Эр- Лин овогтынхон гэрээсээ хол амьдарч байсан бутач охиноо буцааж авч ирсэн. Тэгээд бүр тэрэнд зориулсан найр хийнэ гэнэ дээ.
Эр- Хайчөн хотын цуутай айл бутач охиноо авч ирснээ нуухгүй байгаа нь инээдтэй биш үү?
Эр- Харин тийм, Лингийн хоёрдугаар авхай хөдөөний нууц амрагаас төрдөг нь өрөвдөлтэй. Гэхдээ энэ эмэгтэй гэхэд дэндүү азтай байна шүү.
Шув- Чи хожигдчихлоо.
Эр- Тийм байна, чи хожигдчихжээ.
Эр- Больё.
Шув- Өөр хүн байна уу?
Эр- Энэ хүүхэн хожсоор байгаад таарлаа. Дэндүү азтай юм.
Эр- Би тоглохоо болилоо. Хожих ч үгүй юм байна.
Ян- Би байна.
Шув- Нэг удаа тоглоод ялагчаа тодруулах уу?
Ян- Чи өөрөө чадах уу?
Шув- Чамаар мөрий тавибал болох уу?
Ян- Болж байна. Гол нь чиний хэр чадвартайгаас л хамаарна даа.
Эр- Хараач ээ, бараг л тэнцэж байна.
Эр- Эрэгтэй нь тамга сөхчихвөл, рояал флаш болох юм биш үү?
Эр- Тийм ш дээ.
Эр- Ашгүй энэ эмэгтэйг хожих хүн гарах нь.
Шув- Уучилж үзээрэй. Урмыг чинь хугалах нь.
Ян- Би хожигдсон.
Эр- Дахиад хожигдчихллоо.
Эр- Шал уйтгартай юм. Явъя.
Ян- Чи азтай ч гэсэн, тэнэг юм байна. – Чи азтай ч гэсэн, тэнэг юм байна.
Шув- Яасан, албаар өрөнд орчихов уу?
Ян- Би хувь тавилантайгаа эвлэрч, хожигдсоноо хүлээлээ. – Мөрийгөө одоо өгчихье. – Дугаараа үлдээхгүй юм уу?
Шув- Үгүй. Ганц удаагийн явдал хангалттай.
Ян- Хоёулаа дахиад уулзана аа.
Эм- Яаояао, аав ээж чинь юу гэх бол оо? Нууц амрагийн хүүхдийг авч ирэх хэрэг байна уу?
Яао- Ямар башир арга хэрэглэснийг нь мэдэхгүй. Аавынхаар болог. Бодвол ээж шигээ л хямдхан амьтан биз.
Шув- Хэнийг хямдхан гээд байгаа юм бэ?
Эр- Хэн бэ?
Шув- Уучлаарай. Хоцроод ирчихлээ.
Эм- Лин овогтын бутач охин л байна. Тариачин байснаа тогос болдог байжээ.
Яао- Хөдөөний хөөсөн мантуу чинь, хэн болж жүжиглээд байгаа юм?
Шув- Миний хэн болохыг, чи, мэддэг юм биш.
Яао- Манай Лин овогт баян, нөлөө ихтэйг мэдэхгүй юү? Чам шиг амьтан багтахгүй газар шүү.
Шув- Танай Лин овогт намайг гуйж ирүүлсэн юм шүү.
Лин- Машинд суу. Намайг дагаад харь.
Шув- Аав, дөрвөн жилийн өмнө та өөрөө намайг хөөсөн. Яагаад одоо үгнээсээ буцах болов?
Лин- 22 жил өнгөрлөө. Төрсөн ээжтэйгээ уулзах хүсэл байхгүй гэж үү? Надтай хамт гэртээ эргэж оч.
Яао- Чи намайг анхааралтай сонсож бай. Лин овогт, ганцхан охинтой. Тэр нь би.
Шув- Би чамд хэлсэн биз дээ. Лин овогтынд миний орон зай ч бас байгаа. Жишээ нь, миний нэр, үгүй бол Лин овогт өөр хүнийх юм уу?
Яао- Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэдэг. Би бол яадаг ч байсан Лин овогтын ганц охин. Харин чи бол бутач, Лин овогтын хөрөнгөнөөс хумслах л гэж ирээ биз. Лин Шуван, дөрвөн жилийн өмнө би чамайг Лин овогтынхоос хөөлгөсөн. Дөрвөн жилийн дараа ч дахиад хөөлгөж чадна. Лин овогт дотор чи үргэлж надаас нэг хуруу дор явна.
Эм- Фу Янци ирж байна.
Эм- Хөөх, Хайчөн хотын хунтайж, Фу Янци ирлээ. Царайлаг юм аа.
Шув- Тэр үү дээ?
Яао- Янци ах аа, энэ нөгөө Лин Шуван чинь, миний яриад байсан аавын бутач охин. Энэ өөрөө эхэлсэн шүү. Би хариуд нь ус цацсан.
Шув- Лин Юүяао. Чиний жүжиглэх чадвар үнэхээр сайн юм байна.
Ян- Гарал үүсэл, хүнийг дээрэлхэх шалтгаан болохгүй.
Яао- Янци ах аа, та яагаад энийг өмөөрөөд байгаа юм бэ?
Ян- Миний хэнийг өмөөрөхийг чи шийдэхгүй. Харин ч энэ хүнээс хэрхэн уучлалт гуйхаа бод. Дээр хувцасны өрөө байгаа.
Шув- Хэрэггүй.
Ян- Лин хатагтай сандарсандаа чи бид хоёрын харилцааг анзаарсангүй.
Шув- Фу эзэнтэн наргианч юм. Би өөрөө өөрийнхөө хэргийг мэднэ.
Эм- Хөөх, ямар гоё даашинз вэ.
Шув- Ингээд л асуудлыг шийдчихэж байна шүү дээ.
Ян- Тийм байна.
Яао- Лин Шуван. Чи яахаараа Янци ахын сэтгэлийг татдаг билээ? Нэг муу бутач байжээж. Тэгвэл би чамайг байранд чинь тавиад өгье өө. Ах аа, наашаа?
Юн- Залуу эзэнтээн, ирчихсэн юм уу? Нүдээ хөхөртөл хүлээлээ ш дээ. Хэдэн гар бэлдчихсэн, чамайг л хүлээж байлаа.
Ян- Хэрэггүй. Би тоглохгүй.
Юн- Тоглоомын бурхан өөр болжээ. Би тэгээд шинэ гаруудтай тоглох болж байна уу?
Муч- Янци олон жил тоглохдоо нэг ч удаа хожигдож үзээгүй. Гэхдээ хүн чинь юмнаас уйддаг амьтан. Шуван, чи Хайчөнд ирээд удаагүй. Сайн мэдэхгүй. Өнөөдөр бидэнтэй хамт явж тоглох уу?
Яао- Тэгээч, Лин Шуван. Бидэнтэй хамт явж тогло. Юм үзэж, нүд нээхгүй юү.
Шув- Тэгье. Тэр далимаар нь Фу эзэнтний тоглох арга барилаас суралцъя.
Ян- Зүгээр л нэг хөзөр биз дээ? Тэнэг санагддаггүй юм уу?
Яао- Ах аа, би таны өмнөөс тоглоё.
Муч- Чадах юм уу?
Яао- Байж бай. Манайд нэг илүү хүн байна. Завтайгаараа хөзрөө тараачихгүй юу.
Муч- Яаояао, дийлэр юм чинь ажлаа хийг л дээ. Шуван чинь манай Лин овогтын хүн. Яаж ажил хийлгэж болох юм бэ?
Яао- Ах аа, та Шуваныг өдөр тутмын хэрэгт идэвхтэй оролцуулъя гээд байгаагүй билүү? Бодвол эдний хөдөөд ийм тоглоом байдаггүй л байлгүй. Хөзөр тараахаас сураг л дээ. Юу нь болохгүй байгаа юм?
Ян- Тэгж бодох хэрэггүй. Лин хатагтай чаддаг ч эрдмээ ил гаргахгүй байлгүй.
Муч- Янци, яагаад Яаояаог улам хүндрүүлээд байгаа юм бэ?
Шув- Зүгээр ээ. Би ажлаа хийе.
Эм- Ямар чадварлаг юм бэ?
Яао- Хаана ингээд хөзөр холиод сурчихав аа? Бодвол казинод л ширээ манадаг байсан байлгүй. Хэр удаан ч бэлдсэн юм билээ.
Юн- Үгүй ер өө, хараач ээ. Ерөөсөө л чадмаг хольж байна шүү. За, тараагаарай. Ийм амархан байх гэж үү дээ. Би дахиад л хожчихлоо. Яаояао, чи гурав дахиа хожигдсон. Би азтай байгаа юм биш үү?
Яао- Чамаас л боллоо. Чи надад муу мод өгөөд байна.
Юн- Хөөе, энэ Шуван ямар ч холбоогүй шүү. Чи өөрөө л сайн тогло.
Яао- Би энэнээс болж хожигдсон.
Муч- Яаояао, дуугүй бай.
Яао- Чиний муу гараас болж, би хожигдсон. Очоод тэр дарсны хундагануудыг цэвэрлэ.
Муч- Яаояао, чи болиоч. Шуван ямар хамаатай юм бэ?
Яао- Би түрүүнээс хойш ажигласан. Аль хэдийн мэдсэн. Яасан, чи чадахгүй юу?
Шув- Нэгэнт л дүрмийг зөрчиж болохгүйгээс хойш. Мөрий хараахан тавиагүй байна.
Ян- Юугаар мөрийцмөөр байна?
Шув- Би хожвол, энэ ширээний ард байгаа хүмүүс надад нэг юмыг болзолгүйгээр зөвшөөрөх ёстой. Ялангуяа, Лин Юүяао чи.
Яао- Юу гэсэн үг юм? Чи биднээс хууль бус юм шаардвал яасан ч зөвшөөрөхгүй.
Шув- Бүгдээрээ чамд дуртай гэж бодоо юу?
Яао- Минийхээр мөрийгөө тавьсан нь дээр юм байна. Янци ах аа, та юу гэх вэ?
Ян- Зөвшөөрч байна.
Яао- Янци ах аа.
Ян- Чадахгүй гэвэл хүнээ сольё.
Яао- Энэ Лин Шуваны ааш, надаар илүү нүүдэл хийлгэхгүй нь ээ. Тэгээд ч энэ заавал хожно гэсэн ямар баталгаа байгаа юм? Чи хожигдвол, яаж элэг доог болохыг нь харъя л даа. Зөрөөд болохгүй юм байна л даа. Би зөвшөөрлөө.
Юн- Юүяао, алив, ийшээ суу. Ах нь чамд азтай суудлаа өгье.
Яао- Надад стрэйт флаш ирсэн байна ш дээ. Лин Шуван, одоо яажа хожихыг чинь харъя. Өсгөе. Лин Шуван, чи хожигдвол, тэр бүр дарсыг уугаад зогсохгүй, олны өмнө гараад чанга дуугаар чам шиг хөдөөний амьтан дахиж, хараанд өртөхгүй гэж амла.
Муч- Яаояао?
Шув- Эхлээд намайг хожчихгүй юү.
Яао- Чи хожигдсон. Хөзрөө эргүүл.
Юн- Стрэйт флаш байна ш дээ. Хөөрхий Шуван ийм модыг яаж ч дийлэх вэ дээ.
Шув- Шу эрхэм эхлээд хөзрөө эргүүл.
Ян- Аз дайрсангүй. Хаялаа.
Яао- Чиний ээлж, Лин Шуван. Хөзрөө эргүүл дээ.
Юн- Хөөх, хамгийн жижиг покэр. Жижиг Фу, чи азтай байна ш дээ.
Яао- Яахаараа ийм байдаг билээ?
Шув- Лин Юүяао, чи хожигдчихлоо. Тавьсан мөрийгөө биелүүл. Миний өмнө сөгдөж, уучлалт гуй.
Яао- Битгий горьд.
Юн- Янци, яасан, зүгээр үү?
Ян- Зүгээр үү?
Яао- Янци ах аа, би тан руу шидээгүй шүү.
Ян- Хэлэлцэж ярьсан тоглоомноосоо ухарч болохгүй. Нэгэнт мөрийцсөн бол хурдан өвдөг сөгдөж, уучлалт гуй.
Яао- Би яахаараа бутачаас уучлалт гуйх ёстой юм бэ?
Ян- Хожигдож чадахгүй юм бол наад хоёр гараа тайруул.
Муч- Янци, ердөө л нэг хөзрийн тоглоом. Жинхэнэ биш ш дээ.
Ян- Чи өөрөө дүүгээсээ асуу. Чи яах вэ?
Муч- Шуван, Яаояао энэ удаад их буруу юм хийлээ. Би харьж байгаад сайн зааж сургана. Энэ тоглоомыг мартчих. Айлын ганц охин яаж сөгдөж болох юм бэ?
Шув- Намайг элдвээр доромжилж байхдаа, үр дагаврыг нь бодохгүй яасан юм?
Муч- Би,,,
Шув- Би бол тийм ягшмал хүн биш. Сөгдөхгүй байж болно. Гэхдээ уучлалт гуйх ёстой. Үгүй бол цаашид дахиад цадиггүй аашилна. Мөрий тавьсны хэрэг юу байгаа юм?
Ян- Миний тэвчээр ч гэсэн хязгаартай шүү.
Муч- Уучлалт гуй.
Яао- Чадахгүй.
Муч- Хурдлаач.
Яао- Уучлаарай. Гэхдээ бусад шиг сайн биш болохоор... Лин Шуван.
Шув- Хожигдож сурахгүй бол чи үүрд азгүй амьтан болно. Болсон уу?
Яао- Лин Шуван, би чамайг зүгээр орхихгүй дээ.
Эм- Зарим нэг хүн Фу эрхэмтэй хамт тоглосон болохоор онгироод байх шиг байна.
Эм- Энэ үдэшлэг дээр ирээд цирк үзнэ гэж бодсон ч үгүй.
Эм- Ийм л хүн юм байна ш дээ. Чи хар л даа. Нууц амрагийн хүүхэд юм байж, их зантай бас.
Эм- Харцгаа л даа. Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэдэг дээ. Нууц амрагийн хүүхэд болохоор угаасаа заяа муутай. – Олигтой гарал үүсэлгүй эмэгтэй хүн ч дээ...
Шув- Чи яасан өмхий үгтэй хүүхэн бэ? Алив, амыг чинь угаагаад өгье.
Эм- Зүгээр байлгаач.
Шув- Лин Юүяао намайг муу хэлээдэх гэж та хоёрыг явуулсан уу?
Эм- Чамайг даа...
Шув- Үнэнээ хэлэх сүүлчийн нэг боломж олгоё.
Эм- Юүяао мөн, тэр биднийг дээрэлхээд байдаг юм. Тавьчих л даа.
Эм- Лин Шуван, өвчтэй муу амьтан.
Шув- Нохой зассан хүндээ янаг гэж, хуцсан бол зодуулахаа мэдэж бай. Зайлцгаа.
Эм- Явъя, явъя.
Юн- Янзтай.
Эм- Ёстой болгож тавилаа ш дээ. Юүяао, чи биднийг өмөөр л дөө.
Шув- Лин Юүяао, би чамайг зүгээр орхих гэж байлаа, гэхдээ ингэж дахин дахин өдвөл, дараа нь өөртөө л гомдоорой. – Энэ дарсыг Лин хатагтайд аваачаад өгчих.
Эр- За.
Шув- Янци байсан байна. Харчихсан байлгүй.
Ян- Лин хатагтай үнэхээр давхар санаатай юм байна. Нэг болохоор өрөвч зөөлөн цагаахан туулай шиг, нөгөө болохоор, бусдын уух юманд эм хийж байдаг. Намайг илчилчихнэ гэж айхгүй байна уу?
Шув- Үгүй шүү.
Ян- Итгэлтэй байх шив.
Шув- Яагаад надад тусалсныг чинь мэдэхгүй ч, миний таахаар, магадгүй, өнгөрсөн шөнийн бидний дотно учрал таалагдсан бололтой. Надаас урвахгүй биз дээ, тийм үү? Сайн жанжин ялалтанд хөтөлдөг дөө.
Юн- Янци, би чиний гарт гурван тамга ирсэн байхыг харсан. Хамгийн том покэр ш дээ. Яагаад гаргаагүй юм? Нөгөө хоёрын модноос хамаагүй том байсан даа.
Ян- Яасан? Би хараагүй.
Юн- Чи албаар хожигдсон биз дээ? Яасан? Байдлыг далдаас эргүүлэх гэсэн үү?
Ян- Хөгжилтэй ш дээ. Дарааллан хожсон хүн албаар ганц нэг хожигдох бол байх л юм.
