч бас харанхуйн эзэнтэй цуг там руугаа тонил! Чи бол жинхэнэ харанхуйн эзэн. Чи бол дэлхийн жинхэнэ аюул!

Бичиг: ~Үлгэрийн гүнжийн залбирал ~

Ракүро: Тийм ээ. Эцэст нь Файлиа түүхийг дуусгалаа. Бас түүний надад туулуулсан бүх өшөөгөө авч чадлаа. Тийм ээ!

Өгүүлэгч: Дэлгэцэд суурилсан тоглоомыг олдвор гэж үздэг эрин үед, бүрэн ордог VR тоглоом моод болж...

Бичиг: Дуураймал орчин

Өгүүлэгч: Бага хэмжээний ач холбогдолтой бүтээлийн дор тухайн сайжруулсан график технологид нийцэхгүй тоглоом асар ихээр үйлдвэрлэгддэг. Өөрөөр хогийн тоглоомууд гэдэг нэртэй.

Бичиг: Хогийн тоглоом биш - Сайжруулж болох хогийн тоглоомууд

Өгүүлэгч: Хэдийгээр ихэнх хүмүүс хогийн тоглоомыг жигшдэг ч,

Бичиг: Дахиж хэзээ ч тоглохгүй

Өгүүлэгч: тэднийг баяр хөөртэйгөөр хайдаг хүмүүс байдаг. Өөрөөр гаж донтонгууд.

Ракүро: Цуу яриа шигээ үнэхээр новшийн тоглоом байлаа шүү.

Өгүүлэгч: Өөр хэн ч биш Хизүтомэ Ракүро ч бас тэдний нэг юм.

Бичиг: Хизүтомэ Ракүро

Бичиг: Ахлах сургуулийн 2-р анги

Ракүро: Үнэхээр сайхан мэдрэгдэж байна шүү. Шоронгоос дөнгөж суллагдсан хүний мэдрэмжийг ойлгож байна шүү. За тэгэхээр дараа нь ямар хогийн тоглоом тоглох вэ?

Өгүүлэгч: Тэр бол Хогийн тоглоомын ангууч.

Бичиг: Чи юуны төлөө тоглоом тоглодог вэ?

Ракүро: Өглөөний мэнд! Өө хэн ч алга. Ээж ээ, нэг эрвээхэй чинь гарчихсан байна.

Эйка: Өө яана аа! Баярлалаа.

Ракүро: Би явчхаад ирье.

Эйка: Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Эр: Чи зуны амралтаар хаашаа явах юм?

Эр2: Би Хавай руу хоёр өдрийн аялна.

Эр: Гайхалтай.

Эр2: Чи?

Эр: Макихари.

Эр3: Тоглоомын үзэсгэлэн рүү явах уу?

Эр4: Сайхан санаа байна.

Рэй: Өршөөгөөрэй... Хизүтомэ-күн. Одоо юу хийж байгаа юм бол? Үгүй ээ! Одоо ямар тоглоом тоглож байгаа юм бол? Өө тийм үү? Үнэндээ би ч бас... За! Хизү...

Эр: Сайн уу, Ракүро?

Ракүро: Сайн уу?

Эр: Дахиад шөнөжин тоглосон уу?

Ракүро: Тэр бол... Сонсож бай даа! Үнэхээр муухай байсан. Хамгийн новшийн тоглоом...

Мана: Маргаашаас зуны амралт уу?

Бичиг: Мана Ивамаки

Бичиг: Рок роллын эзэн

Мана: Дахиад баяртай байх шив. Тавтай морил. Өө, Рэй-чан.

Рэй: Сайн байна уу?

Бичиг: Рэй Сайга

Бичиг: Ахлах сургуулийн 2-р анги

Мана: Бэлтгэлээсээ ирж байгаа юм уу?

Рэй: Тийм.

Мана: Уучлаарай, өнөөдөр тэр ирээгүй ээ.

Рэй: Өө, би зүгээр тоглоом харах гэж л...