Яао- Янци ах аа, би танаар шалтаг хийх гээгүй юм шүү. Та битгий уурлаарай.
Ян- Дарсандаа эм хийчихээгүй биз?
Яао- Би яалаа гэж тэгэх юм бэ, Янци ах аа. Яасан гэж би таныг мансууруулах вэ дээ.
Ян- Тэгвэл чи өөрөө уу. Тэгээд ч уучлалт гуйх гэсэн нь би биш. Үнэн гэдгээ эхлээд харуулаадах.
Яао- Тэгвэл би энэ дарсыг шууд ууя.
Ян- Бүгдийг нь шүү.
Яао- Янци ах аа, та хар даа. Би худлаа яриагүй шүү. Янци ах аа, гэдэс эвгүйрхээд явчихлаа, угаалгын өрөө орлоо.
Эм- Юу болсон юм бол?
Эм- Юу болоо вэ? Тэр үнэр танарыг нь ээ. Дотор муухайрчихлаа.
Эм- Лин Юүяао юугаа идчихсэн юм бол? Угаалгын өрөө ч орж амжилгүй хамаг юмаа гаргачихлаа ш дээ.
Эм- Тэнгэр минь, ямар сэжгийн юм бэ. Өмнөөс нь ичиж үхэх нь.
Шув- Надтай хамаагүй шүү. – Фу эрхэм ээ, энэ миний өрөө. Та андуурсан байна.
Ян- Лин Юүяаог сургахад чинь тусалсан надад яаж талархах гэж байна даа? Эсвэл, өчигдөр оройн тоглоомоо дахиад нэг давтах уу?
Шув- Чи, бид хоёрын байдал өөрчлөгдсөн. Гэхдээ мөрийтэй тоглоомын ширээний ард, баян залуу надад нэг юм амлаж чадах уу?
Ян- Тэгээд?
Шув- Зүүлтээ буцааж авъя.
Ян- Ямар зүүлт?
Шув- Өнгөрсөн шөнө чи авсан ш дээ.
Ян- Мэдэхгүй. Казинод явж байгаад гээчихсэн юм байлгүй.
Шув- Тэгвэл яваад олоод ирээч. Ганц зүүлт олох бол Фу эрхмийн хувьд хэцүү юм биш байлгүй.
Ян- Яагаад?
Шув- Олоод ир л дээ. Яаж байна аа? Буулгаач. – Чи намайг яах гээд байна?
Ян- Лин Шуван, Оскар өгмөөр юм байна даа. Жүжиглэх авьяастайгаар барахгүй ов заль ихтэй ч юм. Бундын тавыг бундын хоёроор сольсон л байгаа юм даа. Анх удаа ч биш.
Шув- Луйварчинг хожно гэдэг авьяас. Чи ч гэсэн эргэлзээтэй.
Ян- Харахад зөөлөн, дөлгөөхөн. Үнэндээ зузаан ширэн нүүртэй.
Шув- Чи бид хоёр мөрийгөө цуцалсан ш дээ. Фу Янци, миний залийг харьчихсан байна. Тэгвэл өчигдөр шөнө бас мэдэж байсан гэж үү? Энэ хотдоо нөлөөтэй хүн. Зайгаа барих хэрэгтэй юм байна. –
Эр- Эзэгтэй, залуу эзэгтэй? Энэ даашинзыг...
Яао- Хурдан гаргаж хая. Гаргаж хаяач. Хурдан гаргаж хая л даа. Ээж, Янци ах одоо надад дургүй болсон байх даа?
Циу- Яаояао минь дээ, хүний гэдэс эвгүйрхэх чинь байх л юм, битгий санаа зов, за юу? Май, эмээ уучих.
Шув- Юүяаогийн бие муудсан гэж сонслоо. Одоо яаж байна? Гайгүй юу?
Яао- Зайл, чи. Хэн чамайг манайд ир гэсэн юм?
Циу- Яаояао, болохгүй ээ.
Яао- Яахаараа болдоггүй юм? Яагаад манай гэрт бутач орогнох ёстой юм бэ? Ээж, энэний ээж манай аавын толгой эргүүлж төрүүлсэн бутачтай нэг дээвэр дор амьдармаар байгаа юм уу?
Лин- Лин Юүяао. Дахиад утгагүй юм яриад үзээрэй. Халаасны мөнгө өгөхөө больчихно шүү. Өрөө рүүгээ яв. Хийсэн гэмээ сайтар ухамсарла.
Яао- Аав? Та яагаад энийг өмөөрөөд байгаа юм бэ? Би таны төрсөн охин.
Лин- Өрөө рүүгээ яваач. Шуван, ажлын өрөөнд ороод ир. – Шуюан, хар даа. Энэ 10%-ийн гэрээ. Чиний нэр дээр шилжинэ.
Шув- Надад Лин овогтын хөрөнгө чухал биш. Та надад амласан. Намайг эргээд ирвэл төрсөн ээжийн минь хаа байгааг хэлнэ гэсэн.
Лин- За, тэр үү? Чамтай уулзахгүй гэсэн. Уулзахгүй гээд байгаа юм чинь тохиромжтой өдрийг хүлээвэл дээр биш үү? Тэр үед очиж уулзуулъя.
Шув- Яагаад надтай уулзахгүй гэж?
Лин- Яагаад гэвэл, чамайг төрүүлсэндээ ичдэг гэсэн.
Эм- Тийм ээ, өвөө. Ямартай ч та Лин овогт, Жоу овогтын дунд ураг барилдмаар байгаа бол аавын хэлснээр хийх хэрэгтэй. Алдаа гаргасан л бол чиний буруу.
Эр- Юу гэсэн үг юм бэ? Чамд ухаан байна уу?
Шув- Надтай уулзмааргүй байгаа юм бол яах гэж анх төрүүлсэн юм бэ? Намайг тэгтлээ үздэггүй гэж үү?
Эр- За, буу.
Шув- Намайг 18-тайд, Лин Руха, Фуи Жин хоёр намайг энд авч ирсэн. Надад ямар байх ёстойг зааж сургаж, эргэж ирсний баяр гэж хийсэн. Лин Юбиао бид хоёрын төрсөн өдрийг ч хамт хийсэн. – Дараа нь хэчнээн асуусан ч, эд нар миний ээжийн тухай юу ч хэлээгүй. Харин оронд нь нутаг руу минь буцаасан. Дөрвөн жилийн дараа Лин Рухай намайг хүчээр гэртээ авч ирсэн. Юуны төлөө тэр вэ? Чи надад үнэнийг хэлэхгүй бол би өөрөө л олж мэдэхээс.
Шин- Шуван эгч ээ. Ямар их санав аа? Ашгүй Хайчөнд ирээ юү?
Шув- Алив, суугаадах. Шинюүэ, чамайг ирсэн болохоор нэг тус гуйх гэсэн юм.
Шин- Ээжтэй чинь холбоотой юу? Мэдэж байгаа. Хорь гаран жил өнгөрсөн болохоор одоо судлахад хэцүү. Тэгээд ч Лин овогтынхон Хайчөн хотод нөлөө ихтэй хүмүүс. Дургүй бол юу ч байсан шууд зогсоож, хаалт тавьж чадах л хүмүүс.
Шув- Мэдэж байгаа. Гэхдээ арай дээр арга байгаа л биз дээ?
Шин- Байгаа. Лин овогтын нэр хүнд өндөр ч бүгдийн дээр гарсан гэсэн үг биш. Хар даа. Би нэг хөрөнгө оруулалт нэрээр уулзалт товлочихсон. Оройн цагаар өөрөө нэг судлаад үзээрэй. Магадгүй хэрэг болж мэдэх юм.
Шув- Маш их баярлалаа. Яагаад надад ийм сайн байдаг юм бэ?
Шин- Надад бизнесийн гэрээ байгуулахад тусалсны чинь хариу гээд бодчих. Тэгээд ч та одоо компанийн хоёр дахь том хувьцаа эзэмшигч ш дээ.
Шув- Тэгвэл би энэ ажлын ард заавал гарна. Лин овогтоос ч хүчтэй гэхээр хэн байж болох вэ? Фу Янци?
Хай- Фу захирал аа, би дээр танд нэг сайхан бүсгүй байгаа гээд байсан даа, тэр чинь энэ Лин овогтын охин шүү дээ.
Шув- Нөгөө том хүн гэсэн чинь Фу Янци байж таарах шив. Сайн байна уу, Фу захирал аа? Би Лин группийн Лин Шуван.
Ян- Лин хатагтай намайг ийм хурдан мартчихна гэж бодсонгүй.
Хай- Фу захирал, та хоёр танил юм уу?
Шув- Өмнө нь таньдаг байсан юм аа. Өнөөдөр тусалсанд их баярлалаа. Фу захиралтай биечлэн уулзлаа шүү дээ.
Хай- За, зүгээр дээ.
Ян- Лин овогтын охин чамайг ийм элгэмсэг харилцаатай гэж ерөөсөө бодоогүй шүү. Иймэрхүү байхад болно.
Шув- Баярлалаа, Фу захирал аа. Өнөөдөр би тантай зөвхөн ажил хэрэг ярих гэж ирсэн.
Ян- Өнөөдөр хоол идсэнгүй. Өлсөж байна.
Хай- Энийг аваад Фу захиралтай тулга. Хамтрах тухай ярихад илүү хялбар болно. Фу захирал аа, яаж ийм уйтгартай байж болох вэ? Лин хатагтай тантай тулгая гэнэ ээ.
Шув- Одоохондоо Фу Янцигийн дургүйг хүргэж болохгүй. Ярьсныхаа дагуу Шиаоюаньд хөрөнгө оруулалт олж өгье. Эсвэл өөр арга бодох уу? Энэ боломжийг ашиглаж, юу мэдэж байгааг нь асууя. Фу захирал аа, Май, танд нэг хундага барья.
Ян- Хажууд хүн хараад байхад эр хүнд уух нь юуны зугаатай байх вэ дээ.
Хай- Фу захирал аа, би ч бас танд барья.
Ян- Би уумааргүй байна.
Хай- Ээ, за, би уучихъя. Би уулаа. Уучлаа, уучлаа.
Шув- Эрлэгийн элч гэчихмээр этгээд байна даа. Зальдах гэх юм бол би чоно шиг байя л даа.
Хай- Аан гээ, Фу захирал аа. Цаг залуу байна. Би дээр нэг өрөө авчихсан. Хэрэгтэй гэвэл Лин хатагтай, та хоёр тэнд очиж амар. Ажил хэргээ сайтар ярилцаж болно ш дээ.
Шув- Та сэргэ л дээ. Зогсоо зайгүй дарс залгилахын оронд тархийг чинь угаачихвал дээр байна.
Хай- Чи муу өлөгчин. Над руу ус цацлаа. Чи муу өлөгчин өнөөдрөөс миний заналт дайсан. Эр олж өгч байхад хангалтгүй байна уу?
Ян- Хэн ч миний өмнөөс шийддэггүй юм. Ли Минхан, чи овоо эр юм. Үүнээс цааш, Фу групп танайхтай хамтын ажиллагаагаа зогсоолоо.
Хай- Фу захирал аа. Битгий л дээ. Фу захирал аа. Фу захирал аа. Фу захирал аа. Фу захирал аа, миний буруу, Фу захирал аа.
Шув- Чи байж бай даа.
Ян- Урдах замаа хараач.
Шув- Фу захирал аа, хамтын ажиллагааны талаар бодож үзэв үү?
Ян- Үгүй.
Шув- Яагаад? Гэрээгээ ч хараагүй юм уу?
Ян- Танай компанийг удирдаж байгаа хүн таалагдахгүй байна.
Шув- Би таалагдахгүй байгаа юм уу? Тэгвэл өөрчлөгдөж чадна ш дээ.
Ян- Гол шалтгаан нь миний эсэрг хуйвалдаж байсан. Хамтрахыг зөвшөөрвөл дахиад л эрх мэдлээ ашиглана.
Шув- Фу захирал аа, энэ тал дээр санаа амар бай. Би таныг өчүүхэн ч сонирхоогүй.
Ян- Итгэхгүй байна.
Шув- Тэгээд яах гэж байна?
Ян- Хамтын ажиллагаа бол өөр яриа. Харин чи, бид хоёрын хэрэг бас нэг хэрэг.
Шув- Өөр хэрэг ээ? Фу Янци надтай ярилцахгүй гээд байгаа юм байна.
Ян- Бодож үзвэл яаж байна?
Шув- Би амлаж байна. Аан муу данхар толгойт. Надтай хамтрахгүй гэвэл гарз болно шүү. Фу Янци, надтай ажлаа ярихгүй юм бол нөгөө муу тарган Лигээс ямар ялгаа байна?
Ян- Ямартай ч чамайг баярлуулж чадсан. Чи ч дуртай байсан биз дээ. Ирээдүйд миний юу хийж чадахыг харж байгаарай, Ли Шуван. Туулай ч гэсэн хазахад өвддөг юм байна. Байна. Чэн Лаод хэл. Тэргэл сарны баяраар өвөөгийнд нь очно. Бас Лин овогтынд нэг урилга явуулчихаарай.
Шув- Уг нь дүрэлзтэл уурлахаар дотор онгойчихдог юм сан. Яагаад дандаа миний ам түргэдээд аашаа барьж чаддаггүй юм бол оо? Би ямар юм гуйсан биш. Яаж ийгээд л дахиад нэг уулзахаас.
Яао- Ээж, энэ ямар байна? Зохиж байна уу? Янци ахад таалагдах болов уу?
Фуй- Дажгүй. Зохиж байна.
Шув- Би ирлээ.
Цуй- Шиван, ирчихэв үү?
Шув- Ямар нэг баяр болох гэж байгаа юм уу? Фу Янцигийн нэр сонсогдох шиг боллоо.
Цуй- Чэн овогтын бага ач охины ойн баяр болох гэж байгаа. Манайхныг урьсан байна лээ. Гэхдээ хачин байгаа юм даа. Манайх уг нь Чэн овогтынхонтой дотно биш байтал Чэн Лао яагаад урилга явуулсан юм бол доо.
Шув- Тэгвэл Фу Янцитай уулзах боломж гарах юм байна. Тэнд Фу Янци ирэх болов уу?
Яао- Яагаад Янци ахыг асуугаад байгаа юм? Гэхдээ ах ганцхан намайг авч явна гэсэн. Чи эндээ гэртээ үлдээд, элэг доог бололгүй байж бай.
Цуй- Яаояао, яаж яриад байгаа юм бэ?
Яао- Яасан, би буруу юм хэлээ юү? Би бол Лин овогтын жинхэнэ охин. Энэ бутач юм байж, яагаад хаа сайгүй явж байдаг юм? Ямартай ч маргаашийн найранд би л явна шүү. Чамайг авч явахгүй.
Цуй- Хөөе. Шуван, Яаояао угийн ийм ааштай. Эрхлүүлчихсэн юм. Чи битгий гомдоорой.
Шув- Зүгээр ээ. – Байз, хайран жимс хаях гэж байгаа юм уу?
Эм- Эзэгтэй тоорын үснээс харшилтай болохоор гэртээ тоор байлгаж болохгүй гэсэн. Шинэ үйлчлэгч мэдэхгүй болохоороо тоор авчихжээ. Би одоохон гаргачихъя.
Шув- Тийм бол ч чамайг яаж нэг сайн дөнгөхөө би мэдчихье ээ.
Муч- Яасан бэ, Яаояао? Суучих даа. Юу болсон юм бэ?
Яао- Харин мэдэхгүй байна. Өчигдөр орой л зүгээр байсан юм. Өглөө сэрсэн чинь ийм болчихсон байна. Бандайтлаа хавдчихаж уу?
Шув- Уучлаарай, Яаояао. Энэ удаад чи өөртөө л гомдоорой.
Муч- Харшил юм уу даа? Эмч дуудаж үзүүлэх юм уу?
Яао- Одоо би яаж Янци ахтай уулзах юм бэ? Яах юм бэ?
Муч- Чамайг очиж чадахгүй болсон гээд Чэн ахад урьдчилаад хэлчихье. Харин өвөө нь л жаахан дурамжхан байх байх даа.
Яао- Ийм нүүртэй гэрээсээ ч гарч чадахгүй ш дээ. Ямар ичмээр юм бэ.
Муч- Шуван, чи Яаояаогийн оронд явчих юм уу? Лин овогтын охин очиж л байвал та хоёрын хэн нь ч байсан ялгаагүй.
Яао- Үгүй. Бутач хүүхэд очвол бүр ч ичгэвэртэй явдал болно.
Шув- Ах намайг яв гэж байгаа бол би яаж татгалзах вэ.
Муч- За, ингэж тогтлоо шүү. Яаояаогийн даашинзыг өмсөөд явчих. Та хоёр чац ойролцоо яг таарна.
Яао- Лин Шуван. Жаахан бодолтой байгаач. Чамайг очлоо ч Янци ах дуртай байхгүй ш дээ.
Муч- Яаояао? – Шуван. Фу овогтынхон энгийн хүмүүстэй харьцахдаа дөлдөг. Янци ч гэсэн муухай ааштай. Яаояао бараг хамт өссөн болохоор би бодлыг нь тааж чадахгүй.
Шув- Ах аа, та үүн дээр санаа амар бай. Би элдэв ашиг сонирхол хайгаагүй. Лин Юүяаогийн оронд ирсэн ч гэсэн байрыг нь булаахгүй. Гол нь би хайсан хариултаа л авмаар байна. – Оройжингоо хүлээлээ. Ашгүй ирчихжээ.
Ян- Лин хатагтай өнөөдөр хүн зоддог шуудайгаа авч ирээгүй юм уу?
Шув- Харин тийм ээ, түрүүчийн удаагийнх миний буруу. Өчүүхэн алдааг минь мартчихгүй юу даа. Харин оронд манайхтай хамтран ажиллах талаар бодож үзээч.
Ян- Яасан? Миний амраг болоход бэлэн үү?
Шув- Би ажил ярьж байна. Янци, тавиач. Яах гээд байгаа юм бэ? Зүгээр байлгаач.
Ян- Яасан? Лин овогтынхон хүн тамлах дуртай юм уу?
Шув- Яалаа гэж. Харшил хөдөлчихсөн юм. Гарах гэж яарч байгаад хувцасныхаа материалыг анзаарсангүй.
Ян- Ямар хачин юм бэ?
Шув- Фу Янци.
Ян- Эндээ хүлээж бай. Хүн ирж өмсөх юм авч ирнэ. Тэрний дараа хамтын ажиллагаагаа ярьж болно.
Шув- Манайхтай хамтран ажиллана гэвэл би бүх болзлыг хүлээн зөвшөөрнө. Харин чи, бид хоёрын харилцаа бол тусдаа хэрэг.
Ян- Бүтээгдэхүүнээ тав хоногийн дотор зах зээлд гарга.
Шув- Зөвшөөрч байна ш дээ. Болно. Тохирлоо.
Ян- Бэлтгэлтэй иржээ.
Шув- Харин тамгаа орхичихжээ. Яах гэж байна аа? Фу Янци.
Ян- Болчихлоо.
Шув- Фу Янци, би чамаас нэг юм асууя. Лин овогтынд хорин жилийн өмнө юу болсон юм бэ?
Ян- Яах гэж асууж байгаа юм?
Шув- Нэг хүн олмоор байна.
Муч- Янци, чи наанаа байна уу? Орлоо шүү.
Шув- Болохгүй.
Эм- Лин хатагтай, Фу захирлын явуулсан даашинз.
Шув- Баярлалаа. Фу Янци намайг торгон хувцаснаас харшилгүйг мэдэж байна. Одоо Фу Янци, Лин Мучэн хоёр хамт байгаа. Энэ хэргийг Лин Мучэн мэдчихвэл бусад нь ч гэсэн мэдчихнэ. Боломж гарагхыг хүлээе. Даашинз яг таарч байна. Баярлалаа. Фу Янци туулай тэжээх хоббитой гэнэ ээ?
Ян- Надаар яах гэж байгаа юм?
Муч- Чэн захирлаас даашинз авсан гэж сонслоо.
Ян- Яасан?
Муч- Эмэгтэй хүнтэй уулзаад байдаг болоо юу?
Ян- Зүгээр найз.
Муч- Өнөөдөр чи Жоу овогттой хамтын ажиллагааны талаар ярилцана гээгүй билүү? Яагаад гэнэт Чэн овогтын ач охины баяр дээр хүрээд ирэв? Чи ийм юманд дуртай биш ш дээ.
Ян- Ажил хойшлогдсон. Энд миний нэг таньдг хүн байгаа.
Муч- Яаояаогийн бие бараг эдгэрч байгаа. Маргааш чамайг урьж баяр тэмдэглэе гэсэн. Янци, чи очихгүй юу. Тэгвэл дээрийн явдалд уучлалт гуйж болно.
Ян- Энийг дараа ярья.
Муч- За.
Ян- Бяцхан туулай сэрэмж сайтай юм.
Най- Ванван? Нааш ир. – Ванван, ямар хөөрхөн болчихоо вэ. Чи санасандаа хүрч гэрээгээ байгуулж чадлаа ш дээ. Би чамайг буруу таниагүй юм байна. Май. Нэг хундага барьчих.
Ян- Харин, Фу захирлын амнаас үг унагаж чадсангүй.
Най- Яарах хэрэггүй ээ. Лин Шуван, өнөөдөр хэдэн дажгүй залуу ирсэн ш дээ. Алив ээ, Шуван, өөрөө очоод хар даа. Алив.
Юн- Янци, тэр Шуван биш үү? Шуван ч сайхан шоучин юм аа. Төрөл арилжчихсан явна. Баарны бүжгийн талбайн хатан хаан байна ш дээ.
Ян- Засаршгүй хүүхэн. Лин хатагтайн зугаацах дуртай занг засаж чадахгүй нь ээ.
Шув- Чи юу хийж яваа юм? Фу Янци, намайг орхи. Намайг тавь. Фу Янци. Тавиач. Намайг буулга.
Яао- Янци ах аа, ирчихсэн үү? Лин Шуван, чи энд юу хийж байгаа юм? Хурдан гараач.
Ян- Би авч ирсэн юм. Яасан? Дургүй байна уу?
Яао- Янци ах аа, та намайг энэнд дургүйг мэднэ ш дээ. Би хажууд нь ч баймааргүй байна.
Шув- За за. Би явлаа. Битгий уурлацгаа.
Ян- Миний зочин. Чи тэвчиж чадахгүй байгаа бол, бид хоёр явлаа.
Яао- Хэрэггүй. Янци ах аа. Уг нь би тантай онцгойлон уулзах гэж ирсэн.
Муч- За за, нэгэнт ирсэн юм чинь хамт сууцгаая л даа.
Юн- Шуван, Мучэний хэлдэг зөв шүү. Дахиад хүмүүс ирж байгаа. Бүгдээрээ тоглоё. Түрүүчийн удаад хожсон хөзрөө би мартаагүй байгаа шүү. Энэ удаад дахиад нэг үзчихье.
Яао- Янци ах аа, өнөөдөр миний баярын өдөр. Та дураараа сайхан байгаарай.
Юн- Тэгье ээ, ханатлаа тоглое.
Яао- Покердохгүй ээ. Таван шоо хаяж хэн ялахаа үзье. Нэг удаа хаяад хамгийн өндөр оноо авсан нь хожно. Хамгийн бага оноо авсан нь хасагдаж, өөр тоглоомд орно. Шийтгэлд нь харин хувцсаа тайлна шүү.
Юн- Болж байна ш дээ. Эхэлье. Жинхэнэ шоу тавьж үзүүлнэ ээ. Азгүйтвэл тэгээд нүцгэн хоцорно доо.
Яао- Шоогоо аваарай. Би хожлоо.
Юн- За, хэн хамгийн бага оноо авсан бэ?
Шув- Би.
Яао- Хожигдсон нь баруун талынхаа хүнтэй поки тоглоно. Нэг см үлдээж чадсан нь амжилттай боллоо гэж үзнэ. Лин Шуван. Эхэл. Янци ах иймэрхүү явуургүй юм тоглох дургүй. Лин Шуван, хувцсаа тайлахдаа бэлд.
Шув- Би тоглохоо болилоо. Яаж уурыг нь баръя даа. Фу Янци намайг тэврээд авбал болчих гээд байдаг.
Ян- Бусдын дарс амттай байна уу?
Шув- Нэг см-ээс бага үлдлээ.
Эм- Лин хатагтай, таны захиалсан виски.
Яао- Наашаа аваад ир.
Эм- Уучлаарай, уучлаарай. Санамсаргүй юм боллоо. Уучлаарай.
Яао- Аминаасаа уйдаа юу, чи? Ажлаа хийж чаддаггүй юм уу? Энэ даашинз ямар үнэтэйг чи мэдэх үү?
Муч- Яао?
Эм- Уучлаарай. Санамсаргүй юм боллоо. Мөнгийг нь өгнө өө.
Яао- Мөнгө өгнө өө? Чи энд насаараа ажиллаад ч төлж барахгүй, мэдэв үү? Май. Энэ дарсыг уучих, тэгвэл өршөөе. Уу. Уугаач.
Шув- Болиоч. Болиоч. Яаояао, арай хэтэрч байна.
Яао- Хэтэрч байна аа? Хэтэрнэ гэж байдаггүй юм. Лин Шуван, чи өөрийгөө хэн гэж бодоо вэ? Золбин нохой юм байж. Чи...
Шув- Лин овогтынхон чамайг хүмүүжүүлж чадаагүй юм байна, тийм үү? Тэгвэл би сургаад өгье. Уух дуртай юм биз дээ?
Яао- Чи яах гээд байна?
Шув- Олон юм яриад байлгүй чи өөрөө уу. Уугаач. Хурдан уу.
Юн- Хөөх, Шуван ямар бяртай юм бэ. Хоёр хөөрхөн охин зодолдохыг харах гоё байна шүү.
Шув- Сул талыг нь харсан бол чи юу хийдгийг нь ойлгоно. Ямар ч туулай яарсан үедээ хазах гэж дайрдаг юм.
Юн- Хөөе, битгий оролц. Хоёр том хүний маргаан.
Шув- Ханасан уу? Явъя.
Яао- Лин Шуван, надад хүрч зүрхэлнэ гэнэ ээ.
Ян- Боль. Хэрэлдэж ханав уу? Их зантай, дээрэнгүй, ядаргаатай, хүн ийм муухай ааштай байж болох уу? Лин Юүяао гуай.
Шув- Баян айлын хүүхэд гэхээрээ л бүгдийг дээрэлхэж болдог юм уу? Тэр муу Хө Юнжуо, Фу Янци, хоёр зүгээр л хараад суугаад байгаа юм даа. Лин Юүяао яаж ч аашилж байсан хамаагүй, өөгшүүлээд л байх юм байна л даа. Муусайн юмнууд надаас аль болох холхон байгаасай билээ.
Ян- Гэрт чинь хүргэж өгье.
Шув- Хэрэггүй дээ, Фу захирал аа. Би өөрөө алхчихъя. Фу Янци. Намайг орхи, Фу Янци.
Ян- Томоотой бай.
Шув- Хайчэн хотынхон та нартай хамт баймааргүй байна. Битгий намайг дага.
Ян- Хоёулаа нэгэнт учирсан бол хэлхэлдсээр л байна даа.
Шув- Фу Янци, чи хүний хэл мэддэггүй юм уу?
Ян- Байна.
Эр- Фу захирал аа. Баарны зөөгчийг таны хэлснээр зохицуулчихлаа. Жиансу сургуулийн оюутан гэж байна. Тэгээд анкетийг нь аваад компанид тохирох ажилд оруулчихлаа.
Ян- Өөрөө мэдээд шийдчих.
Шув- Их сургуулийн оюутан байсан гэнэ ээ. Фу Янци, оюутан охиныг өөрийнхөө компанид ажилд авчихлаа гэж үү? Би ч буруу ойлгосон бололтой.
Ян- Хазаач. Яагаад хазахгүй байгаа юм? Яасан, Лин Юүяао, бид хоёрыг юу гэж бодоод байгаа юм? Чиний бодсон шиг биш.
Шув- Уучлаарай. Би чамайг буруу бодчихжээ.
Ян- Гуравхан үгээр чи намайг аргалж болно ш дээ.
Шув- Тэгээд чи яах гэсэн юм?
Ян- Намайг хаз. Одоо. Би буцаагаад хазъя.
Шув- Би ингээд орлоо.
Ян- Яасан? Лин овогтыхонд мэдэгдчихнэ гэж айгаа юу?
Шув- Хүнд мэдэгдэж яах гэсэн юм? Фу захирал Лин овогтын бутач охинтой холбогджээ гэвэл нэр төрд чинь сэвтэй.
Ян- Чиний ямар хүн байх надад хамаагүй. Чамайг өөр мянган эмэгтэйгээр орлуулсан ч хангалтгүй. Битгий хөндий бай. Өөрийгөө хохирохоос хамгаалах л хамгийн чухал шүү.
Шув- Мэдлээ. Бааран Лин Юүяаог зодсон болохоор тэр гомдоллох нь гарцагаүй. Гэрт ороод бөөн хэрүүл хүлээж байгаа.
Яао- Чи ямар нүүрээрээ ирэв ээ, Лин Шуван. Ээж, энэ алгадсанаас болоод нүүр хавдчихсан. Та тэрнийг шийтгээд өгөөч дээ.
Цуй- Шуван, Юүяаог зоддог чинь яаж байгаа юм бэ? Аав, ээж хоёр нь хайрлаад муухай ч харж чадахгүй өсгөсөн юм шүү.
Шув- Өөрийнх нь их зангаас болсон юм. Битгий энд тэнд хүн дээрэлхэж бай.
Яао- Чи юугаа яриад байгаа юм? Чи л миний гэрт их зан гаргаж байна шүү. Хүн харахад нэг л их даруухан, сайн хүн. Ээж, та нэг юм хэлээч.
Цуй- Шуван, энэ удаад чи буруу юм хийсэн байна. Яаояаогоос уучлалт гуй.
Шув- Би буруу юм хийсэн биш, уучлалт гуйхгүй.
Яао- Юундаа их зан гаргаад байгаа юм бэ? Одоохон надаас уучлалт гуй, үгүй гэвэл зайл.
Шув- Зайл гэнэ ээ? Миний төрсөн ээж хаана байгааг хэлээд өгчихвөл би дахиж хэзээ ч та нарын нүдэнд харагдахгүй.
Цуй- Шуван.
Яао- Чамайг ямар гуйж залж ирсэн биш, явж үз, хурдхан манайхаас тонил.
Лин- Юу болоод байгаа юм?
Яао- Аав аа. Та энэ нүүр хар даа.
Лин- Чи алгадсан юм уу?
Шув- Тийм.
Лин- Барагтайхан байгаарай. Хэн чамайг дээрэнгүй ноён зан гаргаадах гэсэн юм. Яаояао бол чиний дүү. Ямар ч буруу юм хийсэн, чи гар хүрч болохгүй.
Цуй- Чи чинь яаж байгаа юм бэ? Хүүхдэдээ гар хүрээд.
Шув- Би энэнтэй нэг дор байгаа цагт иймэрхүү хэрүүл тэмцэл байнга гарна. Намайг дахиж хармааргүй байвал, би тусдаа гарч ганцаараа амьдаръя.
Цуй- Шуван, яах гэж тусдаа гарах юм бэ?
Шув- Би та нарт хэлсэн. Өөр яриа байхгүй. Өнөөдөртөө нүүж тусдаа гарна. Үүнээс цааш би танай Лин овогттой ямар ч хамааралгүй.
Өвө- Юу болоод байгаа юм?
Лин- Аав?
Яао- Өвөө, өвөө.
Өвө- Намайг байхад хэн ч энэ гэрээс явахгүй шүү.
Яао- Өвөө, Лин Шуван намайг яасныг хар даа. Та загнаад өгөөч.
Шув- Лин Юүяаог өмөөрөх дахиад нэг хүн гараад ирлээ.
Өвө- Шуван чамайг зүгээр байхад чинь зодохгүй дээ. Юу буруу хийснээ сайн бод.
Яао- Өвөө, яагаад тэрнийг өмөөрөөд байгаа юм бэ?
Лин- Аав? Юу ч хийсэн бай, Шуван Яаояаог зодож болохгүй ш дээ. Охин хүүхдүүд уралцаад байвал юу болох юм бэ?
Өвө- Дуугаа тат. Хэрээ мэдээрэй чи. Энэ Яаояао ч гэсэн хүмүүжилгүй, хийсэн гэмээ өөрөө хүлээ, үгүй бол чамтай хатуухан ярина гэж мэдээрэй. Яаояао, уучлалт гуй.
Яао- Яагаад вэ? Энэ чинь бутач хүүхэд. Яасан гэж би уучлалт гуйдаг юм бэ?
Өвө- Уучлалт гуй.
Яао- Уучлаарай. Лин Шуван. Миний буруу.
Өвө- Шуван, Лин овогтын гэр бол хэзээд чиний ч гэр. Тийм болохоор хүндээр тусгаж аваад байлгүй тайван байхыг бод. За юу? Чи нааш ир дээ.
Шув- Өвөө, намайг өмөөрч байна.