Мана: Одоо болсон хойно жүжиглэхгүй байхад болно. Азтай охин юм аа. Хайрыг мэдэрсэн залуу байх.

Рэй: Мана-сан.

Мана: Тэр яг одоо онцгой хогийн тоглоомыг тоглож байгаа, тийм болохоор сүүлийн үед ирээгүй.

Рэй: Онцгой?

Мана: Энэ удаагийн өрсөлдөгч бол тэр... Файлиагийн түүх болохоор. Илүү удаж ч магадгүй.

Рэй: Өө, Файлиагийн түүх онлайн... Эгч минь хэлж байсан юм. Үнэхээр хэцүү тоглоом гэсэн.

Мана: Домогт хогийн тоглоом. Хамтрагч хиймэл оюун ухаан нь бүтэхгүй, дайсны довтолгооны туйлын утгагүй загварууд, мөн кодод нь маш их алдаа байдаг. Үнэхээр сайн чадваргүй л бол эхний боссыг ялж чадахгүй. Маш олон тоглогчдын уурыг хүргэсэн дээ! Бас дээрээс нь нэг зүйл сонссон юм. Сүүлчийн босстой нь шорт болон багтай тулалддаг гэсэн.

Рэй: Яагаад тэгнэ гэж вэ?

Мана: Мэдэхгүй ээ. Ямар нэг хэрэгтэй зүйл юм шиг бололтой. Тэгээд? Рэй-чан ахиц гаргаж байна уу?

Рэй: Тийм л дээ. Гэхдээ...

Ракүро: Дажгүй хогийн тоглоом байна уу?

Мана: Сайн уу? Уулзалгүй удсан байна шүү, Хизүтомэ-күн. Өө? Алга болчхож. Өө юу ч биш ээ. Хүлээ, аль хэдийн Файлиаг ялчхаа юу?

Ракүро: Мэдээж! Тэр новшийг буулгаж авсан.

Мана: Ямар байсан бэ?

Ракүро: Үнэхээр хогийн тоглоом байсан.

Мана: Ашгүй дээ.

Ракүро: Хамгийн хогийн нь тэр гол дүрийн эмэгтэй нь. Фаериа гэдэг нэртэй байсан билүүдээ тэгээд бүр ёстой уур хүргээд л байсан. Аялал дунд орох асуудлууд бүгд түүнээс үүдэлтэй, бас нөхцөл байдлыг бүр хүнд болгож тосгоны хүмүүс болон багийн гишүүдийг алуулчихдаг.

Фаериа: Өө үгүй ээ, мөргөчихлөө.

Санракү: Чи одоо яачхаад байгаа юм бэ?

Ракүро: Тэгээд ямар үр дүн гарах бол гэж бодтол...

Санракү: Энэ тэргээрээ юу хийгээд байгаа юм бэ?

Фаериа: Чамайг даа муу харанхуйн эзэн. Тэр байгаагүй бол ийм зүйл болохгүй.

Ракүро: Яаж ийгээд л бүгдийг сүүлчийн босс дээр тохно. Ёстой холбоогүй байхад. Жинхэнэ асуудал тэр биз дээ? Явах газар болгонд ижилхэн зүйл болдог. Гэхдээ жоохон уурлачхаар...

Фаериа: Би уурласан. Дахиж эндээс хөдлөхгүй.

Бичиг: Юу?!

Ракүро: Түүхийг зогсоочихно. Автоматаар хадгалагддаг учраас буцах боломжгүй, бас түүний сэтгэлийг сэргээх гэж гурван цаг орно. Бас тэгээд л, өөр олон зүйлстэй... Бодоход л уур хүрч байна.

Мана: Бүр эцэс хүртэл нь тэсэж чадсанд чинь гайхлаа.

Ракүро: Тэр юм аа. Үнэндээ сүүлчийн боссыг ялсны дараа төгсгөлийн хэсэг гарах хүртэл 3 минут байдаг, дүр зураглалаас нь бараг болдог байх, тэгээд Фаериаг ёстой сэтгэл ханатлаа нүдэж болдог! Фаериа чамайг уурлуулах тусам тэр гурван минутын аз жаргалын төлөө эцэс хүртэл нь хичээмээр болдог там. Гэхдээ тэр мөч нь ирэх үед... Тэр бүхэн алга болно. Төрсөн шалтгаанаа ойлгож ирнэ.

Мана: Хөгжилтэй байсан нь ашгүй дээ.

Ракүро: Гэхдээ Файлиа үнэхээр хогийн байсан учир ардаас нь юу ч бодогдохгүй байна.

Мана: Тэгвэл, хааяа нэг хогийн тоглоомоос өөр тоглоом тогловол яаж байна?

Ракүро: Хогийн тоглоомоос өөр өө?

Бичиг: Зуны амралтын урамшуулал!! Сервер нэмж эхэллээ!

Мана: Муу зүйлийг мэддэг байх нь сайн зүйлийг мэддэгтэй холбоотой. Эсрэгээрээ ч бас үнэн. 30 сая тоглогчтой бүрэн орчинд нь ордог VR тоглоом.

Ракүро: Шангрила Фронтиер?

Мана: Хааяа олны анхаарлыг татахуйц зүйлсийг туршиж үзэх нь хөгжилтэй байж болно. Тийм ээ?

Ракүро: Хогийн тоглоомын эсрэг нь... Жинхэнэ дээд түвшний тоглоом уу? Шангрила Фронтиер, өөрөөр Шанфүро. Өнгөрсөн сарын хавраар нээлт хийсэн бөгөөд нэг дор маш олон тоглогч орж Гиннесийн дээд амжилт тогтоосон. Агуулга нь... Сансраас ирсэн колонийн флот сөнөж, яаж ийгээд шинэ нийгмийг үлдээдэг. Тоглогчид түүнээс 1000 жилийн дараах компьютерууд нь бараг дундад зууны үеийн технологийн түвшинд амьдралаар амьдарна. Шинжлэх ухааны уран зөгнөлт элементүүдийг хялбархан оруулах боломжийг олгодог тохиргоо. Сайхан зүйлсийг нь хайх гэж оролддог үзэн ядагчтай Файлиагаас ялгаатай нь маш жоохон үзэн ядагч нь тоо томшгүй олон шүтэн бишрэгчдэд дарагдах тоглоом.

Өгүүлэгч: Ютопиа интертайнмэнт програм хангамж. Товчоор ЮИП. Бүрэн орчинд нь ордог VR тоглоомын системийг бүтээсэн гоц ухаантан програмист Цүкүри Цүкүёогийн бүтээсэн компани програм хангамж хөгжүүлэх чиглэлээр тэргүүлэгч бөгөөд техник хангамж, интернетийн үйлчилгээ үзүүлдэг.

Ракүро: Хэрэв ЮИП-ын өөрсдөө бүтээсэн Шанфүро, муу байна гэж байхгүй. Хогийн тоглоомоос өөр тоглоом тоглолгүй хэр удсан бэ? Би орчихсон биз дээ?

Бичиг: Шинэ дүр нээх

Ракүро: Эхлээд мэргэжлээ сонгох юм байна.

Бичиг: Тулаанч (Сүх) Тулаанч (Муна) Тулаанч (Нударга) Хүлэг баатар (Сэлэм) Хүлэг баатар (Урт сэлэм) Хүлэг баатар (Жад) Хүлэг баатар (Муна) Лам (Нударга)

Бичиг: Лам (Таяг) Лам (Муна) Хөлсний цэрэг (Сэлэм) Хөлсний цэрэг (Агуу сэлэм) Хөлсний цэрэг (Урт сэлэм) Хөлсний цэрэг (Жад) Хөлсний цэрэг (Муна) Хөлсний цэрэг (Нум сум) Хөлсний цэрэг (Хос сэлэм)

Ракүро: Хөөх гайхалтай.