Өвө- Чи яагаад надад хэлээгүй юм бэ? Шуван бутач хүүхэд, гэртээ авч ирснээс л ийм юм болж байна ш дээ.
Лин- Аав аа. Юүяаог мэдчихсэн болов уу гэж айгаад байна.
Өвө- Тэр ямар хамаатай юм. Чи мэдэж байна уу, энэ Шуван чинь манай Лин овогтын аврагч. Харин үнэнийг мэдвэл Лин овогтыг хамгаална гэж бодож байна уу?
Лин- Харин тэр л байна. Явж, явж тэр Лин овогтын мах цусны тасархай. Энэ удаад зөв буруу алиныг хийснээ мэдэхгүй байна. Аав аа, Лин овогтынхоо л төлөө юм шүү дээ.
Яао- За, би өөрөө, би өөрөө.
Муч- Шуван. Ийм орой хаачих нь вэ?
Шув- Лин овогтынхон намайг үзэхгүй байхад хүн амьтны нүдэнд орсон хог болоод яах вэ.
Яао- Явж л байхгүй юу. Харин ч хурдан явж үз. Чамайг дахиад энэ гэрийн босгоор давуулахгүй дээ. Ах аа, та хар л даа, миний нүүр аймаар хавдчихаад байна.
Муч- За за.
Яао- Хар л даа.
Эм- Хөөе, Лин овогтын том эзэгтэй биш үү? Хайчэн хотын Лин овогт чамайг хүүхдээ гэж хүлээн зөвшөөрсөн гэж сонссон. Яасан, гэтэл ганц ч хонолгүй эргээд иржээ? Бутач хүүхэд гээд цаадуул чинь үзэхгүй байна уу. Гологдол чинь. – Юундаа их зан гаргаад байгаа юм? Би чамтай ярьж байна. Чих алга уу? Эгч ээ, энэ бутач хүүхэд, аягүй бол ээж шигээ амьтан болоно доо. Гудамжинд таарсан газартаа хашрааж байвал таарсан юм. Алив, наашаа хар даа. Хүмүүст ямар амьтан болохоо харуул даа. Чи ээжтэйгээ адилхан уу?
Лин- Миний охин хөөрхөн шүү.
Шув- Тэгж байгаа бол, надад ч гэсэн та нар хэрэггүй. Фу Янци. Яагаад яваагүй байгаа юм бэ?
Ян- Очих газаргүй болсон туулайгаа авахаар ирлээ. – Энд өөр хүн байхгүй. Чи түрдээ байж болно.
Шув- Хэрэггүй, өнөөдөртөө Шиняныд очоод хоночихъё.
Ян- Унтах газар ч үгүй байж, битгий нэрэлх. – Болно оо, явж халуун баннанд ор. Угаалгын өрөө унтлагын өрөөнд байгаа. Ингээд өөрөө ирж байвал зүгээр юм биш үү? Хуучны сайхан дурсамжаа нэг сэргээх үү?
Шув- Үгүй ээ. Углааш томдоод бүдэрчихлээ. Уучлаарай.
Ян- Хэн ингэсэн?
Шув- Хэн ч биш.
Ян- Лин Рухай юу, Лин Юүяао юу?
Шув- Биш ээ.
Ян- Лин Рухай юм байна. Лин Шуван, чи өөрийгөө хамгаалахгүй, зүгээр зогсоод зодуулаад байх юм уу?
Шув- Тэр чинь миний аав.
Ян- Аав чинь байгаад яадаг юм? Чамайг өсгөсөн билүү? Чамайг бодож байсан уу? Гар хүрэх эрхтэй юү? Эндээ намайг хүлээж бай.
Шув- Хүн бүр намайг гэнэт зэрэглээнээс гараад ирсэн юм шиг л харьцах юм. Хэчнээн хичээсэн ч гэсэн төрсөн аав нь хүртэл дургүй. Ганцхан Фу Янци л намайг хүн гэж үздэг. Аавыг минь ч миний эцэг байх эрхгүй гэж байна. Янци, баярлалаа.
Ян- Юу гэсэн үг вэ дээ? – Лин Шуван, чи миний өмнө хүчтэй хүн шиг царайлах хэрэггүй.
Шув- Яасан?
Лин- Өвөө нь өчигдөр орой Юүяаог сайтар сургаж өгсөн. Төрсөн ээжийнхээ хаана байгааг мэдмээр байвал хүрээд ир.
Шув- Ойлголоо.
Лин- Шуван, миний сэтгэлд Яаояао, та хоёр адилхан миний охид. Өчигдөр аав сайтар зэмлэсэн. Би ч эгч, дүү хоёр эв түнжин муутай байхыг хармааргүй байна.
Шув- Та миний өмнө сайн аавын дүр эсгэх хэрэггүй. Би тан шиг жүжигчин биш. Та хурдхан хэлээд өг. Миний төрсөн ээж хаана байна?
Яао- Яагаад тэр гэж? Лин Шуван чинь бутач хүүхэд. Жоу Лаогийн төрсөн өдрийн баярт оролцох ямар эрхтэй юм? Болиоч. Манай Лин овогт түмний шившиг болохыг хармаар байгаа юм уу?
Цуй- Яаояао, өвөөтэйгээ яаж ярьж байгаа чинь энэ вэ?
Муч- Тийм ээ, өвөө. Жоу Лао бол зиндаатай хүн. Төрсөн өдөрт нь Хайчөн хотын томчууд очно. Шуваныг авч явж болох л байх. Харин яагаад Юүяаог орхих гэж?
Өвө- Шуван ч гэсэн Лин овогтын охин. Одоо хүмүүст таниулах цаг нь болсон.
Яао- Өвөө, намайг аваад явчих л даа. Өвөө.
Лин- Жоу Лаогийн төрсөн өдрийн баярт яв. Тэгээд би чамд ээжийг чинь зааж өгье.
Шув- Энэ удаад хэлсэндээ заавал хүрээрэй.
Лин- Аав нь амлаж байна.
Цуй- Шуван хүрээд ирлээ.
Яао- Өчигдөр чи чинь явна гээд явчихаагүй билүү? Яах гэж ганцхан хоноод хүрээд ирэв? Өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм бэ?
Муч- Шуван.
Шув- Аавтай ярьсан. Өвөө, та намайг Жоу Лаогийн төрсөн өдөрт авч явна гээ юү? Би танд хань болж явъя.
Өвө- Шуван, чи байдлыг сайн ойлгодог ухаантай хүүхэд. Өвөө нь баярлаж байна.
Цуй- Шуван. Би чамд өмсөх даашинз бэлдчихсэн. Дээшээ гараад сольж өмс.
Шув- Баярлалаа, эгч ээ. Санаа зоволтгүй. Лин овогтын нэрийг бодож, ёс журамтай байж байгаад ирнэ.
Цуй- Яаояао?
Өвө- Үнэхээр сайхан.
Цуй- Шуван. Шуван. Алив.
Өвө- Явъя.
Яао- Яасан гэж энэ муу Шуваныг ингэтэл тоодог юм бэ? Лин овогтын охин намайг авч явсангүй. Гэхдээ би заавал явна даа.
Эм- Тэр чинь Лин овогтын бутач охин гэсэн. Ийм чухал баярт дагуулаад ирлээ ш дээ.
Эм- Лин эзэнтэн бутач охиноо дагуулж ирж байгаа нь, хүмүүст ач охиноо гэж таниулах гэж байгаа юм байна л даа. Ирээдүйд тэр Лин овогтын жинхэнэ охин болох нь л дээ. Лин Юүяаотой адилхан.
Эр- Хэн мэдлээ. Хайчөн хотын гурван том айл өнөөдөр нэг дор цуглараад байна ш дээ.
Жоу- Лин эрхэм. Олон жил уулзсангүй шүү. Нас, бие бат болох болтугай.
Өвө- Би ч чамаас дор. Хөгширчээ.
Жоу- Энэ чинь хэн билээ?
Өвө- Аан, энэ миний ач охин. Лин Шуван. Ойрд бие жаахан чилээрхүү болохоор биеэ тэнхрүүлэх гээд гэрээсээ бараг гарсангүй. Шуван, энэ хүн бол Жоу өвгөн.
Шув- Жоу өвөө, сайн байна уу? Танд урт насалж, удаан жаргахыг ерөөе.
Жоу- Лин эрхэм ээ, ач охин чинь сайн хүүхэд байна. Тогос шиг үзэсгэлэнтэй. Чамгүй ухаантай бүсгүй байна.
Өвө- Хэтэрхий магтаж байна. Шуван, Жоу өвөөгийнхөө хэлсэн магтаалд хамаагүй бялуурч болохгүй шүү. Хурдан өвөөдөө төрсөн өдрийн мэнд хүргэ.
Шув- Жоу өвөө, баяр хүргээд төгөлдөр хуур дээр ая барья.
Өвө- Тэг ээ.
Юн- Хөөе, тэр нөгөө хөдөөний охин биш үү? Яаж төгөлдөр хуур ийм сайн тоглож сураа вэ? Энэ чинь Бетховенийн Ж мажорын 16-р сонат ш дээ. Ингэж тоглохын тулд маш олон жил бэлддэг.
Ян- Дуугүй бай. Хөгжим сонсмоор байна.
Юн- За за. Амаа үдлээ.
Жоу- Сайхаан. Сайхан. Сайхан.
Зэр- Ямар сайхан юм бэ.
Жоу- Мундаг. Шуван, бусад дуучин, хөгжимчидтэй харьцуулахад бараг илүү тоглож байна шүү.
Шув- Жоу өвөө, танд баяр хүргэе.
Зил- Гайхалтай. Ийм сайхан тогос шиг амьтан харж байгаагүй юм байна. Лин овогтын ач охин ийм гэж бодсонгүй.
Жоу- Чи бас хаанаас гараад ирэв? Өдөржингөө харагдахгүй хаашаа алга болчихов?
Зил- Таны энэ найр чинь уйтгартай болж байна. Ийм сайхан хөгжим эгшиглэж байхад яаж гарч ирэхгүй байх юм бэ? Харин тэгсэн чинь, ийм сайхан бүсгүй тийм уянгалаг хөгжимдөж байж шүү дээ.
Өвө- Энэ Жоугийн ууган ач хүү. Жоу Зилан.
Шув- Жоу эрхэм сайн байна уу?
Зил- Би чамайг дүү гэж дуудъя. Дургүйцэхгүй биз дээ? Би сайн ах байна аа.
Ян- Уучлаарай. Халтирчихлаа. Жоу өвөө, урт насалж, удаан жаргахыг ерөөе.
Зил- Фу Янци, чи албаар ингэж байна уу? Яах санаатай байгаа юм?
Ян- Чамайг уурлуулах гэж.
Зил- Фу Янци, өвөөгийн маань баяр дээр хэрүүл өдөж явна уу, чи? Намайг дорд үзэж байна уу, Жоу овогтыг дорд үзэж байна уу?
Ян- Чамайг дорд үзэх, Жоу овогтыг дорд үзэх ямар ялгаа байгаа юм?
Зил- Чи муу… битгий над руу муухай хар.
Ян- Санаа зоволтгүй, би чамайг доромжлохгүй.
Юн- Жоу өвөө, танд урт насалж, удаан жаргахыг ерөөе. Аав, ээж хоёр Яачөн рүү ажлаар явсан, би өмнөөс нь төлөөлж ирсэн шүү. – Янци, Жоу овогтын баяр дээр битгий элдэв хэрэг тарь аа. Чамд л хохиролтой ш дээ.
Ян- Жоу овогтынхон намайг яаж чадах юм?
Юн- За, би л лав хэлсэн шүү. – Шуван аа, мэдээтэй байгаарай. Жоу Зилан гэж шалиг амьтан. Аль болох холхон байгаарай.
Шув- Ойлголоо. Баярлалаа.
Жоу- Залуус та нар өөрсдийгөө хар. Нэгнийгээ харав уу үгүй юү ам муруйж эхлэхийнхээ оронд хамтдаа тоглож өссөн найзууд гэдгээ сана. Үүнээс цааш, биесдээ тусалж яв.
Юн- Тийм ээ, Жоу өвөөгийн хэлдэг зөв.
Ян- Зарим нэг хүн л биеэ авч явж чадахгүй байх шиг байна.
Зил- Хэнийг хэлээд байна?
Ян- Тэр дуугаргаж байгаа хүнийг.
Шув- Угаалгын өрөө орлоо.
Ян- Тэг. Шуван?
Яао- Гай чинь. Азтай новш вэ.
Жоу- Юу болох нь энэ вэ?
Юн- Гэрлийн бүрхүүл яагаад гэнэт унаад ирэв? Шуван, чамайг хорлох гэсэн байна даа.
Жоу- Хэн миний баярыг үймүүлдэг байна аа?
Юн- Жоу өвөө, та санаа зоволтгүй. Энэ хэргийн учрыг би олчихъё.
Жоу- Тэг. Хэргийн эзнийг заавал олоорой.
Юн- За.
Жоу- Шуван, чи бэртээгүй биз?
Шув- Зүгээр ээ, Жоу өвөө. Цаашид би сэрэмжтэй байна аа.
Ян- Би хамт явъя.
Шув- Хэрэггүй.
Жоу- Лин эрхэм ээ, энэ хоёр хүүхэд юу болоод байгаа юм бэ?
Өвө- Зүгээр ээ. Залуу насанд гал цогтой л байдаг шүү дээ. Манай Лин овогтын хувьд таатай л хэрэг байна.
Жоу- За, чи тэгж байгаа бол санаа амарлаа.
Шув- Фу Янци, намайг буулгаач. Хүмүүс харвал юу гэж бодох юм бэ? Үгэнд ороод намайг тавиадхаач. Яах гээд байгаа юм?
Ян- Чи өөрөө тавь гээ биз дээ?
Шув- Яах гээд байгаа юм?
Ян- Өнөө өглөөхөн чи надтай хамт байснаа, орой нь сохор болзоонд ирээд, Лин Шуван, чи үнэхээр сайн юм.
Шув- Өвөө намайг Жоу Зилантай танилцуулах гэж авч ирсэн юм байна л даа.
Ян- Чи тэгж бодсоны ч хэрэггүй. Жоу овогтынхон юу ч хийсэн бай чиний толгой дээр л унана. Ийм өндөр өсгийт өмсчихсөн болохоор шагайгаа мултлах чинь аргагүй. Гишгэж чадах нь уу?
Шув- Миний юу өмсөх чамд хамаагүй. Тавь.
Ян- Битгий хөдлөөд бай. Эм түрхэж байна. – Ичээд байгаа юм уу? Чиний биеийг би ямар хараагүй биш.
Шув- Фу Янци, бид насанд хүрсэн хүмүүс. Гэхдээ ганцхан удаа унтсан. Гэсэн ч чи дахин дахин надтай тааралдаад байх юм. Намайг санаад байдаг юм уу?
Ян- Тэгээд юу гэж? Чи ч гэсэн мартаж чадахгүй л байгаа биз дээ. Тэгэхээр намайг санадаг гэсэн үг. Больж чадахгүй нь.
Шув- Би чамайг их туршлагатай гэж бодсон. Эсвэл чи эмэгтэй хүнтэй ойр байж үзээгүй юм уу, аль эсвэл, бүх эмэгтэйд ижилхэн ханддаг уу?
Ян- Би ч тийм туршлагатай биш, чи ч бас шилдэг нь биш. Тэр өдөр чи миний өвөрт орсон, нэмэлт тайлбар илүүц.
Шув- Хэдий сайхан байгаа ч биеэ барихгүй бол болохгүй.
Ян- Битгий хөдөл. – Тэгвэл би өшөө их хичээж, чамайг сайхан байлгахыг бодъё. Энэ удаад онцгой, мартагдашгүй байхыг хичээе.
Шув- Чамаас нэг юм асууя. Яагаад надад сайн байдаг юм бэ? Чамайг тойроод олон сайхан бүсгүй байгаа, гарал угсаа сайтай айлын охид чамтай гэрлэхэд бэлэн, харин би бол орь ганцаараа, айлын бутач хүүхэд шүү дээ.
Ян- Чиний яриад байгаа тэр эмэгтэйчүүд чинь миний хувьд хүлэмжний цэцэг төдий. Бүгдээрээ адилхан. Харин чи бол өөр. Чи бол хүрэхэд хэцүү хавцал дээр ургасан өргөст сарнай. Байгалийг номруулахад амаргүй шүү дээ. Бутач гэдэг нэр хоосон үг болохоос гав дөнгө биш. Тиймээс битгий өөрийгөө дорд үз. Өөрийгөө эрхэмлэж, бусдын аманд бүү ор. Би чиний нүдэнд дуртай. Өөр хүн чиний харцанд өртөхөд дургүй.