Бичиг: Дээрэмчин (Чинжаал) Дээрэмчин (Нум сум) Дээрэмчин (Сэлэм) Дархан (Муна) Археологич (Сэлэм) Археологич (Нум сум) Шидтэн (Таяг) Шидтэн (Ном) Санваартан (Таяг) Санваартан (Муна) Сэлэмчин (Сэлэм) Сэлэмчин (Агуу сэлэм) Сэлэмчин (Урт сэлэм)

Ракүро: Хэд байгаа юм бэ?

Бичиг: Сэлэмчин (Хос сэлэм) Дайчин (Сэлэм) Дайчин (Агуу сэлэм) Дайчин (Урт сэлэм) Дайчин (Сүх) Дайчин (Муна) Дайчин (Жад) Дайчин (Хос сэлэм)

Бичиг: Дайчин (Муна) Дайчин (Жад) Дайчин (Хос сэлэм) Тулаанч (Сүх) Тулаанч (Муна) Тулаанч (Нударга) Хүлэг баатар (Сэлэм) Хүлэг баатар (Урт сэлэм) Хүлэг баатар (Жад) Хүлэг баатар (Муна) Лам (Нударга)

Ракүро: Хөлсний цэргийн хос сэлэмтэй нь нэлээн уян хатан сонсогдож байна.

Бичиг: Хөлсний цэрэг (хос сэлэм)

Ракүро: Дараа нь гарал үүсэл ...

Бичиг: Сэлэмчин Даяанч Өөдрөг үзэлтэн Авьяастан

Ракүро: "Даяанч" хамгаалалтыг удаан барьдаг ч азынхаа урамшуулал авдаг. Энэ тоглоомд аз нь эгзэгтэй боломж болон гэх мэт уналтад нөлөөлдөг тул авах болно. Дараагийнх нь дүрээ бүтээх.

Бичиг: Биеийн төрөл 1-7 Булчин Царай Арьс Нүдний хэлбэр Нүдний өнгө Хамар Ам Чих

Ракүро: Хөөх, төрөл болон биеийн төрлөө ч сонгож болох нь.

Бичиг: Бүгд Үсний чимэглэл Зүүлт Бугуйвч Бөгж

Ракүро: Дагалдах хэрэгсэл хүртэл эхнээсээ байгаа юм уу? Тайвшир. Чи юу ч байхгүй хязгаарлагдмал хогийн тоглоомоор хордсон байсан учир, жижигхэн зүйлд л хөөрч байна. За! Ойрд байгаагүйгээрээ сайхан дүрээ бүтээе.

Бичиг: Хөлсний цэрэг хос сэлэмтэй Хөлсний цэрэг хос сэлэмтэй Ширтсэн шувууны маск Байхгүй Байхгүй Байхгүй Байхгүй 9000 Махни

Өгүүлэгч: Ракүрогийн нэрийг хамгаалахын тулд жоохон байдлыг тайлбарлаж өгье. Тэр ер бусын загварт дуртай биш юм. Түүний тоглох хэв маяг бол хуягаас илүүтэйгээр сайн зэвсгийг аль болох олж авах. Мэдээж түүнд мөнгө хэрэгтэй ч, Шанфүрод бол дүрээ бүтээхдээ эхлэлийн хэрэгслээ зарах боломжийг өгдөг.

Бичиг: 9000 Махни

Өгүүлэгч: Мөн овоо их мөнгө болно

Бичиг: Гурав үржигдлээ!!

Бичиг: Аялагчийн малгай

Бичиг: Хөлсний цэргийн дуулга

Бичиг: Санваартны малгай

Ракүро: Хэрэв царайгаа нуумаар байгаа бол...

Бичиг: Хүлэг баатрын дуулга

Бичиг: Ширтэх шувууны баг

Ракүро: Энэ баг л уу? Аргагүй л том тоглоом болохоор, нүцгэн явж байж царайгаа харуулаад байх нь хэцүү.

Өгүүлэгч: Тэгээд ийм үр дүнд хүрэх нь ойлгомжтой.

Ракүро: Тоглогчийн нэр бол... Санракү.

Бичиг: Нэрээ оруулна уу

Бичиг: Санракү

Бичиг: Хизүтомэ Ракүро

Өгүүлэгч: Ташрамд дурдахад Ракүро бол тоглосон тоглоом бүрдээ ижил нэр ашигладаг.

Бичиг: Сайн уу (Сан)

Бичиг: Ракү

Бичиг: Санракү

Бичиг: Холбогдлоо. Аюулгүй газарт хэвтэнэ үү.

Эр: Холбогдлоо. Аюулгүй газарт хэвтэнэ үү.

Ракүро: За бүгд бэлэн!

Бичиг: Эрт дээр үед ариун гэж нэрлэгддэг цаг үе байсан юм. Гэвч ариун агуу, хүчирхэг хүмүүс дараагийн ертөнц рүү шилжиж, алга болсон байдаг. Түүнээс хойш цаг хугацаа өнгөрсөн. Бид бол ариун хүслийн өв залгамжлагчид бөгөөд

Ракүро: Өө оршил. Алгасъя аа. За бурхны тоглоомын хүчийг үзүүлээч.

Бичиг: Танилцуулга Анхдагчид аа, Шөнийн Салхийг мэдэр

Санракү: Ой юу? Гайхалтай. Бараг л бодит байдалтай адилхан хөдөлж байна. Гүйж чадна. Барьж чадна. Авирч чадна. Файлиад алхах жоохон эвгүй байсан ч... Түүнтэй харьцуулах нь бүдүүлэг хэрэг. Хөөх! Том юм! Энэ бол Шанфүрогийн ертөнц... Тэгээд би хаана байна аа? Иймэрхүү тоглоомууд чинь эхлэгчдэд зориулсан хотоос эхэлдэггүй билүү?

Өгүүлэгч: Санракүгийн мэдээгүй зүйл бол даяанч гэж гарал үүслээ сонгох юм бол эхлэгчдийн хэсгийн хаа нэгтэйгээс эхэлдэг.

Бичиг: Өргөн ой

Бичиг: Санракү

Бичиг: Фастиа

Санракү: Газрын зураг нь их энгийн юм. Харцгаая... Энэ бол өргөн ой, харин баруун зүгт эхлэлийн хот болох Фастиа байна. Тэр бололтой. За тийшээ явангаа шалгаж үзье. Баттай газардаж байна. Ийм зүйл бол ойлгомжтой л доо. Гэхдээ яг мэдрэхээр сайхан юм. Чадал: 3. Хагас нүцгэн байгаа учраас хамгаалалт муутай байна гэсэн үг. Тэр өндөр азын статистик намайг хэр хол аваачихыг харах ёстой. Эхлэлийн хэсэг дээр шууд уу? Гоблин уу? Тэгвэл... Тулааны байдал нь ямар болохыг шалгаж үзье. Хөөх, нэг цохилтоор уу? Мэдээж эхлэлийн жул дайсан л даа. Хөөх, түвшин ахилаа!

Бичиг: Унасан хэрэгсэл Гоблины сүх

Санракү: Хоёр гараар барих учраас болно. Гэхдээ түүний бат бөх чанар нь аль хэдийн хагас хүртэл буурсан байна. Нэлээн удахгүй бололтой. Мангасын сул тал, хэв маяг, унадаг хэрэгсэл... Сурах зүйлс олон байна даа. Энэ мэдрэмжийг хогийн тоглоом эсвэл бурхны түвшний тоглоом байсан ч мэдрэх юм. Шинэ ертөнцөд орж ирсэн энэ мэдрэмж... Жинхэнэ амьдрал дээр мэдэрч чадахгүй зүйл! За сайхан хөгжилдье. Хөөх, энэ чинь? Нэг л оногдох юм бол үхнэ.