Шув- Өвөө, бусад хүмүүс доор хүлээж байгаа. Би түрүүлээд явлаа.
Зил- Шуван, яасан бэ? Явж чадахгүй байна уу? Алив, ах нь өргөөд явъя.
Шув- Хэрэггүй дээ, би өөрөө.
Зил- Хэлсэн ш дээ, Шуван. Хоёулаа угаасаа гэрлэхээс хойш эхнэрээ тэврэхэд юу нь болохгүй байгаа юм? Нөхрийнхөө эрхийг урьдчилаад эдэлчихье.
Шув- Жоу эрхэм ээ, та бол энд дөнгөж танилцсан үл таних хүн. Гэнэт юун гэрлэх тухай яриад эхлэв, дахиж энэ талаар ярьж, миний ирээдүйг баллах хэрэггүй, за юу?
Зил- Ах нь байна аа, Шуван... энэ хүн...
Шув- Дахиад надад хүрээд үзээрэй. Үгүй бол алчихна шүү. Зайл.
Зил- Овоо өлөгчин бэ. Юундаа их зан гаргасан юм?
Яао- Үгүй ер өө, нэг муу бутач юм байж, Жоу эрхэмтэй тэрсэлдэж зүрхэлдэг байна шүү. Бүтэхгүй муу амьтан.
Зил- Чи яах гэсэн юм?
Яао- Зилан ах аа, Лин Шуван таалагдаад байгаа бол би танд тусалъя.
Зил- Яаж вэ?
Яао- Та ууж байгаа дарсанд нь сэмхэн эм хийчих. – Зилан ах аа, өнөө шөнө сайхан зугаацаарай.
Зил- Лин Шуван, өнөө шөнө чи надаас өршөөл эрнэ ээ. Яасан их зантай хүүхэн бэ, чи?
Эр- Ээ, Лин хатагтай, уучлаарай. Албаар асгаагүй шүү.
Шив- Зүгээр. Хувцасны өрөө хаана вэ? Би хувцсаа сольчихъё.
Эр- За, дагаад яваарай.
Яао- Лин Шуван. Удахгүй чи шалиг эр Жоу Зиланы тоглоом болж дуусна. Тэгээд үл хүссэн ч тэрэнтэй гэрлэнэ. Тэр үед Янци ах ганцхан минийх болно доо.
Эр- Лин хатагтай, энд бэлдсэн хувцас байгаа. Та орж соль.
Шув- Баярлалаа.
Зил- Дүү минь, ах нь орлоо. – Фу Янци. Чи энд юу хийж байгаа юм?
Ян- Харин чи өөрөө миний өрөөнд юу хийж яваа юм? Надад дурлачихаа юу? Надтай шөнийг сайхан өнгөрөөх юм уу?
Зил- Өвчтэй амьтан. Хэн чамд дурласан юм? Лин Шуван хаана байна?
Ян- Юундаа ичсэн юм бэ? Эр хүнд дуртай бол зүгээр хэлчих. Би чамд дургүй ч гэсэн олон жил нөхөрлөснөө бодоод хэдэн хүн танилцуулж өгье. Чамд таалагдана аа.
Зил- Чи муу галзуу. Чамайг ална даа.
Ян- Би гаж донтонгуудын тоглоомд дургүй.
Зил- Чи чинь тэнэг юм уу. Юуны чинь эр хүн. Энэ яг галзуу, сэжиг хүрчихлээ. Гажиг мал вэ.
Шув- Өөрийг чинь ийм гэж бодсонгүй шүү.
Ян- Жоу Зилан шиг хүмүүстэй харьцахад өөрсөд шиг нь унхиагүй байх хэрэгтэй.
Шув- Энэ хэнтэй хуйвалдсан юм бол?
Ян- Чиний дүү.
Шув- Лин Юуяао? Гэртээ үлдсэн ш дээ. – Чиний хэлдэг зөв юм шиг байна.
Ян- Юу гэж?
Шув- Өргөст зэрлэг сарнай. Дайсныхаа гарт орвол өргөсөөрөө хатгаж, цусыг нь гоожуулдаг биш билүү?
Ян- Чи яг яамаар байна?
Яао- Хэлснээр хийсэн үү?
Эр- Жоу Зилан Лин Шуваны өрөөнд явж орохыг харсан.
Яао- Сайн ажилласны шагнал.
Эр- Баярлалаа, Лин хатагтай.
Яао- Яг санаснаар эхэллээ. Одоо тэгвэл үзэгчдийг суудалд нь суулгая даа.
Эр- Баларлаа, эрхэм ээ. Залуу эзэн, Лин хатагтай хоёрын дунд нэг юм болоод байна.
Жоу- Юун болоод бөөн дуулиан дэгдчихэв? Хүнд саад болоод?
Өвө- Юу вэ? Чухам юу болоод байгаа юм?
Эр- Залуу эзэнтэнд юм өгөх гээд очтол өрөөнөөс нь нэг дуу гараад байсан. Үйлчлэгчээс асуусан чинь Лин хатагтай залуу эзэнтний өрөө рүү орсон гэсэн.
Эм- Лин овогтын бутач охин ёстой ичгүүргүй амьтан юм даа. Хайчөнд ирмэгцээ Жоу овогтын залуу эзний өвөрт шургалчихдаг байна шүү.
Эм- Хайчөн хот даяараа л Жоу Зиланы садар явдалтайг мэднэ ш дээ. Унтсан хүүхнийх нь тоо замбараагаа алдсан. Тийм хүнийг өөр юу ч гэж бодох юм бэ?
Эр- Харин хэн мэдлээ. Бутач хүүхэд эх шигээ л цадиггүй юм байна. Эрчүүдийн ор луу шургаад л.
Жоу- Явъя. Би өөрөө очиж харъя.
Эр- За, ийшээ.
Зил- Дүү минь, ахыгаа үнсээрэй. Алив ээ, хонгор минь.
Жоу- Зилан, Лин овогтын охин хоёр, ёстой нэр нүүрээ боддоггүй амьтад юм даа. Нэгэнт иймдээ тулсан бол хуримын талаар бодож эхлэхээс. Тэгвэл ч хэн хэндээ л таатай сан. Хаалгаа.
Шув- Өвөө?
Өвө- Шуван, чи энд байсан юм уу? Тэгээд тэнд хэн байгаа юм?
Шув- Юу гэсэн үг вэ?
Жоу- Сайхан байна аа.
Шув- Өвөө, энэ юу болоод байгаа юм бэ? Тэр өрөөнд хэн байгаа юм?
Жоу- Хаалга онгойчихлоо.
Яао- Лин Шуван өлөгчин гадаа явж байдаг. Жоу Зилантай нэг оронд байж байх ёстой ш дээ.
Зил- Дүү минь, ах нь чамд аймаар хайртай.
Жоу- Муу тэнэг.
Зил- Өвөө.
Эм- Жоу Зилан ганцаараа байсан байна ш дээ.
Эм- Жоу Зилан Лин овогтын охиныг хараад бие, сэтгэлээ тэвчиж чадалгүй, ганцаараа хачин юм хийж байдаг, таарч дээ.
Эр- Харин тийм, хэвлэлээр гардаг Жоу Зиланы тухай мэдээнүүд бүгд худлаа биш болж таарлаа.
Жоу- Чи юу хийгээд байгаа юм?
Зил- Өвөө...
Шив- Жоу өвөө. Жоу эзэнтэн гэнэт яачихсан юм бэ?
Жоу- Эргүүтэж байхгүй юү. Зүгээр ээ. Орхи энийг. Та минь ээ, уучлаарай.
Өвө- Тэгээд одоо энэ хүүг чинь яах болж байна?
Жоу- Туслах аа, гарцгаа.
Эр- За.
Жоу- Явъя.
Юн- Жоу өвөө, түрүүн гэрлийн бүрхүүл унагасан этгээдийг олчихлоо. – Камэрийн өрөөнд очиж, бичлэг шалгасан. Энэ хоёр хүн. Та хар даа.
Жоу- Лин эрхэм ээ, энэ таны нөгөө ач охин биш үү?
Өвө- Санаа зоволтгүй ээ, Жоу эрхэм ээ. Би харьж байгаад сайтар шалгаая. Тэгээд танд хариу өгье.
Жоу- Гол нь хэтрүүлэх хэрэггүй шүү. Шалихгүй хэрэг бол хоёр гэрийн хооронд хэл ам үүсгэхийн л нэмэр.
Өвө- За. Мэдлээ. – Чи муу ухаангүй мал. Ямар хэрэг тарьснаа мэдэж байна уу? Жоу эрхэм юу гэж бодсон бол? Лин овогтын өнөөгийн байдлыг чи мэдэх үү? Ирээдүйгээ баллаж байгаагаа ухаарч байна уу?
Лин- Яаояао, цадиггүй аашлах чинь хэрээс хэтэрч байна шүү. Өвөөгөөсөө хурдан уучлалт гуй.
Яао- Уучлалт гуйхгүй. Өвөө тэр муу бутач хүүхдийг надаас дээгүүрт тавьсан. Би тэр баярт явмаар байсан юм, тэгээд одоо миний буруу юу?
Өвө- Ална даа, чамайг.
Цуй- Аав аа, битгий.
Өвө- Ямар хүүхэд өсгөснөө чи нэг хар даа. Чи муу тэнэг.
Лин- Аав аа. Тайвшир л даа. Тайвшир. Нэгэнт ийм явдал болсон хойно яалтай. Залуу хүүхэд алдаа мадаг гаргаж л байдаг. Харин ч энэ хэргийг тохиол болгож, хоёр хүүхдээ гэрлүүлэх талаар ярья.
Яао- Тийм шүү, өвөө. Та Лин овогт, Жоу овогтыг ургийн холбоотой болгохыг хүсдэг, аавын хэлснээр хийвэл дээр шүү.
Өвө- юу гэнэ ээ? Нөхцөл байдал одоо Шуваны гарт байгаа. Би хүчээр гэрлэ гэж шахаж чадахгүй. Жоу овогтынхон ухаангүй хүүхдээсээ болж, нэр хүнд нь унаж байгаа. Хүмүүс манайхыг юу гэж бодох вэ? Жоу овогтыг юу гэж бодох вэ?
Лин- Гэхдээ манайхаас Жоу овогтыг дэмжих хэрэгтэй. Үгүй бол яаж гэрийнхээ нэр төрийг хамгаалах юм бэ?
Өвө- Охин өөрөө зөвшөөрөхгүй бол яах юм?
Шив- Намайг тэр Жоу Зилантай гэрлэ гээд байгаа юм уу?
Яао- Лин Шуван, чи Жоу Зилантай гэрлэчих юм бол бурхан Буддагийн ивээлийг хүртлээ л гэсэн үг. Юу ч мэдэхгүй юм чинь.
Шив- Жоу Зиланыг тийм сайн хүн гэж боддогоороо чи өөрөө гэрлэ.
Яао- Чи муу...
Цу- Яаояао залуухан байна. Хадамд гарах цаг нь хараахан болоогүй байна.
Шив- Насаараа надтай чацуу ш дээ. Тэгээд би гэрлэх насанд хүрчихсэн үү? Эсвэл нэг учиртай болоод адгаад байгаа юм уу?
Лин- Шуван, чи ч гэсэн Лин овогтын хүүхэд. Гэрийнхнийхээ өмнө хүлээсэн үүрэг ч гэж бий. Ах чинь, Юүяао ч гэсэн, хэнтэй гэрлэхээ дур мэдэн шийдэхгүй.
Шив- Та нар хүүхдүүдээ хорин жил эрхлүүлсэн. Харин би бол эднээс өөр. Хэрэв намайг миний хүслээр гадуур хүнтэй гэрлүүлэх гэж байгаа бол үхсэн нь дээр гэдгийг хэлчихье.
Яао- Энэ харав уу, ач мэддэггүй өлөн чоно. Биднийг гэр бүл гэж үзэхгүй байна.
Өвө- Рухай, хуримын талаар нэг хэсэгтээ орхиё. Цаашид Лин овогтынхон яахыг, чи мэд дээ.
Эр- Хатагтай, биднийг дагаад гэртээ харина уу.
Шув- Үгүй.
Эр- Хатагтай, бид Лин эзэнтний тушаалаар яваа. Битгий тэрсэлд.
Шув- Намайг явуулахгүй бол цагдаа дуудна шүү.
Эр- Хатагтай, бариад ав.
Шув- Намайг тавь. Тавиач. Би явахгүй гэж хэлсэн шүү. Тавиач.
Ян- Хөөе. Хүн хэлээд байхад сонсохгүй байна уу?
Эр- Фу эрхэм ээ, бусдын хэрэгт та бүү оролц.
Ян- Хэний хэрэг байх нь хамаагүй, энэ хүн надад хамаатай.
Эр- Бариад ав.
Ян- Цаашаа байж бай. – Яасан? Гайхсан уу?
Шув- Фу Янци. Яаж чи ийм хэрэгтэй үе дээр гарч ирээд надад туслаад байдаг юм бэ?
Ян- Намайг хараад догдолж байна уу?
Муч- Жоу Зилан шиг хүнийг Лин Шувантай гэрлүүлнэ гэдэг бол тамын нүх рүү шидсэнээс өөрцгүй хэрэг.
Цуй- Бид мэдэж байгаа. Гэхдээ өөр ямар гаргалгаа байгаа юм бэ? Аав чинь чиний ирээдүйг л засаж өгөх гэж байна. Манай Лин овогт хутганы ирэн дээр гүйж явааг мэдэх үү? Энэ янзаараа байвал манай гэр сүйрнэ.
Муч- Тэгээд тэр цаашид яах юм бэ? Та нар бодож үзсэн үү?
Цуй- Шуваныг гэрлүүлэхгүй бол, Юүяаог Жоу овогтынд өгөхөөс өөр аргагүй болно. Яаояао бол хэтэрхий гэнэн. Тэднийд бэр орвол дээрэлхүүлсээр байгаад дуусна.
Муч- За... Би Шувантай уулзъя. – Шуван.
Шув- Таныг эдний талд орно гэж бодсонгүй. Намайг мэхэлжээ. Уг нь эднээс өөр хүн гэж бодсон юм сан.
Муч- Уучлаарай. Шуван.
Шув- Гэрээрээ хоол иднэ гээгүй юм уу? Гаднын хүмүүс байгаа болохоор би явлаа.
Муч- Жоу ах, Жоу эгч хоёр гаднын хүмүүс биш. Чи очиж, мэнд мэд л дээ.
Зил- Хөөе, Шуван. Битгий яаран яв л даа.
Яао- Зилан ах таныг өчнөөн хүлээсэн.
Цуй- Шуван, битгий бүдүүлэг аашил. Ирж Жоу ах, Жоу эгч хоёртойгоо мэндэл.
Лин- Одоо гарч явдал үлдсэн насандаа уулзахгүй гэж мэдээрэй.
Шув- Яаж ингэж нэгэн зэрэг хатуу, зөөлөн аашилж чаддаг юм бэ? Би зүгээр сууя. Жоу ах аа, Жоу эгч ээ?
Эгч- Бутач хүүхэд байж, ахмадуудын өмнө яаж аашлах нь энэ вэ?
Шув- Жоу эгч ээ, Шуван надад хийсэн буруу юм байгаа юм уу?
Эгч- Битгий хүний өөдөөс тайлбар тавьж бай. Харж байна уу, ахмадуудын чинь урдах аяга хоосон байна. Ус ч хийж өгсөнгүй. Чи сохор биш харж л байгаа байлгүй.
Лин- Шуван, цай аягал.
Эгч- Ядуу айлаас гаралтай юм байж, Лин овогтын гэрт ирсэн хойноо ч хөдөөний ядуу эцэг эхийгээ бодсоор л байгаа юм уу? Нэгэнт тариачин л бол, галт шувууны үүрэнд орсон ч ядуу амьдралаасаа салж чаддаггүй юм ш дээ.
Шув- Яана аа, Жоу эгч ээ. Үнэхээр уучлаарай. Уучлаарай. Болхи миний салга гарнаас л боллоо. Ганц цай ч аятайхан аягалчихгүй миний буруу. Та ахмад хүн болохоор над шиг өчүүхэн амьтдыг битгий тоо.
Яао- Юуны чинь болхи гэж? Албаар асгахыг чинь би харсан шүү.
Цуй- Дуу, чи.
Муч- Яаояао?
Зил- Ээж ээ, битгий уурла. Ингээд орхиё. Суугаад гол юмаа ярья.
Цуй- Манай хоёр хүүхэд гэрлэх насанд хүрсэн. Өнөөдөр ингэж бөөнөөрөө уулзсан нь та хоёрын талаар хэлэлцэх гэсэн юм.