Бичиг: Ворпал Туулай

Санракү: Нэг хүнд цохилт хийгээд дуусахгүй юу? Иймхэн юм уу, бурхны тоглоом оо? Шууд л хүзүүг онилж ирээд, юу хийгээд байгааг чинь шууд л мэдэж байна. Туршлагын оноог нь хар даа. Нэлээн хүчтэй юм байжээ? Гэхдээ зэвсэг унасангүй юу? Тэр хутгийг хүссэн юм! Яахын аргагүй хүчтэй байлгүй.

Бичиг: Нөхцөл биелсэн

Бичиг: Та Түргэн хариултыг сурлаа

Санракү: Нөхцөл биелсэн? Ямар нэгэн тодорхой хөдөлгөөн хийхээр чадвар сурах юм уу?

Бичиг: Шинэ чадвар

Бичиг: Түргэн хариулт

Бичиг: Парригаас хариулт руу нэмэлт оноо нэмэгдлээ

Бичиг: Парри: Довтолгоог зэвсгээр няцаах

Санракү: Өө тийм нээрээ чадвар ашиглаагүй байгаа... Яах аргагүй сайн хийгдсэн тоглоом байна. Тоглогчийн өөрийнх нь ур чадвар чиний бултах, довтолгоонуудыг нөхдөг тул дээд түвшний дайснуудын эсрэг дажгүй тулалдаж чадна. Ингэхээр чинь олон тулааны арга туршиж үзмээр болчихлоо. Хүлээ! Энэ хүртэл ямар ч алдаатай учраагүй гэдэг чинь гайхалтай биш гэж үү?

Тоглогч: Юу болоод байна аа? Юу ч харагдахгүй нь.

Бичиг: Үл үзэгдэх алдаа

Тоглогч: Өө, нууц ертөнцийг оллоо.

Бичиг: Давах алдаа

Тоглогч: Новш гэж, яагаад онохгүй байна вэ?

Бичиг: Цохилтын алдаа

Санракү: Гайхалтай! Аргагүй л бурхны түвшний тоглоом. Үнэнийг хэлэхэд алдаагүй тоглоом тоглож чадах эсэхдээ эргэлзэж байсан гэхдээ үнэхээр догдолж байна шүү. Аргагүй л бурхны түвшний тоглоом. За! Эхлээд тэр хүчтэй туулайн хутгийг олж авах болно. Хаана байна аа, туулай?

Бичиг: Эргэлттэй цавчилт Эргэлттэй цавчиж бүсийн дайралт хийнэ

Санракү: Энэ чадвар уйтгартай юм. Намайг хэт нээлттэй болгож байна. Эцэст нь түвшин ахилаа. Оноогоо хийж эхэлье даа. Гэхдээ тэр Ворпал туулай жоохон их төрдөг байсан бол ч...

Бичиг: Ворпал туулай

Санракү: Ховор дайсан байх нь ээ? Түүний ачаар хос хутгатай болох хүртэл нэлээн цаг орлоо.

Бичиг: Тоглосон цаг

Санракү: Тавийг ялсан юм чинь... Унах боломж нь 5 хувь гэсэн үг үү?

Бичиг: Ворпал цавчигч Ноцтой хохирлын нэмэлттэй.

Санракү: Нэлээн ховор юм байна даа. Хөлсний цэргийн хос сэлмийг бодвол хамаагүй дажгүй статустай, тийм болохоор хайрлаж ашиглахгүй бол.

Бичиг: Эргэлттэй цавчилт Түргэн хариулт Алхалт Скрев Пийрс

Санракү: Шинэ чадвар сурсан ч гэсэн... Ашиглаж болох нь Скрев Пийрс үү?

Бичиг: Шинэ чадвар

Бичиг: Скрев Пийрс

Бичиг:  Ашиглаж буй зэвсгээр хурдтай дайралт хийнэ Энэ дайралт хүчтэй тул дараалан ашиглаж болохгүй.

Санракү: Бусад нь бол байхгүй байснаас дээр. Гэхдээ энэ хавийн мангасуудаар түвшин ч ахихаа болилоо. Хөдөлсөн нь дээр.