Ава- Зилан, залуу насанд бүх л юм шинэ соргог санагддаг юм. Энэ гэрлэнэ гэдэг хөнгөн хэрэг биш. Тийм болохоор та хоёр бодолтой бай. Манай хоёр гэр нэртэй айл болохоор нижгэр хурим хийж өгнө.
Лин- Тэр харин зөв шүү. Зилан, чи Шуванд сайн юм чинь өшөө ойр дотно танилцаад үзэхгүй юү, айн?
Шув- Аав, та сонсоогүй юм уу? Жоу овогтынхон намайг бутач хүүхэд гээд дорд үзэж байна. Миний оронд Лин Юүяаог гэрлүүлбэл Жоу ах ч дуртай байна ш дээ.
Яао- Би Жоу Зилантай гэрлэхгүй.
Шув- Тэгвэл хайран байна даа. Ганцхан Жоу овогт ч Лин овогтыг дорд үзээд зогсохгүй, хоёр гэр хоёулаа л биесээ дорд үздэг байтал юунд ингэж хоосон дүр эсгэх хэрэгтэй юм бэ? Хэтэрхий хоёр нүүр гаргасан хэрэг биш үү?
Лин- Дуугаа тат. Юу ярьж байгаагаа мэдэж байна уу?
Эгч- Ийм бол, яриад байх юм алга. Өөрсдөдөө л гомдоорой.
Лин- Тийм утгаар хэлээгүй ээ. Зилан бол сайн хүүхэд. Бидэнд их таалагддаг.
Эгч- Тэгээд юу гэж? Манайх бутач бэртэй болох хэрэг үү?
Ава- Шуваны өргөмөл ээж нь нийслэлийн Чэн овогтынх.
Шув- Би тэр Чэн овогтынхтой ямар ч холбоогүй болсон. Тэдэнтэй ойртож, өөрсдийнхөө тарьсан балгийг цэвэрлүүлнэ гэж саналтгүй шүү. Би ч та нарын хуримын хэрэгсэл болохгүй.
Лин- Чи...
Зил- Тун сонирхолтой. Үнэхээр сонирхолтой юм аа. Жоу Зилан намайг гэхээр бүх хүүхэн хөлөө хугалах шахдаг, би чамайг яачихсан юм бэ, Шуван? Би чамд үнэхээр хайртай ш дээ. Орондоо оруулна гэхээс тэсч ядаж байна.
Муч- Жоу Зилан, хүн битгий доромжил.
Шув- За за. Чи тэгээд үзэхгүй юу. Би чиний үр хүүхэд, ач гучийг тасална гэж мэд.
Зил- Тэгвэл хэн нь илүү харгисыг харъя л даа.
Шув- Дахиж намайг ийм хоол нэртэй хорондоо битгий дуудаж байгаарай.
Лин- Хөөе, Шуван. Чи... энэ хар даа, энэ хүүхдийн зөрүүдийг ээ. Буруу эрхлүүлсэн хүүхэд юу гэдэг билээ дээ?
Эгч- За, хамаагүй ээ, хамаагүй. Өнөөгийн залуучууд янз бүрийн л ааш аягтай. Манай Зилан ч гэсэн хааяадаа хачин аашилж л байдаг юм. Хоёр хүүхэд маань цаашид сайн холбоотой байхад л болчихно.
Ава- Түрүүн Чэн овогтын тухай ярьсан чинь үнэн үү?
Лин- Жоу ах аа, та санаа зоволтгүй. Хоёр хүүхдээ яаж ийгээд л гэрлүүлнэ.
Эм- Ванван, өргөсөн ээж нь Хайчөн явах гэж байгаа. Аавтай нь хамт очно. Санаа зоволтгүй. Ээж нь охиноо санаад л байна.
Шув- Ээж, би энд сайн байгаа. Тэгж байгаад завтай болохоороо очно оо. Та хоёр биеэ бодож байгаарай.
Ян- Нулимсаа арч.
Шув- Фу Янци, чи яаж намайг олж ирэв. Дандаа л тохиолдол гэж байх уу?
Ян- Зориудаар гэж хэлбэл чи яах вэ?
Шув- Тоглох хэрэггүй. Фу эзэнтэн над шиг хүнд ингэж их сэтгэл гаргах уу?
Лин- Шуван, энэ чинь чиний ч гэсэн гэр шүү дээ. Хар даа.
Цуй- Ямар сайхан юм бэ?
Яао- Баярлалаа.
Эм- Төрсөн өдрийн мэнд хүргэе.
Лин- За, тулгая.
Шув- Ээж ээ, миний төрсөн өдөр сайхан болж байна. Аав, эгч хоёр надад ийм том бялуу авчээ.
Эм- Төрсөн өдрийн мэнд хүргэе.
Цуй- Яасан бэ, Яаояао? Гэнэт юу болов?
Яао- Энэ Шуван, чамаас бэлэг авахгүй гээд түлхчихлээ. Яагаад ингэж байгаа юм бэ? Ээж, гар минь төгөлдөр хуур тоглож чадахааргүй болчихов уу?
Шув- Юу яриад байгаа юм бэ?
Лин- Хэн чамд Яаояаог түлхэх бөх зүрх өгөө вэ? Муу үнэг, чиний үнэн төрхийг мэдэхгүй явжээ.
Цуй- Наадхаа аваад гар, дахиж битгий нүдэнд үзэгд. Яаояао, битгий уйл. Ээж нь эмнэлэг аваад явъя. Хурдал. Унаагаа бэлд.
Лин- Гарч машин бэлд. Хурдал.
Юн- Ямар сонин юм бэ? Лин овогтынхон бутач охиноо саяхан л танилцуулаад байсан. Гэтэл ил далдаар бутач охиноо шившигт байдалд оруулж л байдаг. Үнэхээр өрөвдөлтэй.
Зэр- Төрсөн өдрийн мэнд хүргэе. – Баяр хүргэе. Төрсөн өдрийн мэнд хүргэе.
Шув- Баярлалаа. Төрсөн өдрийн мэнд хүргэе х4. – Гэрийнхэн минь эсэн мэнд, эрүүл энх, аз жаргалтай амьдраасай. Намайг өмнөхөөсөө сайн ойлгоосой. Бялуу ид. Газар хүрээгүй хэсэг шүү. Бас миний хүслээ шивнээн бялуу. Ид ид. Май.
Ян- Чи мартсан байж болох ч, би санаж байна. Чи надад хүслээ шивнэсэн бялуугаа өгсөн. Энэ яваа насандаа хэзээ ч мартахгүй.
Шув- Чи намайг гоодаль цэцэгнээс харшилтайг мэдээд эм хүртэл өгч байсан. Жоу Зиланыг дөнгөхөд тус болсон. Энэ бүгд чиний санаа байсан. Чи надад хайртай юм уу? Хариул л даа. Надад маш чухал байна.
Ян- Тийм. Би чамд хайртай. Хайртай. Чи надад хэрэгтэй. Дэргэдээ үүрд байлгамаар байна. Эрт орой хэзээ нэгэн цагт би Лин овогт, Хайчөн хот даяар мэдэгдэнэ. Тэр болтол хүлээж байгаарай. Казинод анх таарсан, Жоу өвөөгийн төрсөн өдөрт очсон, гээд бүгд чамтай уулзах гэсэн миний санаа. Чамтай ганц хором, мөч байхын тулд би бүхнийг хийнэ. Үүрд чиний дэргэд баймаар байна.
Шув- Их шуурганы өмнө ер бусын гам гүм байдаг гэдэг. – Миний хаш зүүлт.
Ян- сэрчихэв үү?
Шув- Чи надад худал хэлжээ. Зүүлтээ алдчихлаа гэхэд чи мэдэхгүй гэсэн ш дээ. Яахаараа энд байдаг билээ?
Ян- Би тэгж хэлээгүй бол өнөөдөр чи энд байж байх уу? Ингээд зүүлт эзэндээ очлоо, баярлахгүй байгаа юм уу?
Шув- Энэ зүүлт ээжээс минь надад үлдсэн цор ганц юм. Яагаад намайг төрүүлсэн, яагаад намайг хаяж явсаныг нь сануулдаг. Айлын бутач хүүхэд гэгдэж, хүн бүрд чичлүүлэх болсон зовлонг минь сануулдаг.
Ян- Ванван.
Шув- Бас би ингэж боддог. Магадгүй би ээжийгээ гэдсэнд байхаасаа их өвтгөж зовоосон болоод л тэрэндээ түүртэж намайг нүд үзүүрлэхэд хүрсэн байх. Гэхдээ яагаад, яагаад намайг хаяж явтлаа үзэн ядаа вэ?
Ян- Ванван, ийм шаналалтай дурсамжуудаа болж өгвөл март. Мартахгүй байж болох ч дурсахгүй байж ч бас болно.
Шув- Чиний зөв өө. Би хэтэрхий улайрсан байна. Ээжтэйгээ уулзлаа гээд ямар ч утгагүй. Сэтгэлд минь дөнгө болохоос өөр нэмэргүй. Өөрийгөө тэгж гинжлэхгүйн тулд мартах, тавьж явуулах цаг нь болсон. – Байна.
Чин- Сүйд болсон шүү. Чиао захирлыг бариад явчихлаа.
Шув- Яасан гэнэ ээ? Шинян. Юу болсон юм бэ?
Чин- Ямар новш нь ийм юм хийснийг мэдэхгүй. Компанийн гол технологийг гадаадынханд зарчихсан байна. Хэний хийсэн хэрэг вэ? Хурдан учрыг нь олохгүй бол манай компани дампуурахад хүрнэ. Хэрэгтэнг баривал хатуухан тооцоо бодно. Гэтэл ямар ч сэжүүр алга. Хийсэн хэргээ надад тохсон байгаа юм даа.
Эм- Дуугүй бол. Хурдан яв.
Шув- Байна.
Лин- Шуван, гэртээ ир. Ярих юм байна. Найзыгаа насаар нь шоронд суулгамааргүй байвал үгэнд ор.
Шув- Яагаад ингэж байгаа юм бэ?
Лин- Залуу хүмүүс эрмэлзлэл ихтэй. Их санаа нь дийлдэхгүй. Хэзээ юун дээр алдаж, хохирол амсахаа ч мэдэхгүй.
Шув- Охиноо эрхэндээ оруулах гэж ийм увайгүй арга хэрэглэх чинь шившигтэй биш үү?
Лин- Шившигтэй? Өнөөгийн нийгэмд, эрх мэдэлтэй бол хэнийг ч нухчин дарж болдог юм. Танайх шиг жижиг компани миний нүдэнд өчүүхэн шоргоолз. Хурууныхаа үзүүрийг хөдөлгөхөд л няц дарчихаж болно.
Шув- Тэгээд энэ удаа надаар яах гээд байгаа юм? Та санаа оноогоо хэл.
Лин- Жоу Зилантай гэрлэ. Чи дуулгавартай байж, тэрэнтэй гэрлэвэл би найзыг чинь суллая. Бас дээр нь томоохон төслүүдээсээ нэгийг танайд өгье. Нэг жилийн баталгаатай. Нэг жил шүү. Танай компани олон нийтийн том групп болно.
Шув- Та намайг бусдын адил ашиг сонирхлын төлөө явдаг гэж бодсон бол андуурч байна.
Лин- Шуван. Найзыгаа шоронд зовоомооргүй л байгаа биз дээ? Шоронгийн амьдрал тийм ч амар биш шүү.
Шув- Шиняныг гаргаж авахын тулд би бүхнийг хийнэ. Намайг хүчээр өмнөө бөхийлгөнө гэж бодсон бол горьдолтгүй шүү. – Фу Янци, завтай байна уу?
Ян- Яасан?
Шув- Гаднаас матаас ороод Шиняныг байцаахаар аваад явчихлаа. Хурдан суллаж авах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол төслийн тэндэрт ороход төвөгтэй. Энэ ажлыг л авчихвал би мөрөөдөлдөө хүрч чадна.
Ян- Санаа зоволтгүй. Надад даатгачих.
Шув- Баярлалаа.
Ян- Аав, надад нэг тус болооч.
Зил- Хөөх, Шуван дүү маань мөн үү? Шуван дүү, чи өнөөдөр гойд хөөрхөн харагдаж байна. Харсан хүн бүрийн сэрэл хөдөлгөмөөр.
Шув- Ах аа, олон нийтийн газар байж, дахиад надтай хүндэтгэлгүй харьцвал хамгаалагч дуудаад хөөж гаргана шүү.
Зил- Шуван аа, би энэ төслийн удирдагч. Хэн намайг хөөх юм? Хэн намайг хөөх юм бэ? Шуван дүү маань яахаа мэдэхээ байчих шиг боллоо. Энэ төслийн шийдвэр гаргах эрх миний гарт. Тэндэрт оролцмоор байвал өөрийгөө өөрчлөх л болж дээ. - Энэ төслийн шийдвэр гаргах эрх миний гарт. Тэндэрт оролцмоор байвал өөрийгөө өөрчлөх л болж дээ.
Шув- Чи чинь өвчтэй юм уу, намайг тавиач. Тавь гэж байна, өвчтэй амьтан. Тавиач.
Ян- Гэгээн цагаан өдөр эмэгтэй хүн чангаахаасаа ичээч.
Зил- Фу Янци. Чи муу одоо юу вэ? Хувцас халтар болгочих юм. Дахиад хүрээд үзээрэй.
Ян- Яасан, болохгүй юү? Гар загатнаад байсан юм.
Зил- Аятайхан байгаарай.
Ян- Тэгээд яах юм?
Зил- Чи муу харж байгаарай.
Шув- Юу хийж яваа юм?
Ян- Найз охин маань анх удаа тэндэрт орж байхад найз залуу нь байж, ирэхгүй бол болохгүй ш дээ. Заавал ялаарай гэж амжилт хүсээд духан дээр чинь үнсье.
Шув- Заваан амьтан.
Эм- Юлиан тэхнологийн компанийг хариуцсан хүмүүс хэвллийн хурлын өрөөнд ороорой.
Шув- За, би явлаа шүү.
Ян- Урагшаа.
Эм- Юлиан тэхнологийн компанийн захирал Лин гэсэн чинь эмэгтэй хүн байжээ.
Эр- Харин тийм, эмэгтэй хүн ийм өндөрт гарна гэж мэдсэнгүй.
Эм- Лин захирал аа, тэндэрт ялбал удирдлагаа солих бодол байгаа юу?
Шув- Удирдлагаа сольж яах юм бэ?
Эм- Мэдээлэл тэхнологийн салбарт эрэгтэй хүн илүү тохиромжтой. Эмэгтэй хүний логик сэтгэлгээ эрэгтэй хүнийхээ сул. Инжэнэрчлэлийн ажил бол тоглоом биш. Нууц задрах юм бол тэр чигтээ сүйрнэ.
Шув- Нэгдүгээрт, чи, бид хоёр адилхан эмэгтэй хүн. Хоёрдугаарт, би эмэгтэй хүнийг эрэгтэй хүнээс дорд гэж үздэггүй. Харин ч эсрэгээрээ олон том нээлтийг эмэгтэйчүүд хийсэн түүхтэй. Аливааг харахдаа ерөнхийд нь харж бай. Жишээ нь хүйсээр ялгаварлаж болохгүй. Хүйсээр ялгаварлана гэдэг явуургүй бодолтойнх.
Эр- Яасан хурц үгтэй юм бэ. Биднийг шүүмжлээд тэндэрт ялж чадах уу даа?
Эм- За за, одоо дуугүй бол.
Шув- Тэндэрийг шударга явуулна гэж найдаж байна. Манай Юлиан тэхнологи ирээдүйтэй компани. Ингээд тэндэрийн саналаа танилцуулъя.
Эр- Дуугүй бол. Чи сая хэлээ биз дээ? Хэлсэн ярьснаа мэдэхгүй байгаа юм уу?
Шув- Тархи нь үхэжсэн танай компани шиг газартай ажил хийгээд ч бүтэхгүй.
Эр- Хөөе.
Эм- Юу гэсэн үг вэ?
Эр- Галзуу юм байх даа? Шийдвэр гаргах мэдэл надад байхгүй. Жоу эзэнтэн урьдчилж надад сануулсан юм. Тэндэрийг энэнд өгч яасан ч болохгүй.
Эм- Су захирал аа? Та яах гэж ирээ вэ?
Ян- Яасан бэ? Яагаад барайчихаа вэ?
Шув- Би төслийнхний дургүйг хүргэчихлээ. Тэндэрт ялахаасаа өнгөрсөн.
Ян- Яаж байгаа юм бэ?
Шув- Мөрөөдлөө биелүүлэх өөр л арга бодож олохоос.