Бичиг: Өргөн ой

Бичиг: Фастиа

Санракү: Эхлэлийн хотоос нэлээн хол ирчихлээ дээ.

Бичиг: Өргөн ой

Бичиг: Фастиа

Санракү: Энэ байдлаараа хоёр дахь хот болох Секондиад илүү ойрхон байна.

Бичиг: Секондиа

Бичиг: Санракү

Санракү: Секондиад очиход... Үүний цаана байх гүүрийг давах юм уу? Өө ойлголоо. Чамайг ялахгүй бол давж чадахгүй гэсэн үг үү? Сайхан сонсогдож байна. Эцэст нь жинхэнэ сорилт гарч ирлээ.

Бичиг: Махчин могой

Бичиг: Бүсийн босс

Бичиг: Шаардах түвшин:

Бичиг: Шаардах багийн хэмжээ: 3 хүн

Санракү: Багаар дийлэх ёстой боссыг ганцаараа юу? Өндөр үнэлгээтэй Шанфүро ямар нэг алдаатай дайралтгүй байх. Могой мангасын дайралт бол ихэвчлэн... Ороох, хазах, сүүлээрээ цохих, залгих, хор... Ингээд болно. Ийм хүссэнээрээ хөдөлж чадах дүртэй бол чамайг ялахад хамгаалалт хэрэггүй. Хөгжөөгөөрэй дөө, Шанфүро!

Бичиг: Өргөн ой

Хүүхдүүд: Шанфүро театр!

Эмүл: Бяцхан!

Рэй: Сайн байна уу? Сайгер 0 байна. Хизүтомэ-күний алгассан Шангрила Фронтиерийн өмнө гарч ирэх оршлыг үзүүлье. За үзээрэй.

Бичиг: Газар нутаг уудам бөгөөд түүгээр амьдралын агуу хивс нэхэгдсэн билээ... Бид түүхээр амьсгалж өнгөрсний эд өвийг ашиглаж, ариун нэгний араас алхсан хэвээр байгаа.

Бичиг: Та бол дорно зүгийн салхитай хамт гарч ирсэн анхдагч бөгөөд олон удаа өвдөг сөхөрсөн ч үргэлж урагш зориглон тэмүүлдэг... Мөн салхи шиг, та нарын зарим нь зүгээр л замхран алга болно.

Бичиг: Та өөрийнхөө амийг сэлэмнийхээ далайлтад даатгах уу? Ид шидийн гүн рүү нэвтэрч ур чадвараа улам бүр сайжруулах багшийг хайх уу? Эсвэл ерөөсөө тулалдахгүй байхыг сонгох уу?

Бичиг: Бүх боломжийг эндээс олж болно. Бүх боломж чамтай хамт оршино. Ингээд эхний алхмаа хий. Үл мэдэгдэх зүйл, ирээдүй, боломжийг судлаарай.

Бичиг: Энэ бол энэ газар дээр унасан ариун хүүхдүүд та нарт өгөгдсөн даалгавар.

Рэй: Ариун? Тэнгэрлэг? Маш их сонирхол татахуйц үг хэллэг байна, тийм үү? За дараа уулзъя. Баяртай!

Хүүхдүүд: Шанфүро театр!

Эмүл: Бяцхан!

Фаериа: Өө үгүй ээ, мөргөчихлөө.

Санракү: Чи яаж байгаа юм бэ? Яагаад дураараа тэрэг хөдөлгөөд байгаа юм? Сандал дээр суугаад хүлээж бай гэж хэлээ биз дээ?

Фаериа: Чамайг даа, харанхуйн эзэн. Тэр байгаагүй бол ийм зүйл болохгүй.

Санракү: Бүгд чиний буруу биз дээ?

Фаериа: Уурлачихлаа. Одоо би эндээс хөдлөхгүй.

Бичиг: Юу?!

Санракү: Бүх асуудлыг чи үүсгэсэн, одоо тулалдах нь би болохоос чи биш биз дээ?

Back to episodes Go home