Эм- Лин захирал аа, түр хүлээгээрэй. Төслийн баг хэлэлцэж үзээд Юлиан тэхнологийн компанийг сонгохоор шийдлээ. Төслийн ерөнхий мэнэжэрийн хувьд Лин захирал танд баяр хүргэе.
Шув- Би... Би ялчихлаа. Би ялчихлаа.
Ян- Миний азын үнсэлтийн ач шүү дээ.
Шув- Баярлалаа. Миний азын тэнгэр.
Ян- Сэтгэлээсээ үнсээч.
Шув- Юу гэсэн үг юм бэ?
Ян- Харья.
Яао- Хайчин хотын дижитал, мэдээллийн салбарыг хөгжүүлэх Улсын мэдээллийн төвийн барилгын ажлыг Лин захиралтай Юлиан тэхнологийн компани авлаа. Энэ Лин Шуван хэзээ компанийн захирал болчихов оо? Хөдөөний тэнэг охин гэсэн чинь бас л овоо толгой байж шүү.
Эр- Энэ Лин овогтынхон бутач охин үнэхээр чадварлаг юм аа. Хайчөнд ирэнгүүтээ л том, том ажил хийж байна ш дээ. Лин овогтын жинхэнэ охинтой бол харьцуулшгүй л юм байна.
Эр- Харин тийм байгаа биз. Магадгүй ирээдүйд Лин овогтын бүх хөрөнгө бутач охинд нь очих байх аа даа. Нээрэн ард нь Диншэн групп байдаг гэж сонссон. Диншэн хөрөнгө оруулсан гэхээр муугүй л компани байж таарна.
Яао- Муу өлөгчин. Яахаараа? Хэн нь илүү чадвартайг харуулаад өгье л дөө. Надтай тэмцэлдэнэ гэнэ ээ.
Шин- Ванван. Ванван, их чухал ажил бүтээсэн байна, мэдээгээр харсан. Чиний ачаар би суллагдлаа ш дээ.
Шув- Миний хийх л ёстой юм шүү дээ. Одоо айлтгүй.
Яао- Лин Шуван?
Шин- Чи чинь яаж байна аа? Тэнэг юм уу? Хурдан арчаарай.
Яао- Лин Шуван, чи их айхтар юм. Дампуурах гэж байгаа компаниараа их онгирч байна аа, харж байгаарай, би танай компанийг ажиллагаагүй болгоно.
Шин- Чи наад дуугаа намсгаарай. Ойрд уур хүрээд яаж ч мэдэхээр байгаа шүү. Бүрэн бүтэн дээрээ өөрөө явж үз.
Яао- Чи... яах гээд байна?
Шин- Яасан ч яадаг юм? Болгож тавина даа.
Яао- Тавиач. Битгий. - Ахдаа хэлнэ дээ. Манай ах чамайг зүгээр өнгөрөөхгүй, мэдэв үү?
Шин- Тэр ахаас чинь би айхгүй. Хүрээд ирэг л дээ, нармайг нээж хаяна даа.
Шув- Шинян, орхичих. Үлдсэнийг нь би өөрөө зохицуулъя.
Яао- Чи яах гээд байна? – Намайг тавиач. – Ээж?
Цуй- Юу болоод байгаа юм бэ?
Яао- Ээж, та намайг өмөөр л дөө. Энэ өлөгчин намайг зодсон.
Лин- Шуван, юу болоод байгаа юм?
Шув- Би охиныг чинь сургаж өгсөн юм. Дараа дахиад манай компани дээр хэрүүл шуугиан гаргавал би хүмүүстээ хэлж, нэг мөсөн болгож тавина шүү. Ойлгосон уу?
Цуй- Хэрүүл шуугиан тарьсан? Юу болоод байгаа юм бэ?
Шув- Би хэлсэн шүү. Энэ охиноо сайн сургахгүй бол би ухаан суутал нь хүмүүжүүлээд өгч болно шүү. Дахиад хэрүүл шуугиан дэгдээвэл ярьж, алхаж ч чадахгүй болгож нэг сайн хашраана шүү.
Лин- Байз чи. Тэгсэн ч гэсэн чи Яаояаог ийм болтол зодож болохгүй. Хүн харахын эцэсгүй болчихож.
Шув- Юлиан тэхнологийн компанийн хэрэгжүүлж байгаа шинжлэх ухаан, тэхнологийн төслүүдийг Хайчөн хот даяараа ярьж байна. Наадах чинь гай болбол, яаж хариуцлага хүлээхийг нь харчихъя.
Яао- Аймшигтай хүүхэн минь. Манай Лин овогт энэ Хайчөнд хэнээс ч айхгүй. Чи зориудаар намайг тэнэг болгож байна.
Шув- Надад хамаг юмаа алдана гэж айж байгаа бол өөрөө сайн хичээгээч. Энд тэнд элдэв хор хутгаж, хүний дургүй хүргэж явахынхаа оронд. Лин Юүяао, Лин овогтод чам шиг охин төрсөн нь ичгэвэртэй явдал.
Яао- Ээж?
Юн- Миний төрсөн өдрийн паартийнд тавтай морил. Өнөөдөр би та нарыг шинэ найзтайгаа танилцуулъя. Саяхан танилцсан миний сайн найз Лу Юнсун.
Сун- Ванван, уулзалгүй удаж шүү. Чи сайн байгаа биз дээ?
Шув- Сайн байгаа.
Ян- Энэ хэн юм?
Шув- Зүгээр танил.
Юн- Яана аа, өрсөлдөгч чинь гараад ирлээ дээ. Өнөөдөр бид Лин Шуваны томоохон тэндэрт амжилттай оролцсон баярыг давхар тэмдэглэхээр цугларсан. Тэгээд ч миний төрсөн өдрийг илүү зугаатай болгохын тулд хүн бүрийг оролцуулах нэг хөзрийн тоглоомыг тоглоё. Миний мэдэхээр Шуван манайд анх удаа ирж байна. Янци, бид хоёр энэ тоглоомоор нэг удаа тоглож байсан. Анхдагч нар эхэндээ азтай байдаг. Тийм болохоор анхны удаад Янци хожсон.
Сун- Анх удаа?
Шув- Тэгвэл би хөзөр тараая.
Ян- Нэгэнт тоглож байгаа бол томхон мөрий тавья. - томхон мөрий тавья?
Сун- Юугаар мөрийцөх вэ?
Ян- Хотын баруун захад нэг газар бий.
Юн- Янци, тэр чинь их үнэтэй ш дээ. Багадаа л хоёр тэрбум.
Сун- Болж байна. Тэгвэл би хотын хойд захад байдаг хаусаараа мөрий тавья. Хэн нь илүүгээ үзэцгээх үү?
Юн- Ээ, тэнгэр минь. Хаашаа янзын ч мод вэ дээ?
Муч- Миний мод жижиг. Шууд хаялаа.
Юн- Янци, чи яах вэ? Орох уу?
Ян- Дилер ээ, минийхийг сөх дөө?
Юн- Хөөх. Ямар азтай юм бэ? Гурван том гил.
Ян- Эр хүн тэнгэрийг ч дагуулдаг юм.
Сун- За, өршөөгөөрэй. Бурхан миний талд зогсож байна.
Юн- Юу вэ, та хоёр чинь яаж байна аа? Хамгийн сайн моднууд ирсэн байна ш дээ. Гэтэл миний модыг хар.
Муч- Та хоёр тэнцлээ. Яг ижил моднууд иржээ.
Ян- Тэнцсэн юм биш. Аль нэг нь том байх ёстой. Хэн нь гэдгийг чи шийд.
Юн- Шуван аа, хэнийг нь гэмээр байна? - Шуван аа, хэнийг нь гэмээр байна?
Яао- Янци ах аа, замдаа жаахан саатчихлаа.
Шув- Энэ тоглоомонд ялагч байхгүй. Бүгд тэнцсэн.
Яао- Юнжоу ах аа, юу тоглож байгаа юм?
Юн- Хөзөр өө. Янци газраар мөрий тавьсан.
Шув- Би угаалгын өрөө орлоо.
Юн- За, үргэлжлүүлэх үү?
Шув- Би бие засмаар байх юм.
Ян- Тэгээч. Чи миний хөзрийг сольсон. Минийх стрэйт флаш байсан биз дээ? Тийм үү?
Шув- Хүн тус болж байхад битгий давшлаад бай. Би чиний хөзрийг сольж яах юм?
Ян- Миний тусалсны хариуг барих гэсэн байлгүй. Хариу барьсан.
Шув- Хүн ороод ирнэ.
Ян- Хүмүүс мэдэж л байг. Хүний нууц амраг болчихсон юм шиг санагдаж байна.
Яао- Хүн байгаа юм уу? Хаалгаа онгойлгооч.
Шув- Лин Юүяао.
Ян- Битгий тоо. Хаалга цоожтой.
Шув- Хаалга манаад гарч чадахгүй болчихно ш дээ.
Ян- Тэгвэл битгий гар.
Яао- Лин Шуван угаалгын өрөө орлоо гэсэн. Энэ эрэгтэй нь хэн юм бол? Арай? – Лин Шуван. Гараад ир. Хаалгаа. Хаалгаа. Эрэгтэй хүн хулгайлсан юм бол битгий чимээ гаргаад байгаач. Гараад ир. Янци ах аа? Та хоёр?
Ян- Яв. Битгий надад саад болоод бай. Үгүй бол чамайг Лин овогт руу чинь хөөчихнө шүү. Алга бол.
Яао- Лин Шуван. Яагаад дандаа миний юмыг булааж байдаг юм бэ? – Лин Шуван. Яаж байгаа чинь энэ вэ? Угаалгын өрөөнд хүртэл нуугдаад, Янци ахтай яах санаатай байгаа юм бэ?
Шув- Чи мэдэж авав уу?
Яао- Чи одоо бүр надад гайхуулах санаатай байна уу? Чи муу өлөгчин Янци ахыг надаас булаана гэж бодолтгүй шүү. Яах гэж эргэж ирсэн юм? Яагаад миний үгэнд орохгүй, эргэж ирчихээд миний залууг булаах гээд байгаа юм? Үхэж далд орооч.
Шув- Лин Юүяао, чи чинь галзуураа юу? Шат руу уналаа ш дээ.
Яао- Би галзуурсан. Чамайг манай гэрт ирсэн өдрөөс хойш, би галзуурсан. Чи муу нууц амрагийн охин энэ хорвоод төрөх ёсгүй. Одоо миний бүх юмаа буцааж авах цаг болсон.
Шув- Битгий түлх. Боль гээд байна.
Муч- Яаояао. Шуван?
Ян- Ванван? Ванван? Ванван?
Юн- Хөөе, Шуван яачихаа вэ?
Ян- Шуван. Ванван. Ванван.
Юн- Шуван?
Зэр- Юу болоо вэ? Яагаад уначихав аа?
Ян- Түргэн тусламж дууд. Ванван. Ванван.
Эмч- Лин хатагтай толгойгоо цохиулсан болохоор тархи нь хөдөлсөн байж магадгүй. Хэзээ ухаан орох нь хэр зэрэг бэртэл авснаас хамаарна.
Ян- Тэр мууг даа.
Эмч- Гавал нь гэмтээгүй болохоор хэсэг амрахад болчих байх. Янци ах аа, юу болсон юм бэ? яаж байгаад шатны уруу уначихав? Бусад хэсэг нь хөхөрч няцраад, өрөвдөлтэй юм.
Юн- Яг юу болсон юм бэ? Дуугараач дээ?
Муч- Миний буруугаас л боллоо. Ахыгаа уучлаарай, Шуван.
Яао- Ах аа, яахаараа та буруутай байдаг юм? Тэр муу үхвэл таарсан юм.
Ян- Чамайг би алчихъя л даа. – Чамайг би алчихъя л даа.
Яао- Янци ах аа, би... ах аа? Би үхлээ.
Муч- Янци, чи яагаад байгаа юм бэ?
Ян- Үхлээ эрээ юү чи Лин Юүяао? Тэгвэл хүслийг чинь биелүүлээд өгье.
Яао- Янци ах аа, би яагаа ч үгүй ш дээ.
Ян- Намайг сохор гэж бодоо юу? Ванван өөрөө өнхөрсөн болж байна уу?
Яао- Тэр,,, миний өмнө тээглээд байсан юм. Би...
Муч- Янци, чи хүн аллаа ш дээ. Яаояаог тавь.
Вн- Янци, чи тэнэг биш шүү дээ. Шуван ухаан ороод харамсах вий дээ. Наадхаа хурдан тавь. Ингээд байвал үхлээ ш дээ. – Битгий ингэ л дээ, хүн аллаа ш дээ.
Муч- Янци, чи хэтэрч байна. Шуван зүгээр болчихно. Гэтэл чи Яаояаог боож алах шахлаа.
Ян- Лин Мучэн. Чи дүүгээ өмөөрөх хэрэггүй. Шуваны шатны уруу түлхэхийг чи өөрөө харсан ш дээ.
Муч- Хормын дотор болсон болохоор би яаж ч чадаагүй.
Ян- Танай Лин овогтыг, би хэзээ ч өршөөхгүй дээ.
Яао- Янци ах аа, та яагаад энэ муу Лин Шуван өлөгчинг ингэтлээ өмөөрөөд байдаг юм бэ?
Ян- Тэр чинь миний найз охин. Найз охиноо өмөөрөхгүй би өөр хэнийг өмөөрөх юм?
Яао- Найз охин? Та хоёр үерхэж байгаа юм уу? - Үерхэж байгаа юм уу?
Ян- Тэр бол миний найз охин. Өмөөрч хамгаална.
Яао- Үгүй ээ. Үгүй байх ёстой, би итгэхгүй байна. Яахаараа тэр муу бутач хүүхэд таны найз охин болчихдог юм бэ? Янци ах аа, та зүгээр л тэрнээр зугаагаа гаргаж байгаа биз дээ? Яагаад тийм амьтантай үерхэж байгаа юм бэ?
Ян- Өнөөдрөөс эхлээд, танай Лин овогтынхон надаас холхон явж байгаарай. Шувантай хүн шиг харьцахгүй бол би та нарыг өрөвдөхгүй шүү.
Яао- Янци ах аа?
Ян- Чи ойлгов уу?
Эмч- Сэрчихэв үү? Алив. Аяар. Огцом хөдөлгөөн хийж болохгүй шүү. Хэдийгээр хүнд шарх биш ч гэлээ, толгойгоо цохьсон болохоор толгой эргэж, дотор муухай оргиж магадгүй.
Шув- Нөгөө...
Эмч- Янци ах түр гарчихаад ирье гэсэн.
Шув- Тэрнийг асуугаагүй ээ. Дэргэд байхгүй болохоор нь л.
Эмч- Тэрнийг асуугаагүй ээ? Гэхдээ Янци чиний төлөө хүн алах шахсан ш дээ.
Шув- Юу гэнэ ээ?
Эмч- Чамайг шатны уруу түлхчихсэн гээ биз дээ? Чамайг янз бүр болчих вий гэж айсандаа нөгөө ах, дүү хоёрыг болгож тавих шиг болсон. Одоо үүдэнд байгаа. Харин чамд цус сэлбэх хэрэг гарах байх. Удахгүй явуулын цус сэлбэгч орж ирнэ. Энэ мэдээллийг өөрөө нэг сайн харчих. За, би явж байя.
Шув- Фу Янцийг ийм сэтгэлтэй гэж мэдсэнгүй.
Ян- Ванван? Зүгээр үү? Хаана нь өвдөж байна?
Шув- Би зүгээр ээ.
Ян- Уучлаарай. Би л хайнгадаа чамайг сүйд болгох шахлаа.
Шув- Битгий тэг ээ. Би зүв зүгээр. Өөрийгөө буруутгах хэрэггүй, за юу?
Ян- Чи хэл. Одоо яамаар байна? Би шууд хийж өгье.
Шув- Энийг хар даа.
Ян- Лин Юүяаогийн мэдээлэл.
Шув- Би буруу санаагүй бол, Лин Юүяаогийн цусны бүлэг Б. Харин аавынх О. Фуй эгчийнх А. Тэр хоёрын дундаас яахаараа Б бүлгийн цустай хүн төрдөг билээ?
Ян- Үнэхээр тийм бол, Лин овогтын хувь тавилан эргэх гэж байна.
Шув- Эцэг тогтоох шинжилгээ хийгээд өгч чадах уу?
Ян- Надад даатгачих.
Шув- Лин Юүяао Лин овогтын хүүхэд биш бол, хэний хүүхэд юм бэ?
Юн- Шуван, ухаан орчихоо юу? Гайгүй болж байна уу? Алив, харъя даа.
Ян- Чи холхон зогс. Өвчтэй хүнд битгий хүр.
Юн- Өөрөөсөө өөр хүн хүргэхгүй, арай хурдан эзэмшиж байгаа юм биш үү? Болгоомжтой байхгүй бол байдал эргэж мэднэ шүү.
Шув- Юнжоу ах аа?
Юн- Хөөе ээ, юундаа ичдэг юм бэ? Одоо бүгдээрээ мэдсэн. Янци чамайг найз охиноо гээд зарлачихсан.
Шув- Юу?
Муч- Шуван? Шуван? Уучлаарай, Шуван. Хэрэв би Яаояаог болиулсан бол чи шатны уруу унахгүй байсан. Ахынх нь буруу. Гэхдээ айлтгүй, эмчилгээний бүх зардлыг би өгнө.
Ян- Юу гэнэ ээ? Чи Шуваныг мөнгөгүй гэж санаа юу?
Муч- Шуван. Ахыгаа уучлаарай.
Шув- Таны буруу юу байх вэ. Та зүгээр л хамгийн хайртай хүмүүсээ хамгаалж байгаа хүн. Тэгээд ч, Лин Юүяао хорь гаран жил таны дүү болсон. Харин би сар гарангийн өмнө л Лин овогтынд ирсэн. Танд арга байхгүй, ойлгож байна.
Муч- Үгүй шүү. Та хоёр миний сэтгэлд адилхан дүү нар минь.
Шув- Хэдий тийм ч төрсөн тэлсэнд ялгаатай. Таны Яаояаог гэх сэтгэл хамаагүй илүү нь харагддаг. Та яв даа. Дахиж хармааргүй байна.
Яао- Ах аа, яагаад энэнээс уучлалт гуйгаад байгаа юм бэ? Яагаад бурууг өөртөө аваад байгаа юм? Лин Шуван, чи муу энэндээ харамсана даа. Би яасан ч бүх юмаа чамд алдаж чадахгүй. Байна уу, Зилан ах аа? Танд зав байна уу?
Шув- Яаж хэлэх вэ, байз? Лин Юүяао, тэр хоёр ямар ч цусан төрлийн хамааралгүй.
Лин- Би Шувантай очиж уулзаж, ятгахыг хичээе дээ. Жоу овогтынхон намайг шахаад амар заяа үзүүлдэггүй.
Цуй- Үгүй шүү, яахаараа чи тэрнийг царай алддаг юм?
Лин- Тэгэхгүй өөр яах юм? Аав нь л очиж, уулзаж ятгахгүй бол өөр хэн? Болохгүй бол өмнө нь очоод өвдөг сөгдөн гуйсан ч яадаг юм.
Цуй- Чи аав нь болохоор хэтэрхий зөөлдөж байна. Эсвэл би очоод ээж нь гэдгээ хэлэх юм уу?
Шув- Цуй эгч миний төрсөн ээж гэж үү дээ?
Цуй- Надад битгий хүр. Шуваныг дөнгөж төрүүлчихээд хүнд өгч явуулахдаа миний сэтгэл ямар их шимширч байсныг чи мэдэх үү? Нүд ирмэхийн зуурт хорин жил өнгөрч, төрсөн ээж нь гэдгээ ч хэлж чадахгүй, эгч ээ гэж дуудахыг нь яаж зовж тарчилж тэвчдэг гэж бодож байна? Чи л намайг ийм байдалд оруулсан. Шуван яаж намайг үзэн ядахгүй байх юм бэ?
Лин- Шуваныг анхнаасаа хүнд өргүүлэх зорилго хожим бутач хүүхэд гэж, Жоу Зилантай гэрлүүлэх л байсан ш дээ. Чи өөрөө ч зөвшөөрсөн биз дээ?
Цуй- Би, би, Би...
Муч- Шуван, чи энд юу хийж байгаа юм?
Цуй- Шуван?
Шув- Би нэг юм хэлэхээр ирлээ. Лин овогтын адармаатай явдалыг сая сонслоо.
Цуй- Шуван?
Шув- Тэгэхээр, би таны төрсөн охин юм байна, тийм үү?
Муч- Шуван, юу яриад байна аа? Аав, ээж, энэ юу болоод байгаа юм? Дуугараач?
Цуй- Шуван, уучлаарай.
Шув- Тэгэхээр, би Лин овогтын жинхэнэ охин юм байна. Энэ Лин Юүяао дүр эсгэж, миний байрыг булаасан байна.
Цуй- Уучлаарай, Шуван. Уучлаарай.
Муч- Яахаараа ийм байдаг билээ?
Шув- Би төрсөн охин чинь мөн юм бол, яагаад намайг бутач хүүхэд нэртэй болгосон юм бэ? Би элдвээр доромжлуулж, чичлүүлсэн ч хараагүй юм шиг тэвчдэг байсан. Ээждээ хаягдсан азгүй амьтан болохоор Лин овогтын аз жаргалыг унтраасан гэгдэж, өөрийгөө л буруутай гэж гэмшиж явсан. Яагаад намайг ингэж байгаа юм бэ? Хэлээд өгөөч?
Цуй- 22 жилийн өмнө, Хайчөн хотын амьдрал үймээнтэй, томоохон ажил олж авахын тулд айлууд талцан хуваагдаж, гэрийнхээ хувь тавилангаар дэнчин тавьж байсан юм. Жоу овогтынхтой байнгын хэрүүл маргаантай байсан болохоор өөр хоорондоо муудалцаж, чиний үхэх, сэхэх асуудал хүртэл яригдаж эхэлсэн.
Шув- Тэгээд, Лин овогтынх ялагджээ?
Цуй- Тийм, өвөө чинь ялагдсан. Гэтэл Жоу овогтынхон хэний талд зогсохоо мэдэж, Жоу Лао их хүчирхэг болоод манай Лин овогтынхныг хөнөөхөөр дайрч давшилж эхэлсэн. – Би зөвшөөрөхгүй ээ. Надаас төрсөн охин шүү дээ. Хар нялхаараа хүүхдийг яаж хүнд өгнө гэж санаж чадав аа?
Лин- Жоу овогтынхон одоо манайхаас хүчтэй байна. Охин маань гэртээ байвал амь насанд халтай болно ш дээ. Одоо л хүнд өгч явуулахгүй бол амьд үлдэх ганц найдвар тасрах гээд байна.
Цуй- Эхэндээ чамайг зүгээр хөдөө явуулчихъя л гэж бодсон. Тэнд амьдрал хэдий хүнд ч, амьд үлдэх боломж их. Чиний өргөсөн ээж Чиулан бид хоёр тухайн үед сайн найзууд байсан болохоор манай байдлыг ойлгоод чамайг өөр дээрээ авч өсгөхийг зөвшөөрсөн юм. Гаднын хүмүүст сэжиг авахуулахгүйн тулд бид Чэн овогтынхноос харилцаагаа бүрэн тасалсан. Аргаа барсандаа бид Юүяаог асрамжийн газраас өргөж авч чиний оронд өсгөсөн юм.
Шув- Нэгэнт хүнд өгсөн юм бол яах гэж 18 настайд минь буцааж авч ирсэн юм бэ?
Цуй- Аав чинь бүгдийг тооцоолсон. Жоу овогтынхтой ураг барилдахгүй бол манай Лин овогтыг сүйрүүлэх гээд байсан юм ш дээ.
Шув- Намайг ашиглаж байжээ?
Цуй- Үгүй шүү.
Шув- Та нарын нүдэнд би юу болж харагддаг юм бэ? Лин овогтын аврагч уу? Эсвэл дургүйгээ хүрэхээр хаяж, дураа хүрэхээр авдаг бараа юм уу?
Лин- Шуван, чиний сайн сайхны төлөө л тэр шүү дээ. Жоу овгтынхон чамд яагаад ч саар муу хандахгүй.
Шув- Миний төлөө? Миний сайн сайхны төлөө хар нялхаар минь хүнд өгч явуулсан энэ хоринхоёр жилд гадаад ертөнцөөс намайг нууж явсан. Тэгээд хоринхоёр жилийн дараа бутач охин нэр зүүгээд таних ч үгүй хүнтэй суулгах гэсэн. Би эд бараа юм уу? Гэрийнхээ ашиг сонирхлын төлөө л надад ийм харгис хандсан гэж үү? Хүний үнэргүй танай Лин овогтынхон үнэхээр өвөрмөц, хачирхалтай хүмүүс юм.
Цуй- Шуван, чиний бодож байгаа шиг биш.
Шув- Өөр юу гэж? Яагаад тэр Юүяаогоо хүчээр гэрлүүлж болдоггүй юм? Цусан төрөл ч биш өргөмөл охиноо надаас дээгүүрт тавьж, өмнөөс нь би хамаг зовлонг нь үүрэх ёстой юм уу? Санаанд багтамгүй хүмүүс юм.
Муч- Энэ олон жил аав, ээж чинь ч гэсэн чамайг их санасан байж таарна. Чамтай л адил зовсон гэсэн үг биш үү?
Шув- Өргөмөл аав, ээж минь намайг хайрладаг байсан, харин та нар намайг хайхрах ч үгүй. Танай Лин овогтынхон яагаад намайг ингэж байгаа юм бэ? Өнөөдрөөс эхлээд, би танай Лин овогттой ямар ч хамааралгүй шүү. Хэн хэнийгээ танихгүй явъя.
Лин- Лин Шуван, чи өнөөдөр явж чадна гэж бодоо юу?
Муч- Аав, та чинь яаж байна аа?
Лин- Ингээд чамайг буцааж авч ирсэн шалтгааныг чи мэдсэн болохоор зүгээр гараад явчихна гэж саналтгүй шүү.
Шув- Та үнэхээр дахин, дахин ингээд. Би бүр гайхаж дууслаа.
Лин- Түрүүчийн удаад би чамд зугтах боломж олгосон. Энэ удаад хэн ч ирсэн чамайг аварч чадахгүй. Тийм болохоор Жоугийнд бэр ор.
Ян- Тэгж дураар чинь аашлуулахгүй шүү. – Ванван, би чамайг гэртээ аваачихаар ирлээ.
Лин- Фу Янци, энэ бол Лин овогтын гэрийн хэрэг. Чи гаднын хүн, манай хэрэгт оролцох хэрэггүй.
Ян- Би эхнэрээ авч харихаар ирлээ. Өөр яриа байна уу?
Лин- Чи... Эхнэр ээ?
Ян- Лин эрхэм ээ, та Ванваны аав гэдэгтээ талархаж явах хэрэгтэй шүү. Үгүй бол Жоу овогтынд богтлох гэснийг чинь би өршөөхгүй. Алив, хёоулаа гэртээ харья. Өнөөдрөөс эхлээд, Ванван танай гэртээ өчүүхэн ч хамааралгүй хүн болсон шүү. Дахиж битгий саад болоорой, үгүй бол өөрсдөдөө гомд. Ямар нэгэн юм болбол би өршөөхгүй. Явъя. – Ванван, нөхөр чинь сая мундаг байсан уу?
Шув- Мундаг, биширмээр мундаг.
Ян- Цаашид, чамайг хэн ч гомдоохгүй болохоор үргэлж өөдрөг алхаж байгаарай. Хайртай өргөмөл аав, ээж чинь чиний гэр. Бас манай гэр ч гэсэн чиний гэр шүү.
Шув- Тэгвэл Фу эрхэм та, өнгөрсөн амьдралдаа байнга зааж зөвлөж байгаарай. Харья.
Яао- Лин Шуван, чи надаас миний гэсэн бүхнийг булаалаа. Яагаад? Лин овогт цорын ганц охинтой. Тэр нь би гэж мэд. Цаг нь болсон. Ажлаа эхлүүл. – Битгий хөдөл.
Зил- Шуван аа, яах гэж ахыгаа ийм байдалд оруулав аа? Дуулгавартай байсан бол чи яалаа гэж ингээд хүлүүлчихсэн суух вэ дээ?
Шув- Надаар яах гээд байгаа юм?
Яао- Лин Шуван, бүх юм чамаас болсон. Чи байгаагүй бол аав, ээж хоёр намайг өргөмөл гэдгийг хэлэхгүй байх байсан юм. Чи яах гэж эргэж ирсэн юм? Яах гэж энэ хорвоод төрсөн юм? Яагаад миний бүх юмыг булаасан юм?
Шув- Чи өөрөөсөө асуугаач. Уг нь би чамтай Лин овогтыг булаацалдаагүй ш дээ.
Яао- Янци ах яах вэ? Чи л дундуур орж, толгойг нь эргүүлээгүй бол минийх болох байсан юм.
Зил- Больцгоо. Хэрэлдэхээ боль. Хурдан гол ажлаа дуусгая.
Шув- Намайг яах гээд байгаа юм бэ?
Зил- Шуван аа, би чамайг өчнөөн удаан хүлээсэн. Чи надтай гэрлэхгүй байсан ч хамаагүй. Ахад нь нэг нууц зоорь байгаа, чамайг тэнд аваачаад ханиндаа байхад л болно. Тэгээд хоёулаа бүх насаараа хамт байна гээд бод доо?
Шув- Чи муу гаж донтон, надад битгий хүр.
Яао- Хурдан ажлаа дуусгаач дээ. Нөгөөдүүл нь хүрээд ирвэл яах юм?
Ян- Ванван? Үхмээр байна уу, чи?
Яао- Ойртоод үзээрэй.
Цуй- Яаояао, битгий. Битгий тэнэг юм хий.
Муч- Яаояао?
Ян- Ванван?
Лин- Юүяао, битгий тэнэг юм хий.
Муч- Яаояао, хатгуураа хаячих. Ахынхаа үгэнд ор. Битгий.
Яао- Та нар миний гэр бүл биш. Лин Шуван, танай төрсөн охин. Та хоёр энэний аав, ээж ш дээ. Тэгэхээр би хэн болж таарах вэ?
Цуй- Яаояао, битгий утгагүй юм яриач. Бид чиний ч гэсэн аав, ээж шүү дээ.
Лин- үнэн шүү.
Яао- Тэгвэл яах гэж асрамжийн газар руу хүн явуулж, намайг шалгуулсан юм? Төрсөн эцэг эхийг минь олоод намайг хаях гэж байсан биз дээ? Тийм үү?
Муч- Аав, ээж хоёр хамаатнуудыг чинь л олох гэсэн юм.
Яао- Битгий худлаа ярь. Аав, ээж, энэ Лин Шуван байхгүй бол, манай гэр бүл өмнөх шигээ аз жаргалтай болж чадна биз дээ?
Ян- Юүяао? Ванванд битгий хүр.
Яао- Янци ах аа, би яавал та намайг хайрлах юм бэ? Та нар нэгийг нь сонго. Лин Шуван уу, би юү?
Цуй- Яаояао?
Яао- Энэ үхэх үү? Би үхэх үү?
Цуй- Яаояао, чи чинь юу яриад байгаа юм бэ? Та хоёр адилхан ээжийн охид шүү дээ.
Яао- Үгүй. Лин овогтынх ганц л охинтой байх ёстой. Тэр нь би байх ёстой.
Ян- Зүгээр үү?
Яао- Аав, ээж, та хоёр яагаад намайг сонгочихож чадахгүй байгаа юм бэ?
Лин- Яаояао?
Муч- Ээж ээ?
Лин- Хань аа?
Муч- Ээж ээ?
Лин- Хань аа?
Ян- Усанд орчихсон уу?
Шув- Сая Лин Мучэн ярилаа. Ээжийгээ аваад гадагшаа эмчилгээнд явна. Хэдэн жил ирэхгүй гэнэ.
Ян- Тэгвэл маргааш хамт явж тэднийг гаргаж өгье.
Шув- Намайг сайн ойлгодог шүү.
Ян- Гэхдээ шагнал чинь хангалтгүй байна. – Шинэ унтлагын хувцастай, чи яг загвар өмсөгч харагдаж байна.
Шув- Хэн чамд зориулж авсан гэж байна?
Ян- Надад зориулж аваагүй юм уу?
Шув- хүсэж байна уу?
Ян- Дэндүү их.
Шув- Намайг гуй.
Ян- Дараа нь чи өөрөө гуйв даа. Чамд нэр өгөх цаг болжээ, хатагтай Фу.
Эр- За, жаахан ойртоод зогсоорой.
Ян- Өнгөрсөн дөрвөн жилд, би бурханд тоо томшгүй залбирч, чамтай уулзуулж өгөөч гэж гуйсан. – Намайг цоолох мэт ширтсэн тэр бүсгүй өмнө минь дахиад гарч ирнэ гэж бодоогүй. Эргэн уулзсан тэр өдөр, би чиний нүд рүү хараад миний цор ганц бүсгүй мөн, дахин хэзээ ч салахгүй гэж өөртөө амласан.
Эр- Нэг, хоёр, дарлаа.
Back to episodes Go home